Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 181/ШШ2024/00127

 

 

 

 

                           

 

 

                                     

        2024       01        09 

                        181/ШШ2024/00127

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Түмэнцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ... тоотод оршин суух Аийн А /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: байрлах, А ХХК //,

Хариуцагч: ..........байрлах С нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1.29,516,630 төгрөгийн хөнгөлөлт авах эрхтэй болохыг тогтоолгох,

2.Гэрээний үнийн үлдэгдэл 142,383,150 төгрөгийн төлбөрийг, нэхэмжлэгчийн авах авлага болох 122,852,325 төгрөг, мөн уг гэрээний төлбөрийн хөнгөлөлт 29,516,630 төгрөг, нийт 152,368,955 төгрөгтэй харилцан тооцож, А.Агийн гэрээний үүргийг дуусгавар болсонд тооцуулах,

3.Сүхбаатар дүүрэг, 1 дугээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт, 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82мкв талбайтай үйлчилгээний талбайг тус тус "А" ХХК-иас гаргуулж А.Агийн өмчлөлд шилжүүлэх,

4.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-ний дагуу 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-ний дагуу 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82 мкв талбайтай үйлчилгээний талбайг тус тус нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд бүртгэхийг Ст даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганзориг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр,

Хариуцагч А ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Чингис,

Хариуцагч А ХХК-ийн өмгөөлөгч Ж.Энэрэлт,

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттунгалаг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “А” ХХК, Ст холбогдуулан 29,516,630 төгрөгийн хөнгөлөлт авах эрхтэй болохыг тогтоолгох, Гэрээний үнийн үлдэгдэл болох 142,383,150 төгрөгийн төлбөрийг, нэхэмжлэгчийн авах авлага болох 122,852,325 төгрөг, мөн уг гэрээний төлбөрийн хөнгөлөлт 29,516,630 төгрөг, нийт 152,368,955 төгрөгтэй харилцан тооцож, А.Агийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулах, Сүхбаатар дүүрэг, 1 дугээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт, 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82мкв талбайтай үйлчилгээний талбайг тус тус "А" ХХК-иас гаргуулж А.Агийн өмчлөлд шилжүүлэх, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-ний дагуу 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-ний дагуу 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82 мкв талбайтай үйлчилгээний талбайг тус тус нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд бүртгэхийг Ст даалгахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

“Нэг. Гэрээний нөхцөлийн талаар

Аийн А (РД:ТЖ79052261) миний бие анх 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “А” ХХК /РД:5145678/-тай Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпийн гудамж /Шангри Ла зочид буудлын зүүн урд талд Олимпик Резиденс нэртэй/ байршилд орон сууц, үйлчилгээний талбай авах зорилгоор 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-г тус тус байгуулсан билээ. Уг

1. 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-гээр:

1.1. 213,5 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 674,446,500 төгрөгөөр,

1.2. 32 тоот авто зогсоолыг 26,000,000 төгрөг

2. 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-гээр:

2.1. 105 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө 368,550,000 төгрөгөөр,

2.2. 26,32 мкв нийтийн эзэмшлийн талбайг 51,324,000 төгрөгөөр,

2.3. 43 тоот автозогсоолыг 26,000,000 төгрөг

3. 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-гээр:

3.1. 82 мкв талбайтай үйлчилгээний талбайг 287,820,000 төгрөгөөр,

3.2. 21,38 мкв талбайтай нийтийн эзэмшлийн талбайг 41,691,000 төгрөгөөр тус тус тооцож 1 орон сууц, 2 үйлчилгээний талбай, 2 авто зогсоол, 2 нийтийн эзэмшлийн талбайг нийт 1,475,831,500 төгрөгөөр захиалан бариулах гэрээг байгуулсан.

Дээрх 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-нд талууд дараах нөхцөлийг харилцан тохиролцсон юм. Үүнд:

-Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т “Хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдөр гэж 2013 оны 3 дугаар улирал буюу түүнээс өмнөх хугацааг хэлэх...”

-Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т “Үйлчилгээний талбай, орон сууц нь энэхүү гэрээний хавсралт А-д заасан схем зураглалаас бүрдэнэ.”

-Гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 (d)-д “Эцсийн төлбөр буюу Гэрээний үнийн 10 хувьтай тэнцэх төлбөр болох ... төгрөгийг захиалсан үйлчилгээний барилгыг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдөр төлж, Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх баримт бичгийг хүлээн авна”

-Гэрээний 4 дүгээр зүйл (Гүйцэтгэл, шалгалт, хүлээлгэн өгөх) 4(b)-д Захиалагч нь үйлчилгээний талбай, гаражийн талбайг албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүлээн авч, Гүйцэтгэгч энэ өдөр захиалагчийн хууль ёсны өмчлөх эрхийг баталгаажуулахаар эд хөрөнгийн бүртгэлийн газарт өргөдөл гаргана.”

-Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэл болох өдрөөс ажпын 10 өдрийн өмнө энэ тухай захиалагчид мэдэгдэнэ...”

-Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Гүйцэтгэгч нь гэрээний 4.1-р зүйлд заасан жагсаалтын дагуу шаардлагатай ажлыг гүйцэтгэж, эцсийн шалгалтын товийг ажлын 10 өдрийн өмнө захиалагчид мэдэгдэнэ. Эцсийн шалгалтаар гүйцэтгэгч нь Орон сууц болон гражийн талбайг шалгаж захиалагч нь тухай үйлчилгээний талбай, орон сууц, гаражийг хүлээн авч Зөвшөөрсөн тухай мэдэгдэнэ.”

-Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т (Албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр) (а)-д Гүйцэтгэгч нь орон сууц, үйлчилгээний талбайг захиалагчид хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдөр хүлээлгэн өгөх шаардлагатай бүхий л арга хэмжээг авна. Гарцаагүй тохиолдолд гүйцэтгэгч нь үйлчилгээний талбайг хүлээлгэн өгөх бодит хугацааг 12 сараар сунгах эрхтэй. Гэхдээ хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдрөөс хойш 4 сарын дотор албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 0,01%-ийн хөнгөлөлтийг хугацаа хэтэрсэн хоног тутамд албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй. Тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна.

-Гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 (d)-т “Гүйцэтгэгч нь үл хөдлөх хөрөнгийг ашиглах ба барих эрхтэй ба тухайн эрх нь аливаа барьцаа буюу эрхийн зөрчилгүй болно.”

-Гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т “Гэрээний 5.1-р зүйлд заасан баталгаа нь гэрээнд заасан үйл ажиллагаа гүйцэтгэгдэж дуусах хүртэл хүчин төгөлдөр байна.” гэсэн нөхцөлийг тусгайлан зохьцуулж гэрээ байгуулсан билээ.

Өөрөөр хэлбэл “А” ХХК нь энэхүү гэрээний дагуу 8 дугаар давхарын 809 тоот орон сууц, 4 дүгээр давхарын 401 тоот, 402 тоот үйлчилгээний талбайг 43 тоот, 32 тоот автозогсоолын хамт 2013 оны 3 дугаар улиралд ашиглалтанд оруулах, харин захиалагч А.А миний бие гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийн 90 хувийг төлснөөр орон сууц, үйлчилгээний талбайгаа схем зурагт заасан шаардлага хангасан, нүүж ороход бэлэн болсон орон сууц, үйлчилгээний талбайн түлхүүрийг гардаж авах, нүүж орох (гэрээний 4.3-т заасны дагуу албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр)-оор тохиролцсон юм.

Мөн захиалагч нь албан ёсоор хүлээн авч, нүүж орсны дараа гэрээний төлбөрийн үлдсэн төлбөр болох 10 хувийн төлбөрөө төлж улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай баримтаа авах (гэрээний 4.4-т заасны дагуу эрх шилжүүлэх өдөр)-аар маш тодорхой гэрээ байгуулсан юм.

А.А миний бие 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-ны 3 дугаар зүйлийн 3.1-ийн (а), (b), (с)-д заасан төлбөрийн үүргийн 90,25 хувь болох 1,333,448,350 төгрөгийг хамгийн сүүлд 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлж акт үйлдэж, заасан хугацаанд нь бүрэн төлж дуусгасан.

Харин гэрээний эцсийн үнэ болох 9,75 хувь (142,383,150 төгрөг)-ийг үл хөдлөх хөрөнгийг албан ёсоор хүлээн авсан өдөр төлснөөр гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг “А” ХХК-иас гаргуулан авах ёстой байсан юм.

Хоёр.“А” ХХК-иас удаа дараа үл хөдлөх эд хөрөнгөө албан ёсоор хүлээж авахыг шаардаж байсан тухайд:

“А” ХХК нь гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан “хүлээлгэн өгөх өдөр” болох 2013 оны 3 дугаар улиралд А.А надад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй бөгөөд удаа дараа шаардсан боловч барилга ашиглалтанд ороогүй, улсын комисс хүлээж аваагүйн улмаас А.А надад хохирол үүсч эхлэсэн.

Энэ талаар удаа дараа “А” ХХК-д шаардлага тавьж байсан боловч барилгын ажлыг удааширч улмаар барилга баригдахыг хүлээж бүтэн 5 жил хүлээсний дараа арга буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2019/02586 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 501 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/01387 дугаартай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ГХ2021/00900 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу дээрх 401 тоот, 402 тоот үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А.Ад хүлээлгэн өгөөгүйгээс хохирол учирсан байна гэж үзэж 121,875,000 төгрөгийн хохирол, Улсын тэмдэгтийн хураамжид 977,325 төгрөг, нийт 122,852,325 (Нэг зуун хорин хоёр сая найман зуун тавин хоёр мянга) төгрөгийн төлбөрийг А.А надад А ХХК-иас гаргуулан өгөхөөр шийдвэрлэсэн байна.

Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өнөөдрийг болтол “А” ХХК-иас уг төлбөрийг гаргуулан өгч чадаагүй, “А” ХХК нь дуудаад ирэхгүй байгаа билээ.

Дээрх бүх хугацаанд “А” ХХК-иас амаар, албан бичгээр удаа дараа дээрх 5 үл хөдлөх хөрөнгийг ядаж хамтдаа талбайн хэмжилт хийх, гэрээний дагуу 401 тоот, 402 тоот үйлчилгээний талбайд шал, тааз хийж, хана босгож, ус цахилгаанд холбох, 00-ын өрөөнд угаалтуур, суултуур тавиулах зэрэг засвар үйлчилгээ хийж албан ёсоор хүлээлгэн өгөхийг шаардаж байсан юм.

Учир нь барилга маш удаан баригдаж, барилга ашиглалтанд орж, хүмүүс орж эхлэхэд зөвхөн миний талбай болох 401 тоот, 402 тоот талбайн шалыг хийгээгүй, хана босгоогүй, ямар ч үйлчилгээ явуулах боломжгүйгээр нь үлдээсэн байсан юм. Мөн 809 тоот орон сууцныхаа түлхүүрийг авч дотор нь орж үзэх хүсэлт тавьж байсан.

Гэвч нэг ч удаа дээрх шаардлагыг биелүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл иргэн А.А намайг үл тоомсорлож, зориуд талбайг маань засварлахгүй үлдээж, орон сууцны түлхүүрийг маань “...олохгүй байна, инженерт байгаа...” гэх зэргээр тоглоом тохуу болгож, удаашруулж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан.

Энэ хугацаанд ээжийн маань бие өвдөж гадаад улсад эмчилгээнд явах үедээ хэрэв “А” ХХК нь миний хүсэлт, шаардлагыг биелүүлж, надад эд хөрөнгө хүлээлгэн өгөх болвол иргэн А.А миний бие өөрөө байхгүй тул энэ ажиллагааг хуульч Э.Золбоогоор гүйцэтгүүлэхээр улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэх итгэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 7-ны өдөр олгож байсан юм. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь намайг эзгүй хугацаанд удаа дараа “А” ХХК-ийн хуульч Б.Урантөгстэй утсаар ярьж, мессеж бичиж, холбогдож байсан байна.

Ингээд өөрөөс шалтгаалах бүхий л боломжийг ашиглаж, албан бичиг хүргүүлж, биеэр очиж уулзаж, хуульчид итгэмжлэл өгч байсан боловч “А” ХХК-иас нэг ч удаа хариу албан бичиг өгөөгүй, очиж уулзахаар тодорхой хариу өгдөггүй байсан юм.

Тухайлбал “А” ХХК-ийн хуульч Б.Урантөгстэй “Монголиан пропортиз” ХХК-ийн байранд уулзаж, албан бичиг өгч байхад Б.Урантөгс нь “манай захирлууд байхгүй, бид хуульч томилсон таньтай удахгүй ярина, хөрөнгө авч болно, тооцоо нийлнэ, түлхүүр одоо алга байна” гэх зэргээр удаашруулж үл хөдлөх эд хөрөнгийг өгөхгүй саатуулж байсан юм.

Аргаггүй эрхэнд өөрийн худалдан авсан талбайгаа 7 хоног бүр эргэж, тойрч шаардлага тавих гэж очдог юм.

Гурав.“А” ХХК-ийн хууль бус үйлдлийн талаар:

2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр дээрх шаардлагаа тавихаар очиход миний худалдан авсан 401 тоот, 402 тоот үйлчилгээний талбайд хүмүүс засвар хийж байсан бөгөөд учрыг нь тодруулж асуухад нэг эмэгтэй “Манай аав Ганбаатар гэх хүн уг обьектыг худалдаж авсан, одоо шүдний эмнэлэг байгуулахаар засвар хийж байна, би тодорхой юм мэдэхгүй, манай ааваас асуу, утас нь 99119843” гэж хэлсэн. Ингээд “А” ХХК нь хөрөнгийг маань хууль бусаар худалдсан талаар олж мэдээд “А” ХХК-ийн хуульч Б.Урантөгстэй нүүрэлдэхэд илэрхий мэдэн будилж, зарсан гэх эмэгтэйн хажууд “...чаддаг юм бол шүүхдээд аваарай, битгий орж гараад бай...” гэх зэргээр доромжилж, хөөж тууж эхэлсэн.

“А” ХХК-ийн оффис болох Олимпик Резиденс-ийн хойд хаалгаар 1 давхараар дамжиж 2 давхарт гарч анх гэрээ байгуулсан гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнг сураглахад ажилчид нь илэрхий зугтааж, “Бид нар захирлаа дуудах албагүй, чи өөрөө захирлаа ол, захирлын дугаарыг бид нар мэдэхгүй” гэх зэргээр зугтаалгаж мэдэн будилж, уг хууль бус ажиллагаагаа хамтран үйлдэж байна.

Ингээд аргаггүй эрхэнд эхний ээлжинд 401 тоот болон 402 тоот байранд засвар хийж байгаа хүмүүсээс худалдан авсан гэх Ганбаатар гэх хүнтэй холбогдохыг хүсч, засвараа зогсоохыг шаардаж, уулзах хүсэлт тавьсан ч мөн адил эргэж холбогдоогүй бөгөөд харин ч 401 тоот, 402 тоотыг хашлага хийн хааж, хүн орж гарах боломжгүй болгож, 809 тоот орон сууцны үүдэнд манаач суулгаж, орохыг хориглож байна. Энэ нь “А” ХХК нь цаашид А.А миний эрх ашгийг хохироохыг маш тодорхой харуулж байна.

Дөрөв. Төлбөр тооцоогүй болсон тухай

“А” ХХК-тай байгуулсан 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-ий нийт 1,475,831,500 төлбөрийг дараах байдлаар төлж барагдуулж дууссан байна. Үүнд:

1. 2011 оны 10 дугаар сарын 21 -ны өдөр 426,675,600 төгрөг

2. 2011 оны 10 дугаар сарын 21 -ны едөр 10,473,850 төгрөг

3. 2012 оны 7 дугаар сарын 9-ны өдөр 120,853,300 төгрөг

4. 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 328,296,150 төгрөг

5. 2012 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 260,000,000 төгрөг, нийт 1,146,298,900 (нэг тэрбум нэг зуун дөчин зургаан сая хоёр зуун ерэн найман мянга есөн зуу)-н төгрөгийг бэлнээр төлсөн байна.

Мөн 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эгчийнхээ 509 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г цуцалж, төлбөрөөс нь

6. 401 тоотын төлбөрт- 135,962,200 төгрөг

7. 402 тоотын төлбөрт -51,187,250 төгрөг нийт 187,149,450 төгрөг төлж,

2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр буюу барилга ашиглалтанд орох хугацаанаас 4 сарын өмнө гэхэд 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-ний нийт үнийн дүн болох 1,475,831,500 төгрөгөөс 1,333,448,350 төгрөг буюу 90,35%-ийн төлбөрийг төлж барагдуулсан байна.

Үүнээс харахад гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т заасан албан ёсоор хүлээн авах ёстой өдөр (2013 оны 3 дугаар улирал) болоход А.А миний бие бүх гэрээний төлбөрийн 90%-ийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд 2 автозогсоолын төлбөрийг 100% төлчихөөд байна.

Өнөөдрийн байдлаар 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-ний нийт үнийн дүн болох 1,475,831,500 төгрөгөөс үлдэгдэл 142,383,150 төгрөгийн төлбөр байгаа мэт харагдаж байгаа боловч шүүхийн шийдвэрийн дагуу “А” ХХК нь А.А надад 122,852,325 төгрөгийн төлбөрийн өглөгтэй юм.

Мөн 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн 4.3(а)-д “Гэхдээ хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдрөөс хойш 4 сарын дотор албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 0,01 %-ийн хөнгөлөлтийг хугацаа хэтэрсэн хоног тутамд албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй. Тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна.” гэж заасны дагуу 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тооцоо нийлж 90 хувийн төлбөр төлснөөс хойш 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 7 жил (7 жил*365=2555 хоног) хугацаанд 377,074,948 төгрөг (1,475,831,500 төг * 0,01% = 147,583.15 төгрөг, 1.555 хоног * 147,583.15 төгрөг = 377,074,948төг)-ийн хөнгөлөлт эдлэхээр байна.

Харин гэрээний нийт дүнгийн 2 хувиас хэтрэхгүй гэсэн учир нийт гэрээний төлбөр болох 1,475,831,500 төгрөгийн 2% нь 29,516,630 төгрөгийн хөнгөлөлт авахаар болж байна. Үүнээс харахад А.Агийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 142,383,150 төгрөг, харин “А” ХХК-ийн А.Ад өгөх төлбөр 122,852,325 төгрөг, мөн хөнгөлөлт 29,516,630 төгрөг болох бөгөөд энэ нь А.А миний бие “А” ХХК-д ямар ч төлбөргүй болохыг харуулж байна.

Тав. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах тухай:

Нэхэмжлэгчийн зүгээс өмнө гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 181/Ш32023/18740 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан ба тухайн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг мөн хангахгүй орхисон байна. Иймд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Үүнд:

Хариуцагч “А” ХХК болон нэхэмжлэгч А.А нарын хооронд байгуулсан 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-нд заасан хөрөнгүүд болох Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгын 8 дугаар давхрын 809 тоотод байрлах 213,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 32 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4 дүгээр давхрын 401 тоотод байрлах 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 43 тоот авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 4 дүгээр давхрын 402 тоотод байрлах 82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч А овогтой А намайг тогтоож, миний өмчлөлд тухайн хөрөнгүүдийг шилжүүлж өгнө үү.

А.А миний бие 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Азиа пазифик ланд” ХХК-тай 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугааргай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-г тус тус байгуулсан юм. Үүнд:

-809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу 213,5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 674,446,500 төгрөгөөр, 32 тоот авто зогсоолыг 26,000,000 төгрөгөөр,

-401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний дагуу 105 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 368,550,000 төгрөгөөр, 26,32 м,кв нийтийн эзэмшлийн талбайг 51,324,000 төгрөгөөр, 43 тоот авто зогсоолыг 26,000,000 төгрөгөөр,

-402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний дагуу 82 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 287,820,000 төгрөгөөр, 21,38 м.кв нийтийн эзэмшлийн талбайг 41,691,000 төгрөгеөр буюу 1 орон сууц, 2 үйлчилгээний талбай, 2 авто зогсоол, 2 нийтийн эзэмшлийн талбайг нийт 1,475,831,500 төгрөгөөр захиалан бариулахаар хариуцагч “А” ХХК-тай харилцан тохиролцсон билээ.

Гэрээний дагуу “А” ХХК нь 8 дугаар давхрын 809 тоот орон сууц, 4 дүгээр давхрын 401 тоот, 402 тоот үйлчилгээний талбайг 43 тоот, 32 тоот авто зогсоолын хамт 2013 оны 3 дугаар улиралд ашиглалтад оруулах, харин захиалагч А.А миний бие гэрээний 3 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийн 90 хувийг төлснөөр орон сууц, үйлчилгээний талбайгаа схем зурагт заасан шаардлага хангасан, нүүж ороход бэлэн болсон орон сууц, үйлчилгээний талбайн түлхүүрийг гардаж авах, нүүж орох (гэрээний 4.3-т заасны дагуу албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр)-оор тохиролцсон.

Түүчнлэн захиалагч нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг эзэмших, ашиглах эрхийг албан ёсоор хүлээн авч, нүүж орсны дараа гэрээний төлбөрийн үлдсэн төлбөр болох 10 хувийн төлбөрөө төлж улсын бүртгэлд бүрггүүлэхэд шаардлагатай баримтаа авах (гэрээний 4.4-т заасны дагуу эрх шилжүүлэх өдөр)-аар маш тодорхой гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч А.А миний бие 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний галбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-нд заасан үүргээ биелүүлж Гэрээний үнийн дүнгийн 90,35 хувьтай тэнцэх хэмжээний буюу 1,333,448,350 төгрөгийн төлбөрийг 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар төлсөн, 2 авто зогсоолын төлбөрийг 100 хувь төлсөн ба төлбөр төлсөн санхүүгийн баримтууд, тооцоо нийлсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

Харин гэрээний эцсийн үнэ болох 9,75 хувь (142,383,150 төгрөг)-ийг үл хөдлөх эд хөрөнгийг албан ёсоор хүлээн авсан өдөр төлснөөр гэрчилгээ гаргуулан авахад шаардлагатай баримт бичгийг “А” ХХК гаргаж өгөхөөр тохиролцсон.

Гэтэл уг барилгыг Гэрээнд заасан ашиглалтад оруулах хугацаа өнгөрсөн боловч хугацаандаа ашиглалтад оруулаагүй, улсын комисс хүлээж аваагүй учраас захиалагч надад хохирол учирч эхэлсэн бөгөөд хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчиж үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээлгэн өгөхгүйгээр арга саам хийсээр өнөөдрийг хүрч байна.

Нэхэмжлэгч миний зүгээс арга буюу иргэний хэргийн шүүхэд хандаж Гэрээнд зааснаар хугацаандаа үл хөдлөх хөрөнгүүдийг хүлээлгэн өгөөгүйгээс үүдэлтэй хохирол нэхэмжилсэн ба Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын дээд шүүхээр тухайн маргааныг хянан хэлэлцэж Гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйн улмаас учирсан хохиролд “А” ХХК-аас 122,852.325 төгрөгийг гаргуулан А.А надад олгохоор шийдвэрлэсэн билээ. Гэвч тус компанийн зүгээс захиалгын 3 гэрээний үүргээ биелүүлэхгүйгээр үл барам шүүхээр шийдвэрлэсэн дээрх 122,8 сая төгрөгийн хохирлоос одоог хүртэл нэг ч төлбөр төлж барагдуулаагүй байна.

Иймээс бид “А” ХХК-ийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу надад төлөх ёстой 122,852,325 төгрөгийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т зааснаар нэхэмжлэгч А.А миний, хариуцагч “А” ХХК-тай байгуулсан 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-ний 3 дугаар зүйлийи 3.1 (d)-д заасан гэрээний үнийн үлдэгдэл 9,75 хувь болох 142,383,150 төгрөгийн төлбөрт харилцан тооцуулахаар нэхэмжлээд байгаа билээ.

Хариуцагч компанийн зүгээс 2023 оны 07-р сарын 07-ны өдөр болон 2023 омы 09 дүгээр сарын 11-ний өдөр ирүүлсэн албан бичгүүддээ үлдэгдэл 10 хувийн төлбөрийг шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрт тооцох талаар санал ирүүлсэн байгаагаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байр сууриа илэрхийлсэн гэж үзэхээр байна.

Иймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч '‘А” ХХК-тай байгуулсан 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-ний 3 дугаар зүйлийн 3.1 (б)-д заасан гэрээний үнийн үлдэгдэл 9,75 хувь болох 142,383,150 төгрөгөөс “А” ХХК-ийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу надад төлөх ёстой 122,852.325 төгрөгийг Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т зааснаар харилцан тооцуулж, үүнээс үлдсэн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулсан болно. Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээнүүдийн дагуу үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөх нөхцөл үүсээгүй байгаа ч хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалж ийнхүү арга буюу төлбөрийг 100 хувь төлж дуусгаж байна.

Хариуцагчийн хариу тайлбар, ирүүлж байгаа албан бичиг, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн хууль ёсны шаардлагыг буюу хүчин төгөлдөр Гэрээний үүргээ биелүүлэх хүсэлгүй, захиалан бариулсан хөрөнгүүдийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэхгүй цаг хугацаа алдагдуулж, мөн нэхэмжлэгч намайг тухайн хөрөнгүүдийг нэхэмжлэх эрхгүй мэтээр маргаж байна. Ийм учраас өөрийн мөнгөн хөрөнгөөр хүчин төгөлдөр гэрээнүүдийн дагуу захиалан бариулсан хөрөнгүүдийнхээ өмчлөгчөөр тогтоолгож, хөрөнгүүдээ шилжүүлэн авч зөрчигдсөн эрхээ сэргээлгэхгүй бол хариуцагчийн хууль бус үйл ажиллагаа цаашид ч үргэлжлэх шинжтэй болоод байна.

Иймд хариуцагч “Азиа пасафик ланд” ХХК болон нэхэмжлэгч А.А нарын хооронд байгуулсан 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-ээр нэхэмжлэгч А.А миний захиалан бариулсан дараах үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр нэхэмжлэгч А.А намайг тогтоож, тухайн хөрөнгүүдийг миний өмчлөлд шилжүүлж өгнө үү” гэжээ.

1.а.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаархи тайлбартаа: Иргэн А 2011 оны 10 сарын 21-ний өдөр А ХХК буюу хариуцагч талтай 3 гэрээ байгуулсан. Эхнийх нь 809 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ, 401 дугаартай үйлчилгээний талбай захиалан байгуулах гэрээ, 402 дугаартай үйлчилгээний талбай захиалан бариулах ийм 3 гэрээ байгуулсан. Орон сууц үйлчилгээний талбайд 2 авто гарааш буюу нийтдээ 5 үл хөдлөх хөрөнгийг Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу захиалан бариулахаар гэрээ байгуулсан. Ингэхдээ 809 дугаартай захиалан байгуулах гэрээний дагуу 213,5 мкв орон сууцыг 32 тоот авто зогсоолын хамт орон сууц нь 674.446.500 төгрөг, автозогсоолыг 26.000.000 төгрөг гээд энэ гэрээг байгуулсан. 401 дугаартай 105 мкв үйлчилгээний талбайг 368.550.000 төгрөгөөр, 26.32 мкв нийтийн эзэмшлийн талбайг 51.324.000 төгрөгийг, 43 тоот зогсоолыг 26.000.000 төгрөгөөр авахаар гэрээг байгуулсан. 402 дугаартай үйлчилгээний 82 мкв талбайг 287.820.000 төгрөгөөр, 21.38 мкв нийтийн эзэмшлийн талбайг 41.691.000 төгрөгөөр нийтдээ 5 үл хөдлөх хөрөнгө, 2 нийтийн эзэмшлийн талбайг 1.475.831.500.000 төгрөгөөр захиалан байгуулъя гээд гэрээ байгуулаад гэрээ хүчин төгөлдөр болоод гэрээгээр талууд нөхцлийг тохирсон. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1-т үл хөдлөх хөрөнгийг 2 жилийн хугацаанд бариад 2013 оны 3-р улирал болохоос өмнө захиалагчид хүлээлгэж өгнө гэж тохиролцсон. Ямар ямар үл хөдлөх хөрөнгийг хаана хаана авах вэ гэдэг зураг схемийг гэрээний 2.2-т заасан. Төлбөрийн нөхцлийг маш тодорхой зааж өгсөн. Гэрээний 3.1-т заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх төлбөрийг үйлчилгээний талбайг албан ёсоор захиалагч хүлээж аваад орсны дараа төлөөд үүнтэй холбоотой баримт бичгээ аваад улсын бүртгэлийн газарт өгнө гэж тохиролцсон, гэрээнд заасан нөхцөл журмын дагуу төлнө гэсэн. Агийн хувьд бүх төлбөрөө 90 хувь бүрэн төлөөд дуусгавар болгосон. 2 талаас тооцоо нийлсэн. Хавтаст хэрэгт баримтаар авагдсан. Одоогийн байдлаар нийтдээ гэрээнээс 90,35 хувьтай тэнцэх буюу 1.333.448.350 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар төлөөд дууссан. 2 автозогсоолын төлбөр 100 хувь төлөгдсөн. Үүнээс 9.75 хувь буюу 142.383.150 төгрөгийн үлдэгдэл байгаа. Эндээс тодорхой хэмжээний мөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөөд дууссан. Энэ дээр талууд маргаагүй.

Гэтэл 2024 оны 01 сарын байдлаар орон сууцыг барьж ашиглалтад оруулж албан ёсоор захиалагчид хүлээлгэж өгөөгүй байна. Үйлчилгээний талбай нь ашиглалтад орсон Улсын комисст 2019 онд хүлээлгэж өгсөн. А 2013 оноос хойш бариад өгөөч, хугацаа болохоо болилоо, одоо 8 жил боллоо, бид нар их хэмжээний хохирол амсаж байна, ашиглалтад оруулж өгнө үү гэдэг огт хүлээлгэж өгдөггүй. 2019 онд комисс хүлээж аваад хүлээлгэж өгөх юм болов уу гэтэл өгдөггүй. Ямар учраас өгдөггүй юм бэ гэхээр тодорхой шалтгаан хэлдэггүй. Энэтэй холбоотой нийтдээ 4 нэхэмжлэлийн шаардлага гаргаад явж байгаа. Эхнийх гэрээний 4.3-т хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдрөөс хойш 4 сарын дотор албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгийн 0.01 хувийн хөнгөлөлтийн хугацаа хэтэрсэн хоног тутамд албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй гэж заасан байна. Гэрээ байгуулснаас хойш буюу 2013 оны 3 дугаар улирлаас хойш тооцвол хөнгөлөлтийг авах хангалттай хугацаа болсон. Энэ хугацаанд нийтдээ 29.516.630 төгрөг байна. Энэ хөнгөлөлтийг авах эрхтэй байна гэдгийг шүүхээс тогтоож өгнө үү.

Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-т зааснаар биелүүлэх хугацаа болсон 2 этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагаар үүргийг дуусгавар болгож болно гэж заасан. Үүний дагуу А.А 2019 онд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад хугацаандаа ашиглалтад оруулаагүй байна үүнтэй холбоотой төлбөр, алданги гаргуулж өгнө үү гэдэг нэхэмжлэл гаргаад үүнийг хамгийн сүүлд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээд 122.852.325 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэ нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. Энэ мөнгийг хариуцагчийн зүгээс тооцоод өгнө үү гээд хүсэлтүүдээ удаа дараа өгсөн. Хавтаст хэрэгт авагдсан 2023 оны 07 сарын 07-ны өдрийн хариуцагчийн албан бичиг, мөн 2023 оны 9 сарын 11-ний өдрийн албан бичгүүдээр үлдэгдэл гээд байгаа 9.75 хувь гэж сая хариуцагч ярьсан, энэ төлбөртөө тооцоод өгөөч гэдэг хүсэлт бол байгаа. Хүсэлтийн дагуу харилцан тохиролцож дуусгавар болгох үүрэг байгаа болохоор үүнийг тооцож өгнө үү. Тооцсоны дагуу төлбөр 100 хувь төлөгдсөн гэж тогтоогдож байна.

Иймээс А ХХК-тай байгуулсан 809 дугаартай орон сууц захиалан байгуулах гэрээ, 401 дугаартай үйлчилгээний талбай захиалан байгуулах гэрээ, 402 дугаартай үйлчилгээний талбай захиалан байгуулах гэрээнд заасан нийт 1.475.831.500 төгрөгийн төлбөр харилцан үүрэг дуусгавар болж төлбөрөө бүрэн барагдуулсан учраас Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасны дагуу Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, олимпын гудамж, олимпик резиденс барилгаас 809 дугаартай орон сууц захиалан байгуулах гэрээгээр 8-р давхрын 809 тоотод байрлах  213,5 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 32 тоот автозогсоолын хамт, 401 дугаартай үйлчилгээний талбай захиалан байгуулах гэрээгээр 4-р давхрын 401 тоотод байрлах 105 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 43 тоот авто зогсоолын хамт, мөн 402 дугаартай үйлчилгээний талбай захиалан байгуулах гэрээгээр 4-р давхрын 402 тоотод байрлах 82 мкв талбайтай үйлчилгээний талбайг тус тус нэхэмжлэгч А.Агийн өмч хөрөнгө болохыг шүүхээс тогтоож, А ХХК-с өмчлөлд нь шилжүүлж өгнө үү. Саяны дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд бүртгэхийг Ст даалгаж өгнө үү гэв. 

2.Хариуцагч “А” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч анх шүүхэд гаргасан тайлбартаа: “А” ХХК, А.А нарын хооронд 2011.10.21-ний өдөр “Орон сууц захиалан бариулах 809 тоот гэрээ” бүхий орон сууц авто зогсоол хамт захиалж түүний төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон.

Тухайлбал талууд гэрээ байгуулснаар урьдчилгаа төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 30 хувь буюу 207.333.950 төгрөгийг 3 хоногийн дотор, 2 дахь төлбөр болох гэрээний үнийн дүнгийн 30 хувь болох 211.333.950 төгрөгийг гүйцэтгэгчийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор, 3 дахь төлбөрийн 212.333.950 төгрөгийг нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор эцсийн төлбөр буюу гэрээний үлдэгдэл 10 хувь буюу 67.444.650 төгрөгийг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдөр төлж барагдуулах, мөн үйлчилгээний талбайн тохиролцсон ба мөн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.4-т “захиалагч нь захиалгат объектын төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж байх, төлбөрийн хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээнд заасан алданги төлөх үүрэгтэй”, мөн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д “захиалагч захиалгат объектын хуваарьт төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд тухайн хугацаанд төлөх ёстой хуваарьт төлбөрийн 0.5 хувиар тооцсон алдангийг хоног тутамд гүйцэтгэгчид төлнө” гэж тус тус тодорхойлсон.

А.Агийн зөвшөөрлөөр гэрээний дагуу 2017.08.17-ны өдөр 809 тоот үл хөдлөхийн зурганд өөрчлөлт оруулж 2018 онд засварын ажлыг бүрэн дуусгавар болгон өөрөө хүлээж авсан боловч гэрээний үлдэгдэл 10 хувийн төлбөр болох 67.444.650 төгрөгийг төлж барагдуулалгүй гэрээний үүргээ зөрчиж өнөөдрийг хүргэсэн бөгөөд бид шүүхэд хандаж маргаан үүсгэхээс тэвчиж улмаар үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч элдэв арга хайж манай компанийг шүүхэд хариуцагчаар дуудаж хугацаа хожих байдлаар гэрээний нэг талдаа илэрхий шударга бусаар хандаж өнөөдрийг хүрлээ.

Иймд манай компанийн зүгээс гэрээний 7 дугаар зүйлийн 7.3-т “...энэхүү гэрээний 3.1-т заасан гэрээний үүргээ биелүүлээгүй, төлөх хугацаанаас хойш ажлын 10 хоногийн дотор төлөөгүй бол гүйцэтгэгч нь захиалагчид бичгэн мэдэгдэл хүргүүлж цуцлах эрхтэй хэмээн гэрээгээр талууд тохиролцсон тул талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2022.09.26-ны өдрийн 22/118, 22/119, 22/120, мэдэгдлүүдээр нэг талын санаачилгаар гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

2.а.Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Талуудын хооронд 2011 онд орон сууц захиалан байгуулах гэрээг байгуулсан байдаг. Гэрээгээр тодорхой зүйлүүдийг тохирсон. Нэг тал нь үл хөдлөх хөрөнгийг барьж ашиглалтад оруулна. Нөгөө тал нь тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглалтад оруулснаар үлдэгдэл 10 хувийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон байдаг. 2018 онд Агийн өөрийнх нь хүсэл шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн зурганд өөрчлөлт оруулаад засварын ажлыг бүрэн дуусгаад хүлээлгэж өгсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөр болох 10 хувийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байдаг. Төлөөгүй явж байх үедээ 2018 онд гэрээтэй холбоотой хохирол нэхэмжлээд тухайн хохирлыг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн байдаг. Тухайн шийдвэрээр 120 сая төгрөгийг манай компаниас Ад гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ шийдвэр явж байх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар тухайн үл хөдлөх хөрөнгө ямар нэгэн байдлаар шилжсэн зүйл байхгүй. А хүлээж аваад ашиглаад явах бүрэн боломжтой байсан. Маргаан явж байх үед хариуцагчийн зүгээс танайх гэрээнд заасан үлдэгдэл төлбөрөө төлөөч гэдэг, гэрээний үлдэгдэл төлбөр 142 сая төгрөг байгаа гэдэг дээр талуудын аль нэг нь маргадаггүй. Нэхэмжлэгчээс ийм төлбөр байгаа, төлөгдөөгүй, харилцан үүрэг гүйцэтгэх зарчмаар барагдуулсанд тооцож өгнө үү гэдэг шаардлага гаргаад байдаг.

Тухайн саналыг зөвшөөрөөгүй, хэлцлийн түвшин дээр очоогүй байхад энэ саналыг дан ганц нэхэмжлэгч талын саналыг үндэслээд ингэж дүгнэх нь бол өрөөсгөл гэж үзэж байгаа юм. Сая нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс 2023 оны 7 сарын 7-ны өдөр манай компаниас явуулсан саналтай холбоотойгоор тэрийг үндэслээд манай компанид үлдэгдэл төлбөрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн. Одоо бид нарт ямар нэгэн төлбөрийн үүрэг харилцаа бол байхгүй. Тэгэхээр бүх үл хөдлөх хөрөнгүүдийг шилжүүлж өгнө үү. Тухайн үед болбол 2023 оны 10 сарын 31-ний өдөр 29 сая төгрөгийг манай компанид шилжүүлсэн баримтыг хэрэгт хавсаргасан байдаг. Энэ нь өөрөө нэхэмжлэгч Агийн төлөх ёстой төлбөрөөс буюу 142 сая төгрөгөөс 29 сая төгрөг л хасагдаж байгаа гэсэн үг. Түүнээс биш талуудын хооронд ямар нэгэн байдлаар төлбөр тооцооны харилцаа дууссан гэдгийг нотлоод байгаа баримт биш гэдгийг шүүх анхаараасай гэж хүсэж байна. 2023 оны 7 сарын 7-ны өдрийн манайхаас явуулсан санал одоо шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байгаа, нэлээн удаан маргачихсан, талууд хэн хэнийгээ хохироохгүйн үүднээс эвлэрэн хэлэлцэх байдлаар санал солилцох журмаар саналыг хүргүүлж байсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ дээр ямар нэгэн байдлаар бичгээр хариу тайлбар болон саналыг хүлээн зөвшөөрсөн татгалзсан талаар мэдэгдсэн зүйл байдаггүй. Энэ бол тухайн үед саналын түвшинд яригдаад өнөөдрийн байдлаар зүгээр албан бичгээр тухайн саналыг хүргүүлж байсан. Түүнээс хэлцэлд хүрээд тохирсон гэдэг зүйл биш гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн үндсэн шаардлага нь үл хөдлөх хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлээд өмчлөлд нь шилжүүлэхийг даалгах шаардлага гаргаад байна. Гэрээн дээрээ бид нар ажил гүйцэтгэх гэрээний нөхцөлийг хуулийн заалтыг тавиад байгаа боловч гэрээний үндсэн нөхцөл нь худалдах худалдан авах гэрээ Иргэний хуулийн хуулийн 243-д заасан гэрээний шаардлагыг илүү хангаж байгаа гэж үзэж байна. Тэгэхээр энэ дээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид талуудын хэн нэгэн нь маргахгүй байгаа 142 сая төгрөгөөс 29 сая төгрөгийг төлчихсөн. Тэгэхээр үлдэгдэл хассан дүнгийн төлбөрийг хариуцагчид төлснөөр бид нар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгөх байдлаар юм уу, энэ хуулийн зохицуулалт нь тэгж л явах ёстой. Төлбөр төлөгдөөгүй байгаа нөхцөлд бид нар тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд нь шилжүүлэхгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6-р зүйлд энийг нарийвчлан заасан байгаа. Хариуцагч өөрөө төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байхад нэхэмжлэгчийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгахыг шаардах эрх нь өөрөө үүсээгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Орон сууц, авто зогсоолын талаар: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 13 дугаар хороолол /14220/ Олимпийн гудамж, 22 дугаартай 5200 м.кв талбайтай 30 хувийн гүйцэтгэлтэй /суурийн хэсэг/ дуусаагүй барилгыг анх эрхийн улсын бүртгэлд 2012 оны 02 дугаар сарын 28-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024227 дугаарт, 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эд хөрөнгийн хэмжээ, үнэ гүйцэтгэл өөрчдөгдөх үйлчилгээгээр зоорийн давхарын 1-2 давхар авто зогсоол, 4-16 давхрыг орон сууцны зориулалттайгаар 30585.2 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь “Худалдаа хөгжлийн банк”-тай байгуулсан 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ/79 тоот, 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 170716007-4 тоот барьцаат зээлийн гэрээ тус тус бүртгэлтэй байна.

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2018/84 дугаартай дүгнэлтийг үндэслэн 5-16 дугаар давхрын орон сууцны зориулалттай хэсэг нь 96 айлтай, зоорийн В1-В2 давхарын хэсэг нь 104 авто машины зогсоолтойгоор эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. Дээрх комииссын дүгнэлтэд 4 дүгээр давхрын хэсэг ороогүй бөгөөд комисс зөвхөн орон сууц, авто зогсоолын зориулалттайгаар барилгыг хүлээн авсан байна.

“А” ХХК нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2203024227 дугаарт бүртгэлтэй 96 айлын орон сууц, 104 авто зогсоолыг захиалагч иргэдийн нэр дээр салгаж бүртгүүлэх тухай жагсаалт, мөн Худалдаа хөгжлийн банкнаас ирүүлсэн зээлийн барьцааны гэрээнээс хэсэгчлэн чөлөөлсөн тухай албан бичиг бусад өмчлөх эрхтэйг нотолсон баримтыг үндэслэн захиалагч иргэдийн өмчлөлд салган бүртгэж байна.

“А” ХХК-иас ирүүлсэн орон сууцны жагсаалтанд 809 тоот 213.5м.кв талбайтай орон сууцыг иргэн А.Аптантуяа /ТЖ79052261/ захиалсан гэрээнд тусгасан үнэ 674.446.500 төгрөг, төлсөн үнэ 607.001.850 төгрөг, авто зогсоолын жагсаалтанд 32, 43 тоот 13.5 м.кв талбайтай авто зогсоолыг иргэн А.Алттантуяа /ТЖ79052261/ захиалсан гэрээнд тусгасан үнэ 26.000.000 төгрөг, төлсөн үнийн хэсэг нь хоосон ирүүлсэн байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6 дахь хэсэгт заасан нотлох баримтууд мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 10.7 дугаар хэсэгт зааснаар эрх ашиг нь хөндөгдөж болох этгээдийн /Худалдаа хөгжлийн банкны хэсэгчлэн чөлөөлөх албан бичиг/ зөвшөөрлийг тус тус үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэх боломжтой.

Үйлчилгээний зориулалттай хэсгийн талаар: Дээрх барилгын 4 дүгээр давхарыг оффисын зориулалтайгаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039731 дугаарт А ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн байх бөгөөд өнөөдрийн байдлаар үүрэг ногдуулсан хэлцэл бүртгэгдээгүй байна. НШШГГ-ын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 4-156/12974 дугаартай албан бичгээр дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтэд дээрх үйлчилгээтэй орон сууц, авто зогсоолын зориулалттай барилгыг дан орон сууц, авто зогсоолын зориулалттайгаар байнгын ашиглалтанд авсан, мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн, “А” ХХК-наас 4 дүгээр давхарын үйлчилгээтэй хэсгийг захиалсан захиалагч иргэдийн нэрсийн жагсаалтыг манай байгууллагад ирүүлээгүй байх тул 401, 402 тоот үйлчилгээний зориулалттай хэсгийг хэн захиалсан талаарх мэдээлэл байхгүй байна.

“А” ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23/01 дугаартай албан бичгээр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2203039731 дугаартай, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Олимпийн гудамж 22 дугаартай барилгын 4 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай 2178м.кв хэсгийг захиалагч иргэдийн өмчлөлд салган бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн байна.

НШШГГ-ын 2022 оны 4-150/12974 дугаартай албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байсныг тус газрын 2022 оны 12 дугаар сарын 27- ны өдрийн 1-240/23029 дугаартай албан бичгийг үндэслэн захиран зарцуулах эрхийг сэргээж захиалагч иргэдийн өмчлөлд салган бүртгэгдэж байна.

“А” ХХК-ийн ирүүлсэн Үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалтанд маргаан бүхий 401, 402 тоотыг иргэн Эрдэнэбилэг овогтой Уртнасан /ЧН87101217/-гийн өмчлөлд бүртгүүлэхээр ирүүлсэн байна.

Дээрх Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол /14220/, Олимпийн гудамж 22 дугаартай барилгын 4 дүгээр давхрын 401, 402 тоотыг НШШГГазрын 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1-240/24358 дугаартай албан бичгийг үндэслэн жагсаалтанд түдгэлзүүлэх тэмдэглэл хийсэн. Иймд нэхэмжлэгч А.А, хариуцагч “А” ХХК нарын хооронд хийгдсэн гэрээний асуудал нь манай байгууллагад хамааралгүй байх тул манайд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Дараах нотлох баримтуудыг зохигч талууд гаргасан. Үүнд:

а/.Нэхэмжлэгч талаас: Улсын тэмдэгтийн хураамжид 23,276,715 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.10.07-ны өдрийн 181/ШЗ2022/13384 дүгээр “Нэхэмжлэлийг хүлээн  авахаас татгалзах тухай” захирамж, Э.Золбоод олгосон итгэмжлэл, 2011.10.21-ний өдрийн 401 дугаартай Үйлчилгээний талбайг захиалан бариулах гэрээ, 2011.10.21-ний өдрийн 402 дугаартай Үйлчилгээний талбайг захиалан бариулах гэрээ, 2011.10.21-ний өдрийн 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, оролгын баримт, төлбөрийн баримт, дотоод шилжүүлгийн маягт, тооцоо нийлсэн баримт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.12.15-ны өдрийн 181/ГХ2021/00900 дүгээр гүйцэтгэх хуудас, 2019.12.11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 202.03.04-ний өдрийн 501 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.11.16-ны өдрийн 0014/ХТ2021/01387 дугаар тогтоол, 2015.05.08-ны өдөр А.Агаас А ХХК-д хүргүүлсэн шаардлага, 2018.12.28-ны өдөр А.Агаас А ХХК-д хүргүүлсэн шаардлага, 2018.08.17-ны өдөр А.Агаас А ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнд хүрүүлсэн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай бичиг, 2018.11.22-ны өдөр А.Агаас А ХХК-д хүргүүлсэн гомдол, фото зургууд, 2018.09.22-ны өдрийн 22 дугаартай Сууцны өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, 2018.09.22-ны өдрийн 23 дугаартай Үйлчилгээний өрөө, тасалгааны хэмжилт хийж, түүний талбайг тооцсон тэмдэглэл, схем зураг, Итгэлт эстимэйт ХХК-ийн 2022.10.17-ны өдрийн Хохирлын үнэлгээний тайлан, Б.Батбаярыг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт, Ч.Ганзоригт олгосон итгэмжлэл зэргийг гаргаж өгсөн.

б/.Хариуцагч “А” ХХК-аас: Б.Алтансүхэд олгосон итгэмжлэл, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2022.09.26-ны өдрийн 22/118 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2022.09.26-ны өдрийн 22/119 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдэл, 2022.09.26-ны өдрийн 22/120 дугаартай гэрээ цуцлах тухай мэдэгдэл, баталгаат шуудангийн баримт, М.Чингист олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг гаргаж өгсөн.

в/.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс: Б.Баттунгалагт олгосон итгэмжлэл, Монголиан пропертис ХХК-ийн 2018.12.21-ний өдрийн 18/123 тоот албан бичиг, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газрын 2018.12.19-ний өдрийн 4/4982 тоот хаягийн тодорхойлолт, 2018.2.28-ны өдрийн 2018/84 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах  комиссын дүгнэлт, 000741748 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн услын бүртгэлийн гэрчилгээ, Худалдаа хөгжлийн банкны 2017.07.21-ний өдрийн 6/494/1311 дугаартай “Барьцаа хөрөнгө давхар бүртгэх тухай” албан бичиг, 2014.05.20-ны өдрийн ЗГ/79 дугаартай Зээлийн гэрээ, 2014.05.20-ны өдрийн БГ/79 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017.07.18-ны өдрийн ЗГ/СС170716007-4 дугаартай зээлийн гэрээ, Монголианпропертис ХХК-ийн 4,886,130.38 ам.долларын зээл, хүүний эргэн төлөлтийн хуваарь, 2017.07.18-ны өдрийн ЗБ/СС170716007-4-1 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, Сүхбаатар дүүрэг 1-р хороо 14220, Олимпийн гудамж 22-р байрны үл хөдлөх эд хөрөнгийн захиалагчийн нэрсийн жагсаалт, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо 14220, Юнесо-ийн гудамж, 22 үл хөдлөх эд хөрөнгийн захиалагч /худалдан авагчдийн нэрсийн жагсаалт, 000973823 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.06.23-ны өдрийн 4-150/12974 тоот “Эрх түдгэлзүүлэх тухай” албан бичиг, Азиа пасификийн ланд ХХК-ийн 2023.01.04-ний өдрийн 23/01 тоот албан бичиг, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.01.09-ний өдрийн 18 тоот албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.12.14-ний өдрийн 1-240/24358 тоот “Эрх түдгэлзүүлж, зарим эрх сэргээх тухай” албан бичиг, Хотын стандарт, хяналтын газрын 2022.11.03-ны өдрийн 01/617 тоот албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг гарган өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            5.Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

6.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч “А” ХХК, С нарт холбогдуулан анх шүүхэд

1. 29,516,630 төгрөгийн хөнгөлөлт авах эрхтэй болохыг тогтоолгох,

2.Гэрээний үнийн үлдэгдэл болох 142,383,150 төгрөгийн төлбөрийг, нэхэмжлэгчийн авах авлага болох 122,852,325 төгрөг, мөн уг гэрээний төлбөрийн хөнгөлөлт 29,516,630 төгрөг, нийт 152,368,955 төгрөгтэй харилцан тооцож, А.Агийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулах,

3.Сүхбаатар дүүрэг, 1 дугээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт, 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82мкв талбайтай үйлчилгээний талбайг тус тус "А" ХХК-иас гаргуулж А.Агийн өмчлөлд шилжүүлэх,

4.Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-ний дагуу 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-ний дагуу 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82 мкв талбайтай үйлчилгээний талбайг тус тус нэхэмжлэгч Аийн А миний өмчлөлд бүртгэхийг Ст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Үүнд: Анхны гаргасан 1, 2, 4 дүгээр нэхэмжлэлийн шаардлага хэвээр, 3 дахь шаардлагыг Сүхбаатар дүүрэг, 1 дугээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт, 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр А.Аг тогтоож, тухайн хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг "А" ХХК-д даалгах гэж өөрчлөн тодруулсан бөгөөд эдгээр шаардлагаа шүүх хуралдаанд бүхэлд нь дэмжсэн.

6.1.Хариуцагч Азиапасифик ланд ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, сүүлд өмчлөгчөөр тогтоолгох гэж өөрчилсөн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа буруу тодорхойлсон гэх тайлбар гарган эс зөвшөөрч маргасан.

6.2.Хариуцагч Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгч нь нэхэмжлэгч А.А, хариуцагч Азиапасифик ланд ХХК нарын хоорондох гэрээнүүдийн дагуу үүссэн харилцаанд манайх оролцоогүй тул хариуцагч болох үндэсгүй учир манайд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар, хүсэлт гаргасан.

7.Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

7.1.Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Азиапасифик ланд ХХК-тай 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 809 дугаартай Орон сууц захиалан бариулах гэрээ-г тус тус байгуулж, 213,5 мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, автомашины гараж, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг нийт 1.475.831.500 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан талаар болоод уг гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг тогтоосон Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 501 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021.11.16-ны өдрийн 001/ХТ2021/01387 дугаар тогтоол зэрэг хэрэгт авагджээ.

7.2.Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр тогтоосон үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасанд хамаарна.

7.3.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр Азиапасифик ланд ХХК-иас 121.875.000 төгрөгийг гаргуулж А.Ад олгож шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч уг шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж, тус шүүхийн 2021.12.15-ны өдрийн 181/ГХ2021/00900 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрт заасан 121.875.000 төгрөгийг хариуцагч талаас нэхэмжлэгчид төлөөгүй үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагч энэ талаар маргаагүй.

7.4.Дээрх гэрээнүүдэд заасан Сүхбаатар дүүрэг, 1 дугээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай ул хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт, 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82мкв талбайтай үйлчилгээний талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг хариуцагч Азиапасифик ланд ХХК нь нэхэмжлэгч А.Ад өнөөдрийг хүртэлх хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байх боловч хариуцагч талаас тухайн байраа хүлээн аваач гэж нэхэмжлэгчид хандсан, 2022 оны 9 сарын 26-ны өдөр энэ 2 гэрээтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгүүдийг ирээд аваач, гэрээнд заасан үлдэгдэл 10 хувийн төлбөрүүдээ төлөөч гэж шаардсан байтал нэхэмжлэгч гэрээнд заасны дагуу төлбөл зохих төлбөрөө бүрэн төлөөгүй, байрыг хүлээн авах үүргээ биелүүлээгүй гэсэн тайлбар гарган маргаж байна.

7.5.Талуудын хооронд байгуулсан 809 дугаартай “Орон сууц захиалан бариулах гэрээ”, 401 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”, 402 дугаартай “Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ”-нүүдийн 4 дүгээр зүйлийн 4.3 (а)-д “...хүлээлгэн өгөх төлөвлөгөөт өдрөөс хойш 4 сарын дотор албан ёсоор хүлээлгэн өгөөгүй тохиолдолд захиалагч нь гэрээний нийт үнийн дүнгээс 0,01%-ийн хөнгөлөлтийг хугацаа хэтэрсэн хоног тутамд албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүртэл авах эрхтэй. Тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна...” гэж заажээ.

5.6.Хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.11-ний өдрийн 181/ШШ2019/02586 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 501 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2021.11.16-ны өдрийн 001/ХТ2021/01387 дугаар тогтоолуудад ...809 тоот, 401 тоот, 402 тоот зэрэг нийт гурван гэрээнүүдэд зааснаар үл хөдлөх хөрөнгүүдийг нийт 1,475,831,500 төгрөгөөр захиалан бариулахаар тохиролцсон, хариуцагч нь 2013 оны 3-р улиралд гэрээний зүйлийг хүлээлгэн өгөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй, нэхэмжлэгч нь нийт 1,281,448,350 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон талаар болон ...шүүх гэрээ тус бүрийн 4.3 /а/-д заасан “...тухайн хөнгөлөлт нь гэрээний нийт дүнгийн 2 хувиас хэтрэхгүй байна. ...гүйцэтгэгч нь давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхгүй...” гэх заалт нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй, анзын тохиролцоонд саад болоогүй, харин уг заалт дахь “...гүйцэтгэгч энэхүү хойшлогдсоноос үүссэн ...нөхцөл байдлын улмаас захиалагчид учирсан аливаа зардлыг төлөх үүрэг хүлээхгүй” гэсэн агуулга бүхий тохиролцоо хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 198 дугаар зүйлийн 198.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцсэн болохыг тус тус дүгнэжээ.

7.7.Иймээс дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд хүчин төгөлдөр, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан харилцаа үүссэн, эдгээр гэрээнүүдэд заасны дагуу 3 гэрээний төлбөр нийтдээ 1,475,831,500 төгрөг тул гэрээний 4.3 /а/-д заасан 2%-ийн хөнгөлөлт 29,516,630 төгрөгийг авахаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон нь хууль буюу гэрээнд зааснаар шаардах эрхтэй байна гэж шүүх үзээд, энэхүү хэсгийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

8.Нэхэмжлэгчийн гаргасан Гэрээний үнийн үлдэгдэл болох 142,383,150 төгрөгийн төлбөрийг, нэхэмжлэгчийн авах авлага болох 122,852,325 төгрөг, мөн уг гэрээний төлбөрийн хөнгөлөлт 29,516,630 төгрөг, нийт 152,368,955 төгрөгтэй харилцан тооцож, А.Агийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулах шаардлагын тухайд:

8.1.Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт зааснаар Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 56 дугаар зүйлийн 56.1.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан ... хариуцагч Азианпасифик ланд ХХК-иас 121,875,000 төгрөг гаргуулж А.Ад олгож, ...улсын тэмдэгтийн хураамж 977,325 төгрөг тус тус гаргуулж мөн нэхэмжлэгчид олгох буюу нийт 122,852,325 төгрөгийг олгохоор хянан шийдвэрлэсэн шийдвэрийг хариуцагч өнөөдрийг хүртлэх хугацаанд А.Ад төлж биелүүлээгүй үйл баримтыг тогтоосон.

8.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх, 11.1-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ., 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ. гэж заасан тул нэхэмжлэгч А.А нь ...122,852,325 төгрөгийг хариуцагчийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй үндэслэлээр шаардах эрхтэй.

8.3.Хэрэгт авагдсан Азианпасифик ланд ХХК-иас 2023.7.7-ны өдрийн иргэн А.А танаа “Санал хүргүүлэх тухай” 23/57 тоот албан бичигт: ...Орон сууц захиалан бариулах гэрээний маргааныг эцэслэн шийдвэрлэх боломжтой талаар энэхүү саналыг хүргүүлж байна. 1) Барилгын 4 дүгээр давхарт байрлах 59.10 м.кв болон 71,45 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх, энэхүү хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг шууд гаргуулах боломжтой, 2) Зөрүү 56,44м.кв талбайд 250,000,000 /хоёр зуун тавин сая/ төгрөгийг төлөх, 3) Барилгын 809 тоот сууцыг гэрээнд тусгасан автомашины зогсоолын хамт шилжүүлэх мөн үлдэгдэл 10 хувийн төлбөрийг шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрт тооцож шилжүүлэх, мөн үйлчилгээний хэсгийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл 10 хувийг шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрт тооцож өр төлбөрийг хасах саналтай байна” гэсэн баримтаас дүгнэхэд хариуцагч компани нь нэхэмжлэгчтэй байгуулсан 401, 402 тоот гэрээний дагуу захиалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийн м.кв-тыг өөрчлөн багасгаж өмчлөх эрхийг шилжүүлэх, зөрүү м.кв-тын үнийг түүнд төлөх, 809 тоот гэрээний орон сууцыг, автомашины зогсоолын хамт шилжүүлж, гэрээний үлдэгдэл 10 хувийн төлбөрийг шүүхийн шийдвэрт зааснаар тооцож хасуулах саналыг А.А тавьсан зэргээр хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй зөрчсөн, шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь тогтоогдож байна.

8.4.Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1-д Ажил гүйцэтгэгч нь дараахь үүрэг хүлээнэ: 350.1.1-д гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх; 350.1.6-д захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх нь хариуцагчийн үүрэг байхаар хуульчилсан байтал Азианпасифик ланд ХХК-ийг энэхүү хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж тодорхойлсон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, ...талуудын хооронд байгуулагдсан 3 гэрээний үүргийн дагуух ...нэхэмжлэгчийн захиалан бариулсан ...үл хөдлөх эд хөрөнгүүдийг өнөөдрийн байдлаар А.Ад хүлээлгэн өгөх үүргээ хариуцагч компани биелүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

8.5.Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.1 (d)-д “Эцсийн төлбөр буюу Гэрээний үнийн 10 хувьтай тэнцэх төлбөр болох .../41,987,400+32,951,100+67,444,650/ нийт 142,383,150 төгрөгийг захиалсан үйлчилгээний барилгыг албан ёсоор хүлээлгэн өгсөн өдөр төлж, Эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх баримт бичгийг хүлээн авна”

Гэрээний 4 дүгээр зүйл (Гүйцэтгэл, шалгалт, хүлээлгэн өгөх) 4(b)-д Захиалагч нь үйлчилгээний талбай, гаражийн талбайг албан ёсоор хүлээлгэн өгөх өдөр хүлээн авч, Гүйцэтгэгч энэ өдөр захиалагчийн хууль ёсны өмчлөх эрхийг баталгаажуулахаар эд хөрөнгийн бүртгэлийн газарт өргөдөл гаргана.”

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “Гүйцэтгэгч нь ерөнхий гүйцэтгэл болох өдрөөс ажлын 10 өдрийн өмнө энэ тухай захиалагчид мэдэгдэнэ...”

Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Гүйцэтгэгч нь гэрээний 4.1-р зүйлд заасан жагсаалтын дагуу шаардлагатай ажлыг гүйцэтгэж, эцсийн шалгалтын товийг ажлын 10 өдрийн өмнө захиалагчид мэдэгдэнэ. Эцсийн шалгалтаар гүйцэтгэгч нь Орон сууц болон гражийн талбайг шалгаж захиалагч нь тухай үйлчилгээний талбай, орон сууц, гаражийг хүлээн авч Зөвшөөрсөн тухай мэдэгдэнэ.” гэж заажээ.

Гэтэл хариуцагч ...үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгөөгүйгээс нэхэмжлэгч гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.1 (d)-д заасан нийт 142,383,150 төгрөгийг төлөөгүй байсан хэдий боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023.10.31-ний өдөр А.Агийн Худалдаа хөгжлийн банкны 474006044 тоот данснаас 29,516,630 төгрөгийг Азианпасифик ланд ХХК-ийн 410031311 тоот дансанд 809, 401, 402 тоот гэрээний төлбөрт гэсэн утга бүхий төлбөрийн зориулалтаар төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигчид маргахгүй байна./2 хх-ийн 24/

8.6.Харин хариуцагч тал нэхэмжлэгчийг 3 гэрээний үүргийн үлдэгдэл 112.866.520 төгрөгийг одоогийн байдлаар төлөөгүй, үүнийгээ төлнө үү гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч нэхэмжлэгчээс хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага доорх хууль зүйн үндэслэлээр хангагдах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

8.7.Хариуцагч Азианпасифик ланд ХХК нь шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч А.Ад төлүүлэхээр заасан 122,852,325 төгрөгийг өнөөдрийн байдлаар төлөөгүй, мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаар хууль болон гэрээнд заасны дагуу ...хөнгөлөлт 29,516,630 төгрөгийг авахаар шаардсаныг шүүх энэхүү шүүхийн шийдвэрээр дээрх хууль зүйн үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн тул эдгээрийн нийлбэр 152,368,955 төгрөг болж байгааг Иргэний хуулийн 238 дугаар зүйлд Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох, 238.1-д Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч шаардаж буйг шүүх хангах нь хуульд нийцнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгчийн гэрээний үнийн үлдэгдэл болох 142,383,150 төгрөгийн төлбөрийг, нэхэмжлэгчийн /шүүхийн шийдвэрээр/ авах авлага болох 122,852,325 төгрөг, мөн уг гэрээний төлбөрийн хөнгөлөлт 29,516,630 төгрөг, нийт 152,368,955 төгрөгтэй харилцан тооцож, А.Агийн хариуцагч Азианпасифик ланд ХХК-тай байгуулсан 3 /гурван/ гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцож шийдвэрлэлээ.

9.Сүхбаатар дүүрэг, 1 дугээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт, 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр А.Аг тогтоож, тухайн хөрөнгүүдийг өмчлөлд шилжүүлэхийг "А" ХХК-д даалгах шаардлагын тухайд:

9.1.Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно. гэж зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсдэг тул шүүх өмчлөгчөөр тогтоох байдлаар уг өмчлөх эрхийг үүсгэх хууль зүйн боломжгүй хэдий боловч нэхэмжлэгч А.Агийн хариуцагч "А" ХХК-тай байгуулсан 3 /гурван/ гэрээнүүдийн дагуу ...үл хөдлөх эд хөрөнгийг захиалан бариулах бариулж үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийг гэрээнд заасны дагуу А.А төлснөөр, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг бий болгосны хувьд Сүхбаатар дүүрэг, 1 дугээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-гээр 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 32 тоот авто зогсоолын хамт, 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-гээр 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар шаардах эрхтэй.

Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчийг маргааны зүйл болсон 809, 401, 402 тоот гэрээнд заасан ...үүргээ биелүүлээгүй зөрчсөний улмаас өөрт нь шаардах эрх үүссэний улмаас дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээний дагуу бусдаас шилжүүлэн авах эрхтэй гэж үзэж ийнхүү нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодорхойлон нэхэмжлэлээ гаргасан байх тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

10.Нэхэмжлэгчийн гаргасан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний дагуу 8 дугаар давхарын 809 тоотод байрлах 213,5мкв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, 32 тоот авто зогсоолын хамт 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-ний дагуу 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 105 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолын хамт, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-ний дагуу 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82 мкв талбайтай үйлчилгээний талбайг тус тус нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд бүртгэхийг Ст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

10.1.Хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгчийн зүгээс ...хуульд заасан баримт бичгийн бүрдлийг хангуулаад ирвэл нэхэмжлэгч ч байсан, хариуцагч ч байсан манай зүгээс хууль ёсны дагуу бүртгэл хийнэ, хэлцлийн үндсэн дээр бүртгэл хийгдэнэ, талуудын гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдэж, төлбөр тооцоогүй болсон тохиолдолд бүртгэл хийхэд татгалзах зүйлгүй тул манайд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт, тайлбарыг гаргасан бол, хариуцагч "А" ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс уг тайлбар, хүсэлтийг нь дэмжсэн.

10.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана: 10.6.1-д өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг; 10.6.5-д барилга байгууламжийн зураг төсөл, бүтэн харуулсан гэрэл зураг; 10.6.6-д тухайн үл хөдлөх эд хөрөнгөд эрх бүхий байгууллагаас олгосон байршлын хаяг; 10.6.7-д улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлсөн баримт; 10.6.8-д тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд тодорхой болзол хангаснаар ирээдүйд өмчлөх эрх үүсэх гэрээ, хэлцэл хийгдсэн эсэх, хийгдсэн бол гэрээ, хэлцлийн хуулбар, захиалагчийн нэрс, тэдгээрийн оруулсан хөрөнгийн хэмжээг тусгасан жагсаалт. зэрэг баримтыг бүрдүүлж Улсын бүртгэлийн газарт хандаснаар Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэхээр хуульд заажээ.

10.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй., хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. гэж тус тус зааснаар нэхэмжлэгч А.Агийн дээрх хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн зүгээс түүний эрх ашиг сонирхолд хэрхэн, ямар хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдохгүй байна.

10.4.Иймээс, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Ст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон буюу хариуцагч талын татгалзлын үндэслэл болгосон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар шүүх харьцуулан үнэлээд зохигч талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуух үүргийн харилцаа үүссэн болон хууль буюу гэрээний үүргийг алин хэрхэн зөрчсөн болохыг дүгнээд энэхүү шийдвэрийг гаргасан болно.

            11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд:

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,276,715 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “А” ХХК-аас тэмдэгтийн хураамж 23.206.513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгож шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт тус тус заасантай нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 350 дугаар зүйлийн 350.1.6, 238 дугаар зүйлийн 238.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.А, "А" ХХК нарын хооронд байгуулагдсан Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Олимпын гудамж, Олимпик Резиденс барилгаас 809 дугаартай "Орон сууц захиалан бариулах гэрээ", 401 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ, 402 дугаартай "Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээ"-нүүдийн 4.3-ын (а)-д зааснаар нэхэмжлэгч А.А 29.516.630 төгрөгийн хөнгөлөлт авах эрхтэй болохыг тогтоож, эдгээр гэрээнүүдийн үнийн үлдэгдэл нийт 142.383.150 төгрөгийн төлбөрийг, нэхэмжлэгчийн хариуцагч компаниас /шүүхийн шийдвэрээр/ авах авлага 122.852.325 төгрөг, гэрээний төлбөрийн хөнгөлөлт 29.516.630 төгрөг, нийт 152.350.955 төгрөгтэй шаардлагыг харилцан тооцож, А.Агийн А ХХК-тай байгуулсан 3/гурван/ гэрээнүүдийн үүргийг дуусгавар болсонд тооцож,

 Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо Олимп, гудамж, олимп, резидент барилгаас 840 дугаартай Орон сууц захиалга бариулах гэрээний 8 дугаар давхрын 809 тоотод байрлах 213,5м.кв талбайтай орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн 32 тоот авто зогсоолын хамт, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээгээр 4 дүгээр давхарын 401 тоотод байрлах 150м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, 43 тоот авто зогсоолын хамт, мөн 402 дугаартай Үйлчилгээний талбайг захиалан бариулах гэрээгээр 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр А.Аг тогтоож, уг эд хөрөнгүүдийг нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагч А ХХК-д даалгаж,

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо олимп гудамж, олимп резидент барилгаас 809 дугаартай гэрээний 8 дугаар давхрын 809 тоотод байрлах орон сууцын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 32 тоот авто зогсоолтын хамт, 401 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний дагуу 4 дүгээр давхрын 401 тоотод байрлах 105м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, 43 тоот авто зогсоолтын хамт, 402 дугаартай Үйлчилгээний талбай захиалан бариулах гэрээний дагуу 4 дүгээр давхарын 402 тоотод байрлах 82м.кв үйлчилгээний талбайг тус тус нэхэмжлэгч А.Агийн өмчлөлд бүртгэхийг хариуцагч Ст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,276,715 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч “А” ХХК-аас тэмдэгтийн хураамж 23.206.513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй, зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн талд шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулах ба ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ТҮМЭНЦЭЦЭГ