Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/00031

 

 

 

 

 

2023 12 25

181/ШШ2024/00031

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ...................... оршин суух Б овогт Н.Б /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ........................  оршин байх РМ ХХК /РД:..../-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны болон ажилласан хугацааны цалин хөлс /алдангийн хамт/, ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С түүний өмгөөлөгч Л.Н нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Б тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч РМ ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлс 11,100,000 төгрөгийг алданги 5,550,000 төгрөгийн хамт гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

 

1.1. ...Н.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр РМ ХХК-ийн Барилга, архитектурын хэлтэст Архитекторын албан тушаалд, мөн Маркетинг менежерийн ажлыг хавсран гүйцэтгэхээр нэг жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажилд орсон.

Ингэхдээ эхний нэг сар буюу 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 1,600,000 төгрөгийн туршилтын хугацааны цалинтай, түүнээс хойш сар бүр 2,000,000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон.

Ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, зааврын дагуу ажлын байрны тодорхойлтод заасан ажлыг хийж гүйцэтгэн гэрээнд заасан үүрэг, хариуцлагыг биелүүлж ажилласан.

Өнөөг хүртэлх хугацаанд олговол зохих цалин хөлс нийт 13,600,000 төгрөгөөс олгосон цалин 2,500,000 төгрөг, үлдэгдэл 11,100,000 төгрөг байна.

/сар бүрээр тооцон гаргасан/ 2022 он

Огноо

 

Авбал

зохих

цалин

 

Олгосон

Цалин

 

Тухайн

сард

илүү

төлсөн

Олгогдоогүй

Цалин

 

Хугацаа

хэтэрсэн

хоног

Алданги

Урьд сарын төлөгдөөгүй алданги

Хувь

 

Дүн

 

1.10-2.10

 

1,600,000

 

 

800,000

 

38

0.3%

91,200

 

2022.2.01

 

 

800,000

 

 

 

 

 

 

2.10-3.10

 

2,000,000

 

-

 

1,600,000

10

60,000

 

91,200

2022.3.20

 

 

1,200,000

 

(400,000)

 

28

134,400

 

151,200

3.10-4.10

 

 

2,000,000

 

 

 

(400,000)

31

186,000

 

376,800

4.10-5.10

 

2,000,000

 

 

2,000,000

30

180,000

 

714,000

5.10-6.10

 

2,000,000

 

 

2,000,000

 

31

186,000

 

1,270,800

 

6.10-7.10

 

 

2,000,000

 

 

 

2,000,000

 

34

 

 

204,000

 

 

2,170,800

 

2022.6.14

 

500,000

 

 

1,100,000

 

 

 

 

 

7.10-8.10

 

2,000,000

 

 

 

2,000,000

7

 

 

42,000

 

2,170,800

 

 

13,600,000

2,500,000

 

 

11,100,000

209

 

 

 

6,945,600

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги 5,550,000 төгрөг болсон. Мөн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг үндсэн цалин болох 2,000,000 төгрөгөөс тооцон бодоогүй, өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Улмаар 2022 оны 6 дугаар сард надад хэрэглүүлж байсан компьютерыг авч ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлага хангахгүй компьютер өгсөн. Удалгүй 6 сард захиралЦ ажлаа түр завсарлая ... чиний хэрэг гарвал дуудна гэсэн. Цалин хэзээ өгөх вэ... гэхэд хөрөнгө оруулалт орж ирэхээр цалинг чинь өгнө, чи ажлын тайлангаа өгөөрэй гэсэн мессеж бичсэн.

Ингээд тус байгууллагаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахад захирал Ц удахгүй асуудлыг шийдвэрлэнэ гэсээр өнөөдрийг хүрсэн.

РМ ХХК нь Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийг ноцтойгоор зөрчиж олговол зохих цалин хөлс /нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал/-ийг олголгүй хохироогоод байна.

Иймд РМ ХХК-иас 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний үүрэгт цалин хөлс 11,100,000 төгрөг, алданги 5,550,000 төгрөг, нийт 16,650,000 төгрөгийг гаруулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

1.2. ...Хариуцагч байгууллагатай нэг сарын цалин хөлсийг 2,000,000 төгрөг байхаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Ингээд хариуцагч байгууллага 5 сарын цалин хөлс өгөөгүй бөгөөд цалингаа авахыг удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө гэсээр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр компанийн санхүү хүндрэлтэй тул цаашид ажиллах шаардлага байхгүй, ажилдаа ирэх хэрэггүй, тушаал гарахаар ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн. Өнөөдрийг хүртэл ажлаас халсан тушаал гараагүй, уг тушаалыг гардан аваагүй байгаа болно.

Хариуцагч байгууллагын хариу тайлбартай танилцаад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Учир нь, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн сахилгын шийтгэл, ёс зүйн зөрчил, хамт олон болон удирдах албан тушаалтантай харилцах харилцаанд маргаан байгаагүй. Хариуцагч байгууллага үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Иймд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс хойш 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 26,000,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сарын 10-наас 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх 2 жилийн амралтын мөнгө 1,300,000 төгрөг, нийт 27,300,000 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалд нөхөн бичилт хийх, үндсэн ажилд эгүүлэн томилуулахыг РМ ХХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү.

 

1.3. ...өнөөдрийн байдлаар ажилгүй байсан хугацааны цалин 7,636,362 төгрөгөөр нэмэгдэж, нийт 51,586,361 төгрөг болж байна. Үүнээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, хүн амын орлогын албан татварт 10,833,136 төгрөг хасагдана. Ингээд мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын нийт дүн 40,753,226 төгрөг байх тооцоолол гарсан. ... гэжээ.

 

2. Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

 

2.1....РМ ХХК-ийн зүгээс Н.Б ийг өөрийн компанийн хариуцлагатай албан тушаалд тавьж, Архитектороор ажиллуулсан байдаг. Тэрээр Хөдөлмөрийн гэрээний үүрэгт:

- Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Гэрэлт гудамжны зураг төслийн ажлыг тогтоосон хугацаанд нь стандарт, чанарын шаардлага ханган хийж гүйцэтгээгүйгээр барахгүй, манай компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцлуулж, ажлын болон санхүүгийн алдагдалд оруулсан,

- Орхон аймгийн Хан-Эрдэнэ орон сууцны төслийн ерөнхий төлөвлөгөөний зураг болон эскиз зургийг зурах байтал тухайн төслийг хийгээгүйгээс болж манай компанийг хохироосон төдийгүй компанийн нэр хүндийг унагаасан байдаг.

Н.Б нь ёс зүйгүй, манай компанийг бодит хохиролд оруулсан байтал дээрх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, компанийг шүүхэд өгч байгаа явдалд үнэхээр харамсаж байна.

 

2.2. ...Н.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр РМ ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Барилга архитектурын хэлтэст Архитекторын албан тушаалд томилогдон ажилласан.

Талуудын хооронд эхний нэг сар туршилтын хугацаагаар ажилласан. Н.Б нь ажиллах хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь биелүүлж, ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргээ үр дүн гарган хэрэгжүүлж чадаагүй.

Мөн ажлын цаг баримтлахгүй, дур мэдэн таслах, хоцрох байдлаар ажил олгогчийг хохироож чирэгдүүлж байсан. Тухайлбал, цагийн бүртгэлээр нь тооцон гаргахад дараах байдлаар ажлын цагт ажил үүргээ гүйцэтгээгүй.

2022 оны 1 дүгээр сарын 16, 17, 18-ны өдөр өвчтэй гэх шалтгаанаар ажил үүргээ гүйцэтгээгүй ба энэ талаарх баримтаа ажил олгогчид гаргаж өгсөн зүйл байдаггүй.

Ажлын цаг өглөө 09 цагт эхлэх байтал цагтаа ирдэггүй, ажилдаа байнга хоцордог байсан. Тодруулбал; 2022 оны 1 дүгээр сарын 19-ийн өдөр 11 цагт ирсэн, 20-ны өдөр нь 10:50 цагт ирсэн, 30-ны өдөр 12 цагт тус тус ирсэн,

- 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 14 цагт ирсэн, 08-ны өдөр 10 цагт ирсэн, 09-ний өдөр 10:50 цагт ирсэн, 10-ны өдөр ажлаа бүтэн тасласан, 11-ний өдөр 12 цагт ирсэн, 14-ний өдөр 11 цагт ирсэн, 15-ны өдөр 11 цагт ирсэн, 16-аас 18-ны өдрийн хооронд 10 цагт ирсэн, 21-нээс 25-ны хооронд болон 28-ны өдөр ажилдаа ирээгүй,

- 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр 11 цагт ирсэн, 02-ны өдөр 10 цагт ирсэн, 03-ны өдөр 12 цагт ирсэн, 04-ний өдөр 09:50 цагт ирсэн, 07-ны өдөр 13 цагт ирсэн, 09-ний өдөр 12 цагт ирсэн, 10-ны өдөр 10:50 цагт ирсэн, 11-ний өдөр 11 цагт ирсэн, 14-ний өдөр 09:50 цагт ирсэн, 15-ны өдөр 11 цагт ирсэн, 16-ны өдөр 10 цагт ирсэн, 17-ны өдөр 11 цагт ирсэн, 18-ны өдөр 10:50 цагт ирсэн, 23-ны өдөр 09:50 цагт ирсэн, 24-ний өдөр 15 цагт ирсэн, 25-ны өдөр 11:50 цагт ирсэн, 29-30-ны өдөр 10 цагт ирсэн, 31-ний өдөр 10:50 цагт ирсэн,

- 2022 оны 4 дүгээр сарын ... -ийн өдөр 13 цагт ирсэн, 04-ний өдөр 14 цагт ирсэн, 05-ны өдөр ажилдаа ирээгүй тасалсан, 06-ны өдөр 14 цагт ирсэн, 07-ны өдөр 13 цаг ирсэн, 08-ны өдөр 15 цагт ирсэн, 11-ний өдөр 17 цагт ажилдаа ирж байсан бүртгэлтэй байна. 12-13-ны өдрүүдэд хэл сураггүй алга болж аклаа тасласан, 14-ний өдөр 13 цагт ирсэн, 15, 18, 20, 21, 25, 26, 29-ний өдрүүдэд тус тус ажлаа тасласан, 19-ний өдөр 13 цагт, 22-ны өдөр 12 цагт, 27-ны өдөр 13 цагт, 28-ны өдөр 11 цагт тус тус ажилдаа ирсэн,

- 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 16 цагт ажилдаа ирсэн, 03-ны өдөр 12 цагт ирсэн, 04-ний өдөр тасласан, 05-ны өдөр 14 цагт ирсэн, 06-ны өдөр ажил тасласан, 09-ний өдөр 13 цагт ирсэн, 10-ны өдөр 15 цагт ирсэн, 11-нээс 12-ны өдөр ажилдаа ирээгүй тасласан, 13-ны өдөр 16 цагт ирсэн, 16-ны өдөр 14 цагт ирсэн, 17-оос 18-ны өдөр ажлаа тасласан, 19-ний өдөр 15 цагт ажилдаа ирсэн, 20 болон 23-ны өдөр ажлаа тасласан, 24-ний өдөр 14 цагт ажилдаа ирсэн, 25-ны өдөр 14 цагт ажилдаа ирсэн, 26-ны өдөр ажлаа тасласан, 27-ны өдөр 15 цагт ирсэн, 30-ны өдөр 10 цагт ирсэн, 31-ний өдөр ажлаа тасласан,

- 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 12 цагт ирсэн, 03-ны өдөр 13 цагт ирсэн, 06-наас 10-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй тасалсан, мөн 13-наас 30-ны өдрийн хооронд ажилдаа ирээгүй тасалсан.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Н.Б нь ажлын цагт ажлын байрны тодорхойлолтод хаасан ажил үүргээ гүйцэтгэхгүй байнгын ажил тасалж байсан болох нь дээрх цагийн бүртгэлийн баримтаар хангалттай тогтоогдох юм. Тиймээс ажиллаагүй цаг, хугацааны ажлын хөлсийг нэхэмжлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн Н.Б дээрх байдлаар ажлын цагт ажил үүргээ үр дүнтэй, хугацаанд нь гүйцэтгээгүйгээс болж ЛАП ХХК, БЖГК ХХК нартай байгуулсан төслийн ажил гүйцэтгэх гэрээнүүд цуцлагдахад хүрсэн ба үүнээс шууд шалтгаалж компани уг гэрээнүүдээс олох ёстой байсан орлогоо олж чадахгүй хохирч үлдсэн байдаг болно.

 

2.3. ...ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардсан нь үндэслэлгүй. Хөдөлмөрийн гэрээг 1.8-д заасны дагуу 2022 оны 2 дугаар сарын 17-ноос 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. Тухайн үед 2 гэрээт ажил гарч ирсэн учраас нэхэмжлэлийг ажилд авсан. Тэдгээр ажлууд нь 2022 оны 5 дугаар сард дуусгавар болох байсан. Иймээс Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхад ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад ...цалингаа авахыг удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө гэсээр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр компанийн санхүү хүндрэлтэй тул цаашид ажиллах шаардлага байхгүй, ажилдаа ирэх хэрэггүй, тушаал гарахаар ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн... гэж бичсэн нь нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх хугацааг тодорхойлж болохоор байна. Үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацааг тоолж үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримтын тухайд

3.1. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШЗ2022/11001 дүгээр Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, РМ ХХК-тай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Н.Б, Б.Г Д.Б нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэлүүд, Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс РМ ХХК /захирал А.Ц-д /-д хүргүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02-06-795/09 дүгээр улсын байцаагчийн актын хуулбар, РМ ХХК-иас Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн PM/22-07-001 дүгээр хүсэлт /хувилсан хувь/, өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /2021 оны 3 болон 6-12, 2022 оны 1-4 сар/, оршин суугаа хаягийн лавлагаа, Хаан банк дахь 5013220222 дугаар дансны хуулгын /2022.1.01-2022.2.10 хүртэлх хувилсан хувь/, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн Зөвлөмж хүрүүлэх тухай албан бичиг, А.Ц-тай харилцсан гэх мессежийг буулгасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 3-21, 56-57, 101, 114-118, 120-122/-ыг,

 

3.2. Хариуцагчаас: Э.С-ад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, РМ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Л.Н гтэй байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, тус компанийн захирлын 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 22/02 дугаар Төсөл хариуцсан ажилтан томилох тухай тушаалын хуулбар, 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ЗТ/21-01 дүгээр Хөдөлмөрийн дотоод журам батлах тухай тушаалын хуулбар /хавсралтаар хөдөлмөрийн дотоод журам/, Н.Б тэй байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Ажлын цаг ашиглалтын бүртгэлийн хуулбар /2022 оны 1-6 сар/, ЛАП ХХК-тай байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, ЛАП ХХК-иас ирүүлсэн 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 22-019 дүгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийн хуулбар, БЖГК ХХК-тай байгуулсан 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээний хуулбар, БЖГК ХХК-иас ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн BG/22-062 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай, 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн BG/22-79 дүгээр гэрээ цуцлах тухай мэдэгдлийн хуулбарууд, тус компанийн захирлын 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ЗТ21/009 дүгээр Ирц бүртгэлийн ажилд томилох тухай тушаал, П.Э-тай байгуулсан 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2022 оны 2 дугаар сарын 18, 4 дүгээр сарын 19-ний өдрүүдийн Хурлын протокол /хх 25, 42-44, 59-95, 161-168/-ийг тус тус гаргаж өгсөн.

 

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШЗ2023/14199 дүгээр захирамжийн дагуу П.Э-аас авсан гэрчийн мэдүүлэг /хх 139-143/-ийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр: тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШЗ2023/14904 дүгээр захирамжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 13/25/33 дугаар, Нийслэлийн архивын газрын 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 04/1214 дүгээр албан бичиг,

Сүхбаатар дүүрэг дэх мэргэжлийн хяналтын хэлтсээс РМ ХХК /захирал А.Ц-д /-д хүргүүлсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02-06-795/09 дүгээр улсын байцаагчийн актын хуулбар /хх 145, 147-149/-ыг тус тус нотлох баримтаар бүрдүүлсэн.

 

Мөн захирамжаар нэхэмжлэгч Н.Б ий эзэмшлийн гар утсанд хадгалагдаж буй А.Ц-тай харилцсан захидал /мессеж/-д үзлэг хийхээр шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэгч гар утсаа гээгдүүлсэн... гэх шалтгаанаар уг хүсэлтээсээ татгалзсан болно. /хх 160/

 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсгүүдэд заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч РМ ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны цалин хөлс 11,100,000 төгрөгийг алданги 5,550,000 төгрөгийн хамт гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- РМ ХХК нь 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд олговол зохих цалингаас үлдэх 11,100,000 төгрөгийг олгоогүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасны дагуу алданги 5,550,000 төгрөг болсон, мөн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас тооцож төлөөгүй,

- цалингаа авахыг удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө гэсээр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр компанийн санхүү хүндрэлтэй тул цаашид ажиллах шаардлага байхгүй, ажилдаа ирэх хэрэггүй, тушаал гарахаар ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн,

- өнөөдрийг хүртэл ажлаас халсан тушаал гараагүй, уг тушаалыг гардуулаагүй, ... үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна гэжээ.

 

3. Хариуцагч РМ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

- Н.Б нь ажлын цаг баримталдаггүй, хариуцсан төслийн ажлаа хугацаанд нь, зохих ёсоор хийж гүйцэтгээгүйгээс харилцагч компаниуд бидэнтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээ цуцлахад хүрч, үүнээс шалтгаалан бид олох ёстой байсан орлогоороо хохирч үлдсэн,

- ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглээгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ийнхүү нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг шаардсан нь үндэслэлгүй,

- хөдөлмөрийн гэрээний нэг жилийн хугацаа дууссаны сацуу, ... тэрээр гомдол гаргах эрхээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй гэжээ.

 

4. Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдов.

 

4.1. Ажилтан Н.Б нь ажил олгогч РМ ХХК-тай 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, мөн өдрөөс эхлэн тус компанийн Барилга, архитектурын хэлтэст Архитекторын албан тушаалд ажиллахдаа Орхон аймаг, Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт баригдах Хан-Эрдэнэ орон сууцны хотхон болон Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт байгуулагдах нийтийн эзэмшлийн жишиг гудамжны зураг, төслийн ажлуудыг гүйцэтгэж байжээ.

 

4.2. Уг гэрээгээр 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл туршилтаар ажиллуулах хугацаанд сарын 1,600,000 төгрөгийн, 2022 оны 2 дугаар сарын 17-ноос 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл үндсэн ажилтнаар ажиллуулах хугацаанд сарын 2,000,000 төгрөгийн цалинтай байхаар талууд харилцан тохиролцсон боловч Н.Б ийг 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүртэл ажиллах хугацаанд нийт 2,500,000 төгрөгийн цалин олгогдсон байна.

 

5. Дээрх үйл баримт болоод хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан, энэ талаарх шийдвэр бичгээр гараагүйд талууд маргаагүй болно.

 

6. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үздэг.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй:,

- 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор,

- 154.8 дахь хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй,

- мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ:,

- 158.2.2-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан. гэж тус тус заажээ.

 

  Хуулийн дээрх зохицуулалтаар гомдол гаргах эрх үүссэн үеэс хугацааг тоолох бөгөөд хөдөлмөрийн гэрээний нэг тал өөрийн эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс гомдол гаргах эрх үүснэ.

7. Анхлан нэхэмжлэгч Н.Б нь хариуцагч РМ ХХК-д холбогдуулан 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан цалин хөлс 11,100,000 төгрөгийг, алданги 5,550,000 төгрөгийн хамт гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр гаргасан ба ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, ээлжийн амралтын нөхөн олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ.

Ингэхдээ нэхэмжлэлийн утга хэсэгт ...цалингаа авахыг удаа дараа шаардсан боловч удахгүй өгнө гэсээр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр компанийн санхүү хүндрэлтэй тул цаашид ажиллах шаардлага байхгүй, ажилдаа ирэх хэрэггүй, тушаал гарахаар ажлаа хүлээлгэж өгөөрэй гэж хэлсэн... хэмээн тодорхойлж тусгаснаас үзвэл нэхэмжлэгч нь хөдөлмөрлөх эрхээ зөрчигдсөнийг тухайн өдөр мэдсэн гэж үзэхээр байна.

Энэ өдрөөс хойш 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллага, эсхүл шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан боловч 1 сар гаруй хугацааны дараа шүүхэд ханджээ.

8. Шүүх гомдлын үндэслэлийг хянахаас өмнө хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан эсэх, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн бол эхлээд сэргээн тогтоох үндэслэл байгаа эсэхийг хянан хэлэлцэж, хугацааг сэргээсэн тохиолдолд гомдлыг хянан шийдвэрлэдэг.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч нь гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан гэж үзэхээргүй, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг түр зогссон, эсхүл тасалдсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд хугацаа хэтрүүлсэн байдалд хүндэтгэх шалтгаантайг нотолсон баримт цуглараагүй, хугацаа сэргээлгэхтэй холбоотой хүсэлтийг шүүхэд гаргаагүй учир шүүх нэхэмжлэгчийг гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэв.

Иймд РМ ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны болон ажилласан хугацааны цалин хөлс /алдангийн хамт/, ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Н.Б ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.1-д заасныг баримтлан РМ ХХК-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны болон ажилласан хугацааны цалин хөлс /алдангийн хамт/, ээлжийн амралтын нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай Н.Б ий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 676,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН