| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амармэнд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нэхэмжлэгч: Б Ф ББСБ ХХК, Нэхэмжлэгч: Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Хариуцагч: “М Д” ХХК -д холбогдох Даатгалын гэрээний нөхөн төлбөрт 15,611,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.А нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч Д.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Бнь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /Фидуци/ байгуулан 30,000,000 төгрөгийг 1 сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, Автомашин худалдан авах гэрээгээр Тоёота ланд круйзер Прадо Ж-15 маркын ................... улсын дугаартай, автомашиныг Б.Даас “Б Ф ББСБ” ХХК-ийн зээлээр худалдаж авсан. “Б Ф ББСБ” ХХК-тай байгуулсан Барьцааны /фидуци/ гэрээний 3.2 Барьцаалуулагчийн үүрэг, 3.2.2-т Тээврийн хэрэгслийн даатгал, албан татвар, бусад татвар хураамж, замын хөдөлгөөний журам зөрчсөн торгуулийн нийт дүнг тухай бүрт нь төлөх гэж заасны дагуу Автомашинаа худалдаж авсан өдрөө Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ байгуулахаар М И Д дээр очход таны худалдаж авсан тээврийн хэрэгсэл 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17:02 цагаас 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17:02 цаг хүртэл хүчинтэй, та шинээр даатгал хийлгэх шаардлагагүй, энэ даатгал нь хэдэн ч хүнтэй байж болдог гэж хэлсэн. Мөн Б.Д нь даатгалын төлбөрийг төлсөн учир та дахин төлөх шаардлагагүй, энэ гэрээ 2022.07.28-2023.07.28-ны өдрийг хүртэл хүчинтэй гэж М И Д ХХК-иас хэлсэн. Тус стандарт нөхцөл бүхий гэрээг надад тайлбарлаагүй. Миний бие 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Хамрын хийд-рүү явах замдаа хүчтэй шороон шуурганд орж даатгалын тохиолдол бий болж, М И Д компаниас тэр даруй ирж, үзлэг хийж, намайг үнэлгээ хийлгэж ир гээд 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүлд Үнэлгээ ХХК-иар Автомашины техникийн үнэлгээний тайлангаар хохирлын үнэлгээ 14,747,000 төгрөг гарсан. Үнэлгээ хийлгэхэд 864,000 төгрөг төлсөн. Ингээд үнэлгээний хамт шаардлагатай бүхий л материалаа бүрдүүлэн М И Д ХХК-д өгсөн. Гэтэл 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 03/12-808 тоот албан бичгээр Нэг жилийн хугацаагаар даатгуулсан байна... даатгалын ... хураамжийг... төлөөгүй тул... нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй гэсэн хариу өгсөн. 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд гомдлоо гаргасан. Гэвч 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 9/2831 дугаар албан тоотоор М И Д ХХК-аас ... даатгалын тохиолдол үүссэн гэж заасныг үндэслэл болгон нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна. Учир нь Иргэний хуулийн ... гэж тус тус заасны дагуу гэрээний маргааныг иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлэх боломжтой гэжээ. Нэг өдөр хийгдсэн албан журмын даатгалын хураамж төлөгдсөн байхад тээврийн хэрэгслийн даатгалын хураамж төлөгдсөн эсэхийг шалгаагүй, даатгалын хураамжаа гэрээ байгуулсан бол гэрээний үүргээ шаардаж аваагүй намайг хохироосон. Даатгалын хураамж төлөгдсөн гэж ойлгоогүй байсан бол өнөөдр миний бие эд хөрөнгөөрөө хохирохгүй байсан. Иймд М И Д ХХК-ийн нөхөн төлбөр олгохгүй гэсэн шийдвэр үндэслэлгүй тул даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д заасны дагуу шийдвэрлэж, хохирлын нөхөн олговор 15,611,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 2. Хариуцагч М И Д ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.Бнь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ /Фидуци/ байгуулан автомашин худалдан авах гэрээгээр Toyota land cruiser prado j-15 маркийн .................. улсын дугаартай автомашиныг Б.Даас зээлээр худалдаж авсан. 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд байрлах Хамрын хийд рүү явах замд хүчтэй шороон шуурганд орж даатгалын тохиолдол бий болж, Сүлд үнэлгээ ХХК-иар хохирлын үнэлгээгээр тогтоогдсон 14,747,000 төгрөгийг үнэлгээний зардал болох 864,000 төгрөгийн хамт нөхөн төлбөр гаргуулахаар М И Д ХХК-иас нэхэмжилсэн. М И Д ХХК-ийн зүгээс даатгалын хураамжийг төлөөгүй тул нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй байна гэж хариу өгсөн тул нөхөн төлбөрт 15,611,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд, хариуцагчийн зүгээс хариу тайлбарыг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн хэмжээнд гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. Талуудын хооронд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр ..............улсын дугаартай Toyota land cruiser prado j-15 маркийн тээврийн хэрэгслийг даатгалын баталгаа бичүүлж 222060822240 дугаар Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээгээр 1 /нэг/жилийн хугацаатай даатгуулсан байна. Д.Бнь даатгалын гэрээнд заасан хураамжийг зохих хувь, хэмжээгээр төлөөгүй буюу даатгалын гэрээнд заасан эрсдэлийн хамгаалалт үйлчилж эхлээгүй байхад тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байгаа тул даатгагч буюу М И Д ХХК нь гэрээний дагуу нөхөн төлбөр олгох үүрэг үүсээгүй байх ба даатгалын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.2-т даатгалын гэрээ байгуулсан боловч даатгуулагч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн, 437 дугаар зүйлийн 437.2-т Даатгуулагч даатгалын хураамжийг хугацаанд нь төлөөгүй байхад даатгалын тохиолдол бий болсон бол даатгагч гэрээнд заасан үүрэг хүлээхгүй гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөр олгох боломжгүй байна. Иймд дээр дурдсан үйл баримт, холбогдох хуулийн заалт, гэрээ, нотлох баримт зэргийг үндэслэн хариуцагч М И Д ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 3. Зохигчид дараах баримтуудыг гарган хавтаст хэрэгт өгсөн байна: Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “Б Ф ББСБ” ХХК ХХК-иас Д.Б, Б.Снарт 2023.09.05-ны өдөр олгосон №17/288 тоот итгэмжлэл, Д.Бэс Б.Саруултөгсөд олгосон 2023.06.08-ны өдрийн №0275 тоот итгэмжлэл, Санхүүгийн зохицуулах хорооны 2023.07.04-ний өдрийн 9/2831 тоот албан бичиг, Цаг уур орчны шинжилгээний газрын 2023.05.26-ны өдрийн №04/535 тоот албан бичиг, Сүлд үнэлгээ ХХК-ийн үйлчилгээний төлбөрийн баримт, Сүлд үнэлгээ ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022.11.21-ний өдрийн №2101130110003704 тоот зээлийн гэрээ болон фидиуцийн гэрээ, “Б Ф ББСБ” ХХК ХХК-ийн 2022.11.21-ний өдрийн зөвлөмж, Д.Б-ийнМ И Д ХХК-д гаргасан 2023.05.23-ны өдрийн өргөдөл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээ, тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ, М И Д ХХК-ийн 2023.06.07-ны өдрийн №03/12-808 дугаартай албан бичиг /хуулбараар/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.17-ны өдрийн 181/ШЗ2023/12326 тоот захирамж /хуулбараар/, Хариуцагчаас: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, М И Д ХХК-ийн М.Халиунд олгосон 2023.09.27-ны өдрийн №01/12-1374 тоот итгэмжлэл, хариу тайлбар зэргийг ирүүлжээ. ҮНДЭСЛЭХ нь: 4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. 5. Нэхэмжлэгч Д.Бнь 2023 оны 05 дүгээр сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэр, Хамрын хийд рүү автомашинтайгаа явах замдаа хүчтэй шороон шуурганд өртөж, өөрийн эзэмшлийн автомашин гэмтсэнийг М И Д ХК-д дуудлага өгч мэдэгдсэн. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Сүлд үнэлгээ ХХК-иар автомашины техникийн үнэлгээний тайлангаар хохирлын үнэлгээ 14,747,000 төгрөг, үнэлгээ хийлгэхэд 864,000 төгрөг, нийт 15,611,000 төгрөгийн хохирл учирсан. М И Д ХХК-иас 2023 оны 06 дүгээр сарын 07-ны өдрийн №03/12-808 дугаар албан бичгээр Нэг жилийн хугацаагаар даатгуулсан байна ... даатгалын хураамжийг төлөөгүй тул нөхөн төлбөр олгох эрх үүсэхгүй гэж, нөхөн төлбөр олгохоос татгалзсан. 5.1. Даатгагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан боловч даатгалын хураамжийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй байхад даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй гэж гомдлыг хүлээж аваагүй тул Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж маргажээ. 6. Хариуцагч М И Д ХХК нь иргэн Д.Бтэй Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан талаар маргахгүй боловч даатгалын гэрээнд заасан хураамжийг зохих хувь, хэмжээгээр төлөөгүй буюу даатгалын гэрээнд заасан эрсдлийн хамгаалалт үйлчилж эхлээгүй байхад тээврийн хэрэгсэлд хохирол учирсан байх тул даатгалын нөхөн төлбөр төлөх үүрэггүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрчээ. 7. Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон болно. 8. Д.Бнь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Б.Даас Тоёота Ланд круйзер Прадо j-15 маркийн ................улсын дугаартай автомашиныг худалдан авах зорилгоор “Б Ф ББСБ” ХХК ХХК-тай 30,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ, Фидуцийн гэрээг байгуулжээ. /хх-14-16/ 8.1. Улмаар, зээлийн гэрээг байгуулж, автомашиныг зээлдүүлэгч “Б Ф ББСБ” ХХК ХХК-ийн өмчлөлд зээлийн гэрээний үүрэг дуусгавар болох хүртэлх хугацаанд шилжүүлэх болсон бөгөөд Тоёота Ланд круйзер Прадо j-15 маркийн ........... улсын дугаартай автомашины өмнөх эзэмшигч буюу Б.Д нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр №................. дугаартай Тээврийн хэрэгслийн амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ-г М И Д ХХК-тай байгуулсан, уг автомашиныг Д.Бд худалдсантай холбоотойгоор тухайн гэрээний эрх, үүрэг Д.Бд шилжсэн үйл баримт тогтоогдсон боловч даатгалын хураамж төлөгдсөн эсэх асуудал нь маргааны үндэслэл болжээ. 8.2. Б.Д болон М И Д ХХК нарын хооронд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №222060822240 дугаартай Тээврийн хэрэгслийн амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ-нд даатгуулагч талыг төлөөлж Б.Д, даатгагч талыг төлөөлж М И Д ХХК нар гэрээ байгуулсан, улмаар даатгалын зүйл болох автомашиныг иргэн Б.Даас нэхэмжлэгч Д.Бхудалдан авсантай холбоотойгоор даатгалын гэрээг дахин шинээр байгуулах шаардлагагүй, эрх үүрэг нь шилжих боломжтой гэсэн тайлбарыг хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тул даатгуулагч даатгалын зүйлээ даатгагчид даатгуулах, даатгагч нь гэрээнд заасан эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн төлбөр олгохтой холбоотой гэрээний үндсэн нөхцөл нь Б.Д, М И Д ХХК-д тус тус хамаарах ба эдгээр нь гэрээний талууд болно. 8.3. Зохигчдын хооронд байгуулсан гэрээний даатгалын зүйл нь эд хөрөнгө, гэрээний зорилго нь эрсдлийн улмаас эд хөрөнгөд учирсан гэм хорыг нөхөн төлөх агуулга байгаагаас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.1-д заасан гэм хорын даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2, 431.3-т заасан даатгалын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх шаардлагыг хангажээ. 9. Тээврийн хэрэгслийг эзэмшигч Д.Бнь даатгалын зүйл болох Тоёота Ланд круйзер прадо j-15 маркийн ................. улсын дугаартай автомашинтайгаа Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг, Хамрын хийд рүү явах замд нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүчтэй шороон шуурга буюу байгалийн гамшгийн улмаас хөрөнгөд эрсдэл учирсан, уг эрсдлийн улмаас 15,611,000 төгрөгийн хохирол даатгагчид үүссэн асуудлаар маргаагүй боловч даатгалын хураамж төлсөн эсэх нь эргэлзээтэй, даатгалын нөхөн төлбөр олгох үүрэг үүсэх эсэх асуудлаар маргасан байна. 10. Хэрэгт цугларсан баримтаас дүгнэхэд М И Д ХХК-ийн тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын үндсэн эрсдэл нь даатгалын хураамжийн хувь хэмжээг 1 жилд ногдох хэсгээр төлөхдөө даатгалын зүйлийн үнэлгээний 1,3 хувиар хураамж төлсөн тохиолдолд тээврийн хэрэгслийн гэнэтийн ослын эрсдлийг хариуцдаг болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан Тээврийн хэрэгслийн Амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ, Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн 9/2831 дугаартай албан бичиг зэргээр нотлогджээ. 10.1. Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 9/2831 дугаар албан бичгээр иргэн Д.Бд хүргүүлсэн хариу албан бичигт ...Иргэн Б.Д нь “Б Ф ББСБ” ХХК ХХК-аас тухайн ................улсын дугаартай Toyota land cruiser prado j-15 маркийн автомашиныг зээлээр худалдан авч М И Д ХХК-тай 222060822240 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан боловч даатгалын хураамж 715,000 төгрөгийг төлөөгүй тул тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэхээр байна гэж дурджээ. 10.2. Хавтаст хэрэгт М И Д ХХК-тай байгуулсан 222060822240 дугаартай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ авагдсан, уг гэрээнд зааснаар даатгалын хураамж төлсөн болохыг нотлох баримт авагдаагүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч даатгалын гэрээг байгуулсан боловч даатгалын хураамжийг төлөөгүй тул даатгалын нөхөн төлбөр шаардах эрх үүсэхгүй гэсэн татгалзлыг нэхэмжлэгч баримтаар няцаагаагүй тул даатгалын хураамжийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 11. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талууд даатгалын гэрээ байгуулж, даатгуулагч хураамж төлсөн тохиолдолд шаардах эрх үүснэ. 11.1. Даатгалын гэрээ нь хариу төлбөртэй хоёр талын гэрээнд хамаарах бөгөөд даатгагч нь даатгуулагчийг хамгаалалтдаа авах, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үндсэн үүрэгтэй юм. 11.2. Нэхэмжлэгч тал даатгалын гэрээг байгуулсан, мөн даатгалын хураамжийг автомашины өмнөх эзэмшигч байсан Б.Д нь төлсөн, уг гэрээний хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд даатгалын тохилдол бий болсон тул нөхөн олговрыг шаардах эрхтэй гэж тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байх боловч даатгалын гэрээг байгуулсантай холбоотойгоор даатгалын хураамж төлсөн болохыг хөдөлбөргүй тогтоох үйл баримт, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. 12. Нөгөө талаас Даатгалын гэрээний дагуу нөхөн олговор шаардаж байгаа, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа тохиолдолд нотлох үүргийг нэхэмжлэгч тал хэрэгжүүлнэ. 13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба нэхэмжлэгч талын гаргасан тайлбараар даатгалын хураамж төлсөн нь хангалттай нотлогдоогүй, хариуцагч шаардлагыг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв. 14. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд хариуцагч М И Д ХХК-ийг гэрээний стандарт нөхцлийг танилцуулаагүй, төлбөр төлөгдсөн гэж хэлснээс болж хохирсон гэдэг үндэслэлээр маргасан боловч хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан №222060822240 дугаартай Тээврийн хэрэгслийн амгалан нэмэлт эрсдэлтэй даатгалын гэрээ нь М И Д ХХК болон Б.Д нарын хооронд байгуулагдсан гэрээ байх тул Д.БМ И Д ХХК нарын хооронд уг гэрээг байгуулсан гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэв. 15. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гэрчээр Б.Д, Ж.А нарыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдав. 16. Эдгээр үндэслэлээр хариуцагч М И Д ХХК-д холбогдуулан, даатгалын нөхөн олговорт 15,611,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б Ф ББСБ” ХХК ХХК, Д.Бнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч М И Д ХХК-д холбогдох, даатгалын нөхөн төлбөр 15,611,000 төгрөг гаргуулах тухай “Б Ф ББСБ” ХХК ХХК, Д.Бнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б/”Б Ф ББСБ” ХХК ХХК/-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРМЭНД |