Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 149/ШШ2023/00289

 

2023 оны 07 сарын 18 өдөр 149/ШШ2023/00289 ******* сум

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1975 онд төрсөн, 48 настай, эрэгтэй, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг Парк таун-2 102-р байрны №96 тоотод оршин суух, /*******, утас:*******/ Тугчин овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст холбогдох

Орон нутагт ажилласны 5 жилийн мөнгөн урамшуулал болох 36,840,270 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.*******, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.******* миний бие ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байгаад "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-д зааснаар тэтгэвэр тогтоолгох болзол ханган 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр цэргийн байнгын тэтгэвэрт гарч чөлөөлөгдсөн. Тухайн үед би "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын 89 дүгээр зүйлийн 89.2. /Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална/ гэсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр байгууллагадаа хандахад "Тахарын албанд ажиллаж байсан жилийг ажилласан жилд тооцохгүй" гэж утсаар чиглэл өгсөн гээд 2020 оны төсөвт тусгагдсан байсан тэтгэмжийг минь олгохгүй гэсэн. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон цагдаагийн ажилтны Цагдаагийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 03 сараар тооцох болж энэ журамд "Тахарын албанд ажилласан жил" тооцогдохоор зохицуулжээ. Энэ журмаар би цэргийн алба хаагчийн тэтгэвэр нэмэгдүүлэх эрхтэй болсноор миний дээрх нэхэмжлэлийн шаардлага болох тэтгэмжийг авах эрх үүссэн байгааг мэдсэн. Би 2014 оны 11 дүгээр сарын 11-нд 9 дүгээр тойргийн Тахарын албаны ******* аймгийн Сайхан сум дахь хэсэгт хуяглан хүргэх харуулаар анх томилогдон ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/204 тоот тушаалаар ******* аймгийн Сайхан сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулын ажлаас чөлөөлөгдөн ******* сум дахь хэсгийн даргаар томилогдон 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаад Тахарын алба татан буугдан Цагдаагийн байгууллагад шилжсэнээр үргэлжлүүлэн Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/347 дугаар тушаалаар ******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар томилогдон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр цэргийн байнгын тэтгэвэрт гарч чөлөөлөгдөх хүртлээ аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил 1 сар 20 хоног ажилласан байна. Миний Тахарын албанд ажилласан 1 жил 09 сарын хугацаа нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн 2 дугаар зүйл: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно" гэснээр цагдаагийн алба хаагчийн ажилласан жилд орж байгаа нь би аймгийн төвөөс бусад суманд ажилласан 5 жил тутамд олгох 30 сарын тэтгэмжийг нэхэмжлэх эрхтэй болсон тул цагдаагийн алба хаагчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй байна гэж үзэн энэхүү шаардлагыг гаргаж байна. Тухайн үед миний авч байсан цалингийн дундаж 1,000,000 төгрөг гэж үзэн 30 сараар тооцоход 30,000,000 төгрөгийн тэтгэмж нэхэмжилнэ. Иймд олгогдоогүй буюу надад учирсан хохирол болох 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн тухайн үед нарийн тооцоололгүй дунджаар 1,000,000 төгрөгөөр тооцсон боловч хариуцагч талаас цалингийн тооцоолбол ирүүлээгүй байгаа тул ХНАЯ-ны сайдын баталсан дундаж цалингийн тооцох журамд зааснаар олговол зохих 6,840,270 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа бөгөөд нийт 36,840,270 төгрөгийг ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаан дээр гаргасан нэхэмжлэлдээ: ... Би цагдаагийн байгууллагад 1996 оноос ажиллаад 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажиллаж байгаад цагдаагийн байнгын тэтгэвэрт бэлтгэл хошууч цолтой. Цагдаагийн байгууллагад нийт 27 жил ажилласан. Энэ хугацаанд 05 жил 01 сар 20 хоногийг Хөдөө орон нутагт тасралтгүй ажилласан байна. Б.******* миний бие ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах ажил хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байгаад "Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль"-д зааснаар тэтгэвэр тогтоолгох болзол ханган 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр цэргийн байнгын тэтгэвэрт гарч чөлөөлөгдсөн. Тухайн үед би "Цагдаагийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын 89 дүгээр зүйлийн 89.2. /Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална/ гэсний дагуу 2019 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр байгууллагадаа хандахад "Тахарын албанд ажиллаж байсан жилийг ажилласан жилд тооцохгүй" гэж утсаар чиглэл өгсөн гээд 2020 оны төсөвт тусгагдсан байсан тэтгэмжийг минь олгохгүй гэсэн. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон цагдаагийн ажилтны Цагдаагийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 03 сараар тооцох болж энэ журамд "Тахарын албанд ажилласан жил" тооцогдохоор зохицуулжээ. Энэ журмаар би цэргийн алба хаагчийн тэтгэвэр нэмэгдүүлэх эрхтэй болсноор миний дээрх нэхэмжлэлийн шаардлага болох тэтгэмжийг авах эрх үүссэн байгааг мэдсэн. Би 2014 оны 11 дүгээр сарын 11-нд 9 дүгээр тойргийн Тахарын албаны ******* аймгийн Сайхан сум дахь хэсэгт хуяглан хүргэх харуулаар анх томилогдон ажиллаж байгаад 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Б/204 тоот тушаалаар ******* аймгийн Сайхан сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулын ажлаас чөлөөлөгдөн ******* сум дахь хэсгийн даргаар томилогдон 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл ажиллаад Тахарын алба татан буугдан Цагдаагийн байгууллагад шилжсэнээр үргэлжлүүлэн Цагдаагийн Ерөнхий Газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/347 дугаар тушаалаар ******* сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар томилогдон 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр цэргийн байнгын тэтгэвэрт гарч чөлөөлөгдөх хүртлээ аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй 5 жил 01 сар 20 хоног ажилласан байна. Миний Тахарын албанд ажилласан 01 жил 09 сарын хугацаа нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн 2 дугаар зүйл: Монгол Улсын Их Хурлын 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсон Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцно" гэснээр цагдаагийн алба хаагчийн ажилласан жилд орж байгаа нь би аймгийн төвөөс бусад суманд ажилласан 5 жил тутамд олгох 30 сарын тэтгэмжийг нэхэмжлэх эрхтэй болсон тул Цагдаагийн алба хаагчийн эдэлбэл зохих эрхийг эдлүүлээгүй байна гэж үзэн энэхүү шаардлагыг гаргаж байна. Тухайн үед миний авч байсан цалингийн дундаж 1,000,000 төгрөг гэж үзэн 30 сараар тооцоход 30,000,000 төгрөгийн тэтгэмж нэхэмжилнэ. Иймд олгогдоогүй буюу надад учирсан хохирол болох 30,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн тухайн үед нарийн тооцоололгүй дунджаар 1,000,000 төгрөгөөр тооцсон боловч хариуцагч талаас цалингийн тооцоолбол ирүүлээгүй байгаа тул ХНАЯ-ны сайдын баталсан дундаж цалингийн тооцох журамд зааснаар олговол зохих 6,840,270 төгрөгийг нэмж нэхэмжилж байгаа бөгөөд нийт 36,840,270 төгрөгийг ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч Б.*******гийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Тус цагдаагийн хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Цагдаагийн албаны тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт "Цагдаагийн байгууллагын төсвийг улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх бөгөөд энэхүү төсөв нь цагдаагийн байгууллага үйл ажиллагаагаа шуурхай, тасралтгүй, үр дүнтэй явуулах шаардлагыг хангасан байна.", Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэгт "Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ" гээд 16.5.3 дахь заалтад "батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох;" гэж тус тус зохицуулсны дагуу Цагдаагийн ерөнхий газраас өөрийн хэлтэст оногдсон төсвийг зориулалтын дагуу зарцуулж байна. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл тус хэлтсийн бүхий л үйл ажиллагаа нь улсын төсвөөс санхүүждэг, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлдэг. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална.", 5.2 дахь хэсэгт "Нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчим дараах байдлаар хэрэгжинэ:" гэж тус тус зохицуулсан. Дээр дурдсанчлан тус цагдаагийн газар нь Цагдаагийн Ерөнхий газраас хуваарилсан төсвийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд заагдсан зориулалтаас гадуур мөнгө зарцуулах эрхгүй, дээрх мөнгөн урамшууллыг цагдаагийн төв байгууллагын даргын шийдвэрээр олгодог тул уг маргааны хариуцагч нь цагдаагийн ерөнхий газрын дарга байх нь хуульд нийцэж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн." гэж заасан. Нэхэмжлэгч нь өөрт олгогдох ёстой байсан урамшууллыг нэхэмжилж байгаагаас үзвэл захиргааны байгууллагын эс үйлдэхүй гэж үзэх тул уг маргаан нь иргэний хэргийн бус захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх магадлалтайг анхаарч үзэх нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.", 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ." гэж тус тус заажээ. Иймд ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаан дээр гаргасан хариу тайлбартаа: ... Бид ЦЕГ-ын хуулийн хэлтсээс зөвлөгөө авсан. Тус цагдаагийн хэлтсээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Бид нар Цагдаагийн Ерөнхий газраас урьд оны төсвийн төсөлдөө 07 дугаар сарын 01-ний дотор ирэх онд суулгах төсвийн төсөлдөө материалыг бүрдүүлж өгдөг. Энэ төсвийн материал ирэх жилийн төсөв бүрдээд оны эцэст ямар ч мөнгө үлдсэн татагдаад явдаг учраас бид нар таны мөнгийг одоо болтол хадгалаад танд өгөхгүй байна гэсэн ойлголт байхгүй. Энэ оны хэрэглэж байгаа төсөв нь урьд оны 07 сарын 01-ний дотор бид нар хүсэлтээ өгөөд зориулалтын дагуу хэрэглэж байгаа төсөв байгаа. Тэгэхээр таны заавал ерөнхий газар луу тусгуулж байж авахгүй бол манайд ийм санхүүжилт байхгүй. Тэгэхээр өөр зүйлд зарцуулах эрх бид нарт байхгүй гэв.

Шүүх хэрэгт авагдсан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэст холбогдуулан Орон нутагт ажилласны 5 жилийн мөнгөн урамшуулал болох 36,840,270 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Б.******* нь Тахарын Ерөнхий газрын даргын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн №433 дугаартай тушаалаар Есдүгээр тойргийн Тахарын албаны ******* аймгийн Сайхан сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулаар 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн томилогджээ.

Улмаар Тахарын Ерөнхий газрын даргын 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн №Б/204 дугаартай тушаалаар Есдүгээр тойргийн Тахарын албаны ******* аймгийн Сайхан сум дахь хэсгийн хуяглан хүргэх харуулын үүрэгт ажлаас 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн чөлөөлж, Есдүгээр тойргийн ******* аймгийн ******* сумын хэсгийн даргаар томилогдож, 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хүртэл ажиллаад хуулийн өөрчлөлтөөр Цагдаагийн Ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн Б/438 дугаар тушаалаар Төв, орон нутгийн Цагдаагийн зарим газар, хэлтэс, төвийн бүтэц орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан ******* аймаг дахь Цагдаагийн газрын ******* сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэсгийн даргаар томилогджээ.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.******* нь Есдүгээр тойргийн Тахарын албаны ******* аймгийн Сайхан, ******* сумуудад тасралтгүй нийт 01 жил 09 сар ажилласан ба Тахарын албанд ажилласан 01 жил 09 сарын хугацаа нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай" хуулийн 2 дугаар зүйлд зааснаар ... Тахарын албаны тухай хуулийн 25.3-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн ахлах болон дунд цолны, мөн хуулийн 25.4-т заасан албан тушаалд ажиллаж байсан хугацааг цагдаагийн бага цолны албан тушаалд ажиллаж байснаар тооцохоор зохицуулжээ.

Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн Сайхан сум, ******* аймгийн ******* суманд бүгд 05 жил 01 сар 20 хоног ажилласан бөгөөд энэ талаар зохигчид үл маргана.

Нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр цэргийн байнгын тэтгэвэр тогтоолгож, ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтсийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагчийн албан тушаалаас чөлөөлөгджээ.Цагдаагийн албаны тухай хууль"-ийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт /Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох мөнгөн урамшууллыг авах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

Цагдаагийн Албаны тухай хуульд заасан мөнгөн урамшуулал нь төрийн албаны хуульд заасан баталгааны нэг бөгөөд орон нутагт ажиллаж байгаа албан хаагчийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий 05 жил тутамд олгохоор хуульчилсан төрийн дэмжлэг /мөнгөн урамшуулал/ бөгөөд хуулиараа Тахарын албанд ажилласан хугацааг Цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан байхад ... "Тахарын албанд ажиллаж байсан жилийг ажилласан жилд тооцохгүй" гэж утсаар чиглэл өгсөн гээд 2020 оны төсөвт тусгагдсан байсан тэтгэмжийг үл олгон, хууль зөрчин албан хаагчийн хуулиар олгогдсон мөнгөн урамшуулал авах эрхийг хасаж, хохироосон, хууль сахиулагч байгууллагын эрх бүхий албан тушаалтны дур зоргын үйл ажиллагааг хариуцагч Цагдаагийн хэлтэс цаашид давтахгүй байхад хатуу анхаарвал зохино.

Иймд нэхэмжлэгч Б.*******гийн гаргасан шаардлага нь үндэслэл бүхий тул нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг ханган, нэхэмжлэлийн үнийн дүнгийн хувьд нь нэхэмжлэгчийн тухайн үеийн үндсэн цалингаас тооцоолон бодоход 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал нь 21,923,342 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж, 36,840,270 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 14,916,928 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс Орон нутагт ажилласан хугацааны мөнгөн урамшуулал болох 21,923,342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Цагдаагийн албаны тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс Орон нутагт ажилласан хугацааны 5 жилийн мөнгөн урамшуулал болох 21,923,342 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тугчин овогт ******* *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 14,916,928 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын Сум дундын Цагдаагийн хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.АЛТА