Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/00036

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 181/ШШ2024/00036

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

2023 12 25

181/ШШ2024/00036

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* оршин суух, Б овогт Ш.П/РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,,, байрлах, МУБИС/РД:/-д холбогдох,

 

Тушаалыг хүчингүй болгох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагчийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ш.П би 2015 онд МУБИС-ийн Багшийн сургуульд оюутан хариуцсан арга зүйчээр ажлын гараагаа эхэлж, 2016-2017 онд уг сургуулийн нарийн бичгийн дарга, 2017 оны 11-2019 оны 05 дугаар сарыг хүртэл Оюутны хөгжлийн арга зүйчээр. 2019 оны 06 дугаар сараас МУБИС-ийн чанарын баталгаажилт хяналт үнэлгээний албанд мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад МУБИС-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр Б/12 дугаар тушаалаар Оюутны хөгжлийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн захирлын Б/205 дугаар тушаалаар тус албаны даргаар ажиллах болсон.

МУБИС-д 8 дахь жилдээ ажиллахдаа төрийн хууль тогтоомж. МУБИС-ийн дүрмийг хүндэтгэн мөрдөж өөрийн хариуцсан ажилдаа эзэн байх, шуурхай, чанартай үйлчилгээг МУБИС-ийн үйл ажиллагааны оролцогчдод хүргэх, бусдад үлгэрлэхийг эрхэм болгож ирсэн. Тус их сургуульд ажиллахдаа сахилгын болон ёс зүйн хариуцлага алдаж шийтгүүлж байгаагүй. 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр МУБИС-ийн оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Т.А, мэргэжилтэн П.О нар БШУ-ны сайд Л.Э, МУБИС-ийн ёс зүйн хороо, Чанарын баталгаажилт, хяналт үнэлгээний албанд надад холбогдуулан өргөдөл гаргасны дагуу МУБИС-ийн ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар намайг МУБИС-ийн ёс зүйн дүрэм-ийн 2.1.16 заалт /Аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэхийг эн тэргүүнд тавих/ зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна гэх 01 дугаар дүгнэлтийг гаргасан. 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр МУБИС-ийн хуулийн зөвлөх намайг дуудаж, захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах тушаалыг танилцуулж албан тушаал бууруулсан. Миний гаргасан гэх сахилгын шийтгэлийг тушаалд тодорхойлохдоо Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих үйл ажиллагааг удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн Шууд удирдлагад ажилладаг ажилтнуудтай зүй бусаар харилцдаг гэх үйлдэл нь ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж дурдсан. Гэтэл МУБИС-ийн оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Т.А, мэргэжилтэн П.О нарын 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр тус хороонд гаргасан өргөдөлд дурдагдсан асуудлууд нь бодит байдал дээр болоогүй учир нотлох баримтаар огт тогтоогдоогүй. Монгол Улсын хөдөлмөрийн хууль, дээд шүүхийн хөдөлмөрийн тухай хууль тайлбарласан тогтоол зэргээс харахад зөрчил баримтаар тогтоогдсон бол хуульд дээдлэх зарчмыг удирдлага болгож шийтгэл оногдуулах талаар тодорхой дурдсан талаар ёс зүйн хорооны хуралдаан дээр гишүүдэд хэлж байсан ба намайг бусдад гүтгэгдсэнийг ойлгож Зүй бус харилцсан ёс зүйн хорооны дүгнэлтэд зарим гишүүд гарын үсэг зураагүй байдаг. Миний гаргасан гэх зөрчлийг хэзээ, хэдэн удаагийн үйлдлээр, хэрхэн үйлдсэн эсэх, үнэхээр тийм зүйл болсон нь баримтаар хэрхэн нотлогдсон гэх зэрэг шийтгэл оногдуулахад ач холбогдолтой зүйлсийг тогтоож, шалгаагүй. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаалд баримталсан хууль, дүрэм, гэрээний зохицуулалт нь миний гаргасан /гүтгэгдсэн тул/ гэх сахилгын зөрчил буюу албан тушаал бууруулсан үндэслэлтэй тохироогүй, хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана. гэж заасан. Гэтэл захирлын тушаалаар надад албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулах ажиллагаа явагдаж байх үед зөрчил гаргаагүй болохыг нотлох баримтыг хуралдаанд би өөрөө гарган өгсөн ч ёс зүйн хорооны гишүүн хүлээн аваагүй, би өргөдөл гаргасан Т.А, мэргэжилтэн П.О нартай зүй бус харилцдаггүй, нас, эрхэлсэн ажлыг хүндэтгэж харьцдаг байсан нь тэдгээр иргэдтэй харилцсан viber харилцсан зурвас, ажлын харилцаанд хэрэглэгддэг gmail, Хангоут зурвас зэрэг бичгийн баримтаар тогтоогддог. Хэрэгт ач холбогдол бүхий тухайн баримтыг хорооны хуралдаанд нотлох баримтаар хүлээн авч дүгнээгүй атлаа дүгнэлт нь зөвхөн нэг талын гүтгэлгийн шинжтэй аман яриагаар гарсан нь харамсалтай. Дээр дурдсан асуудлаар миний зүгээс 2022 оны 10 сарын 12-ны өдөр МУБИС-ийн ёс зүйн хороонд оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтэн Т.А, мэргэжилтэн П.О нарт холбогдуулан өргөдөл гаргасны дагуу 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ёс зүйн хорооны хуралдаанаар Т.А, мэргэжилтэн П.О нарыг МУБИС-н ёс зүйн дүрэм-ийн 2 дугаар зүйлийн 2.1.11, 2.1.12, 2.1.14 дэх заалтыг зөрчсөн болохыг тогтоож сахилгын шийтгэл оногдуулсан. Эдгээр иргэдэд сахилгын шийтгэл оногдуулах болсон гол баримт нь надад холбогдох 2022 оны 10 сарын 10-ны өдрийн хуралдаанд өөрийгөө буруугүйг нотлох Зорилгоор гаргаж өгсөн баримтууд байсан. Тодруулбал Т.А, мэргэжилтэн П.О нар нь намайг илтэд гүтгэснийг нотолсон баримтууд байсан ба тэд намайг гүтгэж өргөдөл гаргасан нь ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр тогтоогдсон тул надад оногдуулсан сахилгын шийтгэл оногдуулсан тушаалын үндэслэл шууд үгүйсгэгдэж байна. Учир шалтгааныг цухас дурдвал: Т.А нь 2021 оны намар МУБИС-н 70 жилийн ойн үеэр өөрийгөө албаны дарга болох талаар хамт ажилладаг хүмүүст ойлгуулж түүндээ бүрэн итгэж явсныг сүүлд бусдаас мэдсэн. Гэтэл МУБИС-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн тушаалаар намайг оюутны хөгжлийн албан даргаар томилсон ба түүнээс хойш Т.А, П.О нарын надтай харилцах харилцаа, хандлага эрс өөрчлөгдөж намайг гадуурхах, доромжлох, гүтгэх үйлдлийг шат дараатайгаар хэрэгжүүлж миний 21.000 орчим дагагчтай фэйсбүүк хуудаст оруулсан зураг, постын сэтгэгдэл бичих хэсэгт илтэд доромжилсон шинж агуулсан сэтгэгдлийг удаа дараа үлдээсэн, би арга ядаж түүнийг өөрийн цахим хууданд блок хийсэн ч, тэр даруй viber зурвасаар уурлаж, бухимдсан, айлган сүрдүүлсэн утга бүхий зурвасыг маш ихээр илгээж байсан ч тэр бүрийг чимээгүй орхисоор ирсэн. Би ажлын байранд дээрээ маш их дарамтад өртөж байгаа талаараа МУБИС-ийн удирдлага О.А, Н.М нарт удаа дараа хэлж байсан ба боловсролын салбарыг манлайлсан, цөм болсон МУБИС-ийн эрдэмтэн багш нар нь илэрхий зүйлсийн учир, ялгааг ойлгож дүгнэж чадаагүйд туйлаас харамсаж байна.

Иймд миний бие МУБИС-ийн захирлын 2022.10.31-ний өдрийн Б/299 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг үндэслэлгүй учир Ш.П намайг урьд эрхэлж байсан албан тушаал буюу МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор бүтэн жил одоо 13 сар 14 сар шахуу үргэлжилж байгаа энэ маргаан дээр надад маш хүнд байна. Эдийн засгийн хувьд сэтгэл санааны хувьд би буцаад Мубисдаа ажиллана гэдэг бодолтой учраас өөр ямар нэгэн байгууллагад хөдөлмөр эрхлээгүй өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэр гарахыг тууштайгаар хүлээж байгаа. Би Боловсролын их сургуульд докторантурын хөтөлбөрт суралцдаг. Тэгээд докторын зэргээ хамгаалах асуудал яригдаад удирдагч багштайгаа очиж уулзахаар шүүхийн асуудлаа шийд шүүхийн асуудлаа шийдэхгүй болохоор зэрэг хамгаалах асуудал чинь дахиад асуудал үүсэж ёс зүйн зөрчил гаргачихсан шүүхийн маргаантай байгаа хүнийг бид нар доктор хамгаалуулах эсэх асуудал яригдана. Тэгэхээр энэ шүүхийн асуудлаа маш хурдан шийдье гэдэг хариу дандаа надад хэлдэг. Өөрөөр хэлэх юм бол хөдөлмөрийн харилцааны маргаанаа шийдвэрлэж байж би цаашид миний амьдрал ирээдүйтэй холбоотой асуудлууд шийдэгдэх учраас энэ шийдвэрийг одоо маш их ач холбогдол өгч тэвчээртэйгээр хүлээцтэйгээр хүлээсэн. Тэгээд ажил олгогчоо ажлын байраар хангаад шүүхийн шийдвэрээр маргаанаа шийдвэрлүүлэх боломжоор хангаач гэж удаа дараа хүсэлт санал тавьж байсан гэдгээ бас тодорхой хэлье. гэв.

 

Нэхэмжлэгч Ш.П-гийн өмгөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн хуулийн 5 дугаар зүйл хөдөлмөрийн харилцаанд баримтлах суурь зарчим ажилгүйдлийн үндсэн эрхийн тухай заасан. Хөдөлмөрийн хуулийн 5.1.1 үл ялгаварлан гадуурхах гэсэн зөрчил зарчим байгаа. Хөдөлмөрийн дотоод журмын 1.4.5 үл ялгаварлан гадуурхах нь дотоод журмыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд баримтлах зарчим байна гэж заасан. МУБИС-ийн дотоод хэм хэмжээ Ш.П дээр өргөдөл гаргаад явж байгаа жинхэнэ ёс зүйгүй авирлаад байж байгаа тэр нь баримтаар тогтоогдсон гээд Ёс зүйн хорооны гишүүн хэлээд байгаа. Хүмүүсийн асуудлыг нэг өөрөөр шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтууд байсан. Хавтаст хэргийн 16 дахь хэсэгт Ш.П-д оногдуулж байгаа Ёс зүйн хорооны дүгнэлт дээр шинжээч хувийн харилцаанд доголдолтой, ёс зүйгүй, ялгаварлан гадуурхаж дарамталдаг байдал хэрээс хэтэрлээ гэсэн гомдлыг цугларсан баримт материалын хүрээнд хэлэлцээд уг үйлдлийг тогтоох баримт материалд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Ш.П-г ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсүгэй гэж байна. Ёс зүйн хороо ийм агуулгаар дүгнэлт гаргаж байна. Ёс зүйн хорооны хуралдааны тэмдэглэлийг харахаар ёс зүйн дүрмийн 2.16 зөрчлийг нь арай өөр байдлаар тодорхойлоод ажиллаж байх хугацаандаа удирдаж байгаа ажилтандаа эвийг эрхэмлэх зарчимаа бариагүй байна гэж байгаа. Тушаал тодорхойлж байгаа шинжийг нь харах юм бол Ш.П нь хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтод заасан оюутны хөгжлийн төлөвшлийг дэмжих үйл ажиллагаа удирдах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ өөрийн удирдлагад ажилладаг ажилтнуудтай зүй бусаар харилцдаг гэх үйлдэл байгаа юм. Тэгэхээр 3 төрлөөр зөрчлийн шинжийг тодорхойлоод ёс зүйн хорооны дүгнэлт нь нэг өөр, ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл нь нэг өөр байгаа. Ажил олгогчийн зөрчлийг тодорхойлсон шинж нь өөр. Будилчихсан байна гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлэх юм бол хуульд үндэслэх үндэслэл бүхий байх нотлох баримтад үндэслэх хууль зүйн шалгуурыг ажил олгогчийн тушаал хангаагүй. Ингэж ялгаварлаж болохгүй. Ш.П-д мэдэгдээд баримтжуулаад н.Ш-д үүрэг болгож ийм байдлаар гардаг юм байна. 10 дугаар сарын 25-ны өдрийн тушаал нөгөө журмаа бариад гаргачихсан байгаа юм. 10 дугаар сарын 25-ны өдрийн н.А н.О нэр бүхий нь 18 арга зүйчид Ёс зүйн дүрмийн 2.1.11 2.1.14 дэх заалтаа бариад үзчихэж байгаа юм. Нэхэмжлэгч дээр зөрчлийг өөр өөр байдлаар тодорхойлоод байна. 18 арга зүйч дээр дүрмийн 2.1.12-т заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хэмээн дүгнэсэн. 2 дахь заалтаараа ёс зүйн хорооны ёс зүйн дүрмийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу сануулах сахилгын шийтгэл оногдуулчхаж байна Ш.П-г ёс зүйн зөрчил гаргасан гэж байгаа бол дүрмийн 2.1 дэх хэсэгт заасан арга хэмжээгээ ёс зүйн хороо нь өөрөө аваад дуусна. Яагаад ажил олгогч Ш.П-г ажлаас нь хөөж явуулдаг юм. Нөгөө хүмүүсийг нь яахаараа явуулаагүй юм. Энэ зарчмын асуудал байгаа юм. Үнэхээр ялгавартай хандсан байна. Нэг өдөр болчхож байгаа үйл явдал биш шүүх үйл баримтыг хараад дүгнээсэй гэж бодож байна. гэв.

Хариуцагч МУБИС шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ш.П нь 2015 оноос МУБИС-д арга зүйч, нарийн бичгийн дарга, мэргэжилтэн, ахлах мэргэжилтнээр ажиллаж ирсэн. МУБИС-ийн захирлын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ажлаас чөлөөлөх, ажиллуулах, ээлжийн амралт олгох тухай Б/12 дугаар тушаалаар Ш.П-г Оюутны хөгжлийн албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилж, МУБИС-ийн захирлын 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай Б/205 дугаар тушаалаар Ш.П-г оюутны хөгжлийн албаны даргаар томилон ажиллуулж байсан.

МУБИС-ийн Оюутны хөгжлийн ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, оюутны хөгжлийн арга зүйч нараас МУБИС-ийн ёс зүйн хороонд хандан Оюутны хөгжлийн албаны дарга Ш.Пд холбогдуулан өргөдөл гаргасныг МУБИС-ийн ёс зүйн хороо нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэж Оюутны хөгжлийн албаны хамт олны төлөөллөөс албаны дарга Ш.П-гийн талаар ...хувийн харилцааны доголдолтой, ёс зүйгүй, ялгаварлан гадуурхаж, дарамталдаг, байдал хэрээс хэтэрсэн гэсэн гомдлыг цугларсан баримт, материалын хүрээнд хэлэлцээд уг үйлдлийг тогтоох баримт, материал оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар Ш.П-г ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэсүгэй.гэсэн 01 дүгээр дүгнэлтийг гаргасан.

Мөн МУБИС-ийн Оюутны хөгжлийн ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, оюутны хөгжлийн арга зүйч нараас МУБИС-ийн захиргаанд хандан Оюутны хөгжлийн албаны дарга Ш.П-д холбогдуулан өргөдөл гаргасныг өөрийн чиг үүргийн хүрээнд шалгаж, эргэн судалж, танилцуулахыг Чанарын баталгаажилт, хяналт, үнэлгээний албанд даалгаж, өргөдлийг шилжүүлсэн. Чанарын баталгаажилт, хяналт үнэлгээний алба нь тухайн өргөдөлд дурдсан суудлаар холбогдох ажилтнуудтай дуудан уулзаж, тайлбар, тодруулгыг авч түүнийгээ баримтжуулсан.

Уг тайлбар, тодруулгаар Оюутны хөгжлийн албаны дарга Ш.П нь өөрийн удирдлагад ажилдаг ажилтнуудаа зүй бус үг хэллэгээр доромжлох, нэр төр, алдар хүндийг нь гутаах сэтгэл зүйн дарамт үзүүлэх замаар ажлын байрны тэвчишгүй орчныг үүсгэсэн нь тогтоогдож, байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдсан тул Оюутны хөгжлийн албаны дарга Ш.Пгийн гаргасан уг үйлдийн шинж, үр дагаврыг харгалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4 дэх хэсэгт заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Иймд Ш.П-гийн холбогдох ...урьд эрхэлж байсан албан тушаал буюу МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Ажлын байраар хангасан байхад хөөж явуулсан зүйл байхгүй. Сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаан дээр сахилгын шийтгэл үргэлжилсэн бол 6 сарын дотор ажил олгогч түүнийг мэдсэнээс хойш 1 сарын дотор б шийдвэрээ гаргана гэж байгаа юм. Энэ хугацааны дагуу 2022 оны 10 дугаар сарын 10-наас ажил олгогч мэдээд 10 дугаарсарын 31-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаандаа шийдвэр гаргаж байна гэж үзэж байгаа юм. Сахилгын шийтгэл оногдуулсан тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан заалтуудыг зөрчсөн зүйл байхгүй. Үүнийг нэхэмжлэгчийн зүгээс хангалттай нотолж чадахгүй байна гэж үзэж байгаа юм. Харин нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.6, 154.8-д заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлж гомдол гаргах ёстой байгууллагатай гомдлоо гаргаагүй байна гэж үзэх боломжтой. Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаар шүүхээс юу хүсээд, ямар албан тушаал, хэдэн төгрөгийн цалин нь авах гээд байгаа нь тодорхойгүй, ямар албан тушаалд эргүүлэн томилуулах гээд байгаа нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр бүрэн биелэгдэх боломжгүй нөхцөлийг бүрдүүлж байгаа гэж үзэж байгаа. Иймд одоо нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

Хариуцагч МУБИС-ийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нэг зүйлийг андуураад 8.1-д заасны дагуу удирдах албан тушаалтныг ажлаас чөлөөлөхдөө захиргааны хурлаар оруулдаг гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл сахилгын арга хэмжээ авах эрх нь ажил олгогчид л байгаа. Тэгэхлээр ажил олгогч хөдөлмөрийн гэрээ болоод дотоод журамд юу гэж заасан юм бэ гэдэг зүйл яригдана. Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслээд ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь үндэстэй байна гэж үзэх юм бол сахилгын арга хэмжээ авах үндэслэл дотоод журмын 7 4 7.1, 2.4 7, 3.1 гэж байгаа. Хөдөлмөрийн гэрээн дээр байгаа. Сахилгын арга хэмжээ авах нь байдаг зүйл юм. Үүн дээр залуу хүн учраас их эмзэглээд байх шиг байна. Үүн дээр эмзэглээд байх шаардлага байхгүй гэж бодож байна. Өргөдөл өгөхөөр маргаантай байгаа учраас маргаанаа шийдүүлж байж асуудлыг шийдэх гээд байдаг. Ёс зүйн хорооны дүгнэлтийг ажил олгогчийн зүгээс шууд хянадаг тийм зүйл байхгүй. Харин зөвшөөрөхгүй бол гомдлоо шүүхээр шийдүүлдэг зохицуулалт байгаа. 11 дүгээр сарын 14-нд анх шүүхэд нэхэмжлэл өгсөн байсан. Хөдөлмөрийн маргаан таслах комисс ажиллачихсан байсан. Өөрөө өргөдлөө өгсөн. Хөдөлмөрийн маргаан таслах комиссоор ажил олгогч багш нар бусад төлөөллүүд байж байгаад шийдсэн. Сахилгын арга хэмжээ авч байгаа нь буруу биш байна гэж үзсэн. Өмгөөлөгчийн хэлээд байсан ажилтан ажил олгогч 2-ын хооронд ялгаварлан гадуурхах ямар нэгэн байдлаар одоо нутаг усны үзэл баримтлал гэдэг зүйлийг би мэдэхгүй юм байна. Хоорондоо ярьдаг зүйл нь гэж бодож байна. Хөдөлмөрийн гэрээ хэрэгжүүлж байх явцад хөдөлмөрийн гэрээгээ ажил үүргээ гүйцэтгэж байх явцад ийм үндэслэлээр маргаан гарч байгаагүй. Ёс зүйн дүгнэлт дээр их юм ярилаа, зарчмаа ярилаа, ёс зүйн дүрмийг ч буруу ярилаа. Үүнийг шууд буруу байна гэж дүгнэх боломжгүй. Шүүхэд өгөөд дүгнэлтийг хүчингүй болголоо. Тушаалыг түдгэлзүүллээ ажлаа хийлээ. Хэрвээ энэ үнэхээр буруу гэж үзэх юм бол таны ажлын цалингийн зөрүүг төлдөг. Өөрөөр хэлбэл чи 2,200,000 төгрөгөөр цалинжуулж байгаад ахлах мэргэжилтэн болоод 1,500,000 төгрөг авдаг байсан бол зөрүү 600,000 өгдөг зохицуулалт байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлээгүй гэж үзэж байгаа. Та нарын өөрсдийн хүсэл зориг тийм байгаа бол албан тушаалдаа эргүүлэн томилуулъя, ажилгүй байсан цалин нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгал гэсэн нэхэмжлэл байгаа. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд асуудлыг шийдэх байх гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэхэ хэсэгт сахилгын арга хэмжээ авах гэж байгаа хүнд мэдэгдэнэ гээд мэдэгдлээ өгсөн байна. Хоорондоо ярьсан байна. Та нарын хооронд ярьсан твиттерийн асуудлыг ректор бид нарт хамаагүй гэдгээ хэлсэн. Арга хэмжээ авна гэдэг талаар мэдэгдсэн байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлээ өөрөө гаргасан нэг үзмээр байгаа юм. Арга хэмжээ авахад ажлаа хаяад, ажилгүй байсан гээд байх юм бол төрийн эрх зүйн харилцаанд одоо юу болох юм. Энэ асуудлаа шийдэж дууссаны дараа чиний ирээдүйн зорилгын чинь хувьд олон удаа сонсож байна. Хүн нэг алдхэ болно 2 дахиа алдахгүйн тулд ирээдүйн зорилгоо биелүүлэхийн төлөө боловсролын их сургуулиудын том айл нээлттэй байгаа. Үүн дээр ямар нэгэн хязгаарлалт хийгээд насаар чинь багшлах боловсон хүчнээ хийх, боловсролын салбарт ажиллах эрхийг чинь бол хязгаарлаагрүй. Өөрөө бас зөв талаас нь ойлгоорой. Сахилгын арга хэмжээ авагдчихсан зөндөө хүмүүс байгаа. Тэд нар шүүхэд хандаагүй байна. Хандах эрх нь нээлттэй. Тэглээ гээд ажлын байраа хаяагүй. Чамд 12 дугаар сард энэ хүндээ мэдэгдэл өг эргээд ажлынхаа байрандаа ирж гэрээгээ хий, нэхэмжлэл гаргасан ч очоод гэрээгээ хий. Хэрвээ энэ байдал удаан үргэлжлэх юм бол захиргааны санаачилгаар гэрээний эрх зүйн харилцаа цуцлах үндэслэл болно гэдгийг өөрт нь шуудангаар явуул гэж хэлж байсан. Хэрвээ хүрээд ирсэн бол бага эрсдэлтэй цаашаа үргэлжлэх байсан байх гэж бодож байна. Гэрээ хийнэ гээд ирвэл ажлын байраар хангах үүрэгтэй. Орон тооны бүтцэд өөрчлөлт орсон ч бай, ороогүй ч бай ажлын нөхцөлийг дордуулахгүйгээр хөдөлмөрийн гэрээгээ цаашаа сунгаад явах ёстой байсан. Тийм учраас одоо сайн бодоорой. Мубис чамайг шууд хаяагүй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй хэрэгсэхгүй болгох ёстой гэсэн тайлбартай байна. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, нэхэмжлэгчийн баримтаар гаргасан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 3/1114 дугаар албан бичиг, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар МУБИС-ийн захирлын тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ш.Пгийн 2022 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ш.П-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, МУБИС-ийн Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар дүгнэлт, МУБИС-ийн Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Ш.П-гийн МУБИС-ийн Ёс зүйн хороонд гаргасан өргөдөл, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1241 дугаар МУБИС-ийн албан бичгийн хуулбар, 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн ТГ-05/931 дугаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын албан бичгийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1/1175 дугаар Нийслэлийн прокурорын газрын 1/1175 дугаар албан бичгийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 536 дугаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын тогтоолын хуулбар, 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 5/359 дугаар Сүхбаатар дүүргийн прокурорын газрын албан бичгийн хуулбар, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 014/477 дугаар Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын албан бичгийн хуулбар, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2 дугаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хурлын тэмдэглэл, 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/589 дугаар МУБИС-ийн албан бичиг, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ТГ-05/650 дугаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тамгын газрын албан бичиг, хариуцагчийн баримтаар гаргасан МУБИС-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн БШУ-ны сайд Л.Эд гаргасан өргөдөл, МУБИС-ийн Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаар дүгнэлт, МУБИС-ийн Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаар хулын тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн МУБИС-ийн Багшийн сургуулийн ёс зүйн хороонд бичсэн Б.Нарантуяа, Д.Баттогоо нарын тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ОХА-ны ахлах мэргэжилтэн Т.А Ш.П даргын гаргасан өргөдөлд өгсөн хариу тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Оюутны хөгжлийн албаны мэргэжилтэн П.О-гийн ёс зүйн хурал дээр хэлсэн үг, 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн МУБИС-ын Оюутны хөгжлийн албаны арга зүй ч нартай хийсэн уулзалтын хурлын тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Оюутны хөгжлийн албаны дарга Ш.П-тэй хийсэн уулзалтын тэмдэглэл, МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн МУБИС-ийн Чанарын баталгаажилт, хяналт, үнэлгээний албанд гаргасан өргөдөл, П.О-гийн хэлсэн үг, Э.Э, Б.З, Ё.О нарын тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны яамны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 6/5180 дугаар албан бичгийн хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн №02УЗ/01 дугаар Дундын удирдах зөвлөлийн тогтоолын хуулбар, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/12 дугаар МУБИС-ийн захирлын тушаал, 2022 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн МУБИС-ийн захирлын тушаал, 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн МУБИС-ийн захирлын А/157 дугаарт захирлын тушаалын хуулбар, 2022 оны 10 дугаар 25-ны өдрийн дугаар 2 МУБИС-ийн Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны А/248 дугаар, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн А/320 дугаар захирлын тушаалын хуулбар, 2022 оны 10 дугаар 21-ний өдрийн Ш.П-тэй уулзсан уулзалтын тэмдэглэл, МУБИС-ын 2022 оны 12 дугаар сарын 02-ны 8 дугаар тогтоолын хуулбар, 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1539 дугаар МУБИС-ийн албан бичиг, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 4/1614 дугаар МУБИС-ийн тодорхойлолт, Оюутны карьер хөгжлийн менежерийн ажлын байрны тодорхойлолтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Ш.П хариуцагч МУБИС-д холбогдуулан МУБИС-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар Ш.П-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгох, урд эрхэлж байсан МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч МУБИС нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.4 дэх заалтад заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалт, МУБИС-ийн Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэгчид албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулж, 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс Оюутны хөгжлийн албаны ахлах мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн болох нь Ш.П-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т Ажил олгогч ... сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна:, 123.2.4-т албан тушаал бууруулах; гэж заасан.

Хариуцагч нь нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.4 дэх заалтад заасан албан тушаал бууруулах сахилгын шийтгэл ногдуулахдаа хариуцагчийн Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг үндэслэсэн болох нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Хариуцагчийн Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 1 Дүгнэлт болон 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №2 МУБИС-ийн Ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлд зааснаар нэхэмжлэгч нь МУБИС-ийн Ёс зүйн дүрэм-ийн 2.1.16 тоот заалтыг үндэслэл болгон хамт олонтойгоо хүндэтгэлтэй харьцах, ажил төрлийн холбогдолтой бодит шүүмжлэл, саналыг хүлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зүйгээр шийдэж чадаагүй ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэжээ.

МУБИС-ийн Ёс зүйн хорооны ажиллах журмын 9-ийн 9.4-т Ёс зүйн хорооны шийдвэрийг эс хүлээн зөвшөөрвөл холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлнэ. гэжээ.

 

Нэхэмжлэгч нь Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хуралд оролцсон байх боловч МУБИС-ийн Ёс зүйн хорооны ажиллах журмын 9-ийн 9.4-т зааснаар Ёс зүйн хорооны шийдвэр буюу 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 1 Дүгнэлтэд гомдол гаргаагүй байна.

Хариуцагч нь Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 1 Дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчид албан тушаал бууруулах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалаар тогтоогдож байна.

Хариуцагчийн Ёс зүйн дүрмийн 6-ийн 6.2-т ... Ёс зүйн хороо нь МУБИС-ийн удирдлага, багш, ажилтныг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн тохиолдолд дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.

А. Сануулах,

В. Уучлал гуйх, амлалт өгөхийг үүрэг болгох гэжээ.

 

Хариуцагчийн Ёс зүйн хороо нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 1 Дүгнэлтэд нэхэмжлэгч нь ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэсэн байх боловч Ёс зүйн дүрмийн 6-ийн 6.2-т зааснаар нэхэмжлэгчид ямар хариуцлага ногдуулах тухай тусгаагүй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахдаа Ёс зүйн хорооны 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 1 Дүгнэлтийг үндэслэсэн гэсэн байх боловч 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн № 1 Дүгнэлтэд нэхэмжлэгчид сануулах, уучлал гуйх, амлалт өгөхийг үүрэг болгох хариуцлагын аль хариуцлагыг ногдуулах тухай тусгаагүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Ажил олгогч дараах үндсэн үүрэгтэй:, 43.2.2-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ ... хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх ... гэрээний хувийг баталгаажуулж өгөх; гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2 дахь заалтад зааснаар хариуцагч нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэгтэй боловч нэхэмжлэгчийн гаргасан гэх ёс зүйн зөрчилд Ёс зүйн дүрмийн 6-ийн 6.2-т зааснаас өөр хариуцлага ногдуулсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалаар тогтоогдож байна.

 

Хариуцагчийн Ш.Пд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.2 дахь заалтад нийцээгүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т Шүүх гомдлыг хэлэлцээд дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:, 160.1.1-т хуульд заасан тохиолдолд аж ахуйн нэгж, байгууллага тэдгээрийн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг хүчингүй болгох ... учирсан хохирлыг гомдол гаргагчид нөхөн олгох; гэж заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад зааснаар хариуцагчийн Ш.П-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалыг хүчингүй болгох үндэслэлтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах ..., 80 дугаар зүйлийн 80.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно:, 127 дугаар зүйлийн 127.1-т Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол ... өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно. гэж заасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлаагүй байх тул нэхэмжлэгчийг ажлын байранд нь эгүүлэн тогтоох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах үндэслэлгүй байна.

 

Хариуцагчийн Ш.Пд хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар тушаалыг хүчингүй болгож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийг Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд ажиллуулах үүрэгтэй байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2 дахь заалтад заасан хугацааг хэтрүүлсэн гэж маргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШТ2023/00441 дугаар тогтоолоор нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг зөрчөөгүй болохыг тогтоосон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухайн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч МУБИС-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар Ш.П-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, үлдсэн урд эрхэлж байсан МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.Пгийн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.               Хөдөлмөрийн тухайн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч МУБИС-ийн захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/299 дугаар Ш.П-д хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, үлдсэн урд эрхэлж байсан МУБИС-ийн Оюутны хөгжлийн албаны даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ш.П-гийн нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ