Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 135/ШШ2023/01719

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2023/00824/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч Б.Номин нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, **** тоотод оршин суух *****ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ***** тоотод оршин байх ***** ХХКомпани,

Хариуцагч: ***** аймаг, *****, Нутгийн удирдлагын ордонд оршин суух тус сумын *****,

Хариуцагч: ***** аймаг, *****, 2 дугаар баг, Засаг даргын Тамгын газрын байранд оршин байх тус сумын ****,

Хариуцагч: Дархан-Уул аймаг, ***** тоотод оршин суух ***** нарт тус тус холбогдох,

Гэм хорын хохирол 6,217,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Иргэдийн төлөөлөгч *****,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,

Хариуцагч ***** аймгийн *****ын ***** болон тус сумын И***** нарын өмгөөлөгч *****,

Хариуцагч *****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,

Хариуцагч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** /цахим/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...***** өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, зайлшгүй тээврийн хэрэгсэл ашиглаж орлого олдог болох нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Хариуцагч *****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч олох ёстой байсан орлогын баримт байхгүй байна гэсэн. Энэ баримт сая гарч ирсэн, 1,000,000-1,500,000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэдгийг дундажлаад 2,250,000 төгрөгийн орлого олох ёстой байсан гэж нэхэж байгаа. Мөн энэ хүн өөрийн хөрөнгөөр машинаа засуулсан байгаа. Тэгэхээр иргэдийн төлөөлөгч мөн харж байгаа байх, хөгжлийн бэрхшээлтэй хүн орлогоо олж чадахгүй хохирсон учраас энэ хохирлыг гаргуулж өгнө үү гэж хүсэж байна... гэв.

Хариуцагч ***** аймгийн *****ын ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч *****шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...тус сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн *****, ***** нар зам тээврийн осол гаргасан байна. Энэ осол гарсантай холбогдуулан *****ХХК 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ш23 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтээр *****ын ****, ***** Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйгээс энэ осол гарсан гэж дүгнэсэн байна. *****ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн огноо 2021 оны 08 дугаар сарын 27 гэсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын хүлээг үүргийг **** хамтран хүлээхээр дүгнэсэн байна. И***** нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-д заасан эрхийг эдэлж, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.4-д заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллахаар хуульчилсан. Үүргээ биелүүлээгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцахгүй. Эзэн холбогдогч нь тодорхой хэрэг гэж үзэж байна. Хуулийн дагуу сумын И***** болон сумын ***** нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж байна. Иймд нэхэмжлэгч *****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас сумын ****д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү... гэжээ.

Хариуцагч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд ирүүлсэн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 131100220032 тоот зээлийн гэрээ байгулан иргэн ***** нь Т.Аксио маркийн ***** улсын дугаартай автамашиныг зээлийн барьцаанд тавьж 3,200,000 төгрөгийн эмчилгээний зардалд зориулж авсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны орой зээлдэгч *****ын нөхөр ***** нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасанг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоодож байна. Тухайн зээлийн гэрээний 4.2.5, 4.2.10-т зааснаар Зээл олгоход барьцаа хөрөнгийг даатгуулсан байх, зээлийн гэрээний хугацаанд даатгалыг хүчин төгөлдөр байлгахыг шаарддаг. Мөн шүүхийн нэхэмжлэл үүссэн тохиолдолд манай байгууллагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Зээлдэгч болон зээлдэгчийн нөхөр ***** нар нь ***** даатгал ХХК-нд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан байсан. Тухайн осол нь даатгалтай байх хуагцаанд болсон тул даатгалын тохиолдол, эрсдэл болно. Манай компани нь дээрх эрсдлээс урьдчилан сэргийлж зээлдэгч, харилцагч нарыг даатгуулсан байдаг. Иймд тухайн учирсан гэм хорын хохирлыг даатгалын компаниас гаргуулах. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасны дагуу тухайн осол гаргасан жолооч ***** нь бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Зээлдэгч ***** нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийг хааж, барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Дээрх гэм хорын хохирол манай компанид хамааралгүй хохирол байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч ***** аймгийн *****ын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн *****, ***** нар нь тус сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осол гаргасан байх ба уг осолд *****ХХК 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ш/23 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтээр *****ын *****, **** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйн улмаас осол гарсан гэж дүгнэсэн байна. Үүргээ биелүүлээгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцах боломжгүй. Сумын ***** болон **** нь хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжлүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч *****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.

Хариуцагч ***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Тоёота королла маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ***** ХХК-д барьцаалан 2022 онд зээл авсан байсан. Зээл авахдаа тээврийн хэрэгслээ ББСБ-ийн нэр дээр шилжүүлж, машинаа өөрсдөө унаж ашиглах байдлаар зээл авсан байсан. Энэ үед манай нөхөр ***** нь дээрх машиныг жолоодож яваад зам тээврийн осолд орсон. Зам тээврийн ослын дараа *****ХХК-ийн гаргасан дүгнэлтээр *****г Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж гарсан боловч энэ осол гарах болсон шалтгааныг ***** аймаг, *****ын ИТХ, Сумын ***** нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүрэгт зааснаар 12.1, 12.2.1, 12.2.4, мөн дүрмийн 9-р зүйлийн 9.4.6-д заасан үүргээ биелүүлээгүйгээс осол гарсан байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Мөн энэ дүгнэлтээр ***** болон *****ын ИТХ болон Засаг даргыг буруутгаагүй, нэхэмжлэгч *****ыг ч ЗХД-ийн 9.11-д заасан заалтыг зөрчсөн байх магадлалтай гэж дүгнэсэн. Энэ ослоос болж манай машин их хэмжээгээр эвдэрч 5,000,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоо бид нэхэмжилж ямар нэгэн гомдол нэхэмжлэл шүүхэд гаргаж яваагүй байгаа. ***** нь осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн буруутай этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй байх. Энэ хэргийн хариуцагч миний бие биш гэж үзэж байна. Иймд намайг хамтран хариуцагчаар татаж хохирол гаргуулах гэж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулан 6,217,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг хэн хэнээс хэрхэн гаргуулах талаар тайлбарлаж чадсангүй. Олох ёстой байсан орлогоо тодорхойлоод байгаа боловч хүн амын орлогын албан татвар төлсөн баримт хэрэгт алга байна. Тийм учраас олох ёстой байсан орлого 2,225,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчаар татагдсан этгээдүүд аль аль нь буруутай гэж тогтоосон учраас 3,967,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нар хувь тэнцүүлэн хувааж төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна гэв.

 Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгч *****ын хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх 5177, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, тэтгэмжийн дэвтэр, 225,000 төгрөг тушаасан гэсэн Дархан авто ачилт *****УАА, зарлагын баримт, журмын хашаа 27,000 төгрөг тушаасан баримт, *****ад 145,000 төгрөг төлсөн баримт, ***** ХХК-ийн тайлан 3,520,000 төгрөг, эрх бүхий албан тушаалтны магадалгаа, ***** ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн дүгнэлт, дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа, 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шүүхийн шийдвэр, ***** тогтоол, ***** захирамж, хариуцагчийн төлөөлөгч томилох тухай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамж, ИТ хурлын хариу тайлбар, хуулийн этгээдийн гэрчилгээ, итгэмжлэл, ****ББСБ-ын хариу тайлбар, Сэлэнгэ ***** даргын хариу тайлбар, 10 дугаартай түрээсийн гэрээ 3 хуудас эх хуваариа, “***** “ТББ-ын тодорхойлолт, **** ХХК-ийн тодорхойлолт, ****ББСБ-ийн ***** олгосон итгэмжлэл, албан бичиг, зээлийн дансны хуулга, зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэл хангуулах фидуцын гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, *****ын шүүхэд гаргасан хариу тайлбар, *****, ***** нарын итгэмжлэл, Сайхан сумын цагдаагийн хэлтсийн албан бичиг, өмгөөлөгчөөрөө дамжуулж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт, шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн шинжлэн судалсан баримтын эх хувь, зөрчлийн хэрэг болон иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлт зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч ***** нь хариуцагч ***** ХХКомпани, ***** аймгийн *****ын *****, мөн сумын ****, ***** нарт холбогдуулан гэм хорын хохирол 6,217,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...2022.07.08-ны орой Дарханаас Эрдэнэтийн чиглэлд өөрийн Тоёота Фейлдэр маркийн *****УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад *****ы жолоодож явсан Тоёота Королла маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд орсон... Цагдаагийн газрын журмын хашааны төлбөр 150,000 төгрөг, ***** ХХК-ийн тогтоосон машины хохирлын үнэлгээ 3,520,000 төгрөг, үнэлгээний хөлс 145,000 төгрөг, оношлогоонд оруулсан 50,000 төгрөг, машин ачуулсан 225,000 төгрөг, журмын хашаанд байсан 27,000 төгрөг, миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд татвар төлсөн баримт байхгүй учраас хувь хүний дундаж орлогоор 2 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,250,000 төгрөг, нийт 6,217,000 төгрөгийн хохирол учирсан гэж тайлбарлажээ.

3.Хариуцагч ***** аймгийн *****ын **** нь татгалзлын үндэслэлийг ...тус сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн *****, ***** нар зам тээврийн осол гаргасан байна. Энэ осол гарсантай холбогдуулан *****ХХК 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ш23 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтээр *****ын ****, ***** Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйгээс энэ осол гарсан гэж дүгнэсэн байна. *****ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн огноо 2021 оны 08 дугаар сарын 27 гэсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын хүлээг үүргийг **** хамтран хүлээхээр дүгнэсэн байна. И***** нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-д заасан эрхийг эдэлж, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.4-д заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллахаар хуульчилсан. Үүргээ биелүүлээгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцахгүй. Эзэн холбогдогч нь тодорхой хэрэг гэж үзэж байна. Хуулийн дагуу сумын И***** болон сумын ***** нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж байна. Иймд нэхэмжлэгч *****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас сумын ****д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү... гэж маргажээ.

Хариуцагч ***** ХХКомпани татгалзлын үндэслэлийг ...2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 131100220032 тоот зээлийн гэрээ байгулан иргэн ***** нь Т.Аксио маркийн ***** улсын дугаартай автамашиныг зээлийн барьцаанд тавьж 3,200,000 төгрөгийн эмчилгээний зардалд зориулж авсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны орой зээлдэгч *****ын нөхөр ***** нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасанг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоодож байна. Тухайн зээлийн гэрээний 4.2.5, 4.2.10-т зааснаар Зээл олгоход барьцаа хөрөнгийг даатгуулсан байх, зээлийн гэрээний хугацаанд даатгалыг хүчин төгөлдөр байлгахыг шаарддаг. Мөн шүүхийн нэхэмжлэл үүссэн тохиолдолд манай байгууллагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Зээлдэгч болон зээлдэгчийн нөхөр ***** нар нь ***** даатгал ХХК-нд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан байсан. Тухайн осол нь даатгалтай байх хуагцаанд болсон тул даатгалын тохиолдол, эрсдэл болно. Манай компани нь дээрх эрсдлээс урьдчилан сэргийлж зээлдэгч, харилцагч нарыг даатгуулсан байдаг. Иймд тухайн учирсан гэм хорын хохирлыг даатгалын компаниас гаргуулах. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасны дагуу тухайн осол гаргасан жолооч ***** нь бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Зээлдэгч ***** нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийг хааж, барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Дээрх гэм хорын хохирол манай компанид хамааралгүй хохирол байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ***** аймгийн *****ын ***** татгалзлын үндэслэлийг ... Иргэн *****, ***** нар нь тус сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осол гаргасан байх ба уг осолд *****ХХК 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ш/23 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтээр *****ын *****, **** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйн улмаас осол гарсан гэж дүгнэсэн байна. Үүргээ биелүүлээгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцах боломжгүй. Сумын ***** болон **** нь хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжлүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч *****ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч ***** татгалзлын үндэслэлийг ...Миний бие Тоёота королла маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг ***** ХХК-д барьцаалан 2022 онд зээл авсан байсан. Зээл авахдаа тээврийн хэрэгслээ ББСБ-ийн нэр дээр шилжүүлж, машинаа өөрсдөө унаж ашиглах байдлаар зээл авсан байсан. Энэ үед манай нөхөр ***** нь дээрх машиныг жолоодож яваад зам тээврийн осолд орсон. Зам тээврийн ослын дараа *****ХХК-ийн гаргасан дүгнэлтээр *****г Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж гарсан боловч энэ осол гарах болсон шалтгааныг ***** аймаг, *****ын ИТХ, Сумын ***** нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүрэгт зааснаар 12.1, 12.2.1, 12.2.4, мөн дүрмийн 9-р зүйлийн 9.4.6-д заасан үүргээ биелүүлээгүйгээс осол гарсан байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Мөн энэ дүгнэлтээр ***** болон *****ын ИТХ болон Засаг даргыг буруутгаагүй, нэхэмжлэгч *****ыг ч ЗХД-ийн 9.11-д заасан заалтыг зөрчсөн байх магадлалтай гэж дүгнэсэн. Энэ ослоос болж манай машин их хэмжээгээр эвдэрч 5,000,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоо бид нэхэмжилж ямар нэгэн гомдол нэхэмжлэл шүүхэд гаргаж яваагүй байгаа. ***** нь осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн буруутай этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй байх. Энэ хэргийн хариуцагч миний бие биш гэж үзэж байна. Иймд намайг хамтран хариуцагчаар татаж хохирол гаргуулах гэж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч хариуцагч нарт холбогдуулан 6,217,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үүнийг хэн хэнээс хэрхэн гаргуулах талаар тайлбарлаж чадсангүй. Олох ёстой байсан орлогоо тодорхойлоод байгаа боловч хүн амын орлогын албан татвар төлсөн баримт хэрэгт алга байна. Тийм учраас олох ёстой байсан орлого 2,225,000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасуулах хүсэлтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр хариуцагчаар татагдсан этгээдүүд аль аль нь буруутай гэж тогтоосон учраас 3,967,000 төгрөгийн хохирлыг хариуцагч нар хувь тэнцүүлэн хувааж төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна гэж хүлээн зөвшөөрсөн тайбарыг тус тус гаргасан байна.

4.Дээрх нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг нотлох зорилгоор нэхэмжлэгчээс 5/77 дугаартай хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэхний хуулбар, Тэтгэврийн дэвтрийн хуулбар, Дархан авто ачиглт 7238 УАА 225,000 төгрөг тушаасан гэх зарлагын баримтын хуулбар, Төрийн банк ХХК-ийн журмын хашаа 7238 УАА ***** 27,000 төгрөг шилжүүлсэн гэх мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар, ***** Даатгалын нөхөн олговрыг зохицуулах үйлчилгээ 145,000 төгрөг төлсөн ебаримтын хуулбар, ***** ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 22/01/01234 дугаартай үнэлгээгээр 3,520,000 төгрөгийн хохирол учирсан талаарх үнэлгээний тайлангын хуулбар, Эрх бүхий албан тушаалтны магадлагааны хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдрийн 05 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, *****ХХК-ийн Ш/23 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар, ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар, 7238 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1***** дугаартай шийдвэрийн хуулбар, ***** төв ТББ-тай байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай түрээсийн гэрээ, тус байгууллагын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт, ***** ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт,

Хариуцагч ***** ХХК-иас ***** ХХКомпанийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1323-0443 дугаартай албан бичиг, ***** ХХКомпанийн *****ын 131100220032 дугаартай зээлийн дансны хуулга, ***** ХХКомпани, ***** нарын хооронд байгуулсан 131100220032 дугаартай зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 131100220032 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, барьцаа хөрөнгийн жагсаалт, 131100220032 дугаартай хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хариуцагч ***** аймгийн *****ын ****, тус сумын Засаг даргын өмгөөлөгч *****гийн хүсэлтээр Зөрчлийн ***** дугаартай 1 хавтас, 77 хуудас хэргийг ***** аймгийн ***** дахь Сум дундын Прокурорын газраас нотлох баримтаар татан авч шинжлэн судласан болно.

5.Хэрэгт авагдсан ***** аймгийн ***** дахь сум дундын Прокурорын газрын прокурорын тогтоол, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, шинжээчийн дүгнэлтүүд, автомашины техникийн үнэлгээний тайлан, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ***** аймаг, *****ын Номгон 3 дугаар багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн авто замын 31-32 дахь км-т ***** нь ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад *****гийн жолоодож явсан Тоёото Королла маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдож байна.

6.Дээрх ослын талаар ***** аймгийн ***** дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн гаргасан 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, мөн ***** аймгийн ***** дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, Тоёото Королла маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Арван гурав. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.4 дараахь газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно а/уулзвар болон гарц дээр гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. /хавтаст хэргийн 13-15 дахь тал/

7.Дээрх шинжээчийн дүгнэлт, Эрх бүхий албан тушаалтны магадалгаанд гаргасан холбогдогч *****гийн өмгөөлөгчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу ***** аймгийн ***** дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор зөрчлийн хэрэгт дахин шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулахаар ***** аймгийн Цагдаагийн газар, Авто сургуулийн холбоо зэрэг байгууллагыг шинжээчээр томилсны дагуу *****ХХК авто сургуулийн шинжээчийн дүгнэлт гаргасан байна.

8.Хавтаст хэргийн 15-16 дугаар талд авагдсан ***** дугаартай зөрчлийн хэргийн материалтай танилцан гаргасан *****ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд дүгнэлт гаргасан огноог 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн №Ш/23 дугаар гэж ирүүлсэн боловч энэ нь Прокурорын дахин шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу гаргасан шинжээчийн дүгнэлт мөн техникийн шинжтэй алдаа гарч 2021 он гэж бичсэн талаар зохигч шүүх хуралдаанд тайлбар гаргаж маргаагүй тул дээрх осолтой холбоотой дүгнэлт мөн гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

9. *****ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд:

9.1.***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***** нь гарц дээр эргэхдээ эхлээд баруун гар тийш дохио өгсөн гэжээ. Замын хөдөлгөөний дүрмийн 9.11-т заасан Чиг заасан дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай,

9.2.Тоёото Королла маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4а жолооч уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн байна. Гэвч бүрэнхий буюу үзэгдэлт хангалтгүй үед тухайн орон нутаг дахь замын байршил, онцлогийг мэдэхгүй жолооч, дарааллын тэмдэг тавигдаагүй замын гарцыг ялгаж таниагүй байх магадлалтай. Зайлшгүй байх ёстой тэмдэгийг байрлуулаагүй нь осол гарах нөхцлийг бүрдүүлжээ.

Энэхүү маш хариуцлагатай үүргээ орон нутгийн И*****, сумын ***** нар биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй, тухайн гарцаас өмнө суурин газар /50м-100м/ суурингийн гадна /150м-300м/ зайд 3.3в Туслах зам нийлнэ дарааллын тэмдэгийг байрлуулаагүйн улмаас энэхүү осол гарсан байна. ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна гэж дүгнэжээ. /хавтаст хэргийн 16-18 дахь тал/

10.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

11.Тоёото Королла маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, зээлийн гэрээгээр нэг талаас ***** ХХКомпани, нөгөө талаас ***** нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 131100220032 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр автомашиныг ***** ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /хавтаст хэргийн 88-95 дахь тал/

12.Мөн хариуцагч ***** ХХКомпанийн гаргаж өгсөн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1323-0443 дугаартай албан бичгээр Дархан-Уул аймгийн Авто тээврийн төвд Дархан-Уул, Дархан, 5-р баг, BEAD төв, 2 давхарт хаягт орших ***** ХХКомпанийн 131100220032 тоот зээлийн гэрээний дагуу олгосон зээл, зээлийн хүүгийн тооцоо дуусч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан тул 2009 онд үйлдвэрлэгдсэн, Тоёота Королла Аксио Е-140 маркийн, NZE1416114226 тоот арлын дугаартай, ***** улсын дугаартай, мөнгөлөг өнгийн суудлын зориулалттай тээврийн хэрэгслийн эзэмших эрхийг Дархан-Уул аймаг, ***** нэр дээр шилжүүлж өгнө үү гэснээс үзэхэд осол болох үед ***** ХХКомпанийн өмчлөлд бүртгэлтэй боловч эзэмшил, ашиглалт нь хариуцагч *****д байсан байна. /хавтаст хэргийн 87 дахь тал/

Дээрх үндэслэлээр уг гэм хорын хохиролыг уг тээврийн хэрэгслийн эзэмшигч хариуцах зохицуулалтын дагуу ***** ХХКомпани хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч *****ын хариуцагч ***** ХХКомпанид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

13.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1***** дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-д зааснаар нэхэмжлэгч *****ын хариуцагч *****д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 6,217,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд тээврийн хэрэгслээс үүсэх гэм хорын хохирлыг илүү нарийвчлан зохицуулсан ба уг зохицуулалтыг хэрэглэх нь оновчтой тул тээврийн хэрэгслийн ашиглагчийг томилох эсхүл тээврийн хэрэгслийг шилжүүлэн өгсөн эзэмшигчийн хариуцлагыг хуульд заасан зохицуулалтын дагуу эзэмшилд байснаас үл хамааран өмчлөгч нь гэм буруугүйгээр хариуцлага хүлээхээр хуульчилсан тул *****г гэм хорыг хариуцан арилгах үүрэггүй гэж үзсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Иймд авто тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээ зэрэг баримтаар Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас учирсан гэм хорын хохиролыг хариуцагч ***** хариуцах үндэслэлтэй.

Шинжээчийн дүгнэлтээр .... *****ын *****, Иргэдийн төлөөлөгчийн хурлыг ... буруутай гэж дүгнэсэн тул уг гэм хорыг хохиролыг хариуцах үндэслэлтэй.

14.Нэхэмжлэгч *****ыг *****ХХК-ийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ***** нь гарц дээр эргэхдээ эхлээд баруун гар тийш дохио өгсөн гэжээ. Замын хөдөлгөөний дүрмийн 9.11-т заасан Чиг заасан дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай гэх дүгнэлтээр буруутгах боломжгүй бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн №05 дугаартай шинжээчийн дүгнэлтээр түүнийг буруугүй гэж дүгнэсэн учир шүүх *****ын буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна гэж үзлээ.

15.Нэхэмжлэгч миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд татвар төлсөн баримт байхгүй учраас хувь хүний дундаж орлогоор 2 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,250,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэ талаар нотлох зорилгоор ***** төв ТББ-тай байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 10 дугаартай түрээсийн гэрээ, тус байгууллагын 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 39 дугаартай тодорхойлолт, ***** ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн тодорхойлолт зэргийг гаргаж өгсөн боловч ийм хэмжээний орлого олж байсан эсэхийг ***** төв ТББ, ***** ХХК-ийн тодорхойлолтоор тогтоох боломжгүй, орлого олж байсан бол Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд зааснаар татвар төлж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ татвар төлсөн баримт байхгүй гэх тайлбараар ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг тодорхойлох боломжгүй учир энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй.

16.Нэхэмжлэгч *****ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Цагдаагийн газрын журмын хашааны төлбөр 150,000 төгрөг, ***** ХХК-ийн тогтоосон машины хохирлын үнэлгээ 3,520,000 төгрөг, үнэлгээний хөлс 145,000 төгрөг, оношлогоонд оруулсан 50,000 төгрөг, машин ачуулсан 225,000 төгрөг, журмын хашаанд байсан 27,000 төгрөг, миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд татвар төлсөн баримт байхгүй учраас хувь хүний дундаж орлогоор 2 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,250,000 төгрөг, нийт 6,217,000 төгрөгийн хохирол учирсан гэж тодорхойлсон боловч оношлогоонд оруулсан 50,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байх тул энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч ***** аймгийн *****ын ****, ***** аймгийн *****ын *****, ***** нар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар *****д учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд тус бүр 1,305,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****д нийт 3,917,000 төгрөг олгож, хариуцагч ***** ХХКомпанид холбогох нэхэмжлэлийн шаардлага болон 2,300,000 /оношилгоонд оруулсан 50,000 төгрөг, цалин хөлс 2,250,000 төгрөг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

17.Иргэдийн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4-т зааснаар гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах үүргийн дагуу ...хуулийн дагуу ***** ХХК-ийн нэр дээр байсан тул хариуцлага хүлээнэ. Мөн тухайн үед осол гаргасан хувь хүн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлагын гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулахыг хариуцагчид хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэв гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ***** болох нь тогтоогдсон тул хариуцагч ***** ХХК ыг уг хэрэгт хамааралгүй гэж шийдвэрлэлээ.

18.Шүүх хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч ***** аймгийн *****ын ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, тус сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** хариуцагч ***** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хариуцагч ***** аймгийн *****ын ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, тус сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****нар шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлтийг шүүхэд ирүүлсэн, өмгөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...хариуцагч нарын төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах талаар хүсэлт гаргасан, хариуцагч ***** ХХКомпанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...итгэмжлэгдсэн төлөөлөгч *****ийг шүүх хуралдаанд оролцуулахгүй хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлт тус тус гаргасны дагуу хэргийн оролцогч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар ***** аймгийн *****ын ****, ***** аймгийн *****ын *****, ***** нараас тус бүр 1,305,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *****д олгож, ***** ХХКомпанид холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *****аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, ***** аймгийн *****ын ****, ***** аймгийн *****ын *****, ***** нараас тус бүр 35,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *****д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

Б.НОМИН