Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 135/ШШ2024/00026

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 135/2022/00421/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** тоотод оршин суух *****09/,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ***** тоотод оршин суух *****63/-нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ***** хороо, өөрийн байранд оршин байх *****т холбогдох,

 

*****т холбогдуулан, *****т 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах,

*****т 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаягт байрлах, 40,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах,

***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах,

***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ***** тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч****,

Гомдол гаргагчийн өмгөөлөгч *****,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** /цахим/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** /цахим/,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч ***** нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *****,**** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Голомт банкны нэхэмжлэлтэй ***** болон ***** нарт холбогдох иргэний хэргийг Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд ***** зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс Албадан гүйцэтгэх захирамж болон гүйцэтгэх хуудас гаргаж, уг гүйцэтгэх хуудсыг өнөөдрийн байдлаар ***** гүйцэтгэж байна. Төлбөр төлөгч нар нь ***** зүгээс шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийсэн асуудал болон *****т 2020 оны 04 дугээр сарын 17-ны өдөр явагдсан ***** тоот улсын бүртэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингуй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, улмаар ***** анхан шатны шүүхэд уг асуудлыг шийдвэрлэсэн. Энхүү хэргийг Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ***** тоот тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Улсын Дээд Шүүхийн тогтоолоор ***** анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ***** тоот шийдвэр болон ***** *****тоот магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тодруулбал, ***** анхан шатны шуухийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ***** тоот шийдвэрээр *****т 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, ***** өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гэтэл ***** шүүхийн шийдвэр гүйцэттэх газар нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нарын өмч болох ***** тоот улсын буртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон ***** тоот улсын бүртэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаягт байрлах, 40.53 м.кв талбай бухий 2 өрөө орон сууцыг анхны дуудлага худалдаагаар оруулахаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зар тавьсан байсныг *****.mn сайтаас мэдсэн. Энэхүү асуудалтай холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ***** шүүхийн шийдвэр гүйцэттэх газрын **** шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч *****т гомдол гаргасан. Энэхүү гомдлын хариуг ахлах шийдвэр гүйцэтгэгч өнөөдрийг хүртэл хугацаанд гаргаж өгөөгуй. Улмаар төлбөр төлөгч нарын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүийн шийдвэр гүйцэтгэх *****ид хуульд заасны дагуу гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *****, дэд хурандаа ***** нь ***** тоот "Өргөдөлд хариу өгөх тухай" албан тоотоор хариу өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх *****, дэд хурандаа *****гийн хариуг үл зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг үндэслэн ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. ***** шүүхийн шийдвэр гүйцэттэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нарын өмчлөлийн ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны болон ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаят байрлах, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдаа болох гэж байгааг, дуудлага худалдаагаар оруулах гэж байгааг огт мэдэгдээгуй. Ийнхуу мэдэгдэх нь хуулиар хүлээсэн шийвэр гүйцэтгэгчийн үүрэг. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т "Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ" гэж заасан үүргээ шийдвэр гүйцэттэгч биелүүлээгуй бөгөөд хууль зөрчсөн. Хэрэв бидэнд мэдэгдсэн бол бид хүсэлт гаргаж, уг хөрөнгүүдийг өөрсдөө худалдан борлуулахаар хөөцөлдөж байсан. Уг хөрөнгүүдийг худалдан авах этгээдийг олсон байсан бөгөөд****-ийн холбогдох этгээдуудтэй уулзахаар хөөцөлдөж байсан. Ийнхүү хуульд заасны дагуу гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр анхны дуудлага худалдаа нэгэнт явагдсан болно. Иймд, ***** шүүхийн шийдвэр гүйцэттэх газарт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны болон ***** тоот улсын буртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаягт байрлах, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Монгол Улсын иргэн ***** болон ***** нар нь 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *****эд дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. Уг нэхэмжлэлтэй хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан. Гэвч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь тухайн нэхэмжлэлийг хүлээн авсан атлаа үндэслэлгуйгээр иргэний хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд улмаар 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1272 тоот Дархан-Уул аймаг дах сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн Захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл уг иргэний хэрэг үүсэх хугацаанд ***** зүгээс ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ***** тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол"-н дагуу дуудлага худапдааны ялагч *****т шилжүүлсэн бол ***** тоот улсын буртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаягт байрлах, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол"-н дагуу дуудлага худалдааны ялагч *****т шилжүүлсэн байна. Нэхэмжлэгч нарын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан гэх албадан дуудлага худалдаатай холбоотой асуудлаар хуульд заасны дагуу гомдол гаргаж, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасанг хариуцагч ***** зүгээс мэдсээр байж бидэнд дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг танилцуулалгүйгээр дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрхийг шилжүүлэх тухай тогтоол үйлдсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол" болон 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол"-г ***** зүгээс хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарт танилцуулаагуй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, ашгийг ноцтой зөрчсөн. Түүнчлэн, ***** шүүхийн шийдвэр гүйцэтэх газрын зохион байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дуудлага худалдаа нь хууль зөрчсөн бөгөөд хүчингүй дуудлага худалдаа. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн дуудлага худалдааны үндсэн дээр хийгдсэн дээр дурдсан тогтоолууд нь мөн нэгэн адил хүчингүй болох ёстой байна. Хэрэв дуудлага худалдаа хүчингүй болсон нөхцөлд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол" болон 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол"- ууд нь нэгэн адил хүчингүй болох ёстой бөгөөд уг тогтоолуудыг шүүхийн журмаар хүчингүй болгоогүй нөхцөлд нэхэмжлэгчийн эрх бүрэн сэргэх боломжгүй учир ийнхүү арга буюу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан. Иймд, ***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ***** тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол"-г болон ***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийвэр гүйцэтэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол"-г тус тус хүчингүй болгож өгнө үү.

2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Анхны албадан дуудлага 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр, нэхэмжлэгч нарын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, ***** албан ёсны веб сайт хуудаснаас мэдсэн байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гээд заасан байдаг. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухай хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар өдөр, цагийг тэмдэглэнэ. Гэтэл ***** зүгээс тухайн хуульд заасан үүргээ биелүүлээгүй буюу төлбөр төлөгч нар анхны албадан дуудлага хэзээ явагдах, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг мэдэгдээгүй байдаг. Иймд нэхэмжлэгч нарын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хариу ирүүлсэн. Уг хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгч нарын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг үүсгэх процесс удаашралтай явагдсан буюу 2022 оны 02 дугаар сард иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Уг хугацаанд анхны дуудлага худалдаа явагдаж ялагч нь тодорч, ялагчид өмчлөх шилжүүлэх тухай тогтоол үйлдэгдсэн байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар ихэсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно гэж заасан байдаг. Гэтэл шийдвэр гүйцэтгэлийн газар нь тухайн хуульд зааснаар төлбөр төлөгчид энэ талаар мэдэгдэх ёстой байтал, мэдэгдэх үүргээ биелүүлээгүй учраас төлбөр төлөгч нарын зүгээс гомдол гаргаад явах боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа анхнаасаа хуульд заагдсаны дагуу явагдаагүй гэж үзэж байна. Төлбөр авагч болох Г*****ыг төлөөлж байгаа ***** гэх этгээд нь итгэмжлэлгүй байгаа. Хавтаст хэрэгт итгэмжлэл нь авагдаагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.4, 38.1-т зааснаар хуулийн этгээдийн төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичигтэй байна гэдгийг заасан байна. Гэтэл төлбөр авагч нь итгэмжлэлгүйгээр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар ч хүсэлт гаргах болон оролцох эрхгүй этгээд оролцож явсан байна. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ****Дархан суманд байрлах нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураах ажиллагаа явагдсан. Тухайн хураах ажиллагаанд Дархан-Уул аймагт үл хөдлөх хөрөнгийг түрээслэгч буюу *****нь төлбөр төлөгчийг төлөөлөн гарын үсэг зурсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дүгээр зүйлийн 48.5-т зааснаар төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгч нь оролцохоор хуульд заасан байна. Гэтэл тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу эд хөрөнгө хураах тухай тогтоол үйлдээд ажиллагааны явцад төлбөр төлөгч этгээд төлөөлөх эрхгүй этгээд буюу түрээслэгч нь гарын үсэг зурсан үйл баримт харагдаж байна. Гуравдагч этгээд нараас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг албадах байдлаар явуулна гэж яриад байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ гүйцэтгэхэд байлцах гэж заасан байдаг. Байлцах эрхийг нь эд хөрөнгө хураан авах тухай ажиллагаанд оролцуулаагүй байдлаас нь харах боломжтой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа бид нар зарлан дуудах хуудсаа **** нутаг дэвсгэрт байрлах үл хөдлөх хөрөнгийн хаалга дээр нь нааж албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг мэдэгдсэн гэх байдлаар тайлбарлаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хаалга дээр наан гэсэн зохицуулалт байхгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн

14 дүгээр зүйлийн 14.5-т заасны дагуу гардуулна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зарлан дуудах хуудсыг хаалга дээр нь нааснаар мэдэгдсэн гэх байдлаар тайлбарлаж байгаа нь хуульд нийцэхгүй тайлбар өгч байна. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжиж байна гэв.

 

Хариуцагч ***** итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаартай шийдвэрээр *****, ***** нараас 135,377,849.49 төгрөг гаргуулахаар шийдсэн. Үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ********* орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***** **** 1-р хороо, ***** тоот хаягт байршилтай 56,35 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар тус тус шийдвэрлэсэн байдаг. Төлбөр төлөгчийн оршин сууж байгаа хаяг буюу ****Шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж байсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч ***** **** 1-р хороо, ***** тоот хаягт оршин сууж байгаа учраас харьяаллын дагуу гүйцэтгэх баримт бичгийг шилжүүлж өгнө үү гэх хүсэлтийг төлбөр төлөгчөөс гаргасан хүсэлтийг үндэслээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу *****т харьяаллын дагуу шилжүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ. Мөн хуулийн 14.4-т шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Мөн хуулийн 14.6-т мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд, эсхүл ажлын газрын захиргаанд хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гээд тус тус заасан байдаг. Шийдвэр гүйцэтгэгчээс анхны албан дуудлага худалдааны мэдэгдэл, анхан дуудлага худалдаанд оруулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг гардуулахад төлбөр төлөгчийн оршин суугаа газрын хаягаар удаа дараа очсон боловч хаяг дээрээ байхгүй. Төлбөр төлөгчийн утсаар холбогдоход хөдөө явж байна, удахгүй очин гэх тайлбарыг өгсөн. Гэрийн хаягаар болон утсаар ярьсан тэмдэглэл болгоныг хувийн хэрэгт хавсаргасан. Энэ талаар шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Хаяг дээрээ байхгүй учраас анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/10 тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 142/23847 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч нарын баталгаат шуудангийн хаягаар хүргүүлж, энэ талаар утсаар баталгаа болгож мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан хугацаанд ирээгүй тул оршин суугаа газрын хаягт очин анхны албадан дуудлага худалдааны талаар тэмдэглэл хөтлөөд зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг хаалга дээр нь нааж үлдээсэн. Хаалга дээр нь нааж үлдээсэн баримтыг фото зургаар баримтжуулаад хувийн хэрэгт хавсаргаад шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирээгүй, оршин суугаа хаяг дээр амьдарч байгаа нь тодорхойгүй, утасны дугаар нь холбогдох боломжгүй, хамаарал бүхий этгээд нь утсаа авахгүй нөхцөл байдлаас болоод 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд оршин суугаа хаягийг тогтоохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрэн сурвалжлуулах ажиллагааг зохион байгуулж ажилласан. Мэдэгдэл, тогтоолыг гардуулж, хүргүүлснээс хойш төлбөр төлөгч нар нь мэдэгдэл, тогтоолыг гардаж авсан байдаг. Мэдэгдэл, тогтоолыг өөрсдөө ирээд аваач гэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийгээд ирж авахгүй байж, дуудлага худалдааг хүчингүй болгуулах, бие даан худалдан борлуулах байсан гэх гомдлыг *****т 2 удаа гомдол гаргасан. Үүний дагуу удирдах газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэх гомдлын хариуг удаа дараа өгсөн.

Гомдлын хариуг нотлох баримтаар тус шүүхэд хүргүүлсэн. Төлбөр төлөгч нар болон өмгөөлөгч нараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх зорилгоор шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авахаас удаа дараа өөрсдөө зайлсхийсэн. Мөн мэдэгдэх хуудас, зарлан дуудах мэдэгдэх хуудсыг хаягаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Албадан дуудлага худалдаа товлогдсон өдөр зохион байгуулж, дуудлага худалдааны ялагч тодорсон. Итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь ***** шийдвэр гүйцэтгэх газарт хүсэлт гаргах тухай гээд хүсэлтийн хариуг гаргасан. Уг хүсэлтийн хариуг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хариу мэдэгдэх хуудсаар өгсөн. Мөн төлбөр төлөгч *****аас 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүсэлт гаргах тухай гээд миний нэрээр хаяглан өгсөн байдаг. Шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийн 56 дугаар хуудаст байгаа шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг уншиж танилцуулъя. Төлбөр төлөгч ***** нартай уулзаж дараах ярилцлагыг хийв. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг танилцуулаад үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан анхны албадан дуудлага худалдааг тус тус худалдан борлогдсон. ***** нь хэлэхдээ өмгөөлөгч аваад болчих байх гэтэл буруу бодсон байна. Нэгэнт зарагдсан тул зөрүү төлбөрийг авч банкны өр төлбөрийг төлж дуусгав. Нэгэнт зарагдсан тул гомдол санал байхгүй. ***** нь хэлэхдээ үл хөдлөх эд хөрөнгө нь зарагдсан тул банкны өр төлбөрийг төлөөд дуусгая. Зөрүү төлбөрийг миний банкны данс руу шилжүүлж өгнө үү. Зарагдсан тул гомдол санал байхгүй. Ингээд тэмдэглэлд шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурж, мөн тус тэмдэглэлтэй ***** нар нь танилцаад гарын үсэг зурсан. Төлбөр төлөгч *****аас зөрүү төлбөрийг *****ын дансанд шилжүүлж өгнө үү. Шийдвэр гүйцэтгэгч асуухдаа шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой санал, хүсэлт байна уу?, Дархан-Уул аймагт байрлах үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хүсэлт гаргасан байна гэхэд, ***** хэлэхдээ санал, хүсэлт байхгүй. Гомдол гаргахгүй тул зөрүү мөнгийг авъя. Мөн төлбөр төлөгч ***** нь санал, хүсэлт байхгүй, гомдол гаргахгүй болно. Шийдвэр гүйцэтгэгчээс худалдан борлогдсон хоёр үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн дотор яаралтай сайн дураар чөлөөлөхийг мэдэгдсэн. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/142-25242 дугаартай мэдэгдлээр ***** **** 1-р хороо, ***** тоотод оршин суугч ***** нарт мэдэгдэл хүргүүлэх тухай, шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан дээрх барьцаа үл хөдлөх хөрөнгө нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр анхны албадан дуудлага худалдаагаар оруулахад ********* орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 57 сая төгрөгөөр, ***** **** 1-р хороо, ***** тоот хаягт байршилтай 56,35 мкв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 93,500,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсныг мэдэгдье. 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн дотор төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлэх болохыг анхааруулъя. Уг мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****т гардуулан өгч, тэмдэглэлээр баталгаажуулсан. Мөн төлбөр төлөгч нарын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлээд *****т гардуулсан. Гардуулсан талаарх тэмдэглэлийг уншиж танилцуулъя. 16 цаг 10 минутад шийдвэр гүйцэтгэгч Цолмонтуяа, тэмдэглэл үйлдсэн газар гээд төлбөр төлөгч ***** нар, итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нартай уулзсан талаарх дараах ярилцлагыг хийв. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг танилцуулаад барьцаа үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар борлогдсон. Төлбөр төлөгч нарт 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4/142-25242 дугаартай мэдэгдлийг гардуулж, хүлээлгэн өглөө. Шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр төлөгч нар, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар байлцсанаар тэмдэглэлтэй уншиж танилцаад гарын үсэг зурсан болно. Худалдан борлогдсон талаарх мэдээллийг хүлээлгэн өгөөгүй гэх байдлыг үгүйсгэгдэж байна. Мөн нотлох баримтаар харагдаж байгаа. Анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг гардуулаагүй гэдэг дээр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, шүүхэд хүргүүлсэн нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй, няцаасан байдлаар хэлье. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 11 цагт Цолмонтуяагийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч ***** нарын оршин суугаа газрын хаяг болох ***** **** 1-р хороо, ***** тоот хаягаар анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай мэдэгдэл, тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүллээ. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 45 минутад шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд төлбөр төлөгч *****ын охин ***** дугаарын утас руу залгахад аав, ээж хоёр Улаанбаатар хотод ирсэн байгаа, ***** дугаарын утас дээр байгаа гэх тайлбарыг 15 цаг 46 минут хүртэлх хугацаанд утсаар ярилаа гээд шийдвэр гүйцэтгэгч нь гарын үсэг зурсан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг уншиж танилцуулъя. Төлбөр төлөгч ***** нь 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирж уулзаагүй тул түүний охин ***** дугаарын утас руу залгасан боловч утсаа аваагүй тул яаралтай холбогдохыг дамжуулан мессеж бичсэн. Мессеж бичсэн зургийг нь дараад хувийн хэрэгт хавсаргаад шүүхэд нотлох баримтаар хавсаргаад хүргүүлсэн байна. 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байна. Төлбөр төлөгч *****ын 99009122 дугаарын утас руу залгаж дараах ярилцлагыг хийсэн байна. Шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг танилцуулаад үнэлгээнд гаргасан гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгосон. Иймд барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг дахин албадан дуудлага худалдаанд оруулах болсон. Төлбөрийг та төлөх боломжтой болсон уу? гэхэд төлбөрийг төлөх боломжгүй байна гэх тайлбарыг өгснөөр ярилцлага 13 цаг 13 минутад яриа дууссан байна. 12 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 32 минутад хийгдсэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл байна. Төлбөр төлөгч *****ын ***** утас руу 09 цаг 41 минут, 09 цаг 48 минут,10 цаг 35 минут тус тус залгахад утсаа аваагүй. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагт ***** шийдвэр гүйцэтгэх газарт ирж уулзахыг мэдэгдэж утас руу нь мессеж үлдээв. Утсаар залгасан цаг минут, мессеж бичсэн баримтыг хувийн хэрэгт нь баталгаа болгож нотлох баримтаар авч шүүхэд мөн адил хавсаргаж хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх газрын хувийн хэргийн 31 дүгээр хуудаст төлбөр төлөгч хариу хэлэхдээ сайн байна уу, манай хүн нэлээн халуурч хоносон. Миний бие мөн адил халуурч хоносон. Шинжилгээ өгөөд гайгүй бол яваад очно. Шийдвэр гүйцэтгэгч нь хариу хэлэхдээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагт ***** шийдвэр гүйцэтгэх газарт ирж уулзахыг мэдэгдье. Мөн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 13 цагт төлбөр төлөгч ***** ***** дугаарын утас холбогдох боломжгүй, *****ын *****, охин ***** дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан тул **** 24-р хороо, 21 дүгээр байрны 55 тоот хаягаар очиход хүнгүй байсан тул 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 09 цагт зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг хаяг дээр нь нааж үлдээгээд барьцаа үл хөдлөх хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагт болох анхны албадан дуудлага худалдааг явуулах болсон мэдэгдэл, тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлж, очиж авахыг анхаарууллаа. Дээрх хаягаар хаалганы гадна мэдэгдэл, зарлангаа наасан талаарх зургийг авч баримтжуулаад хувийн хэрэгт хавсаргасан байна. Шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг бүхий л байдлаар гардуулах ажиллагааг хүргүүлсэн боловч төлбөр төлөгч нараас шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийх зорилгоор мэдэгдлийг хүлээж авахгүй, ямар нэгэн шалтаг, шалтгаан дурдсан. Өвчтэй байгаа тохиолдолд гэр бүлийн хамаарал бүхий насан хүрсэн иргэнийг хүрэлцэн ирээд мэдэгдлийг дамжуулан авч болно гэдгийг шийдвэр гүйцэтгэгч бүхий л талаар эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс ажиллагаа хийсэн боловч төлбөр төлөгч нар зайлсхийсэн. Мөн хавтаст хэрэгт нотлох баримтаар хүргүүлсэн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэх албанд удаа дараа төлбөр төлөгч нар өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр гомдол гаргахдаа өөрсдөө яваад очдог, эрүүл болдог нөхцөл байдлыг шүүгч анхаарч үзнэ үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гардуулах ажиллагааг удаа дараа хаягаар нь очиход байхгүй, утсаар мэдэгдсэн. Албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг гардан авсан гэдэг нь шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад дурдагдсан ***** шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гээд миний нэр дээр гомдол гаргах тухай гээд ***** нар нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр утасны дугаараа тавьсан байна. *****, шийдвэр гүйцэтгэгч бид нартай холбогдоогүйгээр аливаа ажиллагаа явуулж байгаа тухай мэдэгдээгүй. Гэтэл таны веб сайтаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар ***** нарын өмчлөлтэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай зар тавигдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг дурдсан байна. Иймд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар ***** нарын өмчлөлтэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар зарласан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эрхэлсэн Ч.Оюунцэцэг танаа гээд гомдол гаргасан. Уг гомдолд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж өгнө үү гээд ***** нар гарын үсэг зурсан байна. Иймд албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг өөрийн биеэр мэдсэн байна гэж дүгнэж байна гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ***** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...***** би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ***** Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газраас өөрийн цахим хаягаар олон нийтэд нээлттэй зарлан, зохион байгуулсан 2022 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Анхны дуудлага худалдаанд оролцон зарын есдүгээр жагсаалтанд байсан ********* м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг дуудлага худалданы анхны үнэ болох 42,807,100 ттөгрөгөөс эхлэн дуудаж хамгийн өндөр үнийн санал буюу 57,000,000 /тавин долоон/ сая төгрөгөөр худалдан авах ялагчаар тодорч хуулийн дагуу төлбөрөө 14 хоногийн дотор бүрэн төлж зохих журмын дагуу худалдан авсан. ***** би Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны дагуу ****Голомт банкны салбараас нэхэмжлэгч ***** нарын аваад төлөөгүй байсан банкин дахь зээлийн төлбөрийг барагдуулж Голомт банкны барьцаанд байсан уг орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэн аймгийн ЭХЭ УБГазарт бүртгүүлж 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай гэрчилээг өөрийн нэр дээр шилжүүлэн авч уг орон сууцны өмчлөгч болсон. Тиймээс ***** шүүхийн шийдвэр гүйцэттэх байгууллагаас зохион байгуулсан дуудлага худалдааг зохих хууль журмын дагуу явагдсан гэж үзэж байгаа бөгөөд нэхэмжлэгч *****, Б. ***** нарын гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ***** би Иргэний хуулийн 178 дугаар зүйл, 106 дугаар зүйлүүдэд зааснаар албан ёсоор тухайн эд хөрөнгөтэй холбоотой зөрчигдсөн эрхээ шаардах эрхийн хүрээнд энэхүү иргэний хэргийн маргаанд гуравдагч эттээдээр оролцож байгаа билээ. Тиймээс хэрэгт хамааралтай зарим зүйлсийг илүү тодруулах зорилгоор тайлбар хүргүүлж байна. Нэхэмжлэгч ***** нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаас харахад дээрх дуудлага худалдаа явагдахаас өмнө дуудлага худалдааны талаар мэдэж байсан учраас холбогдох албан тушаалтнуудад гомдол гаргасан байсан, мөн түүнчлэн мэдэх боломжтой байсан буюу өмнө нь энэ хэрэгт дурьдагдаж байгаа орон сууцнуудын дуудлага худалдааны асуудлаар шүүхээр шийдвэрлүүлж байсан хэргийн оролцогчид байсан, үүнээс хойш бүтэн жилийн хугацаанд араас нь хөөцөлдөөгүй атлаа дахин дуудлага худалдаа явагдаж дуусаад банкин дахь өр зээл нь төлөгдчихсөн, байрны өмчлөх эрх шилжчихсэн хойно байраа суллаж өгөхгүй байгаа, одоог хүртэл банкнаас авсан зээлийн мөнгөө төлөлгүй эргэлдүүлж, байраа ашиглан амьдарч ашиг олж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн хугацаанд өөрсдийн эдлэх ёстой байсан эрх хэмжээгээ хэрэгжүүлэхгүй хугацаа нь өнгөрсөний дараа энэ асуудлаар дахин дахин маргаж байгаа нь анхнаасаа санаатайгаар шүүхийн шийдвэр гүйцэттэх ажиллагаанд саад болж, хугацаа хожин ашиг олох зорилгоор хуулийн дагуу шударгаар худалдан авсан өмчлөгч миний эрх ашигийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 110 дугаар зүйл болон 111 дүгээр зүйлүүд болон бусад холбогдох хууль тогтоомжид тодорхойлсоноор нэхэмжлэгч нар тухайн орон сууцыг хуулийн дагуу чөлөөлж өгөх үүрэгтэй байсан боловч өнөөдрийн байдлаар чөлөөлж ч өгөхгүй банкны зээлээ ч төлөөгүй байгаа нь цаашдаа хичнээн удаан хугацаагаар ийм байдалтай байх нь тодорхойгүй бусдын эрх ашигийг зөрчсөөр байна. Мөн түүнчлэн нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *****ын хүсэлт нь 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөр буюу нэхэмжлэгч нарын өмчлөх эрх аль хэдийн бусдад шилжчихсэн буюу өмчлөх эрхээ алдсан байхад нь тэдгээрийн өмчлөх эрх хэвээр байгаа мэтээр тайбарласан, нэг үйл явдалд хамааралтай дуудлага худалдааны маргаан өмнө нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн байхад дахин хугацааны хувьд ялган өөр үйл явдлын баримт мэтээр шүүхэд хүсэлт ирүүлжээ. Энэ нь хойшдоо дуудлага худалдаа бүрт дахин дахин маргах, өмнөх шүүхийн хүчин төгөлдөр тогтоолын үнэ цэнэ, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны уялдаа холбоог үгүйсгэсэн, тухайн маргааны хугацааг зориудаар сунжруулах нөхцөл байдал үүсгэж байгаа харагдаж байна. Тиймээс тус шүүхэд гаргасан хүсэлтийн утта харилцан хамаарлыг харгалзан үзнэ үү? Хэрэв нэхэмжлэгч нарын гаргаад байгаагаар болвол нэхэмжлэгч нар нь Иргэний хуульд зааснаар Эд хөрөнгийг өмчлөх эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга өмчлөг болох магадлалтай харагдаж байгаа бөгөөд холбогдох хууль болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж зөрсөн үйлдэлдээ хариуцлага ч хүлээхгүй байгаа нь шудрага бус санагдаж байна. Өөрөөр хэлбэл тухайн орон сууцыг хугацаандаа чөлөөлж суллаж өгөөд, маргаантай асуудлаараа шүүхэд хандаж болох байсан. Үүнээс гадна уг хэргийн оролцогч миний өмлчөх эрхийг зөрчиж бодитоор учраад байгаа хохирлоо доорх байдлаар дэлгэрэнгүй тайлбарлавал: Нэгдүгээрт. Нэхэмжлэгч ***** нар нь уг орон сууцыг өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй, шүүхэд хусэлт гарган чөлөөлөх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа нь хууль ёсны өмчлөгч надад байрандаа ч орж чадахгуй мөнгөө ч буцааж авах боломжгүй болгож сар бүр зээл болон зээлийн хүүгээ төлж байгаа бодит хохирол учруулж байгаа учраас хуульд заасны дагуу гэрчилгээ миний нэр дээр гарч өчмлөх эрх шилжсэн өдрөөс эхлэн энэхүү шүүх хуралдаан дуусгавар болж буруутай этгээд нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч ***** болон ***** нараас энэхүү орон сууцанд амьдарч ашиглаж байгаа нийт хугацаанд нь гарсан ашиглалтын болон зах зээлийн ханшаар түрээслүүлээд эсвэл зараад төлж дуусгах боломжтой байсан хуулийн зардал болон зээлийн төлбөрийг тооцуулан гаргуулан авах хүсэлтэй байгаа. Хоёрдугаарт. Уг орон сууцыг худалдан авахын тулд би хувь хүнээс хүүтэй зээл, нөхөр ***** цалингийн зээл авхуулж, нэмж хугацаатай хадгаламжийн хүүгээ цуцлан нийт 57,000,000 төгрөгийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар төлсөн болон төлөөгүй үлдсэн зээлийн дүнг харуулав. Энэ хэрэг шийдэгдтэл би нэмээд хичнээн төгрөгийн хүү төлж өрөнд орж хохироод яваад байх нь тодорхойгүй гомдолтой байна...

*****, ***** нарын гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэх газраас хуульд заасан үндэслэл журмын дагуу зохих ажиллагааг хийсэн гэдгийг үндэслэл бүхий тайлбарыг нотлох баримттай уялдуулж хэллээ. Голомт банкнаас зээл авахаас өмнө нь эдгээр хүмүүс нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах юм байна гэдгийг бүрэн ухамсарласан байсан. 2019 оны 04 дүгээр сард талууд зээлийн маргааны асуудал дээр эвлэрлийн гэрээ байгуулаад хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Тодорхой хугацаа заагаад хугацаандаа төлж чадахгүй байвал барьцаа хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлээр хангуулъя гээд талууд тохиролцсон. Ингээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар руу шилжсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх шинж чанартай. Хэрвээ биелэгдээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх журмаар биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хуульд заасан үндэслэл журмын дагуу ажиллагаа явуулсан. Ажиллагаа болгоноор дамжуулаад хувийн хэрэгт хавсаргасан. Мөн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол, хүсэлт гаргах хүрээ хязгаарыг нь хуульд заасан журмын дагуу тогтоож өгсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-т зааснаар төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан. Мөн бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн хувьд нэхэмжлэлийн үндэслэлд дурдаад байгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, үнэлгээтэй холбоотой бусад асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өөрөө албадан гүйцэтгэх шинж чанартай. Яриад байгаа мэдэгдэл бүрийг заавал төлбөр төлөгч нарт хүчээр гардуулах ажиллагаа явагдахгүй. Хуульд зааснаар мэдэгдэх хуудсыг утас, хаяг, факс, өөрийн мэйл хаягаар мэдэгдэх боломжтойг хуулиар зохицуулсан. Мэдэгдлийг хүлээж аваагүй гэх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах зорилготой байсан. Хариуцагч болоод гуравдагч этгээдийн хувьд өмгөөлөгч авах, өмгөөлөх эрхээр хангуулах, өвчтэй байсан учраас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байна гэх асуудлаар ярьж байсан. Харин нэхэмжлэгч болоод нэхэмжлэгчийн өмгөөлөгч, төлөөлөгч нар нь хэрэг хянан шийдвэр ажиллагааг удаашруулах зорилгоор хэргийн харьяаллыг өөрчлүүлье гэх байдлаар хүсэлт гаргаж, Улсын дээд шатны шүүхэд хэлэлцсэн. Өөрсдөө анхнаасаа хэргийн харьяаллыг мэдэхийн дээдээр мэдэж байсан гэдэг нь нэхэмжлэл дээр дурдагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Голомт банкны захирал болоод итгэмжлэл авагдаагүй гээд яригдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэх хуулийн зохицуулалттай. Гэтэл зээлийн төлбөртэй холбоотой асуудал дээр Голомт банкны гүйцэтгэх захирал болоод Голомт банкны гэрчилгээ эд нар нь 2019 онд шийдэгдсэн иргэний хэрэгт авагдсан байх баримтууд. Уг баримтууд нь иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахтай холбоотой мэт ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 14.5-т заасан шаардлагыг ханган ажилласан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаярын тайлбараар ***** нар нь ажиллагаанаас зугтааж, зайлсхийдэг байсан талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд дурдагдсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-т зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухай иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй гэж зохицуулсан. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т заасны дагуу гомдлоо гаргасан гэж тайлбарладаг. Нэхэмжлэлийн шаардлагын хамгийн доод хэсэгт бичсэнийг нь харахад мөн хуулийн 122.5-т заасны дагуу нэхэмжлэл гаргасан гээд хоёр өөр байдлаар дурдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *****ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хийх ёстой ажлаа хуулийн хүрээнд зохих ёсоор хийсэн. Нэхэмжлэгч нар, нэхэмжлэгч нарын төлөөлөгч зориуд, санаатайгаар тухайн эд хөрөнгийг зүй бусаар цааш нь үргэлжлүүлэн ашиглах зорилготой байсан учраас шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг санаатайгаар саад учруулж байсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьснаар тогтоогдож байна. Хавтаст хэрэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн хийсэн ажиллагааны талаарх нотлох баримтуудыг бүгдийг нь ирүүлсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь өөрөө албадлагын шинж чанартай. Ямар нэгэн байдлаар саад учруулахад хүч хэрэглэхийг зөвшөөрдөг. Төлбөр төлөгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ***** нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар талуудыг төлөөлж явж байсан байна. Албадан дуудлага худалдааны тогтоолыг төлбөр төлөгч нарт гардуулж өгөөгүй гэж тайлбарлаад байдаг. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд утсаар ярьсан, төлбөр төлөгч нар нь өөрсдөө эргүүлэн яриад өвчтэй байна гэх талаар ярьсан тэмдэглэлүүд нь байна. Очно гээд хэлсний төлөө ирэхийг нь хүлээгээд байдаг байгууллага биш. Бүүр ирэхгүй болохоор нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гарсан байна. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч Отгонбаярт төлбөр төлөгч нар гомдол гаргасан. Хуульд заасан хугацаанд албадан дуудлага худалдаа болохоос өмнө нь төлбөр төлөгч нар нь ямар нэгэн байдлаар мэдсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэдэх буюу мэдэх боломжтой байсан үеэс гэж заагладаг. Төлбөр төлөгч нар нь анхны дуудлага худалдааг явагдах талаар янз бүрийн байдлаар мэдсэн учраас гомдол, хүсэлт гаргаад явж байсан байна. Иргэн хүн шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.5-т зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд /төлөөлөгчид/, бусад хүн, хуулийн этгээдэд гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор тодорхой үүрэг хүлээлгэх, энэ тухай мэдэгдэл хүргүүлэх гээд заасны дагуу бүхий л ажиллагаа хийгдсэн. Миний бие тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж, хэргийн материалтай танилцахад шүүхээс хуульд байхгүй заалтаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн байсныг гомдол гаргаж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулсан. Үүний хүчинд дуудлага худалдааны ялагч нар өөрсдийн өмчлөлийн орон байрнаас гаргасан. Ялагч нар нь тухайн байрандаа амьдрахгүй, маргаан бүхий байрыг түрээсэлсэн. *****, ***** нарын өмчөөс хууль бусаар үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд утсаа салгаад сураггүй алга болоод зугтаасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа алдаатай, буруу гэж үзэж байвал мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол, хүсэлт гарган гээд заасан. Эрх шилжүүлэх тухай мэдэгдэл авсан, дуудлага худалдааны ялагчид үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж байгааг мэдсэн, хэд хоногийн дараа байрыг суллаад өгье, үлдэгдэл 14 сая төгрөгийг хурдан өгөөрэй гээд хүсэлтээ бичээд яваад байсан байж уг тогтоолыг мэдэгдээгүй гээд байгааг миний бие ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ гэж заасан байна. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг дурдаж яриад байна. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гээд заасан байна. Мэдэгдэхгүй байж болох зохицуулалт харагдаж байна. Уг ажиллагааг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хийсэн байна. Үүнийг буруутгах арга алга байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т зааснаар Энэ хуулийн 27.1, 27.2-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэл арилсан тохиолдолд төлбөр авагч, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр, түүнчлэн энэ хуулийн 29.1.8, 29.1.9-т заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үндэслэл арилсан, эсхүл төлбөр төлөгч тэжээн тэтгэх үүрэгтэй холбоотой эвлэрлийн гэрээг зөрчсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргаж, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулна гэж заасныг харахад шүүх мөн хуулийн 27.1-т заасныг баримтлаад шүүгчийн захирамж гаргасан. Шүүгчийн захирамжийг шийдвэр гүйцэтгэх байгууллага руу хүргэгдсэн, хүргэгдээгүй талаар яригддаг. Хавтаст хэргийг харахад уг захирамжийн дагуу түдгэлзүүлэх тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гараагүй. Иймд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гараагүй тул гаргаагүй тогтоолыг хүчингүй болгуулах үндэслэл байхгүй. Энүүгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлд хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай заалт байгаа. Тусгайлан төлбөр төлөгч нарт хүргүүлнэ гээд заасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан бүхий л аргыг хэрэглэсэн. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг хураах ажиллагаа явагдсан гээд хэллээ. Үүний талаар та нар хураах ажиллагаатай холбогдуулаад гомдол, саналаа гаргах нь яасан юм. Хуульд заагдсанаар гомдол гаргах хугацаа нь дууссан байна. Өнөөдөр гэнэт уг асуудлаар яриад зогсож байгааг миний бие ойлгохгүй байна. Тухайн хураах ажиллагаанд Дархан-Уул аймагт үл хөдлөх хөрөнгийг түрээслэгч буюу *****нь төлбөр төлөгчийг төлөөлөн гарын үсэг зурсан гэх асуудлыг мөн ярьж байна. Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шуурхай байдлыг хангах зорилгоор энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхэд цахим мэдээллийн сүлжээ ашиглаж болно гэж заасан. Мөн хуулийн 10.1-т шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны шуурхай байдлыг хангах зорилгоор энэ хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхэд цахим мэдээллийн сүлжээ ашиглаж болно. Мөн хуулийн 10.2-т энэ хуулийн 10.1-д заасан цахим мэдээллийн сүлжээг ашиглан ирүүлсэн зохих баталгаа бүхий шийдвэр /баримт бичиг/ болон албаны хэрэгцээнд ашиглаж байгаа төрийн байгууллагын төвлөрсөн мэдээллийн сангийн лавлагааг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор хуульд заасан арга хэмжээг гүйцэтгэж болно. Мөн хуулийн 14.5-д заасан арга хэмжээг заавал авах шаардлагагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь өөрөө албадлагын шинж чанартай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан 1 дүгээр хавтаст хэргээс нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэх албаны 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09/3041 дугаартай албан бичиг, тус шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаартай шүүгчийн захирамж, ***** *****дугаартай магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1061 дугаартай тогтоол, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 287 дугаартай шүүгчийн захирамж, иргэний үнэмлэхийн хуулбар, ***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***** 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн и-171/3817 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 4-171/3818 дугаартай албан бичиг, ***** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн ЗГ1204225263 дугаартай барьцаат зээлийн гэрээ, худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн баримт, ***** шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ц.Аваасүрэнд олгосон итгэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ, хаан банкны депозит дансны хуулга, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 547 дугаартай гүйцэтгэх хуудас, тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3572 дугаартай шүүгчийн захирамж, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 19070694 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, 2019 оны 09 дүгээр сарын 26, 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19070694/02 дугаартай шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19070694/01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2019/09-17 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар, 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн ЗГ4335103385 дугаартай Голомт банкны шуурхай зээлийн гэрээ, эргэн төлөлтийн график, Голомт банкны 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн БГ4335103385 дугаартай ипотекийн гэрээ, эргэн төлөлтийн график, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/2668 дугаартай албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 03/2662, ****Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1790 дугаартай албан бичиг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19070694 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, ***** 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19070694-01 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ***** 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 19070694-02 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, фото зураг, ***** 2019 оны 12 дугаар сарын 26-ны 2/29036 дугаартай албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19070694/03 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19070694/05 дугаартай төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, Голомт банкны 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 10/35, 10/36 дугаартай албан бичиг, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2020/04 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ***** 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 32 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/01 дугаартай төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлэг, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/02 дугаартай төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/01 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 05-ны 142/01 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 140 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ***** болон ***** нарын өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн ***** тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, ***** дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 000574951 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, фото зураг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/173 дугаартай шинжээч томилох тухай тогтоол, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль тайлбарласан тухай баримт, Виннэр вэй ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4/12 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, ***** 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 4/11057 дугаартай албан бичиг, 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 142/01 зарлан дуудах мэдэгдэл, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, нэхэмжлэл, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл,

2 дугаар хавтаст хэргээс ***** дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, ***** 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16105, 4/16086 дугаартай албан бичиг, ***** анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 6803 дугаартай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 3371 дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 3274 дугаартай шүүхийн шийдвэр, ***** *****дугаартай магадлал, 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1061 дугаартай дээд шүүхийн тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, фото зураг, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/9 дугаартай анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/333 дугаартай төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4/861, 4/890 дугаартай ***** хариу мэдэгдэх хуудас, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1-142/609, 1-142/608 дугаартай ***** албан бичиг, өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрин *****дугаартай тогтоол, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, ***** анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 640 дугаартай гүйцэтгэх хуудас, ***** анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 1025 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, фото зураг, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, тус шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 1309 дугаартай шүүгчийн захирамж, тус шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 4449 дугаартай шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10177 дугаартай шүүгчийн захирамж, 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 828 дугаартай улсын дээд шүүхийн тогтоол, итгэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, өмгөөллийн шийлд ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/11 дугаартай тушаал, 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн утсаар ярьсан тухай тэмдэглэл,

3 дугаар хавтаст хэргээс тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00002 дугаартай тогтоол, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 00003 дугаартай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 00023 дугаартай тогтоол, ***** 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 4-171/7754 дугаартай албан бичиг, ***** 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/18 дугаар тушаал, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орон сууц хөлслөх гэрээ, 000618763 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ***** 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 1-171/431 дугаар албан бичгээр ***** нарт итгэмжлэл олгов, тус шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 6053 дугаартай шүүгчийн захирамж, эмнэлгийн магадлагаа, *****ээс *****д олгосон итгэмжлэл, хэрэг хянан шийдвэр ажиллагаатай холбоотой баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2.Гомдол гаргагч ***** нар нь *****т холбогдуулан, *****т 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, *****т 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаягт байрлах, 40,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гэж анх шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, ***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ***** тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай гэж нэмэгдүүлжээ.

3.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. ...***** шүүхийн шийдвэр гүйцэттэх газар нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний одор төлбөр төлөгч нарын өмч болох ***** тоот улсын буртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон ***** тоот улсын бүртэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаягт байрлах, 40.53 м.кв талбай бухий 2 өрөө орон сууцыг анхны дуудлага худалдаагаар оруулахаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зар тавьсан байсныг *****.mn сайтаас мэдсэн. ***** шүүхийн шийдвэр гүйцэттэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нарын өмчлөлийн ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны болон ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаят байрлах, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдаа болох гэж байгааг, дуудлага худалдаагаар оруулах гэж байгааг огт мэдэгдээгуй. Ийнхуу мэдэгдэх нь хуулиар хүлээсэн шийвэр гүйцэтгэгчийн үүрэг. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т "Шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ" гэж заасан үүргээ шийдвэр гүйцэттэгч биелүүлээгуй бөгөөд хууль зөрчсөн. Хэрэв бидэнд мэдэгдсэн бол бид хүсэлт гаргаж, уг хөрөнгүүдийг өөрсдөө худалдан борлуулахаар хөөцөлдөж байсан. Уг хөрөнгүүдийг худалдан авах этгээдийг олсон байсан бөгөөд****-ийн холбогдох этгээдуудтэй уулзахаар хөөцөлдөж байсан. Ийнхүү хуульд заасны дагуу гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр анхны дуудлага худалдаа нэгэнт явагдсан болно... гэж, ...2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол" болон 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол"-г ***** зүгээс хуульд заасны дагуу нэхэмжлэгч нарт танилцуулаагуй бөгөөд нэхэмжлэгч нарын эрх, ашгийг ноцтой зөрчсөн.

Түүнчлэн, ***** шүүхийн шийдвэр гүйцэтэх газрын зохион байгуулсан 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дуудлага худалдаа нь хууль зөрчсөн бөгөөд хүчингүй дуудлага худалдаа. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн дуудлага худалдааны үндсэн дээр хийгдсэн дээр дурдсан тогтоолууд нь мөн нэгэн адил хүчингүй болох ёстой байна.

Хэрэв дуудлага худалдаа хүчингүй болсон нөхцөлд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол" болон 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот "Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол"- ууд нь нэгэн адил хүчингүй болох ёстой бөгөөд уг тогтоолуудыг шүүхийн журмаар хүчингүй болгоогүй нөхцөлд нэхэмжлэгчийн эрх бүрэн сэргэх боломжгүй учир ийнхүү арга буюу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн гаргасан... гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонбаяр гардуулах ажиллагааг удаа дараа хаягаар нь очиход байхгүй, утсаар мэдэгдсэн. Албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг гардан авсан гэдэг нь шүүх хуралдааны явцад нотлох баримт шинжлэн судлахад дурдагдсан ***** шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба гээд миний нэр дээр гомдол гаргах тухай гээд ***** нар нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр утасны дугаараа тавьсан байна. *****, шийдвэр гүйцэтгэгч бид нартай холбогдоогүйгээр аливаа ажиллагаа явуулж байгаа тухай мэдэгдээгүй. Гэтэл таны веб сайтаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар ***** нарын өмчлөлтэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах тухай зар тавигдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасныг дурдсан байна. Иймд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдаагаар ***** нарын өмчлөлтэй маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахаар зарласан ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эрхэлсэн Ч.Оюунцэцэг танаа гээд гомдол гаргасан. Уг гомдолд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулж өгнө үү гээд ***** нар гарын үсэг зурсан байна. Иймд албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг өөрийн биеэр мэдсэн байна гэж дүгнэж байна маргажээ.

5.Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигч, гуравдагч этгээдийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

*****т холбогдуулан, *****т 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, *****т 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаягт байрлах, 40,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

6.Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн эд хөрөнгийн жагсаалт, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн албан даалгавар, төлбөр төлөгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд, шуурхай зээлийн гэрээ, ипотекийн гэрээнүүд, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгүүд, шинжээч томилох тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тухай тэмдэглэл, төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийсэн тухай акт, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Виннэр вэй ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, төлбөр авагч болон төлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, зарлан дуудах мэдэгдэл, анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, төлбөр авагч болон төлөгч нарт хүргүүлсэн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолууд, гомдол гаргагч *****, ***** нарын эрх бүхий албан тушаалтнуудад гаргаж байсан гомдлууд, хариу мэдэгдэх хуудсууд, хөрөнгийн эрх сэргээх тухай тогтоолууд, зохигчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

6.1.*****тай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч *****, ***** нар нь нэхэмжилсэн нийт 135,377,849.79 төгрөгийг 2019.04.30-нд 45,000,000 төгрөг, 2019.05.30-нд 45,000,000 төгрөг, 2019.06.30-нд 45,377,849.79 төгрөгөөр нэхэмжлэгч Голомт банкинд төлж барагдуулахаар, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу төлбөр барагдуулах хуваарьт заасан хэсэгчлэн төлөр төлбөрин хугацааг зөрчсөн тохиолдолд ***** улсын бүртгэлийн дугаартай ****Дархан сумын 14-р баг 2 хороолол, 49 байр 406 тоот хаягт байршилтай 40,53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***** улсны бүртгэлийн дугаартай ***** **** 1-р хороо, Хос өргөө 2 хотхон /16030/ Энгельс гудамж 21 байр 55 тоот хаягт байршилтай 56,35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.2.Хариуцагч *****, ***** нар сайн дураар биелүүлээгүйн улмаас *****-ийн Дархан салбарын гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3572 дугаар захирамжаар шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 547 дугаар гүйцэтгэх хуудас  бичигдсэнээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна.

6.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн гаргасан 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 19070694/01, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19070694-01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолууд, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/01, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 19070694/04 дугаартай Эд хөрөнгө хураах тогтоолуудаар төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Хос өргөө 2 хотхон /16030/ Энгельс гудамж, 21-р байрны 55 тоот 56.35 м.кв хоёр өрөө орон сууцны зориулалттай, ***** эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14-р баг, 49-р байр, 406 тоот, 40.53 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай, ***** улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг битүүмжилж, хураажээ.

6.4.Хариуцагчийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 13/9, 13/10 дугаартай тогтоолуудаар 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар тогтоож, энэ талаар төлбөр авагч болон төлөгч нарт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-142/23841, 4-142/23847 дугаартай албан бичгээр мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн байна. Улмаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдсэн талаар шийдвэр гүйцэтгэгчийг тэмдэглэл үйлдсэн байна.

6.5.Төлбөрт хураагдсан, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эрхийн улсын *****, ***** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд хандан гаргасан *****, ***** нарын нэхэмжлэлийг ***** анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *****, ***** *****дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/0161 дүгээр тогтоолоор тус тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

7.Анхны дуудлага худалдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын тэмдэглэлд: анхны дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч гээд а/д *****, тэмдэглэл хөтөлсөн **** гэж гарын үсэг зурсан байна.

8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Дуудлага худалдааг шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, эсхүл шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна, 66.5-д Дуудлага худалдаа эрхлэн хөтлөгчийг энэ хуулийн 66.1-д заасан дуудлага худалдааг зохион байгуулагч томилно гэж заасан байна.

9.Дээрх хуульд заасны дагуу анхны дуудлага худалдааг зохион байгуулагч томилсон, хэн нэгэн эрхлэн хөтөлсөн талаар тодорхой, дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч гэсний ард а/д **** гэж гарын үсэг зурснаас үзэхэд зохион байгуулагч байгууллага буюу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/9, 13/10 дугаартай тогтоолуудаар анхны дуудлага худалдааг зохион байгуулсан байна.

10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...төлбөр авагч *****омпани байсан, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтаас харагдана. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бүхэлдээ буруу явсан. Гэтэл салбар нь төлөөлөөд байна. Энэ нь буруу. Төлөөлөх эрхтэй этгээдээс итгэмжлэл аваагүй, *****-ийн Дархан салбарын захирал шууд төлөөлж буй нь хууль бус гэж шүүх хуралдаанд дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан *****тай зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаас харахад нэхэмжлэгч нь Г***** гэж бичсэнээс үзэхэд Г*****ын захирал шууд төлөөлөх эрхтэй этгээд бөгөөд энэхүү үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүсэлт гаргах эрхтэй байна. Дээрхээс дүгнэхэд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

11.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...Хөрөнгийн үнэлгээтэй холбоотой ***** анхан шатны шүүх дээр явж буй хэрэгт шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа түдгэлзсэн. Энэ маргаан Улсын дээд шүүх хүртэл яваад дууссан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан ямар ч салаа утгагүй зохицуулалтаар төлбөр авагчийн хүсэлтээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээн явуулж, ажиллагааг цааш үргэлжүүлэхээр заасан. Энэ үндэслэлээр ахлах шийдвэр гүйцэтгэгч сэргээх тогтоол гаргаагүй, 6-н сараас дээш хугацаа өнгөрсөн тохиолдолд хөрөнгийн үнэлгээг дахин хийлгэх хүсэлт өгөх гэтэл хууль ёсны дагуу сэргээгүй учир энэ эрхээ эдлэх боломжгүй болсон гэжээ.

***** анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ***** дугаартай захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, дээрх хуулийн зохицуулалт нь шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шууд сэргээх тухай ойлголт юм. Энэ талаарх өмгөөлөгчийн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй байна.

12.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т заасан энэ заалт нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу хэрэгжүүлсэн эсэхийг харахыг хэлж байгаа юм. Үүнд заасны дагуу гардуулаагүй тул гэрийнх нь хаягаар яагаад очоод байгаа вэ гэдэг асуудал, мөн хуулийн 14.4-т зурвас болон тэмдэглэлд та ирээрэй гэдэг л баримт болохоос албадан дуудлага худалдаа болох талаар огт баримт байхгүй, мөн хуулийн 13.2-г заасан шаардлагыг тэмдэглэл өөрөө хангахгүй. Дуу, дүрсний бичлэгээр баталгаажуулж хийж болно гэж заасан. Энэ ажиллагааг огт хийгээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд хэрхэн мэдэгдэх, хүргүүлэх, гардуулах талаар заасан. Энэ үүргээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлээгүй. гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно гэж заасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага энэ талаар мэдэгдэхээр 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгч *****ын ***** дугаарын утас руу залгаж дараах ярилцлагыг хийв. ШГ: ШГА-г танилцуулав. Үнэлгээнд гарсан гомдлыг шүүх хэрэгсэхгүй болгосон. Имйд барьцааны ҮХЭХ-г дахин АДХ-д оруулах болсон. Төлбөрийг төлөх боломжтой болсон уу. Боломжгүй байна гээд хангалттай хугацаа авлаа. Энэ жил сайхан зуншлагатай зун болсон Тариа, ногоо сайн ургасан уу, ургац хир авсан бэ, Т.Т: Бүгдийг нь төлж чадахгүй байна. Хугацаа авах гээд өмгөөлөгч нартайгаа уулздаг юм уу гээд ярилцаж байна. ШГ: Өнөөдөр НШШГГ дээр ирж уулзахыг мэдэгдэв. Тогтоол, мэдэгдлийн хувийг биечлэн гардуулах шаардлагатайг тайлбарлав. Т.Т: За би яваад очьё гэсэн болно. 13:09-д Манай хүн нэлээд халуураад хоносон, минийх ч зарайгаад байгаа юм, одоо шинжилгээ өгчихөөд гайгүй бол яваад очьё гэсэн мессежийг ирүүлэв. 13:19-д залгаж дараах ярилцлагыг хийв. ШГ: Ийм асуудал болсон бол охиноо явуулж болно. Бид тогтоол, мэдэгдлийг гардуулан өгнө гэсэн болно. 15:58, 16:18-д залгасан боловч утсаа аваагүй болно гэх тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгч **** нь 2021.12.09-нд ирж уулзаагүй тул түүний охин ***** дугаарын утас руу залгасан боловч утсаа аваагүй болно. 09:41, 09:49, 09:52 минутад аваагүй тул яаралтай холбогдохыг дамжуулан мэдэгдэхээр мессеж бичин үлдээв. 14:23 минутад залгасан боловч утсаа аваагүй болно гэх тэмдэглэл, гэрэл зургууд, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгч *****ын ***** дугаарын утас руу 2021.12.09-ны өдрийн 10:12 минутад залгахад холбогдох боломжгүй. Өнөөдөр 09:48, 09:51, 10:36, 11:36-д залгахад холбогдох боломжгүй байсан тул 2021.12.13-ны 09:00 цагт НШШГГ-т ирж уулзах тухай мессежийг бичиж үлдээв гэх тэмдэглэл, гэрэл зургууд, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгч ****ын ***** дугаарын утас руу 09:41, 09:48, 10:35 минутад залгахад утсаа аваагүй болно. 2021.12.13-ны 09:00 цагт НШШГГ-т ирж уулзахыг мэдэгдсэн мэдэгдлийг утсанд нь мессеж бичин үлдээв гэх тэмдэглэл, гэрэл зургууд, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгч *****, ***** нарын оршин суугаа газрын хаяг болох *****хаягаар анхны АДХудалдаа зохион байгуулах тухай 2021.12.07-ны өдрийн 13/09, 13/10 дугаар тогтоол, 2021.12.09-ний 4-142/23847 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэх гэх тэмдэглэл, ***** 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4-142/23847 дугаар мэдэгдэлд дарагдсан Монгол шуудах УБ28-01, 2021.12.09 гэх дардас, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгч ****ын охин ***** дугаарын утас руу залгахад: Аав, ээж 2 хотод ирчихсэн байгаа. ***** дугаарын утастай абйгаа гэсэн болно гэх тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн Төлбөр төлөгч *****ын ***** дугаарын утас нь холбогдох боломжгүй, *****ын *****, охин Н.***** дугаарын утас руу залгахад утсаа авахгүй байсан тул БГД-ийн 24-р хороо, Хос өргөө 21-р байр, 55 тоотод очиход хүнгүй байсан тул 2021.12.13-ны 9 цагт ирэх зарлан дуудах хуудас ш.шийдвэр, тогтоолыг биелүүлэх мэдэгдлийг хаалган дээр наан үлдээв. Барьцааны ҮХЭХ-г 2021.12.24-ны 10 цагт болох анхны АДХ-д оруулах болсон мэдэгдэл, тогтоолыг баталгаат шуудангаар хүргүүлсэн, очиж авахыг анхааруулав гэх тэмдэглэл, 55 тоот гэсэн хаалганд 2 ширхэг зарлан дуудах мэдэгдэл наасан гэрэл зураг, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 12/333 дугаартай төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах тухай тогтоол, нэхэмжлэгч *****, ***** нарын ахлах шийдвэр гүйцэтгэгч ***** хандаж гаргасан 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гомдол, түүнд өгсөн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 4/861 дугаартай хариу мэдэгдэх хуудас, ***** гаргасан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн гомдол, түүнд өгсөн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 09/3041 дугаартай өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Өнөөдөр сонины 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №238/7286/ дугаарт албадан дуудлага худалдааны зарыг байршуулсан /2-р хавтаст хэргийн 34-49, 52-64 дэх тал/ зэргээр удаа дараалан мэдэгдэж байсан, мэдэгдэх бүхий л арга хэмжээг авсан гэдэг нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан үүргээ биелүүлсэн байх тул хариуцагчийг энэхүү үндэслэлээр буруутгах боломжгүй юм.

13. Хариуцагч ***** нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахдаа анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь тогтоогдсон, мөн төлбөр төлөгчийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан гаргасан гомдол бүрт зохих хариу өгсөн байх тул ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалт, хэм хэмжээнд үндэслэн явуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, ***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ***** тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

14.Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2***** нь Анхны АДХ-ны зарын 9 дүгээрт бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 57,000,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй боллоо., 3-р пайзтай ***** нь Анхны АДХ-ны зарын 10 дугаарт бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 93,500,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй боллоо. гэх тэмдэглэлээс үзэхэд албадан дуудлага худалдааны ялагч болж үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх үүссэн байна.

Улмаар хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, орлогын ордер, кассын орлогын ордер зэргээр дуудлага худалдааны ялагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.12, 71.13, 71.14 дүгээр зүйлүүдэд заасан хуулийн шаардлагыг хангаж өмчлөх эрх шилжүүлэх тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 19070694/142-1, ***** дугаартай тогтоолуудаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *****, ***** нар өмчлөх эрхтэй болсон.

15.Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, нэхэмжлэгч *****ын *****т гаргасан тайлбар, шүүхийн шийдвэр биелүүлэх тухай мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 142/03 дугаартай даалгавар, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, гэрэл зураг, төлбөр төлөгч, түүний эд хөрөнгийг эрэх сурвалжлах тухай 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 112, 113, 117-120 дахь тал/ зэргээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан үүргээ хариуцагч байгууллага биелүүлсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 117 дугаар зүйлийн 117.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 71 дүгээр зүйлийн 71.10, 122 дугаар зүйлийн 122.5-д тус тус заасныг баримтлан ***** нарын нэхэмжлэлтэй *****т холбогдуулан гаргасан *****т холбогдуулан, *****т 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Б***** тоот хаягт байрлах, 56,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, *****т 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан ***** тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сумын *****хаягт байрлах, 40,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, ***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн *****тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах, ***** албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ***** тоот Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор ****Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС