Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2024/00017

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 28-ны өдрийн 135/ШШ2024/00026 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай, *******,*******,*******,*******,******* хаягт байрлах, 56,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдаа,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, ,, тоот хаягт байрлах, 40,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар танхимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , , бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нар цахимаар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр төлбөр төлөгч нарын өмч болох Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай, *******,*******,*******,*******,******* хаягт байрлах, 56,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, ,, тоот хаягт байрлах, 40,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анхны дуудлага худалдаагаар оруулахаар 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зар тавьсан байсныг www.niislel.cd.gov.mn сайтаас мэдсэн. Энэ асуудалтай холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч т гомдол гаргасан. Энэхүү гомдлын хариуг ахлах шийдвэр гүйцэтгэгч өнөөдрийг хүртэл хугацаанд гаргаж өгөөгүй.

Улмаар төлбөр төлөгч нарын зүгээс 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хуульд заасны дагуу гомдол гаргасан. Уг гомдлын хариуг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, дэд хурандаа нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 09/304 тоот “өргөдөлд хариу өгөх тухай” албан тоотоор хариу өгсөн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн зүгээс анхны дуудлага худалдаа болох талаар бидэнд огт мэдэгдээгүй. Дуудлага худалдаа болох талаар төлбөр төлөгчид мэдэгдэх нь шийдвэр гүйцэтгэгчийн хуулиар хүлээсэн үүрэг. Өөрөөр хэлбэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “шийдвэр гүйцэтгэгч дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад болон төлбөр төлөгчид хүргүүлнэ” гэж заасан үүргээ шийдвэр гүйцэтгэгч биелүүлээгүй бөгөөд хууль зөрчсөн. Хэрэв бидэнд мэдэгдсэн бол бид хүсэлт гаргаж, уг хөрөнгүүдийг өөрсдөө худалдан борлуулахаар төлөвлөж байсан. Уг хөрөнгүүдийг худалдан авах этгээдийг олсон байсан бөгөөд “” ХХК-ийн холбогдох этгээдүүдтэй уулзахаар хөөцөлдөж байсан.

Хуульд заасны дагуу гомдол гаргаж, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаанд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр анхны дуудлага худалдаа явагдсан.

Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай, *******,*******,*******,*******,******* хаягт байрлах, 56,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны болон  Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, ,, тоот хаягт байрлах, 40,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг тус тус хүчингүй болгож өгнө үү.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ыг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тогтоол, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч нарын баталгаат шуудангийн хаягаар хүргүүлж, энэ талаар утсаар баталгаа болгож мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан хугацаанд ирээгүй тул оршин суугаа газрын хаягт очин анхны албадан дуудлага худалдааны талаар тэмдэглэл хөтлөөд зарлан дуудах хуудас, шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудсыг хаалга дээр нь нааж үлдээсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн дуудсан цагт ирээгүй, оршин суугаа хаяг дээр амьдарч байгаа нь тодорхойгүй, утасны дугаар нь холбогдох боломжгүй, хамаарал бүхий этгээд нь утсаа авахгүй нөхцөл байдлаас болоод 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлээд оршин суугаа хаягийг тогтоохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эрэн сурвалжлуулах ажиллагааг зохион байгуулж ажилласан. Мэдэгдэл, тогтоолыг гардуулж, хүргүүлснээс хойш төлбөр төлөгч нар нь мэдэгдэл, тогтоолыг гардаж авсан байдаг. Мэдэгдэл, тогтоолыг өөрсдөө ирээд аваач гэхээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас зайлсхийгээд ирж авахгүй байж, дуудлага худалдааг хүчингүй болгуулах, бие даан худалдан борлуулах байсан гэх гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2 удаа гомдол гаргасан. Үүний дагуу удирдах газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байна гэх гомдлын хариуг удаа дараа өгсөн.

...анхны албадан дуудлага худалдаа товлогдсон өдрөө зохион байгуулагдаж, дуудлага худалдааны ялагч нар тодорсон. Дуудлага худалдаа хуульд заасны дагуу явагдсан, төлбөр төлөгч нарын эрхийг зөрчөөгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.


            3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ийн хариу тайлбарын агуулга:

Уг хэргийн оролцогч миний өмчлөх эрхийг зөрчиж бодитоор учраад байгаа хохирлоо доорх байдлаар дэлгэрэнгүй тайлбарлавал: Нэгдүгээрт: Нэхэмжлэгч *******, ******* нар нь уг орон сууцыг өнөөдрийг хүртэл суллаж өгөхгүй, шүүхэд хүсэлт гарган чөлөөлөх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа нь хууль ёсны өмчлөгч надад байрандаа ч орж чадахгүй, мөнгөө ч буцааж авах боломжгүй болгож сар бүр зээл болон зээлийн хүүгээ төлж байгаа бодит хохирол учруулж байгаа учраас хуульд заасны дагуу гэрчилгээ миний нэр дээр гарч өмчлөх эрх шилжсэн өдрөөс эхлэн энэхүү шүүх хуралдаан дуусгавар болж буруутай этгээд нь шүүхээр тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэгч ******* болон ******* нараас энэхүү орон сууцанд амьдарч ашиглаж байгаа нийт хугацаанд нь гарсан ашиглалтын болон зах зээлийн ханшаар түрээслүүлээд эсвэл зараад төлж дуусгах боломжтой байсан хуулийн зардал болон зээлийн төлбөрийг тооцуулан гаргуулан авах хүсэлтэй байгаа. Хоёрдугаарт: Уг орон сууцыг худалдан авахын тулд би хувь хүнээс хүүтэй зээл, нөхөр аас цалингийн зээл авхуулж, нэмж хугацаатай хадгаламжийн хүүгээ цуцлан нийт 57,000,000 төгрөгийг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар төлсөн болон төлөөгүй үлдсэн зээлийн дүнг харуулав. Энэ хэрэг шийдэгдтэл би нэмээд хэчнээн төгрөгийн хүү төлж өрөнд орж хохироод яваад байх нь тодорхойгүй гомдолтой байна гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн хариу тайлбарын агуулга:

...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хийх ёстой ажлаа хуулийн хүрээнд зохих ёсоор хийсэн. Нэхэмжлэгч нар, нэхэмжлэгч нарын төлөөлөгч зориуд, санаатайгаар тухайн эд хөрөнгийг зүй бусаар цааш нь үргэлжлүүлэн ашиглах зорилготой байсан учраас шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаанд санаатайгаар саад учруулж байсан нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьснаар тогтоогдож байна.

....албадан дуудлага худалдааны тогтоолыг төлбөр төлөгч нарт гардуулж өгөөгүй гэж тайлбарлаад байдаг. Гэтэл 2021 оны 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд утсаар ярьсан, төлбөр төлөгч нар нь өөрсдөө эргүүлэн яриад өвчтэй байна гэх талаар ярьсан тэмдэглэлүүд нь байна. Очно гээд хэлсний төлөө ирэхийг нь хүлээгээд байдаг байгууллага биш. Бүүр ирэхгүй болохоор нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагаас эрэн сурвалжлуулах тухай шийдвэр гарсан байна. Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарсантай холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч т төлбөр төлөгч нар гомдол гаргасан. Албадан дуудлага худалдаа болохоос өмнө нь төлбөр төлөгч нар нь дуудлага худалдаа болох гэж байгааг ямар нэгэн байдлаар мэдсэн байна.

...шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа алдаатай, буруу гэж үзэж байвал мэдсэн буюу мэдэх боломжтой байсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдол, хүсэлт гарган гээд заасан. Эрх шилжүүлэх тухай мэдэгдэл авсан, дуудлага худалдааны ялагчид үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж байгааг мэдсэн, хэд хоногийн дараа байрыг суллаад өгье, үлдэгдэл 14 сая төгрөгийг хурдан өгөөрэй гээд хүсэлтээ бичээд яваад байсан байж уг тогтоолыг мэдэгдээгүй гээд байгааг миний бие ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 71 дүгээр зүйлийн 71.10, 122 дугаар зүйлийн 122.5-д тус тус заасныг баримтлан *******, ******* нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай, *******,*******,*******,*******,******* хаягт байрлах, 56,35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, ,, тоот хаягт байрлах, 40,53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол”-ыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдсан гомдолдоо:

Нэгдүгээрт төлбөр авагч “” ХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлж оролцсон,

Хоёрдугаарт анхан шатны шүүх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээх тухай ойлголтыг буруу тайлбарласан,

Гуравдугаарт анхны дуудлага худалдааг зохион  байгуулах талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй,

Дөрөвдүгээрт өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, түүнд холбогдох ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй.

Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд анх “2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр явагдсан Ү-******* тоот улсын бүртгэлийн дугаартай, *******,*******,*******,*******,******* хаягт байрлах, 56.35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдаа, мөн өдөр явагдсан Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг,, тоот хаягт байрлах, 40.53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Уг иргэний хэрэг үүсгэх ажиллагаа удааширч анхан шатны шүүгчээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул уг захирамжид удаа дараа гомдол гаргаж шийдвэрлүүлэх хүртэл багагүй хугацааг зарцуулсан. Уг хугацаанд хариуцагчаас анхны албадан дуудлага худалдааны ялагч нарт төлбөр төлөгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлж Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай”, мөн өдрийн тоот “Өмчлөх эрх шилжүүлэх тухай” тогтоолуудыг тус тус үйлдэж дуудлага худалдааны ялагч нарыг өмчлөгчөөр тогтоосон.

Уг ажиллагаа нь хуулийн дагуу явагдаагүй гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14-т “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй тохиолдолд худалдан авагч уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болно" гэж заасан байна. Гэтэл дээр дурдсанчлан төлбөр төлөгчөөс гомдол гаргаад, шүүхэд нэхэмжлэл өгч байгааг хариуцагч мэдэж байсан атал төлбөр төлөгчийн эрхийг хязгаарлаж үндэслэлгүйгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хуульд нийцээгүй үйлдэл юм.

Нөгөөтээгүүр, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д “энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд, эсхүл дээд шатны албан тушаалтанд гаргасан гомдлыг шүүх, эсхүл дээд шатны албан тушаалтан үндэслэлтэй гэж үзэн гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн бол гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл" гэж заасны дагуу уг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуудлага худалдааны маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх ёстой атал түдгэлзүүлэлгүйгээр дуудлага худалдааны ялагч нарт өмчлөх эрхийг шилжүүлэх тогтоол үйлдэж, улмаар дуудлага худалдааны ялагчийн болон төлбөр төлөгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хохирол учруулах нөхцөлийг бүрдүүлж ажилласан нь харагдаж байна.

Гэтэл уг асуудалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгөхгүйгээр хариуцагчийн уг хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөн шийдвэрлэж буйд гомдолтой байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т “Дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тогтоосон хугацаанд танилцуулна. Энэ хугацаа нь 14 хоногоос хэтрэхгүй байна" гэж заасан бөгөөд уг дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг танилцуулж, уг шийдвэрт гомдол гаргаагүй нөхцөлд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхээр хууль зохицуулсан.

Харин хавтаст хэрэгт дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг төлбөр төлөгч, өмчлөгч нарт танилцуулсан баримт байхгүйгээс гадна дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийн шийдвэр ч байхгүй.

Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалт, хэрэгт авагдсан нотлох баримтыг үл ойшоож, нэхэмжлэгчийн үндэслэл бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байна.

Иймд, Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 135/ШШ2024/00026 тоот шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

            7. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

8. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй иргэний хэргийг бүхэлд нь хянаад давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй, харин  анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчдын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтанд тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байх боловч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй  байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

10. Анхан шатны шүүх талуудын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2-т заасан “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчөөгүй бөгөөд хэргийн үйл баримт болон нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, хуульд нийцжээ.

Хэргээс судлан үзвэл:

11. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаартай захирамжаар хариуцагч *******, ******* нар нь нэхэмжилсэн нийт 135,377,849.79 төгрөгийг 2019.04.30-нд 45,000,000 төгрөг, 2019.05.30-нд 45,000,000 төгрөг, 2019.06.30-нд 45,377,849.79 төгрөгөөр нэхэмжлэгч инд төлж барагдуулахаар, эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй буюу төлбөр барагдуулах хуваарьт заасан хэсэгчлэн төлөх төлбөрийн хугацааг зөрчсөн тохиолдолд Ү- улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг 2 хороолол, 49 байр тоот хаягт байршилтай 40,53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Ү-******* улсын бүртгэлийн дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 1-р хороо, Хос өргөө 2 хотхон /16030/******* 21 байр тоот хаягт байршилтай 56,35 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /1 х.х-ийн 14-16/

12. Хариуцагч *******, ******* нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас “” ХХК-ийн Дархан салбарын гаргасан хүсэлтийн дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаартай “зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 3572 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэж, 547 дугаар гүйцэтгэх хуудас  бичигдсэнээр 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн байна. /1 х.х-ийн 138-139, 142/

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Дархан-Уул аймгийн Дархан сумын 14-р баг 2 хороолол, 49 байр тоот хаягт байршилтай Ү- улсын бүртгэлийн дугаартай, 40,53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор хурааж,

Улаанбаатар хот, *******, 1-р хороо, Хос өргөө 2 хотхон /16030/*******, 21-р байрны тоот хаягт байршилтай, Ү-******* эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 56.35 м.кв хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 19070694-01 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 142/01 тогтоолоор тус тус хураасан бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /1 х.х-ийн 146, 163, 189, 218/

13. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 300 дугаартай захирамжаар ны Дархан салбарын гаргасан нэхэмжлэлийн дагуу хариуцагч *******, ******* нараас 135,377,849.79 төгрөгийг гаргуулж, инд олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, төлбөр төлөгч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас төлбөр авагч  ны Дархан салбар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамж гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн байх тул “” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлж оролцсон гэх гомдол үндэслэлгүй.

14. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөрт хураагдсан эрхийн улсын Ү-, Ү-******* дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч төлбөр төлөгч нар шүүхэд анхны дуудлага худалдаа болон хөрөнгийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан ба уг гомдлын дагуу шүүх иргэний хэрэг үүсгэж, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5847 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 6670 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг тус тус түдгэлзүүлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол” гэж хуульчилсны дагуу уг гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болтол хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. / 2 х.х-8, 12-13/

Төлбөр төлөгч нарын гаргасан гомдлыг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 102/ШШ2020/03274 дугаар шийдвэрээр анхны дуудлага худалдааг хүчингүй болгож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 321 дүгээр магадлал, Улсын Дээд Шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/0161 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. / 2х.х-19-33/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.4-т “хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй.” гэж хуульчилсны дагуу Улсын Дээд Шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2021/0161 дүгээр тогтоол гарснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 5847 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 6670 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл дуусгавар болж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үргэлжлэн явагдах тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг сэргээгээгүй гэх гомдол үндэслэлгүй.

15. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 13/9, дугаартай тогтоолуудаар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар тогтоож, энэ талаар төлбөр авагч болон төлөгч нарт 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн , 4- дугаартай албан бичгээр мэдэгдлийг шуудангаар хүргүүлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдсэн тухай тэмдэглэлийг шийдвэр гүйцэтгэгч үйлджээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “шаардлагатай тохиолдолд ... мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан, эсхүл олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно” гэж заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шийдвэр гүйцэтгэгчийн төлбөр төлөгч *******ын дугаарын утас руу залгаж ярилцлага хийхэд “...би яваад очъё” гэж хариу өгсөн боловч очоогүй, улмаар удаа дараа холбогдохоор залгахад утсаа аваагүй, бичсэн зурваст хариу ирүүлэхгүй байсан болох нь утсаар ярьсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4- дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлсэн тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 4- дугаар мэдэгдэлд дарагдсан Монгол шуудан , 2021.12.09 гэх дардас зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож байна. / 2 х.х-34-/

Түүнчлэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулагдахаар товлогдсон анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар төлбөр төлбөр нар нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянгол дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч т, мөн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга, Ч.Оюунцэцэгт гомдол гаргаж байсан байх тул 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутад анхны дуудлага худалдаа зохион байгуулагдахаар товлогдсон гэдгийг мэдэгдээгүй гэх гомдол үндэслэлгүй. /2 х.х-60, 62-63/

16. Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хурлын 1 дүгээр пайзтай Батмөнх овогтой Буяндэлгэр нь Анхны албадан дуудлага худалдааны зарын 9 дүгээрт бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийг 57,000,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй боллоо, 3 дугаар пайзтай Дашчирэв овогтой Ганцэцэг нь Анхны албадан дуудлага худалдааны зарын 10 дугаарт бичигдсэн үл хөдлөх эд хөрөнгийн 93,500,000 төгрөгөөр худалдан авах эрхтэй боллоо” гэх тэмдэглэлээс үзэхэд , нар нь албадан дуудлага худалдааны ялагч болжээ. / 2 х.х-70, 71/

Дуудлага худалдааны ялагчид нь албадан дуудлага худалдаагаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг хуульд заасан хугацаанд бүрэн төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны шилжүүлгийн мэдээлэл, орлогын ордер, кассын орлогын ордер зэргээр нотлогдож байгаа бөгөөд дуудлага худалдааны ялагч болсон , нарт өмчлөх эрх шилжүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн болон ******* дэх Улсын бүртгэлийн хэлтэст мэдэгджээ. / 2 х.х-101-105, 107, 110 /

Түүнчлэн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төлбөр төлөгч нар нь шийдвэр гүйцэтгэгч тай уулзаж, ярилцлага хийсэн ба уг тэмдэглэлд “...өмгөөлөгч авахаар л болчихно гэж бодсон чинь буруу болчихлоо. Нэгэнт зарагдсан юм чинь зөрүү төлбөрийг авч, банкны өр төлбөрийг төлж дуусгая. Одоо зарагдсан юм чинь гомдолгүй, худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийг яаралтай чөлөөлөх шаардлагатай, 2022 оны 01 дүгээр сарын 13-ны дотор сайн дураар чөлөөлөхийг мэдэгдье гэхэд за ойлголоо, 3 дахь өдөр чөлөөлж өгье, зөрүү төлбөрийг яаралтай гаргуулж авмаар байна, тэр мөнгөөр нүүдэл суудал хийнэ”” гэсэн байх тул төлбөр төлөгчийн эрхийг хязгаарлаж, өмчлөх эрхийг шилжүүлсэн гэх гомдол үндэслэлгүй байна гэж дүгнэлээ. / 2 х.х-99-100/

           17. Энэхүү шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааны дагуу албадан дуудлага худалдааг зохион байгуулсан үйл явц нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2,  дуудлага худалдааг битүүмжилсэн, болон барьцаалсан хөрөнгийг хураан авсны дараа ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулах, хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-69.1.4, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгийн мэдээллийг  ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд тусгах, дуудлага худалдаа эхлэхээс өмнө хэвлэл,мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэх ... гэсэн  заалтуудыг зөрчөөгүй байна.

Тэрчлэн төлбөр төлөгч нар нь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1, 71 дүгээр зүйлийн 71.13, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар тухайн хөрөнгийг худалдан борлуулах санал гаргах, албадан дуудлага худалдаанаас өмнө төлбөрөө бүрэн төлөх, эсхүл илүү үнээр худалдан борлуулах гэрээ бусадтай байгуулж, төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлэх гэсэн хуульд заасан ажиллагааг  хэрэгжүүлээгүй байна.

Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63, 65, 66, 68, 69, 70, 71 дүгээр зүйлд заасны дагуу хөрөнгө албадан худалдан борлуулах ажиллагааг явуулсан нь хуульд нийцсэн, зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

18. Албадан дуудлага худалдааг зохион байгуулах үйл ажиллагаа нь Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу явагдах тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 28-ны өдрийн 135/ШШ2024/00026 дугаар шийдвэрийн

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад

“Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, ... зааснаар” гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах  гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280,800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                               

                                   ШҮҮГЧИД                                       Г.МЯГМАРСҮРЭН

     

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Я.ТУУЛ