Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/00436

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2024/00436

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: *******,*******,******* байрны 17 тоотод оршин суух, эрэгтэй, ******* овогт ******* *******-ын,

Хариуцагч:******* *******,*******, оршин байх, -д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , /ШТЭҮД:2352/ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жанбота нар оролцов.

/Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарын эзгүйд шийдвэрлэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч нь*******-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

миний бие "Гурван бухат" ХХК-иас шатахууны захиалга авч МТ баянгол" ХХК-с 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болон 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд шатахуун худалдан авч өөрийн автомашинаар тээвэрлэн "Гурван бухат" ХХК-д худалдан борлуулсан.

Талуудын хооронд шатахуун худалдах, худалдан авах хэлцэл амаар тогтмол хийгддэг байсан учраас итгэлцэл үүсч улмаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11,940,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 17,940,000 төгрөгийн үнийн дүн бүхий дээр дурдсанчлан худалдсан шатахууныхаа НӨАТ-ийн баримтыг тус тус "МТ баянгол" ХХК-с хариуцагч Гурван бухат" ХХК уруу шууд шивсэн.

Хариуцагч компани нь нийт 17,940,000 төгрөгийн шатахуун надаас худалдан авсан ба уг шатахууны төлбөрөөс 13,200,000 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн. Дутуу төлсөн шатахууны төлбөрөө одоог хүртэл төлж барагдуулаагүй бөгөөд шатахууны төлбөрийг төлнө гэсээр төлөлгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд хариуцагч Гурван бухат" ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 13,200,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

"Гурван Бухат" ХХК нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд гэх иргэнд шатахууны захиалга өгч, шатахуун худалдан авсан зүйл байхгүй болно.

Түүнчлэн "Гурван Бухат" ХХК нь гэх иргэнтэй шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ..шатахуун худалдах, худалдан авах хэлцэл амаар тогтмол хийгддэг байсан.." тухай дурджээ. "Гурван Бухат ХХК-ийг төлөөлөх хэн гэдэг ямар албан тушаалтай хүнтэй амаар хэлцэл хийдэг байсан, мөн шатахууныг "Гурван Бухат" ХХК-ийг төлөөлөх хэн гэж хүнд шатахуунаа хаана, хэрхэн хүлээлцдэг байсан талаараа юу ч бичээгүй байх ба зөвхөн Гурван Бухат" ХХК-ийн регистрээр МТ Баянгол ХХК-аас шатахуун худалдан авснаа дурджээ. Гурван Бухат ХХК-ийн регистрийг бүртгүүлэн, МТ баянгол шатахуун худалдан авсан нь "Гурван Бухат" ХХК-тай шатахуун худалдах худалдан авах гэрээ байгуулж, тухайн шатахууныг Гурван Бухат" ХХК-ийг хүлээн авч өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болохгүй.

Жишээ нь аливаа хуулийн этгээдийн регистрийг өмнө мэддэг болсон /эсхүл opendata.gov.mn нээлттэй сайтаас хараад мэдсэн/ шалтгаанаар регистрийг нь хэлээд шатахуун худалдан авч, өөрөө болон бусдад хэрэглүүлчихээд шатахуун худалдан авсан баримтанд регистр нь бичигдсэн хуулийн этгээдээс шатахууны үнийг шаардаад үнийг гаргуулаад байх боломжтой гэсэнтэй адил логиктой байна.

Нэхэмжлэгч нь шатахуунаа хэн гэдэг хүнд нийлүүлж хүлээлгэн өгсөн, тэр хүнээсээ шатахууныхаа үнийг шаардах эрхтэй болохоос, гэрээ байгуулж шатахуун хүлээн аваагүй хуулийн этгээдээс шаардах эрхгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн болон шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтын тухайд:

3.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж өгсөн баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ас д 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр олгосон итгэмжлэл, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан, шатахуун тослох материалын зарлагын падаан, төлбөрийн баримт, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Мобиком корпораци ХХК-ийн тодорхойлолт, 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өмгөөлөгч Ж.Ганболдтой хийсэн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

3.2. Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн баримтууд: 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр д, 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Б.Даваажавд, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр д, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр д олгосон итгэмжлэл,*******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

3.3. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн баримтууд: Тус шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШЗ2022/10256 дугаар захирамжийн дагуу 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 181/ШЗ2022/11581 дугаар захирамжийн дагуу Хэнтий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн гэрч Г.Мөнхбилэгийг асуусан тэмдэглэл, шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШЗ2022/17419 дугаар захирамжийн дагуу 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэрч Г.Мөнхбилэгийг дахин асуусан тэмдэглэл,

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

4. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , нарт 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шүүхийн тов мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн заалт, нэхэмжлэгч талын хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтэд үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

6. Нэхэмжлэгч нь*******-д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг "Гурван бухат" ХХК-иас шатахууны захиалга авч МТ Баянгол" ХХК-с 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болон 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд шатахуун худалдан авч өөрийн автомашинаар тээвэрлэн "Гурван бухат" ХХК-д худалдан борлуулсаны төлбөрийн үлдэгдэл төлбөрийг гаргуулах гэжээ.

 

7. Хариуцагч "Гурван бухат" ХХК нь нэхэмжлэгч тай шатахууны захиалга өгч, шатахуун худалдан авах талаар гэрээ байгуулаагүй, хэн гэдэг ямар албан тушаалтай хүнтэй амаар хэлцэл хийсэн, хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагагыг эс зөвшөөрсөн.

 

8. Талууд үйл баримтын талаар маргаж байх тул шүүх хэрэгт цугларсан баримт, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар зэрэгт үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй.

 

9. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ ... миний бие "Гурван бухат" ХХК-иас шатахууны захиалга авч МТ Баянгол" ХХК-иас 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр болон 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдэд шатахуун худалдан авч өөрийн автомашинаар тээвэрлэн "Гурван бухат" ХХК-д худалдан борлуулсан...шатахуун худалдах, худалдан авах хэлцэл амаар тогтмол хийгддэг байсан учраас итгэлцэл үүсч улмаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 11,940,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдөр 6,000,000 төгрөг, нийт 17,940,000 төгрөгийн үнийн дүн бүхий дээр дурдсанчлан худалдсан шатахууныхаа НӨАТ-ийн баримтыг тус тус "МТ Баянгол" ХХК-с хариуцагч Гурван бухат" ХХК уруу шууд шивсэн. Хариуцагч компани нь нийт 17,940,000 төгрөгийн шатахуун надаас худалдан авсан ба уг шатахууны төлбөрөөс 13,200,000 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн...гэж, хариуцагч нэхэмжлэгчтэй ямар нэгэн гэрээний харилцаа үүсээгүй үндэслэлээр үгүйсгэдэг.

 

10. Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж, амаар тохиролцсон, нэхэмжлэгч гэрээний үүрэг буюу шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан МТ Баянгол ХХК-ийн санхүү гэсэн тамга дарагдаж, гарын үсэг зурсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, Борлуулагч МТ Баянгол ХХК, Худалдан авагч*******, тээвэрлэгч 0516 ХЭА гэсэн, хэмжээ тус бүр 3000 литр, хүлээн авсан гэсэн мэдээлэл бүхий 2020 оны 01 сарын 29-ний, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрүүдийн шатахуун тослох материалын зарлагын падаан, 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Борлуулагч МТ Баянгол, худалдан авагч Гурван бухат гэсэн мэдээлэл бүхий 11,940,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 6,000,000 үнэ бүхий төлбөрийн баримт, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

10.1 Тухайлбал 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн гэрч Ш.Мөнхбилэгийн ... нь*******-д шатахуун нийлүүлдэг байсан...хэдэн литрийг нь мэдэхгүй байна. 2 тонноор нийлүүлдэг байсан байх.*******-ийн захирал Гантулга гэдэг хүн байдаг. Шатахуун хүлээж авч үйл ажиллагаа явуулж байсан хүн нь Төгсөө гэж хүн байсан.******* нь ас шатахуун авч хэрэглэсэн нь үнэн...Тухайн шатахууныг*******-ийн машин техникүүдэд хийдэг байсан.*******-ийн ажилтнууд тухайн машин техникүүдээрээ үйл ажиллагаа явуулж байсан.******* нь шатахуун авахдаа компанийн нэр дээр НӨАТ-ын баримтаа шивүүл гэж код өгдөг байсан... гэсэн мэдүүлэг, мөн гэрчийг дахин асуусан 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ...Он сарын санахгүй байна. Гантулга нь тай өөрөө уулзсан байгаа. Би зөөх зүйлээ ярьсан. Түлш авах зүйлээ өөрсдөө ярилцсан байгаа. Шатахууныг Төгсөө хүлээж авдаг байсан. Авсан учраас төлнө шүү дээ. Гантулга захирал надад компанийн код өгсөн гэсэн мэдүүлгээр худалдан, худалдан авах гэрээ байгуулагдсан нь нотлогджээ.

 

11. Гэрээний талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар тус тус үүрэг хүлээнэ.

 

11.1 Нэхэмжлэгч нь гэрээнд заасан шатахуун нийлүүлэх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан, дээр дурдсан баримтуудаар нотлогдож, харин хариуцагч үнийг төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь МТ Баянгол ХХК-ийн тамга дарагдаж, гарын үсэг зурсан өглөг, авлагын дэлгэрэнгүй тайлан, 2020 оны 01 сарын 31-ний өдрийн Борлуулагч МТ Баянгол, худалдан авагч Гурван бухат гэсэн мэдээлэл бүхий 11,940,000 төгрөгийн төлбөрийн баримт, 2020 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 6,000,000 үнэ бүхий төлбөрийн баримтуудаар нотлогдож байна гэж үзэв.

 

12. Хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлтэй.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ё.Баяртулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-аас улсын тэмдэгтийн хураамж 223,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч*******-аас худалдах худалдан авах гэрээний үүрэгт 13,200,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ё.Баяртулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******-аас улсын тэмдэгтийн хураамж 223,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь заалтад зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГАНТУЯА