Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 184/ШШ2024/00644

 

 

 

 

 

 

202******* оны дөр

сар 31 р *******/ШШ202*******/006**************

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ******* даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* овогт ******* ******* /Р: Н*******/. Хаяг: ******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, ******* гудамж, -р байр,

Хариуцагч: /Р: 69802**************/. Хаяг: дүүрэг, -р хороо, эвлэлийн гудамж, 080

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн төлөөлөгч ., хариуцагчийн өмгөөлөгч ., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.

ТООРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: миний бие 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрөөс -ын худалдан авах ажиллагааны хэлтсийн худалдан авалт хариуцсан мэргэжилтэн ажлын байранд томилогдон ажиллаж байсан бөгөөд тус газрын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. -ын захирлын 2023 оны А.*******ыг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай шийдвэрийг эс зөвшөөрч, . захирал нь хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйл ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхахыг хориглох заалтыг зөрчиж, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхан, иргэн намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Ажлаас чөлөөлөх тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-ийг үндэслэл болгож, худалдан авах ажиллагааны ахлах мэргэжилтэн ажлын байр хасагдсан тул гэх үндэслэлийг тавьсан. Миний ажлын байр нь худалдан авалт хариуцсан мэргэжилтэн болохоос хасагдаж буй худалдан авалт хариуцсан ахлах мэргэжилтэн биш, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар төрийн өмчит үйлдвэрийн газар нь худалдан авах ажиллагааны захиалагчийн хувьд хуулийн дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулах зорилгоор миний ажлын байр заавал байх шаардлагатай ажлын байр болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны ************** дүгээр тогтоолоор ажлын байр хасагдаагүй, байгууллагын ажил албан тушаалын орон тоонд хэвээр хадгалагдаж байна. Намайг ажлаас чөлөөлж, өөр хүнийг шууд томилсон. Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэл болгосон байтлаа тус хуулийн 80.******* дүгээрт заасан 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх гэсний дагуу ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгөөгүй, шууд ажлаас чөлөөлж хууль зөрчсөн.

Иймд албан тушаалдаа эгүүлэн тогтоолгож, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхагдсаныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлттэй байна.

Хариуцагч , -ын тайлбар, татгалзлын агуулга: Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор -ыг нэгтгэн зохион байгуулагдсан. Ажлыг хүлээж авахад санхүү, худалдан авалт, харилцагчийн үйлчилгээний дээр санхүүгийн асуудал үүссэн байсан тул эдгээр хэлтсийн ажилтнуудтай цаашид хамтран ажиллах, үүссэн нөхцөл байдлыг залруулах бодитой шалтгаан нөхцөлийг тодорхойлохоор ажиллаж байна. Манай байгууллага нь санхүүгийн алдагдалд орсон, аудитын сөрөг дүгнэлт авсан, санхүүгийн алдагдалд орсон ийм нөхцөл байсан боловч ажилчдын гэрээг цуцлахгүйгээр, үргэлжлүүлэн ажиллах бодлого баримталж байсан. Худалдан авалтын даргаар томилогдсон гэх хүн ажлыг хүлээж аваад хэд хонож байхад А.******* хандаж би удахгүй ажлаас гарна, та дараагийн хүнээ олоорой гэж хэлсэн байсан. Би энэ байдлыг сонсоод бичгээр хүсэлтээ өгсөн үү, өгөөгүй бол үргэлжлүүлэн хамтран ажиллах, тулгараад байгаа асуудлыг зохицуулах чиглэлийг өгсөн. А.******* өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өгсөн. Шалтгаан нь ар гэрийн асуудал, хоёрдугаарт тэтгэмж олгож өгнө үү гэсэн асуудлаар хүсэлт өгсөн байсан. Хуулийн хэлтэстээ танилцуулахад, хуулийн хэлтсээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа тул, тэтгэмж олдохгүй гэсэн. Үүний дагуу тушаалын төсөл боловсруулж А.*******д өгсөн. А.******* надтай уулзахдаа цалин өндөртэй ажилтай болсон тул ажлаас яаралтай чөлөөлж өгнө үү, хоёрдугаарт тэтгэмж олгоод өгөөч гэсэн хүсэлтүүдийг хэлсэн. 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болон А.******* нар хамт өрөөнд орж ирээд тулгараад байгаа асуудлуудаа хэлсэн. Үүнийг би хуулийн хэлтэст танилцуулсан. Хуулийн хэлтэс болон хүний нөөцөөс Худалдан авах хэлтсийн орон тооноос нэг орон тоо цөөрсөн байна, энэ үндэслэлээр та тэтгэмжийг олгохын тулд хүсэлтийн дагуу тэтгэмжийн асуудлыг шийдвэрлэх талаар саналыг хэлсэн. Бид ярилцсаны үндсэн дээр хүсэлтийн дагуу А.*******ыг ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалыг гаргасан. 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ажил олгогчид илэрхийлж, хүсэлтийг шийдвэрлэхдээ ар гэрийн нөхцөл байдлыг тайлбарлан тэтгэмж авах хүсэлттэй байгаагаа хэлсэн. Улмаар ажил олгогч түүний хүсэлтийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр дугаартай тушаалаар ажлаас чөлөөлж, тэтгэмж олгосон. Өөрөөр хэлбэл А.*******ы хүсэлтийг бүрэн хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: 2023 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн дугаар итгэмжлэлийн хуулбар, , төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаал, 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ, дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дугаар тэмдэглэл,

Хариуцагч талаас гаргасан баримтын тухайд: 2023 оны 10 дугаар сарын *******-ний өдрийн 557 дугаар итгэмжлэл, ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Шүүхийн журмаар гаргуулсан баримтын тухайд: 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ************** дугаар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын тогтоол, -ын зохион байгуулалтын бүтцийн схем, төрийн өмчит үйлдвэрийн газрын албан тушаалын жагсаалт,

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч -т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ажлын байр хасагдсан гэх шалтгаанаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ ажилтны өөрийн гаргасан өргөдлийг үндэслэн ажлаас чөлөөлж тэтгэмж олгосон, тэтгэмж олгохын тулд ажлын байр хасагдсан гэх үндэслэлийг тушаалд баримталсан гэж тус тус тайлбарласан.

Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч -т худалдан авах ажиллагааны мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаад тус байгууллагын захирлын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /хх-ийн *******/

Засгийн газрын 2022 оны 317 дугаар тогтоолоор " ны " төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, " " төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг нийлүүлэн " - " төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгож өөрчлөн зохион байгуулсан байна.

А.******* нь -т худалдан авах ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад -т худалдан авах ажиллагааны мэргэжилтнээр сарын 1,600,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан нь зохигчийн тайлбар, 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон, мөн энэхүү үйл баримтын тухайд талууд маргаагүй.

Нэхэмжлэгч А.******* нь дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох гомдол, шаардлага гаргасан бөгөөд тус хороо 2023 оны 8 дугаар сарын 29-ны өдөр хуралдаж, талууд харилцан тохиролцоогүйг, Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлж болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 9 дүгээр сарын *******-ны өдөр хүлээж авсан бөгөөд нэхэмжлэгч 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15******* дүгээр зүйлийн 15*******.8 дах хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч А.******* нь байгууллагын захиргаанд хандан 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс ажлаас чөлөөлж, хуульд заасны дагуу тэтгэмж олгохыг хүссэн өргөдлийг бичгээр гаргасан ба энэхүү өргөдлийг дарга нарын зүгээс намайг шахаж дарамталсны улмаас гаргасан гэж тайлбарладаг. /хх-ийн 23/

Хэрэгт авагдсан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ************** тогтоолоор  -н албан тушаалын жагсаалтыг баталсан бөгөөд Худалдан авах ажиллагааны хэлтэс нь хэлтсийн дарга, 3 мэргэжилтний орон ой байхаар батлагдсан байна. /хх-ийн 51/

Хариуцагч байгууллагын захирал . нь нэхэмжлэгчийн өргөдлийг ажлаас чөлөөлөх үндэслэл болгосон тухайгаа тайлбарласан, мөн нэхэмжлэгч тушаалд дурдсан нэг сарын тэтгэмжийг авсан тухайд маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1 дэх хэсэгт талууд харилцан тохиролцсон бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгохоор зохицуулсан.

Нэхэмжлэгч А.******* ажлаас чөлөөлөгдөх, тэтгэмж авах хүсэлтээ байгууллагын захиргаанд /ажил олгогчид/ бичгээр илэрхийлснийг ажил олгогч хүлээн авч зохих журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл өргөдлийг хүчээр тулгаж бичүүлсэн, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд ялгаварлан гадуурхсан, дарамталсан гэх үйл баримт тогтоогдоогүй болно.

Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг баримталсан тул мөн хуулийн 80.******* дэх хэсэгт зааснаар 30 хоногийн дотор мэдэгдэх ёстой байсан гэж маргаж байгаа ч тушаалын агуулга нь түүний гаргасан өргөдлийг үндэслэсэн болохыг мэдэж байсан гэж үзэхээр байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад асуугдсан гэрч О.аваасамбуу, .Содномдорж нар нэхэмжлэгч ажлаас чөлөөлөгдөх өргөдөл гаргасан талаар адил мэдүүлсэн ч харин өргөдөл гаргах болсон шалтгааны талаар харилцан өөрөөр мэдүүлсэн.

Иймд нэхэмжлэгчийн -т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.1.1 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******ы -т холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

АРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.БАТСҮХ