Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2024/00695

 

 

 

 

 

 

                                2024       02          01

                   101/ШШ2024/00695

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* тоот хаягт оршин суух ******* овогт *******гийн ******* /рд:*******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,, тоот хаягт оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох

 

9,118,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагчийн төлөөлөгч Б., Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч Б., өмгөөлөгч Г. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2021 оны 05-р сарын 21-ны өдөр “” ХХК-тай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан захиалга өгсөн билээ. Миний захиалсан байр нийт 68,4 м,кв талбайгаар нийт 191,520,000 төгрөг болсон. Бид гэрээний дагуу байр ашиглалтад орж 2021-9-15-нд бид байрандаа орсон. 2023-08-09-нд Орон сууц хэмжилтийн “” ХХК-д хүсэлт өгс байрандаа хэмжилт хийлгүүлсэн. Хэмжилтээр нийт талбайн хэмжээ 65,19 м2 гарсныг мэргэжлийн байгууллага баталгаажуулсан. Гэтэл “” ХХК -тай миний хийсэн гэрээгээр 68,4 м2 хэмжээтэй байранд бид гэрээ байгуулсан. Гэрээнд тусгасан 2,6-д зааснаар нийт талбайн хэмжээ нь 1-2 хүртэл хувийн зөрүү үүсэж болох асуудлаар талууд маргаан гаргах эрхгүй гэрээ хийсэн боловч манай байрны хэмжээ 3,21 м2 дутаж байгаад би гомдолтой байна. Мөнгөөр тооцвол 8,988,000 төгрөг болж байна. “ ” ХХК -д олон удаа очиж учир байдлаа хэлсэн боловч үл тоосоор өдий хүрлээ.

Иймд “” ХХК- аас М2-ын зөрүү болох 8,988,000 төгрөг, тапбайн хэмжилтийн 130,000 төгрөг, нийт 9,118,000 төгрөгийг тэмдэгтийн хураамж “” ХХК гаргуулж өгнө үү.

1а. Хариуцагчийн гаргасан баримттай танилцлаа. Хурлаа үргэлжлүүлье. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2021.5.21-нд гэрээ байгуулж 68.4 м.кв талбайтай байр авахаар тохиролцсон. 2021.9.15-нд байрандаа орсон. Улмаар хэмжилт хийлгэхэд 65.19 м.кв гэсэн. Ингээд 3.25 м.кв дутуу байх тул м.кв-н үнээр тооцоож 8.988.000 төгрөг, мөн үнэлгээ хийлгэсэн төлбөрийг нэмээд нэмээд 9,118,000 төгрөг гаргуулна. Тагтыг лонж гээд байна. Өнөөдөр мөрдөгдөж байгаа MNS6058-2009 оны стандартаар бол тагтыг 0.3-р хэмжих тул манай хэмжилт зөв юм. Дотор ханыг стандартын дагуу хэмжээнд оруулахгүй юм. Гэрээнд заасан 1-2 хувиас илүү зөрүү гарсан тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

 

2.         Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч Ц., Б. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “” ХХК /РД:/-д холбогдох, нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт энэхүү тайлбарыг гаргаж байна.

Тус “” ХХК нь Баянзүрх дүүргийн дүгээр хороо 15 дугаар хороолол /13343/ Энхтайваны өргөн чөлөө хаягтай газарт үйлчилгээтэй 16 давхар 1 айлын орон сууцны тоот барилгыг барьж ашиглалтад оруулсан.

Худалдан авагч *******гийн ******* нь байрны 8 давхарт тоот 3 өрөө 68.4 м.кв орон сууцыг “” ХХК-аас №С-1/99 тоот гэрээ байгуулан худалдан авсан байдаг. Тус гэрээний 2.4 дүгээр зүйлд зааснаар байрны нийт талбайн хэмжээг бодохдоо барилгын гадна хананы дотор талаас тооцсон ба байрны дотор хананууд м.кв-ын тооцоонд орсон бөгөөд худалдан авсан талбайн хэмжээг тооцсон тооцоог хүлээн зөвшөөрч Б.******* гэрээ байгуулсан.

Худалдан авагч Б.******* нь “” ХХК -аар сайн дураар тус байрны м.кв-ыг хэмжүүлсэн бөгөөд манай компанийн зүгээс “” ХХК-ийн гаргасан байрны хэмжилтийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд талбайн хэмжилтийн 130.000 төгрөг, нэхэмжилсэн 8.988.000 төгрөг, нийт 9,118,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

“’ ХХК /РД:/-д холбогдох, нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэмэлтээр тайлбар гаргаж байна.

*******гийн ******* нь “” ХХК-тай ******* хороонд байрлах байрны 8 давхарт тоот 3 өрөө 68.4 м.кв орон сууцыг захиалан №С-1/99 тоот “Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний нөхцөлийг талууд нарийн тохиролцож, уншиж танилцаж хүлээн зөвшөөрч гэрээгээ байгуулсан. Талуудын байгуулсан №С-1/99 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар байрны нийт талбайн хэмжээг барилгын гадна хананы дотор талаас хэмжиж байрны өрөө хоорондын дотор ханануудыг м.кв-ын тооцоонд оруулж тооцсон болно. Гэвч байр захиалагч Б.*******ын “” ХХК-аар хэмжүүлсэн хэмжилтэд байрны дотор өрөө хоорондын хамар ханануудын м.кв-ын хэмжээг оруулаагүй тооцсон байна. Өөрөөр хэлбэл гэрээгээр тохирсон нөхцөлийн дагуу хэмжилтийг хийлгээгүй байна. Мөн тус байрны тагтыг битүү шилэн хаалттай лоож хэлбэрээр хийж гүйцэтгэсэн ба ийм нөхцөлд 0,5 гэсэн итгэлцүүрээр бодогддог. Тагт 1.78 м.кв байхад 1.00 м.кв гэж бага хэмжээгээр гаргасан. Мөн дотор хамар хана буюу өрөө хоорондын хананы 2.63 м.кв, тагтны зөрүү 0,78 м.кв нийт 3. м.кв хэмжээг тооцоход гэрээгээр тохиролцсон 68.40 м.кв хэмжээнд таарч байгаа болно. Энэ мэт хэмжилтийг гэрээнд заасан нөхцөлүүдийн дагуу хэмжээгүйгээс зөрүү гарсан байна.

******* хороонд байрлах тоотын 8 давхар тоот байрны түлхүүрийг “” ХХК нь 2021 оны 09 дүгээр 10-ны өдөр Б.*******т хүлээлгэн өгсөн ба тус байр одоогоор Б.*******ын эзэмшилд байдаг. Б.******* нь 2024.04.20-ны өдөр хүртэл тохирсон графикийн дагуу төлбөр төлөх үүрэгтэй ба төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болно. Б.*******ын гаргасан нэхэмжлэх нь тус байрны үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч Б.******* нь гэрээгээр тохирсон нөхцөл болон үүргээ зөрчиж 9,118,000 /есөн сая нэг зуун арван найм/ төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд Б.*******аас нэхэмжилсэн -ын тоот байрны талбайн хэмжилтийн төлбөр 130.000 төгрөг, 8.988.000 төгрөг, нийт 9.118.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

2а. Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай 82 тоот 3 өрөө орон сууц орон захиалах бариулах гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 243-д заасан гэрээ гэж үзэж байгаа юм. 2021.5.21-нд гэрээ байгуулсан. 2021.9.10-нд улсын комисст хүлээлгэн өгсөн. Гэрээний 2.1-д зааснаар барилгын хэмжээг гадна ханаар хэмжих ба дотор ханыг оруулан тооцохоор заасан. Гэтэл хэмжилтээр дотор ханын оруулан тооцоогүй байна. Мөн тагтыг лоож хэлбэрээр битүү хийсэн тул 0.5 хувийн итгэлцүүрээр бодох ёстой. Энэ аргачлалаар тооцоход гэрээнд заасан м.кв-тай тохирч байгаа юм. Түлхүүрийг 2021.9.10-нд хүлээлгэн өгснөөр эзэмшилд нь байгаа юм. Уг байр өмнө нь 5-р хороонд байсан бол одоо 40-р хороо болсон. Нэхэмжлэгч нь төлбөрийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөхөөс зайлсхийж байна. Иргэний хуулийн 255.1.1-д зааснаар эд хөрөнгө хүлээн авахдаа доголдлыг мэдэх боломжтой байсан боловч хүлээн авсан гэж үзэж байгаа юм. Талуудын хооронд байгуулсан гэрээнд дотор хана нь тооцоонд орсон гэж заасан байдаг. Мөн гэрээг урьдчилан уншиж тохиролцсон гэж заасан байгаа юм. Энэ талаар гэрээний 8.1-д заасан юм. Манайх хэмжилтээ гаргаж өгсөн бөгөөд уг хэмжилтийг 6058-2009 стандартаар хэмжсэн. Байрыг хүлээн авахдаа хэмжилтээ хийлгэх боломжтой байсан. Бид талбайн хэмжээг нуун дарагдуулаагүй.

Улсын комисс 2021.9.1-нд ажилласан. Үүнээс өмнө улсын комисс ажиллаагүй айл ороогүй байх үед хэмжилтээ хийлгээд дүгнэлт нь сүүлд гарч ирсэн. Айл байхад хэмжилт хийгээгүй гэв.

 

3.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн:

3а. Нэхэмжлэгчээс: Орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэрээний хуулбар /хх4-10/, орон сууцны хэмжилтийн тайлан /хх11-14/, нэхэмжлэх /хх18/,

3б. Хариуцагчаас: Хэмжилтийн зургийн хуулбар /хх49-51/,

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

                 ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр хариуцагчаас 3,830,400 төгрөг гаргуулж шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч Б.******* нь орон сууцны талбайн дутуу хэсэгт 8,988,000 төгрөг, гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу хэмжилтийн ажлын хөлс 130,000 төгрөг, нийт 9,118,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч “” ХХК нь нэхэмжлэгчийн хийлгэсэн хэмжилт нь гэрээнд зааснаас өөр бөгөөд талбайн хэмжээ бүрэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

4.         Зохигчид 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдөр С-1/99 дугаартай орон сууц захиалан бариулах хөрөнгө оруулалтын гэсэн нэртэй гэрээ байгуулсан байна. /хх4-10/

Гэрээгээр хариуцагч нь 68.4 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-г 2,800,000 төгрөгөөр тооцож, нийт 191,520,000 төгрөгөөр барих, нэхэмжлэгч нь гэрээнд заасан төлбөрийг төлөхөөр тохиролцсон байна. Гэрээний 3.3-т зааснаар орон сууцыг 2021 оны 07 дугаар сард багтаан хүлээлгэн өгөхөөр тохиролцож, төлбөр төлөх хуваарь гаргасан. Улмаар барилгад 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр байнгын ашиглалтад авах комисс ажилласан бөгөөд нэхэмжлэгчид орон сууцыг 10-ны өдөр хүлээлгэн өгсөн. Дээрх үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцээний зарчмаар явагдах тул зохигчдын маргаагүй үйл баримтыг шүүх нотлох шаардлагагүй.

Нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд зааснаар 68.4 м.кв байгаа эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.

 

5.         Гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн болон захиалагчийн материалын гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч тохиролцсон хөлсийг төлөх үүрэг хүлээнэ.

 

6.         Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох хүлээн авсан орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заасан 68.4 м.кв-с 3.21 м.кв-р дутуу гэж тайлбарласан бол хариуцагч нь нэхэмжлэгчийг орон сууцаа хүлээн авахдаа хэрэв талбайн хэмжээ дутуу буюу гэрээний зүйл биет байдлын доголдолтой байсан бол үүнийг мэдэх боломжгүй байсан. Улмаар энэ талаар гомдол гаргаагүй тул Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д зааснаар шаардах эрхээ алдсан гэж маргасан. Гэвч зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ биш харин ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Цаашлаад орон сууцны талбайн хэмжээ нь энгийн нүдээр хараад тодорхойлох боломжгүй. Түүнчлэн барилга нь  3 жилийн баталгаат хугацаатай байх бөгөөд Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар орон сууцны талбай дутуу байгаа талаар хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага гаргах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь орон сууцыг 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хэмжилтийг 2023 оны 08 дугаар сарын 09-ны өдөр хийлгэсэн байх тул Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.2-т зааснаар хэмжилт хийлгэсэн өдрөөс эхлэн гомдлын шаардлага гаргах хугацааг тоолох тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй.

 

7.         Монгол улсын MNS6058-2009 стандартад зааснаар орон сууцны талбайн хэмжээг хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа ханын дотор талаас хэмжинэ. Иймд хэдийгээр гэрээний 2.4-т дотор хана талбайн хэмжээнд орохоор заасан боловч гэрээний энэхүү заалт нь холбогдох стандартад нийцэхгүй тул шийдвэрийн үндэслэл болохгүй.

Мөн хариуцагч нь тагтыг лоож гэж маргасан боловч өөрийн тайлбарыг буюу тагтны биет байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийн дагуу нотлоогүй. Иймд нэхэмжлэгч нь тагтыг дээрх стандартын 7.1-д зааснаар 0.3 гэсэн итгэлцүүрээр тооцож байгааг буруутгахгүй.

Түүнчлэн хариуцагч талаас шүүхэд ирүүлсэн хэмжилтийг улсын комисс ажиллаагүй, захиалагчид хүлээлгэн өгөөгүй байхад хийгдсэн гэж тайлбарласан. Тодруулбал, орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгсний дараа хэмжилт хийгээгүй гэж тайлбарлаж байна. Улмаар нэхэмжлэгчид 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр орон сууцыг хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар маргаагүй. Гэвч дүгнэлтэд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэмжилт хийсэн гэсэн байх тул шийдвэрийн үндэслэл болохгүй. /хх49-51/

 

8.         “Брайт пойнт” ХХК-ийн гаргасан дүгнэлтээр маргаж буй орон сууц нь 65.19 м.кв талбайтай байна. /хх11-14/

Гэрээний 1.2, 2.6-д зааснаар 2 хувийн зөрүүг хасвал орон сууцны талбайн хэмжээ нь 67.032 м.кв-с багагүй байхаар тохиролцсон байна. Иймд маргаж буй орон сууцны талбай нь 1,368 м.кв-р дутуу гэж үзэх үндэслэлтэй.

Эдгээр үндэслэлээр хариуцагч нь дутуу талбайд төлбөр авч үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул дутуу талбайн төлбөр болох 3,830,400 /1,368*2,800,000/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

 

9.         Нэхэмжлэгч нь хэмжилт хийлгэж ажлын хөлсөнд 130,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна. Гэвч хэрэгт нэхэмжлэх байх боловч бодитоор хөлс төлсөн гэх санхүүгийн анхан шатны баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

10.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг хариуцагчаас гаргуулна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

         ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч “” ХХК-с 3,830,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,287,600 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 160,838 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 76,236.40 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.ГАНБОЛД