| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2023/05030/И |
| Дугаар | 101/ШШ2024/00102 |
| Огноо | 2024-01-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2024/00102
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.У-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С.Б-т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,418,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М, нарийн бичгийн дарга Жаргалболд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч С.*******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,418,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.
Миний бие Б.******* нь Нарантуул ОУХТ-д жимс, жимсгэнэ худалдан борлуулдаг. Иргэн Б. нь 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн надаас жимс, жимсгэнэ зээлээр авч эхэлсэн бөгөөд түүний охин С.******* нь надаас мөн зээлээр жимс жимсгэнэ авна гэж хүссэний дагуу түүнд зээлээр нийлүүлдэг байсан. Би тус зээлээр худалдсан бүтээгдэхүүний төлбөрийг хүлээсээр С.*******тэй олон удаа очиж уулзсан бөгөөд удалгүй өгнө, маргааш өгнө, нөгөөдөр өгнө гэхчлэн шалтаг тоочин өгөлгүй өнөөдрийг хүргэсэн.Ингээд 2021 оны 8 дугаар сарын 06-ний өдөр иргэн ...С.******* нь надад 19,418,000 төгрөг төлөх тухай тооцоо нийлсэн гараар миний хар дэвтэр дээр баримт үйлдэж сард боломжоороо хэдэн ч төгрөг хамаагүй төлнө гэдгээ бичгээр илэрхийлэн гараар бичиж өгсөн боловч өнөөдрийг хүртэл надад ямар ч мөнгө төлөлгүй намайг маш ихээр хохироож байна. Би олон жил түүнтэй хамт нэг зах дээр байсан тул түүнд итгэж их хэмжээний өртөгтэй жимс жимсгэнийг түүнд нийлүүлсэн боловч тэрээр миний итгэлийг алдаж жимс жимсгэнэ худалдан борлуулж амьжиргаагаа олдог намайг ихээр хохироож байна. Миний бизнесийн ихэнх эргэлтийн мөнгийг тэрээр энэ олон жил сар өгөхгүй байгаа нь намайг цаашид энэ бизнесийг явуулах боломжгүй болгож байна.
Иймд иргэн С.*******ээс зээлээр жимс жимсгэнэ худалдан авах гэрээний дагуу түүнд нийлүүлсэн жимс жимсгэнийн өртөг болох 19,418,000 төгрөгийг гаргуулж, миний хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:нэхэмжлэгч нь Нарантуул олон улсын худалдааны төвд жимс жимсгэнийн худалдаа эрхэлдэг. Хариуцагчийн ээж 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгчээс жимс зээлээр худалдан авдаг байсан. Улмаар С.******* ээжээрээ дамжуулан өөрийнх нь хүсэлтийн дагуу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн жимс зээлээр авч эхэлсэн. Хариуцагч заримдаа бэлнээр мөнгөө өгөөд жимсээ аваад явдаг байсан Талууд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдээд 19,418,000 төгрөгийг төлнө гэдгийг С.******* өөрийн гараар бичиж өгсөн боловч ямар ч мөнгө төлөөгүй өнөөдрийг хүртэл төлөөгүй тул 19,418,000 төгрөгийг төгрөгийг нэхэмжилж байна гэв.
3.Хариуцагч С.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгч С.*******аас жимс зээлээр авч худалдан борлуулдаг байсан. Эхэндээ падаанаас падааны хооронд төлбөр тооцоогоо тулгаад хийдэг байснаа дунд нь падааны зөрүү гараад маш их мөнгө төлөөгүй гэж эхэлсэн. Уг тооцоог тулгах гэж ярих болгонд намайг доромжилж, оны нүдэн дээр загнаж хашгардаг байсан.Нөхөр очиж бараа авахад өгсөн бэлэн мөнгийг хасахгүй нэмж мөнгө нэхнэ.Хэлэхээр урдаас тайлбар сонсохгүй загнаж зандарна. Бараа нь муу ирсэн муудсан байна солиулахаар болохоор 50 хувийг нь сольж өгнө, бас үнэтэй ирээд байна гэхээр надаас хүсэлт ерөөсөө авахгүй байдаг. Аргагүй эрхэнд тайван бараагаа зарахын тулд мөнгийг төлж өгнө гээд гарын үсэг зурсан.
Тэгээд удалгүй ковид гараад бараа орж ирэх нь багассан С.*******аас бараа таталт хийхээ больсон. Нэхсэн мөнгийг нь бага багаар төлнө гэж гарын үсэг зурснаас хойш мөнгө өгөх болгонд хүү бодоод үндсэн мөнгөнөөс хасахгүй байсан.
Энэ хугацаанд нөхөр, жолооч нараа явуулж байнга мөнгө нэхэж, луйварчин, хулгайч гэж загнаж сэтгэл зүйн дарамтад оруулж байсан. Би 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр өдөр арга буюу очиж өөрийнх нь бодож тооцоо гаргасан тооцоололд гарын үсэг зурсан болно.
Би 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 390,000 төгрөг, 430,000 төгрөг өгсөн чинь хүү бодоод хасалт хийгээгүй. Мөн 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 793,000 төгрөгийг өгсөн чинь хүү бодоод хасалт хийгээгүй, 11 дүгээр сарын 13-ны өдөр 130,000 төгрөгийг, 390,000 төгрөгийг өгсөн чинь бас л хүү бодоод хасалт хийгээгүй, 12 дугаар сарын 24-ний өдөр 750,000 төгрөгийг өгсөн чинь бас л хүү гэж бодоод хасалт хийгээгүй, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бас өгсөн мөнгийг хүү гэж бодоод хасалт хийхгүй байсан тул тооцоог өгөхөө больсон ба тэрнээс хойш лангуун дээр ирж бэлнээр мөнгө авдаг байсан ч хүү бодоод хасалт хийхгүй дандаа хүү бодоод авдаг байсан.
Би бараа авч зарсан боохоос хүүтэй мөнгө зээлээгүй юм. Хамгийн сүүлд 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр жолооч Мөөгийг явуулж өдөржин тооцоо нэхүүлж арга буюу 300,000 төгрөгийг бэлэн өгч явуулсан ч бас л адил хасалт хийгээгүй. Үлдэгдэл тооцоо хэд байгааг гаргаж өгөөч гэх хүсэлт хэлэхэд болгонд 20,000,000 төгрөгийн тооцоо байгаа байгаа гэж хэлдэг байна. Би 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дансаар 300,000 төгрөгийг шилжүүлээд тооцоо дууссан гэж үзсэн. Бараа бүтээгдэхүүн муудсан байсан ч би хариуцлага хүлээдэг байсан. Бэлэн өгч явуулсан мөнгийг тооцооноос хасахаа марсан байна гэж хэлэхээр уурлаж хүлээж авдаг байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
4.Нэхэмжлэгчээс шүүхэд: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт(хх2), итгэмжлэл(хх3),тооцооны үлдэгдлийн баталгаа(хх4),ногоон өнгийн дөрвөлжин шугамтай тооны дэвтэр (хх5-103) зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас шүүхэд:Хаан банкны ******* депозит дансны дэлгэрэнгүй хуулга(1хх115-3хх4) зэргийг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.******* хариуцагч С.*******ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,418,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Хариуцагч С.******* нэхэмжлэгчдэд төлнө гэсэн тооцоог төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхэд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон гэж үзэв.
6.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: хариуцагч С.******* 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлж 19,418,000 төгрөгийг төлнө гэж бичиж өгсөн тул хариуцагчаас шаардаж байна гэжээ.
7.Хариуцагч С.******* татгалзлын үндэслэлээ: ...Нэхсэн мөнгийг бага багаар төлөхөөр хүү гэж тооцоод үндсэн төлбөрөөс хасдаггүй байсан.2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр дансаар 300,000 төгрөгийг шилжүүлээд тооцоо дууссан. Би энэ хүнээс жимс авч зарсан болохоос хүүтэй мөнгө зээлээгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
7.1.Хариуцагч С.******* нь нэхэмжлэгч *******аас 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 8,000,000 төгрөгийн үнэ бүхий жимс жимсгэнийг зээлээр худалдан авч, тооцоог 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэн талууд гарын үсэг зуржээ.(1хх4)
7.2.Талуудын тохролцсоноос үзэхэд нэхэмжлэгч талаас жимс жимсгэнэ бэлтгэн нийлүүлэх, хариуцагч тал нийлүүлсэн жимс, жимсгэнийн үнийг төлөхөөр тохиролцсон ба зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7.3.Хэрэгт нэхэмжлэгээс шүүхэд нотлох баримтаар өгсөн ногоон өнгийн нүүртэй, дөрвөлжин шугамтай, 96 хуудастай дэвтэрт зохигчдын хооронд хийсэн тооцоо бичигджээ.
Тооцоо хийсэн дэвтрийн 83 дугаар талын ар талын доод буланд:
...2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хийсэн тооцоогоор хариуцагч С.******* 20,007,000 төгрөгийн үлдэгдэлтэй талаар бичигдсэн, 7 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч гарын үсэг зурж,
84 дүгээр талд:
-1,800,000-7.11 данс;
18,207,000 үлдэв: 390*430=20,074,550;
-793,000 10.5/данс/=19,281,500/х2х 19,667,430/ ******* 5.16-нд;
19,281,500-130,000/11.13/=19,537,130+390,0/2020.11.30*******/;
750,000 /12.24 данс/ -550-190/2.9/=18,820,000/2.9/;
+38310 1сар хүү/3-9/ 1сар;
үлд 18,203,100-2,250/4.6нд/=17,978,000 /2021.4.6 нд *******/;
хүү 4сар 360,0=1,440,0-?;
19,418,000/8.6нд/ гэж тэмдэглэгджээ.
7.4.Иргэний хуулийн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ, 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар худалдагч С.******* нь жимс жимсгэнийг нийлүүлэх, худалдан авагч С.******* худалдан авсан жимс жимсгэнийн үнийг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн хооронд төлөх үүргийг хүлээж хэлцэл хийгдсэн байна.
7.5.Хэрэгт Б.*******ийн Хаан банкны ******* дугаар дансны 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 7 дугаар 31-ний өдрийн хүртэлх хугацааны дансны хуулга баримтаар авагдсан.(1хх115-3хх5)
7.6.Хариуцагчийн Хаан банкны ******* дугаар данснаас ******* дансанд:
2019 оны 7 дугаар сарын 20-ны өдөр-1,062,000 төгрөгийг, *******, *******;
2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр-589,000 төгрөгийг, *******;
2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр-130,000 төгрөгийг, *******;
2019 оны 7 дугаар сарын 28-ны өдөр-66,000 төгрөгийг, 8*******;
2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр-1,560,000 төгрөгийг, *******;
2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр-3,090,500 төгрөгийг, *******;
2019 оны 8 дугаар сарын 24-ний өдөр-648,000 төгрөгийг, *******;
2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр- 1,114,000 төгрөгийг, *******;
2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр-3,000,000 төгрөгийг, ******* *******;
2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр-1,000,000 төгрөгийг, *******;
2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр-1,000,000 төгрөгийг, *******;
2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр-1,500,000 төгрөгийг, *******;
2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр-1,500,000 төгрөгийг, *******;
2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр-2,000,000 төгрөгийг,-TRF=002284633530-xxxxxxx2237-ATM 1284ULa;
2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр-132,800 төгрөгийг, *******;
2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр-130,000 төгрөгийг, *******, *******;
2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр-190,000 төгрөгийг, *******;
2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр-1,000,000 төгрөгийг, *******;
2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр-500,000 төгрөгийг, *******, ******* *******;
2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр-500,000 төгрөгийг, *******, *******;
2022 оны 7 дугаар сарын 14-ний өдөр-300,000 төгрөгийг, Symber *******, ******* гэсэн утгатайгаар Хаан банкны ******* дансанд нийт 21,012,300 төгрөгийг шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. (1хх115-3хх5)
Дээрх Хаан банкны ******* дансыг С.*******ын данс гэдгийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч маргаагүй.
7.7.Хавтас хэрэгт авагдсан 2020 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр ******* 18 нэр төрлийн 1,784,000 төгрөгийн, 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ******* гэж 17 нэр төрлийн нийт 2,571,000 төгрөг гэж бичигдсэн Зарлагын баримтад хүлээлгэн өгсөн, хүлээн авсан авсан хүний гарын үсэг зурагдаагүй нотлох баримтын шаардлага хангахгүй тул шүүхээс үнэлэх боломжгүй.(1хх82-83)
7.8.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: ... хариуцагч 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 8,000,000 төгрөгийн үнэ бүхий жимсийг зээлээр худалдан авсан, үүнийгээ 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төлж эхэлнэ гэж тохирсон. ******* нь мөн энэ тооцооноос гадуур дансаар мөнгө шилжүүлж жимс авдаг байсан...гэж, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт ... бэлнээр мөнгө өгөхөөр хүү гээд авдаг байсан гэж тус тус маргах боловч талууд энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэв.
7.9.Нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ногоон өнгийн дөрвөлжин хуудастай дэвтэрт нэхэмжлэгчийн гар бичмэлд бичвэрт (...3810-1 сар хүү/3-9/ 1 сар, ... хүү 4 сар 360,000 =1,440,000, ... үлд 18,203,000+1,440,000=19,418,000...) гээ, хариуцагчийн шүүхэд гаргасан ...хүү бодоод хасалт хийдэггүй байсан... гэсэн тайлбар үндэслэлтэй гэж үзэхээр байна. (1хх84)
7.10.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлдүүлэгч, зээлдэгчийн хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзвэл энэ хуулийн 282 зүйлийн 282.3-д зааснаар зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй бол зээлдүүлэгч хүү шаардах эрхгүйг ойлгоно.
7.11.Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх тул хариуцагчийн төлөх төлбөрт нэхэмжлэгч хүү шаардах эрхгүй.
7.12.Хэргийн үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаас хариуцагч С.******* нь 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн хугацаанд нэхэмжлэгчийн Хаан банкны ******* дансанд нийт 21,012,300 төгрөгийг шилжүүлсэн баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч С.*******ээс худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 19,418,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 255,040 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ