Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2024/00180

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 142/ШШ2024/00180

Орхон аймаг

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг Жаргалант сум ******* ******* оршин суух, ******* ******* ******* ******* *******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг ******* тоотод оршин суух, ******* ******* -д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,240,000 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******,

Хариуцагч Б.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.д холбогдуулан 1,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Б.******* нь Б.гаас оёдлын утас, материал авахаар 2022 оны 4 дүгээр сард 150.000 төгрөг, 5 дугаар сарын 3-ны өдөр 1.090.000 төгрөгийг тус тус шилжүүлж, оёдлын утас, материал авах захиалга өгсөн. Гэтэл Б. нь хаягдал, хэрэглэх боломжгүй бараа материал явуулсан тул би буцаан өөр рүү нь уг материалыг өгч явуулсан. Ингээд өгсөн мөнгөө авах гэж удаа дараа холбогдох үед хэл амаар доромжилж, миний мөнгийг өгөхгүй өдийг хүрлээ. Би энэ хүнийг огт танихгүй, юм хувиараа юм оёдог. Зун ах дээрээ ирсэн байсан юм оёдог гэхээр нь хотоос бөөний утасны дугаар авах гэж л дугаарыг нь авсан. Эрдэнэт хот хоёр адилхан, та Эрдэнэтээс авчих гэхээр нь санамсаргүй утасныхаа мөнгийг шилжүүлсэн чинь таг болсон. 2023 оны 05 сард хавар хэрээсний машины утас хэрэгтэй болоод бөөний газар олж мэддэггүй г юм оёдог гэхээр нь бөөний утасны дугаар авах гэж залгасан. гийн дугаарыг манай нөхөр хоёр ахаас нь авч өгөөд залгасан. Залгахад Эрдэнэт хот хоёр адилхан байна лээ. Ах бид хоёр сая хотоос явж явж ирсэн, би эндээс аваад явуулъя шуудан хүргэдэг гэхээр нь 1 кг утас 15,000 төгрөгөөр үнэлээд 150,000 төгрөгт 10 кг утас авъя гэж мөнгөө өгсөн. Тэрийгээ ч аваагүй хэд хоног алга болж байснаа гэнэт дотор үнэд орох гээд байна шүү энд аваад удсан хямдарна 8500 төгрөгөөр өгнө гэнэ дотроо манай эндээс авчих гэхээр нь надад сонин санагдаад нөхөртөө хэлэхэд чамайг бодоход төв газар юм оёсон янзын юм оёдог, танихгүй хүнээс авч байхаар таньдаг хүнээсээ ав гэхээр нь нэг л худлаа санагдаад байна гэхэд манай нөхөр чи хийчих салон удирдсан хүн янзын юм явуулна гэхээр нь 1.090.000 төгрөг явуулсан. Би мөнгөө 05 дугаар сарын 03-ны өдөр хийсэн, огт холбоо барьж чадахгүй байж байтал 07 сарын 25-ны үеэр манай хүн цагаанхаданд ажилладаг мэдэхгүй тосож аваад над руу явуулаад би 25 шуудаатай утас, 2 жижиг 40 метр дотор боогоод явуулсан байсан. Тэр нь ямар ч хэрэглэх боломжгүй язарч унасан материал байсан. 2 ширхгийг сулхан ороосон, авч ирж өгсөн жолооч нь ч мэдэж байгаа. Тэгэхээр нь би авч ирж өгсөн жолоочоор нь буцаагаад та одоохон сольж холиод чанаржуулаад авъя гээд гээд буцаагаад явуулахад өөрөө каргоных нь мөнгийг өгөөгүй байсан. Огт утсаа авахгүй юм байна лээ өөр хүний утаснаас залгаад хэлэхэд та нарын асуудлыг би яаж мэдэх юм бэ, хоёр ахаараа алуулна, хядуулна гээд суулгахгүй юм байна лээ. Одоо 1,240,000 төгрөгөө гаргуулж авахаар нэхэмжилж байна гэв.

3. Хариуцагч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ....Миний бие хувиараа оёдлын бизнес эрхэлдэг. Хөвсгөл аймгаас манай ээжийн хамаатан болох нэхэмжлэгч Б.******* нэхэмжилж байгаа 1,240,000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.******* нь 2022 оны 04 дүгээр сард миний төрсөн ахаас миний утасны дугаарыг аваад эгчдээ оёдлын машины утас, дээлийн дотор өгөөд явуулаач гэж эхлээд над руу хандсан. Ээжийн маань хамаатан болохоор өөрийнхөө чадлаар туслахыг хичээсэн. Энэ үед миний хань элэгний хүнд өвчтэй эмчилгээгүй элэг яаралтай шилжүүлэх шаардлагатай гэсэн. Ханийгаа аваад эмнэлгээр явж, их ажлын хажуугаар хүссэн бараа материалыг нь авч боломжоороо цаг хугацаандаа тохируулан өгөөд явуулсан. Өөрөө хөдөө Хөвсгөл аймгийн Галт суманд байгаа. Нэхэмжлэгч Б.*******ын нөхөр болох гэдэг хүн над руу залгаад ах нь найзаараа авахуулсан баярлалаа гэж хэлсэн. Ингээд бараа материалаа хүлээж аваад удалгүй эхнэр Б.******* нь гэр бүлийн маргаантай байсан учир буцаагаад над руу авахгүй мөнгөө авна гэж нэхэж, энэ хугацаанд би Улаанбаатар хотод 1-р эмнэлэгт ханийгаа сахиж байгаад аваагүй. Миний хувьд 4 сард надад 150,000 төгрөг өгсөн, мөнгө шилжүүлэх өдрийнхөө өмнөх өдөр миний хоёр ахаас миний дугаарыг аваад над руу залгасан байсан. Энэ хүнийг яаж таньдаг вэ гэхээр зун хоёр ахынхаа гэрт очиход ахын хашаанд дэлгүүр байдаг тэр дэлгүүрт ******* эгч чинь ээжийн чинь хамаатан байгаа юм аа, энд орон гэр байхгүй, нөхрөөсөө салаад өнчин өрөөсөн олон хүүхэдтэй, дэлгүүр дотроо оёдлын машиныг нь тавиулаад юм оёж байгаа гэсэн. Тэгэхээр нь би орж танилцаад хийсэн бүтээлийг нь хараад танилцсан. Нөхөртэйгөө гэр бүлээрээ ахынхаа амарчхаад буцаад явсан. Тухайн үед бид хоёр дугаараа солилцоод явсан, танихгүй биш, танина. Ах дүүгээрээ бол ойр биш хол өссөн. Дараа нь нилээн удсаны дараа хоёр ахаас дугаарыг минь аваад эгч нь дээл оёх гээд утас хэрэгтэй байна энд чамин өнгө байдаггүй юм аа гэхээр нь за тэгье гэж хэлсэн. Тухайн үед би бараа материалын дэлгүүрт байгаагүй, явж байгаад хүнээс захиалга аваад тэрийгээ хийх гэж явж байгаад утсыг нь хиллээд өөрийнхөө мөнгөөр авсан. Хэсэг хугацааны дараа 05 сарын 03-ны өдөр над руу 1.090.000 төгрөг хийгээд дээлний дотор цаг үетэйгээ нийлээд үнэд орох гээд байна би таны утсыг бол авчихсан, ажлын байран дээр байна гэж хэлээд чатаар нөхөр рүү нь явуулж байсан. Би тухайн үед дотор өөртөө ч гэсэн аваад дууссан байгаа. Тэрийг чанаргүй гэж хэлж чадахгүй, чанаргүй юмыг бөс бараа нийлүүлээд бид нарт зарна гэж байхгүй байр гэж бодож байна. Тухайн үед овор хэмжээ ихтэй байсан учраас урьдчилгаа тооцоог нь хийгээд хадгалуулсан. Тухайн үед манай нөхөр элэгний цериозтой байсан учраас бид хоёр Улаанбаатар хотод очиж хэвтэн эмчлүүлдэг байсан. Ингээд буцаж ирээд эгчийгээ очоод явуулаад өгөөч байна уу гэхэд ер нь бол өнгө нь шилэгдсэн байна шүү гэсэн. Эргээд ******* эгчтэй холбогдоод асуухад зузаан байвал сайн шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь зузаанаас хараас нь дараагийн ээлжид ирэхдээ 5 сарын 6-ны өдөр картаа зуруулаад хоёр удаа тооцоо хийсэн. Дараа нь 7 сарын 8-ны өдөр эмнэлэгт хэвтэж байгаад ирээд пирамид бөс бараан дээр очоод одоо явуулъя гээд Голомтын данснаасаа Мандах эгчийн дансанд шилжүүлээд 08-00 гэсэн соната маркийн жолоочид өгөөд явуулсан. Монгол шуудан дээр очиход 100,000 төгрөг болно гэхээр нь хүний амьдралд хэрэгтэй юм даа гээд соната машинтай ахтай таараад та аваад явчхаач гэж үнэн учраа хэлээд гуйхад арын багажид нь яг хийгээд таарсан. За ах нь чамайг бодоод 30,000 төгрөгөөр авч явъя гээд аваад явсан. Утасны дугаар нь 99356078 гэсэн дугаартай ах байсан. Удалгүй байж байтал 7 сарын сүүл хавьцаа наадмын үеэр ЭББ тээшнээс над руу яриад тан дээр илгээмж ирсэн байна гэхэд надад ийм илгээмж ирэх ёсгүй, хаанаас ирсэн юм бэ гэхэд Хөвсгөл аймгаас ирсэн байна гэсэн надад ийм илгээмж ирэх ёсгүй би Улаанбаатар хотод явж байна хүлээж авч чадахгүй гэж хэлсэн гэв.

 

4.Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.*******ын Хаан банкны дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.гаас оёдлын утас, дээлийн дотрын материал авахаар 2023 оны 4 дүгээр сард 150.000 төгрөг, 5 дугаар сарын 3-ны өдөр 1.090.000 төгрөгийг тус тус шилжүүлж, захиалга өгсөн боловч Б. нь хэзээ хойно буюу 2023 оны 7 сарын сүүлээр хаягдал, хэрэглэх боломжгүй бараа материал явуулсан тул би дээлийн доторны материалыг өгч явуулсан машинаар нь буцааж явуулсан. Утсыг нь би авч үлдсэ, иймд Б.гаас 1,240,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...би шаардлага хангасан утас, дээлийн дотрын материалыг өгч явуулсан мөнгөнд нь тааруулаад авч өгч явуулсан, тухайн үед нөхөр өвчтэй байсан тул тэр дор нь өгч явуулж чадаагүй, ... гэтэл шаардлага хангахгүй гээд буцаагаад явуулсан байсан, ...одоо тэр материал нь каргод байгаа, ...иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрхгүй... гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Б.гаар дээлийн дотрын материал, оёдлын машины утас худалдан авахаар хариуцагч Б.д захиж, түүний данс руу 2023 оны 4 сарын сүүлээр оёдлын машины утасны үнэ 150,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дээлийн дотрын материалын үнэ 1,090,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

 

Хариуцагч Б. мөнгийг дансаараа хүлээн авч захьсан оёдлын утас, дээлийн дотрын материалыг худалдан авч 2023 оны 7 дугаар сард нэхэмжлэгчид машинаар өгч явуулсан боловч нэхэмжлэгч Б.******* оёдлын машины утсыг хүлээн авч, шаардлага хангахгүй гэж үзэж дээлийн дотрын материалыг уг машинаар буцаан Б.д өгч явуулсан, энэ талаар зохигч маргахгүй байна.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан Даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн бөгөөд талууд хөлс төлөх талаар тохиролцоогүй байна.

 

6. Хариуцагч Б. ...би шаардлага хангасан сайн чанарын дээлийн дотрын материалыг хямд үнээр авч өгч явуулсан... гэж тайлбарлаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх боловч өөрийнхөө тайлбар, татгалзлыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, түүний тайлбар татгалзал нотлох баримтаар нотлогдохгүй байна.

 

7. Б. Б.*******ын захьсан бараа материалыг нэн даруй түүнд явуулаагүй, 2 сар гаруй хугацааны дараа явуулсан боловч уг оёдлын утсыг хүлээн авч, дээлийн дотрын материал нь шаардлага хангахгүй байсан учир Б.******* тэр дор нь өгч явуулсан машинаар нь түүнд буцааж өгч явуулсан байх тул шилжүүлсэн бараа материалын үнийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн байна.

 

8. Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас дээлийн дотрын материал захьсан 1,090,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

9. Нэхэмжлэгч Б.*******ыг нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 34,310 төгрөг төлөхөөс шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2024/00027 дугаартай захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 30,710 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 399.1-д заасныг баримтлан хариуцагчаас 1,090,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.*******ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Нэхэмжлэгч Б.*******ыг нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 34,310 төгрөг төлөхөөс шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2024/00027 дугаартай захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Б.гаас улсын тэмдэгтийн хураамж 30,710 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ