Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 129/ШШ2024/00080

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 129/ШШ2024/00080

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС          

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын ... дүгээр баг, Ц д .... дугаар гудамжны .... тоотод оршин суух, С овогт Р.Н-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Э сумын ... дугаар баг, .... дугаар байрны .... тоотод оршин суух, П овогт Б.М-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

 

Нэхэмжлэгч Р.Н өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт бичгээр гаргасан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагч Б.Мын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Н нь 2,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:        

- Нэхэмжлэгч Р.Н би 2 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. А аймгийн Ц хотын .... дүгээр цэцэрлэгт туслах тогооч ажилтай. Би хариуцагч Б.М-тай харилцан тохирч түүнд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,200,000 төгрөгийг өөрийн ХААН банкны .................... дугаартай данснаас М-ын ХААН банкны ................. дугаартай данс руу шилжүүлсэн. Хариуцагч Б.М нь энэ мөнгийг уг нь 7 хоногийн хугацаатай зээлсэн. Гэвч өгч чадахгүй байсаар удсан харин амралтын мөнгөө буухаар буюу 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй удаж байна. Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Б.М нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж , өргөдлийг буцааж шийдвэрлэсэн болно. Иймд одоог хүртэл хариуцагч Б.М нь зээлж авсан 1 200 000 төгрөгөө төлөхгүй удсан тул түүнээс 1,200,000 төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Р.Н-гийн нэхэмжлэлтэй, Б.М надад холбогдох иргэний хэрэгт хариуцагчаар татагдсан миний бие нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр гардан авч шүүхэд дараах тайлбарыг бичгээр гаргаж байна. Миний бие Р.Н-гээс 1.200.000 төгрөг зээлсэн нь үнэн боловч би түүнд 2023 оны 02 сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2023 оны 06 сарын 20-ны 250,000 төгрөг нийт 450.000 төгрөгийг буцааж өгсөн. Өөрийн дансны хуулгыг үзэж байж сар, өдрийг тодорхой болгож, шүүхэд нотлох баримтаар өгнө. Харин Р.Н нь 2023 оны 08 сарын 27-ны өдөр миний эзэмшлийн ........ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр И сум руу хоёр хүүхдээ ахынхаа гэрт хүргэж өгчихөөд ирье гэж надаас гуйж авч явж тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа өөрийнхөө буруугаас зам тээврийн осол гаргаж миний машины жолоочийн эсрэг талын урд, хойд, хаалга, урд, хойд крылоныг цөмлөж, хонхойлгон, олон тооны сэв, зураас үүсгэж миний эд хөрөнгөнд хохирол учруулсан. Тухайн үед Р.Н нь надад хандаж “миний ээж, ахад битгий хэлээрэй, би төлж өгнө” гээд гуйгаад байхаар нь хэлэлгүй хүлээж байсан боловч машиныг минь янзлуулж өгөхгүй удаад байхаар нь бид хоёр уулзаж зээлсэн мөнгөний үлдэгдэлд суутгаад өргүй больё гэж харилцан тохиролцсон. Машинд учирсан эвдрэл гэмтэл, ажлын хөлс нийлээд 750,000 төгрөгөөс өндөр гарсан. Би Р.Н-гээс зээлсэн мөнгөнөөсөө 450.000 төгрөгийг буцааж төлчихөөд байхад аваагүй мэтээр, миний эд хөрөнгийг устгаж, гэмтээчихээд надаас мөнгө буцаж нэхэмжлээд байгааг миний бие гайхаж байна. Одоо бидний дунд ямар ч өр, авлагын харилцаа байхгүй гэжээ.

4. Нэхэмжлэгчээс:

- Р.Н-гийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

- Р.Н-гийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл,

- Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тухай тэмдэглэл,

- Б.М-ын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан хүсэлт,

- Р.Н-гийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Р.Н-гийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.

 

            2. Нэхэмжлэгч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

- Би хариуцагч Б.М-тай харилцан тохирч түүнд 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,200,000 төгрөгийг өөрийн ХААН банкны ................ дугаартай данснаас М-ын ХААН банкны .............. дугаартай данс руу шилжүүлсэн. Хариуцагч Б.М нь энэ мөнгийг уг нь 7 хоногийн хугацаатай зээлсэн. Гэвч өгч чадахгүй байсаар удсан харин амралтын мөнгөө буухаар буюу 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлнө гэсэн боловч одоог хүртэл өгөхгүй удаж байна. Би 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан боловч Б.М нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзаж , өргөдлийг буцааж шийдвэрлэсэн болно. Иймд одоог хүртэл хариуцагч Б.М нь зээлж авсан 1 200 000 төгрөгөө төлөхгүй удсан тул түүнээс 1,200,000 төгрөгийг гаргуулан иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч доорхи үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

    - Миний бие Р.Н-гээс 1,200,000 төгрөг зээлсэн нь үнэн боловч би түүнд 2023 оны 02 сарын 20-ны өдөр 200.000 төгрөг, 2023 оны 06 сарын 20-ны 250,000 төгрөг нийт 450.000 төгрөгийг буцааж өгсөн. Өөрийн дансны хуулгыг үзэж байж сар, өдрийг тодорхой болгож, шүүхэд нотлох баримтаар өгнө. Харин Р.Н нь 2023 оны 08 сарын 27-ны өдөр миний эзэмшлийн ........... улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр И сум руу хоёр хүүхдээ ахынхаа гэрт хүргэж өгчихөөд ирье гэж надаас гуйж авч явж тээврийн хэрэгсэл жолоодож байхдаа өөрийнхөө буруугаас зам тээврийн осол гаргаж миний машины жолоочийн эсрэг талын урд, хойд, хаалга, урд, хойд крылоныг цөмлөж, хонхойлгон, олон тооны сэв, зураас үүсгэж миний эд хөрөнгөнд хохирол учруулсан. Тухайн үед Р.Н нь надад хандаж “миний ээж, ахад битгий хэлээрэй, би төлж өгнө” гээд гуйгаад байхаар нь хэлэлгүй хүлээж байсан боловч машиныг минь янзлуулж өгөхгүй удаад байхаар нь бид хоёр уулзаж зээлсэн мөнгөний үлдэгдэлд суутгаад өргүй больё гэж харилцан тохиролцсон. Машинд учирсан эвдрэл гэмтэл, ажлын хөлс нийлээд 750,000 төгрөгөөс өндөр гарсан. Би Р.Н-гээс зээлсэн мөнгөнөөсөө 450.000 төгрөгийг буцааж төлчихөөд байхад аваагүй мэтээр, миний эд хөрөнгийг устгаж, гэмтээчихээд надаас мөнгө буцаж нэхэмжлээд байгааг миний бие гайхаж байна. Одоо бидний дунд ямар ч өр, авлагын харилцаа байхгүй гэжээ.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Р.Н-гийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  Р.Н-гийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл,  Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 88 дугаартай Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан, буцаасан тухай тэмдэглэл, Б.М-ын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан хүсэлт, Р.Н-гийн 2022 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Р.Н нь 1,200,000 төгрөгийг хариуцагч Б.М-д өгсөн болох нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацааны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар болон зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогддог. 

 

Нэхэмжлэгч Р.Н-гийн 1,200,000 төгрөгийг хариуцагч Б.М-д шилжүүлсэн үйлдэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарч байх бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч Р.Н нь зээлүүлсэн мөнгө 1,200,000 төгрөгийг хариуцагч Б.М-аас нэхэмжлэх эрхтэй, хариуцагч нь 1,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1-т зааснаар хариуцагч Б.М-аас 1,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Н-д олгохоор шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаан 2024 оны 02 сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минут болж хойшилж, шүүгчийн туслах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77.2, 77.6-д заасан журмаар шүүх хуралдааны товыг хариуцагч Б.М-ын нэхэмжлэлд бичигдсэн ........ дугаарын шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т заасныг баримтлан хариуцагч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.М-аас 33,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р.Н-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,350 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч Б.М-аас 33,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Н-д олгосугай.

 

             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Д.ЭЛБЭГЗАЯА