Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 138/ШШ2024/00081

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 13/ШШ2024/000*******

Дорнод аймаг

                                   

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, ******* дүгээр байрны ******* тоотод оршин суух, ЖЭ6*******3101 регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын дугаар баг, *******ийн тоотод оршин суух бүртгэлтэй, ******* сумын 2 дугаар баг, тоотод түр оршин суух, регистрийн дугаартай, овогт ийн д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2022 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат

Хариуцагч Ц.

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.******* нь Ц.д 2022 оны 06 сарын 26-ны өдөр 1 сарын хугацаатай 14 000 000 төгрөг, сарын 0-ны өдөр 35 000 000 төгрөг, сарын 12-ны өдөр 25 000 000 төгрөг зээлдүүлсэн. 2022 оны 0 сарын 12-ны өдөр хугацаа дууссан боловч Ц. нь үүргээ биелүүлээгүй учир үндсэн зээл 4 000 000 төгрөг нэхэмжилсэн.  Ц. нь 2022 оны 06 сарын 20-ны өдөр Б.*******тай уулзаад “манай хамаатан Америкт байдаг юм, түүнээс и-мэйл ирсэн” гэж и-мэйлээ уншуулаад “мөнгө олж өгөөч” гэж гуйсан байдаг. Үүний дагуу Б.******* нь хамт ажилладаг гэдэг хүнээс 2-3 удаа нийт 4 000 000 төгрөгийг зээлж Ц.д өгсөн. Хариуцагч нь “би Б.*******гаар мөнгө олуулаагүй, зээлээгүй” гэж тайлбарласан байдаг. Мөнгө зээлдүүлсэн баримтын хувьд 2022 оны 0 сарын 25-ны өдөр хоёр тал гарын үсэг зурсан хүчин төгөлдөр хэлцэл хэрэгт авагдсан.

Нэхэмжлэлийн үндсэн шаардлагын хувьд харилцан эрх, үүрэг үүссэний үр дагаварт тодорхой хэмжээний мөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэнтэй холбоотой харилцаа байгаа юм. Нэхэмжлэгчийн хувьд хариуцагчийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрөөд, өөрийн ажил хэргийн болоод бусад нэр хүндийг ашиглаж хамтран ажиллаж байсан хүнээс нэхэмжлэлд дурдаад байгаа мөнгийг хүү төлөх болзолтойгоор зээлж аваад Ц.д шилжүүлсэн санхүүгийн баримтууд хэрэгт авагдсан байна. Хуульд зааснаар хүү, үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбоотой анз, алдангийн талаар бичгээр дурдаагүй учраас бэлнээр болон дансаар шилжүүлсэн нийт 4 000 000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Хэлцэлд зээл төлөх тодорхой хугацаа заагаагүй учраас үүрэг гүйцэтгүүлэгч шаардлагатай болсон үедээ үүргийг шаардах эрхтэй гэж үзээд энэхүү үүргийг биелүүлэхийг шаардаж байгаа. Энэ нь Иргэний хуульд нийцнэ. Хариуцагч 4 000 000 төгрөгийг аваагүй гэж огт маргадаггүй, харин хамтдаа залилуулсан гэдэг. Хамтдаа залилуулсан бол Кен Зоригтбаатар гэдэг хүн Б.*******г хэзээ таньдаг болсон, хоёулаа хамт холбогдоод байсан юмуу, Ц. Зоригтбаатар гэдэг хүнтэй  анх холбогдсон эсэх, хамаатан юмуу, өөр ямар харилцаатай талаар хариуцагч нь тайлбартаа хангалттай тайлбарлаагүй байна. Кен Зоригтбаатар гэдэг хүн Б.*******тай харилцаад, Б.******* нь Ц.тэй хамтраад энэхүү үйлдэлд оролцсон бол өөр зүйл болно. Гэтэл Кен Зоригтбаатар гэдэг хүнийг Б.******* танихгүй. Ц.ийн монгол хэл дээр бичигдсэн и-мэйлүүдийг уншихад Кен Зоригтбаатар, Ц. нарын хооронд хамаатан садан эсвэл эд зүйл шилжүүлэхтэй холбоотой асуудал байгаа гэдгийг мэдсэн. Кен Зоригтбаатар гэдэг хүн Б.*******д шан харамж амласан зүйл байхгүй. Мөн Б.*******д нэр зааж хандсан мессеж байхгүй. Бид Ц.ийн Кен Зоригтбаатартай холбоотой и-мэйлүүдийг шалгуулах хүсэлтийг гаргасан боловч хувь хүний алдар хүндтэй холбоотой байсан учраас шүүх татгалзсан, бид гомдол гаргаагүй. Кен Зоригтбаатар гэдэг хүн Б.*******д хандаад энэ асуудал үүссэн бол хамтдаа залилуулсан гэж үзэж болох боловч бодит байдал, өнөөдрийн хэрэгт авагдсан нотлох баримтаар Кен Зоригтбаатар гэдэг хүн Б.*******тай цахим шуудан, бусад цахим хэрэгслээр холбогдож, харилцан үүрэг хүлээх, шан харамж амласан зүйл байхгүй. Эсрэгээрээ хариуцагчийн хувьд энэ хүнтэй холбогдоод хамаатан садан, эд зүйл шилжүүлж авна, татварын компанид хандана гэх зэрэг харилцаанууд үүссэн байдаг. Үүнээс үүсэх зардлыг олуулах хүсэл зоригийг Б.*******д илэрхийлсэн байдаг. Тухайн үед Ц. нь Б.*******д энэ мөнгийг олж өгвөл яана гэснийг би мэдэхгүй байна. Б.******* уг мөнгөний тодорхой хувиас ашиг шим хүртэнэ, үр ашгийг авна гэсэн хэлцэл байхгүй учраас уг мөнгийг хамтарч залилуулсан гэж үзэх боломжгүй байна. Ц. эгчийг цахим залиланд өртсөн байхыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн шүүх хуралдааны явцад Ц., Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 39, 40, 41 дүгээр зүйлд заасан хэлцлийн үр дагаврыг арилгуулахтай холбоотой нэхэмжлэл яригдаж байна. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар талууд амаар хэлцэл хийсэн. Мөн хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар талууд харилцан хүсэл зоригоо илэрхийлж, эрх, үүрэг үүсгэсэн нөхцөл байдал байна. Иймээс нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй. Талуудын хооронд Иргэний хуулийн 41 дүгээр зүйлд заасны дагуу амаар хэлцэл байгуулагдсан. Энэ 4 000 000 төгрөгийн үр дагаварт Б.******* нь нэхэмжлэгч О.гийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж, уг 4 000 000 төгрөгийг Б.*******гаар төлүүлэх тухай шүүхийн шийдвэр гарсан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

2. Хариуцагч Ц. нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие дугаар сургуульд үйлчлэгчээр ажилладаг байсан, одоо 55 настай. Энэ хичээлийн жилээс өндөр насны тэтгэвэрт гарсан. Миний фэйсбүүк хаягаар Ken Зоригтбаатар болон [email protected] хаягаар чат илгээмж ирсэн юм. Би өөрөө гадаад хэл мэдэхгүй. Б.******* багш англи хэлний багш болохоор нь “эгчийнхээ утсыг шалгаад өгөөч, ийм юм ирээд байх юм” гэж утсаа харуулсан. Б.******* уншиж танилцаад, янз бүрийн мэдээллийн сувгаар шалгаад “танд ирээд байгаа захидал үнэн бодит юм байна” гэж хэлсэн. Бид хоёр аль аль нь итгэсэн. Хяналтын кодыг надад Б.******* багш гаргаж ирж итгүүлсэн. Б.******* багшийн үгэнд итгэж байсан болохоор түүний хэлсэн зааврыг даган дээрх харилцагчийн хэлсэн данс руу тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн. Дээрх мэйл болон чаттай холбоотой Б.******* багш бид хоёрын хооронд мөнгөний асуудал үүссэн. Би хэлтэй устай гадаад хэлний багшийн хэлсэн үгэнд итгэж цахим луйварт залилуулсан. Хэрвээ Б.******* багш анхнаасаа болохгүй гэж анхааруулсан бол би өөрөөсөө ч, өрөөлөөс ч мөнгө авч ийм асуудалд холбогдохгүй байсан. Би өөрийн тэтгэвэрт гарахад надад олгосон 36 сарын тэтгэмжийг болон Б.******* багшийн надад өгсөн мөнгийг чатаар холбогдож нэхсэн данс руу шилжүүлсэн. Харин Б.******* өөрөө надад ирсэн мэдээллийг олж мэдсэн учраас өөрийн нэрээр 2022 оны 06 сарын 26-ны өдөр Алтанзул гэх хүнд 13 44 12 төгрөг, 2022 оны 0 сарын 0-ны өдөр Шижир гэх хүний данс руу 20 000 000 төгрөг явуулсан. Би үүнийг хариуцан төлөх ёсгүй гэж үзэж байна. Мөн 2022 оны 0 сарын 09-ний өдөр өөрийн данснаас гүйлгээний утга дээр миний нэрийг бичиж 20 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Үүнийг мөн төлөх ёсгүй. Бид хоёрын хэн аль нь итгэсэн байсан болохоор би хөдөө явахдаа янз бүрийн мэдээлэл, хэл чимээ ирвэл хэрэг болох байх гэж бодоод гар утсаа Б.******* багшид үлдээгээд явсан. Гэтэл миний байхгүйд 0 сарын 14-ний өдөр 11 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Тиймээс би зөвшөөрөхгүй. Үүнээс хойш дахин мөнгө шилжүүлээгүй. 2022 оны 0 сарын 15-нд утсан дээр дахин мөнгө нэхэмжилж ирсэн байгааг Б.******* багшид хэлсэн. Нэг л сэжигтэй санагдаад тэр оройгоо би шуудангаар Улаанбаатар хот руу явж Тагнуулын газрын  мөрдөн байцаах албанд очиж уулзаад өргөдөл хуулгаа өгсөн. Одоо Цагдаагийн ерөнхий газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасагт шалгагдаж байгаа. Харин ийм байдалд орох, энэ их мөнгийг шилжүүлэхэд Б.******* өөрөө надад итгүүлж, англи хэлнээс орчуулж өгч, зарим үед өөрийн данснаас миний нэрээр шилжүүлж байсан нь цаад хүмүүстэй холбоотой байж болох юм гэж бодож байгаа. Намайг Улаанбаатар хотод тагнуул, цагдаагаар явж байхад араас очиж 2022 оны 0 сарын 25-нд заавал нотариатаар батлуулна гээд мөнгө зээлдүүлсэн баримт үүсгэн батлуулсан. Эцэст нь намайг бусадтай нийлж залилчихаад өөрөө надад мөнгө зээлүүлсэн болж буцаагаад нэхэж авах гэсэн арга гэж үзэж байна. Иймд миний хувьд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...

- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Ургаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчид 4 000 000 төгрөгийг дансаар болон биет байдлаар өгсөн талаар хэлж байна. Хамгийн эхэнд 13 000 000 төгрөгийг Алтанзул гэдэг хүний данс руу Б.******* өөрийн данснаас шилжүүлсэн байдаг. Үүний дараа 20 000 000 төгрөгийг Шижир гэдэг хүний данс руу Б.******* шилжүүлдэг. Дараагийн 20 000 000 төгрөгийг 5 000 000, 5 000 000, 5 000 000, 5 000 000 төгрөгөөр шилжүүлсэн байдаг. Тэр үед Ц.ийн тэтгэвэрт гараад боловсролын газраас тэтгэмж 13 000 000 төгрөг орж ирсэн байсан. Ингээд 15 000 000 төгрөг шилжүүлээд хамгийн сүүлийн 5 000 000 төгрөг шилжсэний дараа буюу 2 минутын дараа 20 000 000 төгрөгийг Шижир гэдэг хүний данс руу шилжүүлсэн. Энэ байдлаар 4 000 000 төгрөгийг Кен Зоригтбаатар гэдэг хүнтэй харьцсаны улмаас данс руу нь шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож байгаа нотариатаар батлуулсан бичиг баримтыг гаргаж өгдөг. Энэ асуудлаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан. Зээлэх хүсэл зориг байсан уу, Ц. гэдэг хүн зээл авах ямар шаардлага байсан бэ гэдэг асуудал яригдана. Зээлийн эрх зүйн харилцааны асуудал үүссэн үү гэхээр нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа шиг шаардлага тухайн үед Ц.д байгаагүй. Тухайн үед Кен Зоригтбаатар гэдэг хүнээс и-мэйл ирсэн. Үүнийг Б.******* гэдэг англи хэлний багшид үзүүлсэн. Англи хэлний багш орчуулаад өөр хаяг нээгээд харилцаа үүсгэсэн харагдаж байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч “мөнгө зээлүүлсэн болохоос хамтарч залилуулаагүй” гэдэг зүйлийг яриад байдаг. Гэтэл Б.******* сүүлд чат бичихдээ “...энэ худлаа байсан юм байна, залилуулчих шиг боллоо, гэхдээ та бичээд бай” гэсэн байдаг. Ц. гэдэг хүнд туслах гээд мөнгө өгсөн юм шиг яриад байгаа. Ер нь хэн хэн нь их хэмжээний мөнгийг амар хялбар аргаар олох зорилготойгоор өнөөдрийн нөхцөл байдлыг үүсгэсэн байна. Нэг талын эрсдлийг хамтарч мөнгө олох гэж байсан хүнээсээ гаргуулж авах гэсэн санаа зорилго агуулж байна. Үүний дараа нотариатаар гэрчлүүлсэн баримтыг гаргаж өгсөн. Нэхэмжлээд байгаа 4 000 000 төгрөгийн 33 000 000 төгрөгийг Б.******* Кен Зоригтбаатар гэдэг хүний данс руу хийдэг. Үлдэгдэл мөнгийг Ц.ийн данс руу хийж Ц. буцаагаад Шижир гэдэг хүний данс руу явуулдаг. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан банкны хуулгаас харагддаг. Иймээс 4 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан “2022 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч Ц. сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Нэхэмжлэлдээ “...2022 оны 06 сарын 26-нд 1 сарын хугацаатай 14 000 000 төгрөг, 0 сарын 0-нд 35 000 000 төгрөг, 0 сарын 12-нд 25 000 000 төгрөг зээлдүүлсэн. Зээлдүүлсэн хугацаа 2022 оны 0 сарын 12-ны өдөр дуусах байсан. Одоог хүртэл үүргээ биелүүлээгүй...” гэсэн атлаа 2022 оны 0 сарын 25-ны өдөр үйлдсэн мөнгө зээлдүүлсэн тухай баримтандаа “******* овогтой ******* миний бие овогтой д 2022 оны 06 сарын 25-нд 13 44 12 төгрөг /14 000 000/, 06 сарын 29-нд 552 000 төгрөг, 0 сарын 0-нд 35 000 000 төгрөг, 0 сарын 12-нд 25 000 000 төгрөг, нийт 4 000 000 төгрөгийг зээлдүүлсэн нь үнэн болно. Тус мөнгөн зээлүүдийг олгохдоо эхний 13 44 12 төгрөгийг өөрийнх нь хүсэлтээр 5920195 С.Алтанзул гэдэг хүний данс руу шилжүүлсэн бөгөөд бусад мөнгийг дансанд шилжүүлсэн. Мөнгө зээлдүүлсэн нь үнэн: ******* овогтой *******, Мөнгө зээлсэн нь үнэн: овогтой ” гэж бичээд гарын үсэг зурж, 15 дугаартай нотариатч Ө.Мөнхтуяа үйлдлийг гэрчилсэн. Үндэслэлүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг. Энэхүү хэлцлийг миний бие өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар үйлдээгүй юм. Энэхүү хэлцэлд гарын үсэг зурахыг Б.*******, нар шаардаж зуруулсан. Энэ хэлцлийг байгуулах талаар бид хамтдаа өмгөөлөгчөөс зөвлөгөө авахад “адилхан залилуулсан байна” гэж хэлсэн тул би гарын үсэг зурахгүй гээд бид маргасан. Б.*******, нар эхлээд намайг гарын үсэг зурахыг шаардаж маш их дарамталсан. Сүүлдээ “Б. багшид л үзүүлэх юм, өөр зүйлд хэрэглэхгүй” гэж хууран мэхэлж зуруулсан. Би тэр өдөр маш их айдастай чухам юун дээр гарын үсэг зурснаа ч санахгүй байсан. Надад тэр үйлдсэн хэлцлийнхээ нэг хувийг ч өгөөгүй. Гэтэл уг хэлцлийг шүүхэд гарган өгч надаас 4 000 000 төгрөг нэхэмжилснийг эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Шүүхэд нэхэмжлэл ирүүлснийх нь дараа уг хэлцлийг уншихад агуулга нь зөвхөн Б.*******гийн санаа зоригоор үйлдэгдэж, хүчээр зуруулсан нь нотлогдож байгаа. Учир нь миний овгийг буруу бичсэн байсан төдийгүй 13 44 12 төгрөгийг миний хүсэлтээр С.Алтанзул гэх хүний данс руу шилжүүлсэн мэтээр, мөн Шижир гэх хүний данс руу шилжүүлсэн 20 000 000 төгрөгөө миний данс руу шилжүүлсэн гэж худлаа бичсэн байсан. Мөн надаас нэхэмжлээд байгаа 4 000 000 төгрөгийн 34 000 000 төгрөгийг Б.******* өөрийн данснаас залилагч этгээд рүү 2 удаагийн үйлдлээр шилжүүлсэн нь түүний шүүхэд гаргаж өгсөн дансны хуулгаар нотлогдоно. Миний хувьд Б.*******гаас мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй. Харин хоёулаа хамтдаа их хэмжээний доллар, алттай болох хүсэл зоригоор итгэж үнэмшин бусдад залилуулсан. Залилагч этгээд хамгийн анх 2022 оны 06 сарын 19-ний өдөр миний facebook хаягт Ken Zorigtbaatar хаягаас “Сири улс руу тагнуулын ажлаар явах тул охиныхоо бичиг баримтыг илгээмжээр танд хүргүүлэхийг хүсэж байна” гэсэн мессеж ирсэн. Би тухайн илгээмж гэдгийг нь дугтуйтай бичиг ирж, хаанаас яаж авахаа ойлгохгүй маргааш нь буюу 06 сарын 20-нд Б.******* багшид мессежээ үзүүлж асуусан. Б.******* багш миний мэйл хаягаар орж шалгаад “танд ирээд байгаа захидал үнэн бодит юм байна” гэж хэлснээс эхэлсэн. Залилагч этгээдийн мессеж, мэйл, чатад Б.******* бид хоёр адилхан итгэсэн. Бодитоор энэ мөнгийг би зээлж ашиглаагүй бөгөөд залилагчийн дансанд Б.*******тай хамтран шилжүүлсэн. Миний бие 2022 оны 0 сарын 13-нд хөдөө явах ажилтай болоод Б.*******д өөрийн гар утсыг үлдээсэн ба 2022 оны 0 сарын 15-нд утсаа түүнээс авсан. Гэтэл намайг байхгүй байхад миний утаснаас 0 сарын 14-нд 11 000 000 төгрөгийг Б.Шижир гэх хүний 5*******95304 тоот данс руу өмнө нь өөрийн данснаас 20 000 000 төгрөг шилжүүлсэнтэй яг адилхан утга бүхий “tatvar tolbor гэж шилжүүлсэн байсан. ...Гэрч Б. шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “...Б.******* мөнгө зээлэх шалтгаанаа Туркийн хил дээр ачаа маань саатаад байна, ачаагаа гаргаад, Монголд ороод ирэхээр нь чиний мөнгийг гаргаж өгнө гэсэн. Мөнгө зээлэх үедээ Туркийн хил дээр ачаа барааны татварын мөнгө төлнө, ачаа бараанд нь доллар байгаа талаар дурдаж байсан. Өөрөө л мөнгө зээлж байгаа гэснээс Ц. эгчийн талаар юу ч яриагүй. Ц. эгчид хамааралтай гэсэн бол би зээлдүүлэхгүй байсан” гэжээ. Эцэст нь Ц. миний бие Б.*******гаас бодитоор 4 000 000 төгрөг зээлээгүй, цахим залилах гэмт хэргийн хамтран хохирогч болсон ба миний бие өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар дээрх хэлцлийг үйлдээгүй, , Б.******* нарын дарамт шахалт, “ багшаас мөнгө зээлсэн, нэхээд байгаа учир түүнд зөвхөн харуулах зорилготой, өөр зүйлд хэрэглэхгүй” гэсэн учир хууран мэхлэгдэж гарын үсэг зурсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Иймд 2022 оны 0 сарын 25-ны өдрийн “Мөнгө зээлдүүлсэн баримт” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

- Хариуцагчийн өмгөөлөгч Х.Ургаа сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...2022 оны 0 сарын 25-ны өдрийн “Мөнгө зээлдүүлсэн баримт” буюу уг хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Энэ нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдож байгаа үйл баримт юм. Нэхэмжлэгч нь “Мөнгө зээлдүүлсэн тухай баримт”-ыг нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэл болгон, нотлох баримтаар хавсаргасан байдаг. Энэхүү нотариатчаар гэрчлүүлсэн, нөхөн хүлээн зөвшөөрч үйлдсэн мэт зээлийн гэрээний агуулга бүхий хэлцлийг Ц. өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар үйлдээгүй. ...Талуудын хооронд мөнгөн хөрөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаа бодитой үүсээгүй учир энэхүү хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Нөгөө талаас шүүхэд гаргаж өгсөн Б.*******гийн чатнаас харахад 2022 оны 06 сарын 24-ний өдрөөс эхлэн залилагч этгээдэд хамт итгэж, цаашид мөнгө яаж олох талаар судалж, өөрөө санаачилгаараа мөнгө олж, шилжүүлэх зэрэг идэвхтэй үйлдлийг гаргасан байдаг. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлд хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох зохицуулалт байдаг. Тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн талаар тусгасан байдаг. Ямар учраас дүр үзүүлэн хийсэн хэлцэлд тооцох вэ гэхээр Туркээс ирэх гээд байгаа бараа бүтээгдэхүүн олдохоо болиод ирэхээр Ц.ийг мөнгө зээлсэн болж харагдуулах гэсэн хүсэл зорилго агуулсан. Иймээс 2022 оны 0 сарын 25-ны өдрийн мөнгө шилжүүлсэн тухай баримтыг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцож өгнө үү” гэж тус тус тайлбарладаг.

4. Нэхэмжлэгч Б.******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Ц. нь “гадаадад байдаг дүү маань илгээмж явуулсан, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна, мөнгө зээлээч, эсхүл хүнээс ч хамаагүй мөнгө зээлээд өгөөч” гэж удаа дараа гуйсан. Хамт ажиллаж байсан хүний хувьд итгээд тус болохыг хүссэний үндсэн дээр бусдаас авч дамжуулан мөнгө зээлдүүлсэн. Ц.ийн нэхэмжлэлд дурдаад байгаа 34 000 000 төгрөгийг Б.******* миний бие Б.Шижир, С.Алтанзул нарт өөрийн хүсэлтээр өгсөн мэт бичсэнийг зөвшөөрөхгүй. Надад мөнгө зээлэх шаардлага байхгүй. Ц. нь өөрийн хүсэлтээр Б.Шижир, С.Алтанзул нарын дансыг надад өгч 33 44 12 төгрөгийг шилжүүлсэн нь чат /мессеж/-аар нотлогдож байгаа. Мөн үлдэгдэл 552 3 төгрөгийг Ц. өөрийн данс руу шилжүүлж авсан нь дансны хуулгаар нотлогдоно. Үлдэгдэл 40 000 000 төгрөгийг Ц. өөрийн данс руу шилжүүлж авсан. Ц. нь надаар дамжуулан бусдаас зээл авсан гэдгээ баталж гарын үсэг зурж нотариатчаар баталгаажуулсан нь хууль ёсны үйлдэл гэж үзэж байна. ...Ц.д ямар нэг шахалт дарамт үзүүлээгүй, сайн дурын үндсэн дээр хэлцэл хийсэн...

- Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Болорцэцэг, өмгөөлөгч Ч.Эрдэнэбат нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.тэй олон жил нэг сургуульд  ажиллаж байсан ба Б.******* нь англи хэлний багш, Ц. нь үйлчлэгч хийдэг байсан. Тухайн үед Ц. тэтгэвэртээ гарч байсан. Мөн зуны амралт эхлээд Б.******* багш өрөөндөө сууж байхад хариуцагч Ц. орж ирээд “Манай ээжийн дүү залуудаа Америк улс руу гарчихсан, миний насны хүн байдаг. Цэргийн албанд олон жил ажилласан хүн. Тагнуулын албанд ажиллах болсон тул охиноо нааш нь явуулна” гээд өөрийнхөө гар утсаар Кен Зоригтбаатар гэх хүнтэй харилцаж байсан видео бичлэг үзүүлсэн байдаг. Үүний дараа Кен Зоригтбаатараас и-мэйл монгол хэлээр ирснийг мөн адил үзүүлсэн. Б.******* багшийн хүнд тусархаг байдлыг ашиглаж Ц. гэдэг хүн “Хамаатандаа туслах гэсэн юм, мөнгө олж өгөөч” гэж хандсан. Гэрч Б. нь “Ц. эгч надаас мөнгө гуйсан бол би зээлдүүлэхгүй байсан” гэж мэдүүлсэн байдаг. Иймээс Б.*******гийн нэр хүндийг ашиглаж мөнгө олуулж, зээлүүлэх гэсэн зорилготойгоор өөрийн хамаатан гэж итгүүлсэн. Үүнийг хоорондоо чаталсан чатнаас харж болно. Хавтаст хэргийн 130-р хуудаст байгаа 0 сарын 0-ны чатад “...үүнийг зохицуулчих юм бол хүнээс авсан мөнгийг хэдэн хүүтэй байсан ч Зоригоотой ярьж байгаад 10 саяас доошгүй өгөх болно. Яагаад гэвэл гол төлбөрийг чи зохицуулж өгч байгаа учраас” гэсэн байна. Үүнээс үзэхэд Б.*******г эгчдээ туслах юм бол мөнгө төгрөг өгнө гэдэг зүйлийг хоорондоо тохиролцсон болох нь харагдаж байна. Иймээс хоорондоо хэлцэл байгуулж Б.*******гийн нэр хүндийг ашиглан бусдаас мөнгө олуулсан.  

...Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд хэлцэл байгуулагдсан. Байгуулагдаагүй гэж хариуцагч талаас тайлбарлаагүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д амаар болон бичгээр хэлцэл хийхийг хуульчилсан. Тухайн үед Б.*******, Ц.ийн аль нэг нь мөнгө хэрэгтэй гэх шалтгаанаар асуудал үүссэн. Хамгийн гол нөхцөл байдлыг хариуцагч Ц. эгч тайлбарлахгүй байна. Кен Зоригтбаатар гэдэг хүнтэй садан төрлийн холбоотой гэдэг нөхцөл байдлын улмаас зарим  харилцааны явцад “би ойлгохгүй байна” гээд Б.*******г “ойлгуулж өгөөч” гэдэг. Хүний садан төрлийн хүн хэдэн зуун тэрбумаар үнэлэгдэх эд зүйл явуулах гэж байхад Б.******* гэдэг хүн би авна гээд мөнгө гаргаж өгөх боломжгүй. Кен Зоригтбаатар, Ц. нар хоорондоо зөвхөн и-мэйлээр харьцаагүй. Хувийн фейсбүүк чатаар харилцаа үүсгэсэн байдаг. Чатуудыг хэрэгт өгсөн. Өвөрмөц хэллэгтэй чатууд байдаг. Иймээс хувь хүний алдар хүндтэй холбоотой асуудал учраас бид захирамжид гомдол гаргаагүй орхисон. Үүнээс үзэхэд Б.******* зөвхөн и-мэйл хаягийг харчихаад мөнгө олоод, хоёулаа мөнгийг хуваая гэдэг харилцаа үүсгээгүй. Өөрөөр хэлбэл, Ц. эгчийн садан төрөл, түүнтэй ойролцоо насны хүн гэдэг асуудлыг хөндсөнтэй холбоотойгоор дэмжиж туслаад явсан. Үүнийг дэмжихтэй холбоотойгоор мөнгө төгрөг зээлэх асуудал яригдсан. Мөнгө зээлэх шаардлагыг Ц. эгч түрүүлж гаргасан. Иймд Б.******* татварын мөнгийг олъё, хоёулаа хуваая гэсэн мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Энэхүү хийсэн хэлцлээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар бичгийн хэлбэрт оруулаад, хэлцлийг баталгаажуулж, хүсэл зоригоо илэрхийлсэн. Хариуцагчийн тайлбарлаж байгаа шиг хүсэл зоригийн эсрэг айлган сүрдүүлж, дарамталж хийгдсэн нөхцөл байдал огт байхгүй. ...4 000 000 төгрөгийг өгсөн, авсан талаар хэн аль нь маргахгүй байгаа. Би үнэхээр авъя гэж бодоогүй гэж тайлбарлаж байгаа ч энэ мөнгө өөр хүмүүст очсон байгаа нь үнэн. 4 000 000 төгрөгийг авсан гэсэн хүсэл зоригийг илэрхийлж, нотариатын хажууд хүсэл зоригоо баталгаажуулсан. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хийсэн хэлцэл гэж үзэхээр ямар нэгэн хүсэл зориг дээр бид нэгдсэн гэсэн үг. Юуг нуух гээд энэ хэлцлийг хийгээд байгаа юм бэ гэдгээ нотолж, тайлбарлаж, үндэслэлээ гаргах ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, тай хийсэн хэлцлийг халхавчлах гээд байна гэж дурддаг. тай хийсэн хэлцлийг халхавчлах ямар ч шаардлага байхгүй. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан нөхцөл байдлыг нотлон тогтоож чадахгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой. Гэтэл сөрөг нэхэмжлэлийн шаардлага одоо ч тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т зааснаар сөрөг нэхэмжлэлийг хүлээж авахгүй байх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд талуудын хооронд хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэж байна. Харин эсрэгээрээ сөрөг нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэл, агуулга тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

5. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2022 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн тухай баримт, өөрийн Төрийн банк дахь 261000121 тоот дансны хуулга, ХААН банк дахь тоот дансны хуулга, 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0416, 041 бүртгэлийн дугаартай итгэмжлэлүүд зэрэг баримт (хх 1-р хавтасны 4-10, 21-26, 6-93 тал)-ыг,

хариуцагчаас: өөрийн ХААН банк дахь тоот дансны хуулга, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл, 2022 оны 0 дугаар сарын *******-ны өдрийн мэйл, Цагдаагийн газрын 102 дугаараас ирсэн мессеж, Дорнод аймгийн ******* сумын дугаар багийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тодорхойлолт, Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын дугаар сургуулийн захирлын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дугаар “Ц.ийг ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, Ц.ийн 2022 оны 01-06 дугаар саруудын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ц.ийн ХААН банк дахь тэтгэврийн тоот дансны хуулга зэрэг баримт (хх 1-р хавтасны 36-4, 101, 111-114 тал)-ыг тус тус гаргаж өгсөн.

Шүүхээс талуудын хүсэлтээр үзлэг хийх, гэрч асуух, нотлох баримт гаргуулах зэрэг ажиллагаанууд (хх 1-р хавтасны *******-5, 9-99, 120 тал)-ыг хийсэн. 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүхэд нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч Ц. нь “2022 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасан байна.

Шүүх үндсэн нэхэмжлэлээс 40 552 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 33 44 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Ц. нь мөнгө олж өгч туслахыг хүссэн учир миний бие хамт ажилладаг багш Б.гаас хүүтэй мөнгө зээлж Ц.д нийт 4 000 000 төгрөг зээлдүүлсэн. Эхлээд амаар тохиролцсон боловч  2022 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн тухай баримтыг бичгээр үйлдэж нотариатчаар гэрчлүүлсэн. Бидний дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир зээлийн гэрээний үүрэгт 4 000 000 төгрөг нэхэмжилнэ, ...хамтран залилуулсан асуудал байхгүй, эрүүгийн хэрэгт намайг хохирогчоор тогтоогоогүй гэж тайлбарладаг.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний фэйсбүүк хаягаар Ken Зоригтбаатар болон [email protected] хаягаар чат илгээмж ирсэн. Би өөрөө гадаад хэл мэдэхгүй. Б.******* багш англи хэлний багш болохоор нь “эгчийнхээ утсыг шалгаад өгөөч, ийм юм ирээд байх юм” гэж утсаа харуулсан. Б.******* уншиж танилцаад, янз бүрийн мэдээллийн сувгаар шалгаад “танд ирээд байгаа захидал үнэн бодит юм байна” гэж хэлсэн. Бид хоёр аль аль нь итгэсэн. Хяналтын кодыг надад Б.******* багш гаргаж ирж итгүүлсэн. Б.******* багшийн үгэнд итгэж байсан болохоор түүний хэлсэн зааврыг даган дээрх харилцагчийн хэлсэн данс руу тодорхой хэмжээний мөнгө шилжүүлсэн. Дээрх мэйл болон чаттай холбоотой Б.******* багш бид хоёрын хооронд мөнгөний асуудал үүссэн. Би хэлтэй устай гадаад хэлний багшийн хэлсэн үгэнд итгэж цахим луйварт залилуулсан. Би өөрийн тэтгэвэрт гарахад надад олгосон 36 сарын тэтгэмжийг болон Б.******* багшийн надад өгсөн мөнгийг чатаар холбогдож нэхсэн данс руу шилжүүлсэн. ...энэ асуудлыг одоо Цагдаагийн ерөнхий газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа. ...Би Б.*******гаас ямар нэгэн мөнгө зээлж аваагүй, хоёулаа цахим гэмт хэргийн хохирогч болсон учир нэхэмжилж байгаа мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэж тайлбарласан.

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...нэхэмжлэлийн үндэслэл болон 2022 оны 0 сарын 25-ны өдөр үйлдсэн мөнгө зээлдүүлсэн тухай баримтын үндэслэл зөрүүтэй байгаа нь анхнаасаа хүчин төгөлдөр бус баримт юм, ...энэ хэлцлийг миний бие өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар үйлдээгүй, хэлцэлд гарын үсэг зурахыг Б.*******, нар шаардаж зуруулсан. ...Б.*******, нар эхлээд намайг гарын үсэг зурахыг шаардаж маш их дарамталсан. Сүүлдээ “Б. багшид л үзүүлэх юм, өөр зүйлд хэрэглэхгүй” гэж хууран мэхэлж гарын үсэг зуруулсан. Миний хувьд Б.*******гаас мөнгө зээлэх хүсэл зориг байгаагүй. Харин хоёулаа хамтдаа их хэмжээний доллар, алттай болох хүсэл зоригоор итгэж үнэмшин бусдад залилуулсан. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцлийн талаар тусгасан байдаг. Туркээс ирэх гээд байгаа бараа бүтээгдэхүүн ирэхээ болихоор нь Б.******* нь Ц.д мөнгө зээлсэн болж харагдуулах хүсэл зорилго агуулж  2022 оны 0 сарын 25-ны өдөр дүр үзүүлсэн хэлцэл хийсэн. ...Иймд 2022 оны 0 сарын 25-ны өдрийн “Мөнгө зээлдүүлсэн баримт” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү...” гэж тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Ц. нь “гадаадад байдаг дүү маань илгээмж явуулсан, гаалийн татвар төлөх хэрэгтэй байна, мөнгө зээлээч, эсхүл хүнээс ч хамаагүй мөнгө зээлээд өгөөч” гэж удаа дараа гуйсан учир бусдаас авч дамжуулан мөнгө зээлдүүлсэн. ...Ц. нь надаар дамжуулан бусдаас зээл авсан гэдгээ баталж гарын үсэг зурж нотариатчаар баталгаажуулсан нь хууль ёсны үйлдэл гэж үзэж байна, Ц.д ямар нэг шахалт дарамт үзүүлээгүй, сайн дурын үндсэн дээр хэлцэл хийсэн. ...Иргэний хуулийн 42 дугаар зүйлд зааснаар талуудын хооронд хэлцэл байгуулагдсан. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлсэн хийсэн хэлцэл гэж үзэхээр ямар нэгэн хүсэл зориг дээр бид нэгдсэн гэсэн үг. Юуг нуух гээд энэ хэлцлийг хийгээд байгаа юм бэ гэдгээ нотолж, тайлбарлаж, үндэслэлээ гаргах ёстой. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж үзэхээр Б.тай хийсэн хэлцлийг халхавчлах ямар ч шаардлага байхгүй. ...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, талуудын хооронд хийсэн хэлцэл хүчин төгөлдөр байна” гэсэн үндэслэлээр няцаасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

- 2022 оны сарын 25-ны өдөр мөнгө зээлдүүлсэн тухай баримтыг Б.*******, Ц. нар үйлдэж наториатчаар гэрчлүүлсэн байна.

- Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.ийн Хаан банкны тоот дансанд 2022 оны 6 сарын 29-ний өдөр 552 000 төгрөг, сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөгөөр 3 удаа, сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөгөөр 4 удаа, сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгөөр 1 удаа тус тус шилжүүлсэн байна.

- Б.******* нь 2022 оны 6 сарын 26-ны өдөр С.Алтанзулын Хаан банкны 5920195 тоот дансанд 13 44 12 төгрөгийг, сарын -ны өдөр Б.Шижирийн Хаан банкны 5*******95304 тоот дансанд 20 000 000 төгрөгийг тус тус шилжүүлжээ.    

. Үндсэн нэхэмжлэлийн талаар:

Нэхэмжлэгч тал хариуцагч Ц.ээс 4 000 000 төгрөг нэхэмжилсэн үндэслэлээ талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж тайлбарладаг бол хариуцагч тал ямар нэгэн зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хоёулаа цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болсон, энэ асуудал цагдаагийн газарт шалгагдаж байгаа гэж маргадаг.

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ц.ийн Хаан банкны тоот дансанд 2022 оны 6 сарын 29-ний өдөр 552 000 төгрөг, сарын 09-ний өдөр 5 000 000 төгрөгөөр 3 удаа, сарын 12-ны өдөр 5 000 000 төгрөгөөр 4 удаа, сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөгөөр 1 удаа, мөн 2022 оны 6 сарын 26-ны өдөр С.Алтанзулын Хаан банкны 5920195 тоот дансанд 13 44 12 төгрөг, сарын -ны өдөр Б.Шижирийн Хаан банкны 5*******95304 тоот дансанд 20 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Хариуцагчийн [email protected] хаягт 2022 оны 11 сарын 21-ний өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл, нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц. нарын хоорондоо харилцсан фэйсбүүк чатад үзлэг хийсэн 2023 оны сарын 06-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлээс үзэхэд Ц. нь өөрийн фэйсбүүк хаягт Ken Зоригтбаатар болон [email protected] хаягаас чат илгээмж ирснийг Б.*******д хэлж уншуулсан байх бөгөөд улмаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь их хэмжээний мөнгө, алт ирнэ гэж итгэн бусдад мөнгө шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 11 сарын 15-ны өдрийн тогтоолоор Ц.ийн гомдлоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг  нээсэн байх боловч уг эрүүгийн хэрэгт нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ц. нар хохирогчоор тогтоогдсон эсэх, талуудын маргааны зүйл нь эрүүгийн журмаар шалгагдаж байгаа асуудалд хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй, энэ талаарх нотлох баримтыг болон нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1.4-д заасан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 2******* дүгээр зүйлийн 2*******.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Түүнчлэн Иргэний хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй. Мөн нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болохоор хуульчилсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.*******, Ц. нар нь мөнгө зээлэх, зээлдүүлэх хүсэл зориг анхнаасаа байгаагүй болох нь тогтоогдож байх тул тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй юм. Тодруулбал, Б.******* хариуцагчид 4 000 000 төгрөгийг зээлэх, Ц. уг мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөхтэй холбоотой үүрэг үүссэн нь нотлогдохгүй байх тул  нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхгүй байна.

Харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх тул талуудын харилцан мөнгө шилжүүлсэн баримтад тулгуурлан нэхэмжлэгч Б.*******гаас Ц.ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн 2022 оны 6 сарын 29-ний өдөр 552 000 төгрөг, сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөг, сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөг, сарын 13-ны өдөр 5 000 000 төгрөг буюу нийт 40 552 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь Ц.ийн хүсэлтийн дагуу С.Алтанзул, Б.Шижир нарын дансанд мөнгийг шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч дээрх нөхцөл байдлыг нотлоогүй тул  2022 оны 6 сарын 26-ны өдөр С.Алтанзулын Хаан банкны 5920195 тоот дансанд шилжүүлсэн 13 44 12 төгрөг, сарын -ны өдөр Б.Шижирийн Хаан банкны 5*******95304 тоот дансанд шилжүүлсэн 20 000 000 төгрөгийг тус тус гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна.  

Иймд хариуцагч Ц.ээс 40 552 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 44 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

. Сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч Ц. нь 2022 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн “Мөнгө зээлдүүлсэн баримт” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ц. миний бие Б.*******гаас бодитоор 4 000 000 төгрөг зээлээгүй, цахим залилангийн гэмт хэргийн хамтран хохирогч болсон, ...би өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайн дураар дээрх хэлцлийг үйлдээгүй, , Б.******* нарын дарамт шахалт, “ багшаас мөнгө зээлсэн, нэхээд байгаа учир түүнд зөвхөн харуулах зорилготой, өөр зүйлд хэрэглэхгүй” гэж хууран мэхлэгдэж гарын үсэг зурсан, ...мөн 2022 оны 0 сарын 25-ны өдрийн мөнгө зээлдүүлсэн баримт гэх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэж байна, иймд хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох саналтай байна гэж тайлбарласныг нэхэмжлэгч тал үгүйсгэн “...Ц. нь надаар дамжуулан бусдаас зээл авсан гэдгээ баталж гарын үсэг зурж нотариатчаар баталгаажуулсан нь хууль ёсны үйлдэл гэж үзэж байна, Ц.д ямар нэг шахалт дарамт үзүүлээгүй, сайн дурын үндсэн дээр хэлцэл хийсэн, ...дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэдгийг нотолж тогтоож чадаагүй...” гэж маргаж мэтгэлцдэг.   

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбараас үзэхэд 2022 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн “Мөнгө зээлдүүлсэн баримт” гэх хэлцлийг Иргэний хуульд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл, хүч хэрэглэж хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгдсэн хэлцлийг “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үздэг. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

Талуудын хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байхад хэлцэл байгуулсан байх тул хууль зөрчсөн хэлцэл гэж үзнэ. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үнэдслэлтэй байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамжид 360 10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохоор шийдвэрлэлээ.  

Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 13/ШЗ2023/000 дугаартай захирамжаар хариуцагч Ц.ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамж 52 950 төгрөг төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан байх тул нөхөн төлүүлж төсвийн орлого болгох үндэслэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5 дугаар зүйлийн 5.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамжид 52 950 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлого болгож, нэхэмжлэгч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 52 950 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.д олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 11 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон       ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.ээс 40 552 000 /дөчин сая таван зуун тавин хоёр мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 33 44 000 /гучин гурван сая дөрвөн зуун дөчин найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2022 оны 0 дугаар сарын 25-ны өдрийн “Мөнгө зээлдүүлсэн баримт” гэх хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.2-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээн, хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамжид 360 10 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5 дугаар зүйлийн 5.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д зааснаар хариуцагч Ц.ээс улсын тэмдэгтийн хураамжид 52 950 төгрөгийг нөхөн гаргуулж төсвийн орлого болгож, нэхэмжлэгч Б.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 52 950 төгрөгийг гаргуулан хариуцагч Ц.д олгосугай.  

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ