Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 182/ШШ2024/00556

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Э,

Хариуцагч: Н газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Н газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнгөнзул,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан нарыг оролцуулан иргэний хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Н газарт холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Х.Э, түүний төлөөлөгч Ж.Мөнгөнзул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаар захирамжаар Х.Э надаас 190,000,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Энэхүү шийдвэрт заасан барьцаа нь Чингэлтэй дүүргийн дүгээр хороо,  гудамж,  байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202**  дугаартай ** өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө юм. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь төлбөр төлөгч миний эрх, хууль есны ашиг сонирхлыг үл хайхран, хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Учир нь 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гаргаж, анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь гаргасан шийдвэрээ надад заавал мэдэгдэх үүрэгтэй. Гэвч Х.Э надад энэхүү дуудлага худалдааг явуулах болсныг мэдэгдээгүй дуудлага худалдааг явуулсан. Энэхүү хууль бус ажиллагааг хүчингүй болгуулахаар Н газрын удирдлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шат дарааллан гомдол гаргасан боловч гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ дуудлага худалдаа болохыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4-126/6059 тоот албан бичгээр мэдэгдсэн гэж ор үндэслэлгүй зүйл бичсэн байдаг. Миний бие энэхүү албан бичгийг хүлээж аваагүй, дуудлага худалдаа болохыг мэдээгүй гэдгээ тодорхой бичиж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль журмын дагуу явагдсан эсэхийг шалгуулахаар дээрх байгууллагад хандсан боловч хяналт шалгалтын ажиллагаа огт явуулахгүйгээр ийнхүү хууль бус ажиллагааг хаацайлан өмөөрч шийдвэрлэсэн. Миний бие энэхүү хууль бусаар зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар албадан дуудлага худалдаанд талууд оролцох эрхтэй. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл төлбөр төлөгч би дуудлага худалдаанд оролцох эрхтэй, энэхүү эрхээ эдлэх боломжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хангах үүрэгтэй атал эсрэгээрээ албадан дуудлага худалдаа явуулах талаар мэдэгдээгүй. Х.Э Ч.Ц нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд уг мэдэгдэх хуудсыг Ч.Ц хүлээн авсан. Харин эхнэр  Ч.Ц нь мэдэгдэх хуудсыг Э ХХК-ийн байранд үлдээж, уг бичгээ олохгүй байгаа гэж хэлдэг. Төлбөр төлөгчид мэдэгдээгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргаж байгаа тул Н газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан анхны албадан дуудлага худалдааг худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэрээр Х.Эаас 190,000,000 төгрөг гаргуулж, Х банк бус санхүүгийн байгууллагад олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийг битүүмжилж хурааж, 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хөндлөнгийн шинжээч томилж, 184,804,762 төгрөгөөр үнэлгээ тогтоолгосон. Үнэлгээ тогтооход хариуцагч тал шинжээчийн гаргасан үнэлгээ зах зээлийн үнэлгээ биш гээд үнэлгээг хүчингүй болгуулах тухай гомдол гаргаж, 3 шатны шүүхээр хариуцагчийн талд шийдвэрлэж, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Улсын дээд шүүхийн тогтоол гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үргэлжлүүлж явагдсан. 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр анхны дуудлага худалдаанд 70 хувь оруулах мэдэгдэл гарч, тухайн өдөр баталгаат шуудангаар төлбөр төлөгч Х.Э болон хөрөнгийн өмчлөгч Ч.Ц нарт мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл Х.Э нь мэдэгдэл аваагүй гэх тайлбар гаргадаг.  Төлбөр төлөгч Х.Э, Ч.Ц нар  Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо,  гудамж,  байр, 10 тоот хаягт оршин суудаг гэр бүлийн гишүүд бөгөөд уг мэдэгдэх хуудсыг Ч.Ц хүлээн авсан байдаг. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй. Манай зүгээс мэдэгдэл хүргүүлсэн Монгол шуудан ХК-ийн  баримт, албан бичгийг хэрэгт өгсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2021/03649 дугаартай шүүгчийн захирамж, 182/ГХ2021/00234 дугаартай Гүйцэтгэх хуудас, Н газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21300454/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/448 дугаартай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/1123 дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Х.Эын Иргэний үнэмлэхийн лавлагааг,

Хариуцагчаас  Н газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны 4-126/6059 дугаартай Мэдэгдэл, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны 5/31 дугаартай тогтоол, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18/241 дугаартай албан бичиг, хавсралт, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Н газрын анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Өнөөдөр сонин зэрэг нотлох баримтыг гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Эын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Н газарт холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан Чингэлтэй дүүргийн дүгээр хороо,  гудамж,  байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202**  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах  нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ч.Ц нь нэхэмжлэгч Х.Эын гэр бүл гишүүн бөгөөд анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг шуудангаас Ч.Ц хүлээн авч гарын үсэг зурсан. Харин төлбөр төлөгч Х.Эт мэдэгдэл гардуулж өгөөгүй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, анхны албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг нэхэмжлэгчийн оршин суух хаяг руу Монгол шуудан ХК-иар хүргүүлсэн гэж маргаж байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай, 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2021/03649 дугаартай шүүгчийн захирамж, 182/ГХ2021/00234 дугаартай Гүйцэтгэх хуудас, Н газрын 2021 оны 08 дугаар сарын 11-ний Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21300454/01 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4/448 дугаартай тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/1123 дугаартай Өргөдөлд хариу өгөх тухай албан бичиг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Н газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны 4-126/6059 дугаартай Мэдэгдэл, Хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 25-ны 5/31 дугаартай тогтоол, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18/241 дугаартай албан бичиг, хавсралт, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол, Н газрын анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, Өнөөдөр сонин зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2020/00466 дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Х.Э нь 190,000,000 төгрөгийг Х ББСБ ХХК-д 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулах, сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Чингэлтэй дүүргийн дүгээр хороо,  гудамж,  байранд байрлах, 299,9 м.кв талбайтай, гражийн зориулалттай агуулахаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэжээ.

8,Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 182/ШЗ2021/03649 дугаар шүүгчийн захирамж, мөн өдрийн 182/ГХ2021/00234 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна. /хх 4-8 тал/

9.Үүний дагуу Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж, ажиллагааны явцад 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 21300454-01 дугаартай тогтоолоор эд хөрөнгийг битүүмжилж, 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 21300454/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол гарчээ. /хх 56-59 тал/

10.Улмаар 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 4/37 дугаартай Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол гарч, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн үнэлсэн үнэ болох 184,804,762 төгрөгийн 70 хувь болох 129,363,333 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн байна. /хх-13 тал/

11.Х.Э анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасныг 2023 оны 04 дүгээр сарын 17ы өдрийн 4/448 дугаартай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргасан байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 03/1123 дугаартай албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгчээ. /хх 14-15 тал/

12.Дээрх хариуг эс зөвшөөрч, 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.

13.Нэхэмжлэгч Х.Э нь анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг хүлээж аваагүй, дуудлага худалдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж тайлбарлаж байгаа боловч шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай мэдэгдлийг Н газрын 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 4-126/6059 дугаартай албан бичгээр нэхэмжлэгч Х.Эт шуудангаар хүргүүлсэн, Монгол шуудан ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 18/241 дугаартай албан бичигт “...2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 4-126/6059 албан тоот бүхий илгээмжийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16:21 цагт гардуулсан байна” гэжээ. /хх-37-38, 60-61 тал/

14.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнгөнзул шүүх хуралдаанд “Х.Э, Ч.Ц нар нь гэр бүлийн гишүүд бөгөөд уг мэдэгдэх хуудсыг Ч.Ц хүлээн авсан. Харин эхнэр Ч.Ц нь мэдэгдэх хуудсыг Э ХХК-ийн байранд үлдээж, уг бичгээ олохгүй байгаа гэж хэлдэг” гэж тайлбарлаж байна.

15.Н газраас Чингэлтэй дүүргийн дүгээр хороо,  гудамж,  байранд байрлах, 299,9 м.кв талбайтай, гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлж, анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дахь хэсэгт заасан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэх хуулийн заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

16.Анхны албадан дуудлага худалдаа нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдаж, уг дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл гэх баримт, Өнөөдөр сонингийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 061, 062 дугаарт хэвлэгдсэн зарлал зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

17.Дээрх баримтаас хариуцагч анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг нэхэмжлэгч Х.Эт хүргүүлсэн байх тул хариуцагч Н газарт холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан Чингэлтэй дүүргийн дүгээр хороо,  гудамж,  байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202**  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

18.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч  Н газарт холбогдох 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр 4/37 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр явагдсан Чингэлтэй дүүргийн дүгээр хороо,  гудамж,  байр зоорийн давхарт байрлах, улсын бүртгэлийн Ү-2202**  дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах  тухай нэхэмжлэгч Х.Эын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ