Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/04037

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2023/04037

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

 

Хариуцагч:

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд:

 

Урьдчилгаа төлбөрт төлсөн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А,

хариуцагчийн төлөөлөгч Ц.,

нарийн бичгийн дарга Б.Лхамсүрэн оролцов.

/Нэхэмжлэгчийн төлөөлөгч Нд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өмгөөлөгч З.Аг оролцуулж, эзгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн байна./

Нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* хариуцагч*******ад холбогдуулан урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний зүгээс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Шакмен маркийн автомашиныг 335 000 000 төгрөгөөр зарна гэсэн хариуцагчийн зарын дагуу холбогдож худалдан авахаар урьдчилгаа 110 000 000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн данс болох Хаан банкны******* тоот дансанд 6 хуваан шилжүүлсэн болно. Үлдэгдэл мөнгийг нэн яаралтай төлөхөөр тохирсон боловч хариуцагч нь надад худалдана гэж тохиролцсон машинаа өөр хүнд зарсан тул өөр машин авах уу гэх болсон үүнээс үүдэн бидний дунд анх тохирсон наймааг буцааж урьдчилгаа мөнгөө шаардсан болно. Гэвч хариуцагч нь 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр миний дансанд 105 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч үлдэгдэл 5 000 000 төгрөгөө өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй болно. Хариуцагч миний дуудлагыг авахаа больж миний зүгээс түүнтэй холбоо барих боломжгүй болоод байна. Иймд бидний зүгээс нэгэнт тохирсон наймааг хийх боломжгүй болж амаар байгуулсан гэрээгээ цуцалж наймаагаа буцаасан тул урьдчилгаа төлсөн төлбөрийн үлдэгдэл болох 5 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан өгнө үү. Хариуцагч нь нэхэмжлэгч *******г танихгүй гэдэг нь худлаа бөгөөд машин очиж үзэхдээ болон машин аваачиж өгөхдөө нөхөр Д.*************э хамт явсан. Хариуцагч руу би өөрийн дансаар мөнгө шилжүүлж, мөн буцааж шилжүүлэхдээ миний дансаар хийсэн гэдэг нь тогтоогдож байгаа. Ланд-76 маркийн машинд засвар хийж 1 000 000 төгрөгийн зардал гаргасан гэж байх боловч энэ талаар ямар нэг баримт байхгүй байгааг анхаарч үзнэ үү гэв.

2. Хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч*******ын хувьд нэхэмжлэгч гэх *******г танихгүй, өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй, ямар ч авто машиныг худалдах худалдан авахаар тохиролцоогүй. Харин *******гийн нөхөр болох******* нь Шакмен маркийн автомашиныг*******аас худалдан авахаар тохиролцсон байдаг.******* нь эхний ээлжинд 110 000 000 төгрөг бэлнээр, цагаан өнгийн Тоёота ланд круйзер маркийн автомашин өгсөн, үлдэгдэл мөнгийг нь Таван богд группээс зээл авч өгөхөөр тохиролцсон. Хариуцагч******* нь УБЭ******* улсын дугаартай тоёота ланд круйзер маркийн машиныг*******ээс аваад засвар, сэлбэг, бусад зүйлд 1 сая гаруй төгрөг зарцуулсан бөгөөд*******ийн зүгээс Шакмен маркийн авто машиныг худалдан авахаас татгалзсан санал гаргасан тул наймаа буцсан байдаг. Тухайн үед******* нь*******ад хандан: машиныг чинь би худалдаж авна, та тавьсан зараа устгачих гэсний дагуу зараа авсан боловч 20 гаруй хоногийн дараа гэнэт наймаа хийхээ больсон.******* нь*******ээс авсан дугаартай Тоёота ланд круйзер маркийн автомашиныг засан сайжруулаад тэр хэвээр нь буцааж өгсөн, ажил төрөл хугацаа алдсан талаар************** нар харилцан тохиролцоод 5 000 000 төгрөг суутган авсан гэж тайлбарладаг. Иймд хариуцагч******* нь *******тай наймаа хийгээгүй бөгөөд 105 000 000 төгрөгийг нь*******ийн хэлж өгсөн дансруу шилжүүлсэн. Иймд ******* нь нэхэмжлэх эрхтэй этгээд биш юм.

3. Гуравдагч этгээд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:*******ийн******* миний бие 2022.10.20-ны өдөр Шакмен маркийн автомашиныг 350 000 000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу*******тай холбогдож худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 110 000 000 төгрөгийг *******гаар шилжүүлсэн. Энэ наймаанд Ланд-76 маркийн машиныг оролцуулсан. Гэтэл Шакмен машинаа авах гээд очиход үзэж байсан машиныг өөр хүнд зарчихсан, өөр машин аваад яв гэсэн ба үгүй ээ тэгвэл наймаагаа буцаая гээд Ланд-76 машинаа нэг хонуулаад буцааж авсан.*******аар хийлгэсэн зүйл байхгүй байсан мөнгөө хийгээрэй гэтэл 5 000 000 төгрөг дутуу хийсэн байсан. ...би хөдөө ажиллаж амьдарч байгаа тул эзгүйд шүүх хуралдааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчээс хэрэгт *******гийн ХААН банкны******* тоот дансны хуулгыг ирүүлсэн байна./хх-ийн 4-6/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2022.10.20-ны өдөр Шакмен маркийн автомашиныг 350 000 000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу*******тай холбогдож худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 110 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ наймаанд Ланд-76 маркийн машиныг оролцуулсан. Гэтэл Шакмен машинаа авах гээд очиход үзэж байсан машиныг өөр хүнд зарчихсан байсан тул наймаа буцаж мөнгөө авах гэтэл 105 000 000 төгрөгийг шилжүүлсэн. гэж тайлбарлав.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Д.Мөнхбатын хувьд нэхэмжлэгч гэх *******г танихгүй, өмнө нь нэг ч удаа уулзаж байгаагүй, ямар ч авто машиныг худалдах худалдан авахаар тохиролцоогүй. Харин *******гийн нөхөр болох******* нь Шакмен маркийн автомашиныг*******аас худалдан авахаар тохиролцсон байдаг.******* нь эхний ээлжинд 110 000 000 төгрөг бэлнээр, цагаан өнгийн Тоёота ланд круйзер маркийн автомашин өгсөн, үлдэгдэл мөнгийг нь Таван богд группээс зээл авч өгөхөөр тохиролцсон.*******ээс авсан машиндаа засвар, сэлбэг, бусад зүйлд 1 сая гаруй төгрөг зарцуулсан. Гэтэл наймаа буцаж машинаа авсан ба бид хоорондоо тохиролцож, 5 000 000 төгрөгийг суутган авч,*******ийн өгсөн дансруу шилжүүлсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш. гэж тайлбарласан.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон гуравдагч этгээдийн болон талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ*******тай 2022.10.20-ны өдөр Шакмен маркийн автомашиныг нь худалдан авахаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч талуудын хооронд дээрх худалдах худалдан авах гэрээний тохиролцоо үүсээгүй байна.

5.а. Харин гуравдагч этгээд Д.********** нь хариуцагч*******тай 2022.10.20-ны өдөр Шакмен маркийн автомашиныг 350 000 000 төгрөгөөр зарна гэсэн зарын дагуу холбогдож, уг машиныг худалдан авахаар тохиролцож, өөрийн Ланд-76 маркийн машиныг оролцуулж, шилжүүлэн өгч, улмаар урьдчилгаа 110 000 000 төгрөгийг эхнэр *******гийн ХААН банкны данснаар шилжүүлүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

5.б. Дээрх тохиролцоо хийгдсэний дараа******* нь Шакмен маркийн автомашиныг авахаар очиход уг автомашиныг зарснаас талуудын хооронд байгуулагдсан гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл үүсэж, улмаар шилжүүлсэн зүйлсээ харилцан буцаасан үйл баримтын тухайд мөн маргаагүй байна.

6. Харин урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 110 000 000 төгрөгөөс 5 000 000 төгрөгийг дутуу шилжүүлснээс маргаан үүсэж, улмаар дээрх мөнгийг нэхэмжлэгч ******* шаардсаныг хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш гэж, мөн ажил төрлийн хугацаа алдуулж наймаагаа буцаасан, машинд 1 000 000 төгрөгийн зардал гаргаж завсар хийсэн үндэслэлээр нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

7. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

8. Дээрх урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 110 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ******* нь өөрийн ХААН банкны дансны *********** тоот данснаас хариуцагч*******ын ХААН банкны*******0 тоот дансруу нийт удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн болох нь, мөн хариуцагч******* нь 2022.10.24-ний өдөр *******гийн дансруу 105 000 000 төгрөгийг буцаалт гэсэн утгатай шилжүүлсэн зэргээс нэхэмжлэгч ******* нь дутуу шилжүүлсэн төлбөрөө гаргуулахаар шаардах эрхтэй.

Энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардах эрхтэй. гэсэнтэй нийцнэ гэж шүүх дүгнэв.

9. Нөгөөтэйгүүр, хариуцагч******* нь зардал гаргаж засвар хийсэн, түүнчлэн 5 000 000 төгрөгийг буцаан шилжүүлэхээс татгалзаж байгаа талаараа нотлоогүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байгааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотолж чадаагүй гэж үзнэ.

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас 5 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ