Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/04250

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/04250

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:

Хариуцагч: 

Зээлийн гэрээний үүрэгт 2 650 948 028 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,*******,*******, хариуцагчийн төлөөлөгч*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э  нар оролцов.

Нэхэмжлэлийг 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* хариуцагч*******-д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 2 650 948 028 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлтийг хангуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:******* нь Төрийн банк ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулж 2 300 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувь, жилийн 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар авсан. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр******* тоот Барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. ***** дүүрэг, ***** хороо, *********гудамж,******* тоот хаягт орших***** м.кв талбайтай, Улсын бүртгэлийн******* дугаартай хүнсний үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,,,,******* тоот орших ***** м.кв талбайтай, Нэгж талбарын дугаартай, үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газар зориулалттай эзэмших эрхтэй газар тус тус барьцаалсан. Зээл олгосноос хойш******* нь үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, үндсэн хүүнийн төлбөрт 654 123 959.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1 342 616.75 төгрөг, нийт 655 466 576.64 төгрөгийн төлбөр төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж гэрээгээр хүлээсэн үүрэг биелэгдээгүй тул Төрийн банкны зүгээс 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 09-ны өдөр гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлж байсан боловч өнөөдрийн байдлаар Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 300 000 000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 327 790 493.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 23 157 534.25 төгрөг, нийт 2 650 948 028.05 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсгүүдэд заасны дагуу*******-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор нэхэмжлэл гаргаж байна.*******-иас зээлийн төлбөрт 2 650 948 028.05 төгрөгийг гаргуулж \Төрийн банк ХК-д олгуулах, Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан******* тоот Барьцааны гэрээнд тусгагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү. Дээрх зээлийн гэрээний баталгаа болгож 2020 оны 09 сарын 10-ны өдрийн дугаар Батлан даалтын гэрээг Уянга мишээл ХХК болон түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч нартай байгуулсан ба уг гэрээний дагуу 655 466 576,64 төгрөгийн төлөлт хийгдсэн ба энэ нь зээл тооцооллын баримтаас харагдана гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Бид эвлэрэх асуудлаар санал хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тодорхой хариуг өгөөгүй. Өндөр үнийн дүнтэй зээл учраас бид эвлэрэх хугацааг урт тавихаас өөр арга байгаагүй. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.гэж зааснаар тооцоолол алдаатай гэж үзэхээр байна. Энэ талаар УДШ-ийн тайлбар хүртэл байдаг. Иймд хугацаа дууссан гэрээний хувьд үндсэн зээлийг төлөх үүрэгтэй. Зээл тооцооллын тухайд сайн мэдэхгүй байна. Яг хэдэн төгрөг төлөөгүй гэдгийг сайн мэдэхгүй байна гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээл төлөлтийн дэлгэрэнгүй, 2020.09.10-ны өдрийн дугаар зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022.01.10-ны өдрийн дугаар зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.09.10-ны өдрийн******* дугаар барьцааны гэрээ, 2020.09.10-ны өдрийн******* дугаар барьцааны гэрээ, 2020.09.10-ны өдрийн дугаар батлан даалтын гэрээ,*******-ийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Уянгамишээл ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Нийслэлийн улсын бүртгэлийн газрын 2020.09.14-ний өдрийн дугаар албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 2020.08.31-ний өдрийн дугаар гэрээ, кадастрын зураг, барьцаалбар,*******-ийн 2023.02.27-ны өдрийн дугаар, 2023.03.09-ний өдрүүдийн мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан уулзалтын тэмдэглэл,*******-ийн 2020.04.13-ны өдрийн дугаар хүсэлт, зээлдэгчийн анкет, иргэний үнэмлэхний хуулбар, харилцах дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 7-50/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Пиножой интернэшнл ХХК нь Төрийн банк ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тоот дугаартай Зээлийн гэрээ байгуулж 2 300 000 000 төгрөгийн зээлийг сарын 1.5 хувь, жилийн 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлийг хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглахаар авсан. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр******* тоот Барьцааны гэрээ байгуулж зээлийн барьцаанд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Зээл олгосноос хойш******* нь үндсэн зээлийн төлбөрт 0 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 654 123 959.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1 342 616.75 төгрөг, нийт 655 466 576.64 төгрөгийн төлбөр төлсөн байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 2 300 000 000 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 327 790 493.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 23 157 534.25 төгрөг, нийт 2 650 948 028.05 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Иймд Пиножой интернэйшнл ХХК-иас зээлийн төлбөрт 2 650 948 028.05 төгрөгийг гаргуулж, зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. гэж тайлбарлав.

 

3. Хариуцагч******* хариу тайлбараа бичгээр ирүүлээгүй ба хариуцагчийн төлөөлөгч******* татгалзлын үндэслэлээ ...Бид эвлэрэх асуудлаар санал хүргүүлсэн боловч өнөөдрийн байдлаар тодорхой хариуг өгөөгүй. Өндөр үнийн дүнтэй зээл учраас бид эвлэрэх хугацааг урт тавихаас өөр арга байгаагүй. Мөн Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.гэж зааснаар тооцоолол алдаатай эхлээд үндсэн төлбөрийг төлөх ёстой. гэж тайлбарласан.

 

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар зэргээс дараах байдал тогтоогдож байна.

   5. Талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 2 300 000 000 төгрөгийг сарын 1.5 хувийн, жилийн 18 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай байхаар зээлдүүлж, эргэн төлөх хуваарийг хавсралтаар баталсан байна. /хх-ийн 9-11/

а. Мөн өдөр дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон*******-ийн өмчлөлийн******* дугаар, м.кв талбайтай, *************** тоот хаягт байршилтай хүнсний үйлдвэрийн барилга, дугаар, *******************тоот хаягт байрлах, үйлдвэрийн барилга байгууламж, бусад газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалж, барьцаалбарт бүртгүүлжээ. /хх-ийн-14/

б. Түүнчлэн талуудын хооронд байгуулсан 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбогдуулан 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дугаар Батлан даалтын гэрээг Уянга мишээл ХХК болон түүний 100 хувийн хувьцаа эзэмшигч нартай байгуулсан байна.

в.******* нь дээрх зээлийн гэрээний дагуу зээлдэгч*******-ийнтоот дансанд 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 800 000 000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 800 000 000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 400 000 000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 197 845 563.6 төгрөг, 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 300 000 000 төгрөгийг тус тус бэлэн бусаар шилжүүлж, хүлээлгэн өгсөн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна./хх-ийн 46-50/

6. Гэрээний дагуу хариуцагч нь 2020.09.17-ны өдрөөс 2023.07.06-ны өдрийг хүртэл үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд нийт 655 466 576.64 төгрөгийг төлсөн байх ба уг асуудлаар талууд маргаагүй ба үлдэгдэл төлбөрийг төлөөгүйгээс маргаан үүсэж, гэрээний үүргийг биелүүлэх талаар******* нь 2023.2.27-ны өдөр, 2023.03.09-ний өдөр хариуцагч*******-д мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан байх ба хэрэгт ирүүлсэн байна. /хх-ийн 34-35/

7. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба уг гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд талуудыг зээл авсан асуудлаар маргаагүй гэж үзнэ.

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл талуудын тохиролцон тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелэгдэх зарчимтай бөгөөд хариуцагчийн хүсэлтээр зээлийн гэрээний хугацааг 12 сараар сунгасан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Зээлдэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг болон зээлийн гэрээний 6.3-т заасан зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөх үүргээ зөрчсөн байх тул зээлдүүлэгч үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байх ба мөн 6.2.1-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй байна.

8. Мөн нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү... төлөх үүрэгтэй гэснийг зөрчөөгүй байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж үндсэн зээлийн үлдэгдэл 2 300 000 000 төгрөг, зээлийн үндсэн хүү 327 790 493.80 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 23 157 534.25 төгрөг, нийт 2 650 948 028.05 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Харин хариуцагчийн төлөөлөгч нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ.гэж зааснаар тооцоолол алдаатай бөгөөд эхлээд үндсэн төлбөрийг төлөх ёстой гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.

Тодруулбал, дээрх хуулийн заалтаар хариуцагч******* нь зээлийн төлбөрөөс сонгож төлөхөөр шаардах эрхгүй юм.

 

9. Харин барьцааны гэрээг хуульд заасан журмын дагуу байгуулсан, энэ нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасантай нийцэж байх тул хариуцагч******* нь шүүхийн шийдвэрийн сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Пиножой интернэшнл ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 2 650 948 028.05 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч******* нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл,*******-ийн өмчлөлийн******* дугаар, ****************** хаягт байршилтай хүнсний үйлдвэрийн барилга, дугаар, ******************* байрлах, үйлдвэрийн барилга байгууламж, бусад газар зэрэг үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 890 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч*******-иас улсын тэмдэгтийн хураамжид 482 890 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ