Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2023/04260

 

 

 

 

 

2023 оны2 сарын5 өдөр

Дугаар83/ШШ2023/04260

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: 

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

*****************************орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7 526 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч нарын төлөөлөгч*******,

хариуцагчийн төлөөлөгч*******

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

  Нэхэмжлэлийг 2023 оны9 дүгээр сарын4-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Нэхэмжлэгч, нар хариуцагчэд холбогдуулан ******** дүүрэг,*******,*******, ** давхрын******* тоот хаягт байрлалтай,*******,*******орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7 526 700 төгрөг гаргуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: нь бараа материал худалдах, худалдан авах арилжааны, 2019 оны5 дугаар сарын6-ны өдрийн тоот гэрээг-тай байгуулж, нийтдээ төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлж, харин нь ********** дүүргийн ** дугаар хороо, байр, ** давхар,******* тоот хаягт байрлалтай******* бүхий*******орон сууцыг бартерт тооцон өгсөн тул тус компанийг төлөөлж манай компанийн гүйцэтгэх захирал нь итгэмжлэлээр дээрх орон сууцыгтэй 2020 оны2 дугаар сарын7-ны өдөр тохирч, орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн******* дүгээр зүйлийн*******.1 дэх хэсэг, 243 дугаар зүйлийг тус тус үндэслэн харилцан тохиролцож байгуулсан. Хариуцагчтай байгуулсан орон сууц захиалгаар бариулах 2020 оны2 дугаар сарын7-ны өдрийн гэрээгээр*******, байр, ** давхар,******* тоот хаягт байрлалтай**************орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг м.кв-ын үнийг 65000 төгрөгөөр тооцож, орон сууцны нийт үнэ30 366 500 төгрөгөөс 3909 950 төгрөгийг төлж, үлдэгдэл 91 256 550 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Орон сууц захиалгаар бариулах 2020 оны2 дугаар сарын7-ны өдрийн гэрээний 3.6 дахь хэсэгт, Б тал банкнаас зээл гаргуулах боломжтой гэсэн албан бичгийг А талд авч ирж баталгаажуулснаар Б талын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах бичгийг А тал хийж өгнө. Б тал орон сууцыг банкны зээлээр авч байгаа бөгөөд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор зээлээ гаргуулж А талд орон сууцны үлдэгдэл төлбөр 91 256 550 төгрөгийг А талын Хаан банкнытоот дансруу шилжүүлж төлбөрийг дуусгана гэж заасан. Мөн энэ хэсэгт гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх шилжүүлэн авагч тал цаашид төлбөрөө төлж чадахгүй нь илэрхий болсон тохиолдолд сарын 80000 төгрөгөөр түрээсийн төлбөрт тооцож, урьдчилгаа мөнгөнөөс суутган авч, эрх шилжүүлэгч тал орон сууцыг буцаан авч нийт үнийн дүнгийн0 хувьтай тэнцэх мөнгөн дүнгийн торгууль ногдуулна гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүн30 366 500 төгрөгөөс, торгууль336 650 төгрөг, 2020 оны2 дугаар сарын7-ны өдрөөс тооцож 2023 оны8 дугаар сар хүртэл 42 сарын түрээсийн төлбөр 33 60000 төгрөг, нийт 46 636 500 төгрөгөөс Б. талын төлсөн 3900 950 төгрөгийг хасаж, 7 526 700 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч, хариуцагч ********, ***************** тоот хаягт байрлалтай**************орон орон сууцыг суллаж өгөх, мөн 7 526 700 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

2. Хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбарыг дэмжиж, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: нь 2020 оны2 сард байр худалдаж авахаар хайж байгаад Нисэхийн фэйсфүүк зараас орон сууцны зээлээр*******орон сууц зарна гэсэн зарын дагуу *******-ийн төлөөлөгчтай 2020 оны2 дугаар сарын7-ны өдөр уулзаж танилцаад байр худалдаж авахаар болсон юм.Тухайн үед*******,*******ны******* тоот м.кв*******орон сууцыг ******** бартераар авсан байр байгаа юм банкны зээлээр худалдана та нийт30 366 500 төгрөгөөр ав 30 хувиа төлөөд үлдэгдэл 70 хувийг орон сууцны ипотекийн зээлд оруулж зарахыг зөвшөөрөөд тухайн өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн юм. Тухайн үед бичгээр гэрээ байгуулахдаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах компанийн бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй юм. Миний бие банканд хандаж орон сууцны зээл гаргуулахаар удаа дараа хандаж байсан бөгөөд банкнаас худалдаж авсан орон сууцны мэдээлэл өгөхийг удаа дараа шаардсан боловч надад гаргуулж өгөхгүй өнөөдрийг хүртэл чирэгдэл учруулсаар байна. иргэнтай миний бие орон сууц захиалгаар бариулах гэрээ огт байгуулаагүй бөгөөд миний бие нь зөвхөн ***********иас орон сууц худалдаж авсан юм. Нэхэмжлэлд дурдсан ****************нь ************-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг ажлын гүйцэтгэлд авсан гэдгийг огт мэдээгүй, энэ талаар тухайн үед иргэн ч надад хэлээгүй юм. Тухайн үед ***********-ийн захиралт маргаан бүхий орон сууцыг бусдад худалдах эрхийг итгэмжлэлээр олгосон байсан бөгөөд миний бие итгэмжлэлийг шалгахад 2019 оны5 сарын 22-ны өдрөөс хойш жилийн хугацаанд олгосон хүчинтэй итгэмжлэл байсан юм. Энэ маргаан бүхий орон сууцыг бариулсан нь, дүгээр байрыг хөгжлийн банкны барьцаанд тавигдсан байсныг 2023 оны4 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдлээ. Надад байрны бичиг баримтыг гаргаж өгөхгүй байх шалтгаан нь тухайн байр банкны барьцаанд тавигдсанаар илэрч байна. Нэхэмжлэлд дурьдсанаар миний бие үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байх санаа зорилго байгаагүй бөгөөд төлбөр төлж чадахгүй нь илэрхий болсон тул нэхэмжлэл гаргаж байгаа гэдгийг зөвшөөрөхгүй байна. Иймд хариуцагч ************** миний бие нь нэхэмжлэгч нараас орон сууц худалдаж аваагүй, нэхэмжлэгч нартай иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, 2019.05.16-ны өдрийн дугаар бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах арилжааны гэрээ, 2019.05.20-ны өдрийн *** дугаар орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2020.02.17-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээ, 2021.07.07-ны өдрийн **********хүргүүлсэн мэдэгдэл, ***** болон **********-ийн хооронд 2019, 2020 онд хийсэн ажил гүйлгээний тооцоо, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ, **************-ийн 2019.05.20-ны өдрийн итгэмжлэл, *********ийн 2019.05.20-ны өдрийн итгэмжлэл, 2017.05.22-ны өдрийн итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 4-16, 36-45/

4. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн хүсэлтээр Монголын нотариатчдын танхимын 2023.12.06-ны өдрийн дугаар албан бичиг, нотариатч ********-ийн 2023.11.07-ны өдрийн тайлбар, 2017.05.22-ны өдрийн итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, *********-ийн дүрэм, бүртгэлийн дэвтэрийн хуулбар, 2017.05.22-ны өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.12.15-ны өдрийн ****дугаар албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан. /хх-ийн 56-67/

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ *************** нь бараа материал худалдах, худалдан авах арилжааны, 2019 оны 5 дугаар сарын6-ны өдрийн тоот гэрээг-тай байгуулж, нийтдээ төгрөгийн үнэ бүхий бараа материал нийлүүлж, харин нь маргаан бүхий орон сууцыг бартерт тооцон өгсөн тул тус компанийг төлөөлж манай компанийн гүйцэтгэх захирал нь итгэмжлэлээр дээрх орон сууцыг ********** 2020 оны2 дугаар сарын7-ны өдөр тохирч, орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, орон сууцны м.кв-ын үнийг 65000 төгрөгөөр тооцож, орон сууцны нийт үнэ30 366 500 төгрөгөөс 3909 950 төгрөгийг төлж, үлдэгдэл 91 256 550 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн гэрээнд заасан нөхцөлийн дагуу эрх шилжүүлэн авагч тал цаашид төлбөрөө төлж чадахгүй нь илэрхий болсон тохиолдолд сарын 80000 төгрөгөөр түрээсийн төлбөрт тооцож, урьдчилгаа мөнгөнөөс суутган авч, эрх шилжүүлэгч тал орон сууцыг буцаан авч нийт үнийн дүнгийн0 хувьтай тэнцэх мөнгөн дүнгийн торгууль ногдуулна гэж заасны дагуу гэрээний нийт үнийн дүн30 366 500 төгрөгөөс, торгууль336 650 төгрөг, 2020 оны2 дугаар сарын7-ны өдрөөс тооцож 2023 оны8 дугаар сар хүртэл 42 сарын түрээсийн төлбөр 33 60000 төгрөг, нийт 46 636 500 төгрөгөөс Б талын төлсөн 3900 950 төгрөгийг хасаж, үлдэгдэл 7 526 700 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч *********татгалзлын үндэслэлээ********** нь зарын дагуу ***********-ийн төлөөлөгчтай 2020 оны2 дугаар сарын7-ны өдөр уулзаж танилцаад байрыг нийт30 366 500 төгрөгөөр авч, 30 хувиа төлөөд үлдэгдэл 70 хувийг орон сууцны ипотекийн зээлд оруулж зарахыг зөвшөөрөөд тухайн өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулж нотариатчаар гэрчлүүлсэн юм. Тухайн үед бичгээр гэрээ байгуулахдаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах компанийн бичиг баримтыг бүрдүүлж өгнө гэж гэрээ байгуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй юм. иргэнтай миний бие орон сууц захиалгаар бариулах гэрээ огт байгуулаагүй бөгөөд миний бие нь зөвхөн *****************-иас орон сууц худалдаж авсан юм. Нэхэмжлэлд дурдсан нь-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж маргаан бүхий орон сууцыг ажлын гүйцэтгэлд авсан гэдгийг огт мэдээгүй, энэ талаар тухайн үед иргэн ч надад хэлээгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. гэж тайлбар гаргаж, маргажээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, үзлэг хийсэн баримтууд зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

***********, *************-ийн хооронд 2019 оны 5 дугаар сарын6-ны өдөр дугаар бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах арилжааны гэрээ байгуулж, 589 37500 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг ********** нь **************-д нийлүүлж, төлбөрийн 50 хувийг төгрөгөөр, 50 хувийг бартерын нөхцөлөөр хийхээр тохиролцож, бартерт *******т байрлах,ы барилгаас******* орон сууцыг м.квыг 75000 төгрөгөөр, нийт38 302 500 төгрөгийн орон сууц байхаар харилцан тохиролцжээ.

Хэрэгт нэхэмжлэгч нь-иас 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр-ийн захиралт олгосон02/23 тоот итгэмжлэлийг ирүүлсэн байх ба уг итгэмжлэлээр Монгол улсын Иргэний хуулийн 62-64 дугаар зүйлүүдийг үндэслэн болон-ийн хооронд байгуулсан 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээгээр захиалан бариулсан*******ны******* м.кв орон сууцыг ********-тай байгуулсан 2019 оны5 сарын6-ны өдрийн дугаартай Бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний төлбөрт бартераар өгсөн тул уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулах, төлбөрийг хүлээн авах, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх, гэрээний үүргийн биелэлтийг шаардах зэрэг эрхийгт олгосон байна./хх-ийн 37/

Мөн нэхэмжлэгч нь 2017 оны5 сарын 22-ны өдөр /2019 оныг 2017 он гэж андуурч бичсэн/-ийн захиралгээст итгэмжлэл олгосон байх ба уг итгэмжлэлээр миний нэрийн өмнөөс-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах Нийслэлийн УБ,********************** үл хөдлөх эд хөрөнгө /орон сууц/-ыг худалдах, бэлэглэх, барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хэлцэл хийх, нотариатаар гэрчлүүлэх, төлбөр тооцоог өөрийн дансанд хүлээн авах, эдгээртэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах бүрэн эрхийг/нэг/ жилийн хугацаатай олгож байна. гэсэн итгэмжлэлийг хэрэгт ирүүлсэн байна./хх-ийн 38/

5. Дээрх жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу 2020 оны2 сарын7-ны өдөр-ийг төлөөлжтэй Орон сууц захиалгаар бариулах гэрээний эрх шилжүүлэх гэрээг байгуулж, *******,*******, байр, **давхар,******* /**/ тоот хаягт байршилтай**************орон сууцыгэд шилжүүлж, 2020 оны2 дугаар сарын7-ны өдөр урьдчилгаа 30 хувь буюу 3909 950 төгрөгийг, үлдэгдэл 91 256 550 төгрөгийг гэрчилгээ гарахад бэлэн болсноос хойш 30 хоногийн дотор төлөхөөр тохиролцсон гэрээг байгуулж, урьдчилгаа төлбөрийг нь 2020 оны2 дугаар сарын7-ны өдөр 3909 950 төгрөгийг Хаан банкны/Б.Гэрэлжаргал/тоот дансанд шилжүүлсэн байна.

6. Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй хэдий ч хариуцагч нь уг гэрээг-тай байгуулсан байхад ****************, нар нь нэхэмжлэл гаргаж, шаардах эрхгүй. Мөн тухайн үед урьдчилгаа төлбөрийг шилжүүл гэж өгсөн данс руу шилжүүлсэн бөгөөд-ийн захирлын эхнэрийн данс руу хийж байгаа гэдгийг миний бие мэдэх боломжгүй. Тухайн үед бичгээр гэрээ байгуулахдаа орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай бичиг баримтыг компани бүрдүүлж өгснөөр зээл авч төлбөрийг төлөхөөр тохирсон боловч өнөөдрийг хүртэл хугацаанд энэ үүргээ биелүүлээгүй, энэ маргаан бүхий орон сууцыг бариулсан нь, дүгээр байрыг хөгжлийн банкны барьцаанд тавигдсан байсныг 2023 оны4 сард хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдлээ. Надад байрны бичиг баримтыг гаргаж өгөхгүй байх шалтгаан нь тухайн байр банкны барьцаанд тавигдсанаар илэрч байна гэж тайлбарласан.

7. Хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь*************** болон нарын өмчлөлийн хөрөнгө гэх үндэслэл тогтоогдохгүйн дээр 2020 оны2 сарын7-ны өдрийн гэрээг-иас нь өөрт олгосон итгэмжлэлийн дагуу байгуулсан байгаа компанийг төлөөлж гэрээ байгуулсан гэж үзэхээр байх ба нь дээрх гэрээний шаардах эрхийг бие даан хэрэгжүүлэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, улсын бүртгэлийн хэлтсийн 2023.12.15-ны өдрийн ***** тоот лавлагаагаар эрхийн улсын бүртгэлийн дугаартай *******,*******,,, эрхийн улсын бүртгэлийн дугаартай *******,*******,, ********************** хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд ***************-тай байгуулсан барьцааны гэрээ тус тус бүртгэлтэй байна.*******,,-р байрны******* тоот хаягт байршилтай үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн цахим санд өнөөдрийн байдлаар бүртгэлгүй байна.-ийн ирүүлсэн. ...захиалагчийн нэрсийн жагсаалтын******* тоотод иргэн/*************/-ын нэр бичигдсэн байна. гэжээ./хх-ийн 67/

8. Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж,06.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заажээ.

9. Дээрх үйл баримтаас дүгнэхэд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь****************-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нар нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй талаараа баримтаар нотлоогүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй байх тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

10. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн15 дугаар зүйлийн 115.1,15.2.3,15.2.1,16,18 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн06 дугаар зүйлийн06.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********, нарын хариуцагч ***************** холбогдох *******,*******,*******, ** давхар,******* тоот хаягт байрлалтай,*******,*******орон сууцыг чөлөөлүүлж, түрээсийн төлбөрт 7 526 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205 580 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн19 дүгээр зүйлийн19.2,19.7,20 дугаар зүйлийн20.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш4 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

                                         

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.МӨНХЖАРГАЛ