Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/00085

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 183/ШШ2024/00085

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Зээлийн гэрээний үүрэгт 130 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

хариуцагчийн төлөөлөгч*******,

гэрч*******,

нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

Нэхэмжлэлийг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч******* хариуцагч*******т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 130 000 000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: 2020 оны 9 дүгээр сарын 04-нд амаар хийгдсэн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 130 000 000 төгрөгөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Амаар хийгдсэн тул хүү авахгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгож шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцаан шилжүүлж өгөхөд татгалзах асуудал байхгүй. Хэлцэл хийсэн хүн нь******* болон түүний ах нар. Өөрсдөө ирж гэрээ хийсэн.******* өөрийнхөө үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Таньдаг учраас итгэж амаар зээлийн гэрээг байгуулсан. Цаашаа*******д шилжүүлсэн нь хамаагүй.*******,******* хоёрын хооронд үүссэн харилцаа гуравдагч оролцуулах шаардлагагүй.*******,******* нар тусдаа өөрсөө учраа олно биз, энэ нь манайд хамааралгүй. Энэ хоёрыг үгсэн хуйвалдаад манай мөнгийг өгөхгүй байна гэж харж байна гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаагаар зээл авсан хүн нь******* биш түүний ах очиж ярилцаад*******д зээл авсан юм.*******ын өмч хөрөнгө байгаа учраас гэрээн дээр гарын үсэг зурсан, 130 000 000 төгрөгийг*******ын дансанд хийсэн учраас хариуцагчаар*******ыг сонгоод байна гээд байгаа нь ноцтой. Уг хэрэгтээ******* ньаас 150 000 000 төгрөгийг зээлсэн байдаг бөгөөд уг өр төлбөртэй холбоотойгоор өөрийн хөрөнгийг*******ын нэр дээр шилжүүлэн өгч, барьцаанд тавьсан асуудал байдаг. Ингээд тухайн 150 000 000 төгрөгийг өгөхийн тул,******* нарын таньдаг*******аас зээл авч өрөө дараад, тухайн үл хөдлөх эд хөрөнгөө*******ын нэр дээр шилжүүлсэн. Хариуцагчийг нэхэмжлэгч сонгосон.******* зээл аваагүй гэдгээ шүүхэд анхнаасаа хэлж байсан.******* бид хоёрт өглөгтэй байсан учраас*******аас зээл аваад миний нэр дээр байдаг үл хөдлөх эд хөрөнгийг*******д шилжүүлж өгсөн. Би өр төлбөрөө авсан гэдэг тайлбар өгдөг. Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхнаасаа энэ зээлийг аваагүй ***********гэдэг хүн авсан үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн үл хөдлөх эд хөрөнгийг авч байгаа хүн энэ******* гэдэг хүний данс руу шилжүүлнэ гээд шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл*******аас 130 000 000 төгрөг шаардаж байгаагүй. Иймд хариуцагч биш тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

3. Нэхэмжлэгчээс 2020.09.04-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, мөнгөн шилжүүлгийн баримт,-ийн 2023.04.04-ний өдрийн******* дугаар тайлбар, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,*******,******* нарын хоорондох зээлийн гэрээ зэргийг ирүүлсэн. /хх-ийн 3-8, 34-36/

4. Хариуцагчаас депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг ирүүлсэн. /хх-ийн 37/

5. Шүүх хариуцагчийн хүсэлтээр,******* нараас гэрчийн мэдүүлгийг авсан. /хх-ийн 42-44/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...2020 оны 9 дүгээр сарын 04-нд амаар хийгдсэн зээлийн гэрээний 130 000 000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан. Таньдаг учраас итгэж амаар зээлийн гэрээг байгуулсан, мөнгийг******* өөрийн дансаар авсан бөгөөд цаашаа*******д шилжүүлсэн нь хамаагүй. гэжээ.

3. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Зээл авсан хүн нь******* бөгөөд*******ын дансаар шилжүүлсэн нь үнэн. Уг хэрэгтээ*******,,******* нарт 150 000 000 төгрөгийн өр төлбөртэй, барьцаанд нь шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийг*******т шилжүүлж өгөөд буцаагаад сарын дараа*******д шилжүүлсэн. Анхнаасаа энэ зээлийг аваагүй******* гэдэг хүн авсан, ************гэдэг хүний данс руу шилжүүлнэ гээд шилжүүлсэн. Иймд******* нь хариуцах ёстой хүн нь биш. гэж маргажээ.

4. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбар, гэрч ****************, ************* нарын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч******* нь 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч *************130 000 000 төгрөгийг түүний Хаан банкны*******тоот дансанд ************ зээл олгов гэсэн утгаар шилжүүлж өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нэхэмжлэгч*******ын Хаан банкны******* тоот данснаас шилжүүлэг хийсэн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 7/

Дээрх асуудалтай холбоотойгоор талуудын хороонд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дугаар худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр дугаартай, **** дүүргийн ** дугаар хороо, ******гудамж, **** тоот, *** м.кв, ** хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, төлбөрийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр бүрэн төлж дуусгасан гэсэн агуулгаар гэрээг байгуулагдсан байна.

5. Талууд зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй боловч нэхэмжлэгч******* нь*******т 130 000 000 төгрөгийн зээл олгосон үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг хүлээдэг бөгөөд хариуцагч******* нь нэхэмжлэгчид 130 000 000 төгрөгийг буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

6. Хариуцагч Би энэ мөнгийг анхнаасаа аваагүй ************ гэдэг хүн авсан. Иймд хариуцагч биш. гэж маргасан.

Гэрч******* шүүхэд ирж гэрчийн мэдүүлэг өгөхдөө ...Би уг зээлийг би авсан учир би өөрөө төлнө... гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэгч нь хариуцагчаар*******г оролцуулах хүсэлтийг болон түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй байна.

7. Эдгээрээс дүгнэхэд хариуцагч******* нь зээл аваагүй, ***************-оос авсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч******* нь 130 000 000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр*******ын данс руу шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбар зэргээс тогтоогдож байх тул хариуцагч******* нь*******аас зээлж авсан 130 000 000 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлгүй.

8. Харин талуудын хооронд 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дугаар худалдах, худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр дугаартай, ***** дүүргийн ** дугаар хороо, ***** бүс, ***** гудамж, **** тоот, ****м.кв, **хувийн гүйцэтгэлтэй орон сууцыг*******ын нэр дээр шилжүүлсэн гэрээний тухайд талууд дээрх гэрээ худалдах, худалдан авах гэрээний агуулгаар бус дээрх зээлийн гэрээний барьцаа байдлаар хийгдсэн талаар тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл, зээлийн төлбөрийг төлсөн даруйд уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх талаар нэхэмжлэгч тал тайлбарласныг дурдав.

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******аас 130 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******аас улсын тэмдэгтийн хураамжид 965 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ