Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 135/ШШ2024/00112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2023/01933/и

*******-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Жавхлантөгс даргалж, шүүгч Д.Алтантуяа, шүүгч М.*******цэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, дүүрэг, 1 дүгээр хороо, өргөн чөлөө-24, оффис, 3 давхарт оршин байгаа, ******* ******* ХК /утас*******/-ийн,

Хариуцагч: *******-Уул аймаг, ******* сум, 5 дугаар баг, 5 дугаар байранд оршин байгаа, ******* ******* ТӨХК-нд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага:

Гэм хорын хохиролд 5,400,265.50 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч Ж.*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь ******* ******* ТӨХК-нд холбогдуулан гэм хорын хохиролд 5,400,265.50 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай компанийн Тээврийн хэрэгслийн *******ын № тоот гэрээний даатгуулагч ББСБ ХК-ийн УБН улсын дугаартай Тоуоtа prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийг Б. нь 2023 оны 07 сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон багийн нутаг *******-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн замд замын хөдөлгөөнд оролцох үед гэнэт хөдөлгөөн үйлдсэн зам засварын техникийг мөргөхгүй гэсэндээ зайлж дарснаас үүдэн зам дээр онхолдсон байна. Ковшийн жолооч А. нь ЗХД-ийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй мөн ******* ******* ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай ажлын хэсгийн дарга З. нь ЗХД-ийн 27.4 Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ а/ засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэсэн заалтыг зөрчсөн нь даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд нийт 6,000,295.00 төгрөгийн хохирол учирснаас Б. нь ЗХД-ийн 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэлийн шаардлагыг 5,400,265.50 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу А.ын буруутай үйлдлээс үүссэн гэм хорыг ******* ******* ТӨХК-аас нэхэмжилж байна.

Энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 5,400,265.50 төгрөгийг ******* ХК-аас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ..., ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д "ын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан.

Иймд Иргэний хуулийн 499.1, 510.1-т заасны дагуу гэм хорын хохирол болох 5,400,265.50 төгрөгийг ******* ******* ТӨХК-аас гаргуулж, ******* ХК-д олгож өгнө үү гэв.

2. Хариуцагч ******* ******* ТӨХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...Манай байгууллага нь *******-Улаанбаатар, *******-Сэлэнгэ, *******-Эрдэнэт гэсэн 3-н чиглэлд улсын чанартай 117 км авто замын засвар, арчлалтын асуудлыг хариуцан ажилладаг. Зам засвар, арчлалтын ажил нь цаг нар, цас бороотой уралдаж хийгддэг ажил. Тус аваар гарсан *******-Эрдэнэт чиглэлийн 25-26 дахь км-т автоаваар гаргасан замын хэсэг дээр 2023 оны графикт төлөвлөгөөний дагуу халуун асфальт бетоноор давхар хучилт хийх ажил хийгдсэн, уг ажлын нэг хэсэг болох авто замын 2 талын хөвөөний ажил явагдаж байсан. Тухайн ажил явагдаж байсан замын нөхцөл байдлыг авч үзвэл авто замын хөвөөний ажил нь *******аас-Эрдэнэт чиглэл рүү явах тал нь хийгдэж дуусаад Эрдэнэтээс ******* чиглэл буюу замын урд талын хөвөөний ажил хийхээр нүүдэл хийгдэж байсан. Энэ үед тухайн ажлыг хариуцаж ажиллаж байсан Хөтөлийн шуурхай албаны дарга хүнд механизмууд болох Автогрейдр, авто ачигч, замын индүү гэх мэт техникийг дараагийн байрлал руу нүүдэл хийх зааварчилгаа өгч явуулаад өөрөө замын тэмдэг тэмдэглэгээгээ нүүлгэх процесс ажиллагаа явагдаж байх үед уг автоаваарын хэрэг гарсан. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлээс үзэхэд зам тээрийн осол гарах шалтгаан нөхцөл нь зам засварын ажил явуулж байсан компани нь тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүйтэй холбоотой гэсэн тайлбар дээр хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан фото зургаас тухайн зам засварын ажил явагдаж байгаа нь илт харагдахаар техникүүд зам дээр байрлаад явж байсан. Мөн манай байгууллагын ажилчид хөдөлмөр хамгаалалтын хувцас хэрэглэлтэйгээр ногоон өнгийн хантаазтай явж байсан нь даатгуулагчид энэ газар зам засварын ажил явагдаж байгаа нь илт харагдаж мэдэгдэхүйц нөхцөл байдалтай байсан. Уг аваар гарсан цаг хугацаа нь өглөө 08:30 цагийн орчим цаг агаарын хэвийн нөхцөлд болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар ирүүлсэн ослын үеийн фото зургаар нотлогдож байгаа. Уг ослын хэрэг дээр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын цагдаа нар ирж ажилласан. Уг цагдаагийн газраас ирүүлсэн эрх бүхий албан тушаалтны магадалгаа зэрэг хэрэгт авагдсан материалаас үзэхэд жолоодож явсан Toyota prius маркийн жолооч нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс уг авто аваар гарсан гэж дүгнэсэн. Цагдаагийн ахмад Т. авто ослын шалтгаан нөхцөл тогтоосон тодорхойлолтдоо /хавтаст хэргийн 16 дугаар тал/ 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минутын үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг, *******-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто замын 25-26 дахь км-т Б. нь Тоёота Приус маркийн УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарсан болно гэж дүгнэлтдээ тусгасан. Үүнээс үзэхэд зам засварын ажил явагдаж байсан хэдий ч тухайн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс үүдсэн жолоочийн буруутай үйл ажиллагаа учраас ын тухай хууль болон Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд гэсэн тохиолдол үүсэхгүй. Тиймээс эрх шилжих асуудал үүсэхгүй гэж үзэж байна. Манай байгууллага жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулсан үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээсэн. Хуулийн хариуцлага хүлээсэн талаарх нотлох баримтыг хэрэгт өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Иргэдийн төлөөлөгч Ж.******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... ын компанийн үйлчлүүлэгч нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж гаргахгүй байх боломжийг үл хайрхан ослыг гаргасан 100 хувь буруутай үйлдэл харагдлаа. Иймээс *******ын компанийн үүргийн дагуу гэрээнд заасан хариуцлагаа ухамсарлан нөхөн төлбөрийг гаргаж гуравдагч этгээдээс нэхэх нь тухайн төлбөрийг давуулан нэхэмжлэх нь буруу юм гэсэн дүгнэлтийг хийж байна. гэв.

4. Нэхэмжлэгчээс Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Б. жолооны үнэмлэхийн хуулбар /хх-ийн 7/, 224 дугаартай Тээврийн хэрэгслийн *******ын гэрээ /хх-ийн 8/, ХХК-ийн Авто машины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 10/, ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх-ийн 11/, гэрэл зураг /хх-ийн 12-15/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын цагдаагийн хэлтсийн 23/13 дугаартай тодорхойлолт /хх-ийн 16/, Эрх бүхий албан тушаалтны магадлагаа /хх-ийн 17-18/, ******* ******* ХК-нд гаргасан гар өргөдөл /хх-ийн 19/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

5. Хариуцагчаас хэргийн газар үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэн /хх-ийн 52/, Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хх-ийн 53/, болон дугаартай шийтгэлийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ гэж заасны дагуу А.ын буруутай үйлдлээс үүссэн гэм хор. Энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 5,400,265.50 төгрөгийг ******* ХК-аас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ..., ын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д "ын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь *******аар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж тус тус заасны дагуу буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан. гэсэн тайлбарлан шаардах эрхээ тодорхойлсон.

2.Хариуцагч, Б. нь Тоёота Приус маркийн УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гарсан болно гэж дүгнэлтдээ тусгасан. Үүнээс үзэхэд зам засварын ажил явагдаж байсан хэдий ч тухайн жолооч нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөнөөс үүдсэн жолоочийн буруутай үйл ажиллагаа. ын тухай хууль болон Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд гэсэн тохиолдол үүсэхгүй. Тиймээс эрх шилжих асуудал үүсэхгүй гэж үзэж байна. гэсэн тайлбар гаргаж үгүйсгэсэн.

3. ББСБ ХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 420 дугаартай албан бичигт Манай байгууллага иргэн Бат-Эрдэнийн /РД: /-тай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тоот Зээлийн болон тоот Фидуцийн гэрээнүүд байгуулан Тоёота приус УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг ББСБ-н нэр дээр шилжүүлсэн гэх, УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнд ББСБ ХКомпанийг өмчлөгчөөр бүртгэсэн байна.

4. Нэхэмжлэгч ******* ******* ХК нь тээврийн хэрэгслийн *******ын дугаартай гэрээг ББСБ ХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулжээ.

Тээврийн хэрэгслийн *******ын гэрээний 3.Замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл, с/ Онхолдоход 80 хувийн нөхөн төлбөр олгохоор заасны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 5,400,265.50 төгрөгийг ББСБ ХК-ийн дансанд төлсөн болох нь хэрэгт авагдсан шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байна.

5. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ... гэж зааснаар ******* ******* ХКомпани нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй этгээд юм.

6.******* ******* ТӨХК-ийн зам засварын ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг *******-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучлалттай авто замын 25-26 дахь км-т Б. нь Тоёота Приус маркийн УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гарсан болох нь хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн 23/13 тоот тодорхойлолт, Эрх бүхий албан тушаалтын магадлагаа, тэмдэглэл, болон дугаартай шийтгэлийн хуудас, бусад нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.

7.Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Т.ын гаргасан 23/13 дугаартай тодорхойлолтод ...Б. нь Тоёота приус маркийн УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхдээ аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай багаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зам тээврийн осол гаргасан болно,

Зам тээврийн осол гарсан газар зам засварын ажил үйлчилгээ гүйцэтгэж байсан ******* *******-ний ковшийн жолооч А. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно, а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоочийн дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

******* ******* ТӨХК-ний Хөтөл шуурхай ажлын хэсгийн дарга З. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ, а/ засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах гэсэн заалтыг зөрчсөн гэж тодорхойлолтыг гаргаж байна гэжээ. /хх-16/

Дээрх тодорхойлолтод уг ослын улмаас Тоёота Приус маркийн УБН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ХХК-ийн үнэлгээний газрын 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 18595 дугаартай тайлангаар хохирлын хэмжээ тогтоогдож байгаа болно гэж дурдан, Тэнцвэрт Эстимэйт ХХК-ийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангаар үнэлгээгээр тогтоогдсон үнэ 8,571,850 төгрөг, нийт шууд зардлын үнэ 6,596,850 төгрөг гэж тогтоосон байна.

8. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 23/13 дугаартай тодорхойлолтод зааснаас үзэхэд жолооч Б. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1, хариуцагч ******* ******* ТӨХК-ийн ковшийн жолооч А. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/, хариуцагч ******* ******* ТӨХК-ийн Хөтөл шуурхай ажлын хэсгийн дарга З. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.4.а/, 1.21-д заасныг зөрчсөн буруутай байна.

9. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тоот шийтгэлийн хуудсаар З.ыг 20,000 төгрөгөөр, тоот шийтгэлийн хуудсаар А.ыг 200,000 төгрөгөөр тус тус торгуулийн шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 55-56/

Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 1, мөн зүйлийн 52 дугаар хэсгийн 52.2-т тус тус заасны дагуу зөрчил үйлдсэн гэм буруутайд тооцож, шийтгэл оногдуулжээ.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 498 дугаар зүйлийн 498.1-д Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ., 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө. гэж тус тус заасан байх тул хариуцагч ******* ******* ТӨХКомпани нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх үндэслэлтэй байна.

Мөн зөрчил үйлдсэн З., А. нар нь хариуцагч ******* ******* ТӨХК-ийн ажилтан мөн болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* шүүх хуралдаан дээр тодорхойлсон болно.

11. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т шүүх гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзэхээр хуульд зохицуулсан байна.

12. Хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, тодорхойлолт зэргээр зам тээврийн осол гарахад хариуцагч ******* ******* ТӨХК-иас гадна УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас дээрх зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж үзэж хариуцагч ******* ******* ТӨХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирлыг бууруулан нийт 5,400,265.50 төгрөгийн 50 хувь буюу 2,700,132.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,700,132.75 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

13. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.******* даатгалын компанийн үйлчлүүлэгч нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж гаргахгүй байх боломжийг үл хайрхан ослыг гаргасан 100 хувь буруутай тул төлбөрийг гуравдагч этгээдээс нэхэмжлэх нь буруу гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,355 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ******* ТӨХК-иас 2,700,132.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХКомпанид олгож, үлдэх 2,700,132.75 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,355 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор *******-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС

 

ШҮҮГЧИД Д.АЛТАНТУЯА

 

М.ОЮУНЦЭЦЭГ