Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/00225

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/ШШ2024/00225

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 

Хариуцагч: 

Зээлийн гэрээний үүрэгт 106 966 994 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: 

нэхэмжлэгчийн төлөөлөгч *******,

хариуцагч*******,

хариуцагчийн өмгөөлөгч*******, 

нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ****************** ХХК хариуцагч ************** холбогдуулан Зээлийн гэрээний үүрэгт 106 966 994 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжих шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************* ХХК нь иргэн*******,******* нартай дор дурдсан зээлийн гэрээнүүдийг байгуулан 4 удаагийн үйлдлээр нийт 52 900 000 төгрөгийн зээл олгосон. Энэ нь******* тоот зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулан 20 000 000 төгрөгийн зээл олгосон.******* тоот зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулж 20 000 000 төгрөгийн зээл олгосон.******* тоот зээлийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, 7 000 000 төгрөгийн зээл олгосон.******* тоот зээлийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, 5 900 000 төгрөгийн зээл олгосон. Ингээд нийт 52 900 000 төгрөгийг 12-18 сарын хугацаатай сарын 2.5-2.9 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор гэрээнд заасан. Дээрх зээлийн гэрээнүүдийн хугацаа бүгд дууссан бөгөөд зээлдэгч нь зээлийг хугацаанд нь төлөөгүй байна. Өнгөрсөн хугацаанд 4 зээлийн гэрээний хувьд нийт 12 011 273 төгрөгийн үндсэн зээл, 8 131 754 төгрөгийн хүү төлсөн байна. Түүнээс хойш удаа дараа зээлээ төлнө гэдэг тайлбарыг олон удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байгаа учраас банк бус санхүүгийн байгууллага нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тооцон нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа******* тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 15 560 000 төгрөг, хүүгийн төлбөрт 23 486 720 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 201 350 төгрөг,******* тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 15 560 000 төгрөг, хүүгийн төлбөрт 23 584 043 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 201 353 төгрөг,******* тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 3 868 727 төгрөг, хүүгийн төлбөрт 4 606 715 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 762 052 төгрөг,******* тоот зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 5 900 000 төгрөг, хүүгийн төлбөрт 4 694 137 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 613 893 төгрөг, ингээд нийт 4 зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 40 888 727 төгрөг, хүүгийн төлбөрт 56 271 615 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9 779 652 төгрөг, нотариатын зардал 27 000 төгрөг, нийт 106 996 994 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 фидуцийн гэрээ байгуулсан. Энэ гэрээнүүдийн хувьд тоот фидуцийн гэрээгээр 2011 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай улбар шар өнгийн ачааны өөрийн буулгагч автомашины өмчлөлийг, мөн 2014 онд үйлдвэрлэгдсэн улсын дугаартай улбар шар өнгийн чиргүүлийн өмчлөлийг гэрээний дагуу ********* дээр шилжүүлсэн. тоот фидуцын гэрээ байгуулаад улсын дугаартайг улбар шар өнгийн, ачааны өөрөө буулгагч автомашин болон 3609ГЧ улсын дугаартай, улбар шар өнгийн чиргүүлийн өмчлөлийг **************ын нэр дээр шилжүүлсэн байна. Гуравдугаарт нь тоот фидуцын гэрээ байгуулж, 2014 онд үйлдвэрлэгдсэн ******** маркийн улсын дугаартай, цагаан өнгийн суудлын автомашины өмчлөлийг мөн-ын нэр дээр шилжүүлсэн. Ингээд 2 ширхэг өөрөө буулгагч ачааны автомашиныг 2 ширхэг чиргүүлийн хамт мөн суудлын машин 1 ширхэг, нийт 5 ширхэг хөдлөх хөрөнгийн гэрчилгээ *********-ын нэр дээр гаргуулсан байна. Дээрх хөрөнгүүдийг өнгөрсөн хугацаанд олж авахаар энэ хүмүүсийн тайлбарлаад байгаа компанид зарахдаа хамт шилжүүлээд өгчихсөн гэдэг гэдэг компанийг худалдаж авсан хүнтэй уулзаад эдгээр хөрөнгүүдийг гаргуулж авъя гэхэд, энэ хөрөнгүүд байхгүй гэдэг тайлбар хэлсэн. Тийм учраас энэ хөрөнгүүдийг зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд энэ хөрөнгүүдийг бодитойгоор зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Хэдийгээр зээлийн гэрээг 2 хүнтэй байгуулсан хэдий ч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар аль ч үүрэг гүйцэтгэгчээс нь шаардах эрхтэй тул хариуцагч*******ээс шаардаж байгаа гэв.

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэ зээлийн гэрээг харахад бизнесийн зээл гэсэн зориулалтаар олгосон байна. Тэгэхээр хариуцагч нь-ийн гүйцэтгэх захирал,******* нь нягтлан бодогч хийдэг. ********-тай олон жил харилцаж ирсэн. Саяны дурдсан 4 зээлээс гадна, өмнө нь зөндөө олон зээл аваад тэрийгээ барагдуулаад явдаг байсан. Тэгэхээр энэ 4 зээлээр авсан аль мөнгийг,******* 2 хувьдаа ашиглаагүй. Энэ бүх хөрөнгийг-ийн гөлтгөнө олборлодог уурхайг ажиллуулахаар түлш авахад зарцуулагдсан мөнгө юм. Иймд компанийн үйл ажиллагаатай холбоотой учраас, хариуцагч этгээд нь******* эсхүл гэдэг хувь хүн биш компани байх ёстой гэж үзэж байна. Тодорхой зээлийн тухайд хэлэх юм бол эдний 2 зээл байгаа, нэхэмжлэгчийн дурдсан******* тоот дугаартай 2018 оны 11 дугаар сарын 13-ны өдөр олгосон,******* тоот дугаартай 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр олгосон зээлийг 12 сарын хугацаатай олгосон байна. Эдгээр зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 12 сарын 13-ны өдөр дуусгавар болсон байна. Тэгэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээний үүргийн тухайд 3 жил байна гэж заасан. Тэгэхээр эхний 2 зээлийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Тиймээс Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэдэг үндэслэлээр эхний 2 зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Нөгөө 2 гэрээний тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байгаа. Эдгээр зээлийг авсан гэдэгтээ маргахгүй. Энэ 4 гэрээ нь нэг загвараар хийгдсэн байдаг. Энэ гэрээний салшгүй хэсэг фидуцийн гэрээ мөн хийгдсэн. Талууд тохирохдоо фидуцийн гэрээний 4.1 дэх хэсэгт үүрэг хүлээгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс энэ гэрээний 2.4 дэх хэсэгт заасан хугацаа дууссан гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл 1 жилээр байгуулсан гэрээний хугацаа дууссан бол зээлийн гэрээ цуцалсан өдрөөс эхлэн шилжүүлсэн эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд худалдан борлуулж, өөрт учирсан хохирлыг үл маргах журмаар гаргуулах эрхтэй гэж заасан. Мөн 4.3 дахь хэсэгт зээлийн гэрээний заалт зөрчигдсөний улмаас шилжүүлж авсан эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч худалдах эрхтэй. Үүрэг гүйцэтгэгчээс ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн байдаг. Нэхэмжлэгч хэлж байна. Энэ 4 гэрээний үүргийн дагуу 5 ширхэг хөдлөх хөрөнгийн өмчлөлийг банк бус санхүүгийн байгууллага фидуцийн гэрээний дагуу шилжүүлж авсан байгаа. Тиймээс одоо энэ хөрөнгийн үнэлгээ өссөн байгаа учраас зөвхөн нэг чиргүүлээр л энэ бүх өр дарагдчих юм. Иймд фидуцийн гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээд ганц чиргүүлээр бүр төлбөрөө барагдуулах боломжтой байсан. Төлбөр төлөөгүй хугацаа нь Ковидын хугацаатай таарч байгаа юм. Тэр үед өөр газар луу очих нь битгий хэл гэрээсээ гарахад л цагдаа хаашаа явж байгаа юм гээд зогсоогоод байдаг байсан тэр үе таарч байгаа. Тийм учраас нэхэмжлэгч фидуцийн гэрээний саяны дурдсан 2 заалтын дагуу тухайн үедээ төлбөрөө бүрэн гаргуулах боломжтой байсан. Тэр үед энэ компани болон компанийн эд хөрөнгөд шилжээгүй байсан. Тиймээс өөрөө энэ үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө бид өнөөдөр хариуцлага хүлээх ёсгүй. Өмчлөх эрх нэгэнт шилжсэн байгаа тул бид фидуцийн гэрээний дагуу энэ зээлийг хаах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс итгэмжлэл, 2018.12.13-ны өдрийн*******,******* дугаар зээлийн гэрээ, 2018.12.13-ны өдрийн, дугаар фидуцийн гэрээ, 2021.02.04-ний өдрийн******* дугаар зээлийн гэрээ, 2019.07.01-ний өдрийн******* дугаар зээлийн гэрээ, 2019.07.01-ний өдрийн дугаар фидуцийн гэрээ, техникийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, зээл төлөлтийн дэлгэрэнгүй лавлагаа, 2020.08.18-ны өдрийн, дугаар мэдэгдэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ,*******ийн 2023.04.06-ны өдрийн гараа бичсэн хүсэлт, тээврийн хэрэгслийн лавлгааа зэрэг баримтуудыг ирүүлсэн. /хх-ийн 3-41, 78-82/

4. Хариуцагчаас 2021.06.02-ны өдрийн дүгээр компанийн эрх шилжүүлэх гэрээ, 2021.06.02-ны өдрийн ******** дугаар худалдах, худалдан авах гэрээ зэргийг ирүүлсэн . /хх-ийн 76-77/

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:...ЗГ00180231 тоот зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулан 20 000 000 төгрөгийг,******* тоот зээлийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулж 20 000 000 төгрөгийг,******* тоот зээлийн гэрээг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулж, 7 000 000 төгрөгийг,******* тоот зээлийн гэрээг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр байгуулж, 5 900 000 төгрөгийн зээлийг тус тус олгосон. Ингээд нийт 52 900 000 төгрөгийг 12-18 сарын хугацаатай сарын 2.5-2.9 хувийн хүүтэй олгосон. Өнгөрсөн хугацаанд 4 зээлийн гэрээний хувьд нийт 12 011 273 төгрөгийн үндсэн зээл, 8 131 754 төгрөгийн хүү төлсөн байна. Түүнээс хойш удаа дараа зээлээ төлнө гэдэг тайлбарыг олон удаа өгсөн боловч зээлээ төлөхгүй байгаа учраас банк бус санхүүгийн байгууллага нь 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаагаар тооцон нэхэмжлэл гаргасан. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 3 фидуцийн гэрээ байгуулсан ба хөрөнгүүдийг гаргуулж авъя гэхэд, энэ хөрөнгүүд байхгүй гэдэг тайлбар хэлсэн. Тийм учраас энэ хөрөнгүүдийг зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд энэ хөрөнгүүдийг бодитойгоор зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэж тайлбарлав.

4. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...энэ 4 зээлээр авсан мөнгийг*******,******* 2 хувьдаа ашиглаагүй. Энэ бүх хөрөнгийг-ийн гөлтгөнө олборлодог уурхайг ажиллуулахаар түлш авахад зарцуулагдсан мөнгө юм. Иймд компанийн үйл ажиллагаатай холбоотой учраас, хариуцагч этгээд нь******* эсхүл******* гэдэг хувь хүн биш компани байх ёстой гэж үзэж байна. 2018 оны 11 дугаар сарын 13-ны өдрийн болон 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээнүүдийг 12 сарын хугацаатай олгосон, эдгээр зээлийн гэрээний хугацаа нь 2019 оны 12 сарын 13-ны өдөр дуусгавар болсон байна. Тэгэхээр Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа нь гэрээний үүргийн тухайд 3 жил байна гэж заасан. Тэгэхээр эхний 2 зээлийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байна. Нөгөө 2 гэрээний тухайд хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй хэдий ч фидуцийн гэрээний дагуу 5 ширхэг хөдлөх хөрөнгийн өмчлөлийг банк бус санхүүгийн байгууллага шилжүүлж авсан тул уг эд хөрөнгүүдээр хаалгах саналыг зөндөө гаргасан. Зөвхөн нэг чиргүүлээр л энэ бүх өр дарагдчих юм. Төлбөр төлөөгүй хугацаа нь Ковидын хугацаатай таарч байгаа юм. Тийм учраас нэхэмжлэгч тухайн үедээ төлбөрөө бүрэн гаргуулах боломжтой байсан. Тэр үед энэ компани болон компанийн эд хөрөнгөд шилжээгүй байсан. Тиймээс өөрөө энэ үүргээ хэрэгжүүлээгүйн төлөө бид өнөөдөр хариуцлага хүлээх ёсгүй. Өмчлөх эрх нэгэнт шилжсэн байгаа тул бид фидуцийн гэрээний дагуу энэ зээлийг хаах ёстой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж маргажээ.

 

5. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

а. Талуудын хооронд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр******* дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 20 000 000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай бизнесийн зээл зориулалтаар зээлж, эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна.

б. Мөн талууд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр******* дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 20 000 000 төгрөгийг сарын 2.9 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай бизнесийн зээл зориулалтаар зээлж, эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна.

в. Мөн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр ЗГ00210381 дугаар зээлийн гэрээг байгуулж, уг гэрээгээр 5 900 000 төгрөгийг 2.5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, бизнесийн зээл олгож, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралтаар баталсан байна.

г. Дээрх гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон*******ийн өмчлөлийн 3358 УНН улсын дугаартай, ******** маркийн, ачааны өөрөө бутлагч автомашиныг,улсын дугаартай улбар шар өнгийн, чиргүүлийг, улсын дугаартай, *********** маркийн ND3313D41J, ачааны өөрөө бутлагч автомашины, 3614-ГЧ улсын дугаартай улбар шар өнгийн чиргүүлийг,*******ийн өмчлөлийн улсын дугаартай, цагаан өнгийн *********** автомашинуудын өмчлөх эрхийг өөрийн нэр дээр шилжүүлэн авч фидуцийн гэрээг тус тус байгуулсан байна./хх-ийн 7-9, 12-13,20-24/

6. Дээрх гэрээнүүдийн дагуу хариуцагч нь 2018.12.14-ний өдрийн******* тоот зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 4 440 000 төгрөг, зээлийн хүүнд 3 224 800 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 20 207 төгрөг, нийт 7 685 007 төгрөгийг төлсөн байх ба зээлийн төлбөрийг 2019.05.30-ны өдрөөс хойш төлбөр төлөгдөөгүй байна./хх-ийн 26-27/

2018.12.14-ний өдрийн******* дугаар гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 4 440 000 төгрөг, зээлийн хүүнд 3 069 008 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 571 төгрөг, нийт 7 520 579 төгрөгийг төлсөн байх ба 219.05.30-ны өдрөөс хойш төлбөр төлөгдөөгүй байна./хх-ийн 28-29/

2019.07.01-ний өдрийн******* дугаар зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн төлбөрт 3 131 273 төгрөг, зээлийн хүүнд 1 769 075,23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 37 093 төгрөг, нийт 4 937 441.23 төгрөгийг төлсөн байх ба 2021.02.04-ний өдрөөс хойш төлбөр төлөгдөөгүй байна./хх-ийн 32-33/

Харин хариуцагч нь 2021.02.04-ний******* дугаар зээлийн гэрээний үүрэгт төлбөр нэг ч төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээл эргэн төлөлтийн баримтаар тогтоогдож байх ба талууд эдгээр асуудлаар маргаангүй байна.

Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний төлбөрийг төлөх тухай мэдэгдлийг 2020.08.18-ны өдрийн албан бичгээр зээлдэгч*******,******* нарт хүргүүлж байсан талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байна.

7. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан ба зээлийн гэрээ талуудын хүсэл зоригийг илэрхийлсэн, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, фидуцийн гэрээ нь мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж бичгээр хийгдсэн, нотариатаар гэрчлэгдсэн, хэн аль нь гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх ба талууд гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаангүй байна.

8. Харин хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан******* тоот зээлийн гэрээ, 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан******* тоот зээлийн гэрээнүүдийн хугацаа 2019 оны 12 сарын 13-ны өдөр дууссан бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэснийг хэтрүүлсэн бөгөөд энэ хугацаа нь 2022 оны 12 сарын 13-ны өдөр дууссан байхад нэхэмжлэлийг 2023.09.13-ны өдөр гаргасан нь үндэслэлгүй гэж маргав.

а. Нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний төлбөр төлөх үүргийг удаа дараа шаардаж байсан бөгөөд хариуцагч нар зээлийн төлбөрийг төлнө гээд яваад байсан ба энэ талаар хариуцагч******* маргасан тайлбарыг гаргаагүй. Мөн зээл төлөх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн баримт хэрэгт авагдсан, хамгийн сүүлд авсан зээлийн гэрээ 2021.02.04-ний өдөр байгаа зэргээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж тайлбарлав.

б. Хэргийн баримт, талуудын тайлбараас Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлтэй тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй гэж шүүх үзэв.

9. Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа 2023 оны 09 сарын 20-ны өдрийн байдлаар тооцоог гаргаж шаардсан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасанд үндэслэж байгаа хэдий ч шүүх дээрх хугацаагаар хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсныг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Тодруулбал, нэхэмжлэгч нь талуудын байгуулсан зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 3 жил гаруй хугацаа өнгөрсний дараа шаардах эрхээ хэрэгжүүлж хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг нэхэмжлэгчийг гэрээ болон хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэх, түүнчлэн зээл авсны дараа дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахал гарсантай холбогдуулан хариуцагч төлбөр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбар гаргасан зэргээс уг хэсэгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

10. Хэрэгт авагдсан зээл, тооцооллын баримтаар хариуцагчаас шаардсан зээлийн төлбөрийг зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөр тооцож,

-2018.12.13-ны өдрийн******* дугаар гэрээний үндсэн зээл 15 560 000 төгрөг, зээлийн хүүнд 2 925 010.98 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 89 011.73 төгрөг, нийт 18 574 022.71 төгрөгийг,

-2018.12.13-ны өдрийн******* дугаар гэрээний үндсэн зээл 15 650 000 төгрөг, зээлийн хүүнд 2 922 334.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 89 011.73 төгрөг, нийт 18 571 346.3 төгрөгийг,

-2019.07.01-ний өдрийн******* дугаар гэрээний үндсэн зээл 3 868 727 төгрөг, зээлийн хүүнд 910 798.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22 868.95 төгрөг, нийт 4 802 394.4 төгрөгийг,

-2021.02.04-ний өдрийн******* дугаар гэрээний үндсэн зээл 5 900 000 төгрөг, зээлийн хүү 1 770 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 30 065.75 төгрөг, нийт 7 700 065.75 төгрөгийг, нийтдээ зээлдэгч*******ээс гэрээний үүрэгт 49 647 829.16 төгрөгийг гаргуулж, илүү нэхэмжилсэн 57 319 164.84 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

11. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.2-т Шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг хүлээгч ашиглах эрхтэй байхаар гэрээнд зааж болно. гэж зааснаар фидуцийн гэрээний 5 ширхэг техник хэрэгсэл, чиргүүл, автомашин зэргийн өмчлөх эрхийг өөрийн өмчлөлд авсан байх ба хуульд зааснаар нэхэмжлэгч тал дээрх фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй талаараа нотлоогүй, энэ талаарх баримтыг ирүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн нэр дээр шилжүүлэн авсан барьцааны зүйлийг өөрийн мэдэлд шилжүүлэн авах, худалдан борлуулах ажиллагааг хийх боломжгүй байсан талаараа нотлоогүй байх тул нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох шаардлагыг хангах үндэслэлгүй.

 

12.*******нь 2015.06.14-ний өдөр барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдаж, 2015 оны 10 сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны дүгээр тогтоолоор банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн дугаар гэрчилгээ зэргээр тогтоогдож байна./хх-ийн 37-40/

 

13. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч*******ээс зээлийн гэрээний үүрэгт 49 647 829.16 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 57 319 164.84 төгрөгийн шаардлагыг, фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 762 985 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч*******ээс улсын тэмдэгтийн хураамжид 406 189 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ази номхон далайн хөрөнгө оруулалтын групп ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЖАРГАЛ