| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэндашийн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 101/2023/07508/И |
| Дугаар | 101/ШШ2024/00360 |
| Огноо | 2024-01-16 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 101/ШШ2024/00360
| 2024 01 16 | 101/ШШ2024/00360 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,,,,,-д холбогдох
100,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинтөгс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
нь өөрийн өмчлөлдөө арлын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2011 онд худалдаж авсан ба дүү гэх нь *******, Сонгинохайрхан дүүрэгт хоёулаа газар хувааж худалдаж авъяа, худалдан авах гэж буй газрын төлбөр нь 200,000,000 төгрөг бөгөөд нь өөрийн өмчлөлийн арлын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын улсын тээврийн хэрэгслийг 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр худалдаж авч буй газрын төлбөрт 90,000,000 төгрөгөөр тооцон, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг эхнэр нь дансанд тус тус шилжүүлсэн байдаг. Гэвч бодит байдал дээрээ нь газраа худалдан авч чадаагүй байх бөгөөд тэврийн хэрэгслийн өмчлөх эрхийг шилжүүлж, эзэмшилд шилжүүлж хүлээлгэн өгсөн. Энэ асуудлаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт гомдол гаргасан боловч 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 3017 дугаартай тогтоолоор Хэрэг бүртгэлтийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан болно. Иймд ас 2012 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөртөө шилжүүлж авсан арлын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын тэврийн хэрэгслийн үнэ болох 90,000,000 төгрөг, эхнэр аас д шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөгийг ас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Түвшинтөгс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч, хариуцагч нар олон жил хамт ажилласан найзууд, 2011 онд өөртөө тухайн үед 90 сая төгрөгөөр Тоёота Ланд круйзер худалдан авч өөрийн хамаатны дүү ын нэр дээр шилжүүлсэн байсан. тай 8000м газрыг 200 сая төгрөгөөр худалдан авахаар тохирч, 90 сая төгрөгөнд уг автомашиныг тооцон өгч, эхнэрээсээ 10 сая төгрөгийг мөн шилжүүлж, газрын үнийн 50 хувийг төлсөн. Энэ асуудлууд 2012.11.05-11.12-ны хооронд болсон. Үүний дараа хариуцагч нэр дээр машин шилжсэн. Нэхэмжлэгч дүү , эхнэр нар д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж уг мөнгийг нэхэмжилсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэл гаргаагүй гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрт нь 2012 оны газар худалдан авсан талаар болон машин шилжүүлж авсан талаар хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлээгүй байгаа тул би зөвшөөрөхгүй гэсэн тайлбар хариуцагч гаргасан байдаг. Бид тухайн шийдвэрт гомдол гаргахгүй орхиод нэхэмжлэл гаргаж Х. хариуцагчаар татсан. 2012 оны газар худалдах худалдан авах талаар болсон асуудлын талаар 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Тоёота ланд круйзер маркийн машинаа залилуулсан талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргахад 2018.11.23-ны өдрийн 3017 прокурорын тогтоол гарч гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хаасан. Прокурорын тогтоолд иргэний журмаар асуудлыг шийдвэрлүүлэх талаар заасан. Энээс хойш шаардах эрхээ хэрэгжүүлж чадаагүй, 2022 онд өмгөөлөгчид хандаж нэхэмжлэл гаргасан. Шударга ёсны зарчимд нийцэхгүй байна, хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг, гэтэл энэ асуудлыг 11 жил болсон гээд хэрэгсэхгүй болгосон. Хөөн хэлэлцэх хугацааг шүүх юмуу арбитрт хандсанаар тоолж эхэлдэг. Иргэний хуулийн 76.1-т зааснаар эрх зөрчигдсөн, эрхийг зөрчигдсөн гэдгийг мэдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тогтоох хэрэгтэй, шаардах эрх хэзээ үүсэн бэ гэхээр цагдаад гомдол гаргаснаар шаардах эрх үүссэн. Газар худалдаж авахаар болж Тоёота ланд круйзер машин, 10,000,000 төгрөг өгч хэлцэл хийгээд гэрээний үүрэг үүссэн юмуу гэх асуудал байна. Иргэний хуулийн 78.1.3-т зааснаар газартай холбоотой шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байна гэж заасан. Аль ч үндэслэлээр тооцсон хөөн хэлэлцэх хугацаа Ковидоос шалтгаалан түр зогссон. Цагдаагийн газарт өргөдөл гаргаснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолбол 2026 он хүртэл шаардах эрхтэй. Иймд Цагдаагийн газарт хандсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолоход дуусаагүй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
3. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Сэвлэгмаа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
нэхэмжлэлийн шаардлагатай уншиж танилцлаа өр төлбөрийн асуудал байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. нь 2012 онд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8000 м.кв газрыг өөрийн танил тай хувааж авахаар тохиролцон, газрын үнэ болох 200,000,000 төгрөгийг хувааж төлөхөөр болсон бөгөөд нь өөрийн худалдан авсан газрын төлбөрийг 90,000,000 төгрөгт нь машин оролцуулж өгсөн нь үнэн. Гэхдээ уг машиныг нь 2012 оны 11 сарын 05-ны өдөр нэр лүү шилжүүлсэн боловч нь 2012 оны 11 сарын 12-ны өдөр тухайн үед газрын эзэн байсан хүний хэлснээр Далайван аудит ХХК-ийн нэр рүү шууд шилжүүлж тооцоо хийсэн. Мөн 10.000.000 төгрөгийг тухайн үед нь газраа зарсан хүний дансанд нь шилжүүлсэн байдаг. Иймээс 2012 ондоо газраа тус тусдаа авч эзэмшиж ашиглаж байсан бөгөөд 2017 онд газрын гэрчилгээг сунгуулж чадаагүй юм. Гэхдээ 2012 оноос 2022 он хүртэл нь газар дээрээ үйл ажиллагаа явуулж, Төмрийн худалдаа явуулж байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
1. нь машин болон мөнгийг өөртөө аваагүй нь газар худалдаж авсан гэх хүн лүүгээ шилжүүлсэн. Уг машин нь ын эзэмшлийнх байсан бөгөөд тухайн үед нь газрын төлбөрт нь шилжүүлсэн.
2. нь 2018 онд Х. залилан мэхэлсэн гэж Цагдаагийн байгууллагад өргөдөл өгч шалгуулсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас 2018 оны 11 сарын 23-ны өдрийн 3017 дугаар Прокурорын тогтоол гарч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр тогтоол байдаг.
3. эхнэр , нар нь тус дүүргийн шүүхэд ас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 101\ШШ2023\03531 дугаар шийдвэр гарч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Тус шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа.
Иймд нэхэмжлэлд дурдсан шаардлагын талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа зэргийг хянан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 1-11, хариуцагч тал хавтаст хэргийн 22-32, 48 хуудсан дахь баримтуудыг гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч д холбогдуулан газрын үнэнд өгсөн Тоёота ланд круйзер маркийн автомашины үнэ 90,000,000 төгрөг, дансаар шилжүүлсэн 10,000,000 төгрөг, нийт 100,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, үндэслэлээ нэхэмжлэгч, хариуцагч нар хамтран газар худалдан авахаар тохирч газрын үнэ 50 хувийн төлбөрт Тоёота ланд круйзер маркийн автомашиныг 90,000,000 төгрөгт тооцон, дансаар 10,000,000 төгрөг шилжүүлэн, нийт 100,000,000 төгрөгийг төлсөн боловч газраа аваагүй тул автомашины үнэ, мөнгө нийт 100,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
3. Хариуцагч , түүний өмгөөлөгч нь нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэгчийн машин, мөнгийг хариуцагч аваагүй, газар худалдаж авсан хүн рүүгээ шилжүүлж өгсөн, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж Цагдаагийн байгууллага хэргийг хэрэгсэхгүй болгосон, эхнэр , нар нь тус дүүргийн шүүхэд ас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 100.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.
4. Зохигчийн тайлбар, хэргийн үйл баримтаас үзэхэд,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 3017 Прокурорын тогтоолд,
Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу байрлалттай, 8028/5078, дугаартай 8000 м2 бүхий хэмжээтэй, аж ахуйн хэрэгцээний зориулалттай газар нь Халтар овогтой Гантулгын нэр дээр бүртгэлтэй болохыг нотолсон дугаартай газар эзэмших гэрээ болон бичгийн бусад баримтуудаар Халтар овогтой нь 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 8000 м2 бүхий хэмжээтэй газрыг хамтарч худалдаж авахаар иргэн тай тохиролцож, 90,000,000 төгрөгийн үнэ бүхий арлын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын тээврийн хэрэгсэл, бэлэн 10,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан, улсын бүртгэлийн 8028/5078, дугаартай 8000 м2 бүхий хэмжээтэй, аж ахуйн хэрэгцээний зориулалттай газрыг нэр дээр шилжүүлээгүй болох нь тус тус тогтоогдсон ба хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан гэжээ.
Ийнхүү шийдвэрлэснээс хойш хохирогч иргэний журмаар нэхэмжлэл гаргаагүй ба нэхэмжлэгч , нар нь 4 жил 3 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэгч нар шаардах эрхтэй болохоо мөн хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэл гаргасан болохоо нотлоогүй үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. /хх-24-30/
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг тайлбарлахдаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 6 жил, мөн ерөнхий хугацаа 10 жил тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн журмаар тогтоогдсон газрын төлбөрт төлсөн автомашины үнэ 90,000,000 төгрөг, шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг хариуцагч төлөх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж тайлбарлаж байна.
6. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд эрх зүйн ямар харилцаа үүссэн, тэдгээрийн хоорондын асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх, улмаар 2012 онд нэхэмжлэгч, хариуцагч нар хамтарч газар худалдаж авахаар тохирсон гэх үед тухайн газрын эзэмших эрх хэний нэр дээр бүртгэлтэй байсан, улмаар хэзээ хариуцагч нэр дээр шилжсэн, 10,000,000 төгрөгийг хэнд шилжүүлсэн зэрэг хэргийн үйл баримтууд бүрэн тогтоогдоогүй, энэ талаар нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ хэрхэн тодорхойлж байгаа үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзлээ.
Тодруулбал, 2012 онд газар худалдан авахаар тохирох үед газар хэний нэр дээр байсан нь эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
7. Харин Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай дээрх дурдсан Прокурорын тогтоолын
-Хохирогч мэдүүлэгт Намайг *******од орж ирэхэд дагаад хотод орж ирж байсан юм. Тэгээд 2012 оны сүүлээр санагдаж байна над дээр ирээд Ганаа ахаа хоёулаа газар хувааж авъяа аятайхан газар байна гэж ярьсан юм. Тухайн үед надад мөнгө байхгүй байна ах нь сая нэг шинэ машин авчихлаа гэсэн чинь тэгвэл та газар зарах гэж байгаа хүмүүст машинаа зөрүүнд нь өгчих ч болно гэсэн. Тэр авах гэж байгаа газар нь 200 сая гэж байсан бөгөөд 100 сая төгрөгөөр үнийг нь өгөөд хоёр газраа хувааж авъя гэж тохирсон. Тэгээд миний Тоёота ланд крузер-200 загварын машиныг газар зарах гэж байгаа хүмүүс 90 сая төгрөгөнд бодож авна гэсэн гэж надад хэлээд та дээрээс нь 10 сая төгрөг өгчихгүй юу гэхээр нь би эхнэр руу яриад Эрдэнэт хотоос 10 сая төгрөгийг өгсөн нэг данс руу бэлнээр шилжүүлсэн юм. Тэгээд миний машин дээр 10 сая төгрөг нэмж аваад өөрөө 100 сая төгрөг нэмээд газраа авчихлаа газрын гэрчилгээ нь миний нэр дээр гарсан. Яваандаа таньд тал газрыг нь шилжүүлж өгнө гэж хэлээд надад авсан гэх газраа үзүүлсэн. Тэр газар нь Сонсголон явах зам дагуу замынхаа баруун талд байх Петровис шатахуун түгээх станцын доод талд байх газар үзүүлсэн. Тэгээд тэрнээс хойш Х. дуудаж уулзаад яасан юу болж байна гэхээр Солонгосчуудад газраа зараад би таны мөнгийг гаргаад өгье гэж байсан. Би 2016 оны 03 дугаар сард нөгөө газраа үйл ажиллагаа явуулах гэсэн Сонгинохайрхан дүүргээс гэрчилгээгүй гээд хөөгөөд үйл ажиллагаа явуулаагүй. Тэгээд сүүлдээ олдохоо болиод сураггүй болсон. тай би олон жил хамт ажиллаж байсан болохоор итгээд өөрийн машинаа болон 10 сая төгрөгийг өгч явуулсан...гэх мэдүүлэг,
-Гэрч ийн ...2012 оны сүүлээр буюу 11 дүгээр сарын үед манай нөхөрт газар зарахаар болж нөхөр бид хоёр аваад удаагүй байсан улсын дугаартай Ланд крузер-200 маркийн мөнгөлөг саарал өнгийн машиныг 90 сая төгрөгөнд тооцож д өгсөн бөгөөд нь газраа 100 сая төгрөгөөр зарахаар боллоо гэхээр нь би 2012 оны 12 дугаар сард шиг санагдаж байна Эрдэнэтээс Хаан банкны данс руу 10 сая төгрөгийг өөрийнхөө нэрээр шилжүүлсэн юм. Тэгээд түүнээс хойш нь манай нөхөрт газраа шилжүүлж өгөхгүй явсаар байгаад өнөөдрийг хүрсэн юм гэх мэдүүлэг,
-Гэрч ...Надад ахыг залилсан зүйл байхгүй, газрыг талыг нь ахын нэр дээр шилжүүлж өгье гэхэд одоо надад хэрэггүй ахынхаа мөнгийг гаргаж өг гэдэг. Би хүнээс төмөр аваад төлбөрийг нь барагдуулж чадаагүй Баянзүрх дүүргийн иргэний хэргийн шүүхэд иргэний хариуцагчаар татагдсан байгаа. Тэгээд миний нэр дээр байсан бүх хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг шүүхээс захиран зарцуулах эрхийг хориглосон байгаа. Тиймээс энэ газрыг зарж болохгүй, шилжүүлж болохгүй байгаа... гэх мэдүүлэг,
-Тээврийн хэрэгслийн бүртгэлийн архив, лавлагаагаар 2012 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр арлын дугаартай Тоёота Ланд Крузер-200 загварын тээврийн хэрэгсэл нь Халтарын Гантулгын нэр дээр шилжсэн тухай баримт,
-Сонгинохайрхан дүүрэг, 20 дугаар хороо, Сонсголонгийн зам дагуу байрлалттай, 8028/5078, дугаартай 8000 м2 бүхий хэмжээтэй, аж ахуйн хэрэгцээний зориулалттай газар нь Халтар овогтой Гантулгын нэр дээр бүртгэлтэй болохыг нотолсон дугаартай газар эзэмших гэрээ зэрэг баримтуудыг дурдсанаас үзэхэд хариуцагч газрын үнэд нэхэмжлэгч Тоёота ланд крузер-200 автомашин, 10,000,000 төгрөгийг тус тус авсан байна.
8. Дээрх үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч тал шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлоход ач холбогдох бүхий тайлбар, баримтыг гаргахгүй зөвхөн газрын үнэд өгсөн автомашин, мөнгийг буцаан шаардах агуулгаар нэхэмжлэл гаргаж, талууд энэ хүрээнд мэтгэлцэж байгаагаас үзэхэд талуудын хооронд хэлцлээр тохиролцсон тохиролцоо бичгээр болон бодит байдалд цааш хэрэгжээгүй тул нэхэмжлэгч нь хэлцлийн хүрээнд шилжүүлсэн зүйлсээ буцаан шаардах эрх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар тодорхойлогдоно гэж үзлээ.
9. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэсэнтэй нийцэх боловч нэхэмжлэгч шаардах эрх хэзээ үүссэн, хэрхэн хэрэгжүүлж байсан зэрэг нь тодорхойгүй, энэ талаарх баримтгүй байна.
Нэхэмжлэгч нь эрүүгийн журмаар шалгаж хэргийг хэрэгсэхгүй болгосноос хойш хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно гэх тайлбар гаргаж байгаа боловч талуудын хооронд газар худалдан авах, түүний үнийг төлөх, хэзээ нэхэмжлэгч нэр дээр газар эзэмших эрх шилжих зэрэг цаг хугацаа тодорхойгүйгээс шаардах эрхийг эрүүгийн журмаар шалгаснаас хойш үүссэн гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд газар худалдан авахаар тохирч газрын үнэд Тоёота ланд крузер-200 маркийн автомашин, 10,000,000 төгрөг шилжүүлсэн цаг хугацаа буюу 2012 оны 11 дүгээр сараас хойш 10 жилийн хугацаа өнгөрсөн, эрүүгийн журмаар болон иргэний шүүхэд хандахад зэргээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан боловч нийт хугацааг тоолоход 10 жилийн хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч ас 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамид төлсөн 657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/29394 дугаартай захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ