Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/05417

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***тоот, РД:***, ***-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***тоот, РД:***, *** овогт *** холбогдох 7,872,594 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******, Д.******* нар 2013-07-18-ны өдөр хувь нийлүүлсэн хөрөнгөтэй *******-ийг 50/50 хувиар эзэмшихээр тохиролцож байгуулсан. 2018-05-24-ний өдөр *******-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 5/5 тогтоол гарсан. Тогтоолын 1.1-дэх заалтаар компани байгуулагдсанаас хойш 2018-05-18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотойгоор хуримтлагдсан улсад төлөх НӨАТ-ын 10,800,000 төгрөгийг төлж биелүүлэхээр тохиролцож, тогтоолд хувьцаа эзэмшигч нар гарын үсгийг зурсан байдаг. 2018-06-06-ны өдөр Э.******* нь 50 хувийн хувьцааг Д.*******д худалдахаар харилцан тохиролцож, шилжүүлж өгсөн. Компанийн хувьцааг шилжүүлсэн өдөр хүртэлх үйл ажиллагаа явуулснаас татвар болон бусад өр төлбөр, үйл ажиллагааны урсгал зардлууд гарч байсан. Хувьцааг шилжүүлэх гэрээнд компани байгуулагдсанаас 2018-05-18-ны өдөр хүртэлх компанийн үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдсан татварын өрийг 50/50-аар хувааж төлөхөөр тохиролцсон. Үүнээс хойш компанийн татварын өр, төлбөр нэмэгдэж талууд компанийг татан буулгах хүртэл яригдаж байсан. Энэ нь хурлын тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас харагддаг. Компанийн үйл ажиллагааг цаашид явуулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй учир Э.******* компанийн хувьцаа эзэмшигчээс татгалзсан. Э.*******ийг компанийн хувьцаанаас татгалзах хүртэлх хугацаанд татварын байгууллагаас 26 сая төгрөгийг өр, төлбөр хуримтлагдсан байна гэж дүгнэлт гарсан. Д.*******гийн хувьд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 он хүртэл татварын өрөнд 10 гаруй сая төгрөгийг төлж байсан, татварын байгууллагаас татвар төлөөгүйтэй холбоотойгоор акт тавина, захиргааны арга хэмжээ авна гэх мэт мэдэгдлүүдийг ирүүлж байсан. Татварт компанийн өр төлбөрийн тооцоолол өөр өөр үнийн дүн гардаг шалтгааны бид асуухаар төл төлөхгүй бол дампуурлаа зарлахгүй гэдэг, харилцахад үнэхээр хэцүү байдаг. Татварт төлөх нийт өр 26,104,227 төгрөгийн тал хувь 13,052,116 төгрөгийг хариуцагч Э.*******ээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.******* шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******гаас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013-07-18-ны өдөр хувь нийлүүлсэн хөрөнгөтэй *******-ийг байгуулж, Д.******* 50-ийн хувьцааг эзэмшиж байсан. 2013-07-05-ны өдрөөс 2018-05-18-ны өдрийг хүртэл татварт ямар нэг өр төлбөр байгаагүй. Компанийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-т зааснаар татварын өрийг төлөх надад үүсэх үндэслэлгүй.

Э.******* би Д.*******тэй байгуулсан 2018-06-06-ны өдөр байгуулагдсан *******-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, компанийн хувьцааг буцаан Э.*******т шилжүүлэх сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүхээс татгалзсан. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, анхан болон давж заалдах шатны шүүхээс Худалдан авагч тал гэрээний үүргээ зөрчсөн, шаардлага гаргах эрх худалдан авагч тал буюу Э.*******т хамаарна, Э.*******ийн Д.*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг тасарсан гэж үзэхгүй, 2018-06-06-ны өдрийн төлбөр төлөх ёстой байсан үүргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа 2021-06-06-ны өдрөөр дуусгавар болсон, хариуцагчийн татгалзлыг буруутгах боломжгүй гэж үзсэн. ******* нь 2022-06-10-ны өдөр нэхэмжлэл гаргаж иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасныг зөрчсөн. Тус гэрээний үүргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 06 сарын 06-ны өдөр дуусгавар болж байгаа. Гэтэл 2018-06-06-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-р зүйлд заасан шаардлагыг гаргах эрх нь Д.*******д биш *******-д хамаарна. Иймд Иргэний хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага биелүүлэхээс татгалзаж байна гэв.

Нэхэмжлэгчээс, 2022-06-06-ны өдрийн 2/31 дугаар итгэмжлэл, *******-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020-03-04-ний өдрийн 3264 дугаар захирамж, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2022-03-11-ний өдрийн 26е 2-3/1650 тоот, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2018 оны 05 дугаар сараас хойш төлсөн дүнгийн баримт, 2018-06-29, 2018-03-30, 2018-12-28, 2019-11-29, 2019-11-29, 2019-12-23, 2020-01-31, 2021-12-30, 2022-01-31 өдрүүдийн НӨАТ-ын шимтгэл төлөлтийн баримт, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2013-2016 оны татварын өрийн үлдэгдэлгүй талаарх баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-04-02-ны өдрийн 984 дугаар шийдвэр, 2018-05-24-ний өдрийн 5/5 тоот *******-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, 2023-12-04-ний өдрийн 2023/16 дугаар итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас 2022-09-13-ны өдрийн эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Э.*******ийн Хаан банк ХК, Голомт банк ХК-ийн дансны хуулга, 2022-10-28-ны өдрийн итгэмжлэл, 2023-11-29-ний өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхээс: Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2022-09-12-ны өдрийн 5/1807 дугаар *******-ийн 2013-07-05-ны өдрөөс 2018-05-18-ны өдрийг хүртэлх тайлангаар үүссэн өрийн жагсаалт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2022-09-19-ний өдрийн 2/1827 дугаар *******-ийн 2013-07-05-ны өдрөөс 2018-05-18-ны өдрийг хүртэлх тайлангаар үүссэн өрийн жагсаалт, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2022-11-28-ны өдрийн 5/2280 дугаар *******-ийн 2013-07-05-ны өдрөөс 2018-05-18-ны өдрийг хүртэлх тайлангаар үүссэн өрийн жагсаалт, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2023-04-17-ны өдрийн 2027 дугаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тодруулсан ажиллагааг зохигчийн хүсэлтээр нотлох баримтыг шүүхээс бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлээс 10,800,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 2,252,113 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч *******омпани дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2018-05-24-ний өдөр *******-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 5/5 тогтоолын 1.1-дэх заалтаар компани байгуулагдсанаас хойш 2018-05-18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотойгоор хуримтлагдсан улсад төлөх НӨАТ-ын 10,800,000 төгрөгийг төлж биелүүлэхээр тохиролцож, 2018-06-06-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-д компанийн байгуулсан үеэс 2018-05-18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдаад байгаа улсад төлөх татварын өрийг талууд 50/50 хувиар хувааж хариуцахаар тохиролцсон, Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс гарган ирүүлсэн өр төлбөрийн талаарх баримтыг үндэслэн 13,052,113 төгрөгийг гаргуулахаар тодорхойлсон. Хариуцагч Э.*******ийг оршин суух газар олдохгүй байсан тул 2020-03-25-ны өдөр эрэн сурвалжлуулах хүсэлтийг Баянгол дүүргийн иргэний шүүхэд гаргаж, тус шүүхээс 2020-04-02-ны өдрийн 984 шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон учир хариуцагчийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

3. Хариуцагч Э.******* нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Компани 2013-07-05-ны өдрөөс 2018-05-18-ны өдрийг хүртэл татварт ямар нэг өр төлбөр байгаагүй, компанийн эрх шилжүүлэх гэрээний 3.1-т зааснаар татварын өрийг төлөх үүрэг надад үүсэх үндэслэлгүй.

******* нь 2022-06-10-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүх иргэний хэрэг үүсгэсэн. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн 2018-05-24-ний өдрийн 5/5 тоот *******-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, *******-ний улсын бүртгэлийн гэрчилгээ, 2018-06-06-ны өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээ зэрэг баримтаар компани байгуулагдсанаас хойш 2018-05-18-ны өдрийг хүртэлх үйл ажиллагаатай холбоотойгоор хуримтлагдсан улсад төлөх НӨАТ-ын 10,800,000 төгрөгийг төлж хариуцагч Э.******* нь 2018-06-06-ны өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээг байгуулахад зөвшөөрч өөрийн хүсэл зоригийг илэрхийлж байсан үйл баримт тогтоогдож байх тул шүүх энэ хэмжээгээр нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ээс шүүх хуралдаанд Д.*******гийн хувьд нэхэмжлэл гаргах хүртэл буюу 2022 он хүртэл татварын өрөнд 10 гаруй сая төгрөгийг төлж байсан, татварын байгууллагаас татвар төлөөгүйтэй холбоотойгоор акт тавина, захиргааны арга хэмжээ авна гэх мэт мэдэгдлүүдийг ирүүлж байсан. Татварт компанийн өр төлбөрийн тооцооллын дүн өөр өөр гардаг шалтгааны бид асуухаар төл төлөхгүй бол дампуурлаа зарлахгүй гэдэг, харилцахад үнэхээр хэцүү байдаг тул Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс 2022-09-12-ны өдөр шүүхэд ирүүлсэн баримтанд үндэслэн 26,104,226 төгрөгийн өр төлбөртэй тул 50 хувь болох 13,052,113 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг тодорхойлж байгаа гэж тайлбарлаж байгаа хэдий ч Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс 2018 оны 5 сараас хойш төлсөн дүн гэх нэхэмжлэгчээс ирүүлсэн баримт /хх-ийн 12-30 талд авагдсан баримт, тус шүүхийн 2022-09-05-ны өдрийн 20520 дугаар шүүгчийн захирамжинд зааснаар гаргуулсан Хан-Уул дүүргийн татварын хэлтсээс ирүүлсэн баримтанд 26,104,227 төгрөг, /хх-ийн 60-61 тал/, 2022-11-28-ны өдөр ирүүлсэн баримт хх-ийн 132-145 талд авагдсан баримтуудад *******-ийн НӨАТ-ын 2013-07-06-ны өдрөөс 2018-05-18-ны өдрийг хүртэлх хугацааны өр төлбөрийг өөр өөр тодорхойлон ирүүлсэн.

*******опани нь 2013-07-05-ны өдрөөс 2018-05-18-ны өдрийн хүртэлх хугацаанд 26,104,226 төгрөгийн НӨАТ-ын өр төлбөртэй байсан гэдэг нь эргэлзээтэй байх тул 2018-05-24-ний өдрийн 5/5 тоот *******-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, 2018-06-06-ны өдрийн *******-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон эрх шилжүүлэх гэрээний 3.1-д зааснаар хариуцагч Э.*******ээс 10,800,000 төгрөгийн хэмжээнд гаргуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

6. Нэхэмжлэгч тал хариуцагч Э.*******т холбогдуулан 2020 оны 3 дугаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018-06-06-ны өдрийн *******-ийн хувьцаа Худалдах, худалдан авах гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээ үүргийг шаардаж нэхэмжлэл гаргасан, мөн 2020 оны 3 сард эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-04-02-ны өдрийн 984 шийдвэрээр нотлогдож байна.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020-04-02-ны өдрийн 984 шийдвэрийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг хийж 2022-03-11-ний өдрийн 26ё2-3/1650 албан бичгээр РД:ЧМ*******-тэй Энхбилэгийн *******ийн оршин суух хаягийг олж тогтоож Д.*******д мэдэгдсэн байна.

Иймд хариуцагч талын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй гэж үзлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг зохих хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох хуулийн зохицуулалттай. Иймд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 238,733 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э.*******ээс 10,800,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 187,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.*******ээс 10,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******омпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,252,113 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,733 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ж.*******ээс 187,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА