Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 139/ШШ2024/00066

 

2024 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 139/ШШ2024/00066

******* аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д. даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 7-р баг, 115-р байрны 8 тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /ЗЮ*******/

Хариуцагч: ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮГазарт холбогдох

нэхэмжлэлийн шаардлага: ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч Б.*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.

Хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮгазрын дарга Д.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Б.******* миний бие ******* аймгийн ******* ******* ******* , ОНӨААТҮГазарт 2021 оны 12 сарын 13-ны өдөр ахлах мэргэжилтэн-ээр ажилд орсон. Ажилд орсон цаг үеэс эхлээд ажлын байрны тодорхойлолт болон хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ хэрэгжүүлж ажиллаж ирсэн. 2023 оны эхэнд манай байгууллага орон нутгийн өмчит байгууллага болж, нэршлээ өөрчилж, Аж ахуйн тооцоот үйлдвэрийн болсон юм. Ингэснээр хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж, миний ажлын нэршил, чиглэл Ерөнхий инженер болсон. Гэтэл 2023 оны 10 сарын 4-ний өдөр ажилдаа ирэхэд захирал Д. нь өөрөө өргөдлөө өгөөч ажлаасаа чөлөөлөгд, эсвэл би чөлөөлсөн тушаал гаргана гээд байсан. Тэгээд миний бие 10 сарын 6-ны өглөө ажил дээрээ очиход 2023 оны 10 сарын 5-ны өдрөөр Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал гарган хүний нөөцөд үлдээсэн байсныг авсан. ******* аймгийн ******* ******* ******* , ОНӨААТҮГазрын захирлын 2023 оны 10 сарын 5-ны өдрийн Б/101 тоот тушаалыг миний бие үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь би Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ирсэн, урьд сахилгын зөрчил гаргаж арга хэмжээ авагдаж байгаагүй. Иймээс ******* аймгийн ******* ******* ******* , ОНӨААТҮГазрын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү. Жич: 2023 оны 11 сарын 2-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл /хуулийн хугацаандаа/ гаргасан бөгөөд 2023 оны 11 сарын 9-ний өдрийн 1597 дугаартай захирамжаар нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гарсан. Захирамжид заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэж нэхэмжлэлээ дахин гаргаж байгаа болно гэв.

2.Хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮгазрын дарга Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.*******ы нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮГазарт хариуцагдах нэхэмжлэлийг гардаж аваад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Б.******* нь 2023 оны 09 дүгээр саруудад болон 10 дугаар сарын 03, 04, 05-ны өдрүүдэд дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан. Энэ нь манай байгууллагын цагийн бүртгэл, бусад баримтаар нотлогдоно. Эхнэр нь хүртэл над руу мессеж бичиж байсан, ажлаа хийхгүй, гэртээ ирэхгүй алга болчихлоо гэж над руу мессеж бичиж байсан. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгнө. Ажлын цаг ашиглалтын журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар чөлөөг албан бичгээр авалгүйгээр ажил тасалсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 81.1.4-т зааснаар ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Б.******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, ажил байнга тасалдаг байсан ч үргэлж боломж олгож ирсэн. Гэтэл өөдөөс согтуу эрүүл нь мэдэгдэхгүй элдэв мессеж илгээж, войс явуулж, элдэв хараалын үг хэлж хүн доромжилдог. Удирдах, удирдуулах ёс мэдэхгүй, хэт дураараа дээрэнгүй зантай, ёс зүйн зөрчилтэй албан хаагч юм. Энэ талаар баримтууд бол бий. Шүүхэд гаргаж өгөх болно. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.******* миний бие ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮГазарт 2021 оны 12 сарын 13-ны өдөр ахлах мэргэжилтнээр ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажилласан. 2023 оны эхэнд манай байгууллага орон нутгийн өмчит байгууллага болж Аж ахуйн тооцоот үйлдвэрийн болсон. Ингэснээр хөдөлмөрийн гэрээг дахин байгуулж, ерөнхий инженер болсон. 2023 оны 10 сарын 04-ний өдөр ажилдаа ирэхэд захирал Д. өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгд эсхүл би чөлөөлөх тушаал гаргана гэж хэлсэн. Тэгээд миний бие 10 сарын 06-ны өглөө ажилд ирэхэд 2023 оны 10 сарын 05-ны өдрөөр ажлаас чөлөөлөх тушаал гаргасан байсан. ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮГазрын захирлын 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Б/101 тоот тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн хэрэгжүүлж ирсэн. Зөрчил гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮГазарт ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

4.Хариуцагчийн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд гаргасан тушаалаа үндэслэлтэй гэж үзэж байна. Б.******* удаа дараа ажил тасалж байсан. Байгууллагын дотоод журам, Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд харшилж байгаа тул үндэслэлтэйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэж байна. Б.******* ажил тасалсан. 2023 оны 10 сарын 04-ний өдөр ажилдаа ирсэн гэж байна. Ирээгүй. Маргааш нь 10 цаг хагасын үед ирээд танилцуулангуут хаяад гараад явсан. Цайны цаг болох гэж байхад ирэхдээ 2 найзтайгаа согтуурсан байдалтай ирсэн. Агсам тавиад байхаар нь цагдаа дуудсан. Ажил тасалж байсныг баримтаар нотолсон. Хэрэгт байгаа. 5 сард дараалан 5 хоног ажил тасалсан. Түүн дээр цалинг нь 5 хоногоор хасаж тооцсон. 10 сард цалинг нь огт өгөөгүй гэв.

5. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэл /хэргийн 1-р хуудас/,   2023 оны 04 сарын 03-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хэргийн 3-5 хуудас/, ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮГазрын захирлын 2023 оны 01 сарын 02-ны өдрийн Б/1 дугаартай Б.*******ыг ерөнхий инженерээр томилон ажиллуулах тухай захирлын тушаал /хэргийн 6-р хуудас/, ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮгазрын захирлын 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Б/101 тоот Б.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал /хэргийн 7-р хуудас/, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/, ******* аймгийн ******* сумын тамгын газрын даргын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн 04/547 дугаартай албан бичиг /хэргийн 9-р хуудас/, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж /хэргийн 10-11 хуудас/ баримтыг, хариуцагч талаас тайлбар /хэргийн 51-рт/, өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хэргийн 60-64-рт/, Ажлын цаг ашиглалтын бүртгэл /хэргийн 98-100-рт/, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны нарийн бичгийн дарга Б.Энхмандалын тодорхойлолт /хэргийн 120-рт/, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 09/76 дугаартай албан бичиг /хэргийн 121-рт/, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны тогтоол /хэргийн 122-рт/, ******* аймгийн ******* газрын цалин хөлсний баримт /хэргийн 123-рт/, цагийн бүртгэл /хэргийн 124-125-рт/, ажлын цагийн тооцоо /хэргийн 126-127-рт/ баримтуудыг ирүүлж, нэхэмжлэгч талын хүсэлтээр ******* аймгийн ******* ******* *******, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хөдөлмөрийн дотоод журам /хэргийн 31-46-рт/, ******* ******* ******* ААТҮг-ын ажлын цаг ашиглалтын журам /хэргийн 47-49 хуудас/ баримтуудыг бүрдүүлж, талуудын хүсэлтээр гэрч М.Уранбилэг /хэргийн 72-73, 88-89-рт/, Ө.Бямбасүрэн /хэргийн 74-75, 93-94-рт/ нараас мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх Б.*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна. Үүнд: Ажил үүргээ хангалттай биелүүлж ирсэн, захирлын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг, ажил таслаагүй. Үндэслэлгүйгээр ажлаас халсан тул урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгоно гэжээ.

3. Хариуцагч тал тайлбар татгалзлаа дараахь байдлаар үндэслэж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь удаа дараа ажил тасалж байсан, өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэггүй, ажлаа хийж гүйцэтгэдэггүй, хамт олон дунд муу үлгэр дуурайлтай учир ажлаас халсан нь үндэслэлтэй гэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байхад нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргажээ. Шүүх, нэхэмжлэгч Б.*******ы нэхэмжлэлийг 2023 оны 11 сарын 2-ны өдөр хүлээн авч, 2023 оны 11 сарын 9-ний өдөр хөдөлмөрийн маргааныг хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлээгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж /хэргийн 10-11-рт/ шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжийг хүлээн авч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын т хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан гэх тайлбарыг гаргаж байгаа ба ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 11 сарын 20-ны өдрийн 04/547 дугаар албан бичгээр Иргэн Б.*******ы манай байгууллагад гаргасан өргөдлийг хянаж үзлээ. Тус сумын Засаг даргын тамгын т Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо үйл ажиллагаа явуулдаггүй тул таны өргөдлийг хянаж үзэх боломжгүй болно гэх /хэргийн 9-рт/ хариуг өгчээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны тэмдэглэлийг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Эрх бүхий этгээдээс ******* аймгийн ******* суманд хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо үйл ажиллагаа явуулдаггүй тухай албан бичгийг ирүүлсэн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад талууд эвлэрэх боломжгүй гэх ба нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хариуцагч тал тайлбар татгалзлаа дэмжиж шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж байх тул хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх боломжгүй ба хэргийг урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх журмыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5. ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮГ-ын захирлын 2023 оны 10 сарын 05-ны өдрийн Б/101 тоот тушаалд ...ерөнхий инженер ******* овогтой ******* нь Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгууллагын захирлын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт биелүүлээгүй мөн ажлын цаг баримталдаггүй зэрэг дутагдлыг удаа дараа давтан гаргасан тул 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэж заажээ. Тушаалын энэхүү заалтаас харахад нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байгууллагын захирлын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухай бүрт биелүүлээгүй, ажлын цаг баримталдаггүй зэрэг дутагдлыг удаа дараа давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан байна. Хариуцагч тал нь дээрх тушаалын үндэслэл болсон зөрчлийг нэхэмжлэгч Б.Отгосайхан удаа дараа, давтан гаргасан болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч тал Нэхэмжлэгч нь 2023 оны 05 сард дараалан 5 өдөр ажил тасалсан, энэ үед 5 хоногийн цалинг хассан нь шийтгэл мөн. 2023 оны 10 сарын эхнээс 10 сарын 5-ныг хүртэл ажил тасалсан. Энэ нь баримтаар нотлогдож байгаа гэх тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ. Ажилтан 2023 оны 5 сард дараалан 5 өдөр ажил тасалсан зөрчил гаргасан бол уг зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах боломжтой байна. Түүнээс хэтэрсэн тохиолдолд уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлгүй болно. Ажил тасалсан хугацаанд ногдох цалинг олгоогүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасан сахилгын шийтгэлд хамаарахгүй байна.

Хариуцагч талаас Өдөр тутмын аюулгүй ажиллагааны зааварчилгаа /хэргийн 60-64-рт/ баримтыг шүүхэд ирүүлсэн ба энэхүү баримтанд ажилтан гарын үсэг зурснаар тухайн өдөр ажилд ирсэн гэж үзэж цагийн бүртгэлийн нэгэн адил ажлын цагийг ашигласнаар тооцдог гэх тайлбарыг гаргаж байна. Уг баримтын нүүр хэсэгт огноог засварласан нь уг баримтын үнэн зөв эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Ажил олгогч сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэж ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үед тухайн зөрчлийг гаргасныг нотолсон байх ба уг зөрчилд сахилгын шийтгэл ногдуулаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасан хугацаа өнгөрөөгүй байх, эсхүл удаа дараа гаргасан зөрчилд сахилгын шийтгэл ногдуулсан байхыг шаардана. Нэхэмжлэгч Б.*******ы гаргасан ямар зөрчилд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан нь тодорхойгүй байх ба энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ... гэх журмыг зөрчиж сахилгын шийтгэлийг ногдуулжээ. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2023 оны 10 сарын 05-ны өдрөөс 2024 оны 02 сарын 21-ний өдрийг хүртэл ажилгүй байсан ба энэ хугацаанд авах байсан цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. Ажилтны ажилгүй байсан хугацааг 2023 оны 10 сард ажлын 18 хоног, 2023 оны 11 сард бүтэн сар, 2023 оны 12 сард бүтэн сар, 2024 оны 01 сард бүтэн сар, 2024 оны 02 сард 14 хоног ажилгүй байсан гэж үзэж олговрыг тооцов. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3-т зааснаар ажилтанд олгох олговрыг сүүлийн 3 сарын цалин хөлснөөс тооцов. Үүнд: Нэхэмжлэгч нь 2023 оны 07 сард 1285478 төгрөг, 08 сард 1191476 төгрөг, 09 сард 1109565 төгрөгийн цалин авсан /хэргийн 8-рт/ байх ба нэг сарын дундаж цалин 1186506 төгрөг байна. Ажлын 21 хоногоор тооцоход нэг хоногийн цалин 56500 төгрөг болно. 2023 оны 10 сард 18*56500=1017000 төгрөг, 2023 оны 11 сард 1186506, 2023 оны 12 сард 1186506 төгрөг, 2024 оны 01 сард 1186506 төгрөг, 2024 оны 02 сард 14*56500=791000 төгрөг, нийт 5367518 төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар дээрх олговроос тооцон нэхэмжлэгчийг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй байна.

 

6. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх нэхэмжлэл тул хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас 70200 төгрөгийг гаргуулан төсвийн орлогод оруулж шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар ******* овгийн *******ын ******* /ЗЮ*******/-ыг ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮГазрын ерөнхий инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар ******* аймгийн ******* ******* ******* ОНӨАТҮгазраас нэхэмжлэгчийн өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 5367518 /таван сая гурван зуун жаран долоон мянга таван зуун арван найман/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Б.*******д олгох 5367518 /таван сая гурван зуун жаран долоон мянга таван зуун арван найман/ төгрөгөөс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулж, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлж тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч   ******* аймгийн ******* ******* ******* ОНӨААТҮгазраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Д.