| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2023/08187/И |
| Дугаар | 101/ШШ2024/01150 |
| Огноо | 2024-02-29 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2024/01150
| 2024 02 29 | 101/ШШ2024/01150 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Сэлэнгэ*******,*******,******* тоотод оршин суух, Хиад овогт ын ******* /рд:/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: , хороо, өөрийн байранд байрлах, *******т холбогдох,
2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/37 дугаар хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны төлбөр төлөгч О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., Л., бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.******* нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ/2022/04061 дүгээр захирамжийн дагуу хариуцагч О.******* нь нийт 36,145,895.04 төгрөгийг нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгох шийдвэртэй гүйцэтгэх баримт бичигт хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлийг хүлээн авснаас хойш ажпын 3 хоногийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэжээ. Гэтэл надад үнэлгээний тайланг танилцуулаагүй, гардуулж өгөөгүй байхдаа 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10 цагт анхны дуудлага худалдаагаар оруулсан байсан. Улмаар хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулах тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б. 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/37 дугаар тогтоол гаргасан байдаг. Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч нь өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлүүлэх, төлөөлөгч оролцуулах эрхтэй байх тул миний бие 2023 оны сарын 17-ны өдөр Ц.д итгэмжлэл олгож, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөгчөөр оролцуулсан. Гэтэл хариуцагч талаас итгэмжпэгдсэн төлөөлөгч болон надад огт мэдэгдэлгүйгээр хуулиар тогтоосон журмыг зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа, анхны албадан дуудлага худалдаа явуулсан байна. Э.******* миний өмчлөлийн, эрхийн дугаарт бүртгэлтэй, *******, Сэлэнгэ*******, 48а байр,******* тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулах болсныг Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын цахим хуудаст байршуулсан албадан дуудлага худалдааны зарлалаас анх олж мэдсэн. Миний итгэмжпэгдсэн төлөөлөгч Ц. 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр *******т очиж, 241 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч Л.тай уулзаад үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай, Анхны албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоол, Хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолуудтай танилцсан. Хариуцагч ******* нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа төлбөр төлөгчийн эрх ашигт хохиролтой дээрх хууль бус ажиллагаанууд хийсэн байх тул хуульд заасны дагуу шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журмаар ахлах шийдвэр гүйцэтгэгч болон Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандсан боловч миний гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/Ш32023/19098 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингээд 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр дахин шүүхэд нэхэмжлэл гаргахад тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/Ш32023/21043 дугаартай захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингээд захирамжид заасан зөрчлийг арилган нэхэмжлэлээ гаргасан. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж, гомдол эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад миний өмчлөлийн орон сууцыг хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулж шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээ 113,418,000 төгрөгийн 50 хувь болох 56,709,000 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож улмаар 60,000,000 төгрөгийн үнийн саналаар худалдааны ялагч Э.*******т өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гаргасан байна. Гэтэл миний бие энэ хугацаанд шат дараалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргаж, шүүхэд хандаж, ******* ББСБ ХХК-д 35,730,335 төгрөг төлж, төлбөрөө бүрэн барагдуулсан. Энэ талаар барьцааны эрх дуусгавар болгох тухай албан тоот төлбөр авагчаас гаргуулж авсан. ******* шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан бол миний бие өөрийн өмчлөлийн орон сууцаа зах зээлийн үнэлгээнээс 2 дахин бага үнээр бусдад алдаж хохирохгүй байсан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эрхийн дугаарт бүртгэлтэй *******, Сэлэнгэ*******,*******,******* тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдан борлуулсан 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдааны төлбөр төлөгч О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ******* дүгээр захирамжаар О.*******гаас 36.350.335 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч О.*******д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан О.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, Сэлэнгэ******* /13343/, 48А байрны******* тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 23260017/03 тоот битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2023 оны сарын 18-ны өдрийн 23260017/05 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч, төлбөр авагч нар үнэлгээг харилцан тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2023 оны сарын 09-ний өдрийн 6/239 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор Виннер вэй ХХК-иар үнэлүүлэхэд уг үл хөдлөх эд хөрөнгийг 113.418.000 төгрөгөөр үнэлсэнг талуудад танилцуулсан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 113.418.000 төгрөгийн 70 хувь болох 79.392.600 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон 2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар оруулах болсныг мэдэгдэж мэдэгдэл болон тогтоолын хамт төлбөр төлөгч, төлбөр авагч, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулсан нэг хувийг хүлээлгэн өгсөн. Анхны албадан дуудлага худалдаагаар санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь болох 56.709.000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоон 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаагаар оруулах болсныг мэдэгдэж мэдэгдэл болон тогтоолын хамт төлбөр төлөгч, төлбөр авагч, төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт танилцуулж нэг хувийг хүлээлгэн өгсөн. 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 60.000.000 төгрөгөөр худалдан борлогдсон, шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.10-т заасан хугацаанд бүрэн барагдуулаагүй тул 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/33 дугаар албадан дуудлага худалдааны ялагч Э.*******т өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол гарсан байна. Мөн төлбөр төлөгч О.******* нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, мөн шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ы өдрийн 101/Ш32023/28285 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.5-д заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 23/12/576 дугаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна гэв.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие өөрийн дүү болох Б.ыг гэр бүл болгох зорилгоор ах дүүсээрээ мөнгө нийлүүлэн, 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас олон нийтэд нээлтэйгээр зарлагдсан Үл хөдлөх хөрөнгийн хоёрдугаар албадан дуудлага уралдаанд журмын дагуу оролцож, *******, Сэлэнгэ*******,*******ны 2 тоот 2 өрөө орон сууцыг 60,000,000 төгрөгөөр худалдан авч, дуудлага худалдааны ялагч болсон болно. Албадан дуудлага худалдааны журмын дагуу 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр дэнчингийн үнийн дүн болох 5,670,900 төгрөг, 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр байрны үнийн дүн болох 54,329,100 төгрөг нийт 60,000,000 төгрөгийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн Голомт банкны дугаарын данс руу өөрийн нэрээр бүрэн тушааж дуудлага худалдааны дүрэм журмын дагуу хийж гүйцэтгэсэн. Гэвч албадан дуудлага худалдаа явуулж дууссанаар үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх үүссэн боловч, түүнээс хойш 4 сарын хугацаанд өмчлөх эрхийн дагуу үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлж, дуудлага худалдааны ялагч болсон Э.******* миний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхгүй иргэн миний эрхийг зөрчиж, чирэгдэл учруулж байна.
Учир нь дээрх *******, Сэлэнгэ*******,*******ны******* тоот 2 өрөө орон сууцны эзэмшигч болох О.******* нь Шүүхийн ийдвэр гүйцэтгэх газраас 14 хоногийн хуульд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, удаа дараа хүргүүлсэн дуудах хуудас, албан чөлөөлөх мэдэгдэх хуудсыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр аваагүйгээр үл барам, гэрт нь очиход хаалгаа тайлж өгөхгүй, гэртээ байгаа мөртлөө хүнгүй мэт гэрлээ унтрааж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд санаатай саад учруулан шударга эзэмшигч миний эрхийг зөрчиж байна. Мөн түүнчлэн О.******* нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдаа явагдаж дууссанаас хойш 1 сар гарангын дараа төлбөр төлөгчид төлбөр төлсөн гэх шалтгаанаар дээрх байрыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн өгөхгүй гэх хууль бус үйлдэл гаргаж байгаа нь шударга өмчлөгч миний хууль ёсны эрхийг давхар зөрчиж байна. Иймд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
4. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
4.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ******* дүгээр захирамж, 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/37 тоот хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоол, 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн мэдэгдэл, итгэмжлэл, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол шийдвэрлэсэн тухай тогтоол, албан бичиг, үнэлгээний мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, орон сууц чөлөөлөх мэдэгдэл, ******* ББСБ ХХК-ийн барьцааны гэрээ дуусгавар болгох тухай албан бичиг, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/19098 дугаар захирамж, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/21043 дугаар захирамж,
4.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн ******* дүгээр захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, төлбөр төлөх мэдэгдэл, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, өнөөдөр сонины зар, дуудлага худалдааны тэмдэглэл, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, дуудлага худалдааны тэмдэглэл, мэдэгдлүүд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, мөнгөн гүйлгээний баримт, өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, Э.*******аас гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тогтоол,
4.3 гуравдагч этгээдээс гаргасан төлбөрийн баримтууд,
4.4 шүүхийн журмаар бүрдүүлсэн Монгол шуудан ХК-ийн тодорхойлолт, баримт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.******* нь хариуцагч *******т холбогдуулан 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/37 дугаар хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны төлбөр төлөгч О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дүгээр захирамжаар О.*******гаас 36,350,335 төгрөгийг гаргуулж ******* ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг О.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, Сэлэнгэ******* /13343/, 48А байрны******* тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаар хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
3.1 Дээрх шүүхийн шийдвэр/шүүгчийн захирамж/-ийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШЗ2022/26566 дугаар захирамж, мөн өдрийн 02657 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр ******* шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна.
4. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас О.*******гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, *******, Сэлэнгэ******* /13343/, 48А байрны******* тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 23260017 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны сарын 18-ны өдрийн 23260017/05 тоот тогтоолоор хураасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
Дээрх эд хөрөнгө битүүмжлэх, хураах ажиллагаанд төлбөр төлөгч О.******* нь өөрийн биеэр оролцсон байна.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 6/239 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээчин ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
6. Шинжээч ХХК-иас *******, Сэлэнгэ******* /13343/, 48А байрны******* тоот хаягт байрлах 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 113,418,000 төгрөг болохыг тогтоосон байна.
6.1 Төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч О.*******д дээрх үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4-241/11907 тоот албан бичгээр мэдэгдэж, уг мэдэгдлийг түүний оршин суух хаягаар баталгаат шуудангаар 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн болох нь уг албан бичигт дарагдсан Монгол шуудангийн дардасаар тогтоогдож байна.
6.2 Нэхэмжлэгч О.******* нь ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 4-241/11907 тоот үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваагүй, миний оршин хаягаар ирээгүй, хожим итгэмжлэгдсэн төлөөлөгч М. нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр *******т очиж танилцсанаар мэдсэн. Үүнээс үүдэн үнэлгээ болон анхны албадан дуудлага худалдаанд гомдол гаргах эрхийг олгоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ялтан, бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна гэж, 14.3-т Шийдвэр гүйцэтгэгч мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах бөгөөд боломжгүй тохиолдолд биечлэн, эсхүл баталгаат шуудангаар хүргүүлнэ гэж тус тус заасан.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх хуульд зааснаар үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгчийн оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй байна. Төлбөр төлөгч О.******* нь уг үнэлгээний мэдэгдлийг хүлээн аваагүй гэж маргах боловч түүний оршин суух хаягаар үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн нь Монгол шуудангийн дардасаар тогтоогдсон.
Мөн шүүхийн журмаар бүрдүүлсэн Монгол шуудан ХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 18/91 тоот албан бичигт ...2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр ******* утас 99857432, БЗД 5-р хороо хаягаар илгээсэн RD172902373MN бүртгэлийн дугаартай илгээмжийг хаягийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 14:30 цагт *******д гардуулсан байна гэжээ. Уг албан бичигт хавсарган ирүүлсэн баримтад О.******* 6 дугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хүргүүлсэн шуудангийн баримтыг хүлээн авч гарын үсгээ зурсан болох нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч О.******* нь уг шуудангийн баримтад зурагдсан гарын үсэг нь өөрийн гарын биш гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогч бус хөндлөнгийн этгээд болох Монгол шуудангийн ажилтан шуудан хүлээн авагчид шуудангийн баримтыг хүлээлгэн өгч гарын үсэг зуруулсан байна. О.*******гийн гарын үсгийг ямар байдлаар зурагддаг болохыг шууданч урьдаас мэдэж түүний гарын үсгийг дуурайлган зурах боломжгүй юм.
Нэхэмжлэгч О.*******гийн нэхэмжлэлд зурсан гарын үсэг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад баримтуудад зурсан гарын үсэг нь түүний шуудан хүлээн авсан баримтад зурсан гарын үсэгтэй хэлбэрийн хувьд адилхан байна.
6.3 Төлбөр төлөгч О.******* нь үнэлгээний мэдэгдлийг баталгаат шуудангаар дамжуулан 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсан атлаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд гомдол гаргах эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байна.
7. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7/51 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоолоор О.*******гийн өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 113,418,000 төгрөгийн 70 хувь болох 79,392,600 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, дуудлага худалдааг 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 10:00 цагт явуулахаар шийдвэрлэсэн байна.
Нэгэнт төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд хуульд заасан хугацаанд гомдлоо гаргаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулахаар зарласан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасантай нийцсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
7.1 Анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч О.*******гийн оршин хаягаар 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн нь Монгол шуудангийн дардаст тэмдэглэгдсэнээр тогтоогдсон. Иймд нэхэмжлэгчээс гаргасан анхны албадан дуудлага худалдааны мэдэгдлийг надад хүргүүлээгүй, уг ажиллагаа болохыг би мэдээгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй.
7.2 Анхны албадан дуудлага худалдаа 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явагдсан боловч О.*******гийн өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц худалдан борлогдоогүй байна.
8. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/37 тоот хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолоор О.*******гийн өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг шинжээчийн тогтоосон үнэ 113,418,000 төгрөгийн 50 хувь болох 56,709,000 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоож, дуудлага худалдааг 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 10:00 цагт явуулахаар шийдвэрлэсэн байна.
Хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдлийг төлбөр төлөгч О.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.д 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр мэдэгдсэн байна. Төлбөр төлөгчөөс анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг хүчингүй болгуулах гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 4/07 тоот тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Төлбөр төлөгчөөс Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдааны мэдэгдэл, тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 3-1/2027 тоот албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй хариу өгсөн байна.
Ингээд нэхэмжлэгч нь анх 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2023/19098 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШЗ2023/21043 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжаар тус тус нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.
Үүний дараа нэхэмжлэгч нь дахин нэхэмжлэлээ гаргасныг шүүх иргэний хэрэг үүсгэж, ажиллагаа явагдсан. Нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шүүхэд ажиллагаатай холбоотой гомдлоо гарган шийдвэрлүүлэх хугацааг хэтрүүлээгүй байна.
8.1 Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т Дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэж, 70.4-т Дуудлага худалдаанд урьдчилан тогтоосон хугацаа, хэмжээ, журмын дагуу дэнчин төлсөн оролцогч оролцоно гэж тус тус заасан.
Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулж, дуудлага худалдааны зарыг 14 хоногийн өмнө нийтэд мэдээлсэн болох нь сонинд нийтлүүлсэн зар, талуудад хүргүүлсэн мэдэгдлээр тогтоогдсон. Мөн дуудлага худалдааны оролцогч Э.*******аас дэнчин 5,670,900 төгрөгийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр төлсөн болох нь төлбөрийн баримтаар тогтоогдсон.
Хоёр дахь албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдааны оролцогч Э.******* 60,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь дуудлага худалдааны тэмдэглэлээр тогтоогдсон ба тэрээр 2023 оны 8 дугаар сарын 05-ны өдөр 54,329,100 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулсан болох нь төлбөрийн баримтаар тогтоогдож байна.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулж явуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаа нь хуульд заасан журмын дагуу явагдсан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасантай тус тус нийцсэн байна.
8.2 Хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдсанаас хойш 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас төлбөр төлөгч О.*******д үл хөдлөх эд хөрөнгө хоёр дахь албадан дуудлага худалдаагаар 60,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон тул 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлбөрийн мөнгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд шилжүүлэхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд албадан дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх үүсэхийг анхааруулсан байна.
Гэвч төлбөр төлөгч О.******* нь тогтоосон хугацаанд төлбөрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд шилжүүлээгүй байх тул тус газрын 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 8/33 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолоор О.*******гийн өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хоёрдахь албадан дуудлага худалдааны ялагч Э.*******т шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлбөр төлөхийг мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч О.******* нь заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй. Хожим төлбөр авагч ******* ББСБ ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09/14/03 тоот албан бичигт ...Тус ББСБ-ын зээлдэгч О.******* нь 2021 оны 6 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан №16000100271 тоот зээл, барьцааны гэрээний үүргийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* тоот захирамжаар төлөх дүнг төлж барагдуулсан гэж тусгасан байгаа нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.
Хэдийгээр ******* ББСБ ХХК-ийн дээрх албан бичгээр төлбөр төлөгч О.******* нь төлбөрөө төлсөн гэж үзэхээр байх боловч хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаж, 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн дотор төлбөрөө тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхийг мэдэгдсэнээс хойш буюу 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр төлбөрөө төлсөн байна.
Иймд нэхэмжлэгч О.*******гаас гаргасан 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/37 дугаар хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны төлбөр төлөгч О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 8/37 дугаар хоёрдахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны төлбөр төлөгч О.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тодорхойлсон байх боловч уг шаардлагын үндэслэл нь түүний өмчлөлийн *******,*******,*******,******* тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Хоёрдахь дуудлага худалдаанд оруулсан хэсгийг хүчингүй болгуулах зорилготой байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагад найруулгын өөрчлөлт оруулж тусгах нь зүйтэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******т холбогдох 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдааны *******,*******,*******,******* тоотод байрлах, 40 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч О.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ