| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваадоржийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2023/00476/И |
| Дугаар | 183/ШШ2024/00402 |
| Огноо | 2024-01-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 183/ШШ2024/00402
2024 оны 01 сарын 19 өдөр Дугаар 183/ШЗ2024/02105 Улаанбаатар хот
Хүсэлт шийдвэрлэх тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х...... дүүрэг, .. дүгээр хороо, З..... гудамж, ..а, .. тоотод оршин суух Г....-ын Э....... /РД:........./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х....... дүүрэг, .. дүгээр хороо, З..... гудамж, ....... тоотод байрлах, Ж....... ХХК /РД:......../-д холбогдох,
62 068 560 төгрөг гаргуулах тухай үндсэн, гэрээний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй алданги 9 509 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М........., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д......../ШТЭД-3331/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г........, хариуцагчийн өмгөөлөгч Э.Э....... /ШТЭД-2367/, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Гэрч асуулгах хүсэлтэй байна. Гэрч Ж.О...... нь нэхэмжлэгч Г.Э.......... гэр бүлийн гишүүн, нөхөр юм. Энэхүү хэрэг маргааны хувьд тухайн байрыг Г.Э.........гийн нэр дээр худалдаж авч байгаа боловч хажууд нь байнга байсан. Тухайн байрыг авах, зээлийг авах бүхий л зүйлд оролцсон учраас хэрэгт ач холбогдолтой гэж үзэж шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Гэрч шүүх хуралдаанд ирсэн. Гэрчийг хангаж шийдвэл, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой байгаа. Шинээр гаргах нотлох баримт байхгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай талаас шүүх хуралдаанд шинээр гаргах нотлох баримт, хүсэлт байхгүй. Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтэд тайлбар байхгүй. Татгалзах зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Гэрээний харилцаатай холбоотой ажлын эд хөрөнгийн доголтой холбоотойгоор нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэхүү шаардлагатай холбоотойгоор хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын нотлох баримт нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Г.Э.....-ийн гар бичмэл байдаг. Үүнтэй холбоотой үйл баримтыг Ж.О...... мэдэж байгаа учраас давхар нотолгооны хэрэгсэл болгож оруулж байна. Үүнтэй холбоотой тухайн үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг банканд барьцаалж зээл авсан. Зээл авахын өмнөх үе шатанд нөхцөл байдлыг харахад хэрэгт авагдсан нотлох баримтаар зээлийн гэрээ, гэрчилгээний он сар, энэхүү 2020 оны гар бичмэл гэх зэрэг зүйл хариуцагчийн татгалзалтай холбоотой юм. Гэрч хэдий гэр бүлийн гишүүн боловч тухайн хэрэгт ашиг сонирхолтой эсэхийг шууд урьдчилан таамаглах боломжгүй. Гэрчээр оролцох бүрэн боломжтой гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ж.О......-аас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасанд хамаарах үндэслэлээр хангаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Ж.О.....-аас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсүгэй.
2. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ