Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 130/ШШ2024/00163

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Ө сум *** дугаар багт оршин суух, утас:******, У овогт М.М,

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэг (эрхлэгч И.Г, утас ******),

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Ө сум *** дүгээр багт оршин суух, утас:******, Х овогт Х.Ж,

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.М,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,

Хариуцагч Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.Г,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Ж,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С, Х.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.М хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгт хологдуулан тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, тус хүүхдийн цэцэрлэгийн эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Mиний бие ЭМШУИС-ийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийг сувилагч мэргэжлээр, бакалавр зэрэгтэй төгсөөд, Эрүүл Мэндийн Яамны 2018 оны Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн №***** дугаарын гэрчилгээтэй эмнэлгийн тусгай мэргэжлийн мэргэжилтэн байна.

1.2.Миний бие Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Мэс заслын тасагт мэргэжлийн дагуу 2013 оноос эхлэн ажиллаж байгаад Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Ажилд томилох тухай Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт Цэцэрлэгийн эмч гэх орон тоонд томилогдсон юм.

1.3.Гэтэл цэцэрлэгийн эрхлэгч нарыг сэлгэн ажиллуулахад тус цэцэрлэгийн эрхлэгч И.Аийн оронд Х.Гүлжайна томилогдсон бөгөөд тэрээр намайг цэцэрлэгийн бүтэц орон тоонд эмчийн орон тоо батлагдаагүй байхад эмчийн тушаалд намайг томилсон хууль бус гэж намайг эмчийн ажилд томилсон И.Аийн тушаалыг хүчингүй болгож, намайг ажлаас маань чөлөөлсөн байсан.

1.4.Миний бие эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг миний бие эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байсан. Гэвч цэцэрлэгийн эрхлэгч нарыг буцааж өөрсдийн ажиллаж байсан цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилоход тус цэцэрлэгийн эрхлэгч байсан И.А нь намайг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эмчийн ажилд маань буцааж томилсноор миний бие давж заалдах гомдлоосоо татгалзаж байсан.

1.5 Улмаар миний бие 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Айсултаныг төрүүлж. жирэмсний болон амаржсаны амралтын хугацаа дуусаж, урьд эрхэлж байсан Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах ёстой байсан.

1.6.Гэтэл Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч байсан И.А нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр № Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал гаргаж, намайг цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд томилон ажиллуулсныг зөвшөөрөхгүй байна. Эхлээд энэ маргааныг урьдчилан хянан шийдвэрлүүлэхээр Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хооронд хандсан боловч шүүхээр шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

1.7.Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах эрхийг маань зөрчсөн.

1.8.Миний бие Ө сумын *** дүгээр цэцэрлэгт эмчийн албан тушаалд ажиллаж байгаад Хөдөлмөрийн тухай 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар амаржсаны болон жирэмсний амралт авсан учраас мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь хэсэгт зааснаар урьд эрхэлж байсан эмчийн албан тушаал, ажлын байр хэвээр хадгалагдах тул Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар өөр ажилд буюу цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд шилжүүлэн ажиллуулсан нь хууль бус гэж үзнэ.

1.9. 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ажилд орохдоо надад бэлтгэгчийн тушаал гаргасан. Тухайн үед тус аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс яагаад би бэлтгэгчийн орон тоонд ажиллах ёстой юм вэ гэж асуухад надад чиний тусгай зөвшөөрөл эрхлэх лицензийн хугацаа дуусах гэж байгаа тул бэлтгэгчийн орон тоонд ажиллана гэж хариулж байсан.

Миний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа 2023 оны 8 дугаар сарын 3-ны өдөр дууссан нь үнэн. Гэхдээ 2023 оны 7 дугаар сард шалгалтаа өгч тусгай зөвшөөрөл эрхлэх лицензийн хугацаагаа сунгуулна гэдгийг хэлсэн. Намайг жирэмсний амралт явахаас нэг хоногийн өмнө буюу 2022 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлсөн гэдгийг мэдээгүй.

1.10.Хавтаст хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Жийн гаргаж өгсөн нотлох баримттай танилцахад мэдсэн. Надад уг тушаалыг гардуулж, танилцуулж байгаагүй тул мэдээгүй. Би жирэмсний амралт авч, ажилд орж ирэхэд эмчийн ажилд томилж ажиллуулахаас татгалзаж өөр ажилд томилсны эс зөвшөөрч гурван талт болон маргаан таслах комисст хандаж байсан.

1.11.Миний бие 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү Айсултаныг төрүүлсэн бөгөөд хүүхэд маань 3 сартай байхад намайг өөр ажилд үндэслэлгүй шилжүүлэн томилсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт  “ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.А нь надтай 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эмч гэх албан тушаалын ажлын байранд Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байгаа болно.

Гэтэл намайг Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эмч гэх албан тушаалаас чөлөөлж, Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай шийдвэр гаргаагүй мөөртлөө Ө сумын 11 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/08 дугаартай тушаалаар цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд давхар томилгоо хийсэн нь хууль тогтоомжид нийцэхгүй байна.

1.12.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт зааснаар Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/08 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эмчийн ажилд эргүүлэн томилж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.Г нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч М.М нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт эмч гэх орон тоонд томилогдсон байсан. 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралт авсан юм. Жирэмсний болон амаржсаны амралт дууссаны дараа М.М нь Цэцэрлэгийн эмчийн орон тоонд ажиллахаар очсон боловч тус цэцэрлэгчийн эрхлэгчээр ажиллаж байсан И.А нь 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Б/08 дугаартай тушаал гаргаж М.Мг цэцэрлэгийн бэлтгэгчийн албан тушаалд томилсон байв.

2.2.Эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагад бакалавр ба түүнээс дээш боловсролын дипломтой байх, бага эмч мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх талаар тусгасан байгаа. Албан тушаалын тодорхойлолтын дагуу сувилагч мэргэжилтэй хүн цэцэрлэгийн эмчээр ажиллах шаардлагыг хангахгүй. Эмчийн бүтэц орон тоо нь 2022 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн А/116 дугаартай захирамжийн дагуу батлагдсан.

2.3.Урьд өмнө цэцэрлэгийн эмчээр ажиллаж байсан М.Мг ямар учраас бэлтгэгчийн албан тушаалд бууруулсан талаар би мэдэхгүй байна. Харин түүний оронд X.Жанаргүлийг томилсон байх ба одоо хүртэл ажиллаж байгаа.

2.4.Иймд нэхэмжлэгч М.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Жийн гаргасан тайлбарт:

3.1.Миний бие Х.Ж Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай тушаалаар тус цэцэрлэгт эмчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд “Эх баригч бага эмч” мэргэжилтэй, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй. Цэцэрлэгийн эмчийн ажлын байрны тодорхойлолтод заасан бүх шаардлагыг хангаж байгаа юм. Намайг эмчийн албан тушаалд томилогдох үед эрх бүхий албан тушаалтнаас тухайн орон тоог шинээр баталж, төсөв хөрөнгийг нь цэцэрлэгийн төсөвт суулгаж өгсөн шинээр батлагдсан орон тоо байсан юм.

3.2.Харин нэхэмжлэгч М.М анх 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр тус цэцэрлэгт эмчийн албан тушаалд томилогдсон байх бөгөөд түүнийг И.А нь тус цэцэрлэгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлөгдөхийн өмнөхөн батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр эмч гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд огт байдаггүй ажлыг гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан байсныг, уг тушаал бодит байдал дээр огт хэрэгжиж байгаагүй болохыг илрүүлж, цэцэрлэгийн эрхлэгч Гүлжайнагаас 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 тушаалаар хүчингүй болгосон байна.

3.3.Энэхүү асуудлаар нэхэмжлэгч М.М тус шүүхэд хандаж, сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 604 дугаартай шийдвэр гаргасан ба улмаар уг шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан ч тэрээр өөрөө гомдлоосоо татгалзсан, уг шийдвэр одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа. Уг шийдвэр гарсны дараа ч эрхлэгч И.А түүнийг төсөв мөнгө нь батлагдаагүй ч гэсэн зохицуулан ажиллуулж хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж байсан байна.

3.4.Үүний дараа М.Мг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Харин цэцэрлэгт эмчийн орон тоонд миний бие 2023 оны 01 дүгээр сараас эхлэн албан ёсоор батлагдсан юм.

3.5.Уг эмчийн албан тушаалын ажлын байранд бага эмч мэргэжилтэй, эмчлэх эрхтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан хүн ажиллахаар зохицуулсан. М.Мгийн хувьд сувилагч мэргэжилтэй бөгөөд маргаан бүхий албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй юм. Нэхэмжлэгч анх энэхүү эмчийн орон тоонд шүүхээр маргаад нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон байхад дахин сүүлд өөрийг нь бэлтгэгчийн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, эмчийн албан тушаалд томилуулахыг даалгахаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа тэрээр батлагдсан бүр орон тоонд ажиллаж байгаагүй учраас энэхүү маргах эрхгүй юм.

3.6.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын улмаас хууль ёсоор Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эмчийн албан тушаалд томилогдон ажиллаж байгаа миний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол маань зөрчигдөх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаартай “Бүтэц орон тоог, шинэчлэн батлах тухай” захирамж, хавсралтын хамт, Баян-Өлгий аймгийн Ө сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай хуралдааны тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн З.Айсултаны ***** дугаартай “Төрсний гэрчилгээ”, Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллежийн 2010 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгосон №D201018177 дугаартай “Бакалаврын диплом”, №D201018177 дугаартай дипломын хавсралт, Эрүүл мэндийн яамнаас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр олгосон  ***** дугаартай “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ”, Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 212/ШЗ2022/00028 дугаартай “Давж заалдах гомдол гаргаагүйд тооцох тухай” шүүгчийн захирамж,  Эрүүл мэндийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр олгосон 85152 дугаартай “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ”, Төрийн банкны 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны харилцагчийн хуулга”, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/542 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж хавсралтын хамт, Баян-Өлгий аймгийн Ө сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээсэн “Өргөдөл гомдлын бүртгэл”, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр олгосон “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, мөн  Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр олгосон “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт” зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Хариуцагчаас Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/68 дугаартай “И.Гыг Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилох тухай” тушаал зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

6.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр олгосон С201309857 дугаартай “Диплом”-ын хавсралт, Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр олгосон  0004733 дугаартай “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ”, Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/09 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр баталгаажуулсан “Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эмч Хумархан овогтой Жанаргүлийн албан тушаалын тодорхойлолт”, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.А, Х.Ж нарын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №31 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”,  Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.А, М.М нарын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан №16 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.А, М.М нарын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №32 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00604 дугаартай шийдвэр, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/764 дугаартай “Бүтэц, орон тоо батлах тухай” захирамж хавсралтын хамт, Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 16 дугаартай “Баян-Өлгий аймгийн 2021 оны төсөв батлах тухай” тогтоол болон 19-р хавсралтын хамт, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 230 дугаартай “Түр зохицуулан ажиллуулах тухай” тушаал,  Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 43 дугаартай “Ажилд түр томилох тухай” тушаал, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/110 дугаартай “Хамтарсан хээрийн сургууль зохион байгуулах тухай” захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/111 дугаартай “Нээлттэй дуудлагын худалдаа явуулах тухай” захирамж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/117 дугаартай “Наурыз баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх комисс байгуулах тухай” захирамж, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 122 дугаартай “Түр зохицуулан ажиллуулах тухай” тушаал, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 02 сарын “Ажлын цагийн тооцоо”, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2022 оны 01 сарын “Ажлын цагийн тооцоо”, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Хариу тайлбар хүргүүлсэн тухай” Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №05 дугаартай албан бичиг, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.А, Х.Ж нарын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан №31 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр баталгаажуулсан “Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эмч Хумархан овогтой Жанаргүлийн албан тушаалын тодорхойлолт”, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгосон “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.А, М.М нарын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан №32 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс “Хүүхдийн 11-р цэцэрлэгт ажиллаж буй даатгуулагчдын 2023 оны 01-р сар,  02-р сар, 03-р сар, 04-р сар, 05-р сар, 12-р сарын нийгмийн даатгалын шитгэл ногдуулалт”,  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хороонд 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр М.Мгийн гаргасан гомдол зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

7.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8.Нэхэмжлэгч М.М дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр № Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал гаргаж, намайг цэцэрлэгийн бэлтгэгч гэх албан тушаалд томилон ажиллуулсныг эс зөвшөөрч дээрх тушаалыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохоор шүүхэд хандсан.

9.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч И.Г нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Цэцэрлэгийн эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагад бакалавр ба түүнээс дээш боловсролын дипломтой байх, бага эмч мэргэжилтэй байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх талаар тусгасан байгаа. Албан тушаалын тодорхойлолтын дагуу сувилагч мэргэжилтэй хүн цэцэрлэгийн эмчээр ажиллах шаардлагыг хангахгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

10.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Х.Жийн нэхэмжлэлийг үгүйсгэсэн тайлбарт: Маргаан бүхий эмчийн албан тушаалын ажлын байранд бага эмч мэргэжилтэй, эмчлэх эрхтэй мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан хүн ажиллахаар зохицуулсан. Нэхэмжлэгч М.Мгийн хувьд сувилагч мэргэжилтэй бөгөөд маргаан бүхий албан тушаалд тавигдах мэргэжлийн шаардлагыг хангахгүй. Нэхэмжлэгч анх энэхүү эмчийн орон тоонд шүүхээр маргаад нэхэмжлэл нь хэрэгсэхгүй болсон байхад дахин сүүлд өөрийг нь бэлтгэгчийн албан тушаалд томилсон шийдвэрийг хүчингүй болгож, эмчийн албан тушаалд томилуулахыг даалгахаар маргаж байгаа нь үндэслэлгүй юм. Жирэмсний амралттай байх хугацаанд ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй. Анхнаасаа тэрээр батлагдсан бүр орон тоонд ажиллаж байгаагүй учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болно.

11.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

11.1.Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар нэхэмжлэгч М.Мг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эмчээр томилсон байна.

Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Баян-Өлгий аймгийн 2021 оны төсөв батлах тухай” 16 дугаар тогтоолоор Ө сумын *** дүгээр цэцэрлэгт нийт 27 ажилтны цалингийн төсвийг баталсан, 2022 оны төсөв батлагдаагүй атал төсвийн шууд захирагчаар ажиллаж байсан И.А нь батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарыг хэтрүүлж, иргэн М.Мг “эмч” гэх тус цэцэрлэгийн бүтэц орон тоонд байхгүй ажлыг гүйцэтгүүлэхээр томилсон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа  гэсэн үндэслэлээр Ө сумын  Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болсонд тооцсон байна.

Энэхүү Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч М.М  нь тус шүүхэд гомдол гаргасан ба нэхэмжлэгч М.Мгийн Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/06 дугаартай “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгож, Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эмчийн орон тоонд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/000604 дугаар шийдвэр байна.

Улмаар нэхэмжлэгч М.М Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/000604 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан боловч өөрөө “гомдол гаргаснаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж, миний бие ажилд томилогдсон учраас давж заалдах гомдлоосоо татгалзаж байна” гэж 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр давж заалдах шатын шүүхэд хүсэлт гаргаснаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 212/ШЗ2022/00028 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч М.Мг давж заалдах гомдол гаргаагүйд тооцсон байна.

Иймд нэхэмжлэгч М.Мг 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эмчээр ажилд томилсон Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн Б/04 дугаартай тушаал хүчингүй болсноор нэхэмжлэгч М.М нь Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгт 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн эмчээр томилогдон ажилласан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Мөн нэхэмжлэгч М.М 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаанд Ө сумын *** дүгээр цэцэрлэгээс цалин хөлс авч байгаагүй, харин Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгээс цалин хөлс авч байсан нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргуулсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оор нотлогдож байна.

12.Хариуцагч Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1.2, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус  үндэслэн (нэхэмжлэгч) М.Мг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эмчээр томилж, хугацаатай гэрээ байгуулсугай гэсэн байна.

Гэтэл ажил олгогч (хариуцагч) Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч ажилтан (нэхэмжлэгч) М.М 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус цэцэрлэгийн эмчээр томилсон мөөртлөө нэг сарын дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 16 дугаартай хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.

13.Нэхэмжлэгч М.Мг Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эмчээр томилсон тус цэцэрлэгийн эрхлэгчийн  2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Б/11 дугаартай тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээ байгуулна” гэж, мөн 48 дугаар зүйлийн 48.1-д “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж талууд гарын үсэг зурах бөгөөд гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, 50 дугаар зүйлийн 50.1.2-д “Туршилтын хугацаагаар ажиллуулах”, 64 дүгээр зүйлийн 64.1-д “Ажил олгогч ажилтныг ажилд авахдаа тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг нь шалгах зорилгоор туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж болно” гэж тус тус заасан байна.

Үүгээр ажил олгогч Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчтэй нэхэмжлэгч М.М нь туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан гэдгийг мэдэж байсан ба 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16 дугаартай “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуудас бүрд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. (хэргийн 61-дугаар талд)

14.Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т зааснаар туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний хугацаа гурван сараас илүүгүй байх тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар нэхэмжлэгч М.Мг тус цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна.

 Нэхэмжлэгч М.Мг ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.7, 78 дугаар зүйлийн 78.1.1, 78.1.3, 79 дугаар зүйлийн 79.1 дэх заалтууд нь нэхэмжлэгч (ажилтан) М.М, хариуцагч (ажил олгогч) нар харилцан тохиролцож хугацаатай хөдөлмөрийн гэрээг цуцалсныг нотолж байна.

Эдгээр нотлох баримтаар хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

15.Нэхэмжлэгч М.М нь 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажил олгогч (хариуцагч) Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч жирэмсний болон амаржсаны амралт олгосон гэх боловч холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй буюу нотолж чадаагүй болно.

Харин нэхэмжлэгч М.М нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүү З.Айсултаныг төрүүлсэн болох нь З.А-ы ***** дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр нотлогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг жирэмсний амралт авсан сарын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 120 хоногийн...” хугацаанд олгоно гэж заасан.

Иймд нэхэмжлэгч М.Мгийн өөрийн тайлбараар жирэмсний болон амаржсаны амралтаа авсан гэх 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 120 хоногийг тооцоход 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажилд эргэн орох ёстой байтал ажилд орох тухай хүсэлт гаргаагүй, хүүхэд асрах чөлөө аваагүй үйл баримт нь ажил олгогч (хариуцагч) Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгч 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалаар Т.М-г тус цэцэрлэгийн эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн болохыг нотолж байна.

16.Мөн Төрийн банкны 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны харилцагчийн хуулга”-аар Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн төрийн сан дахь ***** дугаартай данснаас 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гарт нь олгох цалин 655045 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гарт нь олгох цалин 655045 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гарт нь олгох цалин 655045 төгрөг, 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр *** дүгээр цэцэрлэгээс гарт нь олгох цалин 101118 төгрөг тус тус М.Мгийн дансанд орж байсан байна. (хэргийн 118-128 дугаар талд).

Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч М.М 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл цалин авч байсан ба түүнээс хойш Ө сумын *** дүгээр цэцэрлэгт ажиллаж байсан гэдэг нь бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

17.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын сангаас олгодог байна.

Нэхэмжлэгч М.Мгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг нийгмийн даатгалын төлбөрийн хүсэлтийн MN560034291400414227 дугаараас 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 1424299 төгрөг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр *** дүгээр цэцэрлэг 1320082 төгрөг тус тус М.Мгийн дансанд орж байсан байна. (хэргийн 118-128 дугаар талд).

Иймд нэхэмжлэгч М.Мгийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн мөнгийг Ө сумын *** дүгээр цэцэрлэгээс олгож байсныг нотлох баримт байхгүй байна.

18.Хариуцагч буюу ажил олгогч тус аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээс ажилтан М.Мг 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Б/17 дугаар тушаалаар тус цэцэрлэгийн эмчийн ажлаас чөлөөлсөн тушаалаа түүнд гардуулсан эсэхээ нотолж чадаагүй.

Гэхдээ нэхэмжлэгч М.Мг тус цэцэрлэгийн эмчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалыг хараагүй, мэдэхгүй бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс олж харсан гэх боловч хавтаст хэргийн 31 дугаар талд хариуцагч 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарт энэхүү тушаалыг хавсарган ирүүлсэн, мөн энэ хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахыг хүссэн хүсэлтэд мөн энэ тушаалыг хавсарган ирүүлсэн ба нэхэмжлэгч М.Мг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс тус цэцэрлэгт бэлтгэгчээр томилогдон, мөн өдөр №32 дугаартай  хугацаагүй “Хөдөлмөрийн гэрээ” байгуулснаар, мөн дээрх нотлох баримтаар тус цэцэрлэгийн эмчийн үүрэгт ажлаас 2022 оны 12 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлөгдсөнийг мэдэж байсан болохыг нотолж байна.

19.Нэхэмжлэгч М.М нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс тус  цэцэрлэгт бэлтгэгчээр Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалаар томилогдон, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №32 дугаартай  хугацаагүй “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан, гэрээний хуудас бүрд нэхэмжлэгч М.М гарын үсэг зурж баталгаажуулсан байна. (хэргийн 60-66 дугаар тал)

Мөн  Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн төрийн сан дахь ***** дугаартай данснаас 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2023/05;I хагас гарт нь олгох цалин 200000 төгрөг, 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 2023/05;II хагас гарт нь олгох цалин 214848 төгрөг тус тус М.Мгийн дансанд орж байсан нь Төрийн банкны 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны харилцагчийн хуулга”-аар нотлогдож байна.

20.Нэхэмжлэгч М.М нь тус  цэцэрлэгт бэлтгэгчээр томилсон Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан нь тус хорооны “Өргөдөл гомдлын бүртгэл”-ээр нотлогдож байна.

Мөн Баян-Өлгий аймгийн Ө сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 27 дугаартай тэмдэглэлийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, тус шүүхэд 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хугацаандаа гаргасан болох нь “Өргөдөл гомдлын бүртгэл”-ийн бичилтээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч М.М нь Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай тушаалыг эс зөвшөөрч 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гомдол гаргасан нь Хөдөлмөрийн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан хуулийн хугацааг хэтрүүлээгүй байна.

21.Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн бүтэц, орон тоонд 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эмчийг 1 орон тоо баталсан болох нь Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн А/116 дугаар захирамж, түүний хавсралтаар, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/542 дугаар захирамж, түүний хавсралтаар тус тус тогтоогдож байна.

Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эмчээр 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс Х.Ж (бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд) ажиллаж байгаа болох нь Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар нотлогдож байна.

22.Нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргаж өгсөн Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны коллежийн 2010 оны 6 дугаар сарын 06-ны өдөр олгосон №D201018177 дугаартай “Бакалаврын диплом”, №D201018177 дугаартай дипломын хавсралт, Эрүүл мэндийн яамнаас 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр олгосон  ***** дугаартай “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ”, Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдөр олгосон С201309857 дугаартай “Диплом”-ын хавсралт, Эрүүл мэндийн яамнаас 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр олгосон  0004733 дугаартай “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ” зэрэг нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно. Учир нь нэхэмжлэгчийг эмчийн албан тушаалын тодорхойлолтод тавигдах тусгай шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр чөлөөлсөн эрхийн акт байхгүй болно.

23.Дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй болох нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч М.Мгийн Баян-Өлгий аймгийн Ө сумын *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

24.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ө сумын хүүхдийн *** дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/08 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан эмчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгч У овогт М.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.МАНГИЛИК