Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/01233

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 142/ШШ2023/01233

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч:**************,*******-д холбогдох

******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 42 209 320 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9 924 444 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: ,,,, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч хариуцагч ТӨХК-д холбогдуулан ******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 42 209 320 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9 924 444 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь ,, 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаад үндэслэлгүйгээр халагдсан.******* дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 107 дугаартай шийдвэр гарж ажпаас халсан тушаал нь үндэслэлгүй байсан тул намайг ажилд минь эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу ажилд эгүүлэн томилсон боловч ажил хүлээлцээгүй. Тэгсэн атлаа маргааш нь буюу 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/16 дугаартай Орхон-Авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын Ерөнхий нягтлан бодогч г ажлаас халах тухай тушаал гарсан байсан. Миний бие ажилдаа эгүүлэн томилогдоод дараа нь шууд халагдсан. Тухайн ажилд эгүүлэн томилсон нь тушаал нь бодит байдал дээр огт хэрэгжээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа мэтээр харагдуулсанд гомдолтой байна. Тухайн ажлаас халсан тушаал үндэслэлгүй бөгөөд миний бие компани эд хөрөнгийг хувьдаа завшсан удаа байхгүй, хохирол, хор уршиг учруулаагүй. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 жил 6 сар 18 хоног буюу нийт 429 хоног ажлаас үндэслэлгүйгээр халсны улмаас ажилгүй байна. Тиймээс ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан 429 хоногийн цалинтай тэнцэх олговор 19 407 102 /арван есөн сая дөрвөн зуун долоон мянга нэг зуун хоёр/ төгрөг болон 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүртлэх үеийн цалинтай тэнцэх олговор гаргуулж, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19 407 102 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү. гэжээ

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа. гийн нэхэмжлэлтэй холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2022.12.09-ны өдрийн 7422 дугаартай итгэмжлэл олгосны дагуу түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа ба тус хэрэг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрр гаргуулах хэсгийг дараах байдлаар тодруулж, өөрчилж байна. Үүнд:

Нэг. Хариуцагч нь г 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байх ба тэрээр******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.18-ны өдөр түүнийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 18.547.580 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг дугаартай магадлалаар 2020.09.01-ний өдрөөс 2021.01.18-ны өдөр хүртлэх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж, улмаар уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Үүнтэй холбогдуулан г ажилд эргүүлэн тогтоосон өдөр болох 2021.01.18-ны өдрөөс эхлэн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилд эргүүлэн авах тушаал гаргасан өдөр болох 2022.04.25-ны өдрийг хүртэл ажлын 320 хоногийг нгүүхийн шийдвэрээр тогтоосон 1 хоногийн цалин 45.238 төгрөгөөр тооцож 14.476.160 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2020.09.02-ны өдрөөс 2022.04.26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан цалинтай тэнцэх олговор 19.407.102 төгрөгийг гэснийг хэмжээний хувьд өөрчилж бууруулж байгаа юм.

Хоёр. Хариуцагч нь 2022.04.25-ны өдрийн Б/15 дугаартай тушаалаар г ажилд нь эргүүлэн авсан мэт боловч цалин хөлс тооцож олгоогүй ба 2022.04.26-ны өдрөөс дахин Б/16 дугаартай ажлаас халсан байдаг. Ийнхүү түүнийг дахин ажлаас халах үед үндсэн цалинг 1.600.000 төгрөгөөр тогтоосон байсан тул 2022.04.25-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртлэх дундаж цалин хөлстэй тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байгаа болно. гэжээ

 

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн шаардлагадаа: г 2020 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байх ба тэрээр******* дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.01.18-ны өдөр түүнийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 18.547.580 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг О дугаартай магадлалаар 2020.09.01-ны өдрөөс 2021.01.18- ны өдөр хүртлэх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж, уг магадлалыг дугаартай Иргэний хэргин танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Гэтэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 02 дугаар 12-ны өдөр нь охин төрүүлсэн байдаг. Энэ үед нь ажлаас үндэслэлгүй халагдсан шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болоогүй байсан ба тэрээр Нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг хуульд зааснаар д авах эрхтэй байсан боловч ажил олгогч 2020.09.01-ний өдрөөс эхлэн ажлаач халснаар нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүйгээс бол нийгмийн даатгал тасарч улмаар 2021 оны 02 дугаар сар хүртэл төлөөгүйгээс буюу ажил олгогчийн буруугаас шалтгаалж жирэмсний болон амарсаны тэтгэмжийг аваагүй. Ийнхүү уг тэтгэмжийг тооцвол жнрэмсний амралт /тврвхийн вмнехАын ХУВЬД хуанлийн 60 хоног буюу ажлын 42 хоног* 1 өдрийн цалин /950.000 төгрөгийг 21,2 хоногг хувааж/ болох 44.811 төгрөг гэж тооцвол 1.882.062 /нэг сая найман зуун наян хоёр мянга жаран хоёр/ төгрөг, амаржсаны амралт /төрсний дараах/-ын ХУВЬД хуанлийн 60 хоног буюу ажлын 38 хоног*1 өдрийн цалин болох 44,811 төгрөгөөр тооцож нийт 1.702.818 /нэг сая долоон зуун хоёр мянга найман зуун арван найман/ төгрөг болж байна. Ийнхүү 2021 оны 02 дугаар сард хүүхэд төрүүлэхэд жирэмсэний тэтгэмжид 1.882.062 төгрөг, амаржсаны тэтгэмжинд 1.702.818 төгрөг нийт 3.584.880 төгрөг болно. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхийн шийдвэр гүйцзтгэх ажиллагаанаас зайлсхийх зорилгоор -ийн Гүйцэтгэх захирал нь ажил авсан мэт тушаал гаргаж, ажил хүлээлгэж өгөөгүй, өмнөх ажилтнаа халаагүй атлаа маргааш нь буюу 2022.04.26-ны өдрөөс эхлэн дахин ажлаас халсан тушаал гаргаж, шүүхийн шийдвэрийг биечлүүлсэн мэт дүр үзүүлсэн ба нь энэ үед мөн л жирэмсэн байсан болно. Тодруулбал нь 2022.05.06-нд охин Д.Цэцэнгоог төрүүлсэн ба ийнхүү ажил олгогчийн зүгээс гийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй тул мөн л жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын сашаас авч чадаагүй болно. Ийнхүү 2 удаа хүүхэд төрүүлэхдээ нь Монгол улсын Үндсэн хууль болон Нийгмийн даатгалын сашаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар олгогдсон баталгаагаа хариуцагч байгууллагаас болж эдэлж чадаагүй байна. Гэтэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-т Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй, 2-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан байх ба г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж, улмаар гийн нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс болж дээрх эрхээ эдэлж чадаагүй тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг ажил олгогч хариуцах учиртай. Ийнхүү 2022 онд хүүхэд төрүүлсэнтэй холбогдуулан жирэмсний амралт /төрөхийн өмнөх/-д Ерөнхий нягтлан бодогчийн \үндсэн цалин болох 1.600.000 төгрөг ажлын 21,2 өдөрт хувааж нэг өдрийн цалин 75.471 төгрөг төрөхийн өмнөх хуанлийн 60 хоног буюу ажлын 43 хоногоор үржүүлж 3.245.253 /гурван сая хоёр зуун дөчин таван мянга хоёр зуун тавин гурван/ төгрөг, амаржсаны тэтгэмж /төрсний дараах/-д ажилтны 1 өдрийн цалин болох 75.471 төгрөгийг*төрсний дараа^ажлын 41 хоногоор үржүүлж 3.094.311 /гурван сая ерэн дөрвөн мянга гурван зуун арван нэгэн/ төгрөгийн тэтгэмж авах эрхтэй байжээ. Ийнхүү 2022 оны жирэсний тэтгэмж болох 3.245.253 /гурван сая хоёр зуун дөчин таван мянга хоер зуун тавин гурван/ төгрөг, амаржсаны тэтгэмж 3.094.311 /гурван сая ерэн дөрвөн мянга турван зуун арван нэгэн/ төгрөгийн тэтгэмж, нийт 2022 онд 6.339.564 /зургаан сая гурван зуун гучин есөн мянга таван зуун жаран дөрвөн/ төгрөгийн тэтгэмж авах боломжтой байжээ. Нэгэнт нь 2 удаа хүүхэд төрүүлсэн бөгөөд хуулиар баталгаатай эдлэх эрхээ ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас эдэлж чадаагуй тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймээс хариуцагч -иас гийн 2021 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмжинд 3.584.880 төгрөг, 2022 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмжинд 6.339.564 төгрөг нийт 9,924.444 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Гэжээ

 

4. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: .... Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д "ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасны дагуу г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай тогтоолоор байгууллагад хохирол учруулсан болох тогтоогдсон бөгөөд туха.' хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэргийг хааж шпй.шоолэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

 

5. Хариуцагч нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: гийн 2021 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 584 880 төгрөг, 2022 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмж 6 339 564 төгрөг нийт 9 924 444 төгрөгийн гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэнтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэг. нь Орхон Авто замын засвар арчлалт Төрийн өмчит хувьцаат компанд 2014 оны 10 дугаар сараас эдийн засагчаар, ерөнхий нягтлан бодогчоор 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Тэрээр 2017, 2018 онд санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасан болох компанийн дотоод хяналтаар тогтоогдсон. Компанийн зүгээс гийн ажил үүрэг гүйцэтгэхийг болиулсан, түдгэлзүүлсэн албан ёсны тушаал, шийдвэр гараагүй байхад тэрээр ажлын байраа орхин явсан. Мөн санхүүгийн гүйлгээг бүртгэдэг программ бүхий компьютерийг авч явж ажилдаа ирэхээ больсон. Түүний энэ явдал нь компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болсон тул комисс томилон санхүүгийн бичиг баримтыг авч, ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч нягтлан бодогчийг томилж компанийн хэвийн үйл ажиллагааг хангасан нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажил үүргээ гүйцэтгэхээ больсон бөгөөд 2019 оны 1 дүгээр сард 2 хоног ажиллаад үүнээс хойш компанид ажилласан хоног, цагийн бүртгэл байхгүй. Түүнийг ажпаас халах тушаал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/25 дугаартай тушаал гаргаж г ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажпаас чөлөөлсөн. нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүүхдээ төрүүлсэн байх бөгөөд энэ үед манай байгууллага тай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, цуцалсан талаарх маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан үе бөгөөд байгууллагын зүгээс гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, жирэмсэний болон амаржсаны тэтгэмж олгуулах эсэх асуудлыг хөндөх боломжгүй юм. Нэгэнт ийм асуудал үүсэн тул нь сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ эдлэх боломжтой байсан.

Хоёр. 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 88 дугаартай албан бичгийг хүргүүлсэн.

Албан бичигт: ... Шүүхийн магадлалыг таны өмгөөлөгч, төлөөлөгч болон манай төлөөлөгч 03 дугаар сарын 22, 23-нд гардан аваад байна. -ийн хувьд давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан 4 297 610 төгрөгийг танд олгоно.

Нэгэнт шүүхийн шийдвэр гарсан, компанийн хувьд ид ажлын улирал эхэлж байгаа тул таныг хэдийнээс эхэлж ажилдаа орох, хөдөлмөрийн харилцаагаа хэрхэн зохицуулах санал, хүсэлтийг авсны үндсэн дээр компанийн санхүүгийн алба, хүний нөөцийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай байна. Иймд энэ талаар та албан ёсны хариу өгнө үү... гэжээ. Албан бичгийн хариуг г 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр компанид ирүүлсэн. Тэрээр албан бичигтээ:

... миний бие 2021 оны 05 сарын 28-нд 88 дугаартай албан бичгийг 2021 оны 06 сарын 15-нд хүлээн авсан. Хариу хүсэлт гаргах нь:

1.-ний Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоосон тушаал гаргуулах,

2.Миний бие 2021 оны 02 сард амаржсан тул хүүхдээ 1 нас хүргэх буюу 2022 оны 03 сарын 07-нд ажилдаа орох хүсэлтэй байна.

3. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Дээд шүүхийн шийдвэр гарсаны үндсэн дээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.Хүсэлт гаргасан ... гэжээ.

Байгууллагаас д Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлж барагдуулсан, ажилд нь буцааж авах талаар санал тавихад 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа орох талаар мэдэгдсэн боловч 2022 оны 03 дугаар сард ажилдаа орох хүсэлт ирүүлээгүй.

Ингээд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр удаах хүүхдээ төрүүлсэн. Манай байгууллага гийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй юм. Иймд гийн 2021 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 584 880 төгрөг, 2022 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмж 6 339 564 төгрөг нийт 9 924 444 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

 

6.Нэхэмжлэгчээс******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2021/00107 дугаартай шийдвэр /хх-4-7/, дугаартай магадлал /хх-8-13/, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШХТ2021/00162 дугаартай тогтоол /хх-14/, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/15 дугаартай г ажилд нь эгүүлэн томилох тухай тушаал /хх-15/, /, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/16 дугаартай Ерөнхий нягтлан бодогч г ажлаас халах тухай тушаал /хх-16/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-17/, 2021 оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн төрсний гэрчилгээний хуулбар /хх-112/, 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн төрсний гэрчилгээний хуулбар /хх-113/-ыг шүүхэд гаргаж өгсөн.

 

7.Хариуцагчаас прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаартай тогтоолын хуулбар /хх-28-31/, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/16 дугаартай Ерөнхий нягтлан бодогч г ажлаас халах тухай тушаалын хуулбар /хх-32/, 2021 оны 05 дугаар сарын 21-ны өдрийн 162 дугаартай тогтоол гардуулсан баримт /2хх-39/,,******* дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас /2хх-41-42/, 2023.03.14-ний 314 дугаартай албан бичиг,,,,,,,,,,,,, зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

8. Шүүх нэхэмчлэгчийн хүсэлтээр хариуцагчаас ,, ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаартай тогтоолын хуулбар /хх-44/, ТӨХК-ийн хөдөлмөрийн дотоод журамын хуулбар /хх-45-63/,, Монгол улсын төрийн өмчинй хорооны 2012 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 274 дугаартай тогтоолын 8 дугаар /хх-65-74/, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай тушаалын хуулбар /хх-75/, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай тушаалын /хх-76/, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаалын хуулбар /хх-77/, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/01 дугаартай тушаалын /хх-78/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/15 дугаартай тушаалын хуулбар /хх-79/, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/15 дугаартай тушаалын /хх-80/, ТӨХК-ийн нийт хамт олны хурлын тэмдэглэл /хх-81-86/, ТӨХК-ийн тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-87-89/, Ерөнхий нягтлан бодогч гийн ажлын байрны тодорхойлолт /хх-90-92/, зохицуулалтын газраас ТӨХК-ийн удирдах зөвлөлд 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн А-1/591 дугаартай албан бичиг /хх-93/, ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 01 дугаартай тэмдэглэл /хх-94/, ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /хх-95/,,******* дахь Шүүхийн шидйвэр гүйцэтгэх 437 дугаар нээлттэй хорих ангийн мэдэгдэл /хх-97/, ТӨХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн бүртгэл /хх-98/,,,,,,, зохицуулалтын газрын 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 251 дугаартай тогтоолын /хх-102-103/,,,,,******* дахь Төрийн Аудитын газрын 2022.03.14-ний өдрийн 96 дугаартай,,,,, -ийн 2018.12.28-ны өдрийн Санхүүгийн хурлын тэмдэглэл, -ийн 2019.01.08-ны өдрийн Санхүүгийн хурлын тэмдэглэл,, гэрч гийн мэдүүлэг,,,,,,,,,, -ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-170-214/, төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Цэрэндэндэвийн Батзоригтой байгуулах контракт /хх-216-223/, Орхон АЗЗА 'ГӨХК-иас Иргэн д хариу хүргүүлсэн 2021.05.28-ны өдрийн С88 дугаартай албан бичгийн нотариатаар батлуулсан хувь, гаас -д ирүүлсэн 2021.06.20-ны өдрийн гараар бичсэн өргөдлийн нотариатаар батлуулсан хувь, гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтын хуулбар, 2020.07.01-ний өдрийн 20200600052 дугаартай нөхөн ноогдуулалтын акт болонын хуулбар,,, 2023.01.31-ний өдрийн 01 дугаартай -ны албан бичиг /хх-240-250,, зэрэг баримтуудыг бүрдүүлсэн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч гийн ТӨХК-д холбогдуулан гаргасан ******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 42 209 320 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9 924 444 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...ажил олгогч 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/16 тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тул ******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 42 209 320 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9 924 444 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэж тодорхойлсон.

3.Хариуцагч ТӨХК нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн ...г ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...2021 оны 01 дүгээр сарын 18-наас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 5 202 376 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасан.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар,******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-гы өдрийн 107 дугаар шийдвэр,, 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/16 дугаар Орхон Авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалаар нь 2014 оны 02 дугаар сард ТӨХК-нд эдийн засагч төсөвчнөөр ажиллаж байгаад 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс ерөнхий нягтлан бодогчоор хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ажиллаж байгаад ТӨХК-ийн захирлын Б/25 дугаар тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлөгдсөн,,******* дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 107 дугаар шийдвэрээр г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18 547 580 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хариуцагчийн гомдлоор хянаад Орхон аймгийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29 дүгээр магадлалаар цалинтай тэнцэх олговрыг 4 297 610 болгон бууруулж,,, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Б/15 дугаар Орхон Авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалаар г тус компанийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэжээ.

5а/ Ийнхүү ажилд томилж шийдвэрлэсний дараа 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Б/16 дугаар Орхон Авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалаар г тус компанийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн байх ба хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлээ ...Ерөнхий нягтлан бодогч ажилтай нь компанийн эд хөрөнгө, мөнгө зэргийг зөвшөөрөлгүй хувьдаа ашигласан завшсан, уг хохирлыг хэрэг үүсгэн шалгуулахад 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар тогтоолын дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан боловч компанид хохирол учруулсан болохыг дүгнэсэн тул 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэжээ.

6.Зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байх бөгөөд нэхэмжлэгч гомдлоо шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-д нийцсэн байна.

6а.Ажил олгогч ажилтан гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж буй үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан буюу ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасан.

7.Шүүх гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр хууль зарчөөгүй байна гэж дүгнэлээ.Үндэслэл нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны адрийн 03 дугаар тогтоолд ....дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийхэд яллагдагч Ц. нар нь бүлэглэн 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгож цас цэвэрлэх бодис, хайрга худалдан авч буй мэтээр санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлэн компанийн төсвөөс 13 200 000 төгрөг гаргуулан авч нь 12 000 000 төгрөгийг авч байгууллагадаа дугуй авсан үйл баримт тогтоогдсон байх боловч яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнө буюу 2002 оны Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарах хугацаанд үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасны дагуу 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь зүйтэй байна.Яллагдагч нарын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахэйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулсан байна.

....1.2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан яллагдагч , р нарт холбогдох эрүүгийн 1925004400006 дугаартай хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай гэжээ.

7.б/ Дээрхи тогтоолоор г 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан ашиг сонирхолд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйдсэн гэм буруутайд тооцсон байна.

7.в/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2.Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй, мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 3.Энэ зүйлийн 1.1, 1.2-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, энэ зүйлийн 1.3-т заасан үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, шүүгдэгчийн өмгөөлөгч, гэр бүлийн гишүүн, төрөл, садангийн хүн эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж, гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ гэж заасан.

7.г/ түүнийг гэм буруутайд тооцсон Прокурорын тогтоолд шүүхэд гомдол гаргаагүй, тогтоол хүчин төгөлдөр болжээ.

8.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцална гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны адрийн 03 дугаар тогтоолоор тогтоогдсон байна.

8.а/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж 2022 оны 03 дугаар сарын 28-ны адрийн 03 дугаар тогтоолоор гийн үйлдэл тогтоогдсоноос хойш 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4.-д нийцнэ.

8.б/ Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авах ажиллагаа хийгээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-д заасныг зөрчсөн гэж маргаж байгаа боловч ажил олгогч дээрхи ажиллагааг хийгээгүй нь хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д заасан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасныг үгүйсгэх, зөвтгөх үндэслэл болохгүй юм.

9.Иймд гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж, нэхэмжлэгчийн хариуцагч ТӨХК-д холбогдуулан гаргасан ******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 37 006 944 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9 924 444 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9.а/ Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...нэхэмжлэлийн шаардлагаас 2021 оны 01 дүгээр сарын 18-наас 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны олговорт 5 202 376 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбар гаргасныг үндэслэн хариуцагчаас 5 202 376 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь диспозитив зарчим, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-д заасныг баримтлан ТӨХК-иас 5 202 376 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ******* ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 37 006 944 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9 924 444 төгрөг, нийт 46 931 388 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173 750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА