Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 207/МА2024/00007

 

2...4 01 25 207/МА2...4/00007

 

 

Ч.Ж-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч О ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.А, Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн ....дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2...3 оны 10 дугаар сарын ...-ны өдрийн 142/ШШ2...3/........ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Ж-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О ХХК-д холбогдох,

О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 42.209.320 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9.924.444 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2...3 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Ж.М, нарийн бичгийн дарга Б.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие Ч-ын Ж нь О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанид 2014 оны ... дугаар сарын 10-ны өдөр эдийн засагч, төсөвчингөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон. Тэгээд 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр ерөнхий нягтлан бодогчоор ажиллуулах захирлын тушаал гарч, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. О ТӨХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ажиллаад үндэслэлгүйгээр халагдсан. О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2...1 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн ....дугаартай шийдвэр гарч ажпаас халсан тушаал нь үндэслэлгүй байсан тул намайг ажилд минь эгүүлэн тогтоосон. Шүүхийн шийдвэрийн дагуу О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын 2...2 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ........ дугаартай тушаалаар намайг ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон боловч ажил хүлээлцээгүй. Тэгсэн атлаа маргааш нь буюу 2...2 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ............ дугаартай О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын Ерөнхий нягтлан бодогч Ч-ын Жг ажлаас халах тухай тушаал гарсан байсан. Миний бие ажилдаа эгүүлэн томилогдоод дараа нь шууд халагдсан. Тухайн ажилд эгүүлэн томилсон тушаал нь бодит байдал дээр огт хэрэгжээгүй, шүүхийн шийдвэрийг биелүүлж байгаа мэтээр харагдуулсанд гомдолтой байна. Тухайн ажлаас халсан тушаал үндэслэлгүй бөгөөд миний бие компанийн эд хөрөнгийг хувьдаа завшсан удаа байхгүй, хохирол, хор уршиг учруулаагүй. Мөн 2...0 оны 09 дүгээр сарын ...-ны өдрөөс 2...2 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 1 жил 6 сар 18 хоног буюу нийт 429 хоног ажлаас үндэслэлгүйгээр халсны улмаас ажилгүй байна. Тиймээс ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилгүй байсан 429 хоногийн цалинтай тэнцэх олговор 19.407.1... /арван есөн сая дөрвөн зуун долоон мянга нэг зуун хоёр/ төгрөг болон 2...1 оны 04 дүгээр сарын 27-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг нэхэмжилж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу шүүхэд хандаж байна. Иймд О замын засвар арчлалт төрийн емчит хувьцаат компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, 2...2 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүртэлх үеийн цалинтай тэнцэх олговор гаргуулж, 2...0 оны 09 дүгээр сарын ...-ны өдрөөс 2...2 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 19.407.1... төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэхэмжлэлийн багасгасан шаардлагадаа:

Хариуцагч нь Ч.Ж- 2...0 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байх ба тэрээр О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2...1.01.18-ны өдөр түүнийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 18.547.580 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаад 2...1.03.11-ний өдрийн 29 дугаартай магадлалаар 2...0.09.01-ний өдрөөс 2...1.01.18-ны өдөр хүртлэх хугацааны цалин хөлсийг гаргуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэж, улмаар уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Үүнтэй холбогдуулан Ч.Ж- ажилд эргүүлэн тогтоосон өдөр болох 2...1.01.18-ны өдрөөс эхлэн 2...2 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл ажилд эргүүлэн авах тушаал гаргасан өдөр болох 2...2.04.25-ны өдрийг хүртэл ажлын 320 хоногийг шүүхийн шийдвэрээр тогтоосон 1 хоногийн цалин 45.238 төгрөгөөр тооцож 14.476.160 төгрөгөөр тооцон нэхэмжилж байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2...0.09....-ны өдрөөс 2...2.04.26-ны өдрийг хүртэл ажилгүй байсан цалинтай тэнцэх олговор 19.407.1... төгрөгийг гэснийг хэмжээний хувьд өөрчилж бууруулж байгаа юм. Хоёр. Хариуцагч нь 2...2.04.25-ны өдрийн ........ дугаартай тушаалаар Ч.Ж- ажилд нь эргүүлэн авсан мэт боловч цалин хөлс тооцож олгоогүй ба 2...2.04.26-ны өдрөөс дахин ............ дугаартай ажлаас халсан байдаг. Ийнхүү түүнийг дахин ажлаас халах үед О авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалаар Ерөнхий нягтлан бодогчийн үндсэн цалинг 1.600.000 төгрөгөөр тогтоосон байсан тул 2...2.04.25-ны өдрөөс хойш шүүх хуралдаан болох өдөр хүртлэх дундаж цалин хөлстэй тэнцүүлэн гаргуулахаар нэхэмжилж байгаа болно гэжээ

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:

Ч.Ж- 2...0 оны 09 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсөн байх ба тэрээр О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2...1.01.18-ны өдөр түүнийг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 18.547.580 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. ...2...2 онд хүүхэд төрүүлсэнтэй холбогдуулан жирэмсний амралт /төрөхийн өмнөх/-д Ерөнхий нягтлан бодогчийн /үндсэн цалин болох 1.600.000 төгрөг ажлын 21,2 өдөрт хувааж нэг өдрийн цалин 75.471 төгрөг төрөхийн өмнөх хуанлийн 60 хоног буюу ажлын 43 хоногоор үржүүлж 3.245.253 /гурван сая хоёр зуун дөчин таван мянга хоёр зуун тавин гурван/ төгрөг, амаржсаны тэтгэмж /төрсний дараах/-д ажилтны 1 өдрийн цалин болох 75.471 төгрөгийг төрсний дараах ажлын 41 хоногоор үржүүлж 3.094.311 төгрөгийн тэтгэмж авах эрхтэй байжээ. Ийнхүү 2...2 оны жирэсний тэтгэмж болох 3.245.253 төгрөг, амаржсаны тэтгэмж 3.094.311 төгрөгийн тэтгэмж, нийт 2...2 онд 6.339.564 төгрөгийн тэтгэмж авах боломжтой байжээ. Нэгэнт Ч.Ж нь 2 удаа хүүхэд төрүүлсэн бөгөөд хуулиар баталгаатай эдлэх эрхээ ажил олгогчийн хууль бус шийдвэрийн улмаас эдэлж чадаагуй тул дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. Иймээс хариуцагч О ТӨХК-иас Ч.Ж-ийн 2...1 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмжинд 3.584.880 төгрөг, 2...2 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмжинд 6.339.564 төгрөг нийт 9.924.444 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ

Хариуцагч О ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д "ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж заасны дагуу Ч.Ж- үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. О аймгийн Прокурорын газрын 2...2 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаартай тогтоолоор байгууллагад хохирол учруулсан болох тогтоогдсон бөгөөд тухай хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул эрүүгийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан О замын засвар арчлалт төрийн өмчит компанийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О ТӨХК нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа:

Ч.Ж нь О Авто замын засвар арчлалт Төрийн өмчит хувьцаат компанд 2014 оны 10 дугаар сараас эдийн засагчаар, ерөнхий нягтлан бодогчоор 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилласан. Тэрээр 2017, 2018 онд санхүүгийн ноцтой зөрчлүүд гаргасан болох нь компанийн дотоод хяналтаар тогтоогдсон. Компанийн зүгээс Ч.Ж-ийн ажил үүрэг гүйцэтгэхийг болиулсан, түдгэлзүүлсэн албан ёсны тушаал, шийдвэр гараагүй байхад тэрээр ажлын байраа орхин явсан. Мөн санхүүгийн гүйлгээг бүртгэдэг программ бүхий компьютерийг авч явж ажилдаа ирэхээ больсон. Түүний энэ явдал нь компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болсон тул комисс томилон санхүүгийн бичиг баримтыг авч, ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэгч нягтлан бодогчийг томилж, компанийн хэвийн үйл ажиллагааг хангасан. Ч.Ж нь 2018 оны 11 дүгээр сараас эхлэн ажил үүргээ гүйцэтгэхээ больсон бөгөөд 2019 оны 1 дүгээр сард 2 хоног ажиллаад үүнээс хойш компанид ажилласан хоног, цагийн бүртгэл байхгүй. Түүнийг ажлаас халах тушаал 2...0 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Б/25 дугаартай тушаал гаргаж Ч.Ж- ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажпаас чөлөөлсөн. Ч.Ж нь 2...1 оны ... дугаар сарын 12-ны өдөр хүүхдээ төрүүлсэн байх бөгөөд энэ үед манай байгууллага Ч.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан, цуцалсан талаарх маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан үе бөгөөд байгууллагын зүгээс Ч.Ж-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх, жирэмсэний болон амаржсаны тэтгэмж олгуулах эсэх асуудлыг хөндөх боломжгүй юм. Нэгэнт ийм асуудал үүссэн тул Ч.Ж нь сайн дурын үндсэн дээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ эдлэх боломжтой байсан. Хоёр. О Авто замын засвар арчлалт Төрийн өмчит хувьцаат компаниас 2...1 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 88 дугаартай албан бичгийг Ч.Жд хүргүүлсэн. ...Албан бичгийн хариуг Ч.Ж 2...1 оны 06 дугаар сарын 20-ны өдөр компанид ирүүлсэн. Тэрээр албан бичигтээ: ...Ч- овогтой Ж миний бие 2...1 оны 05 сарын 28-нд 88 дугаартай албан бичгийг 2...1 оны 06 сарын 15-нд хүлээн авсан. Хариу хүсэлт гаргах нь: 1.О ТӨХК-ний Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эргүүлэн тогтоосон тушаал гаргуулах, 2.Миний бие 2...1 оны ... сард амаржсан тул хүүхдээ 1 нас хүргэх буюу 2...2 оны 03 сарын 07-нд ажилдаа орох хүсэлтэй байна. 3. Мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Дээд шүүхийн шийдвэр гарсаны үндсэн дээр шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэсэн хүсэлт гаргасан гэж ирүүлсэн. Байгууллагаас Ч.Жд Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг төлж барагдуулсан, ажилд нь буцааж авах талаар санал тавихад Ч.Ж 2...2 оны 3 дугаар сарын 07-ны өдөр ажилдаа орох талаар мэдэгдсэн боловч 2...2 оны 03 дугаар сард ажилдаа орох хүсэлт ирүүлээгүй. Ингээд 2...2 оны 05 дугаар сарын 06-ны өдөр удаах хүүхдээ төрүүлсэн. Манай байгууллага Ч.Ж-ийн эрхийг зөрчсөн асуудал байхгүй юм. Иймд Ч.Ж-ийн 2...1 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3.584.880 төгрөг, 2...2 оны жирэмсний болон амаржсаны тэтгэмж 6.339.564 төгрөг нийт 9.924.444 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2...3 оны 10 дугаар сарын ...-ны өдрийн 142/ШШ2...3/........ дугаар шийдвэрээр:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2.-д заасныг баримтлан О ТӨХК-иас 5.2....376 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 37.006.944 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9.924.444 төгрөг, нийт 46.931.388 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нар шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрт тусгасан ...О аймгийн Прокурорын газрын 2...2.03.28-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор 20... оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлд заасан....гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсон гэх шүүхийн дүгнэлтийн тухайд: Монгол улсын Үндсэн хуулийн арван дөрөвдүгээр зүйлийн 14-т ... гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно... гэж заасан бөгөөд уг эрхийг баталгаажуулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай /2017 оны/ 1.15 дугаар зүйлд гэм буруугүйд тооцох зарчмыг хуульчилсан мөн зүйлийн 1 дэх хэсэгт Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байх ба Ч.Ж- прокурорын шийдвэрээр гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэсэн дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүйг шууд нотлон харуулж байна. Монгол улсын Үндсэн хууль болон Прокурорын тухай хуулиар хяналтын прокурорт хүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай гэж шүүхийн өмнөөс гэм буруугийн асуудпыг шийдвэрлэх бүрэн эрхийг олгоогүй байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаартай хэсэгт хийсэн дүгнэлт нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд үндэслээгүй дүгнэлт байна. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга-г 2...1.07....-ны өдөр Монгол улсын Их хурлаас баталж, уг хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-т зааснаар 2...2 оны 01 дүгээр сарын 01-ний өдраөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан. Тодруулбал Ч.Жтай ажил олгогч болох О ТӨХК-ийн 2...2 оноос өмнө хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх ба хөдөлмөрийн гэрээний бүрэлдэхүүн хэсэг болох ажлын байрны тодорхойлолтыг анхнаас нь гаргаагүй, танилцуулаагүй, харуулаагүй байхад хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь заалтыг хэрэглэж, ажлаас чөлөөлж, ажилтны эрхэнд халдсан нь зөв гэх агуулга бүхий дүгнэлтийг хийж байгаа нь үндэслэлгүй байна. Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ батлагдахаас өмнө байгуулсан хөдөлмөрийн гэрээг талуудын харилцан тохиролцсон хугацаагаар дагаж мөрдөнө. Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож өөрчлөлт оруулах бол тухайн ажилтны эрх зүйн байдал, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөлийг дордуулахгүй байна гэж заасныг илтэд зөрчиж, ажил олгогчийн хууль бус шийдвэрийг хамгаалсан дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. 1.3 Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй тухайд: Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг УИХ-аас 2...1.07....-ны өдөр баталж. уг хуулийн 3 дугаар зүйлд хэзээнээс мөрдөхийг заасан байна. нэгэнг хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг ажил олгогч төдийгүй шүүх мөрдөж байх учиртай байтал уг хуулийг мөрдөхгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Хөёрдугаарт, Анхан шатны шүүх нөтлох баримтыг үнэлээгүй өрхигдуудсан, буруу унзлеэн дүгнэсэн тухайд: Ч.Ж нь ажил олгогчийн төлөөлөгч буюу О ТӨХК-ийн Х.Б-ын өгсөн үүрэг даалгаврын дагуу өгсөн үүрэг даалгаврыг гүйцэтгэсэн байдаг. Бодит нөхцөл байдлаар ч О ТӨХК-ийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах, бие даан шийдвэр гаргах эрхийг тус компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр хүлээгээгүй, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх үүрэг хүлээсэн албан тушаалтан биш байх ба тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс томилогддоггүй, гүйцэтгэх захирлын өмнө ажлаа хариуцан тайлагнадаг ажилтан байсан болох нь хэрэгт авагдсан компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс эд хариуцагч байсан мэтээр дүгнэж, эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг эвдсэн үйлдэл гаргасан гэж дүгнээд байгаа нь нотлох баримтанд тулгуурлаагүй, илт үндэслэлгүй дүгнэлт болсон байна. 2.2 О аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2...2.03.28-ны өдрийн ... дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг шүүхийн шийдвэртэй адилтган дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-40.4 дэх заалтыг тус тус ноцтой зөрчиж байна. 2.3 Хөдөлмөрийн гэрээг хэзээ байгуулсаныг хүчин төгөлдөр эсэх, эд хариуцагч мөн эсэх, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх гэрээ хэзээ хэрхэн байгуулсан, хөдөлмөрийн тухай хуульд зааснаар жагсаалтаа баталсан эсэх зэрэг хэрэгт ач холбогдолтой олон асуудлыг дүгнэхгүйгээр ажлаас халсан гэх шийдвэрийг хуульд нийцсэн гэж дүгнээд байгаа нь нотлох баримтанд тулгуурлаагүй, илт үндэслэлгүй шийдвэр болсон байна. Иймээс О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2...3.10....-ны өдрийн 1233 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулж өгнө үү. Уг гомдлыг хэлэлцэх шүүх хураддаанд биечлэн оролцож, гомдлын хууль зүйн үндэслэлээ нэмж тайлбарлах хүсэлтэй байгаа тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргав гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ч.Ж нь хариуцагч О ХХК-д холбогдуулан О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 42.209.320 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9.924.444 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Ч.Ж нь 2014 оны ... дугаар сарын 10-ны өдөр О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанид эдийн засагч, төсөвчингөөр хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орсон ба 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн компанийн захирлын тушаалаар ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн компанийн захирлын тушаалаар ажлаасаа чөлөөлөгджээ.

О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2...1 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ....дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Ж- урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 18.547.580 төгрөг гаргуулж шийдвэрлэжээ.

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2...1 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 29 дугаар магадлалаар цалинтай тэнцэх олговрыг 4. 297.610 болгон бууруулж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2...1 оны 05 дугаар сарын 21 ний өдрийн 162 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Ч.Ж-ийн хариуцагч О ХХК-д холбогдох хэргийн хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болжээ.

2...2 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ........ дугаар О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалаар түүнийг ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилсон, 2...2 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн ............ дугаар О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5, хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.7.4, 10.7.8, 11 дүгээр бүлгийн 11.2.21 дахь заалт, О аймгийн Прокурорын газрын 2...2 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар тогтоол, төлөөлөн удирдах зөвлөлийн 2...2 оны 04 дүгээр сарын 19 нй өдрийн ... дугаар тэмдэглэлийг үндэслэн , Ерөнхий нягтлан бодогч ажилтай Ч.Ж нь компанийн эд хөрөнгө, мөнгө зэргийг зөвшөөрөлгүй хувьдаа ашигласан завшсан, уг хохирлыг хэрэг үүсгэн шалгуулахад О аймгийн Прокурорын газрын 2...2 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар тогтоолын дагуу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан боловч компанид хохирол учруулсан болохыг дүгнэсэн гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Хөдөлмөрийн дотоод журмын 10 дугаар зүйлийн 10.7.4-д ажилтан өөрт олгогдсон эрх мэдлийг санаатайгаар дур мэдэн хэтрүүлэн ашигласан , компанийн хэвийн үйл ажиллагаанд саад болсноор бодит хохирол учруулсан, 10.7.8-д компанийн эд хөрөнгө, мөнгө зэргийг зөвшөөрөлгүй хувьдаа ашигласан, завшсан бол ажлын онцлогийг харгалзан дараах үйлдлүүдийг ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар хөдлөмөрийн гэрээг шууд цуцлана. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5.-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тус тус заасан байна.

О аймгийн Прокурорын газрын 2...2 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор яллагдагч Х.Б-, Ч.Ж нарт холбогдох эрүүгийн 192500440..... дугаартай хэргийг 20... оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж хариуцагч О ТӨХК-иас 5.2....376 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас О замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 37.006.944 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 9.924.444 төгрөг, нийт 46.931.388 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн болно.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдол нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 173.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2...3 оны 10 дугаар сарын ...-ны өдрийн 142/ШШ2...3/........ дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.М нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4.-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 173.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.А

Б.Б