Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00853

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2023/00853

Орхон

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* ******* *******, ******* *******, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол ******* ******* ******* тоотод оршин суух, ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1*******7******* ******* *******, 44 *******, Орхон , Баян-Өндөр сум, Уртбулаг багт тоотод оршин суух, /РД:ХЕ7*******022473/-д холбогдох 71 *******80 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х. хариуцагч Л.т холбогдуулан 71 *******80 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1. Х. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: -ийн хувьцаа эзэмшигч Х. нь -ийн салбар болох Ялалт авто ломбардыг т 2014 оны 12-р сарын 03-ны өдөр байгуулж, 2015 оны 1-р сарын 02-ны өдрөөс Л.ыг тус салбарын захирлаар ажиллуулсан. Л. нь ажилд орсны дараа машин авахад мөнгө дутаад байна 5,000,000 төгрөг зээлдээч гэснийх нь дагуу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 5-р сарын 18-ны өдөр 11,500,000 төгрөгийг нэмж Х.оос өөрийнхөө банк 50840*******7236 тоот дансруу шилжүүлж авсан. гэх хүнтэй ОАГГ1*******1 тоот зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийн зээл олгож байгаа, мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд гийн данс руу 15,000,000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 30,000,000 төгрөгийг Л. нь өөрийн хаан банкны дансруу 2015 оны 8-р сарын 1*******-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 8-р сарын 20-ны өдөр *******,*******80,000 төгрөг шилжүүлж авсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна, 5,000,000 төгрөг шилжүүлээд өгөх боломж байна уу гэхэд нь 5,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Уг мөнгийг тухайн үед хүмүүст олгож байсантай ижил хүүтэйгээр буюу 6 хувийн хүүтэйгээр бусдад зээлдүүлсэн бол 1 жилийн хугацаанд 30,000,000 төгрөг олох бүрэн боломжтой. Иймд үндэслэлгүй хөрөнгөжиж олсон орлого *******,*******80,000 төгрөг, олох байсан орлого 30,000,000 төгрөг, нийт 71,*******80,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа Л.аас үндэслэлгүй хөрөнгөжсөн *******,*******80,000 төгрөг болон алдагддсан боломжийг өртөг буюу олох боломжтой байсан орлого 30,000,000 төгрөг нийт 71,*******80,000 төгрөг гаргуулах тухай гэжээ. Л. миний бие нь Х.од өр зээлгүй, зээлийн гэрээ байхгүй. Энхжин инвест -ний Дархан салбарт нэг жил ажилласан хугацаандаа байгууллагад 272,000,000 төгрөгийн ашигтай ашилласан. 2016 оны 1 сараас хуулийн байгууллагад шалгагдаж эхэлснээс хойш иргэн Х. болон түүний Энхжин-Инвест -тай санхүүгийн харилцаа холбоо байгаагүй. Х.ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурьдаж буй үйл явдлыг бүх талаас нь цагдаагийн байгууллага болон шүүхээр тогтоолгосон боловч нэхэмжилсэн мөнгөн дүнгээ өөрчлөх, Аж ахуйн нэгжээр нэхэмжпэл гаргах эсхүл иргэнийн журмаар нэхэмжпэл гаргах гэх мэтээр нь шүүх, цагдаагийн байгууллагаар удаа дараа шалгуулж прокурорын тогтоол, мэдэгдэх , шүүхийн бүх шатны хүчин төгөлдөр шийдвэрүүд гарсан үйл баримт дээр шүүхэд нэхэмжлэл гаргасаар байна. Шүүхэд үүсгээд буй дээрх маргаанаар 2016 оны 05-р сарын 02-ны өдөр Х. захиралтай Энхжин Инвест нь Цагдаагийн хэлтэс Л., нарт холбогдох 661 дугаартай гомдлыг Цагдаагийн газрын Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасаг мөрдөн шалгасаас хойш хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр болон прокурорын тогтоолууд удаа дараа гарч байсан. Иймд дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3.Нэхэмжлэгчээс сум хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1038 дугаартай шүүгчийн захирамж, хх-4-6/, газрын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай хариу мэдэгдэх /хх-7/, Х.ын банк дансны хуулга /хх-8-10/, зэрэг баримтуудыг шүүхэд гаргасан өгсөн байна.

4.Хариуцагчаас газрын 2016.06.07-ны өдрийн 512 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол /хх-3*******-40/, газрын 2016.0*******.23-ны өдрийн 877 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол /хх-*******/, хэргийн анхан шатны шүүхийн 201*******.01.16-ны өдрийн 84 тоот /хх-42/, хэргийн анхан шатны нгүүхийн 2018.03.20-ны өдрийн 323 дугаартай шийдвэр /хх-43-54/, хэргийн давж заалдах шатны нгүүхийн 2018.05.14- ны өдрийн 54 дугаартай магадлал /хх-55-62/, хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.03- ны өдрийн 27 дугаартай тогтоол /хх-63-68/, хэргийн анхан шатны шүүхийн 201*******.03.07-ны өдрийн 1038 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-71/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

5.Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр газраас 1*******180008******* дугаартай эрүүгийн 6 хавтаст хэргийг бүхэлд авч судалсан.

Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: .... -ийн хувьцаа эзэмшигч Х. нь -ийн салбар болох Ялалт авто ломбардыг т 2014 оны 12-р сарын 03-ны өдөр байгуулж, 2015 оны 1-р сарын 02-ны өдрөөс Л.ыг тус салбарын захирлаар ажиллуулсан. Л. нь ажилд орсны дараа машин авахад мөнгө дутаад байна 5,000,000 төгрөг зээлдээч гэснийх нь дагуу 5,000,000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 5-р сарын 18-ны өдөр 11,500,000 төгрөгийг нэмж Х.оос өөрийнхөө банк 50840*******7236 тоот дансруу шилжүүлж авсан. гэх хүнтэй ДАУ1*******1 тоот зээлийн гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийн зээл олгож байгаа, мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлээд гийн данс руу 15,000,000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 30,000,000 төгрөгийг Л. нь өөрийн хаан банкны дансруу 2015 оны 8-р сарын 1*******-ны өдөр 20,000,000 төгрөг, 2015 оны 8-р сарын 20-ны өдөр *******,*******80,000 төгрөг шилжүүлж авсан. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай байна, 5,000,000 төгрөг шилжүүлээд өгөх боломж байна уу гэхэд нь 5,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Уг мөнгийг тухайн үед хүмүүст олгож байсантай ижил хүүтэйгээр буюу 6 хувийн хүүтэйгээр бусдад зээлдүүлсэн бол 1 жилийн хугацаанд 30,000,000 төгрөг олох бүрэн боломжтой. Иймд үндэслэлгүй хөрөнгөжиж олсон орлого *******,*******80,000 төгрөг, олох байсан орлого 30,000,000 төгрөг, нийт 71,*******80,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэж тодорхойлсон.

3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад 2015 оны 8 дугаар сарын 1*******-ны өдөр Л.ын данс руу шилжүүлсэн 20 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлсэн ******* *******80 000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 500 000 төгрөг, нийт ******* 480 000 төгрөг, олох байсан орлого 30 000 000 төгрөг нийт 71 480 000 төгрөг шаардаж байгаа..... 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 11 500 000 төгрөг хэрвээ данс руу энэ дүнгээрээ орсон баримт байвал бид маргахгүй гэв.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: .Иргэн Х. нь Л.т холбогдуулж *******,*******80,000 төгрөг болон алдагдсан боломжийн өртөг буюу авах ёстой байсан орлого 30,000,000 төгрөг нийт 71,*******80,000 төгрөгийг нэхэмжилжээ. Нэхэмжлэлийн агууллагад дурьдаснаар машин авахад 5,000,000 төгрөг дутаад байна гэж Х. Л. руу шилжүүлсэн гэж тайлбар хийлээ. Тухайн 5,000,000 төгрөг хавтаст хэрэгт авагдсан баримтын дагуу 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөгийг Л.ын данс руу шилжүүлжээ. Граш хийх цементны үнэ гэсэн агуулгаар шилжүүлсэн байна. Мөн өмнө нь 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байгаа нь тогтоогдоогүй. Л.ын данс руу хувиасаа 5,000,000 төгрөгийг граш, цементны үнэ гэж шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байгаа. 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 11,500,000 төгрөгийг нэмж Х.оос өөрийн банкны данс шилжүүлэн аваад буцааж өгөөгүй байна гэжээ. -ийн авто ломбардын захирлаар Л. томилогдон ажилласан. Тухайн үед Л. ББСБ-ын мөн захирлын албыг давхар хашдаг Мөн Х.ын санал тавьснаар -ийн Дархан салбарыг анх нээж үүсгэн байгуулж өгөөч, энэ зээлийн үйлчилгээг т эхлүүлье ажилласан хугацааны цэвэр ашгийн 10 хувийн ашгийг хүртэж хамтарч ажиллая гэсэн аман хэлцэл хийсний дагуу салбарыг эхлүүлж ажиллуулсан байдаг юм. Энэ хугацаанд салбарын захирал мөн -ийн захирлаар давхардан ажиллаад санхүүгийн бизнесээ т эхлүүлж байсан нь хавтаст хэрэгт авагдсан -ийн захирал болон -ийн захирал нарын тайлбар мэдүүлгээр тогтоогддог. 11,500,000 төгрөг ямар учиртай бэ гэхээр энэ хэрэг бол өмнө нь шүүхээр хянагдаад хэлэлцэгдсэн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлал, дээд шүүхийн захирамж гарсан хүчин төгөлдөр эрх зүйн баримт бичигтэй шүүхээр шийдэгдсэн асуудал. 11,500,000 төгрөгийг 201******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөн дурьдсан байдаг. Үүн дээрээ 11,500,000 төгрөгийг миний данснаас шилжүүлж аваад өгөөгүй гэж мэдүүлдэг. Гэтэл шүүхийн журмаар ЗЗ0064 зээл гэсэн утгатайгаар Л.ын данс руу шилжин орсон байдаг. Энэ зээлийн материалыг шүүхийн журмаар -аас гаргаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүгчийн захирамж гарсан байдаг. Шүүгчийн захирамжид -ийн ирүүлсээ тайлбар байдаг. 201******* оны 02 дугаар сарын 1*******-ний өдөр 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн дугаар ЗЗ0064 тоот зээлийн гэрээ гаргуулах хүсэлт гаргасан байна. Энэ хүсэлтэд шүүгчийн захирамжийн дагуу байгууллагын архивт ЗЗ0064 тоот гэрээг шүүж шалгаж үзэхэд хүсэлтэд дурьдсан ЗЗ0064 тоот зээлийн гэрээ манай байгууллагын архив бичигт байхгүй байна гэж мэдэгдэх ирүүлсэн байдаг юм. Гэтэл энэ хэрэг цагдаагийн байгууллагаар 2016-2021 он хүртэл шалгагдаж ирсэн. Ийм учраас хэргийг шударгаар хянан шийдвэрлэх чухал шаардлагатай байгаа учраас мөрдөн шалгаж байсан 6 хавтас хэргийг шүүхийн журмаар татуулж шүүх хуралдааны явцад нотлох баримтаа шаардлага хангуулах тодорхой хэмжээгээр үнэлүүлэх зорилгоор авч ирүүлсэн байгаа. 11,500,000 төгрөгийн баримт эрүүгийн хэргийн шалгаж байсан хавтас 1-ийн 68 талд байгаа. Л.ын хувийн дансаар орсон зээл гээд -аас гаргаж ирүүлсэн ЗЗ0064 Энхбат 11,500,000 төгрөгийн зээл гээд баримт нь байж байна. Энэ баримтан дээр зээлдэгч гэгч нь 8-р баг 17 дугаар хорооллын 2 *******ны 2 тоотод оршин суугч 1*******52 приус-30 болон 2 машиныг *******,*******50,000 төгрөгөөр зээл авсан байдаг. Баримтаа мөрдөн шалгах ажиллаанд гаргаж өгсөн зээлийн гэрээ байж байгаа. Зээлийн гэрээ явсаар байгаад төлж байсан байдаг. Үлдэгдэл *******,*******50,000 төгрөгөө код ДА53 гэсэн кодтой болж өөрчлөгдөөд машин зогсоолд тавьсан одоо байгаа гэж үлдэгдэл мөнгөнд нь тоёото машиныг нь шилжүүлж авч байсныг Л. тэрийг нь санаж байгаа. ЗЗ0064 гэсэн зээлийн журмаар иргэн ад олгогдсон нь мөрдөн шалгах явцад тогтоогдож байгаа. Ийм учраас 11,500,000 төгрөг үндэслэлгүй. Мөрдөн шалгах ажиллагаа тал бүрээсээ явсан байдаг. удаа дараа гарч байсан прокурорын тогтоолд хэргийн шалган шийдвэрлэж мөн зэрэгцэн хяналт тавих 2 прокурор томилж энэ хэргийг хангалттай тал бүрээс нь бүх дансанд үзлэг шалгалт хийсэн. Бүх данс, мөнгөн гүйлгээний орсон гарсан бүгдийг нарийн тогтоогоод өөрсдөө хавтаст хэрэгт нь ЗЗ64 иргэн ад олгосон 11,500,000 төгрөгийн баримтыг 1 хавтасны 68 талд өгсөн байна. Л. өөрөө дансаар нь ороод дураараа шилжүүлээд авсан мэтээр нэхэмжлэлд дурьдсан байдаг. Ийм байх боломжгүй, боломжгүй гэдэг нь өөрсдөө гаргаж өгсөн. Энэ баримтыг өгөөч гэж шүүгчийн захирамж гарсаар байхад үл хүндэтгэж биелүүлдэггүй, хүнийг дандаа гүжирддэг, тэр худал байдлаар шүүх хуулийн байгууллагуудаар ингэдэг. Тэгсэн хэрнээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэж шалгах явцад энэ хавтаст хэрэгт аль эрт орсон байсан. Энэ нь энэ баримтаар тогтоогдож байгаа. Дараа нь гурван гүйлгээний тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн ярьсан байдаг. Тэгэхээр 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гэчихээд 08 дугаар сарын 1*******-ний өдөр -ийн салбар гэх хүтэй ДАУ 1*******1 тоот зээлийн гэрээ байгуулж 45,000,000 төгрөгийн зээл олгож байгаа. Түүнээс 15,000,000 төгрөгийг данс руу Л. шилжүүлээд 20,000,000 төгрөг, *******,*******80,000 төгрөгийг өөртөө аваад байгууллын завшаад энэ хүнийг хохироосон мэтээр энэ хүн ойлгодог. Энэ хэрэг маргаан шүүх болон цагдаагийн байгууллагаар удаа дараа яваад тогтоогдсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй, хүчин төгөлдөр прокурорын тогтоолуудтай ийм үйл баримт юм. Үнэн байдлыг тогтоохын тулд 45,000,000 төгрөгийг ДАУ 1*******1 тоот зээлтэй холбоотой эрх зүйн баримт бичигт тулгуурлан яръя. Энэ ямар учиртай зээл бэ гэхээр Х. нь Л.т нь шилжүүлэхгүйгээр хувьдаа авсан байсныг хожим мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурьдсан байна. Ингэж хожим мэдэх ямар ч бололцоо байхгүй. Учир нь гэж хүн анх удаагаа 45,000,000 төгрөг аваад залилса мэтээр цагдаагийн байгууллагаар олон удаа шалгагдаж тогтоогдож байсан юм. гэдэг нь анх татан байгуулагдаж байсан -ийн Дархан салбар болох Ялалт авто ломбардаас удаа дараа зээл авч байсан найдвартай зээлдэгч болох нь хавтаст хэрэгт авагдсан санхүүгийн баримтаар тогтоогддог юм. Хавтаст хэргийн 166-200 хүртэлх тал нь нотлох баримтын шаардлага хангасан дэлгэрэнгүй банкны хуулгаар иргэн , иргэн Х. нарын хоор*******ын мөнгөн гүйлгээний дүнгээр тогтоогддог. 45,000,000 төгрөгийн зээл аваад авч байсан өмнөх зээлээ төлөөд багасаад ирэхээр нь өмнөх зээлээ аваад дараагийн зээлээ хаах замаар явж байсан. Яагаад гэвэл санхүүгийн бизнес т тухайн он жилүүдэд анхдагч харилцагчаа олохын тулд өөрөө ч тэгэхийг зөвлөдөг байсан. Тэгээд 45,000,000 төгрөгийн зээл авмаар байна гэсэн. бол -ийн авто ломбард болон иргэн Л. нараас мөнгө зээлсэн байдаг. Энэ бүх зээлүүдээ нэгтгэе ганцхан танайхаас бага хүүтэй учраас -аас зээлээ багцалж авъя гэсэн санал гаргаж байна, би энэ зээлийг олгох уу гэж Л. асуусан байдаг. ДАУ 1*******1 тоот зээлийн гэрээг гэгч тэй гэрээ байгуулж захирал Л. нь баталсан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан тухайн зээлийн гэрээгээр зээлдэгч нь өөрийн болон гуравдагч этгээдийн дансаар мөнгө хүлээн авахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар зээлдүүлэгч тухайн дансанд мөнгө шилжүүлэх үйлдэл баталгаажина. Дансаар шилжүүлэх энэхүү үйлдлийг зээлдэг тал өөрийн биеэр бэлэн мөнгө хүлээж авсанд тооцно гээд дансны дугаарыг Л.ын эзэмшдэг банкны тоот дансыг бичин гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр зээлийн гэрээ явагдаж байгаа. 45,000,000 төгрөгийн зээлийг авахдаа өөрийнхөө тоёото машиныг 15,000,000 төгрөгөөр үнэлж машиныг барьцаанд аваад үл хөдлөх давхар барьцаалъя гэсэн хүсэлтийг нь захиралдаа хэлэхэд 45,000,000 төгрөгийн зээлээ тэгээд гаргачих өмнөх зээлүүдээ хаах гэж байна гэдгийг хэлсэн байсан учраас Х. өөрөө мэдэж байсан. Тухайн үед 2015 оны 08 дугаар сарын 1*******-ний өдөр зээл гарсан байна. сум шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 830 дугаартай шүүгчийн захирамж гарч үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг нь түдгэлзүүлсэн захирамж гарсан байна. Тухайн зээл авч байхад тэр үл хөдлөх эд хөрөнгө нь эзэмшил нэр дээр ямар ч битүүмжлэл байхгүй гэдгийг хавтаст хэрэгт авагдсан 112 талд үл хөдлөхын Ү 2003774 дугаартай 3 өрөө орон сууцны гэрчилгээтэй хамт чөлөөтэй байсан гэдгийг нотолж байгаа юм. 45,000,000 төгрөгийн зээлийг 30,000,000 төгрөгийг өөрийхөөө дансаар авсныхаа төлөө Л. Х.оос мөнгө завшсан мэтээр энэ хүн ойлгож явж байгаад маш их харамсалтай байна. Хамгийн анх энэ хэрэг маргаан 2016 оны 02 дугаар сараас эхэлсэн. Прокурор хяналт тавиад 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 512 тоот прокурорын эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол гарсан. Үүний олсон хэсэгт -ийн Дархан салбар Л. 08 дугаар сарын 1*******-ний өдөр хүчин төгөлдөр *******ны ордер барьцаалж 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан зээл авсан нь материалд авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд гэрээгээр халхавчлах залилан мэхэлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гээд анхны прокурорын тогтоол гарчээ. Ийм учраас тухайн гомдол гаргагчид хариу мэдэгдлээр тайлбарласан анхны прокурорын тогтоол гарчээ. Мөн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 285 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол гарсан. Хавтаст хэргийн 78 талд нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр авагдсан байгаа. Гомдол мэдээллийг шалгаад олсон хэсэгт иргэн -ийн Дархан салбарын зээлийн эдийн засагч хийсэн зээлийн гэрээ байгуулж Л.тай байгуулаагүй шүү, үүнийг анхаарах хэрэгтэй. Дархан салбар болох Ялалт авто ломбардын зээлийн эдийн засагч ДАУ 1*******1 тоот зээлийн гэрээг байгуулаад тээврийн хэрэгслийг барьцаанд 45,000,000 төгрөгийн зээл аваад 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр түүний дансанд 15,000,000 төгрөг захиралаар дансны хуулга зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ хүний гомдлыг прокурор барагдуулах гээд Л.ын хувийн данс руу оржээ. Бид нар ороогүй гэж маргаагүй байгаа. Ийм байгаа учраас анхны гарсан үүнийг хүчигүйд тооцсон байдаг. нь хуйвалдаж хөрөнгө завшсан гэж үзэх үндэслэлгүй. Л.ын дансанд мөнгө шилжэн орсон нь түүнийг тэй хуйвалдаж хөрөнгө завшсан гэж үзэх үндэслэлгүй, түүнийг зээлдэгчтэй гэрээ байгуулаагүй, зээлийн эдийн засагчтай гэрээ байгуулсан болох нь тогтоогдсон байна гээд тогтоож өгсөн. 512 тоот прокурорын шийдвэр хүчинтэй байна. Ийм учраас хэрэг нээхээс татгалсугай гээд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 285 тоот прокурорын тогтоол гарсан. Мөн 201******* оны 02 дугаар сарын 02-ны өдөр иргэн Х. гомдол гаргасан. Гомдлыг хүлээн авч 285 тоот тогтоолыг хүчингүй болгож энэ хүний гомдол үндэстэй байна уу, Л. энэ 30,000,000 төгрөгийг нь аваад идсэн юм биш биз дээ үүнийг нь дахин шалгая гээд прокурорын байгууллага 285 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгоод хэргийг сэргээн шалгажээ. Хэргийг дахиад сэргээн шалгасан. Нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэд буцаасан нь хавтаст хэргийн 35 талд авагдсан. Л. нь 30,000,000 төгрөг завшсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн, хэрэг мөрдөн шалгалт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.14 дүгээр зүйлийг удирдлага болгон тогтоох нь хэрэг бүртгэлтийн 1*******18008******* дугаартай хэргийн нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зэрэгцэн хяналт тавих прокурор томилох тухай гээд Дархан уул прокурорын тогтоол гарсан. , гэсэн 2 хөндлөнгийн прокурорын зэрэгцээ хяналтыг тавиулаад энэ хэргийг хянаж шалгаад 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 165 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол гарсан. Үүн дээр гэмт хэргийн шинжгүй гэх үндэсллээр хаасугай гээд хаасан. Тал бүрээс нь шалгаж Л. болон , Х. нарын дансанд үзлэг хийж, хийсэн зээлийн гэрээ болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар прокурорын байгууллагын 3 прокурор тогтоосон. Тухайн үед Ү дугаартай үл хөдлөх -ийн барьцаанд байсан 3 өрөө ******* нь бэлэглэлийн гэрээний дагуу албан ёсоор өмчлөлд байсан нь тогтоогдсон. 2015 ******* -ийн захиралд мэдэгдсэн бөгөөд мэдэж байсан гэдгийг Х. тайлбар мэдүүлгээр мэдэж байсан. Гэрээг баталсан ба байгууллагын менежер , нар зээлийн гэрээ хийгээд салбарын захирал Л. тус гэрээг батлаад дээрхи зээлийн талаар -ийн захирал Х.од мэдэгдсэн байх бөгөөд тус зээлийг зөвшөөрч Х. нь өөрийн тоот данснаас дансаар албаар Л.ын тоот данс руу 2-3 удаа салгаж шилжүүлсэн. Баримтуудаар үүнийг дахин шалгаж тогтоосон. Х. үүнийг мэдэж байсан байна. Мэдэх боломжгүй зүйл биш байсан, данс руу үүнийг хийгээд үүнийг нь Л. руу хийсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Дээрх үйл баримт нь хэрэгт авагдсан , Л. нарын депизит дансны хуулга, зээлийн гэрээ, гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар иргэд хоор*******ын зээлийн маргаантай иргэний журмаар шийдвэрлүүлэх асуудал байх учраас хэрэг бүртгэлтийг хааж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзээд энэ хэргийг хаасан байна. 2020 оны 07 дугаар сарын 165 дугаартай прокурорын тогтоол гарсан. Дахиад 2020 ******* 08 дугаар сарын 05-ны өдөр гомдол гаргасан. Ингээд гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай 52 тоот прокурорын тогтоол дахиад гарсан байдаг. Ингээд энэ тогтоол дээр хэргийн давж заалдах шатны шүүхийн 1454 тоот магадлал, дээд шүүхийн шүүгчийн захирамж гарч хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Энэ хэрэг хянагдаад шийдвэрлэгдсэн байна. Гомдлыг нь хүлээж авахгүй гээд иргэн Х.од мэдэгдээд Х. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсын ерөнхий прокурорт гомдол гаргасан байдаг. Монгол улсын ерөнхий прокурорын газраас 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1/842 дугаартай гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол гарсан. Энэ тогтоол дээр прокурот , нар хэргийг хянаад 2021 оны 07 дугаар сарын 086160 дугаартай тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хаан шийдвэрлэж хэвээр үлдсэн хуулийн хүчин төгөлдөр прокурорын тогтоолууд байна. Тухайн зээлийг авах үед дээрх маргаад байгаа барьцаалах ёстой байсан гээд байгаа зүйлүүд иргэн өмчлөлд байсан байна. зээлийн гэрээ байгуулаад Л. батласан байна. Харин Л. өөрөө дур мэдэн зээл олгосон нь компанид учирсан аливаа үйлдлийг бүрэн хариуцах зөрчсөн шинжтэй байна гэж гаргасан байна. Тэр үед Л.т авто ломбардны дүрэм гэж байгаагүй, сүүлд хавтаст хэрэгт 2014 ******* хийсэн мэтээр хавсаргасан дүрэм байдаг. Л. хоёрынхоор мөн Л. Х. нарын хоор******* бичгээр хөдөлмөрийн гэрээ хийсэн ямар ч баримт байдаггүй. Тэр иргэний шүүх хянан шийдвэрлэх ажиллагаан дунд бид нар нотлох баримтын хэмжээнд гаргаж өгөх баримт байхгүй гэдгээ мэдүүлсэн байдаг. Монгол Улсын дээд шүүх нь хүлээн авахаас татгалзсан цагдаагийн байгууллага, прокурорын хэрэг хянан шийдвэрлэсэн зэрэгцэн прокурор томилсон эрүүгийн журмаар энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдээд дууссан. Үүгээр иргэн , нар зээлийн гэрээ хийж түүнийг нь Л. баталсан юм байна. 15,000,000 төгрөгийг нь Х. өөрөө рүү шилжүүлсэн юм байна. 20,*******80,000 төгрөгийг Л.ын данс руу шилжүүлсэн юм байна. Энэ шилжүүлсэн нь Л. нар хоор*******оо иргэд хоор*******ын зээлийн хүчин төгөлдөр зээлийн гэрээтэй байсан юм байна. 35,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хүчинтэйявж байсан байна. Энэ маргаан ахиад 2017 оноос эхлээд иргэний шүүхээр явж байгаа. 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр 662 дугаартай анхан шатны 2 шийдвэртэй ийм хэрэг. Мөн Л.т холбогдуулаад 70,560,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай, 38,347,*******50 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэлэлцээд шүүхийн шийдвэр гаргасан байдаг. Миний мөнгийг аваад өндөр хүүтэй бусдад дамжуулаад ашиг олсон байна гэж хүнд хардах эрх байж болно. Тэр мөнгийг мөрдөн шалгах ажиллагаанд тогтоосон байдаг. Л. д зээл өгч байсан байна. Энэ мөнгөө хаанаас олж ирсэн чиний эх үүсвэр чинь юу юм бэ гэхээр энэ эх үүсвэрийг мөн хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. зээл аваад тэй зээлийн гэрээ хийсэн. Яагаад гэвэл тэр хүн санхүүгийн бизнес эрхэлдэг учраас тэр хүмүүс тэр хүнд мөнгө зээлэхийг хүссэн байдаг. Санхүүгийн үйл ажиллагаа явуулж байгаа хүнийх нь хувьд Л.т итгээд тэр мөнгөө д дамжуулж зээлсэн байдаг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдсон байдаг. , нарын хоор******* зээлийн харилцаа үүсэж байсан болох нь тогтоодог. нарын хоор******* зээлийн харилцаа үүссэн нь тогтоогдсон байдаг. 45,000,000 төгрөгийг аваад зээлээ төлөөд явж байх үед зээлийн гэрээ хүчинтэй, зээл төлөөд явж байх үед хэрэг маргаан үүссэн байдаг. Учир нь үл хөдлөхөө шалгаад гэрээ шинэчилэх болоод 42,000,000 төгрөгийн гэрээг 01 дүгээр сарын 06-ны өдөр төлсөн мөнгийг нь хасаад шинэчлэл хийчих гээд Х. Л.т санал болгож 42,000,000 төгрөгийн гэрээ хийсэн. Тэгэхдээ үл хөдлөхөөс лавлагаа авахад шийдвэр гүйцэтгэл дээр ийм байна гэдгийг нь мэдээд зээл гарснаас хойш барьцаа нь ингэсэн байна яах вэ гэсэн 42,000,000 төгрөгийнхөө гэрээг л наад хүнтэйгээр байгууллагаа ч юм уу, хувиараа зэрэг хийгээд бат болго гэсэн байдаг. Энэ тухайгаа 42,000,000 төгрөгийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. 42,000,000 төгрөгийнхөө гэрээгээр Л.аас зээл нэхдэг. Тухайн үед ямар ч зээл гараагүй өмнөх зээлийнхээ баталгаажуулсан энэ байдлаа зээлээ эргүүлж төлүүлэхийн тулд гээд ерөнхий захиралын өгсөн чиглэлийн дагуу тэй дахиж зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээ үндэслэлгүй байна гэдгийг шүүх тогтоосон байна. Учир нь 1*******1 тоот зээлийн гэрээ хүчинтэй явж байгаа учраас 01 дүгээр сарын 06-ны өдөр олгогдсон 42,000,000 төгрөгийн зээл олгогдоогүй болохыг шүүх тогтоосон. Яагаад гэвэл тэр үед хэн альных нь дансаар Х. мөнгө шилжүүлээгүй байдаг юм. 37,347,*******50 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргасан. Л. бол миний ******* дүү би төлөөлөх эрхтэй явж байсан учраас энэ хэрэгт оролцсон. Сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэл юу байсан бэ, санхүүгийн бизнес эрхэлж, санхүүгийн үйл ажиллагаа эхлүүлээд ажлаа хийгээд явж байсан мэргэжлийн санхүүч хүнтэй хоор*******оо ярилцаж тохироод Х. Л.ыг өөртөө ажиллахыг санал болгосон. Мөн санхүүгийн бизнес эрхэлдэг компани бас үнэ хөлсөөр ажиллуулж байсан. Гэхдээ Х. Л.т чи энэ салбарыг ажиллуулаад цэвэр ашгийн 10 хувийг чамд урамшуулал болгож өгнө гэж хэлсэн. Энэ 1 жилийн хугацаанд Л. 272,000,000 төгрөгийн цэвэр ашиг хийж өгсөн байдаг. Үүнийг Х. мэдэж байгаа, санхүүгийн шалгалт оруулъя гэсэн боловч шүүхэд ирээд хангаж шийдвэрлэгдээгүй. Учир нь яагаад гэвэл сөрөг нэхэмжлэлийн урамшууллын 27,000,000 төгрөгийг нэхэж байгааг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй, шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаагүй, тийм зүйл яриагүй байж үндэслэл байхгүй гэдэг байдлаар тайлбар өгөөгүй учраас тухайн үед шүүх санхүүгийн дүгнэлт, шинжилгээ хийлгэх хүсэлтийг хүлээж авалгүйгээр сөрөг нэхэмжлэлийг хангаагүй шийдсэн байдаг. Л.т холбогдох 70,560,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоод сөрөг нэхэмжлэлийг хангаагүй шийдвэрлэсэн байсанд нь давж заалдах шатны шүүхийн магадлал гараад сөрөг нэхэмжлэлийг хангаагүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гээд анхан шатны шүүх рүү буцаагаад дараагийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гарсан хуулийн хүчин төгөлдөр байгаа шийдвэр гарсан. Л.т холбогдуулж гаргасан 83,700,000 төгрөгийн Х.ын нэхэмжлэлтэй, 21,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй. Санхүүгийн ямар нэгэн байдлаас 45,000,000 төгрөгийг энэ хүүхэн *******, байшин машиныг нь өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авсан байдаг. Тэр нь бол миний машин байсан. Энэ нь баримтаар тогтоогдоод машинаа худалдах, худалдан авахдаа 21,000,000 төгрөгөөр худалдаж авсан тэр мөнгийг нэхэмжилж шүүх хангаж шийдвэрлээд ашиг олох 10 хувийн 17,000,000 төгрөгөөс хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар би татгалзсан. Яагаад гэвэл үүнийг эсрэг тал хүлээн зөвшөөрч байсан. Үүний эсрэг ямар нэгэн тайлбар мэдүүлэг нотлох баримт гаргаж ирүүлээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байх үндэсллээ ч хэлээгүй учраас за болъё, энэ хүмүүстэй салъя урамшууллын мөнгөний нэхэмжлэлээсээ татгалзъя гээд нэхэмжлэлээ тодруулаад үндсэн 21,000,000 төгрөг, машиныхаа мөнгийг нэхэмжлээд энэ шүүхийн шийдвэр гарсан байдаг юм. Шшүүхийн шийдвэрт туссанаар төв салбараас зээл авч байсан найдвартай зээлдэгч болох иргэн нь Л.ыг ажиллаж байхад -д зээлийн дүрэм журам огт байгаагүй. Дүрэм журам гэж байсан юм уу, шүүхээр гаргуулъя гэхээр гаргаж ирүүлдэггүй, байхгүй байсан. Л.тай хийсэн хөдөлмөрийн гэрээ байж болно. Санхүүгийн ажил хийж байгаа хүн хэрэв ингэх юм бол ийм хариуцлага тооцно гэсэн гэрээ байхгүй. Энэ нь иргэн, эрүүгийн хэрэгт ч огт байхгүй. 2016 оны бүх зээлээ нэгтгээд гэрээ хийчих гээд Х. Л.т хэлсэн байдаг. Тэгээд 42,000,000 төгрөгийн зээлийн гэрээ яагаад үндэслэлгүйгээр 42,000,000 төгрөгийн зээлийн гэрээ 45,000,000 төгрөгийн зээлийн гэрээн дээр үндэслэж хийгдсэн гэрээ юм гээд хэргийн оролцогч нар тайлбар мэдүүлгээр өгөөд шүүх тогтоосон хэрэг. Шийдвэр дээр урамшуулалын 17,000,000 төгрөгийг нэхэмжилсэн боловч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэдгийг шүүх шийдвэртээ тусгаад өгсөн. Энэ сөрөг нэхэмжлэлийг үгүйсгэх, хүлээн зөвшөөрөхгүй байх ямарваа нэгэн нотлох баримтыг шүүхэд иргэн Х. гаргаж өгөөгүй тухайн үед ингээд энэ хэрэг шийдвэрлэгдсэн байдаг. Түүнээс хойш ч тийм гэрээ хийгдээгүй, одоо ч байхгүй, өмнө ч байгаагүй. Зээл олгох үйл ажиллагааны журам гээд юм байсан юм шиг байгаа юм. 20-оос дээш дүнтэй зээлийн хүсэлт авах бол тухайн зээлийн дэлгэрэнгүй мэдээллийг төв салбарт илгээж зээлийн хуралд оролцуулан зээл олголтын шийдвэрийг гаргуулах эрхтэй байсан байна гээд шүүх тогтоосон. 45,000,000 төгрөгийн зээлийг Л. өөрөө дур мэдэн өгөх бололцоотой байсан уу. Тухайн үед -ийн зээл үйлдлийн систем компьютерийн программ хавтаст хэрэгт авагдсан Л.ын дансаар орж гарсан зээлүүд гээд хавтаст хэрэг дотор материал өгсөн байж байгаа. Дандаа компьютерээр шивсэн зээлийн дугаартай мөнгөн төгрөгнүүдийг Л.т удаа дараа шилжүүлж байсан байна. 1 хавтаст хэргийн 56-74 талд удаа дараагийн Л.ын данснаас гарсан гээд мөрдөн шалгах ажиллагаанд болон Х. өөрийн гаргаж өгсөн үнэлж болохуйц нотлох баримтууд явж байгаа. Л.ын дансаар зээлүүд ордог байсан байна. Гүйлгээний утга дандаа Х.оос орсон мөнгөн дүн дандаа ЗЗ64 гэсэн утгатай зээлээр 11,500,000 төгрөг шилжсэн байдаг. Яагаад ингэж Л.ын дансаар зээл ордог байсан бэ гэвэл хөдөө орон нутгийн малчин болон янз бүрийн сум багт байдаг хүмүүс банкны дансгүй ч байдаг юм уу, бэлнээр авах сонирхолтой хүмүүсийнхээ мөнгийг Х. Л.ын данс руу шилжүүлдэг байсан. Түүнээс биш Л. банкы апликейшн рүү нь ороод дураараа ингэхгүй. Энэ зээлийн гэрээнүүдийг нь үндэслээд Л. руу шилжүүлдэг байсан нь нотлох баримтаар мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр хариуцагч Л. нь -ийн Дархан салбарын тушаалд дурьдснаар, захирлаар гэж байгаа. Тушаал нөхөж гаргасан байсан. Ажлаагүй гэж маргаагүй учраас тэрийг бололцоотой гэж үзсэн. Дотоод журамд зааснаар олгосон гэж байгаа ба түүний энэ үйлдлийн улмаас компанид ямар хохирол учирсан юм бэ, түүнтэй байгуулсан албан тушаал хөдөлмөрийн гэрээнд болон журамд зааснаар компанийн дотоод журамд эд хөрөнгийн хариуцлагаа хэрхэн тооцох талаар тусгасан нотлох баримтыг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар ирүүлээгүй. Тухайн хэрэг маргаан яг энэ асуудал яригдаж байх үед байгаагүй, одоо ч байхгүй. -ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Х.. , Х. хоёр хуулийн тусдаа этгээд боловч энэ хэрэг маргааны талаар 8 жил явж байгаа хүн учраас болье , Х. нэг хүн гээд ойлгочихье гээд төсөөлөөд бодье. Тэгэхэд Х. ч бай -аас Л.тай хийсэн ямар нэгэн хариуцлага баримт ирүүлээгүй, одоо ч шүүхийн хавтаст хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй байна. Талуудын байгуулсан ДАУ 1*******1 тоот гэрээний 3.2-т өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг зарж борлуулах болон бусад байдлаар үнийг тодорхойлоход зээлдүүлэгч зах зээлийн хөрөнгө зарагдах үнэ буюу энэ гэрээний 3.1-т зааснаар 35,000,000 төгрөгөөр зарж хохирлоо гарган авахыг зээлдэгч зөвшөөрсөн байна. Үүнийг шүүхэд хариуцагчаар орсон байсныг шүүхийн шийдвэрт тусгаад өгсөн. Барьцааны эд зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулж үүнээс үүргийн гүйцэтгэл хангуулах эрхээ хэрэгжүүлсэн эсэх талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Тэр хүн өөрөө 15,000,000 төгрөгөөр авсан машиныг хэдэн төгрөгөөр ч үнэлээд өөрсдөө авчихаад тохирсон тэрийгээ нотлохгүй. 15,000,000 төгрөгийн машин биш энэ машиныг ийм зах зээлийн үнээр ингэж зарсан байна гэсэн гэрээ байхгүй, нотлох баримт гаргаж өгдөггүй. Зээлдэгч нэн даруй бичгээр мэдэгдснээс хойш 10 хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан үнийн дүнгээс үүргийн дагуу үлдсэн мөнгийг буцаан олгох эсэх асуудлыг шийдвэрлээгүй байна гээд шүүхийн шийдвэрт дурьдсан. Ийм учраас шүүх шийдээд алданги болон анз авахдаа бололцоогүй байна гэдгийг нь дурьдаад өгсөн байж байна. Ингээд Х. шүүхэд нэхэмжлэл гаргахдаа д холбогдуулж 15,000,000 төгрөгийн зээл, Л.т холбогдуулж 30,000,000 төгрөгийн зээлийн нэхэмжлэл шаардлага гаргасан учраас гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нь тохируулаад шүүх иргэн гээс 13,870,000 төгрөгийг гаргуулж -д олгох. Хариуцагч Л.ын итгэмжлэгдсэн төлөөлөгч машины 21,000,000 төгрөг, ажилласан хугацааны урамшуулал 17,000,000 төгрөг, тэмдэгтийн хураамж 347,*******50 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас шүүх хуралдаанд дээрхи шаардлагаасаа татгалзсан. Мэдүүлэгтээ 8788 ДАР улсын дугаартай авто машиныг худалдах, худалдан авах гэрээ хийж байгууллагын нэр дээр шилжүүлж авсан байна гэж мэдүүлдэг боловч шүүх хуралдаанаар нотлох баримтыг шинжлэн судлахад авто тээврийн газраас материалыг татуулж авч ирэхэд хэргийн материал дүгнэлтэд дурьдагдсан гэрээ байхгүй байсан гэдэг үндэслэлээр худалдах худалдан авах гэрээ хийгээгүй байсан байхгүй болохыг дурьдсан. Л.аас авсан гэх тоёото маркийн улсын дугаартай машиныг захирал Х. өөрийн хувиасаа зээлсэн мөнгөн дүнд тооцож авсан гэж тайлбартаа гаргаж байсан. Тооцож авсан гээд байгаа эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоол материал нотлох баримттай зөрүүтэй байна. Л.ын машиныг хувиасаа өгсөн зээл суутгаж авсан гэдэг нь үндэслэлгүй гэдгийг прокурорын удаа дараа гарч байсан тогтоол болон шүүх хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад бүрдүүлж өгсөн материалуудтай зөрүүтэй байсан учраас энэ бол худал юм байна гэдгийг шүүх тогтоогоод шүүхийн шийдвэр гарсан. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр иргэн Х.Гэрэл-Од буюу -ийн гаргасан 71,560,000 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоод хариуцагч Л.ын сөрөг нэхэмжлэл 21,000,000 төгрөгийг ханган шийдвэрлээд хариуцагч гээс 13,870,000 төгрөг гаргуулахаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Үүний дараа хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа 2015 оны 08 дугаар сарын 1*******-ний өдрийн ДАУ 1*******1 тоот зээлийн гэрээнд талуудын зээлдүүлэгч -ийн ялалт авто ломбард зээлдэгч нар гэж тодорхойлсон. Л. нь энэ гэрээнд ямар нэгэн үүрэг хүлээж оролцоогүй. Х.ын банкны данснаас 22,000,000 төгрөг, нийт 2*******,000,000 төгрөг Л. руу шилжсэн гэж байгаа үед нэхэмжлэгч ямар хамааралтай болох нь тогтоогдохгүй байна. Х. хамааралтай юу гэдгийг ярина. Х.аас зээлсэн алданги нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлгүй байна үзээд явж байгаа. г яадаг бэ гэхээр алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулж гүйцэтгээгүй үнийн дүнгийн хохирлыг барагдуулаад 20,7*******4,000 төгрөг болгож төлүүлэхээр өөрчлөлт орсон. 45,000,000 төгрөгийн 20,7*******4,000 төгрөг нь Х.од олгох нь зүйтэй байна гээд зээлээс төлөгдчихөж байна. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу авах ёстой учраас хохирлоосоо хасна. Х.ын данс руу удаа дараа 1*******1 тоот гэрээнийхээ дагуу мөнгө шилжүүлээд зээлээ төлөөд явж байсан. *******,480,000 төгрөг нь хавтаст хэрэгт авагдснаар тогтоогддог. Ингээд 21,000,000 төгрөг, зээлийн хэвийн хүчин төгөлдөр зээл явж байхад энэ хүн өөрөө хэт хардах, үл итгэх байдлыг бий болгож өөрийгөө хохирсон гэж үзээд явж байдаг. Тэгээд өөрийнхөө 15,000,000 төгрөгийн үнэтэй тоёото маркийн машиныг нь хурааж аваад түүнийгээ яасан тухай шүүхэд гаргаж ирүүлээгүй. Энэ талаараа дахиад дээд шүүхэд гомдол гаргасан байдаг. Дээд шүүхээс захирамж гараад анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр өнөөдрийг хүртэл үйлчилж байгаа юм. гэж үгүйсгэсэн.

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн сум хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1038 дугаартай шүүгчийн захирамж, газрын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 136 дугаартай хариу мэдэгдэх , Х.ын банк дансны хуулга, газрын 2016.06.07-ны өдрийн 512 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, газрын 2016.0*******.23-ны өдрийн 877 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, хэргийн анхан шатны шүүхийн 201*******.01.16-ны өдрийн 84 тоот , хэргийн анхан шатны нгүүхийн 2018.03.20-ны өдрийн 323 дугаартай шийдвэр/, хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.05.14- ны өдрийн 54 дугаартай магадлал, хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.12.03- ны өдрийн 27 дугаартай тогтоол, хэргийн анхан шатны шүүхийн 201*******.03.07-ны өдрийн 1038 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, газраас ирүүлсэн 1*******180008******* дугаартай эрүүгийн 6 хавтаст хэрэгт авагдсан Х., Л., нарын мэдүүлэг, нүүрнлдүүлэн байцаасан мэдүүлэг, дансны хуулга зэрэг баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

6. -ийн хувьцаа эзэмшигч Х. нь -ийн салбар болох Ялалт авто ломбардыг т 2014 оны 12-р сард байгуулж, Л.ыг тус салбарын захирлаар ажиллуулсан, ийнхүү ажиллаж байх хугацаандаа Л. нь Х.ын данснаас өөрийнхөө банк 50840*******7236 тоот дансруу 2015 оны 8 дугаар сарын 1*******-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* *******80 000 төгрөг шилжүүлж авсан үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, Л., нарыг нүүрэлдүүлж байцаасан 201******* оны 02 дугаар сарын 22-ны өдрийн ...Миний хувьд урьд мэдүүлсэн байгаа өөрийнхөө дансанд 2 удаагийн гүйлгээгээр 2******* *******80 000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг яах гэж авсан гэхээр Ялалт ломбарданд 14 840 000 төгрөгний зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд энэ зээлийн үлдэгдэлийг Сая доллар ломбарднаас өөрөө түр хугацаанд зээл чөлөөлөх гэж авч ирсэн байсан тэр мөнгийг нь 2******* *******80 000 төгрөгнөөс төлсөн гэсэн мэдүүлэг, Л.ын 201******* оны 02 дугаар сарын 22-ны өдөр өгсөн ...Харин гийн зээлийг хаах гэж Сая доллар ломбарднаас зээл чөлөөлсөн 14 840 000 төгрөгийг төлөх гэж би 20 000 000 төгрөгийг өөрийн дансруугаа авсан. Үүнээс үлдсэн мөнгө болон сүүлд авсан ******* *******80 000 надад хувийн зээлийн өртэй байсан учраас би тэр мөнгийг нь авсан...Х.ын данснаас би өөрөө шилжүүлсэн юм. Х.ын 5176003050 дугаартай данс нь Ялалт ломбарданд ашиглагдаж байсан бөгөөд тэр данснаас гүйлгээ хийх эрх нь интернет банкаар надад байсан болохоор би мөнгийг шилжүүлсэн юм гэсэн мэдүүлгээр тогтоогдсон.

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ....Л.ын дансанд 2015 оны 8 дугаар сарын 1*******-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* *******80 000 төгрөг орж ирсэн нь үнэн.Гэхдээ энэ мөнгөний гүйлгээний утга дээр ДУА 1*******1 зээл гэсэн утга бичигдсэн байгааг анхаарна уу.Энэ 2******* *******80 000 төгрөгийг д зээлдүүлсэн. Х.ын хувийн данснаас орж ирсэн 2******* *******80 000 төгрөгийг -иар зээлж авсан гэж маргаж байна.

8.Хариуцагчийн дээрхи тайлбар нотлогдохгүй байх тул хариуцагч Л.аас 2******* *******80 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.од олгож шийдвэрлэх үндэстэй байна. Тодруулбал Х.ын данснаас Л.ын данс руу 2******* *******80 000 төгрөг төгрөг шилжүүлэхдээ гүйлгээний утгыг ДАУ 1*******1 зээл гэж бичсэн байх боловч дээрхи гүйлгээг Л. өөрөө хийсэн нь мөрдөн байцаалтын явцад түүний өгсөн мэдүүлгээр тогтоогдсон, харин тэрээр дээрхи 2******* *******80 000 төгрөгийг д шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй, хэрэв гийн зээлийг хаасан гэж байгаа бол гээс шаардах эрх нь нээлттэй юм.

*******.Иймд хариуцагч Л.ыг Х.ын данснаас өөрийнхөө банк 50840*******7236 тоот дансруу 2015 оны 8 дугаар сарын 1*******-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ******* *******80 000 төгрөг шилжүүлэн авч үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэстэй байна.

10.Харин Л. 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 11 500 000 төгрөгийг өөрийн банкны 508 40******* 7236 тоот данснаас 504 635 7043 данс руу аас гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн, 11 500 000 төгрөгийг зээлж авсан байх тул 11 500 000 төгрөгийг Л.аас шаардах эрхгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас орох байсан орлого 30 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.Үндэслэл нь Эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл гэдэгт гэрээний зөрчлийн улмаас эд юмс гэмтэх, устах, эд хөрөнгийн өртөг, үнэ цэнэ буурах, алдагдах зэрэг шалтгаанаар үүрэг гүйцэтгүүлэгч этгээдэд байсан эд хөрөнгийн хорогдсон дүнг ойлгох ба нэхэмжлэгч орох байсан орлогоо юунд үндэслэж 30 000 000 төгрөг гэж тодорхойлсон нь тодорхойгүй, баримтаар тогтоогдоогүй, хариуцагч Л. Х.ын өмнө гэрээгээр үүрэг хүлээгээгүй байна.

12.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарсан, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа гэсэн тайлбар гаргасан боловч хэргийн давж заалдах шатны шүүхийн 54 дүгээр тогтоолоор Энхжин-Инвест -ийн нэхэмжлэлтэй Л., нарт холбогдох хэргийг хэлэлцэж, гээс түүний Энхжин-Инвест -иас зээлсэн 15 000 000 төгрөгтэй холбоотой маргааныг шийдсэн, харин Х.ын Л.аас нэхэмжилж буй 2******* *******80 000 төгрөгийн талаар шүүхийн шийдвэр гараагүй байна.

13.Түүнчлэн газрын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 165 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах болон Хөрөнгө завших гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хаасан байх ба энэ нь Х.ын иргэний журмаар шүүхэд хандах эрхийг хязгаарлахгүй болохыг дурьдав.

14.Нэхэмжлэгч Х. 201******* оны 03 дугаар сард Л.т холбогдуулан нэхэмжлэл гаргасныг иргэний хэргийн анхан шатны шүүхийн 201******* оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1038 дугаар захирамжаар ...нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоолыг 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гаргасан зэргээс нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн болно.

15.Иймд дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.аас нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн 2******* *******80 000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 307 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заав.

 

Монгол Улсын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1.1.-д заасныг баримтлан хариуцагч Л.аас 2******* *******80 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас ******* 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 517 850 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Л.аас 307 850 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.од олгосугай.

3. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан 2023 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 1613 дугаар шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээсүгэй.

4. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* дүгээр зүйлийн 11*******.2, 11*******.7, 120 дугаар зүйлийн 120.2 хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА