Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2023/0465

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:С.Э, РД:ЧН*******, Хаяг: Улаанбаатар хот, *** дүүрэг, * дүгээр хороо, *-р хороолол, **-р байр, ** тоот;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:А.З, РД:ШД********, Хаяг: Улаанбаатар хот, ***** дүүрэг, *  дүгээр гудамж, ** тоот

Хариуцагч:Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс, Хаяг:Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 14-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж/;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Ө;

Гуравдагч этгээд:Г.Б, РД:УХ**********, Хаяг: Улаанбаатар хот, ********** дүүрэг, ** дугаар хороо, **-р байр, *** тоот;

Гуравдагч этгээд:К м ББСБ ХХК, Хаяг: Улаанбаатар хот, ********* дүүрэг, * дугаар хороо, Бага тойруу гудамж, **-* тоот;

Гуравдагч этгээд К м ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:О.Д, О.Б нарын хооронд үүссэн,

Нэхэмжлэгч С.Э-ийн гаргасан Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.Э-ийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхийг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Баянзүрх дүүргийн 20-р хороо, **** **** **** /*****/ ***/* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-22********/-ийг 2010 оны 1 сарын 22-ны өдөр Г.Б-ы нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г.Б болон К м ББСБ-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18, 2013 оны 03 дугаар сарын 22-ны бүртгэлүүдийг хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З, гуравдагч этгээд Г.Б, түүний өмгөөлөгч Ч.Г, Гуравдагч этгээд К м ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэг.Нэхэмжлэлийн шаардлага, процессын түүх:

            1.Нэхэмжлэгч С.Э нь шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлээ олон удаа өөрчилж, нэмэгдүүлж, тодруулсан учраас шүүхийн шаардсанаар 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн бичгээр тодруулж ирүүлсэн, шүүх энэхүү дараахь шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.Үүнд:

1.1.Шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч нь: ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өмчлөгчөөр С.Э-ийг бүртгэхээс татгалзсан Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн мэдэгдлийг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах,

1.2.С.Э-ийг ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэхийг Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах,

1.3.Улсын бүртгэлийн Ү-22******** дугаартай Баянзүрх дүүргийн 20-р хороо, **** **** **** /*****/ ***/* хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн 2010 оны 1 сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах,

1.4.Г.Б болон К м ББСБ-ийн хооронд байгуулсан ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлүүдийг хүчингүй болгуулах агуулга бүхий шаардлага гаргасан байна.

2.Шүүхээс шүүх хуралдааныг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр явуулахаар товлон зарласнаас хойш нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хангаж 2 удаа, гуравдагч этгээд К м ББСБ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д, О.Б нарын гаргасан хүсэлтийг хангаж болон тэдгээрээс шалтгаалж 5 удаа, гуравдагч этгээд О.Б-ы гаргасан хүсэлтийг хангаж 5 удаа, шүүгчийн гаргасан захирамжид давж заалдах журмаар гомдол гаргасан шалтгаанаар 2 удаа, нийт 14 шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

            3.Ийнхүү талуудын хүсэлтийн дагуу шүүх хуралдаан хойшилсноор, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасан хугацааг 297 гаруй хоногоор хэтэрсэн байна.

4.Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ:

С.Э миний бие 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр А т б х ХХК-ийн захирал Г.Б-тай Хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээг байгуулсан боловч А т б х ХХК, түүний захирал Г.Б нь гэрээгээр тохиролцсон хугацаанд, гэрээнд заасан хувийн сууцыг барьж хүлээлгэн өгөөгүй тул арга буюу өөрийн хөрөнгөөр 2011 онд тус хувийн сууцыг барьж дуусгасан.

Улмаар А т б х ХХК-ийн захирал Г.Б нь өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй тул С.Э миний бие Баянзүрх дүүргийн 2 хороо, **** **** **** /*****/ ***/* хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж гаргасан ба тус шүүхийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 3**** дүгээр шийдвэрээр Баянзүрх дүүргийн 2 хороо, **** **** **** /*****/ ***/* хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр намайг тогтоож шийдвэрлэсэн.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 00***дугаар тогтоолоор Г.Б-ы гаргасан хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тул анхан шатны шүүхийн 2020 оны 1 14-ний өдрийн 03**** дүгээр шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

С.Э би шүүхийн шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн 20-р хороо, **** **** **** /*****/ ***/* хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлт, мэдүүлэг гаргасан /мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгчөөр бүртгэх тухай албан тоотыг хүргүүлсэн байдаг/ боловч Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс нь "бүртгэхээс татгалзах тухай" мэдэгдлийг өгсөн.

Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс нь хууль зүйн үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан ба Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн холбох заалтуудыг зөрчсөн.

А т б х ХХК-ийн захирал Г.Б нь миний өмчлөлийн хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин 2010 оны 1 22-ны өдөр өөрийн нэр дээр гаргуулсан болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдсэн.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 20-р хороо, **** **** **** /*****/ ***/* хаягт байрлах хувийн сууц баригдаж дуусаагүй байхад дууссан мэтээр өөрийн нэр дээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2010 онд гаргуулсан байсан. /С.Э миний бие дээрх хувийн сууцыг өөрийн хөрөнгөөр 2011 онд барьж дуусгасан бөгөөд Г.Б нь тухайн үед ажиллаж байсан Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн даргад хэлж гэрчилгээ гаргуулсан талаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгээр нотлсон/

Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс нь баригдаагүй буюу баригдаж дуусаагүй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн байх ба Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/-ийн 12.4.1-д заасан "баримт бичгийг хүлээн авч, хянан үзэх", мөн хуулийн 12.4.2-т "шаардлагатай гэж үзвэл үл хөдлөх хөрөнгө байгаа газар биечлэн очиж, түүний хэмжээ, байрши танилцах" гэж заасныг зөрчсөн.

Г.Б нь хувийн сууц баригдаж дуусаагүй байхад дууссан мэтээр өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхдээ өөр байшин /хөрөнгө/-ийн зургийг ашигласан байсан ба Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэс нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 13.5.5, 14.1.1, 14.1.4, 15.2 дахь хэсгийг тус тус зөрчиж бүртгэл хийсэн байдаг.

Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 03**** дүгээр шийдвэрээр уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь Г.Б биш, С.Э намайг мөн болохыг тогтоон шийдвэрлэсэн ба Г.Б-ыг дээрх хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн бүртгэл нь хууль бус тул уг хууль бус эрхийг үндэслэн хийгдсэн барьцааны бүртгэл нь хууль бус бөгөөд хүчингүй юм.

Нөгөөтэйгүүр, К м ББСБ ХХК нь иргэн Г.Б-тай барьцааны гэрээ байгуулахдаа 113/6 тоот хувийн сууцны бодит байда танилцаагүй, барьцаа хөрөнгийг шалгах үүргээ огт биелүүлээгүй буюу С.Э миний амьдарч, эзэмшиж, ашиглаж байсан хувийн сууцыг барьцаалсан ба өнөөдрийг хүртэл хугацаанд зээлийн болон барьцааны эрхээ хэрэгжүүлэлгүй 10 жил өнгөрсөн байдаг.

С.Э би Баянзүрх дүүргийн 20-р хороо, Х тохой /13130/113/6 тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьж дуусгасан, тус хөрөнгийн хууль ёсны өмчлөгч бөгөөд 12 жилийн турш тухайн хувийн сууцандаа амьдарч байна.

Гэвч Г.Б болон Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн хууль зөрчсөн хууль бус үйлдэл, бүртгэлийн улмаас С.Э миний өмчлөх ноцтой зөрчигдөж, өөрийн барьсан хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх, хөрөнгийг захиран зарцуулах боломжгүй болоод байна. Иймд С.Э миний гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, зөрчигдөөд буй өмчлөх эрхийг минь сэргээн эдлүүлж өгнө үү гэжээ.

5.Нэхэмжлэгч С.Э шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Би 2009 онд Г.Б-тай хувийн сууц захиалах болон барьж гүйцэтгэх гэрээ хийсэн. Өмчлөгч тогтоогоод шүүхийн 3 шатны шүүхийн шийдвэрээ хүргүүлээд өөрийн нэр дээр бүртгүүлж авах гэтэл ***** К м ББСБ ХХК-д 2010 барьцаанд тавьсан байна.

Нэгэнт барьцаанд байгаа учраас миний нэр дээр бүртгэж өгөхгүй гэсэн тул захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Г.Б хагас дутуу карказ бариад надад дуусгаж өгөөгүй.

Миний хөрөнгөөр боссон байшинг ***** өөрийнхөө нэр дээр бүртгүүлээд барьцаанд тавьсан нь үндэслэлгүй.

Үл хөдлөх хөрөнгийн газар үзлэг хийхэд шүүгч, С.Э хоёр л компьютер рүү шагайсан гэж Г.Б ярьсан, би өөрийнхөө өмч хөрөнгийн бүртгэлүүдийг үзүүлье, энэ байшин миний нэр дээр байхгүй гэж л шалгуулсан.

Өөр хүнд үзүүлэхгүй байсан ч болно гэж шүүхээс сануулахад би энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ над дээр байхгүй, зөвхөн ***** дээр байгаа гэдгийг гэрчлүүлэхийн тулд өөрийнхөө нэр дээр байгаа бүх эд хөрөнгийн жагсаалтуудыг улсын бүртгэгчтэй хамт шүүгчид шалгуулсан.

3 шатны шүүхээр явж байхад Г.Б хөрөнгийг барьцаанд тавьсан гэдгээ нуусан байсан. Барьцаанд авьсан хүмүүс нь байшингаа үзээгүй, манай байшинг балгас гэж хэлсэн. К м ББСБ ХХК нь 2010 онд барьцаанд авсан. К м ББСБ ХХК-иас зээлийн өргүй гэж тодорхойлолт ирсэн байгаа. Улсын бүртгэлд үзлэг хийхэд ганцхан Г.Б-ы нэр дээр байгаа. Миний хувьд гаргасан нэхэмжлэлийнхээ 4 шаардлагыг дэмжиж байна гэв.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлага Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтсийн "Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах, ***** дүүргийн ** дугаар хороо, *** *** *** /*****/***/* тоот хаягт байрлах хувийн тухай мэдэгдэл"-ийг хүчингүй болгуулах; сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.Э-ийн нэр дээр бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст даалгах, Баянзүрх дүүргийн **-р хороо, **** **** **** /*****/ ***/* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө /Ү-22*********/-ийг 2010 оны 1 сарын 22-ны өдөр Г.Б-ы нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, ***** дүүргийн ** дугаар хороо, *** *** *** /*****/***/* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г.Б болон К м ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн бүртгэл /2012 оны 09 дүгээр сарын 18, 2013 оны 03 дугаар 22-ны /-үүдийг хүчингүй болгуулах гэж гаргасан.

2020 оны 1 сарын 14-ний өдрийн ***** тоот Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй гэдгийг тогтоож, өмчлөгчөөр тогтоосон.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүх *****ы гаргасан гомдлыг хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж, тогтоол гаргаснаар энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Энэ шүүх дээр оролцуулаагүй гэдэг асуудлыг ***** өөрөө тайлбарладаг, энийг гуравдагч этгээд К м ББСБ ХХК-ийн төлөөлөгч дэмжиж яриад байгаа.

Гэтэл хэргийн материалд авагдсан 2020 оны 1 сарын 14-ний өдрийн ***** дугаар шийдвэртэй хэрэг дээр өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцсон, төлөөлөгч оролцуулсан, өмгөөлөгч оролцсон шүүх хуралдаан болдог 1 сарын 14-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй учраас зөвхөн энэ хурал *****-ыг оролцуулахгүйгээр хийгдсэн.

***** өөрийнхөө эрх ашгийг хамгаалаад Э*******т холбуулаад сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан болох нь шүүхийн шийдвэрт тодорхой дурдагдсан байдаг. Өөрөөр хэлбэл, Э*******ээс нийт 631,483, 760 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаад өөрийн эрх ашгаа хамгаалаад явж байсан.

Тэгэхээр *****ыг Баянгол дүүргийн шүүхийн шийдвэртэй хэрэг дээр оролцуулаагүй гэдэг гуравдагч этгээдүүдийн тайлбар хууль зүйн үндэслэл байхгүй. Бодит нөхцөл байдлыг илтэд гуйвуулсан тайлбар хэлж байсан.

Гүйцэтгэх хуудас 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 00*** дугаар гүйцэтгэх хуудас бичигдээд албадан гүйцэтгэх захирамж гарсан. Үүний дагуу Э******* шүүхийн шийдвэрээ албадан гүйцэтгүүлэхээр шүүхийн шийдвэрт өгсөн, нөгөө талдаа улсын бүртгэлд мэдүүлэг гаргасан байдаг.

Гэтэл Баянзүрх дүүргийн улсыг бүртгэлийн хэлтсээс татгалзсан хариу ирсэн. Татгалзсан хариу нь хууль зүйн үндэслэлгүй. Мэдэгдэлдээ *** ***тай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна гэдэг асуудал яригдсан.

Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримтаар авч үзэхэд энэ бүх үйл явдал болохоос өмнө буюу мэдүүлэг гарахаас өмнө *** ***тай байгуулсан зээлийн барьцааны зээлийн төлөлт бүрэн төлөгдөөд дууссан, энд барьцааны бүртгэлтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй нөхцөл байдал тогтосон.

Бүртгэлээс татгалзсан мэдэгдлийн 1 дэх хуудаст *** ***тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй гэдэг асуудал хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоож байна. Өөрөөр хэлбэл, эрх хүлээн авагчийн зээл төлөгдсөн барьцаанд байхгүй гэдэг нь албан бичгээр тогтоож байна.

К м ББСБ ХХК-ийн барьцаанд бүртгэлтэй гэж байна.

Гэтэл тухайн хөрөнгийг анх барьсан, барьснаасаа хойш 2011-2023 оны хүртэл 12 жилийн хугацаанд тасралтгүй амьдарч байгаа өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь нэхэмжлэгч Э******* мөн.

Нэхэмжлэгч нь *****ы бүртгэл хууль бус гэдгээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгээд оролцож байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор К м ББСБ ХХК-ийг тухайн эд хөрөнгийг барьцаанд бүртгэх хууль зүйн үндэслэлгүй байна. Барьцаанд бүртгэсэн нь холбох хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг асуудал тогтоох учраас К м ББСБ ХХК барьцаанд байгаа гэдэг үндэслэл нь үндэслэлгүй болж байна.

Г.Б 2010 оны 10 сарын 22-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуугдсан Ц-с 2011 онд Э******* өөрөө энэ байшин барьж дуусгасан, яагаад байшин баригдаагүй байхад 2010 онд *****д дууссан хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөөд байгааг асуухад гэрч тухайн үед манай дарга надаа хэлээд байшин баригдаж дуусаагүй байхад 2010 онд гэрчилгээг гаргуулсан гэж мэдүүлсэн. Энэ нь хууль бус арга хэрэгслээр өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоож байна.

Улсын бүртгэлийн тухай хууль болоод эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиараа баригдаагүй байшин дээр баригдсан мэтээр гэрчилгээ гаргах хууль зүйн үндэслэл байхгүй, Улсын бүртгэл шалгах үүргээ биелүүлээгүй болох нь тогтосон. Тэгэхээр Г.Б дээр гаргасан гэрчилгээ дээрх байдлаар хууль бус гэрчилгээ болсон.

К м ББСБ ХХК 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж барьцаанд тухайн хөрөнгийг авсан байдаг. Энэ зээлийн гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дууссан байгаа. Мөн 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 8 сарын хугацаатай зээлийн нэмэлт гэрээг байгуулсан. Энэ зээлийн хугацаа 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дуусаж байгаа.

Гэтэл К м ББСБ ХХК нь манай эрх ашиг хөндөгдөж байна гэж үзээд гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргаад үүнийг нь шүүх хүлээн аваад оролцуулаад явсан.

2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс өнөөдөр 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл бараг 10 жилийн хугацаанд энэ зээлээ огт шаардаагүй. Яагаад шаардахгүй байгаа юм, Манай барьцаанд байгаа бид зээл өгсөн авч чадаагүй байна гэвэл шүүхэд хандаад зээлээ төлүүлэх боломжтой байсан.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлд заасан гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа. Ингээд үзэх юм бол энэ зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Шаардах эрхтэй гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Монгол банкнаас ирсэн нотлох баримтад К м ББСБ ХХК эрх бүхий байгууллага буюу зээлийн мэдээллийн санд энэ зээлээ төлсөн гэдэг мэдээллээ өгсөн юм байна гэж ойлгосон. Ингээд үзвэл гуравдагч этгээдэд барьцааны эрх байхгүй үүсэхгүй юм байна. Хууль зүйн хувьд барьцаалах асуудал яригдахгүй юм байна. Барьцаалах асуудал байлаа ч гэсэн хууль бус арга хэрэгслээр хууль зөрчиж гэрчилгээ олгосон барьцааны гэрээ байгуулах хууль зүйн үндэслэл байхгүй гэдэг нь тогтоож байна.

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 30.1.5-т Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан үндэслэлээр барьцааны зүйлийг худалдан борлуулсан, эсхүл барьцаалагчийн өмчлөлд шилжүүлсэн гэж, мөн хуулийн 29.1.1-т бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 3 зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа бол бүртгэхээс татгалзана гэж заасан.

Гэтэл хуулийн 30.1.5 дахь хэсэгт заасан үндэслэл байхгүй, К м ББСБ ХХК барьцаанд бүртгэгдсэн байж байгаад барьцааны зүйлээрээ үүргийн гүйцэтгэлийг хангуулсан бол улсын бүртгэл Э*******ийн нэр дээр бүртгэл гаргаж өгөхгүй байх нь зөв байсан.

Өнөөдрийг хүртэл хугацаанд барьцааны зүйлээр К м ББСБ ХХК барьцааны үүргийн гүйцэтгэлийг хангуулаагүй учраас энэ 30.1.5, 29.1.1-т заасан бүртгэхээс татгалзах хууль зүйн үндэслэл бүрдээгүй.

Өөрөөр хэлбэл 291.1-29.1.6 дахь хэсэгт заасан барьцааны асуудал байхгүй учраас улсын бүртгэл бүртгэх ёстой байсан гэж харж байна. Мөн мэдэгдлийн үндэслэл Эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5-ийн шүүх, арбитрын шийдвэрээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэхэд улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авах боломжгүй болсон гэдэг хуулийн заалтыг үндэслэж гаргаад байна. Энэ хуулийн заалт нь харин ч нэхэмжлэгч С.Э-ийг өмчлөгчөөр бүртгэх хууль зүйн үндэслэл юм. Бүртгэх хууль зүйн үндэслэлийг бариад бүртгэхээс татгалзсан хууль зүйн үндэслэлгүй болсон байна.

Мөн хуулийн 5.5-д Энэ хуулийн 5.3-т заасан эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг дараах үндэслэлээр дахин олгоно, мөн хуулийн 5.7-д Энэ хуулийн 5.5.5-д заасан тохиолдолд мэдүүлэг гаргагчийн өргөдөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан бичгийг үндэслэн улсын бүртгэгч ажлын 15 өдрийн дотор гэрчилгээг дахин олгоно гэж заасан байдаг.

С.Э хавсаргах ёстой бүх баримт бичгээ хавсаргаад Улсын бүртгэлийн хэлтэст өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл мэдүүлгээ гаргаад 3 шатны шүүхийн шийдвэрээ хавсаргаад мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан тоотыг явуулсан. Ингээд энэ хуулийн 5.7-д заасны дагуу 15 хоногийн дотор бүртгэх ёстой байсан ч хуулиа зөрчиж бүртгэхээс татгалзсан үйлдэл хийсэн. Нөгөө талаар Баянзүрх дүүргийн улсын бүртгэлээс татгалзсан мэдүүлгийг ирүүлэхдээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан татгалзах үндэслэлийг баримтлаагүй. Захиргааны акт хууль зүйн үндэслэлийг баримтлах ёстой. Энэ захиргааны акт нь захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг хангахгүй, хууль зүйн үндэслэлгүй болсон нь дээрх байдлаар тогтоож байна.

Мөн Үндсэн хуулийн 5 зүйлийн 2 дах хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1, Шүүхийн тухай хуулийн 11.1, 22.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүн хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана. Гэтэл нэгэнт хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаад иргэн хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй байтал Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс дээрх хуулийн заалтуудыг зөрчиж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс татгалзсан, мөн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1-д хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх нь төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим байдаг. Энэ зарчмыг мөн зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40.3-т захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана гэж заасан заалтуудыг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх бүрэн хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар болон дүгнэлтдээ:

Шүүх хуралдааныг хойш татах Г.Б-ы хүсэлтүүдийг хангаад шүүх хуралдааныг жил гаран хойшлууллаа. Одоо хийх хугацаа болсон.

Г.Б-ы өмгөөлөгч хугацаа ярьж байна. *****ыг 2010 онд өөрийнхөө нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулаад барьцаанд тавьсныг огт мэдээгүй. Надад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг uаргаж өгнө гэсээр байгаад 2017 он болгосон юм. 2016 онд үл хөдлөх хөрөнгийн албан бичиг өгсөн байдаг. Төлбөр тооцоо байхгүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаад өгөөч гэж. Тэгээд хүлээгээд л байсан гаргаж өгөхгүй болохоор 2017 онд анх цагдаагийн байгууллагад 2 удаа өгсөн, явсаар байгаад сүүлдээ иргэний хэргийн шүүхээр шийдүүлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж аваад барьцаанд тавьсныг би сүүлд мэдсэн.

Барьцаанд тавихад нь К м ББСБ ХХК ирээд үзсэн бол тэнд би амьдарч байсан.

Хувийн сууц надад дээр бүртгэлгүй зөвхөн Г.Б дээр бүртгэлтэй байгаа нь үзлэгээр нотлсон, бүгд оролцсон. Гэрч Ц.Ц мэдүүлэгтээ 8, 9 байшин нэг зурагтай байсан, манай дарга байшин баригдаагүй ч гэрчилгээг нь гаргаад өгчих гэсэн нь арын хаалгаар гаргасан гэдэг нотлсон. Миний хөрөнгийг Г.Б өөрийнхөө нэр дээр гаргуулж барьцаанд тавьсан нь буруу, барьцаанд авсан К м ББСБ ХХК-ийн хуульчид манай байшинг балгас гэж нэг биш удаа хэлсэн. энэ олон жилийн хугацаанд барьцаа хөрөнгөө хангуулах гэж ирээгүй, 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Тиймээс үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр болгуулах шийдвэр гаргаж өгнө үү.

Энэ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахад манай байшинг барьж дуусаагүй байсан. Хуурамчаар авсан. Үүнийг дагаад барьцаалсан гэрээ нь хүчингүй болно гэж үзэж байна гэв.

8.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар болон дүгнэлтдээ:

Хэргийн материалд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах тухай мэдэгдэл авагдсан байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан тоотуудыг гуравдагч этгээдүүдийн өмгөөлөгч дурдаж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гарсан эсвэл үүргийн гүйцэтгэлийг хангуулаад өмчлөгч шилжсэн бол бүртгэхээс татгалзана гэж заасан. Энэ албан тоотууд нь Үндсэн хуульд заасан хүний өмчлөх эрхийг хязгаарлахгүй юм. Иймд мэдэгдэл нь хууль зүйгээр татгалзсан асуудал яригдана. ***** өмчлөх эрхийн гэрчилгээг яаж гаргуулаад байна вэ, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой бусад эд хөрөнгийн бүртгэлийн тухай 2003 оны хууль байгаа. Энэ хуулийн 13.5, 13.5.1-д заасан нотолсон баримтгүйгээр улсын бүртгэл нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийг зөрчсөн, мөн хуулийн 13.5.5-д барилга байгууламжийн план зургийг хавсаргана гэж заасан. Гэтэл хэргийн материалд авагдсан баримтаас үзвэл Э*******ийн одоо амьдарч байгаа байшин биш өөр байшингийн зураг хавсаргасан үүнийг нь улсын бүртгэл шалгаагүй. Ингээд үзвэл *****ы нэр дээр бүртгэсэн бүртгэлүүд нь хууль зөрчсөн бүртгэл учраас ***** өмчлөх эрх байхгүй юм.

Нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол нь яаж зөрчигдөж байгааг мөн дурдсан. 2009 онд гэрээ хийсэн, байшин баригдаагүй, 2011 онд тодорхой хэмжээний эд хөрөнгө өөрөө гаргаад байшин барчихлаа. Бариад дуусахад аль өмнө нь 2010 онд гэрчилгээ гаргуулаад барьцаанд тавьчихсан. Энэ хүний өмчлөх эрх зөрчигдөхгүй юу, өмчлөгчийн эрх ноцтой зөрчигдөж байна.

***** хууль бус аргаар гэрчилгээ гаргуулж аваад К м ББСБ ХХК нь мэдсээр байж барьцаанд авсан байна. Хууль зөрчсөн гэрчилгээг үндэслээд барьцаанд авсан нь хүчинтэй байх юм уу, өөрөөр хэлбэл хууль бус бүртгэлийг үндэслэсэн бүртгэл дагаад хүчингүй болох ёстой, нөгөө талаараа Э******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэхдээ ***** дээр хууль бус асуудал гарсан байна үүнийг би хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад баримтуудтай танилцсаны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэлээ гэдэг шаардлагыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй юм.

Яг энэ асуудлыг нотолсон баримт давж заалдах шатны тогтоол байгаа, нэхэмжлэлийн шаардлага гаргасан үүнийг хүлээн авахаас татгалзсан үүнийг давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэсэн учир татгалзсан татгалзал үндэслэлгүй байна гэж шүүгчийн хүлээн авахаас татгалзсан захирамжийг хүчингүй болгосон. Иймээс хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй юм.

*****ы нэр дээр гаргасан гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлага гаргаад энэ холбох хууль зөрчсөн гэдэг тогтоогоод энэ бүртгэлийг хүчингүй болгохоор шүүх шийдсэн тохиолдолд К м ББСБ ХХК-ийн барьцааны бүртгэлийг хүчинтэй хэвээр үлдээх боломжтой юм уу, боломжгүй яагаад гэвэл нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдээд *****ы нэр дээр гэрчилгээ гарах ёсгүй, хууль зөрчсөн, төрийн захиргааны байгууллага буруутай гэдийг тогтоогоод барьцаа нь хүчингүй болох ёстой.

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг өнөөдрийг хүртэл дуусаагүй. 2022 онд улсын бүртгэлд мэдүүлгээ гаргаад 2 удаагийн гомдол гаргасан. Иймээс шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байхгүй юм. Нэмэгдүүлсэн шаардлагад мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай гуравдагч этгээдийн өмгөөлөгч ярьж байна. Энэ нь өөрөө нэмэгдүүлсэн биш ээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн юм. Өөрөөр хэлбэл хамгийн анх гаргасан эс үйлдэхүй гэдэг шаардлагыг хуульд заасан хугацааны дотор шүүхэд гаргаад шүүх бүрдүүлбэрийг хараад шаардлага хангасан учраас захиргааны хэрэг үүсгэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагаа өөрчилсөн учраас хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж өгөх үндэслэлүүд байна.

Манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдсэнээрээ гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх нөхцөл байдал байхгүй байна. Монгол банкнаас зээл төлөгдсөн гэдэг агуулгаар ирсэн, Санхүүгийн зохицуулах хороо 2018-2023 он хүртэлх хугацаа тодорхойгүй гэсэн.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн оролцогч нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй эсвэл эх сурвалжаа заах үүрэгтэй, гуравдагч этгээдийн зүгээс зээл төлөгдөөгүй талаар баримтаа гаргаж өгөөгүй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээрээ бусдын эрхийг зөрчих асуудал байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй байна гэв.

9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Иргэн С.Э-ийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан Ү-22********* дугаартай Баянзүрх дүүргийн 2 хороо, Х тохой /13130/113/6 хаягтай хувийн сууц нь өнөөдрийн байдлаар иргэн Г.Б-ы өмчлөлд бүртгэлтэй байна.

Уг хувийн сууцны эрхийн улсын бүртгэлд "*** ***" ХХК-тай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн, "К М" ББСБ-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ тус тус бүртгэлтэй байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3, 2017 оны 3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4, 2021 оны 4- дугаартай албан бичгээр тус тус тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Мөн хувийн хэрэгт иргэн С.Э-ийг өмчлөгчөөр тогтоосон Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2020 оны 102/ШШ2020/03**** шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 381 дүгээр магадлал, иргэн С.Э-ийн өмчлөлд эд хөрөнгийг шилжүүлэх тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1-146/2374,92 тоот албан бичгүүд тус тус ирүүлсэн байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 зүйлийн 30.5-д "Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно" гэж заасны дагуу дээрх хувийн сууцны эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр сэргээсний дараа бүртгэл хийх, 21 дүгээр зүйлийн 21.1д "барьцаалбарыг хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно" гэж заасныг тус тус үндэслэн бүртгэдэг тул иргэн С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

10.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн тайлбарт:

Иргэн *****ы 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 хороо х тохой /*****/ ***/*хаягтай хувийг сууцыг бүртгүүлэхээр ирүүлсэн байна. Иргэн ***** тэмдэгтийн хураамж, өөрөөр хэлбэл Баянзүрх дүүргийн Газрын албанаас 2018 онд 5 жилийн хугацаатай олгсон газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар эд хөрөнгө газар дээр тусгагдсан газрын кадастрын зургийг, барилга хот байгуулалтын газраас олгсон хаяг түүний хавсралт 2010 онд олгсон түүний хавсралт тоот тусгагдсан эд хөрөнгийн план зургуудыг хавсарган өгсөн байна. Иргэний гаргасан мэдүүлэг түүнд хавсаргасан материалууд Эд хөрөнгийн өмчлөх эр түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн дагуу гаргасан байна. Уг эд хөрөнгийг *** ***тай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн, К м ББСБ ХХК-тай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн Барьцаалан зээлдэх гэрээ тус тус бүртгэлтэй байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д Барьцаалбарын хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх, арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно гэж заасныг тус тус үндэслэл болгон бүртгэсэн тул барьцааны эрхийн бүртгэл хүчинтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 3, 2017 оны 3, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4, 2021 оны 4- дугаартай албан бичгээр тус тус тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 зүйлийн 30.5-д "Энэ хуулийн 30.1.4-т заасан үндэслэлээр тусгай тэмдэглэл хийсэн бол эрх бүхий этгээдийн шийдвэрийг үндэслэн тусгай тэмдэглэлийг хүчингүй болгоно" гэж заасны дагуу дээрх хувийн сууцны эрхийн улсын бүртгэлд хийсэн тусгай тэмдэглэлийг эрх бүхий этгээдийн шийдвэрээр сэргээсний дараа бүртгэл хийх, 21 дүгээр зүйлийн 21.1д "барьцаалбарыг хууль ёсны эзэмшигч, эсхүл барьцаалагчийн хүсэлт, эсхүл шүүх арбитрын шийдвэрийг үндэслэн барьцааны эрхийг дуусгавар болгоно" гэж заасныг тус тус үндэслэн бүртгэдэг тул иргэн С.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

11.Гуравдагч этгээд К м ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:

Иргэн Г.Б 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/1111/13/03/27 дугаар Зээлийн гэрээ байгуулж 150,000 доллар зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийлээд хэд хэдэн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан дотор нэхэмжлэгч С.Э-ийн шаардлагад дурдагдсан Баянзүрх дүүргийн 20-р хороо, Х тохой 113/6 тоотод байрлах 374,9 м.кв талбай бүхий улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байдаг. К м ББСБ ХХК Иргэний хуулийн 186 дугаар зүйлд заасны дагуу холбох бүртгэлийг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч Г.Б нь өнөөдрийн байдлаар 1 ч төгрөгийг үүргийн гүйцэтгэлд төлөөгүй байгаа бөгөөд мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.6-д ...ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үндсэн үүргээс гадна хүү, анз, хохирол болон шүүхийн зардлыг гаргуулна гэж заасны дагуу бидний шаардах эрх үүссэн байгааг дурдах нь зүйтэй гэжээ.

12.Гуравдагч этгээд Г.Б-ы шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбарт:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 03**** дүгээр шийдвэрийг гаргасан шүүгч Р.А*******ттай холбоотой гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газарт хянан шалгах ажиллагаа явагдаж байгаа болно.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З холбуулан гаргасан Улсын мөрдөн байцаах газарт хяналт шалгалт хийгдэж байгаа болно. Дээрх хэрэг маргааны үндэслэл нь талуудын маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө, түүний өмчлөл, эзэмшил хууль бусаар шилжүүлэх авлигатай холбоотой гомдол маргаан бөгөөд энэхүү гомдол маргааныг эцэслэн шийдвэрлэгдэж дуусах хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх үндэслэлтэй байна.

Иймд С.Э-ийн нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбох захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

13.Гуравдагч этгээд Г.Б-ы өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбарт:

Нэхэмжлэгчээс нийт 4 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Э*******ийн нэр дээр бүртгэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл хийхийг Баянзүрх дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байгаа. Дараагийн 3 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Эхний нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэлийн үндэслэл нь 2020 оны шийдвэрийн дагуу өмчлөгч болсон гэж байгаа. Харин улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэхгүй байгаа шалтгааныг К м ББСБ ХХК, *** ***тай байгуулсан 2012 оны барьцааны гэрээ байгаа.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016, 2017, 2018 оны албан бичгүүд байгаа учраас бүртгэх боломжгүй гэдэг хариулт өгсөн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.10-д зааснаар улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийхийг хориглоно гэсэн зохицуулалттай нийцэж байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ямар нэгэн хөдөлгөөн хийхийг түдгэлзүүлсэн тогтоол шийдвэр нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. Мөн К м ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ барьцааны гэрээнүүд нь өнөөдөр хүчин төгөлдөр байна. Үүнийг хүчин төгөлдөр бусад тооцсон ямар нэгэн шүүхийн шийдвэр байхгүй. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллага, шүүхэд хандахаасаа илүүтэйгээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эхэлж хандах ёстой байсан гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, энэ бүртгэлийг шууд даалгах нь боломжгүй байна гэж үзэж байна. К м ББСБ ХХК дээр зээлийн төлөлт нь төлөгдсөн. Монгол банкны лавлагаагаар тогтосон гэдэг зүйлийг нэхэмжлэгч ярьж байна.

Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн албан бичиг дээр 2018 оныг хүртэл К м ББСБ ХХК нь ***** гэдэг хүнтэй байгуулсан зээлийн гэрээний дагуу авлагатай гэдэг бүртгэлийг ирүүлж байсан баримтууд байгаа. К м ББСБ ХХК-д зээлийн төлөлт нь хийгдээгүй зээлийн барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа гэдэг зүйлийг харуулж байна. Тэгэхээр улсын бүртгэлийн байгууллагаас бүртгэхгүй байгаа нь хууль ёсны дагуу буюу гэрээ хүчин төгөлдөр байна гэдэг зүйл харагдаж байна.

Дараагийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд улсын бүртгэл бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Энэ нь үндэслэлгүй гэдэг өмнө нь миний ярьсан зүйлүүдтэй давхцаж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал мөн яригдах ёстой. Мэдсэнээс хойш 30 хоногийн хүчингүй болгуулах шаардлага гаргах эрх нь хуульд олгсон гэтэл мэдсэнээс хойш 30 хоногийн дотроо нэхэмжлэл гаргаагүй гэж үзэж байна. Дараагийн нэхэмжлэлийн шаардлага буюу *****ы гэрчилгээг хүчингүй болгуулах, мөн 2011 онд К м ББСБ ХХК-тай байгуулсан гэрээ бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдана.

Энэ олон жилийн дараа нэхэмжлэл гаргаж байгаа хүлээн авахаас татгалзах үндэслэл болно гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд нэхэмжлэл гэж юу вэ гэдгийг маш тодорхой заасан. Үүн дээр эрх ашиг нь хөндөгдсөн этгээд байна гэж байна. Тэгэхээр 2010 онд ***** гэдэг хүнд гэрчилгээ олгосон асуудал мөн 2011 онд барьцааны гэрээ байгуулсан асуудал нь нэхэмжлэгчийн яг ямар эрх ашиг нь хөндөгдөж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчийг 2020 онд өмчлөгчөөр тогтоосон. Үүнээс өмнө ***** гэдэг хүн 2010 онд өмчлөгчөөр тогтосон асуудал байгаа. 2011 онд барьцааны гэрээ байгуулагдсан. Тэгэхээр өмнө байгуулагдсан гэрээ мөн өмнө өмчлөгчөөр тогтосон асуудлууд нь тухайн үед Э*******ийн яг ямар эрх ашгийг хөндөж байгаа нь ойлгомжгүй байна. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой үндэслэлээр мөн эрх ашиг нь хөндөгдөхгүй байгаа үндэслэлээр 2, 3, 4 дэх нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэж хүсэж байна

14.Гуравдагч этгээд Г.Б-ы өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар болон дүгнэлтэд:

Улсын бүртгэлийн мэдэгдэлд үндэслэлээ заагаагүй гэж тайлбарлаж байна. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5.5.5, 5.7-д заасан үндэслэлийг дээрээ заасан байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шилжилт хөдөлгөөнийг зогсоосон гэдгийг бичсэн. Энэ нь Улсын бүртгэлийн тухай хуулийн 20.1.10-д улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх гэж заасан.

Тэгэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар очсон мэдээлэл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдээллүүдээр шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Монгол банкнаас ирсэн лавлагаагаар зээл төлөгдсөн гэж байгаа. Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн бичгээр 2018 он хүртэл зээл төлөгдөөгүй, энэ талаар тайлан ирүүлж байсан гэх албан бичиг нь бас ирсэн. 2 зөрүүтэй албан бичиг байгаад байна. Мөн барьцааны гэрээ зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр байгаа гэдгийг анхаарч үзнэ үү. К м ББСБ ХХК-ийн 2010 онд ***** гэдэг хүний бүртгэсэн бүртгэлийг хууль бус байсан гэдгийг мэдсээр байж барьцааны гэрээ байгуулсан гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл тухайн үед ***** гэдэг хүний бүртгэлийг хууль бус байсан гэдгийг тогтоосон шийдвэр хаана ч байхгүй. Өнөөдөр ч тэрийг тогтоосон зүйл байхгүй байна. Өөрөөр хэлбэл, 2010 онд ***** өмчлөгч байсан уу байсан, улсын бүртгэлийн гэрчилгээ гарсан уу гарсан, үүн дээр үндэслээд барьцааны гэрээ байгуулагдсан асуудал байгаа. 2010-2020 оны хүртэл Э******* гэдэг хүн хаана амьдарч байсан гэдгийг ойлгохгүй байна. 2020 онд энэ хүнийг өмчлөгчөөр тогтоосон шийдвэр гарсан нь өмнө байгаа 2010 онд *****, ,К м ББСБ, ХХК-ийн асууда ямар байдлаар холбоод байгаа юм, ямар байдлаар эрх ашиг нь зөрчигдөөд байгаа талаар тайлбараа хэлж чадсангүй гэж үзэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаа яригдаж байгаа учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү.

Улсын бүртгэлийн байгууллагаас бүртгээгүй үйлдэл нь хууль бус байсан гэдэг нь нотлох баримт шинжлэн судлахад тогтолоо гэж үзэж байна. К м ББСБ ХХК-ийн зээлтэй болон барьцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй. Харин эсрэгээсээ зээлийн гэрээ барьцааны гэрээ хүчин төгөлдөр байгаа үүнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тус шүүхэд ирүүлсэн албан бичгээр дурдсан.

Тэгэхээр 2016, 2017, 2018, 2021 онд захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдэг асуудлаар албан бичиг ирүүлсэн байгаа. Нэгэнт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд улсын бүртгэлийн байцаагч дур мэдэн шилжүүлэлт хийх хуулийн зохицуулалт байхгүй гэдэг нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 2 зүйлийн 20.1.10 дах хэсгээс тодорхой харагдана.

Өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан байна гэдэг нь тогтоож байна. Зээлтэй холбоотой төлөлтийн асуудал өнөөдрийн хүртэл шийдэгдээгүй гэдэг нь Санхүүгийн зохицуулах хорооноос ирсэн бичгээр тогтоож байна. Нэхэмжлэгчийг 2020 онд өмчлөгчөөр тогтоосноос хойш эрх хэмжээ нь үүссэн гэж харж байна. 2010 онд *****ыг өмчлөгчөөр тогтоосон, 2011 оны зээлийн гэрээтэй холбоотой асуудал нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөхгүй юм гэдэг тодорхой байна. 2010 оны асуудлыг 13 жилийн дараа ярьж байгаа хөөн хэлэлцэх хугацаа яригдах юм. Өмнө мөрдөгдөж байсан болон одоо мөрдөгдөж байгаа Захиргааны ерөнхий хууль болон хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль дээр хэд хоногийн дотор хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй нь маш тодорхой байдаг. Өөрөөр хэлбэл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудлууд байна. Тэгэхээр дээрх үндэслэлүүдийг харгалзаж үзээд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэв.

                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргаж буй эрх зүйн харилцааны төрөл, маргааны зүйл:

Энэ хэргийн маргаанд эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн эрх зүйн харилцаанд дахь өмчлөх эрх зөрчсөн гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтосон үйл баримтын талаар:

2.1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03**** дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалаар ... барилгыг өөрийн хөрөнгөөр босгосон өмчлөгч нь С.Э гэж, мөн ... Г.Б дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн нь тогтосон гэж дүгнэн, ****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцны өмчлөгч нь С.Э болохыг тогтоож, Г.Б-ы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож /ХХ-н 123-137 дахь тал/ шийдвэрлэжээ.

2.2.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2021/000***дугаар тогтоолоор уг хэргийг хяналтын журмаар хэлэлцэхээс татгалзсанаар дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон /ХХ-н 138 дахь тал/ байна.

2.3.Улмаар уг шүүхийн шийдвэрээр Г.Б-ы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо ... барилгыг өөрийн хөрөнгөөр босгосон өмчлөгч нь С.Э гэж үзэх үндэслэлтэй, ... иргэн Г.Б нь дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн нь тогтоож байх ба үүний улмаас өмчлөгчийн эрх нь зөрчигдсөн гэж дүгнэжээ.

2.4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтосон болон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холболтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байна.

2.5.Иймд хуулийн хүчин төгөлдөр болсон Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03**** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалаар ****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцны өмчлөгч нь С.Э болохыг тогтоосон тул захиргааны хэргийн шүүхэд энэ үйл баримтыг дахин нотлохгүй.

2.6.Дээр дурдсанаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр С.Э-ийг ****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоосныг үндэслэн тэрээр өмчлөх эрхээ Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр хандсан байх бөгөөд хариуцагчаас Хууль хяналтын байгууллагаас эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байгаа гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл хүргүүлсэн байна./ХХ-1-н 28 дахь тал/

2.7.Уг мэдэгдэлд:

         *** ***тай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Барьцааны гэрээ;

         К м банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн барьцааны гэрээ;

         Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 3 дугаар;

         Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 3 дугаар;

         Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 4 дугаар;

         Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 4- дугаар албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэдгийг мэдэгдлийг дурдан, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.5, 5.7-д заасан үндэслэлээр өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй гэж тэмдэглэсэн байна.

2.8.******** дүүргийн ** дугаар хороо, ***** тосгон, *** **** ****, /*****/ ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр Г.Б нь 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасныг /ХХ-1-н 48 дахь, ХХ-2-н 200-205 дахь тал/ үндэслэн түүнийг уг хөрөнгийн өмчлөгчөөр Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлд бүртгэхдээ 000****** дугаарын гэрчилгээ дээр нь бүртгэлийн Ү-22**********дугаарыг бичиж олгосон болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангийн цахим болон цаасан бүртгэлээр тогтоож байна. /ХХ-2-н 65 дахь тал, Шүүхийн мэдээллийн санд явуулсан баримтын үзлэг/

2.9.Г.Б нь *** ***тай 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулж /ХХ-1-н 67-74 дэх тал/ зээл авсан байгаа боловч уг Барьцааны гэрээгээр 113/6 дугаартай орон сууцыг барьцаалаагүй, нөгөө талаас *** *** нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 838 дугаар албан бичгээр Г.Б уг зээлийг төлсөн гэх тайлбарын хамт Зээлийн дансны хуулгыг шүүхэд ирүүлснээс үзвэл Улсын бүртгэгчийн *** ***тай байгуулсан 2011 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Барьцааны гэрээтэй гэсэн татгалзал үндэслэлгүй, хууль бус байна. /ХХ-1-н 179-181 дэх тал/

2.10.Харин Г.Б К м банк бус санхүүгийн байгууллагатай 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ байгуулж /ХХ-1-н 79-93 дахь тал/, уг гэрээгээр 113/6 дугаартай орон сууцыг барьцаалсан Барьцаалбаруудыг улсын бүртгэлд бүртгэжээ.

2.11.Г.Б нь К м банк бус санхүүгийн байгууллагад 113/6 тоот гэх хаягтай 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцны өмчлөгчийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй гэх засварласан гэрчилгээг барьцаалсан болох нь уг гэрчилгээ эх хувиараа /ХХ-1-н 250 дахь тал/ судлагдсанаар тогтоож байна.

2.12.Г.Б нь 2012 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээнээс үзвэл зээлийг 2013 оны 09 дүгээр сарын 16-ний өдөр, 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээгээр зээлийг 2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлж дуусгах үүрэг хүлээсэн байна.

2.13.Ийнхүү Г.Б зээлийг гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа даруй 9 жил 6 сар өнгөрсөн байгаа ч гуравдагч этгээд К м банк бус санхүүгийн байгууллагаас энэхүү үүргийн гүйцэтгэлийг Г.Баас шаардаж байгаагүй байх ба түүнийг одоо ч зээлээ төлөөгүй гэж тайлбарласан болно.

2.14.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байгаа тул К м банк бус санхүүгийн байгууллагаас барьцааны гэрээгээр хангагдах үүргийн гүйцэтгэлийг Г.Баас шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхээр байгаа ч энэ нь захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх асуудал биш тул уг үйл баримтыг тогтосон гэж үзээгүй.

2.15.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3 дүгээр албан бичгээр 113/6 дугаартай үл хөдлөх хөрөнгийг Ү-22********* дугаартай гэж үзэн уг хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлж байсан байна. /ХХ-1-н 102 дахь хуудасны арын нүүр/

2.16.Уг албан бичгийн хариуг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн статистикийн хэлтсийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 8/835 дугаар албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхдээ албан бичгийн г хэсэгт 113/6 дугаартай 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцыг Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй гэж тэмдэглээд түдгэлзүүлж шийдвэрлэжээ. /ХХ-1-н 101 дэх тал/

2.17.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Г.Б-ы өмчлөлийн Ү-22********* дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн эсэх лавлагааг шаардсан байна. /ХХ-1-н 108 дахь тал/

2.18.Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 8/1076 дугаар албан бичгээр ... Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй ***** дүүргийн ** дугаар хороо, *****  /*****/, ***/*тоот амралт, сувилал зориулалттай хөрөнгө бүртгэлтэй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх агуулга бүхий хариуг өгчээ. /ХХ-1-н 106 дахь тал/

2.19.Дахин Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 4 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Г.Б-ы өмчлөлийн Ү-22********* дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн захиран зарцуулах эрх түдгэлзүүлсэн эсэх лавлагааг шаардсан байна. /ХХ-1-н 114 дэх хуудасны арын нүүр/

2.20.Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 8/1236 дугаар албан бичгээр ... Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй ***** дүүргийн ** дугаар хороо, *****  /*****/, ***/*тоот амралт, сувилал зориулалттай хөрөнгө бүртгэлтэй, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх агуулга бүхий хариуг өгчээ.

2.21.Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Эрх түдгэлзүүлэх тухай 4- дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Г.Б-ы өмчлөлийн Ү-22********* дугаартай үл хөдлөх хөрөнгүүдийн эрхийг түдгэлзүүлж, үүрэг нуулсан эсэхийг тодруулсан лавлагааг хүссэн байна. /ХХ-1-н 117 дахь тал/

2.22.Мөн түүнчлэн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 159 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 8 дугаар сарын17-ны өдрийн ***/**дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор Эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэлтэй ***** дүүргийн ** дугаар хороо, *****  /*****/, ***/*тоот хувийн сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. /ХХ-1-н 118 дахь тал/

2.23.Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1-146/2374,92 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03**** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалаар С.Э-ийг ****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож шийдвэрлэсэн тул түүний өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг мэдэгдсэн байна. /ХХ-1-н 121 дэх тал/

2.24.Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 8/1827 дугаар албан бичгээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан ...захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй гэх хариуг өгчээ.

2.25.Гуравдагч этгээд Г.Б-ы Баянзүрх дүүргийн Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь уг хөрөнгийг Ү-22********* дугаартай гэрчилгээг К м ББСБ-аас шүүх эх хувиар шүүх гаргуулж авсан, Г.Б өөртөө ****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*********, Ү-22********* дугаартай болон Ү-22********* дугаартай 3 өөр гэрчилгээний хуулбарыг хадгалж байгаа атлаа яагаад ийм өөр дугаартай гэрчилгээ байгаа олж тогтоолгох, эрүүгийн журмаар шалгуулна гэх хүсэлтүүдийг гаргасныг захиргааны хэргийн шүүхэд хүлээн авах үндэслэлгүй байна.

2.26.Учир нь дээрх 3 өөр улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээ гэгч нь эх хувь-аа гарч ирээгүй, яагаад 3 янзаар бичигдэж, Г.Б өөртөө хуулбар хувиар ийм гэрчилгээ хадгалж байгааг тэрээр өөрөө мэдэх ёстой үйл баримт мөн юм.

2.27.Шүүхээс Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн баримт бичиг, цахим санд явуулсан үзлэгээр /ХХ-2-н 184-185, 196-247, ХХ-3-н 1-111 дэх талууд/:

2.27.1.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт ****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр Г.Б бүртгэлтэй;

2.27.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22**********дугаарт Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 17 дугаар гудамж, 253 тоот хаягтай, 181 метр квадрат талбай бүхий хувийн орон сууцны өмчлөгчөөр Б-н Э /РД:ПА7*******/-гэх бүртгэл 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийгдсэн;

2.27.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт ******** дүүргийн ** дугаар хороо, **** ***** ****, /******/ гудамж, ***/**-* тоот хаягтай 185 метр квадрат хувийн сууцны анхны өмчлөгчөөр Г.Б, одоогийн өмчлөгчөөр Д.Д /РД:ЧВ********/ гэх бүртгэл байгаа болох нь тогтолоо.

2.28.Эндээс үзвэл ****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууц нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22*********, Ү-22********, Ү-22********* гэсэн 3 дугаарт давхар бүртгэлтэй гэж үзэхгүй бөгөөд улсын бүртгэл давхардаагүй, харин ийм бүртгэлийн гэрчилгээ яагаад 2, 3 байгааг эдгээр гэрчилгээний хуулбарыг өөртөө эзэмшигч Г.Б мэдэх ёстой ч шүүхээр 3 өөр улсын бүртгэлийн дугаартай, хуулбарласан гэрчилгээ байгаагийн учрыг олуулна гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.

2.29.Гуравдагч этгээд Г.Баас өөртөө хадгалж байсан Ү-22********* дугаартай, ******** дүүргийн ** дугаар хороо, **** ***** ****, /******/ гудамж, ***/**-* тоот хаягтай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар хувийг шүүхэд үзүүлсэн боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь байсан ба тэрээр шүүхэд үүнийгээ нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгөөгүй болно.

2.30.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 2 зүйлийн 20.1.5 дахь заалтаар улсын бүртгэлийн дугаарыг давхардуулж, эсхүл алгасаж олгохыг хориглосон, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т улсын бүртгэлийн дугаар" гэж эд хөрөнгийн эрхийг улсын бүртгэлд бүртгэснийг нотолж улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон дахин давтагдахгүй дугаарыг гэж тодорхойлсноос үзвэл улсын бүртгэлийн аливаа дугаар давхардаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй болох нь нотллоо.

2.31.Эндээс үзвэл ****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууц нь улсын бүртгэлд 2-3 удаа бүртгэгдээгүй буюу бүртгэл огт давхардаагүй, уг хөрөнгийг улсын бүртгэлийн Ү-22********* дугаарт бүртгэсэн байхдаа гэрчилгээг бичиж олгох үедээ уг дугаар Ү-22**********гэж алдаатай бичсэн бөгөөд хэрэв гэрчилгээнд улсын бүртгэлийн дугаар нь алдаатай бичигдсэн бол гэрчилгээ дэх бичилтийг засаж болдог, дугаар давхарддаггүй болохыг тухайн үед Улсын бүртгэгчээр ажиллаж, уг гэрчилгээг бичиж олгосон гэрч Г.Цмэдүүлснээр тогтосон гэж үзлээ. /ХХ-3-н 149-153 дахь талуудад/

2.32.Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3362 дугаар дүгнэлтээр Баянзүрх дүүргийн 2 хороо, Х тохойд баригдсан орон сууцуудын улсын бүртгэл давхардсан талаар дүгнэлт гаргасан байгаа боловч уг дүгнэлтэд 113/6 тоот орон сууцны бүртгэл давхардсан гэх дүгнэлт байхгүй байна.

2.33.Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 1/2121 дугаар албан бичгээр Ү-22********* дугаартай бүртгэлт улсын бүртгэл давхацсан талаар Ч.Ө-д холбох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа бөгөөд энэ нь бүртгэлийг хуурамчаар үйлдсэн, давхацсан талаар бус, гэрчилгээг хуурамчаар бичсэн талаарх хэрэг шалгагдаж байгаа болох нь Улсын байцаагчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 3362 дугаар дүгнэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын бүртгэлийн Ү-22********* дугаар давхардсан талаар эрүүгийн журмаар шалгасан асуудал байхгүй гэх тайлбар зэргээр тогтосон болно.

2.34.****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцыг бүрэн баригдаагүй, барилгын зураг байхгүй байх үед нь дуусан барилгын улсын бүртгэлийг хийсэн болох нь тухайн үеийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хийсэн, Улсын бүртгэгч Г.Ц-н Нэг байшингийн зургийг олон талаас нь аваад 7-8 бүртгэл хийлгэх гээд адилхан хэлбэр хэмжээтэй, фото зураг хавсаргасан байсан тул үнэн зөв бүртгэл хийх боломжгүй гэж үзээд тухайн үеийн хэлтсийн даргаас зөвшөөрөл аваад газар дээр нь очиж байсан гэх, ... 8 ширхэг байшин байсан байх, материал нь яг зэрэг орж ирсэн.Харахаар цонх байхгүй. Яагаад дууссанаар гарсан бэ гэхээр Хэлтсийн дарга дууссанаар гаргачих, удахгүй дуусчих юм байна гэж хэлсэн санагдана, ...Хэлтсийн дарга хэлэхдээ бүтэн босчихсон, дээвэр хийчихсэн, цонхнууд байгаагүй гэх мэдүүлгүүдээр тогтосон. /ХХ-3-н149-153 дахь тал/

2.35.Нэхэмжлэгч С.Э-ийн нэр дээр ****** дүүргийн ** дугаар хороо, ****** тосгон, *** **** ****, ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгээгүй, ийм бүртгэл байхгүй болох нь шүүхийн үзлэгээр нотлсон зэрэг дээрх үйл баримтууд шүүхэд тогтоож байна.

Дөрөв.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

4.1.Нэхэмжлэлийн Баянзүрх дүүрэг дэх бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хүчингүй болгуулж, ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг С.Э-ийн нэр дээр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудын тухайд:

4.1.1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1-т Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална гээд 4.1.4-т үнэн зөв, бодитой байх гэжээ.

4.1.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ гэж, 6 дугаар зүйлийн 6.2-т Иргэний хуулийн 183.2-т заасны дагуу бүртгүүлэх эрхгүй этгээдийн нэрээр хийлгэсэн бүртгэлийн үр дүнд эрх болон эрх зүйн байдлын хувьд хохирч байгаа этгээд бүртгэлд нэр нь байгаа этгээдээс эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг шаардсаныг уг этгээд хүлээн зөвшөөрсөн бол энэ тухай баримт, улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн улсын бүртгэгч эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж болно гэж, мөн зүйлийн 6.3-т Энэ хуулийн 6.2-т заасан шаардлагыг эрхийн улсын бүртгэлд нэр нь байгаа этгээд зөвшөөрөөгүй бол шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсны дараа эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулна гэж заасан байна.

4.1.3.Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03**** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болчихсон, эдгээр шүүхийн шийдвэрүүд дээр Гүйцэтгэх хуудас бичигдсэн байхад Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч нь захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн гэх үндэслэлээр С.Э-ийг уг ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан нь хуулийн энэ заалтыг зөрчиж байна.

4.1.4.Тодруулбал, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдийн хууль зүйн үр дагавар нь ***** дүүргийн ** дугаар хороо, *****  /*****/, ***/*тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг үүссэн цагаасаа С.Э-ийн мөн өмч болохыг болон Г.Б-ыг уг хөрөнгийн өмчлөгч биш байсныг тогтоож байгаа юм.

4.1.5.Иймд ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн улсын бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дүгээр зүйлийн 4.1.4-т заасанд нийцээгүй хууль бус буюу өмчлөгч биш Г.Б-ыг өмчлөгчөөр бүртгэсэн нь улсын бүртгэл үнэн, зөв байх зарчим-ыг зөрчсөн байна.

4.1.6.Дээрх иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн үр дагавар нь уг шийдвэр гарснаар Д.Э******* нь бусдаас захиран зарцуулах журмаар өмчлөл шилжүүлж авч байгаа явдал огт биш, анхны өмчлөгч нь С.Э болохыг шүүх тогтоосон тул Улсын бүртгэгч энэ үйл баримтыг болон шүүхийн шийдвэрийн дагуу улсын бүртгэлийг зөвтгөж, жинхэнэ өмчлөгчийг өмчлөгчөөр бүртгэх үүрэгтэй байхад бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан нь хууль бус болно.

4.1.7.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Улсын бүртгэгч дараах үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзана гээд мөн зүйлийн 8.1.1-8.1.6-д энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан журам, шаардлагыг зөрчиж мэдүүлэг гаргасан, мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан эрхтэйг нотлох баримт байхгүй, хуульд заасан журмын дагуу мэдүүлэгт хавсаргавал зохих баримт бичгийн бүрдэл дутуу, засвартай, эсхүл мэдээлэл нь зөрүүтэй, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлд заасан үйлчилгээний хөлс, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 5.1.40-д заасан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, энэ хуулийн 4.1-д заасан эрхийг бүртгүүлэхээр мэдүүлэгт тусгасан үндэслэл нь энэ талаар хийсэн гэрээ, хэлцэлтэй агуулгаараа илт зөрүүтэй, энэ хуулийн 4.1-д заасан эрхийн хүчинтэй хугацаа дууссан гэж заажээ.

4.1.8.Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 8.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахыг хориглоно гэсэн байна.

4.1.9.Иймд С.Э нь хуульд заасан журмын дагуу өмчлөх эрхээ баталгаажуулахаар улсын бүртгэлийн мэдүүлгээ гаргасан байхад хууль бус үндэслэлээр татгалзсан нь дээрх хуульд нийцээгүй тул шүүх нь нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

4.1.10.Ийнхүү нэхэмжлэгч С.Э-ийн өмчлөх эрхээ баталгаажуулах эрхийг зөрчин, эрхийг нь нь улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан Баянзүрх дүүрэг дэх бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, уг мэдэгдлийг хүчингүй болгож, ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Э-ийг бүртгэхийг Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж буюу энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

4.2.Нэхэмжлэлийн ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө Ү-22*********/-ийг Г.Б-ы нэр дээр бүртгэсэн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.2.1.Дээр дурдсанаар Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03**** дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 381 дүгээр магадлалаар ...Г.Б дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн нь тогтосон, ...иргэн Г.Б нь дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн нь тогтоож байх ба үүний улмаас өмчлөгчийн эрх нь зөрчигдсөн гэж үйл баримтыг дүгнэн шийдвэрлэсэн тул захиргааны хэргийн шүүхэд энэ үйл баримтыг дахин тогтоох шаардлагагүй юм.

4.2.2.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д Энэ хуулийн 6.2, 6.4-т зааснаас бусад тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгоно гэж заасан байна.

4.2.3.Иймд иргэн Г.Б нь дуусаагүй барилгыг өмчлөгчид мэдэгдэлгүйгээр улсын бүртгэлд өөрийн нэрээр бүртгүүлсэн нь хууль бус болох нь нотлсон тул шүүх Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Г.Б-ыг бүртгэсэн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэл хууль бус болох нь нотлсон тул уг бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4.3.Нэхэмжлэлийн ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг Г.Б болон К м ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

4.3.1.Дээр дурдсанаар иргэний хэргийн шүүхийн шийдвэрээр өмчлөгч нь С.Э байхад хууль бусаар Г.Б-ыг өмчлөгчөөр бүртгэж, улмаар уг бүртгэл нь уг хөрөнгийн өмчлөгч мэт ойлгож, өмчлөгч бус этгээд нь бусдын өмчийг барьцаалж, барьцааг улсын бүртгэлд бүртгэсэн нь бүртгэл үнэн зөв байх зарчимд нийцээгүй гэж үзнэ.

4.3.2.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 166 дугаар зүйлийн 166.2-т Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т Ипотекийг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргана гэж заасан байна.

            4.3.3.Дээрх хуулийн заалтад заасны дагуу өмчлөгч өөрийн өмчийг захиран зарцуулах эрхтэйн дээр уг эрх нь барьцааны гэрээг байгуулах эрхийг үүсгэдэг ба хууль бус өмчлөгч байсан Г.Б-ы байгуулсан барьцааны гэрээгээр барьцааг бүртгэсэн бүртгэлийг хууль ёсны буюу бүртгэл үнэн зөв гэж үзэхгүй.

            4.3.4.Шүүхийн энэ шийдвэрийг гаргахад гуравдагч этгээдүүд болох Г.Б, К м ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчинтэй байгаа эсэх нь нөлөөлөхгүй бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр байгаа нь уг улсын бүртгэлийг хүчингүй болгоход саад болохгүй гэж үзсэн.

            4.3.5.Шүүхэд нэгэнт тогтосон үйл баримт болон энэхүү хэрэгт авагдсан нотлох баримтуудаар улсын бүртгэл хууль бусаар хийгдсэн, мөн хууль бусаар өөр этгээдийг өмчлөгчийг бүртгэсэн бүртгэлүүд анхнаасаа хууль зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэх үндэслэлээр бүртгэлийг хуульд нийцсэн гэж үзэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээхгүй хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Тав.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

5.1.Шүүх талуудын маргаж байгаа үйл баримтын хүрээнд нотлох баримтыг цуглуулж, үнэлж, захиргааны байгууллагын үйлдэл, үйл ажиллагаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

            5.2.Анхан шатны шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, гуравдагч этгээд Г.Б, К м ББСБ ХХК-ийг татан оролцуулсан үеэс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг, үүний дотор нотлох баримт цуглуулах ажиллагааг мэтгэлцээний үндсэн дээр явуулж, талуудыг тайлбар татгалзлаа гаргах, нотлох баримт шалгуулах, цуглуулах эрхийг нь бүрэн хангасан.

            5.3.Гуравдагч этгээд Г.Баас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаартай тогтоолыг заавал биелүүлэх, гэрчээр н.Б****ийг асуулгах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

            5.4.Анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаартай тогтоолын дагуу гэрч Б**** гэгчийн овог, регистр, оршин суух хаяг, гар утасны дугаар зэргээс аль мэдэхийг өгөхийг Г.Баас гаргаж шаардахад, шүүгч намайг удаа дараа дарамталж байна, шүүгчийн асуудлыг ярина гэх зэргээр уурласны эцэст Б-н гэх 99******* 80*******, 88******* дугаарыг шүүхэд мэдүүлэхэд уг дугаарыг Б**** гэх хүн эзэмшдэггүй, ийм хүн байхгүй байна. /ХХ-3-н 155, 170-171 дэх тал/

            5.5.Мөн Г.Баас шүүхэд Б-н ажлын газрын хаяг гэх Сүхбаатар дүүрэг , 11 дүгээр хороо, Цагдаагийн гудамж гэх хаягаар шүүхэд дуудах хуудас явуулахад шуудангаас тус хүн олдохгүй гэж лавлагаа, ийм хаяг 11 дүгээр хороонд байдаггүй гэх хорооны Засаг даргын тодорхойлолт ирсэн /ХХ-3-н 145 дахь тал/ байна.

            5.6.Ийнхүү гуравдагч этгээд Г.Б нь өөрийнхөө хуурай дүү гэх Б**** гэгчээр өөрийгөө төлөөлүүлж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн бүртгэгч байсан Ё.А*******гээр дамжуулан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангаас С.Э-ийн хувийн нууцад хамаарах эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн мэдээллийг олж авсан гэх атлаа одоо хуурай дүү Б-н-хоо хаягийг мэдэхгүй, утсыг мэдэхгүй гэж байгаа тул түүнийг нотолгоо гаргуулах эх сурвалжаа зааж өгөөгүй буюу нотлох барим олж авсан эх сурвалжаа зааж өгөөгүй тул түүний гаргаж өгсөн 1 хуудас бүхий С.Э-ийг улсын бүртгэлд 133/6 хаягтай орон сууцны өмчлөгчөөр бүртгэчихсэн гэх цаасыг нотлох баримтаар үнэлэхгүй бөгөөд тодорхой хаяггүй Б**** гэгчийг гэрчээр асуух хууль зүйн үндэслэлгүйгээс гадна, Б**** гэгчийн хууль бус аргаар олж авсан буюу С.Э-ийн хуулиар хамгаалагдсан хувийн нууцад хамаарах мэдээллийг түүний зөвшөөрөлгүй Улсын бүртгэлийн байгууллагаас олж авсан байгаа нь шүүх уг нотлох баримтын эх сурвалжийг хайх, олоод нотлох баримтаар үнэлэх нь хууль зөрчсөн ажиллагаа болох юм.

            5.7.Тодруулбал, гуравдагч этгээд Г.Баас шүүхэд гаргаж өгсөн хэнээс явуулж, хэнд ирсэн нь тодорхойгүй зурвасыг шүүхэд гаргаж үзүүлсэн нь ямар утаснаас ямар утсанд буюу хэнээс хэнд ирсэн нь эх сурвалж нь тодорхойгүй байгаа тул нотлох баримтын шаардлага хангахгүй баримт байна./ХХ-2-н 185 дахь тал/

5.8. Хувь хүний нууцын тухай хуулийн /1995 оны/[1][1] 4 дүгээр зүйлийн 1-т Хувь хүний нууц нь дараах төрөлтэй байна гээд мөн зүйлийн 3-т хөрөнгийн нууц гэж, 5 дугаар зүйлийн 3-т Хуулиар тусгайлан эрх олгсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаа******* зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцана мөн зүйлийн 4-т Хувь хүний нууцыг хуулийн дагуу болон итгэмжлэлээр олж мэдсэн этгээд бусдад задруулахыг хориглоно гэжээ.

5.9.Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн[2][2] 8 дугаар зүйлийн 8.1-т Мэдээлэл хариуцагч хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээллийг боловсруулах, цуглуулах, ашиглахдаа мэдээллийн эзнээс зөвшөөрөл авна гэж, мөн зүйлийн 8.2-т Мэдээлэл хариуцагч мэдээллийн эзэнд дараах нөхцөлийг танилцуулж, зөвшөөрөл авна гээд мөн зүйлийн 8.2.6-д мэдээллийг бусдад дамжуулах эсэх, дамжуулахаар бол дамжуулах этгээд, дамжуулах мэдээллийн жагсаалт гэж, мөн зүйлийн 8.3-т Мэдээллийн эзэн зөвшөөрлийг мэдээлэл хариуцагчид бичгээр өгөх бөгөөд энэ зөвшөөрөл нь цаасан, эсхүл цахим хэлбэртэй байна гэж тус тус заажээ.

5.10.Ийнхүү дээрх хуулиудаар С.Э-ийн хувийн өмч, эд хөрөнгийн мэдээллийг хуулиар хамгаалсан, түүний зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийн талаарх мэдээллийг эрх бүхий этгээд бус Г.Б-д гаргаж өгсөн нь хууль зөрчсөн ажиллагаа болох нь гэрч Ё.А*******гийн би Улсын бүртгэлийн албанд иргэний бүртгэл хариуцсан ажи******* байсан, би энэ мэдээллийг гаргаж өгөх эрх байхгүй гэх,***** дүүгээ явуулчихъя, дүүгийнхээ юмыг гаргуулж авах гэсэн юм, Тэгээд Б**** гэх залуу ирсэн гэх, Би зурвас бичиж чадахгүй, мэдээллийн агуулгыг санахгүй байна гэх мэдүүлгээр Ё.А******* нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд нэвтрэх эрхгүй болохоо зөвшөөрсөн, түүнчлэн С.Э-ийн хувийн нууцад хамаарах, түүний зөвшөөрөлгүйгээр гаргаж болохгүй мэдээллийг гаргаж өгөх эрхгүй болохоо зөвшөөрч байгаагаар хууль зөрчсөн болох нь нотлсон. /ХХ-3-н 123-125 дахь тал/

5.11.Иймд гуравдагч этгээд Г.Б-ы шүүхэд гаргаж өгсөн 1 хуудас бүхий гар утасны зурвасаар ирсэн гэх С.Эт холбох мэдээлэл гэгч нь С.Э-ийн зөвшөөрлөөр авагдаагүй, түүний хувийн мэдээлэлд хууль бусаар халдсан, эх сурвалж нь тодорхойгүй байгаа тул нотлох баримтаар үнэлэхгүй, ийм нотлох баримтыг цуглуулахгүй, шүүхээс хууль зөрчих эрхгүй болно.

5.12.Иймд гуравдагч этгээд Г.Баас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаартай тогтоолын дагуу гэрч Б****ийг асуух шаардсан шаардлага өөрөө хууль бус бөгөөд мөн давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн[3][3] 8 дугаар зүйлийн 8.2.6, 8.3-т заасанд нийцээгүй тул анхан шатны шүүх зөвхөн хуульд захирагдах зарчмыг баримталсан болно.

5.13.Энэхүү үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно гэж , 34 дүгээр зүйлийн 34.5-д Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж тус тус заасныг баримтлан Г.Б-ы гаргасан С.Э Баянзүрх дүүргийн 2 хороо, Гацуурт тосгон, Х тохой, 113/6 орон сууцаа улсын бүртгэлд бүртгүүлж гэрчилгээ авчихсан байгаа гэх зурвас нь түүний хууль бус аргаар цуглуулсан баримт тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй, уг зурвасыг Г.Б-д өгсөн гэх гэрч Б****ийг гэрчээр асуух нь шүүхээс түүний хууль бус аргаар олж авсан нотлох баримтын эх сурвалжийг олох, мэдүүлэг авч шалгах үндэслэлгүй байна.

            5.14.Гуравдагч этгээд Г.Баас өөрийн нэр дээр бүртгэлтэй байсан Баянзүрх дүүргийн 2 хороо, Гацуурт тосгон, Х тохой, 113/6 орон сууцны гэрчилгээ 3 өөр улсын бүртгэлтэй бичигдсэн шалтгааныг олж тогтоож, нотлохыг эсхүл эрүүгийн журмаар шалгаж байгааг хүлээж хэргийг шийдвэрлэхгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхийг шүүхээс шаардсаныг шүүх хүлээн авахгүй.

5.15.Дээр дурдсанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн санд улсын бүртгэл давхардаагүй болох нь уг мэдээллийн сангийн бүртгэлээр нотлсон тул нэгдүгээрт, уг бүртгэлийг давхардсан гэж үзэх нотлох баримт тогтооогүй.

5.16.Хоёрдугаарт, энэхүү 3 өөр хуулбар хувь бүхий гэрчилгээ эх хувиараа байхгүй байгаа тул ийм гэрчилгээ байгаа гэж үзэхгүй.

5.17.Нэхэмжлэгч С.Э-ээс Г.Б-ы гаргаж байгаа эдгээр гэрчилгээний 2-3 өөр хуулбарын талаар маргаагүй, нэхэмжлэлийн үндэслэл биш тул нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт хийж, нотлох баримт цуглуулахгүй гэж үзсэн болно.

5.18.Шүүхээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цахим санд баримтын үзлэг явуулахдаа Г.Б-ы шаардсанаар С.Э-ийн нэр дээр бүртгэлтэй нийт эд хөрөнгийн мэдээлэл-ийг шалгасан бөгөөд уг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарах учраас гуравдагч этгээд Г.Б болон К мХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарт С.Э-ийн эд хөрөнгийн мэдээллийг биечлэн үзүүлэх болон хэрэгт хуулбарлан хийх шаардлагагүй гэж үзсэн, шүүхийн үзлэгээр С.Э ******** дүүргийн ** дугаар хороо, ***** тосгон, *** **** ****, /*****/ ***/* тоот 374,9 метр квадрат талбай бүхий амины орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдээгүй болох нь үзлэгийн тэмдэглэлээр тогтоож байна.

Зургаа. Шүүх хуралдааны ирцийн талаар:

6.1.Шүүх С.Э-ийн нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэх хугацаа 296 хоногоор хэтэрсэн нь нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтээр 2 удаа, гуравдагч этгээд Г.Б-ы хүсэлтээр 5 удаа, К м ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр 5 удаа хойшилсон.

6.2.Ийнхүү гуравдагч этгээдүүдийн хүсэлтээр шүүх хуралдааныг 10 удаа дараа хойшлуулж хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 296 гаруй хоногоор хэтрүүлсэн нь С.Э-ийн хэрэг маргаанаа шударга шүүхээр шийдвэрлүүлэх үндсэн эрхийг зөрчсөн зөрчил болох үндэслэл болсон.

6.3.Энэ удаагийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нь холбох утсаа салгаж алга болсон, ямар нэг хүсэлт ирүүлээгүй нь түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэх үндэслэл болсон ба нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд хариуцагчийг байлцуулахгүй хийх хүсэлт гаргасан, гуравдагч этгээд Г.Б, К м ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас хариуцагчийг шүүх хуралдаанд заавал оролцуулах хүсэлт гаргасныг хянаад нэхэмжлэгчийн хэрэг маргаанаа шүүхээр шийдвэрлүүлэх эрхийг хангах нь зүйтэй гэж үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно гэсний дагуу хариуцагчийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулсан.

6.4.Гуравдагч этгээд К м ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нь шүүх хуралдаанд удаа дараа ирээгүй бөгөөд түүнийг байлцуулахгүй хуралдааныг явуулах боломжтой гэж өмнө шүүх шийдвэрлэсэн тул энэ талаар дахин хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн.

6.5.Шүүх хуралдаанд гуравдагч этгээд Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, хариуцагчийг заавал байлцуулж шүүх хуралдааныг явуулах, гэрч асуулгах хүсэлтийг гаргасныг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосонтой холбуулж шүүгчээс хэргийг шударгаар шийдвэрлэж чадахгүй гэж татгалзсан.

6.6.Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор:

-"шүүгчийг татгалзаж үл болно" гэснийг хуульд зааснаас бусад үндэслэлээр, шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шүүгчийг тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно. Тухайлбал, шүүх хуралдааны явцад асуусан асуулт, хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, харилцаа, хандлагын байдал зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас тухайн шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй, эдгээр үндэслэлээр гаргасан "татгалзах" хүсэлтийг хуульд нийцээгүй гэж үзнэ.

-"үл болно" гэснийг хуульд заагаагүй үндэслэлээр, шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахаар хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчөөс хүсэлт гаргах, эсхүл шүүгч өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргахыг хориглоно, -хориглосон асуудлаар зөвшөөрсөн шийдвэр гаргах хууль зүйн ойлголт байхгүй тул хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах, шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлтийг хэлэлцэх үндэслэлгүй, энэ тохиолдолд хүсэлт гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ гэж заасан.

            6.7.Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийг шийдвэрлэсэн асууда нь холбуулан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс татгалзан гаргах хүсэлт гаргахыг хуулиар хориглосон, энэ үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхгүй буюу энэ тохиолдолд гаргасан хүсэлтийг шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхгүй, татгалзал гаргаагүйд тооцож хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх зохицуулалтын дагуу гуравдагч этгээд Г.Б, гуравдагч этгээд К м ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д нарын шүүгчээс дээрх хүсэлтийг хүсэлт гаргаагүйд тооцож, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр шийдвэрлэхэд Г.Б, О.Д нар шүүх хуралдааныг орхин гарсан тул тэдгээрийг байлцуулахгүй шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4.1, 4.1.4, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 8 дугаар зүйлийн 8.2, 16 дугаар зүйлийн 16.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 1/***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Э-ийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан мэдэгдэл болон уг хөрөнгийг Г.Б-ы нэр дээр бүртгэсэн 2010 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн улсын бүртгэл, үл хөдлөх хөрөнгийг Г.Б болон К м ББСБ ХХК-ийн хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээний барьцаанд бүртгэсэн 2012 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн болон 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн бүртгэлийг тус тус хүчингүй болгож, ***** дүүргийн ** дугаар хороо, ***** /*****/ /* тоот хаягт байрлах хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр С.Э-ийг улсын бүртгэлд бүртгэхийг /Ү-22*********/ Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч С.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид нөхөн олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ