Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 184/ШШ2024/01313

 

 

 

 

 

 

 

 

                   2024         03            11     

                      184/ШШ2024/01313

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                      Э.Амин-Эрдэнэ даргалж, шүүгч В.Амартүвшин, Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************** тоот хаягт байрлах, “*************** ХХК” /РД:*************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ***************** тоот хаягт оршин суух, ********** овогт ************ *************** /РД:************/-д холбогдох

 

Алданги болон өмгөөллийн хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “***************” ХХК-нд учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *************** ХХК-нд баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч **********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***********, хариуцагчийн өмгөөлөгч *********, иргэдийн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Цэлмүүнсолонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр *************** ХХК нь Тэмүүлэх санхүү ХХК-ийн захирал Д.***************д холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Д.*************** нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сар хүртэл манай компанид нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа нийт 53,000,000 төгрөгийн хохирол учруулсан. Хохирол учруулсан талаар цагдаад хандаж аудитын компаниар баталгаажуулсан. Д.*************** нь цагдаад шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтын явцад мөнгөний боломжгүй байна, тохиролцъё гэсэн санал тавьсан тул зөвшөөрч 19,000,000 төгрөгийг төлөхөөр болсон. Ийнхүү Д.*************** нь 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн баталгаагаар учирсан хохирлыг төлбөрөө 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 9,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэсэн. Дээрх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0,5 хувиар алданги төлнө гэсэн баталгаа бичиг гаргаж нотариатаар батлуулсан. Гэтэл хариуцагч нь тохирсон хугацаагаа зөрчиж 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөгийг бэлнээр, 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 14,000,000 төгрөгийг тус тус төлсөн. 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 5,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөд нийт 167 хоног хэтэрч алданги нь 4,175,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан 9,000,000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөд нийт 107 хоног хэтэрч алданги нь 4,815,000 төгрөг болсон тул нийт алданги нь 8,990,000 төгрөг болсон. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 14,000,000 төгрөгийн 50 хувь болох 7,000,000 төгрөгийн алданги нэхэмжилж байна.

Хариуцагч нь баталгаа бичгийн дагуу үүргээ биелүүлээгүй тул *************** ХХК-д өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэлийн шаардлага дээрээ өмгөөллийн хөлс болох 1,000,000 төгрөгийг нэмэгдүүлсэн хэдий ч уг шаардлагаасаа татгалзаж байна” гэв.

 

2. Хариуцагч талаас хариу тайлбартаа:

“...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталгаа бүхий хэлцэл үйлдэгдээд 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2023 оны 01 дугаар сарын 05-ны өдөр 16,000,000 төгрөг нийт 21,000,000 төгрөгийг *************** ХХК-ийн дансанд шилжүүлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр үлдэгдэл төлбөрөө шилжүүлээд өөр өр төлбөр байхгүй, хэлцлийн дагуу өр төлбөр дууслаа дахиж мөнгө нэхэхгүй гэж Г.*************** захирал хэлсэн байдаг. Энэ талаараа хоорондоо тохиролцсон. Гэм хорын шалтгаант холбоо байхгүй, прокуророос эрүүгийн хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж хэрэгсэхгүй болгосон. Шинээр гэрээний үүрэг үүсээгүй. Тухайн үедээ *************** захирлаас залхаад, маш их дарамттай байсан тул хэлсэн үг бүрийг за гэж хүлээн зөвшөөрч байсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад Д.*************** нь *************** ХХК-ийн мөнгийг завшсан гэх үйл баримт тогтоогддоггүй. Д.***************н үйлдсэн гэх кассын баримт, тайлан дээр гарын үсэг нь байдаггүй. Гэтэл 53,000,000 төгрөгийн алдагдалд оруулсан гэх аудитын тайланд шалгуулсан баримтуудад ч гэсэн Д.***************н гарын үсэг байдаггүй. Нягтлан нь уг тооцооллыг гаргаад, Г.*************** захирал шалгасны үндсэн дээр тухайн баримт дээр аудитын дүгнэлт гарах байсан. Тухайн баталгаа бичгийг үйлдсэнээр Д.*************** нь энэ хэргийг үйлдсэн, хохирол учруулсан гэдэг нь нотлогдохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:

“...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр *************** ХХК-ид учирсан хохирлыг нөхөн төлөх баталгаа болон 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *************** ХХК-нд 19,000,000 төгрөг төлнө гэсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг *************** ХХК-иас буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Д.*************** нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд *************** ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Д.*************** нь Г.*************** захирлын дарамтад ажиллах боломжгүй тул ажлаас гарах өргөдлөө өгсөн байдаг. Үүний дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Г.*************** захирал Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Д.***************г компанийн мөнгө шамшигдуулсан буюу мөнгө завшсан, хохирол учруулсан гэх үндэслэлээр гомдол гаргасан байдаг. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн. Тэр өдрөө ************ байцаагч Д.*************** руу залгаж танд гомдол гаргасан байна гэдгийг мэдэгдсэн. Энэ талаар Д.*************** мэдүүлэг өгөхдөө би компанид хохирол учруулаагүй, мөнгө завшаагүй гэсэн тайлбараа өгсөн. Эрүүгээр шалгаж байх явцад Г.*************** захирал Д.***************д тохиролцъё бид нар удахгүй татварын шалгалтад орох гэж байгаа, бүх баримт бичгээ янзлаад өгчих тэгэх юм бол энэ цагдаагийн асуудлаа бүрмөсөн дуусгая гэсэн саналыг тавьсан байдаг, Д.*************** мөнгө завшаагүй тул саналыг зөвшөөрөөгүй. Улмаар аудитын тайлангаар ийм хэмжээний хохирол учирсан үүнийгээ төл гэсэн дарамт шахалтыг удаа дараа үзүүлж 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Г.*************** захирал өөрөө хэлж Д.***************гаар тухайн баталгаа бүхий хоёр бичгийг бичүүлсэн байдаг. Тухайн үед нотариат ороод батлуулах гэтэл энэ баталгааг батлахгүй гэсэн тул Г.*************** захирал надад таньдаг нотариат байгаа гэж хэлээд тэнд нь очиж батлуулсан байдаг. Д.***************н зүгээс тухайн үед хэлцлийг эндүүрсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Д.*************** нь *************** ХХК-нд хохирол учруулаагүй, мөнгө завшаагүй тул 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.2-т хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Д.***************н *************** ХХК-д шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү” гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

“...Д.***************г цагдаад өгөх хүртлээ хүлээсэн. Энэ хугацаанд мөнгө дутаж байна гэдгийг хэлж байсан. Би 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр кассаас 700,000 төгрөг аваад тушаахад мэдсэн байсан. Энэ тухай Д.***************д хэлээд мессеж бичихэд дарамталлаа гээд ажил хаяж явах гээд байсан тул арга эвээр энэ мөнгөний учраа тайлбарлаад өг гээд 07 дугаар сар хүртэл хүлээсэн. Нярав, бармен нараа хамт суулгаж байгаад асуухад 700,000 төгрөгийг барменаас аваад тэр өдрөө тушаагаагүй хувьдаа завшсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Энэ мөнгийг өөрийн цалингийн дансандаа 06 дугаар сарын 02-ны өдөр 685,000 болгож хийсэн байсан. Би дахиж өөр мөнгө авсан уу гэж асуухад аваагүй энэ мөнгийг л хүүхдийн памперс хэрэгтэй болоод авсан гэдгээ зөвшөөрсөн. Тэгж хэлчхээд нийгмийн даатгал ороод ирье гэж хэлээд бүх зүйл хаяад зугтаасан. Энэ хүн зугтааж алга болсноор компанид 54,000,000 төгрөгөөс илүү хохирол учирсан. Бүх программын код мэддэг байсан зугтаад явснаас нь болж ашиглаж чадахгүй 3 удаа шинэ программ суулгасан.

Д.***************г ирэхгүй болохоор нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Байцаагч хэлэхдээ Д.*************** өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд нэг ч үг дугараагүй гэж хэлсэн. Тэрнээс биш би мөнгө аваагүй гэсэн зүйл яриагүй. Сөрөг нэхэмжлэл дээр намайг тохиролцъё гэж гуйсан гэсэн байна. Д.*************** өөрөө би нялх хүүхэдтэй, буруу зүйл хийсэн байна, үүнээс илүү мөнгө төлж чадахгүй, ахиж таныг хуурахгүй, буруу зүйл хийсэн гэдгээ сайн ойлгосон гэхэд нь 3 жил ажилласан болохоор ямар хугацаагаар төлөх боломжтой гэдгийг нь асуугаад өөрөө төлөх хугацаагаа гаргасан. Надад 5,000,000 төгрөг байна үүнийгээ 06 дугаар сарын 20-ны өдөр төлнө, 08 дугаар сарын 01-ний өдөр хаанаас ч билээ мөнгө орж ирнэ түүнээсээ 5,000,000 төлнө, үлдсэн мөнгөө 10 дугаар сарын 01-ний өдөр төлөөд таныг хохиролгүй болгоно гэж хэлсэн. Үүнийг нь би зөвшөөрөөд олон удаа хууртагдсан тул төлөхгүй бол алданги авна шүү гэж хэлээд баталгаа гаргуулж авсан. 06 дугаар сарын 09-ний өдөр баталгаа бичиг гаргачхаад та хэргээ хаалгаач гэхээр нь байцаагч *************** асуухад намайг албан бичиг бичиж ир гэсэн. Би албан бичгээ аваад очиход та баталгаа бичгээ нотариатаар батлуулаад нэг хувиа өгөөрэй тэрний дагуу хэргийг нь хаана гэж мөрдөн байцаагч н.Ууганбаяр хэлсэн. Он сарын хувьд ч гэсэн дарааллаараа байгаа. 06 дугаар сарын 09-ний өдөр амлалт бичиг бичсэнээс хойш хэргийг хаах ажиллагаа явагдсан. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

5. Иргэдийн төлөөлөгч ************* дүгнэлтдээ: “...Д.*************** нь 19 сая төгрөгийн хохирол барагдуулсан, алданги төлөх шаардлагагүй гэж  үзэж байна” гэжээ.

 

6. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд.

6.1. Нэхэмжлэгч талаас гаргасан баримтууд - 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23/04 дугаартай нэхэмжлэлийн үндсэн шаардлага/1хх1-2/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх-3/, *************** ХХК-ийн 000019379 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээ/1хх-4, 35/, *************** ХХК-ийн дүрэм/1хх5-6/, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн *************** ХХК-ийн 23/15 дугаартай *************** олгосон итгэмжлэл/хх-62/, *************** ХХК-ийн Хаан банкны 5134034689 дугаар дансны хуулга/1хх-8/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *************** ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа/1хх-9/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *************** ХХК-д баталгаа гаргах тухай/1хх-10/, 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн *************** ХХК-ийн 23/08 дугаартай тайлбар/1хх-24/, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №НА-35220000070 дугаартай Татварын ногдуулалт, төлөлтийг шалгах тухай нөхөн ногдуулалтын акт/1хх25-26/, 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Хавсралт№1-ажлын хөлс журам/1хх36-38/, *************** ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 23/12 дугаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага/1хх43-44/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх-45/, *************** ХХК-ийн Хаан банкны 5134034689 дугаар дансны хуулга/1хх-46/, *************** ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 23/14 дугаар албан бичиг/1хх-58, 59/, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хариу тайлбар/1хх157-158/, туршилтаар ажиллуулах тухай тушаал, ажилд томилох тухай тушаал, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /2хх 132-140/, ажлаас чөлөөлөх хүсэлт,

 

6.2. Хариуцагч талаас гаргасан баримтууд - Д.***************гийн хариу тайлбар/1хх-18/, 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Д.***************гаас ************* олгосон итгэмжлэл/1хх-19/, Д.***************н 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн гараар үйлдсэн гэх бичиг/1хх-42/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбар/1хх-60/, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн сөрөг нэхэмжлэл/1хх145-147/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт/1хх148-151/,

 

6.3. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримтууд.

6.3.1. Хариуцагч талын хүсэлтээр - 2023 оны 04 дүгээр сарын 17 өдөр, 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэлүүд/1хх74-75, 1хх102-103/, үзлэгийн тэмдэглэлийн хавсралтууд/1хх76-85, 1хх104-101, 104-111/, шүүхийн журмаар Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс Эс Жи Эм Ди Аудит ХХК болон *************** ХХК нарын хооронд байгуулагдсан 2021/5/01 дугаар Баримт шалгах гэрээ/1хх-132/, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Эс Жи Эм Ди Аудит ХХК-ийн 3/08 дугаар Баримтаар ирүүлсэн зүйлийн тайлан/1хх-133/, *************** ХХК-ийн 2019, 2020 оны 05 дугаар сар хүртэлх кассын зарлагын зарцуулалтын тооцоолол-Хавсралт №1/1хх-134/, *************** ХХК-ийн 2019, 2020 оны 06 дугаар сар хүртэлх кассын зарлагын тооцоолол хавсралт №2/1хх-134 ар тал/, *************** ХХК-ийн рестораны гал тогооны бараа материалын тооцоог тулгасан байдал/1хх-135/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 28а-1б/3648 дугаар албан бичиг/1хх-137/,

 

6.3.2. Нэхэмжлэгч талын хүсэлтээр - 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 1/2623 дугаар албан бичиг/хх-155/, 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 812 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол/1хх-156, 206/, тус шүүхээс 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл/1хх171-172/, үзлэгийн тэмдэглэлийн хавсралт/1хх169-170,173-180/, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Хаан банкны 29/7666 дугаар албан бичиг/1хх-190/, хавсралт Д.***************гийн Хаан банкны 5604012936 тоот дансны хуулгын хамт/1хх191-204/, 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 1/3311 дугаар албан бичиг/1хх-205/, Албан бичгийн хавсралт/1хх206-250, 2хх-1-33/, *************** ХХК-ийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан гомдол/1хх-207/, нягтлан Д.***************гаас кассаас авсан мөнгө 2019-2020/1хх-208/, нягтлан ***************гийн тооллогоор гаргасан материалын тайлангийн дутагдал 2019-2020/1хх-209/, 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн Эс Жи Эм Ди Аудит ХХК-ийн 3/08 дугаар Баримтаар ирүүлсэн зүйлийн тайлан/1хх210-211/, *************** ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2019, 2020 оны 05 дугаар сарын хүртэлх кассын зарлагын зарцуулалтын тооцоолол-Хавсралт№1/1хх-116/, *************** ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2019, 2022 оны 06 дугаар сар хүртэлх кассын орлогын тооцоолол-Хавсралт№2/1хх-213/, Эс Жи Эм Ди Аудит ХХК-ийн бараа материалын тайлан болон тооллогоор дутагдсан нийт тооцооллын дүн/1хх-118/, бэлэн мөнгөний зарлагын баримтууд/1хх-101/, Бармен М.Булганы гэх гар бичмэл/1хх-102/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа/1хх-103/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол/1хх-118/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хохирогчоос авсан тэмдэглэл/1хх-219/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 05, 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл/1хх-220, 221-222/, гэрчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа/1хх-223/, Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн гэрч *********** мэдүүлэг авсан тэмдэглэл/1хх-113/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн хохирогчийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг хангах тухай 43 дугаар тогтоол/1хх-225/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаартай Дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоол/1хх-226/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 94 дугаартай шинжээчийн дүгнэлт/1хх 228-229/, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаар шинжилгээ хийх хугацааг сунгах тухай тогтоол/1хх-230/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтэст *************** ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 22/026 дугаар гомдол татах тухай хүсэлт/1хх-231/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *************** ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа/1хх-233/, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн *************** ХХК-д баталгаа гаргах тухай/1хх-232/, Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал/1хх-234/, зарлагын болон бэлэн мөнгөний зарлагын баримтууд/1хх235-236/, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний тооцоолол/1хх236-237/, зарлагын болон бэлэн мөнгөний зарлагын болон И баримтууд/1хх238-240/, 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний тооцоолол/1хх241-242/, зарлагын болон бэлэн мөнгөний зарлагын болон И баримтууд/1хх243-246/, 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний тооцоолол/1хх247-248/, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний тооцоолол/1хх249-250/, зарлагын болон орлогын ордер, падаан бэлэн мөнгөний зарлагын болон И, төлбөрийн баримтууд/2хх1-6/, 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний тооцоолол/2хх7-8/, бэлэн мөнгөний зарлагын болон төлбөрийн баримтууд/2хх9-13/, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний ***************гийн тайлан/2хх-14/, 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний баримтаар тулгасан тайлан/2хх15-17/, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний тооцоолол/2хх18-19/, *************** ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын гүйлгээний баланс/2хх-20/, Г.***************ийн Голомт банк ХХК-ийн 1169042708 дугаар дансны хуулга, түүвэр/2хх21-25/, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 31-ний өдрийн хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний тооцоолол/2хх26-28/, бэлэн мөнгөний зарлагын баримтууд/2хх25-27/, 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 28-ны өдрийг хүртэл хугацааны кассын бэлэн мөнгөний тооцоолол/2хх29-32/, 2020 оны 01 дүгээр сарын ажилчдын урьдчилгаа цалингийн баримт/2хх-29/, бэлэн мөнгөний зарлагын болон шууд борлуулалтын мөнгөн орлогын баримтууд/2хх33/ үзлэгийн тэмдэглэл.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “***************” ХХК нь хариуцагч Д.***************д холбогдуулан хугацаа хэтрүүлсэн алданги, өмгөөллийн хөлс, нийт 8,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөллийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзан нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

 

Хариуцагч Д.*************** нь нэхэмжлэгчид холбогдуулан 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “*************** ХХК-нд учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа” болон мөн өдрийн “*************** ХХК-нд баталгаа гаргах тухай” гэх хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг шаардлагыг гаргасан.

 

2. Шүүх хэргийг хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч “***************” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...Д.*************** нь 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа байгууллагад  хохирол учруулсан, уг асуудлыг цагдаагийн байгууллагад шалгах үед 19,000,000 төгрөгийн хэмжээнд тохиролцон тус төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 9,000,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулах, хугацаандаа биелүүлээгүй бол хоног тутамд төлөгдөөгүй үүргийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцон “Баталгаа” гэх агуулга бүхий 2 бичгийг Д.*************** өөрийн биеэр үйлдэж нотариатаар батлуулж уг хэлцлээр шинэ үүрэг хүлээсэн, хугацаа хэтрүүлж үүргээ биелүүлсэн тул хугацаа хэтэрсний алдангийг нэхэмжилж байгаа. Тухайн баталгаа гэх хэлцлүүдийг өөрөө сайн дураар байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл юм, хэлцлийн үүргийг шаардаж байна гэх агуулгаар,

 

Хариуцагч Д.***************, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ...2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр баталгаа гэх 2 хэлцэл үйлдэгдээд нийт 21,000,000 төгрөгийг *************** ХХК-ийн дансанд шилжүүлсэн, энэ явцад прокуророос гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хаасан, үүнийг сүүлд мэдсэн, нэгэнт гэмт хэрэг үйлдээгүй тул хохирлыг хариуцах учиргүй. Баталгаа гэх бичиг нь хэлцэл хийгч этгээд хүссэн хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, Г.*************** захирлын дарамт дор хийгдсэн тул уг бичиг хүчин төгөлдөр бус, гэм хорын хохирол учруулсан болохыг нотлоогүй, тиймээс хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шаардан агуулга бүхий тайлбар, сөрөг шаардлагыг гарган тус тус мэтгэлцдэг.

 

4. Хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар хариуцагч Д.*************** нь нэхэмжлэгч *************** ХХК-д 2017 оны 3 сарын 20-ны өдөр тооцооны нягтлан бодогчийн албан тушаалд ажилд орж хөдөлмөрийн гэрээ байгуулсан, байгууллагаас 53,456,327 төгрөгийг хувьдаа завшсан гэх хэрэгт эрүүгийн журмаар шалгагдаж байсан, Прокуророос “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, 21,000,000 төгрөгийг *************** ХХК-д шилжүүлсэн үйл баримт тогтоогддог ба энэ талаар талууд маргадаггүй.

 

Маргааны зүйл бол 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “*************** ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа”, “*************** ХХК-д баталгаа гаргах тухай” гэх “Баталгаа”-ууд бөгөөд тухайн хэлцэл хүчин төгөлдөр эсэх, хүчин төгөлдөр бол хэлцлийн үүрэг болох алданги шаардах эсэх талаар, гэм хорын хохирол учруулсан, гэрээний үүрэг шаардсан гэх асуудлаар талууд маргадаг.

 

5. Маргаагүй үйл баримт, түүнд холбогдох баримтуудаас дүгнэхэд

5.1. Нэхэмжлэгч тал ...хариуцагч байгууллагад хохирол учруулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгасан, ажиллагааны явцад эвлэрч, эвлэрсэн үндэслэлээр гомдол гаргагч гомдлоосоо татгалзсан үндэслэлээр эрүүгийн хэргийг Прокуророос хаасан гэх агуулга бүхий тайлбарыг гаргадаг хэдий ч хариуцагч талын гаргасан ...гэмт хэрэг үйлдсэн болох нь, уг үйлдлийн улмаас хохирол учруулсан болох нь нотлогдоогүй гэх агуулга бүхий татгалзсан тайлбар үндэслэл бүхий болох нь 2022 оны 06 сарын 27-ны өдрийн 812 дугаартай “...*************** нь *************** ХХК-д нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа мөнгө завшсан гэх боловч санхүүгийн анхан шатны баримтууд нь хуульд заасан шаардлага хангахгүйн улмаас шинжээчийн дүгнэлтээр мөнгө завшсан гэх нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг ...гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх нь зүйтэй гээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хаасугай” гэх прокурорын тогтоолоор тогтоогдож байна.      

 

Дээрх баримтаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа талуудын хооронд үүсээгүй болно.

 

5.2. Харин *************** ХХК-иас Д.***************г тооцооны нягтлан бодогчийн ажилд авч хөдөлмөрийн гэрээ байгуулсан байх тул тэдний хооронд 2017 оноос хөдөлмөрлөх гэрээний үүрэг, харилцаа үүссэн, ажил, хөдөлмөр эрхэлж байх хугацаанд буюу 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд 53.456.327 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулсан эсэх, тухайн хохирлыг хариуцах эсэх асуудал, үйл баримтад шүүхээс дүгнэлт хийх үндэслэл болж байна.

 

6. Дээр дурдсан маргааны зүйл, маргаж буй үйл баримт, холбогдох баримтуудаас үзэхэд

6.1. 2022 оны 06 сарын 09-ны өдрийн “*************** ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлөх баталгаа” гэх баримтанд “...Миний бие Даваажав овогтой *************** нь *************** ХХК-д ажиллах хугацаандаа 19 сая төгрөгийн хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна... Дурьдсан хугацаанд төлөөгүй бол тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй дүнгийн 0.5%-иар алданги төлнө” гэж, мөн өдрийн “*************** ХХК-д баталгаа гаргах тухай” гэх баримтанд “...Миний бие *************** ХХК-д Санхүү, татвар, нийгмийн даатгалын тайланг гаргаж эрх бүхий байгууллагад хүргүүлж байсны хувьд тэдгээрээс 2018-2021 оны хугацаанд татвар, нд-ын ногдуулалт төлөлтийг шалгах ажиллагааг хариуцан шалгуулж, шалгалтаар татвар, НД-ын нөхөн ногдуулалт гарч ирвэл түүний хүү, торгууль, алдангийг бүрэн төлж компанийг хохиролгүй гаргахаа баталж байна...” гэж дурдан “Баталгаа гаргасан Д.***************” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна.

 

Хариуцагч талын ...дарамт, шахалтан дор, захирал ***************ийн заасны дагуу бичсэн, хэлцлийнхээ агуулгыг эндүүрч байгуулсан хэлцэл гэх тайлбар үндэслэл бүхий болох нь баримтаар тогтоогдсонгүй. Тодруулбал, эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан үйл баримт, ажил олгогчоос тавьсан хохирол шаардсан хүсэлт, харилцан чат яриа зэрэг нь дээрх 2 баримтыг үйлдэх, өөрийн хүсэл зоригоор бус, эндүүрч бичсэн гэх үйл баримт эргэлзээ бүхий байна.   

 

Уг баталгаа гэх баримтуудаар хариуцагч Д.*************** нь тухайн цаг хугацаанд гэм хорын үүргийг хариуцах агуулгаар хохирлыг барагдуулах аргыг тодорхойлсон байх тул шинээр гэрээний үүрэг үүссэн гэж үзэх боломжгүй болно. Тиймээс ч хариуцагч тал дээрх хохирол төлбөр төлөх үүргээ гүйцэтгэж 21,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байдаг.

 

6.2. Хариуцагч Д.*************** гэмт хэрэг үйлдэн гэм хор учруулсан болох нь баримтаар тогтоогдоогүй ч нягтлан бодогчийн албан тушаалд хөдөлмөрлөх гэрээний үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогч байгууллагад хохирол учруулсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрч төлбөрийг төлж барагдуулсан гэж үзнэ. Тодруулбал, тухайн асуудлыг эрүүгийн журмаар шалгах явцад буюу гэм буруутай болох нь тогтоогдоогүй байхад нэхэмжлэгч *************** ХХК-д хохирол учруулсан үйл баримтыг хүлээн зөвшөөрч өөрийн хүсэл зоригийн дагуу төлбөр төлөх аргыг тодорхойлж баримт үйлдсэн байна.

 

Энэ нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээний нөхцөл, 132 дугаар зүйлийн 132.1-д заасан “Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, зөрчлийн, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэнэ” гэх заалт, 135 дугаар зүйлийн 135.1.2-т заасан “Эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ - Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан...” гэх заалт болон ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд тус тус нийцэж байна.  

 

7. Хэрэгт авагдсан *************** ХХК-ийн захирлын 2017 оны 03 сарын 25-ны өдрийн “...***************г 2017.03.20-ны өдрөөс тус компанид Тооцооны нягтлан бодогч албан тушаалд ажиллуулсугай” гэх тушаал, Д.***************н “...захирлын дарамт болон бүдүүлэг авир зангаас нь залхаж цаашид ажиллах хүсэл сонирхолгүй болсон тул ажлаас чөлөөлж өгнө үү” гэх 2020 оны 06 сарын 15-ны өдрийн өргөдөлөөс үзэхэд хариуцагч Д.*************** нь 2017 оны 3 сараас 2020 оны 7 сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгч *************** ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байсан байна.

 

Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, эрүүгийн журмаар шалгагдаж байх үеийн санхүүгийн тооцоо, анхан шатны санхүүгийн баримт, “...тайлан болон санхүүгийн баримтууд гарын үсэг зурж баталгаажаагүй, дүгнэлт гаргах боломжгүй” гэх шинжээчийн дүгнэлтүүд, “...кассын зарлагаар нийт 5,973,307 төгрөгийг зарцуулсан талаар дэмжих анхан шатны баримтгүй байна, ...кассын орлогоор нийт 9,160,000 төгрөгийн орлогыг кассын тайланд дутуу шивсэн, харилцах дансанд тушаагаагүй байна, ...бараа материалын тайланд нийт 37,396,324.39 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан байна” гэх “Эс жи эм ди аудит” ХХК-ийн тайлан, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд харилцсан чат, харилцан яриа бүхий байдалд үзлэг хийсэн тэмдэглэлүүд зэрэг баримтуудаас үзэхэд хариуцагч Д.*************** хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэх үедээ нэхэмжлэгч байгууллагад хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч “Баталгаа” гэх баримтуудыг үйлдсэн байх бөгөөд тухайн хүний хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй болно.

 

Энэ үндэслэлээр хариуцагч талын сөрөг шаардлага хуулийн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

8. Нөгөө талаас хариуцагч Д.*************** нь учруулсан хохирлоо төлөх аргаа тодорхойлохдоо хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги төлөх агуулгыг баталгаа гэх баримтад тусгасан хэдий ч үүргээ бүрэн гүйцэтгэсэн. 21 сая төгрөгийн төлбөр төлөгдсөн болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрдөг. Харин нэхэмжлэгч тал баримтад заасан хугацаандаа төлбөрийн төлөөгүй, хугацаа хэтрүүлж төлбөр төлсөн тул хугацаа хэтрүүлсэн үеийн алдангийг шаардаж байна гэдэг.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ” гэж заасан бөгөөд мөн хуулийн, зүйлийн 232.4-т анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байхаар тусгасан. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч Д.*************** нь “Баталгаа” гэх баримтаар 19,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн, үүргээ биелүүлсэн байх ба тухайн үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн бол алданги төлөх үүрэг үүсэхээр зохицуулсан байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын алданги нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэх ба үндэслэл бүхий гэж дүгнэв.

 

9. Мөн иргэдийн төлөөлөгчөөс “Хариуцагч төлбөрийг төлж барагдуулсан тул алданги төлөх шаардлагагүй” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэж байна.

 

10. Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж нэхэмжлэгч “***************” ХХК болон хариуцагч Д.*************** нар нь шаардах эрхгүй үндэслэлээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг  бүхэлд  нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 142,950 төгрөг, хариуцагчаас төлсөн 403,350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 232 дугаар зүйлийн 232.1, 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 135 дугаар зүйлийн 135.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.***************д холбогдуулан гаргасан 7,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч “***************” ХХК-ийн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч “***************” ХХК-нд холбогдуулан гаргасан баталгаа гаргах тухай хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт шилжүүлсэн 21,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч Д.***************гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 142.950 төгрөг, хариуцагчаас төлсөн 403.350 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.АМИН-ЭРДЭНЭ

 

                                      ШҮҮГЧИД                                          В.АМАРТҮВШИН

 

                                                                                                   Т.БАТСҮХ