| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2021/00139/И |
| Дугаар | 142/ШШ2024/00542 |
| Огноо | 2024-03-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2024/00542
| 2024 оны 03 сарын 28 өдөр | Дугаар 142/ШШ2024/00542 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг, Баянзам ******* тоотод оршин суух, ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут баг, ******* ******* ******* тоотод байрлах, ******* ******* /РД:, утас:/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, тоотод оршин суух, /РД:/
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, тоотод оршин суух, /РД: РУ810216/ нарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 49,650,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Гэрч:,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бямбахишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, , А. нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 49,650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...2020 оны 09 сарын 21-ний өдөр миний эзэмшлийн 88104275 гар утасны дугаарт хариуцагч залгаж, аймгийн Баяннуур суманд замын далангийн ажил хийлгэх гэсэн юм, ашигтай ажил байгаа, яаралтай ирээд уулзах хэрэгтэй байна гэж санал тавьсан. Тэгээд намайг очиход болон түүний нөхөр , тэдний ажилтан нар хамт байсан ба надад Лүн-Батцэнгэл чиглэлийн улсын чанартай А27 дугаартай авто замын аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийн түр зам барих, замыг өргөтгөх, далан барих, төлбөр хураах барилгын онгоц /суурь/ цутгах ажлын саналыг тавьсан. Уг ажлыг тухайн үед нь очиж үзээд хийгдэх ажлуудаа хараад хамтран ажиллаж болохоор санагдсан тул зөвшөөрч маргаашнаас ажлыг хийж эхлэхээр шийдвэрлэсэн. Энэ үед надтай хамт манай дүү хамт байсан. Ингээд аймгийн Дашинчилэн суманд байсан ковш /авто ачигч/ 25 тоннын даацтай өөрөө буулгагч хово ачааны машин, Улаанбаатар хотоос экскваторыг авто чирэгчээр ачиж, Төв аймгийн Заамар сумаас өөрөө буулгагч хово маркийн ачааны автомашиныг тус тус хариуцагчийн ажлыг гүйцэтгүүлэхээр Баяннуур суманд ирүүлсэн. Уг ажлыг гүйцэтгэхэд гарах зардал болон ажлын хөлсийг нийт 55,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Энэ талаар бичгээр хийсэн. Уг ажлыг манай компани өөрийн болон бусад түрээсийн техник, тоног төхөөрөмж, ажиллах хүчийг татан оролцуулж, хариуцагч нарын зүгээс ямар нэгэн ажиллах хүч, тоног төхөөрөмж ирүүлээгүй. Зөвхөн зам индүүддэг индүү /3 өдөр/, замын тэгшлэгч авто грейдер-2 өдөр, усны машин /1 өдрийн хагас/-ыг явуулсан. Өөрөөр ямар нэг туслалцаа үзүүлээгүй, манай компани бусад бүх тоног төхөөрөмж, ажиллах хүчийг гаргаж ажлыг гүйцэтгэж дуусгасан. Энэ хугацаанд тухайн ажлын урьдчилгаа гэж 2020 оны 09 сарын 22-нд компанийн Хаан банкны 5094745266 дугаартай дансаар 3,000,000 төгрөг, 23-нд миний Хаан банкны 5033375103 дугаартай дансаар 1,500,000 төгрөг, 25-нд 2,250,000 төгрөг, мөн өдөртөө компанийн дансаар 10,000,000 төгрөг, миний дансаар 27-нд 800,000 төгрөг, 28-нд 500,000 төгрөгийг, 2020 онь 10 дугаар сарын 10-нд 2,300,000 төгрөгийг хариуцагч өөрийнхөө Хаан банкны 5099999022 дугаартай дансаар тус тус шилжүүлж нийт 20,350,000 төгрөгийг хариуцагч гаас хүлээн авсан бөгөөд уг төлбөрийг тус дизель түлш, бензин, машины механизм /1 ширхэг экскаватор, 1 ширхэг авто грейдер, 1 ширхэг авто ачигч, 2 ширхэг хово/-ын түрээс, ажиллаж буй ажилтнуудын байр, хоолны зардал, барилгын материал зэрэг зардлуудад гарсан ба уг зардал нэмэгдэж улмаар миний бие өөрөө нэмж зардал гаргаж тухайн ажлыг 2020 оны 10 дугаар сарын -ний өдөр өөрт нь мэдэгдээд дуусгасан. Ингээд Орхон аймагт ирээд хариуцагч тай нэлээд хөөцөлдсөний дараа 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч нартай уулзалдаад тооцоо хийх гэтэл, нөхөр болох тэй хамт ирээд улмаар уг тендерийн ажлыг би хийж чадахгүй юм байна, танай компанитай хамтраад хийгээд бүрэн дуусгаж, улсын комисст хүлээлгэж өгөөд ******* *******-ийн зүгээс гаргасан зардлаа авъя гэж тохиролцоод, манай компаниар дараах ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон, Үүнд:
1.Далангийн асфалтыг Улаанбаатар хотоос Баяннуур сум хүртэл тээврийн зардлыг гаргаж, асфалтан хучилт хийх, индүүг түрээслэн ажиллуулсан,
2. Замын гэрэлтүүлгийн ажлыг бүхэлд нь хийх /шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох/
3.Замын захаар замыг хааж босгосон шон суулгах, цацруулагч наах,
4.Төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах
5.Замын тэмдэг, тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх
6.Замын пүү /автожин/ суурилуулах, камер суурилуулах ажилд туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг гүйцэтгүүлэх санал тавьсан.
Уг ажлыг манай компани гүйцэтгэхээр тохиролцож, улмаар асфалтыг Улаанбаатар хотоос Баяннуур сум хүргэх тээврийн зардалд 2,800,000 төгрөг, асфалт тараах индүүний түрээс 1,350,000 төгрөг, асфальт хучих ажлын хөлс 3,000,000 төгрөг, хүрз-60,000 төгрөг, молоток түрээс 50,000, малтуур 100,000 төгрөг, хогийн шүүр-54,000 төгрөг, хогийн сав-270,000 төгрөг, ажлын бээлий-21,000 төгрөг, замын битум- 330,000 төгрөг, замын битум тээвэрлэх тээврийн зардал 200,000 төгрөг, төлбөр хураах постны тээвэр 600,000 төгрөг гэрлийн шон тээвэрлэсэн хөлс 200,000 төгрөг, төлбөр хураах постны суурь бетон цутгах барилгын ажлын хөлс 5,500,000 төгрөг, гэрлийн шон суурь ухах ажлын 80,000 төгрөг, замын тэмдэг, тэмдэглэгээ, хурд сааруулагч хийх ажлуудыг хийж гүйцэтгэн улмаар Улсын комисс тус ажлыг хүлээж авснаар манай компанид зардал, ажлын хөлсийг багтаан нийт 90,000,000 төгрөгийг гаргаж өгөхөөр тохиролцсон. Уг дүнд өмнөх ажлын гэрээний хөлс болох 55,000,000 төгрөг багтсан бөгөөд үлдэгдэл төлбөрийг багтаан гаргаж өгөхөөр тохиролцсон. Улсын комисс уг ажлын гүйцэтгэлийг шалгаж 2020 оны 12 дугаар сарын 10- хооронд ажиллаж, зарим ажлыг нэмж гүйцэтгэх үүрэг өгч, улмаар уг ажлыг гүйцэтгэхэд манай компанийг төлөөлөн А.Дарханбаатар хяналт тавьж, туслан гүйцэтгэж оролцож улмаар 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан болно. Хариуцагч нь өөрийгөө ******* *******-ийн захирал гэсэн боловч улсын бүртгэлийн лавлагаагаар биш байна. Гэтэл өөрийн нөхөр болох тэй хамтран уулзаж харилцан тохиролцож бичгээр болон амаар тохиролцож улмаар тендерийн ажлыг гүйцэтгүүлж улсын комисс хүлээж явсны дараа тохиролцсон ёсоор хөлсөө өгөхгүй, олдохгүй, элдэв худал шалтгаан хэлж байгаа тул шүүхэд хандахаас аргагүй болоод байна. Нөгөө талаас уг тендерийн ажлыг манай компаниар гүйцэтгүүлж, ажлын хөлсөө ТӨХК-иар дамжуулан авсан атлаа манайд 2020 оны 10 дугаар сарын байдлаар 20 350 000 төгрөг, 2021 оны 01 сарын 05-нд 20,000,000 төгрөг шилжүүлээд үлдэгдэл 49,650,000 төгрөг төлөхгүй байна. Иймээс ******* *******, , нараас ажлын хөлс 49,650,000 төгрөгийг гаргуулан манай компанид олгож хохиролгүй болгож өгнө үү. ... Манай компани болон *******-ийн хооронд бичгээр болон амаар байгуулагдсан гэрээний дагуу бидний зүгээс хариуцагчийн өгсөн материалаар тус ажлыг гүйцэтгэсэн. Жишээ нь замын хажуугийн далангийн өргөтгөлийг өнгө асфальтаар хучих ёстой байхад суурь асфальт явуулсан байсан. Уг суурь асфальт арзгар байдаг ба өнгө асфалтаар хучсан бол арзгар биш стандартад нийцсэн байдлаар хийгдэх байсан юм. Гэвч хариуцагч нарын зүгээс ирүүлсэн барилгын материал нь чанартай гэхээсээ хямдыг ирүүлж байсан бөгөөд өөрсдийнх нь өгсөн заавар, материалын дагуу стандарт, шаардлагыг баримталж барьсан. Үүнээс болж үүсэх эрсдэлийг бид хариуцахаар тохиролцоогүй, харин хариуцагч өөрөө үүнийгээ хариуцна шүү гэдгийг тухайн үед миний зүгээс хэлж байсан. нь чанар хамаагүй, хугацаанд нь л дуусгаад өг гэж шаардаж байсны дагуу бид тус ажлыг гүйцэтгэсэн. Бидний хооронд бичгээр байгуулагдсан гэрээний дагуу манай компанийн зүгээс хариуцагчийн заавраар ажил гүйцэтгэсэн. Тухайн гэрээнд ямар стандарт, шаардлагыг баримтлах талаар манай компанид үүрэг болгосон заалт ч байхгүй. Харин хариуцагчийн зүгээс бичгээр гэрээндээ заагаагүй ажлуудыг амаар тохиролцож гүйцэтгүүлэхдээ хурдан дуусгаад өгчих гэж байнга шахалт үзүүлж, шаардаж байсан. Гэвч манай компанийн хувьд чанаргүй хийж болохгүй гэдгийг сануулж байсан боловч хурдан дуусгахаас өөр зүйл шаардаж байгаагүй. Тэгсэн атлаа шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ТӨХК-тай Байгуулсан гэрээнийхээ үүргийг манайд халдааж тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай компани ажил гүйцэтгэж байхад хариуцагч талын хяналтын инженер гийн ээж Д.Оюун нь ирж манайд гүйцэтгэлд хяналт тавьж байсан. Хэрэв үнэхээр стандарт зөрчиж ажлыг гүйцэтгэж байсан тэр гийн ээж Монгол улсын зөвлөх инженер гэгддэг хүн яагаад манай ажлыг зогсоохгүйгээр хийлгээд дуусгасан бэ гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. гийн хувьд ажлыг хурдан дуусга гэсэн чиглэл өгснөөс чанар стандартын асуудлыг огт анхаарахгүй байсан нь түүний ээж болох *******-ийн захирал Д.Оюуны дээрх эс үйлдлээс харагддаг. Иймээс сөрөг нэхэмжлэл, түүний нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй байна. ******* нь ТӨХК-тай байгуулсан гэрээнийхээ дагуу 3 жил үүрэг хүлээсэн гэж тайлбарласан байна. Манай компанитай байгуулсан гэрээг үндэслэн бид нэхэмжлэл гаргаж байгаа болохоос ******* бопон ТӨХК-ийн хооронд байгуулсан гэрээний үүрэг бидэнд хамаарахгүй юм. Энэ талаарх сөрөг нэхэмжлэлий-шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч , А. нар шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэлдээ: Орхон аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* *******-тай Ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан " ******* нь иргэн а овогтой Болор-Эрдэнэевна миний биед холбогдуулж 49,650,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Энэ нь 2020 оны 09 сарын 23-ны өдрийн аж ахуйн нэгж хоорондоо байгуулсан 01/09-20 дугаартай гэрээ бөгөөд иргэн надаас дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй шаардах эрхгүй юм. Манай ******* нь 2020 оны 09 сарын 23-ны өдрийн №01/09-20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр *******-тай 55,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. .......................... ******* гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул одоог болтол Улсын комисст ажлаа хүлээлгэн өгөөгүй байгаа бөгөөд ажлыг хүлээн авах Улсын комисс хугацаатай үүрэг даалгавар өгсөн байгаа. Гэтэл нэхэмжлэгч нь Улсын комисс ажлыг хүлээж авсан мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь бодит байдалд нийцэхгүй байна. Манай компани нь гэрээний хугацаанд шаардлагатай гэрээгээр хүлээсэн үүргээ буюу зохих санхүүжилт, төлбөрийг төлсөөр ирсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бодит байдалд нийцээгүйн зэрэгцээ нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Манай ******* нь нэхэмжлэгчид 49,650,000 төгрөг төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... Манай ******* ******* нь 2020 оны 09 сарын 23-ны өдрийн №01/09-20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр *******-тай 55,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. ******* гэрээгээр хүлээсэн үүргээ буюу хийвэл зохих гэрээний гүйцэтгэлээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул Улсын комисс хугацаатай үүрэг даалгавар өгсөн байгаа. ******* нь гэрээний дагуу гүйцэтгэлийг бүрэн зохих ёсоор хийж гүйцэтгээгүйн улмаас хугацаатай үүрэг даалгавар 2 удаа өгөгдсөн. Энэ хугацаатай үүрэг даалгаврыг манай ******* хийж гүйцэтгэж байна. Өгөгдсөн үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэхэд дараах зардал гарсан тул энэхүү гарсан зардал болох ,666,420 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн " ******* нь гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хийх явцдаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас хэд хэдэн удаа зам тээврийн осол гарсан бөгөөд ослын улмаас учирсан хохирлыг манай *******-ыг төл гэсэн. Ингээд нэр бүхий Ш.Нямдаваа иргэнд нийт 700,000 төгрөгийн хохирол төлсөн. Иймд энэхүү иргэнд төлсөн хохирол болох 700,000 төгрөгийг *******-иас нэхэмжилж байна. Мөн " ******* нь гэрээний дагуу ажлын гүйцэтгэлийг хийх явцдаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас эксковатораар баруун бүсийг хангах шилэн кабель тасалсны улмаас агаарын баганыг тэгшлэх, шинээр босгох, шилэн кабелийн залгаа 24 шөрмөс, шөрмөс бүрээр хэмжилт хийх ажлууд хийгдэж манай *******-д торгууль ногдуулж төл гэсэн. Иймд нэхэмжлэлийн дагуу 1,433,580.28 төгрөгийг төлсөн. Иймд " ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу, чанарын шаардлага хангаагүйгээс үүдэн гарсан хохирол болох 13,800,028 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү. ...Манай ******* ******* нь 2020 оны 09 сарын 23-ны өдрийн №01/09-20 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээгээр *******-тай 55,000,000 төгрөгийн гэрээ байгуулсан. ******* гэрээгээр хүлээсэн үүргээ буюу хийвэл зохих гэрээний гүйцэтгэлээ зохих ёсоор дараах чанар стандартын дагуу гүйцэтгээгүй. Дараах стандартуудыг зөрчсөн байна. Үүнд: -Авто зам дээр тээврийн хэрэгсэлийн хурд саарулагчийг Хурд сааруулагч Техникийн ерөнхий шаардлага, хэрэглэх дүрэм МNS5968:2003, -Авто замын төлбөр хураах цэг. Ерөнхий шаардлага МNS 6592-2016, -Авто зогсоол БНбД 21-05-10, -Цахилгаан техникийн ажил БНбД 3.05.06-90, -Замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага МNS 4596:2014, -Замын тэмдэглэл. Техникийн шаардлага МNS 4795:2014. Манай компани нь захиалагч байгууллагатай хийсэн гэрээний 1.10-т заасны дагуу "Ажлын чанарын баталгаа зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил, хэвийн ашиглалтын хугацаа 3 жил байх бөгөөд энэ хугацаанд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр 100 хувь хохирлыг барагдуулна гэж заасантай холбогдуулан ******* нь гэрээгээр хүлээсэн үүргээ дутуу, чанарын шаардлага хангаагүйгээс үүдэн гаргах зардал болох 42,565,000 төгрөгийг *******-иас гаргуулж өгнө үү... гэжээ.
4. Нэхэмжлэгчээс: /1-р хавтас 1-4 тал/ нэхэмжлэл, /1-р хавтас 7-12 дугаар тал/ ******* болон хоорондын 2020 оны 9 сарын 23-ны өдөр хийсэн ажил гүйцэтгэх гэрээ, /1-р хавтас 13-43 дугаар тал/ гэрэл зураг,
Хариуцагчаас: /2-р хавтас 3 дугаар тал/ Улсын комиссын актын албан бичиг, /1-р хавтас 4 тал/ бичгийн нотлох баримтууд, актын тэмдэглэл сөрөг нэхэмжлэл, түүнтэй холбоотой гүйлгээ хийсэн дансны хуулга, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ, 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, /2-р хавтас 17 дугаар тал/ 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 40 дугаартай албан бичиг, /2-р хавтас 18 дугаар тал/, /2-р хавтас 25 дугаар тал/ *******-аас өгсөн үүрэг даалгавар, / 2-р хавтас 25-30 тал/, 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 46 дугаартай үүрэг даалгавар өгөх тухай, /2-р хавтас 94 тал/ Зам тээвэр хөгжлийн *******ийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 1/745 дугаартай албан бичиг, /2-р хавтас 106 дугаар тал/ 2021 оны сарын 23-ны өдрийн 1/921 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай, зардлын дэлгэрэнгүй тайлбар, байгаа гэрээ, /2-р хавтас 3-134 тал/ гийн Хаан банкны дансны хуулга, /2-р хавтас 135-141 тал/ пүү худалдаж авч худалдах худалдан авах гэрээ,
Хэргийн оролцогчдын хүсэлтээр /1-р хавтас 44-45 дугаар тал/ хулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, /1-р хавтас 81 тал/ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, /1-р хавтас 82-84 тал/ *******-ийн дүрэм, /1-р хавтас 123 дугаар тал/ 2021 оны 2 дугаар сарын 19-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, /1-р хавтас 124-144 тал/ 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Зам тээврийн хөгжлийн *******, *******-ийн хооронд байгуулсан гэрээ, /1-р хавтас 126 дугаар тал/ гэрээний ерөнхий нөхцөл, /1-р хавтас 136 дугаар тал/ ажлын төсөв, /1-р хавтас 138-144 тал/ төсвийн задаргаа, /1-р хавтас 145-147 дугаар тал/ 2020 оны 9 сарын 18-ны өдөр байгуулсан гэрээ, /1-р хавтас 148-150 дугаар тал/ гэрээний ажлын явцыг харуулсан гэрэл зураг, /1-р хавтас 150 дугаар тал/ гэрэл зураг, /1-р хавтас 151 тал/ *******-ний нэхэмжлэх, /1-р хавтас 152 дугаар тал/ төлбөрийн шилжүүлгийн баримт, /1-р хавтас 153 дугаар тал/ ******* руу ******* нь мөнгийг шилжүүлсэн баримт, /1-р хавтас 198 дугаар тал/ ******* дансны хуулга, /1-р хавтас 234 тал/ Болор-Эрдэнэевна дансны хуулга, /3-р хавтас 1-5 дугаар тал/ Орхон аймгийн татварын хэлтсээс ******* /РД:/ нь 2020-2021 онд гэх ажилтанд цалин хөлс олгож, улмаар хувь хүний орлогын албан татварыг суутган шилжүүлж байсан эсэх талаарх лавлагааг, /3-р хавтас 6-8 дугаар тал/ Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ******* /РД:/-ийн 2020 оны 01 сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх хугацааны даатгуулагч тус бүрээр нийгмийн даатгал төлж байсан ажилтнуудын жагсаалтыг, даатгал төлсөн хэмжээг харуулсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, /3-р хавтас 138-139 тал/ Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн шалган нэвтрүүлэх хэлтсээс Эрдэнэбатын Бямбадорж /РД:УЗ9220/-ийн Монгол улсын хилээр 2020-2022 оны хооронд орсон, гарсан лавлагаа, / 3-р хавтас 169-206/ 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай Хөрөнгийн үнэлгээний ******* *******-ийн шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан байна. Гэрчээрийг оролцуулж мэдүүлэг авсан. Дэвтэр судласан
Шүүх хуралдаанаар зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон А., нарт холбогдуулан зам барилгын ажил гүйцэтгэсний хөлс 49,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг ...түр зам, зам өргөтгөлийн далангийн ажил, төлбөр хураах барилгын бетон суурь цутгах, төлбөр хураах барилгын онгоц цутгах зэрэг гэрээний дагуу хийх ажлаа бүрэн хүлээж авсны дараа хариуцагч нар өөрсдөө үлдэх ажлуудыг хийж чадахгүй болсон учраас танай компаниар үргэлжлүүлээд хийлгэмээр байна гэж хүссэн, бид саналыг хүлээн авч ажлын хөлсийг өмнөх гэрээний хөлс дээр нэмээд 90,000,000 төгрөг болгон нэмж, далангийн асфалтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон шон суулгах, цацруулагч наах, төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, замын тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, замын пүү суурилуулах, камер суурилуулах ажилд туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг бид 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртлэх хугацаанд хийж гүйцэтгэсний дараа улсын комисс ажлыг хүлээж авсан, гэрээ болон амаар тохиролцсон бүх ажлыг манай компани хийсэн... гэх үндэслэлээр гаргасан.
Хариуцагч А., ...аж ахуйн нэгж хоорондоо гэрээ байгуулсан, иргэн надаас дээрх мөнгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шаардах эрхгүй... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн.
Хариуцагч ******* ...далангийн асфалтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон шон суулгах, цацруулагч наах, төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, замын тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, замын пүү суурилуулах, камер суурилуулах ажилд туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлэх зэрэг ажлууд нь өмнөх гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажил, ажлын хөлсөнд орж тооцогдсон... гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч нэхэмжлэгч *******-д холбогдуулан хийж гүйцэтгэх ёстой дутуу ажлын зардал болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол 53,365,050.28 төгрөгийг нэхэмжилсэн байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хариуцагч ******* ******* нь нэхэмжлэгч *******-тай 2020 оны 09 сарын 23-ны өдөр 01/09-20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийн түр зам /300м/ барих, зам өргөтгөлийн далангийн ажил /2 талын хөвөө 130м/, төлбөр хураах барилгын бетон суурь цутгах, төлбөр хураах барилгын онгоц цутгах ажлыг хариуцагчийн гаргаж өгсөн бараа, материалаар хийж гүйцэтгэхээр, мөн ажлын хөлсийг 55,000,000 төгрөгөөр гүйцэтгэхээр тохиролцон гэрээг бичгээр байгуулжээ.
Зам тээврийн хөгжлийн ******* ТӨҮГ болон Азза ТӨХК-ийн хооронд 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй төлбөр авах цэг барих / аймгийн Баяннуур сумын нутагт ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, уг гэрээний үнэ 200,000,000 төгрөг байхаар талууд тохиролцсон. Мөн Азза ТӨХК болон *******-ийн хооронд 2020 оны 09 сарын 18-ны өдөр Туслан гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр ******* нь аймгийн Баяннуур сумын нутагт баригдах төлбөр авах цэгийн барилгын ажлыг 2020 оны 10 дугаар сарын 15-ны дотор хийж гүйцэтгэхээр тохиролцож Азза ТӨХК-аа 162,508,540 төгрөгийн санхүүжилт авсан байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ. заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч ******* нь гэрээний 2.1-д заасны дагуу 55,000,000 төгрөгийн өртөг бүхий ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч *******-д хүлээлгэн өгсөн, хариуцагч гэрээний төлбөрт нэхэмжлэгчид 2020 оны 09 сарын 22-ноос 2021 оны 01 сарын 05-ны хооронд 43,350,000 төгрөгийг шилжүүлсэн байна
Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 55,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, сүүлд бичгээр гэрээ байгуулаагүй, нийт 90,000,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцоогүй гэж байгаа боловч нэхэмжлэгч ******* нь далангийн асфалтан хучилт хийх, замын гэрэлтүүлгийн шон ухаж суулгах, гэрэл байрлуулах, шон босгох, замын захаар замыг хааж босгосон шон суулгах, цацруулагч наах, төлбөр авах цэгийн арлын суурь байгуулах, замын тэмдэг тэмдэглэгээ, тусгаарлах зурвас хийх, замын пүү суурилуулах, камер суурилуулах ажилд туслан гүйцэтгэгчийн хяналтыг хэрэгжүүлэх ажлуудыг хийж гүйцэтгэсэн болох нь 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 1 дугаартай акт болон хэрэгт цугларсан бусад баримтууд, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Хэдийгээр нэхэмжлэгч тал дээрх ажлыг гэрээнд зааснаас гадна нэмэлтээр хийж гүйцэтгэж улсын комисст хүлээлгэж өгсөн боловч бүрэн гүйцэд, чанартай хийж гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэж өгөөгүй болох нь 2020 оны 12 дугаар сарын 16-нд улсын комисс хүлээж авахдаа ...камер хаалт угсарч ашиглалтанд бэлэн болгох, автопүү суурилуулах, автопүүний суур хийх, тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, талбайн цас цэвэрлэж, орчны цэвэрлэгээ хийх... гэсэн даалгавар өгсөн, мөн *******-д АззаТӨХК-аас 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 46 тоот ...далангийн өргөтгөлийн налууг тооцож дахин хийх, замын өргөтгөсөн хэсгийн асьфалтан хучилт болон хурд сааруулагчийг дахин хийх, шороон овоолгыг тэгшлэх, замын босоо тэмдэг, тэмдэглэлийг дахин суулгах, төлбөр хураах байрны бетонон арлын будгийг дахин будаж өгөх... үүрэг даалгаварууд өгсөн талаарх албан бичгүүдээр тогтоогдож байна.
Нэхэмжлэгч тал өөрийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт байрлах замын төлбөр авах цэгийн барилга, түр зам, зам өргөтгөлийн далангийн ажил 260 метр, төлбөр хураах барилгын бетон суурь, замын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн зардал, ажлын хөлсний үнэлгээг хийлгүүлэхээр шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч Хөрөнгийн үнэлгээний ******* *******-иар шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан.
Хөрөнгийн үнэлгээний ******* *******-ийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 57 дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******, *******-ийн хооронд байгуулагдсан 2023 оны 09 сарын 23-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт байрлах замын төлбөр авах цэгийн барилаг,түр зам, зам өргөтгөлийн далангийн ажил 260 метр, төлбөр хураах барилгын бетон суурь, замын гэрэлтүүлгийн ажлыг хийж гүйцэтгэсэн зардлыг 108,470,157 төгрөгөөр тооцож гаргасан.
Гэвч нэмэлтээр хийж гүйцэтгэх ажлын хөлсийг 35,000,000 төгрөгөөр тооцсон талаарх талуудын тохиролцоог нотлосон нотлох баримт байхгүй, шинжээчийн дүгнэлтээр дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн материал болон тээвэрлэлтийн зардал, гүйцэтгэсэн ажлуудын зах зээлийн үнэлгээг нэгтгэж оруулж тооцсон байх тул шинжээчийн дүгнэлтийг үнэлж шийдвэр гаргах боломжгүй.
Иймд нэхэмжлэгч *******-ийн бичгээр хийсэн гэрээнд зааснаас гадна нэмэлтээр хийж гүйцэтгэсэн, нэхэмжлэлд тодорхойлон заасан /асфалтыг Улаанбаатар хотоос Баяннуур сум хүргэх тээврийн зардалд 2,800,000 төгрөг, асфалт тараах индүүний түрээс 1,350,000 төгрөг, асфальт хучих ажлын хөлс 3,000,000 төгрөг, хүрз-60,000 төгрөг, молоток түрээс 50,000, малтуур 100,000 төгрөг, хогийн шүүр-54,000 төгрөг, хогийн сав-270,000 төгрөг, ажлын бээлий-21,000 төгрөг, замын битум- 330,000 төгрөг, замын битум тээвэрлэх тээврийн зардал 200,000 төгрөг, төлбөр хураах постны тээвэр 600,000 төгрөг, гэрлийн шон тээвэрлэсэн хөлс 200,000 төгрөг, төлбөр хураах постны суурь бетон цутгах барилгын ажлын хөлс 5,500,000 төгрөг, гэрлийн шон суурь ухах ажлын 80,000 төгрөг/ нийт 14,615,000 төгрөгийн ажлын хөлсийг хариуцагч хариуцах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Мөн 2020 оны 09 сарын 23-ны өдөр 01/09-20 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн үлдэгдэл ,650,000 төгрөгийг хариуцагч ******* ******* нэхэмжлэгчид төлөөгүй тул уг мөнгийг нэмж нийт 26,265,000 төгрөгийг хариуцагч *******-с гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 23,385,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч , А. нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч эдгээр хүмүүс *******-тай гэрээ байгуулж үүрэг хүлээлгээгүй байх тул хариуцагч , А. нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримтуудаас үзэхэд Зам тээврийн хөгжлийн ******* ТӨҮГазар Авто зам засвар арчлалт ТӨҮГ-ын хооронд байгуулсан Түлхүүр гардуулах гэрээний нөхцэлтэйгээр төлбөр авах цэг барих / аймгийн Баяннуур сумын нутагт/ ажил гүйцэтгэх гэрээний 1.10-д Ажлын чанарын батлагаа зүгшрүүлэх, тохируулах хугацаа 1 жил, хэвийн ашиглалтын хугацаа 3 жил байх бөгөөд энэ хугацаанд эвдрэл, гэмтэл гаргасан тохиолдолд гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр 100 хувь барагдуулна гэж, ТӨҮГ *******-ийн хооронд байгуулсан туслан гүйцэтгэх гэрээний 4,4-т гүйцэтгэсэн барилгын ажилд гэмтэл, согог илэрвэл ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гомдлын шаардлага тавих эрхтэй гэж тодорхойлжээ. Харин *******, *******-иудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд ажлын үр дүнг хүлээн авснаас хойш ашиглалтын хугацаанд эвдрэл, гэмтэл гарсан тохиолдолд хэн хэн, хэрхэн хариуцлага хүлээх талаар тохиролцоогүй байна.
Мөн ажлын үр дүнг захиалагч тал хүлээж авсан, нэхэмжлэгч тал хийж гүйцэтгэсэн ажлаа чанар стандартын дагуу гүйцэтгээгүйгээс хэдэн төгрөгийн хохирол учирсан, ямар гэмтэл, доголдол үүссэн, уг гэмтэл доголдлыг сэргээн засварлахад хичнээн төгрөгийн зардлыг хариуцагч тал гаргасан нь тодорхой бус, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, хариуцагч өөрийн сөрөг шаардлагын үндэслэл, түүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Иймд хариуцагч *******-ийн нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан хийж гүйцэтгэх ёстой дутуу ажлын зардал болон гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирол 53,365,050.28 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,700 төгрөг, хариуцагч Өргөө *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,725 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өргөө *******-аас улсын тэмдэгтийн хураамж 229,582 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.2, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 зүйлийн 351.1.1, заасныг баримтлан хариуцагч Өргөө *******-аас 26,265,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,385,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч , А. нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 349 дугаар зүйлийн 343.1, 349 зүйлийн 349.1, 352.2.2-т заасныг баримтлан Хариуцагч Өргөө *******-ийн нэхэмжлэгч *******-д холбогдуулан гаргасан 53,365,050.28 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 406,700 төгрөг, хариуцагч Өргөө *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597,725 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өргөө *******-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,582 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 зүйлийн 9.2, 9.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ