| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2022/02903/И |
| Дугаар | 183/шш2024/00044 |
| Огноо | 2023-12-26 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 183/шш2024/00044
| 2023 оны 12 сарын 26 өдөр | Дугаар 183/ШШ2024/00044 Улаанбаатар хот |
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, Б******* Б******* н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х дүүрэг, Б******* Б******* ,
Хариуцагч: Б дүүрэг, Б*******ийн Т******* нарт холбогдох
2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Б.Б*******гаас Б.Б*******ид бэлэглэсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлсэн "Бэлэглэлийн гэрээ", Б.Б******* болон Б.Т******* нарын хооронд хийгдсэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*******гийн өмчлөлд буцааж шилжүүлэхийг Б.Т*******т даалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв,
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.Б*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Э*******,
Хариуцагч нарын өмгөөлөгч Т.Д*******,
Гэрч Ц.М*******, Б.Б*******, Л.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Иргэн Б.Б******* миний бие 2000 оны 5 дугаар сарын 26-ны өдөр "Х" ХХК-иас Б тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв эд хөрөнгийг тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц овогтой Гтэй "Худалдах, худалдан авах гэрээ"-г байгуулж 18,000,000 төгрөгөөр худалдан авч, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт энэ үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №0022573 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан. 2006 онд миний төрсөн дүү Б.Б******* "Өвөрхангай аймгийн Уянга суманд алтны уурхай нээж алт ухах гэсэн юм, алт ухах тоног төхөөрөмж, машин механизм худалдан авахын тулд банкинд барьцаанд тавьж хөрөнгө босгохын тулд үл хөдлөх хөрөнгө хэрэгтэй байна, та дүүдээ тус болоод Б тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-**********дугаарт бүртгэлтэй 5000 м.кв талбайтай эд хөрөнгө бэлэглэлийн гэрээгээр миний нэр дээр түр шилжүүлээд өгөөч, олсон ашигаасаа эхний ээлжинд банкны зээлийг төлөөд буцаагаад аваад өгнө гэж хүссэний дагуу би дүүгээ үл хөдлөх хөрөнгөтэй мэт харагдуулахын тулд 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дүр үзүүлсэн хэлцэл бэлэглэлийн гэрээг дүү Б.Б*******той хийсэн. Түүнээс биш зах зээл эхлэх үеэс л янз бүрийн бизнес хийж олсон мөнгөөрөө худалдаж авсан өөрийнхөө өмчийг дүүдээ бэлэглэх ямар ч хүсэл зориг байгаагүй. Ингээд хайрлаж явдаг төрсөн дүү Б.Б******* маань 2007 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр, 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүртгүүлж өмчлөгч мэт болж уг эд хөрөнгийг банкны зээлийн зээл авсанаар алтны уурхайгаа ажиллуулж эхэлсэн. Б.Б*******ийн уурхайн хэрэгцээнд авсан банкны зээл дууссан гээд 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдөр миний өмч Б тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв эд хөрөнгийг минь Б.Б******* надад буцаан шилжүүлсэн. 2014 оны сүүлчээс эхлэн Б.Б******* нь үе үе би Арабуудтай холбогдсон, байшин барих болчихлоо, танд ашигтай, би тэдэнд энэ бүх өмч хөрөнгө минийх гээд ойлгуулчихсан юм, би худал хэлсэн болмооргүй байна, тэд нар надаас өөр хүнд итгэдэггүй юм, тиймээс та надад хувьцаа, хөрөнгөө буцаагаад шилжүүлээд өгөөч гэх болсон юм. Урд нь Б.Б******* түүний эхнэр С.Ц нар уурхай ажиллуулж байхдаа, уурхайн ажилчдын цалинг өгдөггүй, хамтарч ажиллаж байсан төрсөн эгч, төрсөн ах Б.Б******* нартаа олборлосон алтнаасаа хувь өгнө гэсэн амлалтаа биелүүлэхгуй хэмээн хэрүүл маргаантай байсан учраас миний бие Б.Б*******ид дахин итгэж үл хөдлөх хөрөнгөө шилжүүлээгүй юм. Гэтэл 2017 оны 10 дугаар сард Б.Б******* нь эхнэр С.Цын хамтаар үгсэн худал мэдүүлэг өгч, "2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож, шунахайн зорилгоор өмч хөрөнгийг минь өөрийн болгохын тулд зориуд санаатайгаар хэрүүл зодоон үүсгэн надад эрүүгийн хэрэг үүсгүүлэн шийтгүүлсэн билээ. Улмаар Б.Б******* миний хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эзэн мэтээр өөрийгөө үзэж "бэлэглэгчийг ноцтой гомдсон" гэсэн үндэслэлээр 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1, 280.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Би өөрийн өмчлөлийн Б тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв талбайтай эд хөрөнгөө төрсөн дүү Б.Б*******ид 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариу төлбөргүйгээр бэлэглэх ямар ч хүсэл зориг байгаагүй, зөвхөн түүнд ашигтай байдлыг бий болгохын тулд л дүр үзүүлсэн "Бэлэглэлийн гэрээ"-г байгуулсан. Гэтэл дүү Б.Б******* маань анх надаас гуйж байсан зүйлээ ор тас үгүйсгэж би өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг түүнд бэлэглэж, Б.Б******* надад буцаан бэлэглэж, би түүнийг ноцтой гомдоосон мэт байдлыг зориудаар бий болгож анхнаасаа л миний өмч болох улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг надаас авах шунахай сэдэлтэй байсан болохыг нь би 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр бүрэн мэдсэн учир миний хүсэл зоригийн бодит илэрхийлэл бус, дүү Б.Б*******ийг өмчтэй мэт харагдуулахын тулд дүр үзүүлэн хийсэн хэлцэл болох 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй эд хөрөнгийг Б.Б*******ид шилжүүлсэн "Бэлэглэлийн гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах энэ хэлцлээр шилжүүлсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт үл хөдлөх эд хөрөнгийг буцааж Б.Б*******гийн өмчлөлд шилжүүлэхийг Б.Б*******ид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шүүх 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн. Гэтэл Б.Б******* нь Иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гарч, нэхэмжлэлийг хариуцагчид гардуулснаас хойш буюу 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн охин Б.Б*******ийн Б.Т*******таа эрхийн улсын бүртгэлийн Ү-**********усдад худалдсан мэт харагдуулах гэсэн санаагаар дүр үзүүлсэн хэлцлийг хийсэн байх тул мөн энэ хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нь тогтоолгох, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлж авсан эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийг буцааж Б.Б*******д шилжүүлж өгөхийг Б.Т*******т даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилж байна. Иймд 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Б.Б*******гаас дүү Б.Б*******ид бэлэглэсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн "Бэлэглэлийн гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг нь, мөн Б.Б******* нь охин Б.Т******* нарын хооронд хийгдсэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ"-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*******гийн өмчлөлд буцааж шилжүүлэхийг Б*******ийн Т*******т даалгаж шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Хариуцагч Б.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр миний бие Б.Б*******гаас шилжүүлэн авсан бөгөөд тухайн үед бэлэглэгч нь өөрийн хүсэл зоригоор, хэн нэгний дарамт шахалтгүйгээр эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай этгээдийн хувьд энэхүү гэрээг байгуулан хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгсөн. Гэтэл өнөөдөр арван зургаан жилийн дараа гэнэт бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус, буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү, гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 2000.05.26-ны өдрийн 123 дугаартай Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.04-ний өдрийн 101/ШШ2021/03562 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.02.28-ны өдрийн 353 дугаартай магадлал, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.09-ний өдрийн 183/ШЗ2022/10343 дугаартай шүүгчийн захирамж, тодорхойлолтууд,
Хариуцагч Б.Б*******оос хариу тайлбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Улсын дээд шүүхийн 2022.04.25-ны өдрийн 001/ШХТ2022/00395 дугаартай тогтоол,
Хариуцагч Б.Т*******аас шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх зохигчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023.01.17-ны өдрийн 6/514 дугаартай албан бичиг түүний хавсралт, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023.05.10-ны өдрийн 730 дугаартай албан бичиг түүний хавсралт, 2023.05.25-ны өдрийн 792 дугаартай албан бичиг түүний хавсралт хавтас хэрэгт бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б******* нь 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан Б.Б*******гаас дүү Б.Б*******ид бэлэглэсэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн "Бэлэглэлийн гэрээ", Б.Б******* болон Б.Т******* нарын хооронд хийгдсэн 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн "Худалдах, худалдан авах гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тус тус тогтоож, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*******гийн өмчлөлд буцааж шилжүүлэхийг Б.Т*******т даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б*******, Б.Т******* нарт холбогдуулан гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б Б******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... миний бие нь 2000 оны 5 дугаар сарын 26-ны өдөр "Х" ХХК-иас Б тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м.кв талбайтай газар үл хөдлөх эд хөрөнгийг худалдах-худалдан авах гэрээ байгуулж 18,000,000 төгрөгөөр худалдан авч, 2000 оны 6 дугаар сарын 19-ний өдөр №0022573 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр өмчлөгч болсон. 2006 онд миний төрсөн дүү Б.Б******* "Өвөрхангай аймгийн Уянга суманд алтны уурхай нээж ажиллуулахад тоног төхөөрөмж, машин механизм худалдан авахын тулд банкнаас зээл авах шаардлагатай байна Банкны барьцаанд таны Б тоот хаягт байрлах эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй 5000 м эд хөрөнгийг тавьж, хөрөнгө босгох шаардлагатай байна. Дүүдээ тус болооч гээд дээрх үл хөдлөх эд хөрөнгөө бэлэглэлийн гэрээгээр дүүгийнхээ нэр дээр буюу өмчлөлд шилжүүлсэн. Олсон ашигаасаа эхний ээлжинд банкны зээлийг төлж, таны хөрөнгийг барьцаанаас сулалж буцааж өгнө гэсэн. Би дүүгийнхээ үйл ажиллагааг дэмжиж, түүнийг үл хөдлөх хөрөнгөтэй мэт харагдуулахын тулд 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр дүр үзүүлэн бэлэглэлийн гэрээг дүү Б.Б*******той хийсэн. Түүнээс биш өөрийнхөө өмчийг дүүдээ үнэ төлбөргүй бэлэглэх ямар ч хүсэл зориг байгаагүй. Б.Б******* банкны зээл дууссан гээд дээрх маргаан бүхий эд хөрөнгийг Б.Б******* надад 2011.03.23-ны өдрийн Бэлэглэлийн гэрээгээр буцаан шилжүүлсэн. Гэвч бэлэг өгөгчийг гомдоосон гэх үндэслэлээр шүүхээс шийдвэр гаргуулан миний хөрөнгийг буцаагаад өөрийн өмчлөлдөө Б.Б******* шилжүүлж авсан. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг анхнаасаа дүү Б.Б*******ийг банкнаас зээл авахад нь туслах зорилгоор түүний өмчлөлд шилжүүлсэн болохоос бэлэглэх зорилгоор түүнд шилжүүлээгүй тул 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр "Бэлэглэлийн гэрээ"-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хөрөнгийг Б.Б*******гийн өмчлөлд шилжүүлэхийг Б.Б*******ид даалгах. Түүнчлэн Б.Б******* нь нэхэмжлэл гардаж авсныхаа дараа буюу 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр өөрийн охин Б.Т*******т маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг "Худалдах, Худалдан авах гэрээ"-гээр шилжүүлсэн байх тул тус хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*******д шилжүүлж өгөхийг Б.Т*******т даалгаж өгнө үү... гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Б.Б******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ...Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр миний бие Б.Б*******гаас шилжүүлэн авсан. Тухайн үед бэлэглэгч нь өөрийн хүсэл зоригоор, хэн нэгний дарамт шахалтгүйгээр эрх зүйн бүрэн чадвар, чадамжтай этгээдийн хувьд энэхүү гэрээг байгуулан хариу төлбөргүйгээр шилжүүлсэн. Шүүхийн шийдвэрээр хариуцагч миний өмчлөлд маргаан бүхийн хөрөнгийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, дээрх бэлэглэлийн гэрээний дагуу шаардах эрхийн хугацаа дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж маргаж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Б.Б*******ийн нэхэмжлэлтэй Б.Б*******д холбогдох маргаанд Б.Б******* нь ...2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах... тухай сөрөг шаардлагыг гаргаж, уг сөрөг шаардлагаасаа татгалзсан байна. Шүүхээс уг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч сөрөг шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталгаажуулаагүй болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3562 дугаар шийдвэрээр тогтоогдож байх тул Б.Б*******гийн гаргасан тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. /1х.х-ийн 11-27 хуудас/
Хэрэгт авагдсан баримтаар маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох Б байрлах 5000 м.кв талбайтай газар, гараж, модон эдлэлийн цех, зочид буудал, үйлчилгээний төвийн барилга байгууламжийн хамт 2000 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 123 дугаартай Эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр Хайрхан трейд ХХК-иас Б.Б*******д шилжүүлж, уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Б.Б******* болсон байна. /1х.х-ийн 6,138-157 хуудас/
Нэхэмжлэгч Б.Б******* нь 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бэлэглэлийн гэрээ гэх нэртэй гэрээгээр 8,000,000 төгрөгийн үнэ бүхий Б байрлах 5000 м.кв талбайтай газар, гараж, модон эдлэлийн цех, зочид буудал, үйлчилгээний төвийг бэлэг хүлээн авагч Б.Б*******ийн өмчлөлд шилжүүлсэн байна. /1х.х-ийн 168 хуудас/
Дээрх гэрээний дагуу 2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Б.Б******* өмчлөгчөөр бүртгэгдэж эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, 000010883 тоот гэрчилгээ олгогджээ. /1х.х-10,78,176 хуудас/
Б.Б******* нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болсны дараагаар Хаан банкинд 70,000 ам долларын барьцаанд тус маргаан бүхий хөрөнгийг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. /1х.х 122 хуудас/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохоор хийгддэг болно.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б******* дүү Б.Б*******ийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, Б.Б******* банкнаас зээл авахын тулд барьцаа хөрөнгөтэй байх банкны шаардлагын дагуу Б.Б*******ийг өмчлөгч болгохоор талуудын хооронд хийсэн 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн бэлэглэлийн гэрээг талууд хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохоор дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарч байна.
Хариуцагч Б.Б******* тус шүүхэд 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр ирж уг нэхэмжлэлийн шаардлагыг гардан авч, шүүхэд үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан үүссэн болохыг мэдсэн атал 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1271 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч Б.Т*******ийн өмчлөлд Б тоот хаягт байрлалтай 5000 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан байна.
Тус шүүхээс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 14423 дугаартай захирамжаар Б тоот хаягт байрлалтай 5000 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулахгүй байхыг хариуцагч Б.Б*******ид даалгаж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарна. Мөн хуулийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг болно.
Өөрөөр хэлбэл шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх магадлалтай хариуцагч Б.Б******* өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийг өөрийн төрсөн охиндоо худалдсан мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэж хийсэн хэлцэл нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл буюу гадаад илрэлийг бий болгох зорилгоор хийж байгаа хэлцэлд хамаарна.
Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу маргаан бүхий Б тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахгүй байхыг даалгасан тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 183/ШЗ2022/14423 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх хугацаанд Б.Б*******оос Б.Т*******ийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө шилжиж, 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ Б.Т*******т олгогдсон нь хууль зөрчсөн хэлцэлд хамаарч байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т "Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй" гэж хуульчилсан. Хуулийн энэхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалах аргын хувьд мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг хамгаалж, зөрчигдөхөөс өмнөх байдалд сэргээх шаардлагатай учир хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хариуцагч Б.Б*******, Б.Т******* нарын өмчлөлд шилжсэн, нэхэмжлэгч Б.Б*******гийн өмчлөлийн Б тоот хаягт байрлалтай 5000 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч нарын өмчлөлөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******гийн өмчлөлд буюу түүний нэр дээр улсын бүртгэлд шилжүүлэн бүртгэхийг даалгах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Б.Б******* нь 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Бэлэглэлийн гэрээ гэрээгээр Б байрлах 5000 м.кв талбайтай газар, гараж, модон эдлэлийн цех, зочид буудал, үйлчилгээний төвийг бэлэг хүлээн авагч Б.Б*******ийн өмчлөлд шилжүүлсэн.
Хариуцагч Б.Б******* нэхэмжлэгч Б.Б*******д 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээгээр Б байршилтай, үйлчилгээний зориулалттай, 5.000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*******гийн өмчлөлд шилжүүлсэн бөгөөд бэлэг өгөгчийг гомдоосон үндэслэлээр маргаан бүхий хөрөнгийг Б.Б*******ийн өмчлөлд буцаан шилжүүлэхээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 3562 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 353 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн шийдвэрээр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн анхдагч хэлцлийн талаар дүгнээгүй. Учир нь Б.Б******* энэ талаар ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх эрх зүйн дүгнэлт өгч, шийдвэр гаргах үндэслэлгүй, түүнчлэн шүүхээс сөрөг шаардлагын татгалзлыг баталгаажуулаагүй байна. Иймээс дээрх шийдвэрүүд гарснаар нэхэмжлэгч Б.Б*******гийн эрх ашиг зөрчигдсөн тухай нэхэмжлэгч мэдсэн үеэсээ шаардах эрхээ хэрэгжүүлжээ.
Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан бөгөөд дээрх шүүхийн шийдвэр гарч, шаардах эрх нь зөрчигдсөн тухайгаа мэдсэн даруйдаа шүүхэд шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасантай нийцэж байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1271 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Б тоот хаягт байршилтай 5000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*******д буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Т*******т даалгаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.5 дэх хэсэгт заасныг баримтлан 2006 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1271 дугаартай худалдах-худалдан авах гэрээг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Б тоот хаягт байршилтай 5000 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********** дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Б*******д буцаан шилжүүлж өгөхийг хариуцагч Б.Т*******т даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 726,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б*******, Б.Т******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 726,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Б*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ