Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2024/01077

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 07 өдөр Дугаар 183/ШШ2024/01077 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, шүүгч Г.Төрболд, О.Чулуунчимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х  дүүрэг, ** дугаар хороо, А  хотхон, **  байр, **  тоотод оршин суух А**** овогт Л-гийн О*** /РД:НХ*****/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Х* дүүрэг, * **дугаар хороо, А* хотхо**н, СӨХ-ны байранд байрлах, А*СӨХ /РД:****/,

 

Хариуцагч: Х  дүүрэг, *** дугаар хороо, И  хотхоны ** байр, ** тоот хаягт байрлах Ө ******* /РД:******/ нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 9 516 887 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б , 

Иргэдийн төлөөлөгч Д.Н , 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Дулмаа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Л.О  нь хариуцагч А СӨХ, Ө  ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд 9 516 887 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: А  хотхоны **-р байрны доорх ** тоот автомашины зогсоолын дээрээс *******ооны ус гоожиж А.О-ийн эзэмшлийн **-** УБД улсын дугаартай Тоёота рав-4 маркийн автомашинд 9 166 817 төгрөгийн хохирол учирсан. Уг хохирлыг үнэлгээний төлбөр 350 000 төгрөгийн хамт гаргуулахаар шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа шинжээчийн дүгнэлт гараад хоёр дахь удаагийн буюу талуудын маргаагүй шинжээчийн дүгнэлтийн дүнгээр хохирлын хэмжээг тогтоосон. Иймд нийт А  сууц өмчлөгчдийн холбоо болон Ө  ХХК-ний аль хариуцвал зохих этгээдээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.  А.О  нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус хотхоны байрыг Ө  ХХК-иас орон сууц захиалгын гэрээний дагуу худалдаж аваад, энэ гэрээн дээрээ ** тоот зогсоолыг мөн адил худалдаж авсан. 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т  ХХК-иас 122 500 000 төгрөгөөр Тоёота рав-4 маркийн автомашин худалдан авснаа тус 16 тоотын зогсоол дээрээ тавьсан. Тухайн үед жирэмсэн, хүүхэд нь төрөх дөхсөн байнгын ажилтай биш байсан учраас тухайн үед машинаа хөдөлгөдөггүй өөрийн машин нь дандаа зогсоолдоо байдаг байсан. 2020 оны 6 дугаар сараас *******оотой өдөр бүр тус зогсоолын дээрээс их хэмжээний *******ооны ус нэвчээд хана, таазны шохой, элдэв хоолойн зэвийг уусгаад машин дээр байнга бага багаар дусаал гоождог байсан байгаа юм. Ингээд машины гадна тал болон цонхны шилний дээд талын нарны шил битүү толбо болсон. Энэ толбыг угаалгын газруудад очиж угаалгахад огт арилахгүй. Яагаад гэвэл машины будагтай урвалд ороод дриллэн өнгөлгөө хийлгэж элдэв бодисоор арчуулсан ч арилахгүй болсон. Сүүлдээ аргаа бараад автомашин засварын газар очиход будаг нь урвалд орсон. Энэ угаагаад арилахгүй гэж хэлсэн. Харин цонхны шилэн дээр тогтсон бодисыг тусгай шингэнээр цэвэрлэх шаардлагатай. Дээд талын нарны шилний люкны хуванцар хэсгүүд болон мөнгөлөг хүрээний толбонууд арилахгүй учраас анхных шигээ болгохын тулд их биеэр нь заавал солиулах ёстой гэх тайлбарыг хэлсэн. Таванбогд моторс компани дээр очоод ямар хэмжээний хохирол гарах вэ гэдгийг асуусан баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Автомашинд үүсээд байгаа хохирлын хэмжээг хавтаст хэрэгт гурван төрлийн шинжээчийн дүгнэлт гаргасныг дурдсан. Тухайн машин дээр хохирол учирсан дээр Ө  ХХК болон А  СӨХ хэргийн оролцогч нарын хувьд ямар нэгэн маргаан бол байхгүй гэдэг нь хариуцагчдын тайлбараар нотлогддог. Тийм болохоор учирсан хохирлыг А СӨХ хариуцах ёстой гэдэг байдлаар хариуцагчаар татсан боловч тус компани хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ хохирлыг гражын дээд талын дээвэр өөрөө чанарын шаардлага хангаагүй баригдсан учраас Өгөөмөр ******* ******* ХХК буюу захиалагч компани хариуцах ёстой гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон учраас Ө  ХХК хохирлыг барагдуулах ёстой гэсэн тайлбарыг хэлсэн учраас бид давхар хамтран хариуцагчаар татаж ирсэн. 2018 оноос хойш гражын дээвэр дээрээс дусаал гоожиж байсныг мэдээд Өгөөмөр ******* ******* ХХК-руу шаардлага тавьж байсан. Тэгэхээр энэ талаар мэдэж байсан юм бол яагаад ядаж нэг хулдаас ч болов авч тавиад миний машиныг хучаагүй юм бэ мөн яагаад дээвэр дээр нь хамгаалалтын лак цацаж болоогүй юм бэ, мэдэж байсан бол яагаад хэлээгүй юм бэ гэдэгт маш их гомдолтой байгаа. Тийм ч учраас энэ асуудлаар шүүхэд хандсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч А  СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: А.О нь тус сууцны ** дүгээр байрны ** тоотын оршин суугч бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн автозогсоолын дээрээс дусаал дусаж өөрийн автомашинд хохирол учирсан талаар гомдол гаргасан. Уг гомдлыг манай сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөл хэлэлцээд хариуг албан бичгээр өгсөн. Иргэн А.О сууц өмчлөгчдийн холбооны зогсоолын дээрээс ус нэвчиж байсан тул нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт нийт оршин суугчдыг төлөөлж гомдол гаргасан бөгөөд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр дүгнэлт гарсан. Тус дүгнэлтийн дагуу барилгын гүйцэтгэгч Өгөөмөр ******* ******* ХХК-д албан бичиг хүргүүлж шүүхэд нэхэмжлэл гаргах талаар мэдэгдсэн юм. Гэтэл нэхэмжлэлийг манай сууц өмчлөгчдийн холбоог гомдолд хариу өгөөгүй, арга хэмжээ огт авч ажиллаагүй мэтээр үндэслэлгүй дүгнэж бичжээ. Улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу барилгын компанид удаа дараа албан бичиг хүргүүлсэн ч биелүүлэхгүй байгаа тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахаар ажиллаж байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалтын эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.6 дахь хэсэгт дундын өмчлөлийн эд хөрөнгө гэдэгт орон сууцны орчны газар гэдэгт орон сууцны орон сууц өмчлөгчид зориулсан автомашины зогсоол орно гэж тухайлан заасан байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан авто зогсоол өмчлөх эрхийн улсын бүртгэлтэй хувь хүний өмч учраас учирсан хохирлыг сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал нийтийн зориулалттай орон сууц байшингийн дундын эд хөрөнгийн тухай 15.3-т зааснаар сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр хариуцах боломжгүй гэжээ.

 

3. Хариуцагч Ө ХХК нь нэхэмжлэлийн шаардлагад бичгээр хариу тайлбар хэрэгт ирүүлээгүй.

 

4. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, А  СӨХ-д 2021.01.28-нд өгсөн өргөдөл, авто машины бохирдсон хэсгийн зураг болон 16 тоот авто зогсоолын ус гоождог хэсгийн зураг, 2021 оны 01 дүгээр сарын 30-нд Итгэлт Э  ХХК-иар хийлгэсэн авто машин техникийн хохирлын үнэлгээний тайлан, үнэлгээний ажлын хөлс төлсөн талаарх баримт, 2021 оны 02 дугаар сарын 02-нд СӨХ-д өгсөн нэхэмжлэл, 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр оршин суугчдын хамт СӨХ-д өгсөн өргөдөл, фото зургууд, орон сууц худалдах, худалдан авах гэрээ, авто машин худалдах, худалдан авах гэрээ, зарлагын баримт, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ, М  ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 21/1149 дугаартай даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэр, 2023.05.02-ны өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1хх 3-30, 49-70,101-117, 122-124, 246 тал/

 

5. Хариуцагч А СӨХ-оос: А  СӨХ-ны 19/04 дугаартай гэрчилгээ, 2021.09.01-ний өдрийн итгэмжлэл, А  СӨХ-ны 2018 оны 9 дүгээр сарын 07-ний өдөр Ө  ХХК-д хаягласан 45/18 дугаартай албан тоот, Ө ХХК-иас 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр А  СӨХ-нд хүргүүлсэн 21/18 тоот хариу албан бичиг, А ӨХ-ноос 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Ө ХХК-д шаардлага хүргүүлэх тухай 28/20 тоот, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 27/21 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Улсын байцаагчийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 02-07-112/1095 тоот дүгнэлт, А  СӨХ-ноос 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дэд бүтцийн хяналтын хэлтэст хүргүүлсэн 28/18 тоот албан бичиг, 2021.10.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022.11.04-ний өдрийн итгэмжлэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.06-ны өдрийн 183/ГХ2023/01463 дугаар гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 183/ШЗ2023/15665 дугаар шүүгчийн захирамж, 2023.06.20-ны өдрийн 183/ШШ2023/02067 дугаар шийдвэр, 2024.03.07-ны өдрийн итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна./1хх 37, 71, 79-86, 99, 209, 2хх 4-8, 73 тал/

 

6. Хариуцагч Ө ХХК-иас: 2024.01.04-ний өдрийн 20/45 дугаар итгэмжлэл, 2024.01.02-ны өдрийн 20/51 дүгээр итгэмжлэл, 2024.01.09-ний өдрийн 20/46 дугаар итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /2хх 55, 56, 59/

 

7. Шүүх хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс 35-55 УБД улсын дугаартай авто машины өмчлөх эрхийн гэрчилгээ, И       ХХК-иас үнэлгээний тайлан гаргахад үндэслэсэн баримтыг, М  ХХК-иас нэхэмжлэгч Л.О ийн даатгалын нөхөн төлбөр авах хүсэлтийн хамт гарган өгсөн баримтуудыг тус тус бүрдүүлсэн бөгөөд хохирлын үнэлгээ тогтоолгохоор Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг, дахин шинжээчээр Мастер үнэлгээ ХХК-ийг тус тус шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хариуцагч Ө ХХК-иас 9 516 887 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Отгончимэгт олгож, хариуцагч А  СӨХ-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Л.О  нь хариуцагч А СӨХ-д холбогдуулан гэм хорын хохиролд 8 915 400 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ө ХХК-ийг тодорхойлж, үнэлгээтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, гэм хорын хохиролд 9 516 887 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ түүний өмчлөлийн автозогсоолын дээрээс *******оо, цасны ус нэвчиж, хана таазны шохой, шугам хоолойн зэвийг уусган 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Т  ХХК-аас 122 500 000 төгрөгөөр худалдаж авсан Тоёото рав 4 /Тоуоtа RAV4/ маркийн **-*** УБД улсын дугаартай авто машины авто машины гадна тал, болон цонхны шил, дээд талын нарны шил /лүүк/ зэрэгт их хэмжээний толбо арилашгүйгээр тогтсон тул хариуцагч Ө  ХХК, А  нарын хэн хариуцвал зохих этгээдээс нь зохих хуулийн үндэслэлээр хохирол 9 516 887 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлж байна.

3. Хариуцагч А  СӨХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд Л.О нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ний өдөр өөрийн автозогсоолын дээрээс ус гоожиж машинд нь хохирол учирсан тухай гомдлыг гаргасан. Энэ талаар барилгыг захиалан бариулсан Ө  ХХКд удаа дараа мэдэгдэж арга хэмжээ авахыг шаардсан боловч арга хэмжээ аваагүй. А СӨХ нь хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд биш бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт зааснаар сууц өмчлөгчийн өмчлөлийн эд хөрөнгийг сууц өмчлөгчдийн холбооны хөрөнгөөр хариуцах үндэслэлгүй гэж тодорхойлж байна.

4. Хариуцагч Ө  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг ирүүлээгүй.

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 4, 5, 6, 7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

5.1 2019.01.21-ний өдрийн 19/04 дугаар гэрчилгээгээр А  нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд 99, А, Б байруудыг хамруулан үйл ажиллагаа явуулахаар сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж 2019.01.21-ний өдрөөс нэг жилийн хугацаатай гэрчилгээ олгосон, /1хх 37 тал/

 

5.2 2020.01.22-ны өдөр Л.О г, Ө ХХК нар 99/18 дугаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо ** байр, ** тоот орон сууц болон ** тоот зогсоолыг 1 032 123 200 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Л.О, Ө ХХК-ийг төлөөлж *******луулалтын менежер Г.М нар гарын үсэг зурж баталгаажуулсан, /1хх 101-104 тал/

 

5.3 2019.12.06-ны өдөр Л.О , Т ХХК нар 2019-05/Б-1579 дүгээр Автомашин худалдах, худалдан авах гэрээг байгуулж, RAV4 high загварын ногоон өнгийн JTMD43FV70D502121 арлын дугаартай автомашиныг худалдан авахаар харилцан тохиролцож, талууд гарын үсэг тамга тэмдгээр баталгаажуулсан, /1хх 105-106 тал/

 

5.4 2018.09.04-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн 02-07-112/1095 дугаар дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах А  хотхоны 99, А, Б дугаар байрнууд В1 давхрын ашиглалтын төлөв байдалд хийсэн хяналт шалгалтаар 99 дүгээр байр 2015 онд байнгын ашиглалтад орсон, гражийн пандусны ус цуглуулах суваг, лифтний хонгилын тумбний хэсэг, 99, 99а, 99б дугаар байрнууд болон газар доорх граж хоорондын хэв гажилтын заадсаар хөрсний ус нэвчсэн, зоорийн давхрын хана, тааз норсноос замаск хуурч ховхорсон, цахилгаан самбар болон техникийн өрөөнүүд ус, чийгэнд автсан, ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулж байна гэж дүгнэсэн, /1хх 83 тал/

 

5.5 А  СӨХ-ны 2018.09.07-ны өдрийн 45/18, 2020.05.04-ний өдрийн 28/20, 2021.08.02-ны өдрийн 27/21 дугаар мэдэгдлээр Ө ХХК-д дээрх нөхцөл байдлын талаар мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн, /1хх 79-81, 82 тал/

 

5.6 2022.03.22-ны өдрийн Х  ХХК-ийн тайлангаар Toyota RAV4 автомашинд учирсан хохирлын зах зээлийн үнэлгээг 6 728 700 төгрөг болохыг тодорхойлсон, /1хх 159 тал/

 

5.7 2022.07.27-ны өдрийн М  ХХК-ийн авто машин техникийн үнэлгээний тайлангаар Toyota RAV4 автомашинд учирсан хохирлын зах зээлийн үнэлгээг 9 166 887 төгрөг болохыг тодорхойлсон, /1хх 189-201 тал/

 

5.8 2023.06.20-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/02067 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Империал хаус хотхоны 99, 99а, 99б дүгээр байрнуудын зоорийн давхарт хөрсний ус нэвчилтээс сэргийлэх иж бүрэн байнгын ажиллагаатай дренажийн систем төлөвлөж, мөн босоо хэвтээ гадаргуугийн ус тусгаарлалтын ажлыг хийж, доголдлыг арилгахыг хариуцагч Өгөөмөр******* ******* ХХК-д даалгаж шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2023.09.06-ны өдрийн 183/ШЗ2023/15665 дугаар шүүгчийн захирамжаар 2023.06.20-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2023/02067 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, мөн өдөр 183/ГХ2023/01463 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн зэрэг үйл баримт тогтоогдож байна. /2хх 4-8 тал/

 

6. Зохигч хохирол учирсан үйл баримтын тухайд маргаангүй, учирсан хохирлыг хэн хариуцах талаар маргаантай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Гэм хорын хохирлыг хариуцан арилгах хуулийн зохицуулалт нь зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирол учруулсан үйл баримттай шалтгаант холбоотой байхыг ойлгодог.

 

Хэргийн баримтаар А  СӨХ нь 2018.09.07-ны өдрийн 45/18, 2020.05.04-ний өдрийн 28/20, 2021.08.02-ны өдрийн 27/21 дугаар .А  хотхоны 99, 99а, 99б байрнуудын хөрсний усны нэвчилтийг зогсоох аргах хэмжээг авах, гадаргуу дахь *******оо цасны ус байр хоорондын заагаар орж хана тааз болон цахилгааны өрөөг усанд автах гол нөхцөл болж байгаа нь барилгын хийцэд муугаар нөлөөлж . гэх агуулга бүхий мэдэгдлийг Өгөөмөр ******* ******* ХХК-д хүргүүлж байсан, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.20-ны өдрийн 183/ШШ2023/02067 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Империал хаус хотхоны 99, 99а, 99б дүгээр байрнуудын зоорийн давхарт хөрсний ус нэвчилтээс сэргийлэх иж бүрэн байнгын ажиллагаатай дренажийн систем төлөвлөж, мөн босоо хэвтээ гадаргуугийн ус тусгаарлалтын ажлыг хийж, доголдлыг арилгахыг хариуцагч Ө  ХХК-д даалгах тухай нэхэмжлэгч Агниста СӨХ-ны нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, 2023.09.06-ны өдрийн 183/ШЗ2023/15665 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж гарч, 183/ГХ2023/01463 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсэн болох нь тогтоогдсон.

 

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байн гэж, 14.6-д Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш барилга байгууламжийн гадна, дотор засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, бүтээц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаан, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж тус тус заасан байна.

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.20-ны өдрийн 183/ШШ2023/02067 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт .барилга угсралтын ажлын ус тусгаарлалтын ажилд барилгын үйлдвэрлэл зохион байгуулалт БНбД 12-01-09 нормд заасан чанарын хяналтын тогтолцоо хэрэгжээгүй, гүйцэтгэгч, захиалагчийн чанарын нэгдсэн хяналтгүйгээр гүйцэтгэсэн гэж дурджээ.

 

Дээрхээс үзэхэд А хотхоны 99, 99а, 99б байрнуудын зоорийн давхарт ус нэвчих болсон шалтгаан нь орон сууцны барилгыг захиалан бариулсан хариуцагч Ө  ХХК-тай хамааралтай буюу барилга угсралтын ажлын ус тусгаарлалтын ажил гүйцэтгэх доголдлын улмаас бий болсон гэж үзэхээр байна.

 

Иймд нэхэмжлэгчийн өмчлөлийн автомашинд хохирол учрах болсон шалтгаант холбоог Өгөөмөр ******* ******* ХХК-тай хамааралтай гэж дүгнэж, хариуцагч Ө  ХХК-иас 9 516 887 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.О т олгохоор, хариуцагч А  СӨХ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасан байна.

 

Ө ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024.03.07-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч гадаад улсад сургалтанд суух тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн боловч хүсэлтдээ хавсаргасан баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байсан тул хүсэлтийг хангахгүй орхиж хариуцагчийн эзгүйд, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

9. Иргэдийн төлөөлөгч Д.Н хариуцагч нарын аль алиных нь буруу байгаа тул хамтран хариуцах ёстой гэж үзэж байна. Учир нь хүн машинаа тоос, шороо, *******оо цаснаас хамгаалах гэж л граж авдаг гэсэн дүгнэлт гаргасан болно.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан тул хамтран хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 210.1-д зааснаар хариуцагч Ө ХХК /РД:*****/-иас 9 516 887 /есөн сая таван зуун арван зургаан мянга найман зуун наян долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч А***** овогт Л-ийн О-т олгож, хариуцагч А СӨХ-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 176 291 /157 596, 18 695/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас 167 220 /нэг зуун жаран долоон мянга хоёр зуун хорин/ төгрөгийг гаргуулан улсын орлогод олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.



ДАРГАЛАГЧ
, ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД

 

ШҮҮГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ