Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2024/00014

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 22 өдөр Дугаар 183/ШШ2024/00014 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х  дүүргийн ** дугаар хороо, Н хотхон, ** а байр, ** тоот хаяг байрлах, М  ХХК /5****** /,

 

Нэхэмжлэгч: Х  дүүрэг, ** дугаар хороо, Н хотхон, ** тоотод байрлах, К  ХХК /РД:*****/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С  дүүрэг, * дугаар хороо, Ү гудамж, өөрийн байранд байрлах Н /РД:******/,

 

Гуравдагч этгээд: Ч дүүрэг, *  дүгээр хороо, Х гудамж, өөрийн байранд байрлах, Т ХХК /РД:*****/ нарт холбогдох

 

А  ХХК-ний 2022.10.21-ний өдрийн ТХҮ-322-4850 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай М  ХХК-ний нэхэмжлэлтэй, 2022.10.21-ний өдрийн А  ХХК-ний ТХҮ-322-4850 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай К  ХХК-ний /нэгтгэсэн/ нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н , гуравдагч этгээд Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б , гуравдагч этгээд Ти ХХК-ийн өмгөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д  нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч М  ХХК, КЕВ  ХХК нар нь хариуцагч Н газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Н  газар, Хан-Уул дүүргийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, 179 дүгээр тойрогт ажиллагаа явагдаж буй Т ХХК-ийн төлбөр авагчтай М  ХХК, К ХХК, Б.С, Д.Н  М.Да  нарын төлбөл төлөгчтэй шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт гүйцэтгэгдсэн хөрөнгийн үнэлгээтэй холбоотойгоор энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Тус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 183/ШШ2021/02778 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 0523 дугаартай магадлал, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 183/ГХ2022/01056 гүйцэтгэх хуудас, мөн өдрийн 183/Ш32022/11634 дугаартай шүүгчийн захирамжид дурдсан нэр бүхий үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд үнэлгээ хийлгүүлэхээр А  ХХК-ийн ажилтан Ч.Ж н, Б.У  нарыг шинжээчээр томилсон. Улмаар дээрх үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх хөрөнгийг А ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-322-4850 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр нийт 4 609 156 932 төгрөгөөр үнэлсэн нь огт үндэслэлгүй байна. Тодруулбал, 1. Газрыг хэт бага-аар үнэлсэн. Үнэлгээний тайланд Дорнод аймаг, Дашбалбар сум, Сэ  жараахай баг, Та гэх газарт байрлах нэгж талбарын 21******* дугаартай үр тарианы усалгаатай тариалангийн зориулалт бүхий 801 725 м.кв газрыг 1,500 кв.м гэж хэмжээг нь тусган 968 220 төгрөгөөр үнэлжээ. Гэтэл Монгол улс дахь газрын мэдээллийн цахим сан egazar.gov.mn нэгж талбарын дугаараар хайлт хийн дэлгэрэнгүй мэдээллээс үзвэл газрын суурь үнэлгээг тооцсон дуудлага худалдааны анхны үнэ нь 4 916 178 төгрөг байгаа юм. Хэдийгээр тухайн газрын зах зээлийн үнэлгээ нь анхны үнэ-ээс хэд дахин өндөр боловч шинжээч нь газрын үнэлгээг тогтоохдоо дор хаяж уг үнийн дүнтэй ижил буюу түүнээс дээш үнэлэх нь зүйтэй байсан. Хөдлөх хөрөнгийг үнэлэхдээ ашигласан аргачлал нь оновчгүй байсан. Шинжээч нь машин механизм, усалгааны системийг үнэлэхдээ зах зээлийн хандлагын аргачлал буюу зөвхөн нэг үнэлгээний аргачлалыг ашиглан гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан. Дээрх заалтын дагуу А  ХХК нь 1) орлогын хандлагын аргачлал, 2) зарлагын хандлагын аргачлал, 3) зах зээлийн хандлагын аргачлалыг хослуулан хөрөнгийн үнэлгээг нэгдсэн байдлаар танилцуулах ёстой байсан. Гэтэл ийнхүү нэг төрлийн аргачлал ашигласнаас хөрөнгийн үнэлгээ нь хэт зөрүүтэй гарсан. Дэлгэрүүлбэл, төлбөр төлөгч М  ХХК болон А  ХХК-ийн үнийн зөрүү нь 3 410 843 067 төгрөгийн байгаа юм. Иймд М ХХК нь 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт 'Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасны дагуу энэхүү үнэлгээний мэдэгдлийг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор гомдол гаргаж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа явагдаж буй Т ХХК-ийн төлбөр авагчтай М  ХХК, Кев  ХХК, Б.С , Д.Н, М.Да  нарын авагчтай шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт гүйцэтгэгдсэн нийт 12 хөрөнгийг тус тус үнэлсэн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А ХХК-ийн ТХҮ-322-4850 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөх бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2778 шийдвэрээр М  ХХК, Ке ХХК нараас 8 035 797 453,62 төгрөг гаргуулж Т  ХХК-д олгохоор шийдвэр гарч, гүйцэтгэх хуудас манайх дээр бичигдэж ирсэн байдаг. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М ХХК-ийн гүйцэтгэх захиралд М.С д шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх мэдэгдэл өгсөн. Шийдвэрт тусгагдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө дээр ажиллагаа явагдсан. Төлбөр төлөгч нарын Дорнод аймгийн Дашбалбар сумын газар байрлах нийт 12 хөрөнгийг албан даалгавраар Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албадан даалгавраар хүргүүлсэн. Албадан даалгавраар тодорхой хөдлөх хөрөнгүүдийг битүүмжилж, хурааж ирсэн. Талууд хөндлөнгийн шинжээч томилсон. Шинжээчээр Ч.Ж , Б.У  гэж хүмүүсийг томилсон. Шинжээч нарт эрх, үүргийг танилцуулж, гарын үсэг зуруулсан. Хөрөнгийг үнэлүүлэхэд тухайн хөдлөх хөрөнгүүд маань 4 төрлийн 4 609 156 932 төгрөгөөр үнэлэгдсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар талуудад албан бичгүүдээр талуудад хөрөнгийн үнэлгээ, тайланг хүргүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар Дорнод аймгийн Тавна гэх газар байрлах яг шинжээч томилох тогтоол дээр нь гүйцэтгэх хуудас дээр техникийн алдаа гарсан байх гэж бодож байна. Тэрнээс байршил, м.кв талбайн хэмжээ хөрөнгийн үнэлгээний тайлан дээрх шиг гарч ирсэн байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хөрөнгийн үнэлгээ хуульд заасны дагуу явагдсан бөгөөд нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Өнөөдрийн үнэлгээ хийсэн 12 хөрөнгө нь Т  ХХК-ийн санхүүг барагдуулах шүүхийн шийдвэр гарсан. Шийдвэр гарсан учраас шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр оролцож байна. Дараах хоёр үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, эхний маргааны хувьд тухайн газрыг багаар үнэлсэнд маргадаг. Багаар үнэлсэн газар нь илүү том газар байсан. Газрын тухайн хуулийн 23 дугаар зүйлийн 23.9 дэх хэсэг зааснаар газар эзэмшигч, ашиглагч нь өөрөө тухайн газрын кадастрыг зуруулаад бүртгүүлээд кадастраа гаргуулж авдаг. Үүнтэй холбогдуулаад шүүхийн шийдвэр гарсан. Газрын м.кв зөрсөн зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагад 4 000 000 төгрөг гээд дурдсан байгаа. Гэтэл холбогдох 900 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний аргачлал, холбогдох ажлууд хийгдээд тайланг өгсөн. Тийм учраас үндэслэлгүй гэж харж байна. Хоёрдугаар, сүүлд өмгөөлөгч нь газрын дугаар солигдсон гэсэн зүйл ярьж байна. Үүнд дээр дугаар солигдоогүй. Тухайн газрын холбогдох хаяг, байршил бусад нь хариуцагчийн хэлсэнтэй таарч байдаг. Өөр газрыг үнэлсэн зүйл байхгүй гэж харж байна. 2020 оны 6 дугаар сард анхны Хан-Уул дүүрэг дээр санхүүгийн төлбөр шаардаж эхэлсэн байдаг. Энэ нь явсаар байгаад анхан шатны шүүхийн шийдвэр гараад, 2022 оны Дээд шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ хооронд холбогдох газрын гэрчилгээ өөрчлөгдсөн зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгч М  ХХК-иас: 2022.10.31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, М  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.11.30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэр, 2022.03.21-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0523 дугаар магадлал, 2022.06.29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/11634 дүгээр шүүгчийн захирамж, 20222.06.29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ГХ2022/01056 дугаар гүйцэтгэх хуудас, 2022.07.06-ны өдрийн 22410535 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2022.10.14-ний өдрийн 10/38 дугаар Шинжээч томилох тухай тогтоол, А  ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022.10.25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-179/20175 дугаар үнэлгээний мэдэгдэл, 4-179/20176 дугаар үнэлгээний мэдэгдэл, Мэнэн агро ХХК-ийн 2022.10.14-ний өдрийн 01/35 дугаар үнэлгээний тухай албан бичиг, 2022.11.04-ний өдрийн Үнэ хаялцуулах дуудлага худалдаа явуулах тухай 12/4 дугаар тогтоол, 2023.12.06-ны өдрийн итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /1 хх 5-38, 49-52, 55 /

 

5. Нэхэмжлэгч Кев  ХХК-иас: 2022.11.01-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Кев ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022.11.01-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хариу мэдэгдэх 4-149/778 дугаар хуудас, 2022.10.25-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 4-179/20175 дугаар үнэлгээний мэдэгдэл, 4-179/20176 дугаар үнэлгээний мэдэгдэл, А  ХХК-ийн үнэлгээний тайлан, 2023.10.10-ны өдрийн 01/02 дугаар итгэмжлэл, К  ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.12.06-ны өдрийн 01/04 дүгээр итгэмжлэл зэргийг нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн. /1 хх 134-154, 2 хх 42-43, 56 тал/

 

6. Хариуцагчаас: 2022.11.14-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 1-179/458 дугаар итгэмжлэл, Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны №22410535 дугаар хувийн хэрэг, 2022.06.29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ГХ2022/01056 дугаар гүйцэтгэх хуудас, 2021.11.30-ны өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэр, 2022.03.21-ний өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 0523 дугаар магадлал, 2022.05.27-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 001/ШХТ2022/00552 дугаар тогтоол, 2022.06.29-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШЗ2022/11634 дүгээр шүүгчийн захирамж, 2022.07.06-ны өдрийн 22410535 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2022.08.02-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэл, 2022.08.04-ний өдрийн 0307 дугаар итгэмжлэл, 2022.08.04-ний өдрийн 0306 дугаар итгэмжлэл, 2022.08.04-ний өдрийн итгэмжлэл, 2022.09.01-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн 22410535/04 дүгээр даалгавар, 2022.09.21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 22410535/05 дугаар тогтоол, 2022.09.21-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022.09.21-ний өдрийн 22410535/07 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.09.21-ний өдрийн 22410535/08 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.09.21-ний өдрийн 22410535/09 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022.09.21-ний өдрийн 22410535/10 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2022.10.14-ний өдрийн 714-1/2022 дугаар хүсэлт, 2022.10.14-ний өдрийн 10/38 дугаар шинжээч томилох тухай тогтоол, 2022.10.14-ний өдрийн шинжээчид эрх, үүрэг, хариуцлага танилцуулсан тэмдэглэл, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022.10.25-ны өдрийн 4-179/20176 дугаар үнэлгээний мэдэгдэл, 2022.10.25-ны өдрийн 4-179/20175 дугаар үнэлгээний мэдэгдэл, 2023.01.17-ны өдрийн 1-179/44 дүгээр итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. /1 хх 39, 67-127, 130/

 

7. Гуравдагч этгээд Т ХХК-иас: 2022.12.08-ны өдрийн 819/2022 дугаар итгэмжлэл, Т ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2023.06.14-ний өдрийн итгэмжлэлийг тус тус нотлох баримтаар хэрэгт ирүүлсэн байна. /1 хх 58-63, 2 хх 29 тал/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М ХХК, Кев  ХХК нар нь хариуцагч Ни  газарт холбогдуулан, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А  ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Хөрөнгийн үнэлгээний тухай хууль /2010/-ийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан хэрэглээгүй нь хуульд нийцээгүй, газар эзэмших эрхийг 968 220 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн бодит үнээс хэт багаар үнэлсэн, үнэлгээ хийгдсэн гэх газар эзэмших эрхийн нэгж талбарын дугаар зөрүүтэй буюу шүүхийн шийдвэрт дурдагдсан, одоогийн байдлаар Б  ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй газар биш, У  ХХК-ний эзэмшилд бүртгэлтэй өөр газрыг үнэлсэн тул үнэлгээг хүчингүй болгохоор шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

3. Хариуцагч Н газар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн бөгөөд татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэл шаардлага хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

4. Гуравдагч этгээд Т ХХК нь хариуцагчийг дэмжин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд нэхэмжлэгч үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргахдаа машин механизмыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тодорхой заагаагүй байна. Шүүхийн шийдвэрт дурдсанаас өөр газар үнэлсэн гэх тайлбарын тухайд төлбөр төлөгч нар барьцаанд бариулсан газар эзэмших эрхээ хууль бусаар Батух трейд ХХК-д шилжүүлсэн бөгөөд нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн. Иймд тухайн газрын хаяг байршил таарч байгаа тул үнэлгээ хуульд нийцнэ гэж тайлбарлаж байна.

5. Хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, тус шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсгийн 5, 6, 7 дугаарт дурдагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

5.1 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.30-ны өдрийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэр, 2022.03.21-ний өдрийн Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 0523 дугаар магадлалаар хариуцагч М ХХК, Б.С г, Д.Н ва, К  ХХК, М.Д  нараас 8 035 797 453,62 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгохоор шийдвэрлэж, хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны зүйл болох Б.С гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2***** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Бага тойруу гудамж, ** дугаар байр, ** тоот хаягт байрлах, 262.44 м.кв талбай бүхий агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Б.С ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2****** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рояал каунти /17024/, Тэ гудамж, ** дүгээр байрны **  тоот хаягт байрлах 205.7 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, зоорийн давхрын 15,16 тоотод байрлах дулаан зогсоол,

Б.С ийн өмчлөлийн, Улсын бүртгэлийн Ү-2****************** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн ***  дүгээр хороо, Стадион оргил /17012/, Богд Жавзандамба гудамж***  дугаар байрны * тоот хаягт байрлах, 95.5 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,

Б.С ийн өмчлөлийн, улсын бүртгэлийн Ү-2**** дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, С   012/, Богд Жавзандамба гудамж, ** дүгээр байрны зоорийн давхарын 4 тоотод байрлах 18 м.кв талбай бүхий зогсоол,

М ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №2110001360 дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Дашбалбар сум,  ***** гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар тариалангийн талбай,

Б.Са гийн эзэмшлийн нэгж талбарын №18***** дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын ** дугаар гудамж, 388 тоотод байрлах, 376 м.кв талбай бүхий ахуйн зориулалттай газар,

Д.Н н эзэмшлийн, нэгж талбарын №1864**** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 193 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар,

Д.На н эзэмшлийн, нэгж талбарын №18***** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 498 м.кв талбай бүхий зуслангийн зориулалттай газар,

Д.На ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22***** гаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ, 2 дугаар гудамж, 919/1 тоот хаягт байрлах, 281 м.кв талбай бүхий хувийн сууц,

Д.На ын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-220****** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбэ, 2 дугаар гудамж, 919/2 тоот хаягт байрлах, 281 м.кв талбай бүхий хувийн сууц,

Б.Са йн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-22****  дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын *  дугаар гудамж, **** тоот хаягт байрлах 360 м.кв талбай бүхий граш болон хувийн зориулалттай үл эд хөрөнгө болон,

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1.383,1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмж,

М ХХК-ийн Худалдаа, хөгжлийн банк болон бусад арилжааны банкууд дахь дансны орлогууд,

Case IH Steaiger 500 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF139865 тоот арлын дугаартай, 32-99 УН улсын дугаартай трактор,

Case IH ATX 400 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF139809 тоот арлын дугаартай, 42-09 УН улсын дугаартай тусгай техник,

New Holland T1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD145862 тоот арлын дугаартай, 61-12 УН улсын дугаартай трактор,

New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD146049 тоот арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, 61-14 УН улсын дугаартай трактор,

Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 141***** тоот арлын дугаартай, 10-16 ГЧ улсын дугаартай хор цацагч,

Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 141***** тоот арлын дугаартай, 10-15 ГЧ улсын дугаартай хор цацагч,

Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС****** тоот арлын дугаартай, 42-04 УН улсын дугаартай подборшик,

Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС8**** тоот арлын дугаартай, 10-13 ГЧ улсын дугаартай подборшик,

Macdon М105 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 3****** тоот арлын дугаартай, 97-29 УН улсын дугаартай өөрөө явагч,

Case IH 6140 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, ҮНG015087 тоот арлын дугаартай, 97-28 УН улсын дугаартай комбайн зэрэг хөдлөх хөрөнгүүдээс тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн, /хх 70-82 тал/

 

5.2 2022.06.29-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.30-ны өдрийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай 183/ШЗ2022/11634 дүгээр захирамж гарч, 183/ГХ2022/01056 дугаартай тус шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдсэн /хх 68-69, 83 тал/

 

5.3 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.07.06-ны өдрийн 22410535 дугаар тогтоолоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 1056 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, /хх 84 тал/

 

5.4 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.21-ний өдрийн 22410535/05 дугаар тогтоолоор төлбөр төлөгч Мэнэн агро ХХК-ийн өмчлөлийн,

 

- Case IH ATX 400 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF139809 тоот арлын

дугаартай, 42-09 УН улсын дугаартай тусгай техник,

- Case IH Steaiger 500 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF******* тоот арлын дугаартай, 32-99 УН улсын дугаартай трактор,

- New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD***** тоот арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, 61-14 УН улсын дугаартай трактор,

- Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС8****  тоот арлын дугаартай, 42-04 УН улсын дугаартай подборшик,

- Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 14****  тоот арлын дугаартай, 10-15 ГЧ улсын дугаартай хор цацагч,

- Macdon М105 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 31**** *тоот арлын дугаартай, 97-29 УН улсын дугаартай өөрөө явагч зэрэг эд хөрөнгүүдийг,

 

5.5 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.21-ний өдрийн 2******** дугаар тогтоолоор төлбөр төлөгч Мэнэн агро ХХК-ийн өмчлөлийн,

 

- Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС8036168 тоот арлын дугаартай, 10-13 ГЧ улсын дугаартай подборшик,

- Case IH 6140 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, ҮНG***** тоот арлын дугаартай, *-**УН улсын дугаартай комбайныг

 

5.6 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.21-ний өдрийн 22***** дүгээр тогтоолоор төлбөр төлөгч Мэнэн агро ХХК-ийн өмчлөлийн,

 

- New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD146049 тоот арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, **-*** УН улсын дугаартай трактор,

- Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 1411**** тоот арлын дугаартай, **-**  ГЧ улсын дугаартай хор цацагч,

- Мэнэн-Агро ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №21******0 дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сэвсүүл жараахай баг, Тавна гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар тариалангийн талбай,

- БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1.383,1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгүүдийг тус тус битүүмжилж, тэмдэглэл үйлдсэн, /хх 91-98 тал/

 

5.7 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.09.21-ний өдрийн 22***** дугаар тогтоолоор

 

- New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD146049 тоот арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, 61-14 УН улсын дугаартай трактор,

- Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 14****** тоот арлын дугаартай, 10-16 ГЧ улсын дугаартай хор цацагч,

- Мэнэн-Агро ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №2110001360 дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Дашбалбар сум,  **** гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар тариалангийн талбай,

- БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Х****** маркийн, 1.383,1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмж зэрэг эд хөрөнгүүдийг тус тус хурааж, шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн, /хх 99-100 тал/

 

5.8 2022.10.14-ний өдөр төлбөр авагч Т ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжилж, хураагдсан:

 

- Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС8***** тоот арлын дугаартай, 1*-** ГЧ улсын дугаартай подборшикийг 55 000 000 төгрөгөөр,

- Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 141Л***** тоот арлын дугаартай, 1*-** ГЧ улсын дугаартай хор цацагчийг 50 000 000 төгрөгөөр,

- Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 1411923164 тоот арлын дугаартай, *-*** ГЧ улсын дугаартай хор цацагчийг 50 000 000 төгрөгөөр,

- Case IH Steaiger 500 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF1***** тоот арлын дугаартай, 32-** УН улсын дугаартай тракторыг 350 000 000 төгрөгөөр,

- Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС  тоот арлын дугаартай, 42-** УН улсын дугаартай подборшикыг 55 000 000 төгрөгөөр,

- Case IH ATX 400 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF***** оот арлын

дугаартай, 42-** УН улсын дугаартай тусгай техникийг 200 000 000 төгрөгөөр,

- New Holland T1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD***** тоот арлын дугаартай, 61-** УН улсын дугаартай тракторыг 40 000 000 төгрөгөөр,

- New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD*** тоот арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, 61-** УН улсын дугаартай тракторыг 40 000 000 төгрөгөөр,

- Case IH 6140 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, ҮН*****87 тоот арлын дугаартай, 9*-***УН улсын дугаартай комбайныг 600 000 000 төгрөгөөр,

- Macdon М105 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 3****** тоот арлын дугаартай, **-** УН улсын дугаартай өөрөө явагчийг 280 000 000 төгрөгөөр,

- БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1.383,1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмжийг 1 000 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн, /хх 101 тал/

 

5.9 2022.10.14-ний өдөр төлбөр төлөгч М  ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд битүүмжилж, хураагдсан:

 

- Case IH Steaiger 500 маркийн 2014 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF****** тоот арлын дугаартай, 32-99 УН улсын дугаартай тракторыг 950 000 000 төгрөгөөр,

- Case IH ATX 400 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ZЕ******* тоот арлын

дугаартай, 42-09 УН улсын дугаартай тусгай техникийг 470 000 000 төгрөгөөр,

- New Holland T1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD1***** тоот арлын дугаартай, **-** УН улсын дугаартай тракторыг 150 000 000 төгрөгөөр,

- New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD146049 тоот арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, **-** УН улсын дугаартай тракторыг 150 000 000 төгрөгөөр,

- Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 1******* тоот арлын дугаартай, **-*** ГЧ улсын дугаартай хор цацагчийг 150 000 000 төгрөгөөр,

- Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 14****** тоот арлын дугаартай, **-**  ГЧ улсын дугаартай хор цацагчийг 150 000 000 төгрөгөөр,

- Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС******* тоот арлын дугаартай, **-** УН улсын дугаартай подборшикыг 100 000 000 төгрөгөөр,

- Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС8    тоот арлын дугаартай, **-** ГЧ улсын дугаартай подборшикийг 100 000 000 төгрөгөөр,

- Macdon М105 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 31**-**7 тоот арлын дугаартай, **-** УН улсын дугаартай өөрөө явагч эд хөрөнгийг 850 000 000 төгрөгөөр,

- Case IH 6140 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, ҮНG015087 тоот арлын дугаартай, **-** УН улсын дугаартай комбайныг 950 000 000 төгрөгөөр,

- БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1.383,1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмжийг 4 000 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн, /хх 102 тал/

 

5.10 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.10.24-ний өдрийн 10/38 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор:

 

- М  ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №21**-** дугаарт бүртгэгдсэн, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сэвсүүл жараахай баг, Тавна гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар тариалангийн талбай,

- Case IH ATX 400 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ZЕF **-**9 тоот арлын

дугаартай, 42-09 УН улсын дугаартай тусгай техник,

- New Holland T1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD1**-** тоот арлын дугаартай, **-** УН улсын дугаартай трактор,

- New Holland Т1104 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, HFD1**-** тоот арлын дугаартай, 2015 онд үйлдвэрлэгдсэн, **-** УН улсын дугаартай трактор,

- Case IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС**-**тоот арлын дугаартай, **-** УН улсын дугаартай подборшик,

- Cаse IH 3016 маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, ҮС**-**тоот арлын дугаартай, **-**ГЧ улсын дугаартай подборшик,

- Case IH 6140 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, ҮНG**-** тоот арлын дугаартай, **-** УН улсын дугаартай комбайн,

- Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 14**-** тоот арлын дугаартай, **-** ГЧ улсын дугаартай хор цацагч,

- Machio Gaspardo Campo маркийн 2015 онд үйлдвэрлэгдсэн, 141**-**5 тоот арлын дугаартай, **-** ГЧ улсын дугаартай хор цацагч,

- БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Хуашингюүлин маркийн, 1.383,1 м.кв талбайг услах хүчин чадалтай бороожуулах услалтын тоног төхөөрөмж,

- Macdon М105 маркийн 2017 онд үйлдвэрлэгдсэн, 31**-** тоот арлын дугаартай,**-** УН улсын дугаартай өөрөө явагч зэрэг эд хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоох шинжээчээр Ч.Ж г томилж эрх үүрэг тайлбарласан /хх 103, 104 тал/

 

 

5.12 2022.10.25-ны өдрийн 4-179/20176, 4-179/20175 дугаар албан бичгээр үнэлгээний мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад танилцуулсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх 125-127 тал/

 

6. Зохигч, нэгж талбарын №21100 дугаарт бүртгэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сэвсүүл жараахай баг, Тавна гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар тариалангийн талбайн газар эзэмшигчээр Батух трейд ХХК бүртгэлтэй талаар маргаангүй, харин хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар маргаантай.

 

7. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.30-ны өдрийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022.03.21-ний өдрийн 0523 дугаар магадлалаар хариуцагч М  ХХК, Б.С  Д.Намхайдагва, Кев М  ХХК, М.Д  нараас 8 035 797 453,62 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 40 336 937 төгрөг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.29-ний өдрийн 183/ШЗ2022/11634 дүгээр Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 183/ГХ2022/01056 дугаар гүйцэтгэх хуудас бичигдсний дагуу 2022.07.06-ны өдрийн 22410535 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн байна.

 

Барьцааны зүйл болох газар эзэмших эрх, машин механизм тоног төхөөрөмж, усалгааны систем зэрэг эд хөрөнгүүдийг хөрөнгүүдийг 2022.09.21-ний өдрийн 22410535/05, 22410535/08, 22410535/09, 22410535/10 дугаар тогтоолоор битүүмжилж хураан авсан байх ба дээрх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53, 54 дүгээр зүйлд заасан журамд нийцсэн бөгөөд нэхэмжлэгч уг ажиллагаанд гомдол гаргаагүй.

8. Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасан байна.

Түүнчлэн, Үнэлгээний олон улсын стандартын 30.8-д Үнэлгээчин нь жишиг ажил гүйлгээ ба үнэлж буй хөрөнгийн хоорондох аливаа материаллаг ялгаатай талуудыг шинжилж, тэдгээрийн хувьд тохируулга хийвэл зохино. Тохируулга хийхийг шаардаж болох нийтлэг, ялгаатай талуудын жишээнд дараах зүйлс багтаж болох боловч үүгээр хязгаарлагдахгүй гээд Хөрөнгийн биет шинж чанарууд /насжилт, хэмжээ, техникийн үзүүлэлтүүд гэх мэт/, үнэлж буй хөрөнгө, эсвэл жиших хөрөнгийн аль нэгэнд хамаарах холбогдох хязгаарлалтууд, газарзүйн байршил, хөрөнгийн ашигт ажиллагаа буюу ашиг бий болгох чадвар боломж, түүхэн болон хүлээгдэж буй өсөлт, өгөөж, ... жиших хөрөнгө болон үнэлж буй хөрөнгийн зах зээлд борлогдох байдал, өмчлөлийн шинж чанарууд зэргийг харгалзана гэж заажээ.

 

Хэрэгт авагдсан 2022.10.21-ний өдрийн А ХХК-ний үнэлгээний тайлангаас үзэхэд, үнэлгээчин Дорнод аймгийн Дашбалбар сум, Сэвсүүл жараахай баг, Тавна гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар тариалангийн талбайн газар эзэмших эрхийг 968 220 төгрөгөөр үнэлэхдээ нормативт арга болон зах зээлийн жишиг нэгжийн аргыг харьцуулан хийсэн байх ба ямар үндэслэлээр тухайн аргыг сонгосон талаар дурдаагүй байна.

 

Нөгөө талаас нэхэмжлэгч нар нь үнэлгээчин шүүхийн шийдвэрт дурдагдаагүй өөр газрыг үнэлсэн нь egazar.go.mn гэх нээлттэй мэдээллийн сангийн мэдээллээр нотлогдох тул хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй гэж маргасан нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.11.30-ны өдрийн 183/ШШ2021/02778 дугаар шийдвэрт Мэнэн-Агро ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №2110001360 дугаарт бүртгэлтэй, Дорнод аймгийн Дашбалбар сум, Сэвсүүл жараахай баг, Тавна гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар тариалангийн талбайн газар эзэмших эрхээс үүргийн гүйцэтгэлийн хангахаар заасан атал 2022.10.24-ний өдрийн 10/38 дугаар Шинжээч томилох тухай тогтоолд Мэнэн-Агро ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын №2110000001 дугаарт бүртгэлтэй Дорнод аймгийн Дашбалбар сум, Сэвсүүл жараахай баг, Тавна гэх газарт байрлах 1.500 м.кв бүхий газар тариалангийн талбайн газар эзэмших эрхийн үнэлгээг тогтоох гэжээ.

 

Түүнчлэн egazar.go.mn нээлттэй мэдээллийн санд нэвтрэхэд нэгж талбарын №2110001360 дугаарт бүртгэлтэй газрын эзэмшигчээр Батух трейд ХХК, нэгж талбарын №2110000001 бүртгэлтэй газрын эзэмшигчээр Угтам хан агро ХХК бүртгэлтэй байх ба нэгж талбарын дугаар өөрчлөгдсөн болох нь тогтоогдохгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлүүлэх зорилгоор битүүмжилж, хураасан эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулах тохиолдолд эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг бодитой тогтоох нь дуудлага худалдааг явуулах, төлбөртөө тооцон авахыг санал болгох зэрэг ажиллагаанд чухал ач холбогдолтой юм.

Иймд хэрэгт авагдсан үнэлгээний тайлангаар үнэлгээчин нь нормативт арга болон зах зээлийн жишиг нэгжийн аргыг сонгох болсон үндэслэл шалтгаан тодорхойгүй байгаа нь уг үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандартад нийцүүлэн тодорхойлох хуулийн шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дурдаагүй хөрөнгийг үнэлсэн нь хөрөнгийн үнэлгээ хууль тогтоомжид нийцсэн байх зарчимд нийцэхгүй үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

 

9. Нэхэмжлэгч М  ХХК нь үнэлгээний мэдэгдлийг 2022.10.25-ны өдөр хүлээн авч 2022.10.31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь, нэхэмжлэгч К  ХХК нь 2022.10.25-ны өдөр үнэлгээний мэдэгдлийг хүлээн авч, 2022.10.27-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гомдол гаргаж, 2022.11.04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь тус тус Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг зөрчөөгүй гэж дүгнэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122

дугаар зүйлийн 122.4-д зааснаар А  ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ТХҮ-322-4850 дугаартай хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 /70 200, 70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д, хариуцагч Н  газраас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ке  ХХК нарт тус тус олгосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ