Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/00596

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 01 өдөр  Дугаар 183/ШШ2024/00596  Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Г.Төрболд, Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Б******* овогт Ч*******ийн У******* -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж 3, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг даалгах, албан ёсоор уучлал гуйхыг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.У*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Ч.У******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шүүхийн шийдвэр зохих ёсоор биелүүлэхийг даалгах, албан ёсоор уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Иргэн Ч.У******* би Хан-Уул дүүргийн **********дугаар сургуульд ажиллаж байгаад 2010, 2011 онуудад 2 удаа ажлаасаа хууль бусаар халагдсан юм. Үүнийг шүүхийн 1307, 1203 тоот шийдвэрүүд нотолно. Тухайн үеийн ТБУСТ хуульд зааснаар намайг ажлаас буруу халсан ажилтан тус сургуулийн захирал Д.Т******* нь өөрөө ажлаасаа чөлөөлөгдөх ёстой байсан тул би энэ дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргад өргөдөл гаргасан. Хан-Уул дүүргийн засаг дарга миний өргөдөлд хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргасан тул би түүнийг захиргааны хэргийн шүүхэд өгч 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай шийдвэр гаргуулсан бөгөөд түүнд нэхэмжлэгч Ч.У******* миний шаардсаныг хангаж Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.У*******ийн өргөдөлд дурдсан 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэж хуулийг уялдуулан хэрэглэж зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй учраас би 2013 оны 7 дугаар сарын 01-нд шүүхэд хандаж шийдвэрийг албадан биелүүлэх тухай 1505 тоот захирамж гаргуулсан бөгөөд түүний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байтал нийслэлийн Боловсролын газарт намайг дуудаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж байна гэсэн. Ингээд нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ********** тоот тушаал гарснаар шүүхийн шийдвэр биелсэн гэж мэдэгдэж байгаа бөгөөд энэ нь хуульд нийцэхгүй байгаа тухай би дахин дахин олон газруудад хандсан боловч нэмэргүй байна. Шүүхийн шийдвэр биелсэн бол Д.Т******* өнөөдрийг хүртэл ажлаа хийсээр байх ёсгүй юм. Энэ тушаал гарснаар Д.Т******* ажилдаа үлдэж харин би 2014 оны 2, 4 дүгээр саруудад сахилгын шийтгэл хүлээж, 2014 оны 6 дугаар сарын 11-нд 3 дахь удаагаа Дахин ажлаасаа халагдсан тул гомдолтой байна. Хууль зөрчсөн Д.Т******* ажилтайгаа үлдэж, хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн би ажлаасаа 3 удаа халагдсан нь шударга бус байна. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т заасан Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй үндэслэлээр шүүхийн шийдвэр биелэгдээгүй, нэхэмжлэгч би дахин ажлаасаа халах үндэслэл болсонд гомдолтой байна. Нэхэмжлэгч намайг дахин ажлаас нь халуулах зорилгоор нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.О******* хуульд нийцэхгүй тушаал гаргасан, энэ албан тушаалтан Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилдоггүй, ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар акт шийдвэр гаргах хуулиар олгосон эрхгүй этгээд байсан ч эрхээ хэтрүүлсэн болох нь баримтаар нотлогдож байгаа юм. Түүний ард жинхэнэ хариуцагч болох Хан-Уул дүүргийн засаг дарга нуугдаж өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байна. Шүүхийн шийдвэр биелүүлсэн гэх ажиллагаа нэхэмжлэгч миний эрхийг дахин зөрчигдөх нөхцөлийг бүрдүүлсэн шийдвэр гаргасан тул би хууль шүүхийн байгууллагаар хамгаалуулах эрхээрээ хохирсон 1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зохих заалтууд биелээгүй. Нэхэмжлэгч миний хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай шүүгчийн 1505 тоот захирамж 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гарсан бөгөөд энэ дагуу ажиллагааг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт явуулж байна гэж намайг шийдвэр гүйцэтгэгч Э******* хэдэн удаа дуудсан юм. Шүүхийн 125 дугаартай шийдвэр нь Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг биелүүлэхийг шаардсан нэхэмжлэгч миний шаардлагыг хангаж гарсан бөгөөд шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 тоот шийдвэрт Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.У*******ийн өргөдөлд дурдсан 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх" эсэх асуудлыг хуулийг уялдуулан хэрэглэж зохих захиргааны акт гаргахыг хариуцагч тал болох Хан-Уул дүүргийн засаг дарга Ж.Г*******т даалгаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар /өмнөх хуулийн 79.1 дүгээр зүйлийн 791.1 дэх заалт/ шүүхийн 125 тоот шийдвэрийг биелүүлж захиргааны акт гаргах ёстой этгээд нь Хан-Уул дүүргийн засаг дарга Ж. Г******* байсан боловч тэрээр шийдвэрт дурдсан актыг гаргаагүй. Боловсролын тухай хуульд 2013 онд өөрчлөлт орсноор Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрх нийслэлийн засаг даргад шилжсэн. Тиймээс нийслэлийн Засаг дарга Э. Бат-Үүл актыг гаргах ёстой болсон хэдий боловч түүний акт мөн л гараагүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ажилтан шийдвэр гүйцэтгэгч Э******* Хан-Уул дүүргийн засаг даргад болон нийслэлийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн болох нь баримтаар нотлогдоно. Гэтэл 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нийслэлийн Боловсролын газрын ажилтан Ц.Ууганбаяр намайг дуудсан тул очиход шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэж байна гээд Уулзалтын тэмдэглэл хөтөлж тушаалын төсөл боловсруулна, даргадаа танилцуулна гэсэн. Үүгээр шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдсан гэсэн бөгөөд Нийслэлийн боловсролын газрын даргын Б/117 тоот тушаал гарч түүнд шүүхийн 125 дугаар шийдвэрийг биелүүлж Д.Т*******т сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн нь намайг санаатайгаар төөрөгдүүлэх ажиллагаа байсан тул гомдолтой байна. Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандахад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 3/530 тоот мэдэгдэх хуудсаар таны гаргасан гомдолд 2014 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 26/392 тоот албан бичгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль тогтоомжийн хүрээнд явагдсан болохыг тогтоож ... хариуг өгсөн гэсэн мэдэгдэл өгсөн. Энэ нь нийслэлийн Боловсролын газрын даргын хууль бус үйлдлийг хамгаалсан шинжтэй хариу байсан учраас би гомдлоо дахин дахин бусад байгууллагад гаргаж байсан ч бүгдээрээ ижилхэн хариу өгч байсан нь надад таагүй санаа төрүүлж нийлээд хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах хэлбэрээр дарамталж байна гэх ойлголт төрөхөд хүргэсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт дахин өргөдлөө гаргаж шүүхийн шийдвэрийг албадан биелүүлж өгөхийг хүсэхэд Хан-Уул дүүргийн засаг даргаас тухайн газарт 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 11/154 тоот бичгээр хариу өгөхдөө нэгэнт тухайн үед эрх олгогдсон этгээд 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******т сахилгын шийтгэл ногдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэсэн бөгөөд үүнээс Хан-Уул дүүргийн өнөөгийн засаг дарга нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/313 тоот захирамжийн агуулга, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт зөрчигдөж байгааг үл тоомсорлож шүүхийн шийдвэрийг шударгаар биелүүлэхээс зайлсхийж байгааг харуулж байна. Иймд 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу явагдсан гэх шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны дүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т заасан Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг гаргаснаар шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно гэсэн байтал шүүхийн 125 тоот шийдвэрт заасан 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэж захиргааны акт гаргах ёстой хариуцагч этгээд буюу эрх олгосон удирдах ажилтны акт өнөөдрийг хүртэл гараагүй, хариуцагч тал үүнээс санаатайгаар зайлсхийж, хууль зөрчигдөж байна. 2. Шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж харагдуулахын тулд Авлигын эсрэг хууль, Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Боловсролын тухай хуулиудыг зөрчсөн. Шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхийг хүсэж нэхэмжлэгч би 2013 оны 7 дугаар сарын 01-нд шүүхэд хүсэлт гаргаснаар шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1505 тоот захирамж гарсан. Үүгээр шийдвэр биелүүлэх ажиллагаа явагдсан боловч ажиллагааны эцэст Нийслэлийн боловсролын газрын даргын Б/117 тоот тушаал гарч түүнд шүүхийн 125 дугаар шийдвэрийг биелүүлж ... Д.Т*******т сахилгын шийтгэл ногдуулсугай гэсэн нь төрийн олон хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Учир нь энэ тушаалыг гаргагч өөрөө Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх эрхгүй тул Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх заалтууд илэрхий зөрчигдсөн. Үүнийг Нийслэлийн Засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/313 тоот захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн захирлыг ... ажилд томилох, чөлөөлөх, халахаас бусад хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрхийг .... шилжүүлсүгэй гэсэн баримтаар нотолж байна. Энэ нь шүүхийн 125 дугаар шийдвэрт заасан ТБУСТ хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг хэрэгжүүлж захиргааны акт гаргах эрх нийслэлийн Боловсролын газрын даргад байгаагүй болох нь нотолж байна. Б/117 тоот тушаалын 3-т Ч.У*******ийн ээлжийн амралтын олговрыг ... тооцож буцааж олгохыг ... даалгасугай гэсэн. Гэтэл Б/117 тоот тушаалын энэ заалт биелэх боломжгүй Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг зөрчиж хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгсөн, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан үйлдэл болсон юм. Үүнийг нийслэлийн Боловсролын газрын даргын өөрийнх нь 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/140 тоот баримт, миний ээлжийн амралтын олговрыг олгохыг даалгасан шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 318 тоот шийдвэр, шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 12395 дугаартай захирамж зэрэг баримтаар нотолж байна. Нийслэлийн Боловсролын газрын даргын Б/117 тоот тушаалын энэ заалт тухайн байгууллага албан тушаалтан намайг үгээрээ, үйлдлээрээ төөрөгдүүлэн хуурч мэхэлсэн эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан болохыг илтгэнэ. Үүгээрээ нийслэлийн Боловсролын газар Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3, 7.1.6 дахь заалтуудыг зөрчсөн бөгөөд гаргасан тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т зааснаар тухайн газрын чиг үүрэгт үл хамаарах асуудлаар гарсан тушаал юм. Ингэж Нийслэлийн боловсролын газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн болгон харагдуулахыг хичээсэн нь хууль бусаар захирлын албан тушаалд дэвшсэн Т*******т давуу байдал олгож улмаар намайг дарамтлан эрхшээлдээ байлгах оролдлого хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Үүнийг Т*******ийн надад сахилгын арга хэмжээ авсан тухай 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 тоот, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/16 тоот тушаалууд нотлох бөгөөд улмаар хувийн өс хонзон санаж 2014 оны 6 дугаар сарын 11-нд гуравдахь удаагаа ажлаас халсан Б/26 тоот тушаалаар нотлогдоно. Хэрэв Т*******ийг тухайн үед хууль болон шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас нь чөлөөлсөн Гэтэл Нийслэлийн боловсролын газар энэ хуульд нийцээгүй үйлдлийг нь нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дэмжин хаацайлж байсан бол би өдийд 75 дугаар сургуульд физикийн багшийн ажлаа хийсээр байх байсан. Шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж нэхэмжлэгч миний эрхийг дахин зөрчих боломж нөхцөлийг бий болгож намайг төөрөгдүүлэн хариуцагчид шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийх боломжийг олгож өнөөдрийг хүртэл намайг ялгаварлан гадуурхаж байгаа тул гомдолтой байна. 3. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь ямар нэгэн арга хэмжээ аваагүй, шийдвэр биелүүлсэн гэж өнөөдөр ч өөрсдийгөө хамгаалж байгаа нь хууль бус байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т зааснаар "Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй" гэсэн байтал энэ байдлыг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар харгалзаагүй. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиар хориглосон үйл ажиллагаанаас... хориглоно гэсэн заалт болон холбогдох бусад хуулийн заалтуудыг зөрчиж хуульд нийцээгүй шийдвэр гаргасан нь тухайн газрын надад өгч байсан хариу мэдэгдэх хуудсуудаар нотлогдож байна. Би 2021 оны 12 дугаар сарын 23-нд нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан өргөдөл гаргаж шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлж өгөхийг хүссэн. Гэтэл архивын баримт олдохгүй байна гэж бүтэн жилийг өнгөрүүлсэн бөгөөд энэ бүхнийхээ эцэст шүүхийн шийдвэр биелэгдсэн гэж өмнөх хариугаа дахин өгч байгаа нь асуудалд хуулийн хүрээнд шударгаар хандахгүй байгааг илтгэж байна. Энэ байгууллагын ард хариуцагч тал шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үндэслэлгүй мэдэгдэл өгч өдий хүрсэн ба шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж байгаа нь хариуцагчийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11/154 тоот баримтаар нотлогдоно. Энэ баримтад "нэгэнт тухайн үед хуулиар эрх олгогдсон этгээд 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******т сахилгын шийтгэл оногдуулж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн... гээд Хөдөлмөрийн хуульд зааснаар нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулж олгох боломжгүй гэсэн. Энэ нь өмнөх хуулийн үндэслэлгүй шийдвэрээ хамгаалсаар байгаа болон хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл юм. Энэ үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.1, 124.3-т зааснаар шүүхийн шийдвэр биелүүлэх ажиллагааг албадан явуулахыг би шаардаж байна. Бодит байдал ийм байхад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж худал мэдээлэл өгөх, үндэслэлгүй шийдвэр гаргах зэргээр миний төрийн байгууллагад өргөдөл гомдлоо гаргах, хуульд нийцсэн хариу авах эрхийг зөрчиж байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1.1, 124.3-т зааснаар Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг дахин явуулах боломжтой гэж үзэж байгаа бөгөөд Улсын дээд шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/4055 тоот мэдэгдэлд дурдсанаар "шүүх даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ "эсэх" гэдэг үгийг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлаж, хоёрдмол утгагүй тодорхой дүгнэлтийг хийсэн байна. Харин шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй гэх асуудлаар та гомдлоо гаргах эрхтэй" гэсэн үндэслэлээр би шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг дахин явуулж шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг шаардах эрхтэй байна. Шүүхийн шийдвэрийг санаатайгаар биелүүлэхгүй зайлсхийж байгаа энэ үйлдлийн ард Хүний эрхийн зөрчил, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл, бусад хууль тогтоомжийг санаатайгаар зөрчиж намайг ялгаварлан гадуурхсан, манай гэрт дураараа орж оюуны өмчийн гар бичмэлүүдийг хулгайлан авсан зэрэг гэмт үйлдлүүд нуугдаж байгааг анхааралдаа авна уу. Энэ бүхнээ нуун дарагдуулахын тулд нийслэлийн Боловсролын газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2013 оны 11 дүгээр сарын 21-нд 1/1116 тоот хариу хүргүүлсэн бөгөөд түүнд "иргэн Ч.У*******тэй уулзсан уулзалтаар Д.Т*******т сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татаж авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэсэн... " гэж миний өмнөөс худал үг бичиж явуулсан байсан. Уулзалтын тэмдэглэлд Д.Т*******т сахилгын шийтгэл ногдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татаж авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэх уг өгүүлбэр байхгүй, тэмдэглэлийн төгсгөлд "хуулиар олгогдсон наад захын эрх минь ялих ялихгүй шалтгаанаар зөрчигдөхгүй болсон тэр цагт би ... өргөдлөө татан авч болох юм" гэсэн байгаа. Би өнөөдрийг хүртэл гомдлоо татаж аваагүй, гүйцэтгэх ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 125 тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг дахин явуулж шүүхийн шийдвэрт заасан 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар эрх бүхий этгээдийн актыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтын дагуу гаргуулж, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, өнөөдрийг хүртэл ажиллагааг хуульд нийцсэн хэмээн худал мэдээлэл өгч төөрөгдүүлэн хугацаа алдуулсандаа надаас албан ёсоор бичгээр уучлал гуйхыг даалгаж өгнө үү, гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.У*******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 125 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэр дээр 2011 оны 04 дүгээр сарын 22 болон 05 дугаар сарын 07-ны өдрүүдэд өгсөн хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-д Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасныг биелүүлэхийг даалгах, тус дүүргийн засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 200 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий Ч.У*******ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн засаг даргад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Ч.У*******ийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь хууль бус болохыг тогтоож, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.У*******ийн өргөдөлд дурдсан 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийг уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 1/1116 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Ч.У*******тэй уулзсан уулзалтаар Д.Т*******т сахилгын шийтгэл ноогдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татан авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэсэн ба ажилтнаа ажлаас үндэслэлгүй халсан буруутай үйлдэлд нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 5/117 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******т үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон тул уг хуулийн заалтыг үндэслэн Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн хариуг ирүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22-10/639 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1505 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/2915 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн 2/9132 дугаартай албан бичиг, Хан-Уул дүүргийн засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/365 дугаартай албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 1/12595, 1/12594 дугаартай албан бичиг, Нийслэлийн засаг даргын тамгын газрын 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 07/4230 дугаартай мэдэгдэл, Нийслэлийн засаг даргын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/313 дугаартай захирамж, 02 дугаар сарын 25-ны өдрийн А/117 дугаартай захирамж, уулзалтын тэмдэглэл, Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/117 дугаартай Д.Т*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/140 дугаартай албан бичиг, 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1116 дугаартай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн 3/530 дугаартай мэдэгдэх хуудас, Монгол улсын дээд шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 4/4055 дугаартай албан бичиг, Нийслэлийн боловсролын газрын 2011 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 1/428 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын 2011 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн 4/1966 дугаартай албан бичиг, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасан Ч.У*******ийн гомдол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3/106 дугаартай Ч.У*******т хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 2/3495 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2/155 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4-158/6528 дугаартай мэдэгдэл, Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн албан бичиг, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг боловсролын газрын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 1/566 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 4-158-12166 дугаартай албан бичиг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 4/680 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 27-ны гаргасан Ч.Уранчмиэгийн хүсэлт, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны 1/9467 дугаартай Ч.У*******ийн хүсэлт буцаах тухай албан бичиг, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 11-ний 181/ШЗ2022/15540 дугаартай захирамж, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэлд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гаргасан Ч.У*******ийн хүсэлт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Ч.У*******ийн хүсэлт, 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 170 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас, Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 6 дугаарсарын 24-ний өдрийн 2582 дугаартай шүүгчийн захирамж, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Ч.У*******ийн хүсэлт, Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар бүрэн дунд сургуулийн захиралын 2014 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б/06 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/16 дугаартай сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал, 2014 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Б/26 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэлд гаргасан Ч.У*******ийн мэдэгдэл, рентгэн гэрэл зураг, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Ч.У*******ийн гаргасан хүсэлт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 4/23 дугаартай тогтоол, шуудангийн дугтуй, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22-10/639 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 4-158/6611 дугаартай албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22-10/639 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шуудангийн дугтуй, Хан-Уул дүүргийн засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/365 дугаартай албан бичиг, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Е20081557 дугаартай Магистрын диплом, Боловсролын газрын 2011.05.25-ны өдрийн 1/428 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, судалгааны төвийн 4/1966, 4/3133 дугаартай албан бичиг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2011.12.02-ны өдрийн 2/1027 дугаартай албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2018.10.30-ны өдрийн 08/2104 дугаартай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2019.02.10-ны өдрийн 05/1258 дугаартай албан бичиг, Авлигтай тэмцэх газрын 2011.11.04-ний өдрийн 05/2882 дугаартай албан бичиг, Авлигтай тэмцэх газрын 2012.04.18-ны өдрийн 05/1528 дугаартай албан бичиг, 2011.06.24-ний өдрийн 2585 дугаартай шүүгчийн захирамж, Хан-Уул дүүргийн Л.Энэбишийн нэрэмжит 75 дугаар дунд сургуулийн захирлын 57, 35, 43 дугаартай тушаал, Цагдаагийн ерөнхий газрын 2015.07.21-ний өдрийн 18/153 дугаартай албан бичиг, МУБИС-ийн БСС-ийн захиргаанд хүсэлт гаргах нь, Боловсрол соёл шинжлэх ухааны яам Боловсролын хүрээлэн хүсэлтийн хариу, МУБИС, БСС-ийн докторант, физикийн багш Ч.У******* танаа, Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны яамны 2010.12.02-ны өдрийн 3/7496 дугаартай албан бичиг, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны 2022.01.21-ний өдрийн 14 дугаартай албан бичиг, Сэтгэцийн эмгэгийн клиникийн эмнэлгийн даргын тушаал, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий захирлын тушаал,

 

Хариуцагчаас хариу тайлбар, итгэмжлэл, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай шүүхийн шийдвэрийн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181 дугаартай магадлал, Монгол улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2012 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 113 дугаарта тогтоол, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай гүйцэтгэх хуудас, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1505 дугаартай шүүгчийн захирамж, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үүсгэх тухай 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22410141 дугаартай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4-158/6528 дугаартай албан бичиг, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4-158/6529 дугаартай албан бичиг, Нийслэлийн Хан-Уул дүүргийн засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 11/154 дугаартай албан бичиг, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын газрын 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1/566 дугаартай албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 30-ны тэмдэглэл, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 4/680 дугаартай хариу мэдэгдэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.05.31-ний 4-138/11461 дугаартай албан бичиг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022.06.10-ны өдрийн 1-2/200 дугаартай албан бичиг зэргийн баримтыг шүүхэд ирүүлжээ.

 

Шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 141 дугаартай хяналтын хуудас, Нийслэлийн захиргааны хэргийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай гүйцэтгэх хуудас, 2022 оны 8 дугаар сарын 30-ны тэмдэглэл зэргийг нэхэмчлэгчиэн хүсэлтээр гаргуулсан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.У******* нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэх, албан ёсоор уучлал гуйхыг тус тус даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл Хан-Уул дүүргийн хэлтсийн дарга бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 22-10/639 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг эс зөвшөөрч, Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэх, албан ёсоор уучлал гуйхыг тус тус даалгахаар шаардаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ тайлбарласан: ... Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуульд физикийн багшаар ажиллаж байсан Ч.У******* миний нэхэмжлэлийн шаардлагын дагуу 2012 оны 4 дүгээр сарын 10-нд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 125 шийдвэр гарсан бөгөөд түүнийг албадан биелүүлэх тухай шүүгчийн 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1505 тоот захирамж гарч шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явагдсан юм. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэх нийслэлийн Боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ********** тоот тушаал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасан хэргийн оролцогчийн акт биш юм. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.2-т зааснаар Захиргааны байгууллага, албан тушаалтан шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэсэн боловч шүүхээс хууль бус болохыг нь тогтоосон шийдвэрийг дахин гаргах зорилгоор өөрийн бүрэн эрхэд хамаарах эрх зүйн акт, албан тушаалд тавигдах нийтлэг шаардлага, шалгуур үзүүлэлтийг өөрчилж, нэхэмжлэгчийн эрхийг дахин зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцохгүй" гэж үзэх үндэслэл болж байна. Иймд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 125 тоот шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг дахин явуулж шүүхийн шийдвэрт заасан 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлаар эрх бүхий этгээдийн актыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтын дагуу гаргуулж, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж өгнө үү. 2. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэрийг биелсэн гэж мэдэгдэж намайг төөрөгдүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалт зөрчигдөж байгааг нуун дарагдуулахыг хичээсэн, хэргийн оролцогчийн эс үйлдэхүйг хаацайлан хамгаалсан, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 12-т заасан төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхийг минь зөрчиж, "төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэг"-ээ биелүүлээгүй хуулийг хүндэтгээгүй үйлдэл болсон юм. Үүний улмаас би өнөөдрийг хүртэл хугацаа алдаж байгаадаа гомдолтой байна. Иймд нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 273 дугаар зүйлийн 273.2, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 39.1.3 заасан хориглосон заалтыг зөрчин ажилдаа хариуцлагагүй хандаж шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй байхад биелүүлсэн гэж хуульд нийцээгүй шийдвэр гарган хариу мэдээлж иргэн намайг төөрөгдүүлэн цаг хугацаагаар хохироосон тул Шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэх мөн албан ёсоор уучлал гуйхыг тус тус даалгаж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр няцаасан. ... Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн 125 тоот шийдвэрээр Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн Засаг даргын нэр дээр 2011 оны 4 дүгээр сарын 22 болон 5 дугаар сарын 07-ны өдрүүдэд өгсөн хүсэлтэд хуулийн хугацаанд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.8. Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5-д заасныг биелүүлэхийг даалгах, тус дүүргийн засаг даргын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 200 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлага бүхий Ч.У*******ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Хан-Уул дүүргийн засаг даргад Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, 6, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5, Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.8, 65 дугаар зүйлийн 65.3-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Засаг даргын Ч.У*******ийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь хууль бус болохыг тогтоож, төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.У*******ийн өргөдөлд дурдсан 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийг уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 1/1116 тоот албан бичгээр хариу ирүүлэхдээ Ч.У*******тэй уулзсан уулзалтаар Д.Т*******т сахилгын шийтгэл ноогдуулсан тохиолдолд өргөдөл гомдлоо татан авч гүйцэтгэх ажиллагааг хаалгах болно гэсэн ба ажилтнаа ажлаас үндэслэлгүй халсан буруутай үйлдэлд нь Нийслэлийн Боловсролын газрын даргын 5/117 дугаар тушаалаар Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******т үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ноогдуулсан. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон тул уг хуулийн заалтыг үндэслэн Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх үндэслэлгүй гэсэн хариуг ирүүлсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 22-10/639 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ. гэжээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.У******* нь 2011 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандаж 75 дугаар сургуулийн захиралд Д.Т*******т холбогдуулан гомдол гаргаж, Д.Т*******ийн ажилд томилогдсон тушаалыг хянаж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар өргөдөл гаргажээ.

 

Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргаас Ч.У*******ийн гаргасан гомдолд зохих хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй тул Ч.У*******ээс өргөдөлд хариу өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоохоор Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай шийдвэрээр Хан-Уул дүүргийн засаг даргын Ч.У*******ийн өргөдлийг хуульд заасан журмын дагуу үндэслэлтэй шийдвэрлэж зохих захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь хууль бус болохыг тогтоож Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.У*******ийн өргөдөлд дурдсан 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай, Боловсролын тухай хуулийг уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2013 орны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1505 дугаартай Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаартай гүйцэтгэх хуудсыг тус шүүхээс 2013 оны 7 дугаар сарын 17-ний өдийн 1/2915 дугаартай албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2013 оны 8 дугаар сарын 7-ний өдрийн 2/9132 тоот албан бичгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар албан бичгийг Хан-Уул дүүргийн засаг даргад хүргүүлсэн байна.

 

Хан-Уул дүүргийн засаг даргаас 2013 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 01/365 дугаартай албан бичгээр Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д ... дүүргийн засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах эрхийг хэрэгжүүлнэ: 31.1.5.Аймаг нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын захирлыг ... томилох, мөн газрын саналыг үндэслэн чөлөөлөх: гэж заасан эрх хэмжээний дагуу дүүргийн Засаг дарга миний бие 75 дугаар сургуулийн захирлыг томилох, чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж байсан. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтөөр дээрх эрх хэмжээ нийслэлийн засаг даргын эрх хэмжээд шилжсэн тул Ч.У*******ийн өргөдлийг шийдвэрлэх эрх хэмжээтэй байна гэх агуулга бүхий хариуг ирүүлжээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/14294 тоот Шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай дээрх агуулга бүхий албан бичгийг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хүргүүлсэн.

 

Харин Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/117 дугаартай Д.Т*******т сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Д.Т*******т үндсэн цалинг 3 сарын хугацаанд 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Тус газраас шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухайгаа 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1/1116 дугаартай албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба дээрх шийдвэрийг үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 22410141 дугаартай тогтоолоор үүссэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 222-10/639 дугаар тогтоолоор дуусгавар болгожээ.

 

Талууд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон эсэх талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч Ч.У*******ээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай шийдвэрт 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэхийг шийдвэрлэхээр заасан. Харин Нийслэлийн боловсролын газрын даргын 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/117 дугаартай тушаалд Д.Т*******т сахилгын шийтгэл ногдуулж шийдсэн нь шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан гэж тайлбар гаргаж байна.

 

Тус шүүхийн шийдвэрт ...Төсвийн байгууллага, удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.3-т заасны дагуу Ч.У*******ийн өргөдөлд дурдсан 75 дугаар сургуулийн захирал Д.Т*******ийг ажлаас чөлөөлөх эсэх асуудлыг төрийн албан хөдөлмөрийн харилцааг зохицуулсан Төрийн албаны тухай болон Боловсролын тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж... шийдвэрлэсэн байна. /х.х-ийн 18 хуудас/

 

Иймд дээрх шүүхийн шийдвэр нь зөрчил гаргасан ажилтныг ажлаас чөлөөлөх эсэхийг зохих хуульд уялдуулан хэрэглэж, зохих захиргааны акт гаргахыг даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг Нийслэлийн боловсролын газраас ажилтныг чөлөөлөлгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь шүүхийн шийдвэрт баримталсан хуулийн заалттай нийцсэн, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзнэ.

 

Иймээс Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг даалгах, албан ёсоор уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Нэхэмжлэгч нь хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шүүх хуралдааны дараа 2 хуудас буюу Боловсролын газрын 2021.03.03-ний өдрийн 1/249 тоот албан бичиг, Хан-Уул дүүргийн засаг даргын 2019.07.23-ны 07/470 тоот албан бичгийг тус тус баримтуудыг шүүхэд заавал өгнө гэж зохисгүй харьцаж, шүүгчийн туслахад үлдээсэн уг 2 хуудас баримтыг шүүх шүүхийн шийдвэрт нотлох баримтаар үнэлэх боломжгүй болохыг тайлбарлавал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.У*******ийн гаргасан шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлэхийг даалгах, уучлал гуйхыг даалгах тухай нэхэмжлэл шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧИД Г.ТӨРБОЛД

 

Д.ХУЛАН