Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/01145

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2024/01145

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1 802 000 000 төгрөг, хохиролд 114 250 000 төгрөг, нийт 1 909 050 000 төгрөгийг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

хариуцагч ********* ХХК-иас хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дагуу авсан 126 940 000 төгрөгийг ************гаас буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч ************г,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Т

хариуцагчийн төлөөлөгч Г.М

гэрч Оливер А

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхжаргал нар оролцов.

Нэхэмжлэлийг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ************г хариуцагч ********* ХХК-д холбогдуулан шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлдээ Зээлийн гэрээний үүрэгт 454 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Зээлийн гэрээний төлбөрт 1 340 800 000 төгрөг, хохиролд 114 250 000 төгрөг, нийт 1 455 050 000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж, нийт 1 909 050 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

1.1 хариуцагч ********* ХХК-иас хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дагуу авсан 126 940 000 төгрөгийг нэхэмжлэгч ************гаас буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

а/ Нэхэмжлэгч ************гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ************г миний бие ********* ХХК-ийн захирлын хүсэлтээр ********* ХХК-ийн уурхайн хэвийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтад зайлшгүй хөрөнгө мөнгө хэрэг болоод байна гэх шалтгаанаар 2014 оноос хойш их хэмжээний мөнгийг хугацаа тохиролгүй зээлж, мөнгийг бэлнээр болон дансаар шилжүүлэн өгч, түүнийг хариуцагч тал хүлээн зөвшөөрдөг. Үүнд: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *********ХХК нь ******* ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах алтны уурхайн зориулалттай кемп, худаг, өндөр хүчдэл, уурхайн тоног төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээг ******* ХХК-ийн охин компани болох ******** ХХК-тай байгуулж, түүний төлбөрийн зарим хэсэг болох 360.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр зээлдүүлэгч ********н миний нэрийн өмнөөс төлсөн ба ********нтай байгуулсан зээлийн гэрээний дагуу миний бие 391.000.000 төгрөгийг зээлдүүлэгч ********нд өөрийн эд хөрөнгөөрөө төлж барагдуулсан. Миний бие 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ********нтай зээлийн гэрээ байгуулан 430.000.000 төгрөг зээлж, уг зээлийн гэрээгээр ************г би 391.000.000 төгрөгийг одоогоор зээлдүүлэгч ********нд буцаан төлсөн бөгөөд зээлсэн 430.000.000 төгрөгийг ********* ХХК-д захиран зарцуулсныг ********* ХХК нь хүлээн зөвшөөрдөг. Гэвч 2018 оны сүүлээр ********* ХХК гуравдагч этгээдэд зарагдсан байдаг. Ингэхдээ санхүүд тусгагдсан бүх өр төлбөрийг төлнө гэсэн байдаг боловч надад өгөх ёстой 430 000 000 төгрөгийг төлөөгүй байдаг. Сүүлийн жилүүдэд нэхэмжлэгч миний санхүүгийн байдал эрс доройтож ********* ХХК-ийн захирал, түүний хувьцаа эзэмшигч *******од өөрийн зүгээс төлсөн 430 000 000 төгрөгийг буцаан авахаар олон удаа шаардаж 2020 оны 3 дугаар сард Хан-Уул дүүргийн шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах албанд өргөдлөө гарган улмаар хариуцагч ********* ХХК-ийн захирал *******той эвлэрч эхний ээлжинд 391.000.000 төгрөгийг надад төлөхөөр тохиролцон 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №***** тоот талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийн дагуу 126.000.000 төгрөгийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зохих ажиллагааны дагуу гаргуулан авсан боловч гуравдагч этгээд *********** ХХК, түүний төлөөлөгчийн хүсэлтээр 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн №***** тоот шүүгчийн захирамжийн дагуу №***** тоот талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамж, гүйцэтгэх хуудасны хамт хүчингүй болгосон. Зээлдүүлэгч ********н нь дээрх зээлийн гэрээний дагуу үлдэгдэл төлбөр болон зээлийн гэрээний хүү, алдангид нийт 225.000.000 төгрөгийг надаас нэхэмжлэн намайг эрэн сурвалжлуулахаар хоёр ч дүүргийн шүүхэд хандан эрэн сурвалжлуулахаас гадна миний бие ********нгийн дээр дурдсан 391.000.000 төгрөгийг төлөх гэж олон газраас зээл авч, сүүлдээ өөрийн орон байраа хүртэл худалдаж ********нд төлбөрийг барагдуулж, түүгээр ч зогсохгүй их хэмжээний өр төлбөртэй хэвээр байна. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ********нтай зээлийн гэрээ байгуулан 430.000.000 төгрөг зээлсэн мөнгийг хариуцагч тал авсан тухайд хүлээн зөвшөөрдөг тул үндсэн төлбөр 430.000.000 төгрөгөөс төлж барагдуулсан 126.000.000 төгрөгийг хасаад 304.000.000 төгрөгийг хариуцагч ********* ХХК-аас шаардаж байна. Мөн хариуцагч ********* ХХК-ийн удирдлагад санхүүгийн хүнд байдалд орсноо мэдэгдэхэд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталгааны гэрээ гаргаж түүндээ ирэх 6 сарын дотор 430.000.000 төгрөгийг ************гт буцаан төлнө, хугацаа хожимдуулбал хоногийн 0.2 хувийн алданги тооцно гэж заасны дагуу алдангийг бодоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар төлөгдөөгүй үнийн дүнгийн 50 хувь болох 150 000 000 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Иймд хариуцагч ********* ХХК-аас нийт 454 000 000 төгрөгийг гаргуулахаар гаргасан энэ шаардлагаа дэмжиж байна.

б/ Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж, шүүх хуралдаанд тайлбарлахдаа Үүнд: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ********* ХХК болон ******** ХХК Н-11-ху-15/02, H-1-xy-15/02 тоот худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах ******** ХХК-ны өмчлөлийн алтны уурхайн зориулалттай кемп, худаг, өндөр хүчдэл, уул уурхайн тоног төхөөрөмжийг 1 177 055 504 төгрөгөөр ********* ХХК нь худалдаж авахаар болсон байдаг. ********* ХХК нь санхүүгийн чадамжгүй байсан тул ************гаас санхүүгийн тусламж хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу ************г нь 2015 оноос эхлэн ********* ХХК-д бэлнээр болон дансаар дамжуулан мөнгө олгосон. ************гийн ********* ХХК-д өгсөн мөнгө нь их хэмжээний мөнгөн дүнтэй болсон, мөн өр үүссэн . Иймд компанийн санхүүтэй тооцоо нийлсний үндсэн дээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны ********* ХХК болон ************г нар хоорондоо нийт 602 500 ам.долларын зээлийн гэрээг нөхөж байгуулсан. ************г нь ********* ХХК-руу иргэн *****гаас 430 00 000 төгрөгийг зээлж, ******** ХХК-н дансаар болон бэлнээр өгсөн. Мөн ************г миний 100 хувийн эзэмшлийн Английн Верижинагийн аралд бүртгэлтэй ********* ЛТД компанийн нийт хувьцааны 15 хувийг 1 000 000 ам.доллараар худалдан борлуулсны урьдчилгаа төлбөр болох 400 000 ам.долларыг ********* ХХК-ийн дансруу ************гийн зөвшөөрлөөр Норт старт ресурс инвестмент ЛТД-ийн захирал *********н хувийн данснаас шилжүүлсэн юм. ************гийн шилжүүлсэн 602 500 ам.доллараар ********* ХХК нь ******** ХХК-аас уул уурхайн тоног төхөөрөмж, дэд бүтцийг цогцоор нь худалдан авч, их хэмжээний хөрөнгөтэй болсон юм. ************г болон ********* ХХК-н хоорондын Зээлийн гэрээний 2.3-т ...А тал буюу *********** ХХК нь Б тал буюу **********аас зээлсэн 602 500 ам.долларыг үл маргаж журмаар буцаан төлөх үүрэгтэй гэж заасан. Гэрээнд зааснаар ********* ХХК болон иргэн ************г бидний хооронд хийгдсэн 602 500 ам.доллароос *****гаас зээлэн авсан энэ хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлага болох 430 000 000 /430.000.000-126.000.000=304.000.000/ төгрөгийг хасаад, үлдэгдэл 400 000 ам.доллароор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /Тухайн үеийн ханшаар 430 000 000 төгрөг нь 202.500 ам.доллар гэж тооцоолсон./Тус зээлийн гэрээний 1.7-д зааснаар ...зээлэн авсан 602 500 ам.долларыг буцаан төлөхдөө зээл төлөгдөж байгаа өдрийн Монгол банкны ханшийг баримтална... гэж ааснаар 400.000 ам.долларыг өнөөдөр буюу нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцоход нийт 1 340 800 000 төгрөг болж байна./400 000 $ х 3352 төгрөг/ Мөн иргэн *****гаас ********** 2016.5.13-ны байдлаар нийт 430 000 000 төгрөгийг зээлж аваад, ********* ХХК-ийн гэрээний төлбөр гэж ******** ХХК-руу шилжүүлсэн. *****гаас зээлж авсан 430 000 000 төгрөгийг 2017.4.01-2017.7.30-ны хооронд цувуулан байж 391 000 000 төгрөг болгож *****д хувиасаа төлсөн. Харин ***** нь ********** надад мөнгө зээлдүүлэхдээ банкнаас зээл авч надад зээлсэн байдаг. 430 000 000 төгрөгийн банкны хүү, гэрээнээс учирсан хохирол гэж ********** надаас 114 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дар сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01353 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шүүхийн шийдвэрээр тогтоогдсон банкны хүү болох 114 250 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд ********* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 1 340 800 000 төгрөг, *****гаас зээлсэн мөнгөний банкны хүү, хохиролд 114 250 000 төгрөг нийт 1 455 050 000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 1 909 050 000 төгрөгийг хариуцагч ********* ХХК- гаргуулж өгнө үү гэв.

2. Хариуцагч *******иХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* дугаартай худалдах, худалдан авах гэрээг ******** ХХК болон ********* ХХК нарын хооронд байгуулагдсан болно. Хариуцагч *********ХХК-ийн зүгээс гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан үүргээ бүрэн биелүүлсэн бөгөөд тус гэрээний дагуу үлдэгдэл төлбөр байхгүй болохыг дурдах нь зүйтэй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болж буй 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн ********н болон ************г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 430.000.000 төгрөгийг хариуцагч ********* ХХК-аас шаардаж буй нь үндэслэлгүй болно. 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэн ********н болон ************г нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд *********ХХК-ийн зүгээс ямар нэг эрх үүрэгтэйгээр оролцоогүй болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрээнээс харагдаж байна. Өөрөөр хэлбэл ********* ХХК нь зээлдүүлэгч ********н болон зээлдэгч ************г нартай Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй байна. Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч ********* ХХК нь дээрх төлбөр мөнгийг хүлээн зөвшөөрдөг хэмээн тайлбарласан нь үндэслэлгүй юм. Учир нь 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгч талыг төлөөлж ************г, хариуцагч ********* ХХК-ийг төлөөлж өөрийн төрсөн дүү *******той эвлэрлийн гэрээ байгуулсан болно. Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээд *********** ХХК-ийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн байна хэмээн шүүх үзэж талуудын эвлэрсэн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Түүнчлэн ********* ХХК нь ************гтай дээрх өр төлбөрийг төлж барагдуулах талаар ямар нэг гэрээ, хэлцэл хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй. ********* ХХК-ийн хувьцаа эзэмшигч асан ******* нь 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн 90 хуьвийн хувьцааг Бүгд найрамдах Сингапур улсын хуулийн этгээд болох *********** ХХК-д худалдсан учир *******ын өмчлөх эрх дуусгавар болсон байдаг. *********ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох ******* /90 хувь, А.******* /10 хувь/ нар нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол гаргаж *******ын эзэмшлийн 90 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох *********** компанид худалдахаар шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ********* ХХК-ийн 90 хувийн хувьцааг шилжүүлэхээр эрх шилжүүлэх болон хувьцаа худалдан авах гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан ба тус гэрээ хүчин төгөлдөр хэрэгжсэн. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хувьцаа худалдан авах гэрээний 3 дугаар зүйл Гэрээг хаах урьдчилсан нөхцөлүүд хэсгийн /В/ заалтад: Энэхүү гэрээний мэдэгдэл ба баталгаа хэсэгт зааснаар өөр ямар нэгэн нэмэлт эвсэл нууц өр төлбөр, төлбөрийн үүргүүд компанид байхгүй тухай баталгааны гэрээг худалдагч нь худалдан авагчтай байгуулсан байх хэмээн тохиролцсон ба 5 дугаар зүйл Мэдэгдэл ба Баталгаа хэсгийн /L/ заалтад: Худалдан авагчид танилцуулаагүй, тал болон орсон аливаа гэрээ /буюу хоорондоо уялдаа холбоо бүхий хэд хэдэн гэрээ/ компанид байхгүй. Компани нь аливаа бусад этгээд, охин компани болон хуулийн этгээдийн үүрэг хариуцлага /өр төлбөрийг оролцуулаад/ -д баталгаа гаргаагүй бөгөөд өөр бусад байдлаар тэдгээр төлбөр буюу үүргийг хариуцаагүй, мөн /М/ заалтад: Худалдагч нь компанитай холбоотой компанийн хувьцааг худалдан авахад нь нөлөөлж болох бүхий мэдээллийг худалдан авагчид танилцуулсан, мөн 5 дугаар зүйл 5.2 Төлөөлөл ба Мэдэгдлийн хүчинтэй хугацаа хэсэгт худалдан авагчийг үүргээс чөлөөлөх нөхцөлийг тохиролцсон байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй төлбөрийг ********* ХХК нь хариуцахгүй бөгөөд тус асуудлыг худалдагч ******* нь өөрөө бүрэн хариуцахаар гэрээний 5.1 болон 5.2 дахь заалтаар талууд харилцан тохиролцсон болно. Түүнчлэн дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч болоод буй ************г болон хариуцагч компанийг хууль бусаар төлөөлж нэхэмжлэлийн шаардлагыг гардан аваад буй ******* нар нь төрсөн ах дүү бөгөөд ********* ХХК-ийг худалдан авагч Сингапур улсын хуулийн этгээд болох *********** компаниас удаа дараа нэмэлт төлбөр шаардан янз бүрээр нэхэмжлэл гарган хууль бус үйлдэл гаргадаг болно. Тухайлбал, 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр нэхэмжлэгч ************г нь хариуцагч *********ХХК-аас 390.000.000 төгрөг шаарддаг бөгөөд хариуцагч талыг хууль бусаар ******* төлөөлж *********** ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна хэмээн шүүх үзэж талуудын эвлэрсэн захирамжийг хүчингүй болгосон байдаг. Мөн Монголын ба Олон улсын Арбитрт Сингапур улсын хуулийн этгээд болох *********** компани нь ********* ХХК-ийн 90 хувийн хувьцааны өмчлөгч болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд худалдагч ******* нь тус гэрээг хүчин төгөлдөр бус гэж тус тус маргаж, 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дугаартай шийдвэр гарч талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр бөгөөд *********ХХК-ийн 90 хувийн хуьцааны өмчлөгч нь Сингапур улсын хуулийн этгээд болох *********** компани болохыг тогтоосон. Нэхэмжлэгч ************гийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэл, баримтаас үзэхэд тухайн гүйлгээ нь ********* ХХК-ийн хариуцах ёстой төлбөр болохыг харуулсан үйл баримт тогтоогдохгүй байгаа ба ************г нь *********ХХК болон хөрөнгө оруулагч *********** компаниас удаа дараа үндэслэлгүй, худал төлбөр шаардаж байсны үргэлжилэл гэж үзэхээр байна. Иймд гэрээнд заасны дагуу дээрх төлбөрийг *********ХХК нь хариуцах үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  3. Хариуцагч ********* ХХК-ийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг дэмжиж хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ********* ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд тус компанийг ******* /90 хувь/, ******* /10 хувь/-ийн хувьцааг тус бүр эзэмшдэг болно. 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоол гаргаж, үүсгэн байгуулагч ******* нь өөрийн эзэмшлийн 90 хувийн хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох *********** компанид худалдахаар шийдвэрлэсэн ба тус шийдвэрийг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлэгч ******* болон шилжүүлэн авагч *********** компанийн хооронд компанийн 90 хувийн хувьцааг шилжүүлэхээр эрх шилжүүлэх гэрээ болон хувьцаа худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд тухайн үеэс хойш тасралтгүй гурван жил тус компанийг *********** компаниас хууль ёсоор томилсон гүйцэтгэх захирал Терренс Алан Томпсон удирдан явуулж байгаа билээ. Гэтэл хувьцаагаа худалдсан ******* нь 2020 оны 3 дугаар сард буюу *********ХХК-д хамааралгүй болсон үедээ тус компанийг төлөөлөн өөрийн төрсөн ах ************гтай Хан-Уул дүүргийн Эвлэрүүлэн зуучлагчид хуурамч баримт бичиг ашиглан эвлэрлийн гэрээ байгуулж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаартай талуудын эвлэрлийг батлах тухай захирамж гаргуулан авсан байдаг. Улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаартай захирамжаар *********ХХК-аас 391.000.000 төгрөг гаргуулж ************гт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тус шийдвэрийг үндэслэн 04035 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, **** дугаартай албадан гүйцэтгэх хуудас бичүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан болно. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар тус захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ******** дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Манай компанийн зүгээс шүүхийн шийдвэрээр гүйцэтгэх ажиллагаа явагдаж буйг мэдээгүй бөгөөд ********* ХХК-ийн дансыг битүүмжилсний дараа тус асуудлыг мэдсэн болно. Манай байгууллагын зүгээс тус асуудлыг мэдсэн даруйдаа буюу 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхэд хандан тус асуудалтай холбоотой бүхий л нотлох баримтыг гарган өгч Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ***** дугаартай захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т заасны дагуу хүчингүй болгуулахаар хандсан байдаг. Шүүхийн зүгээс 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М миний гаргасан хүсэлтийг үндэслэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШЗ2020/***** дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар тус шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаартай талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж, 04035 дугаартай шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай захирамж, **** дугаартай албадан гүйцэтгэх хуудсыг тус тус хүчингүй болгосон болно. Мөн шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн ***** дугаартай тогтоолоор 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн захирамж болох ***** дугаартай захирамжийг хэвээр үлдээсэн байдаг. Харин шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар ********* ХХК-ийн данснаас 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 126 940 000 төгрөгийг гарган ************гт олгосон байдаг.  Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нь нэгэнт хүчингүй болсон шүүхийн шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч ********* ХХК-аас 126 940 000 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулан авсан тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх хэмээн заасны дагуу дээрх нэхэмжлэлийг гаргаж буй болно. Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж хүчингүй болсон шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч ********* ХХК-аас авсан 126 940 000 төгрөгийг хариуцагч ************гаас гаргуулж өгнө үү. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэр, захирамжийг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 9/674 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоолоор ******** дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон баримтыг хэрэгт өгсөн гэв.

  4. Нэхэмжлэгч ************г шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ********нгаас зээлсэн үндсэн төлбөр 430 000 000 төгрөгөөр шүүхийн шийдвэрээр миний дансанд орсон 126 000 000 төгрөгийг хасаад, үлдэх 304 000 000 төгрөгийг шаардсан. Иймд дахин 126 940 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэв.

5. Нэхэмжлэгчээс 2015.02.02-ны өдрийн *********дугаар худалдах, худалдан авах гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.10.09-ны өдрийн******* дугаар шийдвэр, 2016.05.13-ны өдрийн зээлийн гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.08-ны өдрийн ***** дугаар захирамж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.23-ны өдрийн ***** дугаар тогтоол, 2020.03.11-ний өдрийн 79 дугаар эвлэрлийн гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.11.17-ны өдрийн******* дугаар захирамж, Сан арвич аудит ХХК-ийн ********* ХХК-ийн 2017 оны санхүүгийн байдлын тайлангийн аудитын дүгнэлт, 2018.08.08-ны өдрийн хувьцаа худалдан авах гэрээ, Г-278 дугаар зээлийн гэрээний хавсралт 1, зээлийн эргэн төлөлтийн график, 2016.02.05-ны өдрийн Фидуциар хангагдсан зээлийн гэрээ, К-051 дугаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн график, 2016.12.27-ны өдрийн фидуцийн зээлийн гэрээ, 2017.10.26-ны өдрийн ЗГ131 дугаар зээлийн гэрээ, зээлийн гэрээний эргэн төлөлтийн график, 2017.10.26-ны өдрийн ҮХ131 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Арвижих финанс ХХК-ийн 2018.04.09-ний өдрийн 0*********** дугаар зээлийн гэрээ, зээл төлөлтийн график, 2020.10.26-ны өдрийн 06 дугаар барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн график, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2016.11.16-ны өдрийн нэмэлт гэрээ, 2016.05.20-ны өдрийн зээлийн гэрээ, орчуулгын хамт, 2014.10.20-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.04-ний өдрийн******* дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.27-ны өдрийн 210/МА2022/01401 дугаар магадлал, 2017.11.15-ны өдрийн ************гийн ********* ХХК-ийн удирдлагад хүргүүлсэн мэдэгдэл, 2022.10.05-ны өдрийн валютын ханш, ********* ХХК-ийн ******** руу хийсэн дотоод тооцоо, ********* ХХК-ийн 2017 оны санхүүгийн тайлан, мөнгөн шилжүүлгийн баримт, 2016.04.18-ны өдөр бэлэн мөнгө хүлээлцсэн тухай баримт, мөнгөний ханшийн мэдээ, 2018.08.07-ны өдрийн хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, ********* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, ********* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, ********* ХХК-ийн дүрэм, орчуулгын хамт, 2016.05.20-ны өдрийн ********* ХХК-ийн зээлүүдийн тооцоо нийлсэн баримт, компанийн өр төлбөрийг талаарх баримт, орчуулгын хамт, хувьцаа худалдан авах гэрээ, хавсралт, ********* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь долларын дансны хуулга, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, орчуулгын хамт, Шайнинг плитиниум лимитед үүсгэн байгуулагч захирлын протокол, орчуулгын хамт, Британийн виржини арлуудад бүртгэгдсэн баримт, орчуулга, Алтны шороон ордны нарийвчилсан тайлан/тусдаа үдсэн баримт/ бназэргийг хэрэгт ирүүлсэн. /1-р хх-ийн 2-18, 78-97, 154-172, 229, 2-р хх-ийн 118-137, 153-177, 179-181, 211-227, 237-238, 3-р хх-ийн 55-68, 84-89, 94-108/

 

6. Хариуцагчаас 2018.08.08-ны өдрийн эрх шилжүүлэх гэрээ, орчуулгын хамт, иргэний үнэмлэхний лавлагаа, 2018.08.08-ны өдрийн хувьцаа худалдан авах гэрээ, орчуулгын хамт, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Монголын олон улсын арбитрын 2020.09.16-ны өдрийн дугаар шийдвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.08.06-ны өдрийн 10988 дугаар захирамж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.05.21-ний өдрийн 128/ШЗ2020/3915 дугаар захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.23-ны өдрийн 502 дугаар тогтоол, ********* ХХК-ийн дүрэм, орчуулгын хамт, 2020.09.10-ны өдрийн 9/674 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын данснаас төлбөрийн мөнгө шилжүүлэх баримт, төлбөр төлсөн баримт, орлогын баримт, 2023.01.06-ны өдрийн нотариатын гэрчилгээ, 1961.10.05-ны өдрийн апостиль гэрчилгээ, нягтлан бодох бүртгэл, аж ахуйн нэгжийн зохицуулах газрын нөөцийн мэдээлэл, 2023.12.30-ны өдөр компьютероор бэлтгэн, хэвлэгдсэн мэдээлэл, орчуулга зэргийг ирүүлсэн. /1-р хх-ийн 45-65, 71-76, 127-147, 178-183, 3-хх-ийн 8-20/

 

7. Шүүх талуудын хүсэлтээр Хаан банк ХК-ийн 2021.03.25-ны өдрийн дугаар албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  Хаан банк ХК-ийн 2021.05.24-ний өдрийн 50/4423 дугаар албан бичиг, мөнгөн шилжүүлгийн баримт, ********* ХХК-ийн 2016.05.01-нээс 2016.12.31-ний өдрийг хүртэлх хугацааны өглөг, авлагын дэлгэрэнгүй хуулга, депозит дансны хуулга,********* ХХК-ийн 2021.11.02-ны өдрийн ******** дугаар хариу албан бичиг, ******** ХХК-ийн 2021.10.29-ний өдрийн А-***** дугаар тайлбар гаргах тухай албан бичиг, ******** ХХК-ийн 2021.11.22-ны өдрийн А-11-21/100 дугаар албан бичиг, ******** ХХК-ийн 2022.09.01-ний өдрийн А-11-22/36 дугаар албан бичиг, Макс импэкс ХХК-ийн 2022.08.30-ны өдрийн А-******* дугаар хариу албан бичиг, худалдаа хөгжлийн банк ХК-ийн депозит дансны хуулгууд, Нийслэлийн Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2022.10.21-ний өдрийн 5/2062 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, ********* ХХК-ийн 2015, 2016, 2017 онуудын татварын тайлан, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023.01.09-ний өдрийн ******дугаар албан бичиг, ********* ХХК-ийн 2015, 2016, 2017, 2018 оны жилийн эцсийн санхүү байдлын тайлан, Хаан банк ХК-ийн 2022.12.26-ны өдрийн 29/10071 дугаар албан бичиг, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2023.06.27-ны өдрийн 9/6298 дугаар албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, ********* ХХК-ийн дүрэм, Мон оффсет ХХК-ийн орчуулгын баримт, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2023.08.29-ний өдрийн 6/8616 дугаар албан бичиг, ********* ХХК-ийн 2018.08.17-ны өдрийн ***** дугаар төгрөгийн харилцах данс нээх тухай, албан бичиг, гарын үсгийн баталгаа, шилжүүлгийн баримт, гадаад паспортны хуулбар, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн 2023.12.22-ны өдрийн 6/12896 дугаар албан бичиг, ********* ХХК-ийн 2018.04.30-ны өдрийн 02 дугаар хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, Монгол улсад оршин суух үнэмлэхний хуулбар, гарын үсгийн баталгааны хуудас, гэрчээр *************асууж /эрх, үүрэг тайлбарласан баримтыг хавсаргав./ зэрэг ажиллагааг хийсэн. /1-р хх-ийн 66-67, 105-109, 204-205, 222, 2-р хх-ийн 86-94, 144-151, 183-210, 3-р хх-ийн 28-40, 44-48, 80-83/  

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Дээрх шаардлагуудыг шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хангаж буй хэсгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хасаж, харилцан тооцож шийдвэрлэсэн ба хариуцагч ********* ХХК-иас 233 060 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ************г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...********* ХХК нь санхүүгийн чадамжгүй байсан тул ************гаас санхүүгийн тусламж хүссэн. Энэхүү хүсэлтийн дагуу ************г нь 2015 оноос эхлэн ********* ХХК-д бэлнээр болон дансаар дамжуулан мөнгө олгосон. ************гийн ********* ХХК-д өгсөн мөнгө нь их хэмжээний мөнгөн дүнтэй болсон, мөн өр үүссэн . Иймд компанийн санхүүтэй тооцоо нийлсний үндсэн дээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны ********* ХХК болон ************г нар хоорондоо нийт 602 500 ам.долларын зээлийн гэрээг нөхөж байгуулсан. ************г нь ********* ХХК-руу иргэн *****гаас 430 00 000 төгрөгийг зээлж, ******** ХХК-н дансаар болон бэлнээр өгсөн. Мөн ************г миний 100 хувийн эзэмшлийн Английн Верижинагийн аралд бүртгэлтэй ********* ЛТД компанийн нийт хувьцааны 15 хувийг 1 000 000 ам.доллараар худалдан борлуулсны урьдчилгаа төлбөр болох 400 000 ам.долларыг ********* ХХК-ийн дансруу ************гийн зөвшөөрлөөр Норт старт ресурс инвестмент ЛТД-ийн захирал *********н хувийн данснаас шилжүүлсэн юм. ************гийн шилжүүлсэн 602 500 ам.доллароор ********* ХХК нь ******** ХХК-аас уул уурхайн тоног төхөөрөмж, дэд бүтцийг цогцоор нь худалдан авч, их хэмжээний хөрөнгөтэй болсон тул зээлийн гэрээний дагуу төлбөрөө шаардаж байна. Мөн энэ нь Сан-Арвич аудит ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ********* ХХК-ийн 2017 оны санхүүгийн байдлын тайлангийн аудитын дүгнэлтээр *********ХХК-ийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны мөнгөн гүйлгээний тайлангаар 2 362 096 964 төгрөгийн богино хугацаат өр төлбөртэй, 1 424 043 011 төгрөгийн бусад урт хугацаат өр төлбөртэй, нийт 3 786 139 975 төгрөгийн өр төлбөртэй болохыг баталгаажуулсан баримтаар нотлогдоно. гэж тайлбарласан.

 

3. Хариуцагч ********* ХХК татгалзлын үндэслэлээ ... 2016 оны 05 дугаар сарын 20-ны ********* ХХК болон ************г нар хоорондоо нийт 602 500 ам.долларын зээлийн гэрээг нөхөж байгуулсан гэж тайлбарласан хэрнээ энэ гэрээний дагуу шаардах эрхээ тодорхойлсон нь үндэслэлгүй бөгөөд энэ гэрээний дагуу ямар нэг мөнгөн төлбөрийг хариуцагчид шилжүүлээгүй, хариуцагчид үүрэг үүсээгүй буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүсээгүй. Мөн ********* ХХК-ийн захирлаар ажиллаж байсан ******* нь нэхэмжлэгч ************гийн төрсөн дүү бөгөөд ашиг сонирхол нэгтэй, хамаарал бүхий хүмүүс. Аудитын дүгнэлтэд ********* ХХК-ийн өр төлбөрийг ************гт төлөх ёстой өр төлбөр гэж тогтоосон зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ үндэслэлгүй. гэж тайлбарлав.

 

4. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...үндэслэлгүйгээр шийдвэр гаргуулж манай компаниас шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 126 940 000 төгрөгийг авсан тул уг мөнгийг нэхэмжлэгч ************гаас гаргуулахаар шаардаж байна. гэснийг, нэхэмжлэгч ...126 940 000 төгрөгийг иргэн ********нгаас зээлсэн мөнгөний үнийн дүнгээс хасаж тооцож, нэхэмжилсэн тул дахин шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарлав.

 

5. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар, гэрч Оливер Антони Рэмсботтомын мэдүүлэг зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч ********* ХХК болон ******** ХХК нарын хооронд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээгээр ******** ХХК-ийн Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах алтны уурхайн чиглэлээр ашиглаж байсан барилга байгууламж /кемп/, худаг, өндөр хүчдэл, уурхайн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг нийт 1 117 055 504 төгрөгөөр хариуцагч ********* ХХК нь худалдан авахаар харилцан тохиролцсон гэрээг нэхэмжлэгч тал хэрэгт ирүүлсэн байна. /1-р хх-ий 4-5/

 

Хариуцагч нь дээрх гэрээ нь үнийн дүн засвартай, түүнчлэн гэрээ бүрэн биш бөгөөд гэрээний 2.4 гэсэн заалтын дараа шууд 7.2.5 гэсэн заалттай хөлслөгч гэсэн агуулгатай гэрээг гаргаж шаардаж байгаа нь үндэслэлгүй, уг гэрээ хүчин төгөлдөр гэдэг нь эргэлзээтэй гэж тайлбар гаргаж, маргасан байна.

 

Тус шүүхэд ******* ХХК 2021.11.02-ны өдрийн ******** дугаар Тайлбар гаргах тухай албан бичгийг, 2022.08.30-ны өдрийн А-02-22/120 дугаар албан бичгийг, ******** ХХК 2021.10.29-ний өдрийн А-********* дугаар Тайлбар гаргах тухай албан бичгийг, 2021.11.22-ны өдрийн А-1***** дугаар Тайлбар гаргах тухай албан бичгийг, 2021.11.25-ны өдрийн А-1*********дугаар албан бичгийг, тус тус ирүүлсэн байх ба уг тайлбар бүхий бичигт ...******** ХХК болон ********* ХХК нарын хооронд байгуулсан 2015.02.02-ны өдрийн Н***********1, Н-11*********** тоот гэрээний 2.2а-д зааснаар гэрээний төлбөрийг ******* ХХК-ийн ХХБ-ны ...тоот дансанд төлөхөөр талууд харилцан тохиролцсон. ...2016 оны 05 сарын 10-ны өдөр Наранцэцэг овогтой ***** нь өөрийн эзэмшлийн Хаан банкны ... данснаас ************гийн үлдэгдэл зээл төлөв. Гэсэн утгатайгаар ******* ХХК-ийн ...дансанд шилжиж орж ирсэн 360 000 000 төгрөг нь ******** ХХК болон ********* ХХК нарын хооронд хийсэн гэрээний төлбөрийн нэг хэсэг болно. гэжээ. 1-р хх-ийн 204, 205, 222, 223, 240, 243, 2-р хх-ийн 87-94/

Эдгээрээс дүгнэхэд хариуцагч ********* ХХК болон ******** ХХК нарын хооронд байгуулагдсан 2015 оны 02 сарын 02-ны өдрийн гэрээ хэрэгжиж, Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутагт байрлах алтны уурхайн чиглэлээр ашиглаж байсан барилга байгууламж /кемп/, худаг, өндөр хүчдэл, уурхайн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг худалдан авахаар тохиролцож, улмаар нийт 1 375 639 251.99 төгрөгийн төлбөрийг ******* ХХК-ийн дансанд шилжүүлж, төлбөрийн тооцоог дуусгасан болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

 

6. Нэхэмжлэлийн зээлийн төлбөрт 304 000 000 төгрөг, алданги 150 000 000 төгрөг, нийт 454 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь 2016.05.13-ны өдрийн ********н, ************г нарын хооронд байгуулагдсан Зээлийн гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн байх ба уг гэрээгээр 430 000 000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр ************г нь ********нгаас зээлсэн байна./хх-ийн 7/

Дээрх зээлийн гэрээний дагуу ********н нь 360 000 000 төгрөгийг 2016 оны 05 сарын 10-ны өдөр ******* ХХК-ийн ХХБ-ны дансанд **********ийн үлдэгдэл төлбөрт зээл олгов ***** гэсэн гүйлгээг хийсэн ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт хэрэгт авагдсан байна./хх-ийн 5/

Дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж ********н нь ************гт холбогдуулан нэхэмжлэл гаргасныг, шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.05.04-ний өдрийн дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.07.27-ны өдрийн дүгээр магадлал зэргийг хэрэгт ирүүлжээ. /2-р хх-ийн 126-132/

Хариуцагч тал шүүхийн шийдвэр болон зээлийн гэрээнд ********* ХХК-ийн өмнөөс ************гт зээл авах болон төлбөр төлөх үүргийг гүйцэтгүүлэх талаар нэг ч үг, үсэг байхгүй тул дээрх шаардлага үндэслэлгүй гэж маргасан.

 

Тухайн баримтуудад болон шүүхийн шийдвэрт ************г нь ********* ХХК-ийн өмнөөс зээл авч ******** ХХК-нд төлбөр төлөх үүргийг хүлээлгэсэн агуулга байхгүй хэдий ч ************г нь иргэн ********нгаас зээлсэн 430 000 000 төгрөгийн 360 000 000 төгрөгийг хариуцагч ********* ХХК-ийн дээрх худалдах, худалдан авах гэрээний зарим төлбөрт шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч ********* ХХК нь энэ хэмжээгээр хөрөнгөжсөн байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь зээлийн төлбөр гэж шаардаж байх боловч шүүх уг төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон үндэслэлээр шаардах эрхтэй гэж үзэв.

Харин дээрх мөнгөн төлбөрөөс хариуцагч ********* ХХК-ийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар үндэслэлгүй шилжүүлсэн 126 940 000 төгрөгийн сөрөг шаардлагыг хасаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 233 060 000 төгрөгийг хангах үндэслэлтэй.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгч ************г нь дээрх төлбөр гаргуулах шаардлагын үндэслэлдээ хариуцагч ********* ХХК-иас шилжүүлсэн 126 940 000 төгрөгийг хасаж тооцож, нэхэмжлэлээ гаргасан гэж тайлбарлаж байгаа нь сөрөг шаардлагыг татгалзаагүй гэж үзэх үндэслэлтэй ба энэ нь Иргэний хуулийн 238 дугаар зүйлийн 238.1-д Биелүүлэх хугацаа нь болсон, хоёр этгээдийн хоорондох ижил төрлийн харилцан шаардлагыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно. гэсэн үндэслэлд хамаарч байна.

 

7. Зээлийн гэрээний төлбөрт 1 340 800 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч ************г дээрх шаардлагын үндэслэлээ 2016 оны 05 дугаар сарын 20-ны ********* ХХК болон ************г нар хоорондоо нийт 602 500 ам.долларын зээлийн гэрээг нөхөж байгуулсан гэрээг үндэслэсэн. гэж тус гэрээг хэрэгт ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч нь дээрх шаардлагаа нотолно гэх үндэслэлээр Хаан банк ХК-иас ********* ХХК-ийн 2015.07.01-ний өдрөөс 2016.03.01-ний өдрийг хүртэлх 5022983170 дугаар дансны хуулгуулах хүсэлт гаргасныг шүүх хангасан ба уг хуулгыг хариуцагчийн хүсэлтээр шүүхээс орчуулагч томилж, орчуулсан баримт хэрэгт авагдсан байна./2-р хх-ийн 209, 210, 3-р хх-ийн 39, 40/

Нэхэмжлэгч ************г миний 100 хувийн эзэмшлийн Английн Верижинагийн аралд бүртгэлтэй ********* ЛТД компанийн нийт хувьцааны 15 хувийг 1 000 000 ам.доллароор худалдан борлуулсны урьдчилгаа төлбөр болох 400 000 ам.долларыг ********* ХХК-ийн дансруу ************гийн зөвшөөрлөөр Норт старт ресурс инвестмент ЛТД-ийн захирал Оливер Антоны Рамсботтом нь 2015.09.09-ны өдрийн 99 980 ам.доллар, 2015.09.22-ны өдрийн 99 980 ам.доллар, 2015.09.23-ны өдрийн 99 980 ам.доллар, 2015.11.13-ны өдрийн 199 900 ам.долларын гүйлгээг хийсэн бөгөөд уг мөнгөнүүдийг ********* ХХК нь ******** ХХК-аас уул уурхайн тоног төхөөрөмж, дэд бүтцийг цогцоор нь худалдан авч, их хэмжээний хөрөнгөтэй болохдоо зарцуулсан гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь 602 500 ам.долларыг зээлдүүлсэн мэтээр нөхөж байгуулсан гэрээг үндэслэж, уг төлбөрийг шаардаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд дээрх гүйлгээний утга өөр агуулгатай, ************гийн хувьцааны үнэ гэж шилжүүлсэн гүйлгээ нэг ч байхгүй, үндэслэлгүй гэж маргаж, энэ талаар гэрчээр *************асуулгах хүсэлт гаргасныг, шүүх хангасан.

 

Гэрч О*********ний хооронд итгэлцлийн зүйл байдаг байсан. ********* ХХК нь нийт 4 лицензтэй компани байсан ба хайгуулын 1, олборлолт болон ашигт малтмалын 3 лиценз, тусгай зөвшөөрөл бүхий компани байсан. ************г, Шиан хуашинг болон бид нар тохиролцож, тус компанид хөрөнгө оруулалт хийж, тоног төхөөрөмж худалдан авах болон бэлтгэл ажлыг эхлүүлэх зорилгоор тус компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхээр ярилцаж, тохиролцож, мөнгийг шилжүүлсэн. Шилжүүлгийг би өөрөө утгыг нь бичиж хийдэг байсан бөгөөд энэ нь ямар ч хувьцааны үнэ биш. 2014 оны 10 сарын 20-нд байгуулсан гээд байгаа Шайнинг платинум компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ хэрэгжээгүй, тэр гэрээний дагуу хувьцаа шилжээгүй, ийм үйл явдал болоогүй. гэж мэдүүлсэн байна.

 

Түүнчлэн хариуцагч ********* ХХК-ийн Хаан банкны дансны хуулга гэх баримтад Оливер Антоны Рамсботтомаас шилжүүлсэн шилжүүлэг ********* ХХК хайгуул судалгааны санхүүжилт, олборлолт, нэмэлт олборлолтын санхүүжилт, говь алт гэсэн гүйлгээний утгаар хийгджээ.

Мөн хэрэгт Сан-Арвич аудит ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ********* ХХК-ийн 2017 оны санхүүгийн байдлын тайлангийн аудитын дүгнэлтээр ********* ХХК-ийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны мөнгөн гүйлгээний тайлангаар 2.362.096.964 төгрөгийн богино хугацаат өр төлбөртэй, 1.424.043.011 төгрөгийн бусад урт хугацаат өр төлбөртэй, нийт 3.786.139.975 төгрөгийн өр төлбөртэй болохыг баталгаажуулсан баримтыг ирүүлсэн байна.

Дээрх баримтыг гаргаж өгсөн үндэслэлээ нэхэмжлэгч нь хариуцагч ********* ХХК-ийн 90 хувийн хувьцааг эзэмшиж байсан ******* нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өөрийн бүх хувьцааг Сингапур улсын хуулийн этгээд болох *********** компанид худалдаж, хувьцаа худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байдаг. Гэрээний 5 дугаар зүйлийн К хэсэгт компани нь өөрийн үндсэн үйл ажиллагаа явуулахтай холбоотойгоор эсвэл компанийн санхүүгийн тайланд тусгаснаас бусад өөр ямар нэгэн бодит болон бодит бус өр, төлбөр, төлбөрийн үүрэг байхгүй болно гэж тохиролцсон тул ********* ХХК-ийн 90 хувийн хувьцааг шилжүүлэн авч буй этгээд болох Сингапур улсын хуулийн этгээд *********** компани нь ********* ХХК-ийг санхүүгийн тайланд тусгасан нийт 3.786.139.975 төгрөгийн өр төлбөртэй болохыг мэдэж байсан ба энэ төлбөрт ************гт төлөгдөх өр төлбөр тусгагдаж, баталгаажсан гэж тайлбарласан байна. /1-р хх-ийн 78-97/

Аудитын тайлан нь ********* ХХК-ийн тухайн жилийн санхүүгийн тайлан, санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргасан баримт бичиг ба уг энэ баримтад тусгагдсан өр төлбөрийг нэхэмжлэгч ************гт төлөгдөх өр төлбөрийг нотолсон баримт гэж үзэх боломжгүй ба уг баримтаар дээрх шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан баримтууд, гэрч Оливер Антоны Рамсботтомын мэдүүлэг зэргээс нэхэмжлэгч ************гийн хувьцааны үнэ 400 000 ам.долларыг хариуцагч ********* ХХК-нд зээлж авсан үйл баримт тогтоогдохгүйн дээр энэ нь компанийн өр төлбөрт тусгагдаж баталгаажсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

 

Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлээ болгож байгаа 2016 оны 05 дугаар сарын 20-ны ********* ХХК болон ************г нар хооронд байгуулагдсан 602 500 ам.долларын нөхөж байгуулсан зээлийн гэрээний дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул энэ гэрээний дагуу шаардах эрх үүсэх үндэслэлгүй.

 

8. ********нгаас зээлсэн мөнгөний хохиролд 114 250 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... ********н нь 430 000 000 төгрөгийн банкны хүү, гэрээнээс учирсан хохирол гэж ************г надаас 114 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 сарын 04-ний өдрийн 183/ШШ2022/01353 дугаар шийдвэр хүчин төгөлдөр болсон тул шүүхийн шийдвэрээр тогтоогдсон банкны хүү болох 114 250 000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. гэж тайлбарлаж, шүүхийн шийдвэр болон магадлалыг хэрэгт ирүүлжээ.

 

Шүүхийн шийдвэр, магадлалын үндэслэх хэсэгт ...********* ХХК-ийн захирал ************г болон ...********н нар 2016 оны 05 сарын 09-ний өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж, уг гэрээгээр Говь-Алтай аймгийн Бигэр сумын нутаг дэвсгэрт байрших алтны шороон ордны ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд хайгуул, ашиглалт, олборлолт, нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулахаар хамтран ажиллаж, ********н нь 430 000 000 төгрөгийг ********* ХХК-ийн захирал ************гт төлж, 63 хувийг эзэмшихээр тохиролцсон байна.

...Талуудын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ хэрэгжих боломжгүй болсонтой холбоотойгоор талууд 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, зээлдэгч ************г нь 430 000 000 төгрөгийг ...хүүгийн хамт зээлдүүлэгч ********нд буцаан төлөхөөр тохиролцсон нь ...хамтран ажиллах гэрээний харилцааг дуусгавар болгож, буцаан төлөх хураамжийг зээлийн гэрээний үүргээр сольсон гэж үзнэ. гэж дүгнэсэн байна. /хх-ийн 132-134/

 

Эдгээрээс дүгнэхэд ************г иргэн ********нтай байгуулсан гэрээ хэрэгжих боломжгүй нөхцөл байдал нь хариуцагч ********* ХХК-ийн буруутай үйлдлээс болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх хохирлыг шаардсан нь үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 360 000 000 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн 126 940 000 хангаж шийдвэрлэсэн ба эдгээр шаардлагуудыг харилцан тооцох боломжтой тул хариуцагч ********* ХХК-иас 233 060 000 төгрөг /360 000 000-126 940 000/-ийг гаргуулж, нэхэмжлэгч ************гт олгохоор шийдвэрлэв.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ********* ХХК-аас 233 060 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ************гт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 549 050 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ************гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 021 950 төгрөгийг, хариуцагч ********* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 792 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ********* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1 957 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ************гт, нэхэмжлэгч ************гаас улсын тэмдэгтийн хураамжид 792 650 төгрөгийг гаргуулж, хариуцагч ********* ХХК-д тус тус олгосугай.

3 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Б.МӨНХЖАРГАЛ