Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 183/ШШ2024/00597

 

 

 

 

 

 

2024 оны 02 сарын 01 өдөр Дугаар 183/ШШ2024/00597 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, шүүгч Б.Мөнхжаргал, Б.Ганцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  хороо, ******* хотхоны  байр,  тоотод оршин суух, Ш овогтой С. Г /РД:/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  хороо, ******* хотхоны  байр,  тоотод оршин суух, З овогтой Ж. Ц /РД:/,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  хороо, ******* хотхоны 0 байр,  тоотод оршин суух, У овогтой Б.Н /РД:/ нарын нэхэмжлэлтэй

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн  хороо, ******* хотхоны  байр,  тоотод оршин суух, Т овогтой Л.Ор /РД:/,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхонд байрлах, ******* ХХК /РД:/,

 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг,  хороо, Ц.Жигжиджавын гудамж-9,  *******  нарт холбогдох,

 

Нэхэмжлэгч *******,*******,******* нар тус бүр 110 000 000 төгрөгийг гэм хорын хохиролд хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, нэхэмжлэгч ******* нь нөхөн төлбөрт 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч буюу нэхэмжлэгч  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ц, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.М, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагч Мандах инвест ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарын бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******,*******,******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Бидний амьдрах орчны чанар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бууруулан гэм хор учруулсны нөхөн төлбөрт хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар болон Мандах инвест ХХК тус бүрээс 55 000 000 төгрөгийг нэхэмжлэгч тус бүрт тооцож нийт 330 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Үндэслэл нь Бид 2010-2011 онуудад ******* хотхонд орон сууц худалдан авч, амьдралын хэвийн нөхцөлд амьдарч байтал Мандах инвест ХХК нь Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын захиалгаар гэж манай орон сууцны урд талд байрлах талбайд 2012 оны 4 сарын 01-ний өдрөөс эхлэн барилга барьж байна. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг -ын удирдлага (хуучнаар Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, дарга нь Э.Хүрэлбаатар байсан) өөрийн газрын албан хаагчдад зориулсан орон сууц нэрээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Хан-Уул дүүргийн 15 хорооны нутаг дэвсгэрт 5 давхар 58 айлын орон сууцны барилга барихаар зөвшөөрөгдсөн, төлөвлөгдсөн газар дээр 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь *******ын оршин суугч бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчин хохироож байна. -ын нэрээр захиалагдсан гэх 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь оршин суугч бидний эрхийг бүхий л байдлаар зөрчиж үзэгдэх орчин маань хязгаарлагдаж, автомашины хэт бөөгнөрөл үүсч, замын ачаалал хэтэрч байгаа бөгөөд оршин суугчдаас өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах нөхцөлийг дордуулан, ердийн нөхцөлд орон сууцандаа тохь тухтай, таатай тайван, хэвийн аж төрж, амьдрах орчны чанарыг бууруулан, оршин суугч бүрд саад төвөг учруулж, орон сууцын анхны болон ирээдүйн үнэ цэнийг бууруулахад шууд нөлөөлж, ирээдүйд гарах сөрөг үр дагавруудыг нэмэгдүүлэн, ноцтой байдлыг үүсгэж байна. Одоо амьдрах орчны чанарыг дордуулан оршин суугчдад үзүүлж байгаа нөлөөллийн үр дагавар дараах байдлаар бодитоор илэрч байна. Үүнд: 2010, 2011 онуудад намар, өвөл, хаврын дулаан хангамж аваагүй үед болон хүйтэн сэрүүний улиралд нарны дулаан илч манай байруудын цонхоор бүтэн өдрийн турш ээвэрлэж дулаан байдаг байсан эрүүл ахуйн шаардлага бүрэн хангагдсан тохь тухтай, таатай, тайван сайхан нөхцөл маань энэ барилга баригдсанаас хойш манай байрууд сүүдэрлэгдэн, нарны ээвэрлэлт халхлагдаж 13 цагаас өмнө нар үзэхгүй болсон. Манай цонхнуудаар тусаж байсан нарны тусгалын хэмжээ 16 давхар барилга баригдсаны улмаас бүх улирлын турш 60-70% багассан, энэ барилга баригдахаас өмнө өглөөний 7-8 цагаас эхлэн цонхоор тусдаг байсан нар одоо өдрийн 12.30-13 цагаас эхлэн 5-6 цагийн дараа тусдаг болсон. Өглөөний нар тусахгүй болсноор гэртээ тогтмол байдаг бага насны хүүхдүүд, жирэмсэн, хөхүүл эхчүүд, өндөр настан, хэвтрийн хүмүүс үргэлж гэртээ даарч тав тухгүй болж, ханиад томуугаар өвчлөх, хөл гар байнга даарч эрүүл мэндээрээ хохирч төлөвлөгдөөгүй зардлууд нэмэгдэж эдийн засгийн хохиролд ч өртөж эхлээд байна. Манай урд талд цонхыг халхлан баригдаж байгаа барилгын уршгаар үзэгдэх орчин халхлагдаж, байгалийн үзэсгэлэнт Богд хан уул, Туул голоо харах боломжгүй, цэмцгэр сайхан орчинд тохь тухтай, таатай сайхан амьдрах нөхцөлийг үгүй болгосон. Орон сууцандаа амар тайван амьдрахаар үл хөдлөх үнэ цэнтэй эд хөрөнгөний маань, үнэ цэнэ алдагдаж, өндөр үнээр худалдаж авсан орчин ахуйг маань үгүй болгосон. Хот байгуулалтын тухай хуулийн 4.1.2 хүний аюулгүй байдал, байгаль экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах гэсэн заалт, 24.1.5-д холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөхийг хориглох заалтууд зөрчигдсөн. Үзэгдэх орчны таатай байрлалтай, нарны ээвэрлэлт сайнтай, хүйтэн сэрүүний улиралд өдрийн турш нар тусдаг дулаахан, амар амгалан байх боломжтой зэрэг амьдралын таатай нөхцөлүүдийг сонгож урт удаан хугацаанд тогтвортой амьдрах боломжгүй болсон.

-ын гэх нэрээр захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэж байгаа Мандах инвест ХХК нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 11 сарын 20-ны өдрийн 155 дугаар тогтоолоор батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, Хот байгуулалтын тухай хуулийн 24.1.5-д заасан холбогдох байгууллагаар хянагдаж баталгаажсан төв, суурин газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилга байгууламжийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад тэдгээрийг зөрчих, зөвшөөрөлгүй дур мэдэн өөрчлөхийг хориглоно гэсэн; Барилгын тухай хуулийн 9.1.4, 10.1.5, Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрмийн БНбД 30.01.03-д заасан 4 давхар бол 20 м-ээс багагүй гэснийг тус тус зөрчсөн байна. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 сарын 31-ны өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 сарын 12-ны өдрийн 121 дүгээр магадлалаар -ын нэрээр захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилга нь Хот байгуулалтын тухай хууль, Барилгын тухай хууль зэрэг удирдамжийн бичиг баримтыг зөрчсөн болохыг тогтоосон. Захиргааны хэргийн шүүх ...төлөвлөж буй барилгын зураг төслийг Барилгын тухай хууль, барилгын норм дүрмийн дагуу тухайлбал автомашин, явган хүн чөлөөтэй зорчих орц гарцтай, автомашины зогсоол, барилга хоорондын зай, гудамж талбайн хэмжээ нь оршин суугчдын амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлөхгүй, Хот байгуулалт, Барилгын тухай хууль тогтоомжийг зөрчилгүйгээр тухайн орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байдлаар боловсруулах замаар дахин шинээр акт гаргаж шийдвэрийг биелүүлэхийг хариуцагч Улаанбаатар хотын ерөнхий архитектор болон Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар шүүхийн шийдвэрийг үл тоомсорлон, төөрөгдүүлж барилгын зурагт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баримтлахгүйгээр барилгын өндрийг 16 давхар хэвээр нь үлдээж 3-4 айлын орон сууцыг нэгтгэн 225 айлын орон сууцны зураг гарган тухайн үед байсан Хотын ерөнхий архитектор Э.Хүрэлбаатар өөрөө баталж барилгаа үргэлжлүүлэн барьсан. Хариуцагч нарын хууль зөрчсөн энэхүү үйл ажиллагаа нь бидний 20-40 гаруй жилийнхээ хөдөлмөрийн хөлсөөр бүтээсэн өөрсдөөсөө ч харамлан байж хурааж хуримтлуулсан хөрөнгө болон банкнаас авсан орон сууцны зээлийн ач холбогдлыг бууруулж амьдрах орчны чанарыг алдагдуулсан бөгөөд холбогдох хууль эрх зүйн актуудыг үл тоомсорлож иргэдэд санаатайгаар гэм хор учруулсан тул тухайн үед зарагдаж байсан үнийн зөрүүг тооцож үзээд хариуцагч Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар болон Мандах инвест ХХК-иас нэхэмжлэгч тус бүр ажиллагааны явцад хийгдсэн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч нарт учирсан бодит хохирлоо тодорхойлсон. Төрийн байгууллага буюу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлж, албан үүргээ зөрчиж, бидэнд гэм хор учруулсан төдийгүй, тэдний хууль бус үйлдлийг дэмжин тусалсан Мандах инвест ХХК хамтран хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Иймд хариуцагч нараас тус бүр 55 000 000 төгрөг буюу нийт 110 000 000 төгрөгийг нэхэмжлэгч бүрт олгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 330 000 000 төгрөг болгож ихэсгэсэн. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү... гэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын нэрээр захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилгыг бариулж байгаа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мандах инвест ХХК нар иргэдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг зөрчин ирээдүйн сөрөг үр дагаврыг нэмэгдүүлэн орон сууцыг үнэгүйдүүлэхэд шууд нөлөөлж, ердийн нөхцөлд хэвийн аж төрөх амьдрах орчны чанарыг бууруулж ноцтой үр дагаврыг үүсгэн хохироож байгаа тул хариуцагч нараас тус бүр 100 000 000 төгрөгийг нөхөн олговор гаргуулна... гэжээ.

 

3. Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн барилгын байршил тогтоож, барилга барих, газар эзэмших тухай 125 дугаар захирамж, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацааг сунгах тухай 179 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, одоогийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар 0,44 га газрыг олгосон. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжийг үндэслээд 2003 онд батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу ажилчдын орон сууцны барилгад Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар хуучнаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газрын 2003 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 20 дугаартай мэдэгдэл, 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 3011 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар олгогдож, зураг нь батлагдсан. Уг зөвшөөрлүүдийг олгохдоо холбогдох хууль, дүрэм, журам болон барилгын норм ба дүрмийг үндэслэсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаж байгаа өөрийн орон сууцыг хүссэн зориулалтаар ашиглаж чадахгүй байгаагаас өөрийн амьдрах чанар буурч, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг төлүүлэх гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэл нь яг ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. Орон сууцны зориулалттай барилгыг орон сууцаар ашиглах хуулийн зориулалттай. Өөр бусад зориулалтаар ашиглах нь хууль нийцэхгүй. Ажилчдын орон сууц дээр барилгын норм, дүрмийн 30 дүгээр зүйлийн 30.1.4.2.11, орон сууц, олон нийтийн барилга байгууламжийн хоорондын нарны тусгалд хамааралтай зайны нормын 9 дүгээр зүйлийн 9.9.19 дахь хэсэг заасны дагуу барилга хоорондын нарны гэрэлтүүлэх үргэлжлэх хугацаанд барилгын норм ба дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4.7, галын аюулаас хамгаалах шаардлагын барилгын норм ба дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 болон 4 дүгээр хавсралт галд тэсвэржилтийн хууль, дүрэм, журам, нормд заасныг хангасан. Сэтгэл санаа болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ буурсан, өмгөөллийн хөлсний зардал, улсын тэмдэгтийн хураамж зэргээр 110,000,000 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байгаа нь нотлох баримтаар нотлогдохгүй, үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нар маань өөрсдөө нэхэмжлэл гаргасан байгаа энэ улсын тэмдэгтийн хураамж, өмгөөлөгчийн хөлсний зардлыг өөрсдөө төлөх, шийдэх асуудал. Энэ нарны ээврэлтийн хувьд барилгын норм болон дүрмийн 23 дугаар зүйлийн 23.4.7 дахь хэсэгт зааснаар бол шинжээчийн 2014 оны дүгнэлтээр нарны ээврэлтийг 5-6 цаг тусаж байна гэдгээр гаргасан байна. 23 дугаар зүйлийн 23.4.7 гэсэн дүрмээр бол 2 цаг 30 минут нар тусч байвал нарны ээврэлтийн хугацааг хангаж байна гэж тодорхойлсон байдаг. Уг барилга нь нарны ээврэлтийн хугацааг хангаж байгаа нь тодорхойлогддог байхад нарны ээврэлттэй холбоотойгоор орой нар тусдаггүй ч гэдэг юм уу? ер нь бол Улаанбаатар хотод 24 цагийн нар мандахаас шингэх хүртэлх нар тусдаг тийм боломжтой байр, барилга байхгүй. Норм ба дүрмээ хангаад барилга баригдсан. Өмнөх шинжээчийн нарны ээврэлттэй холбоотой дүгнэлт нь барилгын норм болон дүрэм, барилгын нарны ээврэлтийн хугацааг тодорхойлохоос илүү нарны хэт ягаан туяа, бусад хүний бие мах бодод үзүүлдэг нөлөөг гаргасан дүгнэлтүүд байна. Энэ нь хэрэгт ач холбогдолгүй. Хөрөнгийн үнэлгээний хувьд урд нь байрлах Туул ван 1м.кв нь 4,360,000 төгрөг байхад Скай тауэр 2,200,000-2,400,000 төгрөг болж хямдарсан гэдэг нь баримтаар нотлогдоогүй. Одоо 2,200,000-2,400,000 төгрөг болсон байр 2024 оны дундаж үнэлгээгээр Зайсан хавьцаа байхгүй байгаа. Энэ үнэлгээ нь зөвхөн Туул ван барилгаас болж байрны үнэлгээ буурсан нөхцөл байдал, нотлох баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлага нь баримт нотолгоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Хариуцагч Мандах инвест ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Уг шаардлага бол нотлох баримтад тулгуурлаагүй. Үндэслэлгүйгээр Мандах инвест ХХК-ийг уг хэрэг хариуцагчаар татсан. Учир нь Мандах инвест ХХК бол нэхэмжлэгчийн яриад байгаа Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг санаатай болон санамсаргүй зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй огт гаргаж байгаагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч нарын тайлбарлаад байгаа байдлаар бол бодит үнэнд нийцээгүй, нотлох баримтад тулгуурлаагүй, үндэслэл гэж үзэж байгаа. Мөн хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэлд хариуцагч нар бол барилга хот байгуулалтын тухай хууль, дүрэм, тогтоол, шүүхийн шийдвэр зэргийг зөрчин орон сууцны барилгын ажлыг гүйцэтгэсэн гэсэн тайлбарыг шүүхэд өгч байна. Энэ бол огт үндэслэлгүй, бид шүүхэд үнэн бодит тайлбар, мэдүүлгийг өгөх үүрэгтэй. Мандах инвест ХХК-ийн хувьд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын эзэмшлийн газар дээр тухайн үеийн Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газрын ажилчдын орон сууцын барилгын ажил, үүнд нөгөө талаас хөрөнгө оруулагч БНХАУ-ын Синопик ХХК-ийн орон сууцны төсөлд ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан. Энэ ерөнхий гүйцэтгэгчээр оролцсон нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай 2011 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 11/08 тоот ажил гүйцэтгэх гэрээ, нөгөө хөрөнгө оруулагч талтай хамтран ажиллах 09/11 тоот гэрээ байгуулсан. Эдгээр гэрээнүүдийн үндсэн дээр ажил гүйцэтгэгчээр оролцсон. Энэ нь Иргэний хуулийн 343-358 дугаар зүйл, 476 дугаар зүйл нийцсэн гэрээнүүд байгаа. Ерөнхийд нь хэлэхэд Мандах инвест ХХК бол захиалагч талдаа бол орон сууцны төслийн хувьд батлагдсан зураг төсөл, барилгын норм, стандартын шаардлага хангасан материалаар чанартай хугацаанд нь гүйцэтгэх үүргийг хүлээсэн. Хөрөнгө оруулагч талдаа зураг төсөл боловсруулах мэргэжлийн байгууллага, барилга угсралтын ажил гүйцэтгэх туслан гүйцэтгэгч болон бусад дулаан, цахилгааны холбоо зэрэг шаардлагатай ажил үйлчилгээг нотариатыг бүх байгууллага, аж ахуй нэгжүүдээс сонгон шалгаруулж, техникийн нөхцөлүүдээ авах зэрэгтэй холбоотой төрийн болон хувийн байгууллагатай харилцах үүргийг хүлээсэн. Энэ барилгын ажлыг гүйцэтгэх явцдаа бол Монгол улсын холбогдох хууль, тогтоомжийг зөрчин дур мэдэн барилга барьсан үйлдэл огт байхгүй. Захиалагчаас мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн зураг төсөл, төрийн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулсан гэдэг нь хавтаст хэрэг 1-ийн 67-118 дугаар хуудсанд авагдсан бүхий л холбогдох байгууллагын зөвшөөрөл, техникийн нөхцөлүүдээр бүрэн нотлогдоно. 2013 онд мөн нэхэмжлэгч нараас Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Үүний дагуу шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Захиалагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зураг төсөлдөө өөрчлөлт оруулж, даалгавар гарсан, баталгаажуулаад өгсөн. Үүний дагуу бид ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Мөн шүүхийн шийдвэр зөрчсөн гэдэг асуудал яриад байна. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг зөрчөөгүй. Захиргааны хэргийн шүүхээс Мандах инвест ХХК-ийг хариуцагчаар татаагүй. Тус компанид холбогдуулж ямарваа нэгэн даалгасан шийдвэр байхгүй. Өөрөөр хэлбэл хууль, тогтоомж зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч хэлж байна зураг төсөл 6, 7 удаа өөрчлөгдсөн, өөрсдөө хийгээгүй, БНХАУ-ын загвар гэсэн. Хавтас хэрэгт авагдсан зургууд байгаа. Энэ нь ямар учиртай вэ гэвэл анхнаасаа 285 айлын орон сууцны батлагдсан зураг төслийг гүйцэтгэх байгууллагад өгсөн. Бид нар ажиллаа ингэж эхэлж байсан. Захиргааны хэрэг дээр гомдол гаргасан. Шинээр акт гаргахыг захиалагч талд Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагч нарт даалгасан. Үүний дагуу захиалагч талаас барилгынхаа зураг төслийг 60 айлаар багасгаад орц, гарц зэргэлдээх байрны нөхцөл байдлыг нөлөөлөхгүйгээр бүх асуудлыг шийдвэрлээд 225 айлын зураг батлагдаад манайд өгсөн. Манайх үүний дагуу барилгын ажлаа гүйцэтгэсэн. Энд яагаад 265 айлын орц 55 гэсэн зураг яваад байна вэ гэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотойгоор зураг төслөө өөрчилж, энэ нь хангалтгүй байна гээд буцаж байсан. Ийм асуудлуудыг оролцуулж нэхэмжлэгч тал үндэслэлгүй тайлбар өгсөн. Дараагийн асуудал бол нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас 6 удаа өөрчилж нэхэмжлэл гаргалаа. Энэ нь шүүх болоод хариуцагч бид нарт тайлбар өгөхөд аягүй хүндрэлтэй байсан. Зөвхөн тэр байгалийн гэрэл, нарны ээврэлттэй холбоотой захиргааны хэргийн шүүхээс гадна 3 удаа шинжээч томилсон. Хөрөнгийн үнэлгээнд 3, 4 удаа шинжээч томилуулсан. Энэ нэхэмжлэгч нарын яриад байгаа асуудал бол бүрэн гүйцэт маргаангүй, эргэлзээгүй, нотлогдож тогтоогдоогүй. Би энэ дээр бодсон нарны гэрэл, байгалийн гэрэл, ээврэлттэй холбоотойгоор орон сууц хаагаад бид нарын амьдрах орчны чанарыг бууруулсан гэдэг асуудал бол өмнө Захиргааны хэргийн шүүх дээр томилогдсон шинжээчийн дүгнэлтээр шүүх тогтоогоод энийг эцэслэн шийдвэрлээд шийдвэрээ гаргасан. Нэгэнт шүүхээр шийдэгдсэн асуудлыг дахин нотлох, ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Орон сууцны ирээдүйн зах зээлийн үнэ буусан гэсэн асуудлыг ярьж байна. Тухайн үед үнэтэй орон сууцыг зээл авч аваад тэрийгээ төлж чадахгүй байна гэсэн. Хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан нотлох баримтууд дээр нэхэмжлэгч******* гуай 126,000,000 төгрөгөөр н.Нямхүү, ******* тус бүр 10,000,000 төгрөгөөр худалдаж авсан байсан. Анхны үнэ нь ийм гэж би ойлгож байгаа. Одоо энэ байдлуудаас болоод зах зээлийн үнэлгээ буурчихлаа гэсэн. Шинжээч нарын дүгнэлтийг үнэн бодитой эргэлзээгүй тогтоосон гэж үзэх, хохирлын хэмжээг тогтоож, шүүх шийдэх нь бас эргэлзээтэй, боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад вэ гэвэл энэ шинжээч нарын дүгнэлт 2014, 2018, 2020 оных. Орон сууцны үнэлгээ гэдэг чинь зах зээлийнхээ зарчмаар үнэлэгддэг. Зах зээл, эдийн засаг хямралтай, хямралгүй байна уу, үнэ ханш, барилгын материалын үнийн өсөлт ямар байна уу гэдгээс бүх юм ганцхан орон сууц биш, хүнс, шатахуун дүгнэгддэг. Сүүлд 2020 онд тогтоосон шинжээчийн дүгнэлтийг баримтлаад хохирол нэхэмжилж байгаа нь өнөөдөр бодитой юу. Хамгийн сүүлд нийтэд ил болсон баримтаар, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бол барилгын материалын үнэ 17 хувиар өссөн. Үүнтэй холбоотой барилгын үнэ өссөн. Хуучин барилгууд үнэ бас өссөн. Энэ бол нийтэд тодорхой мэдээлэл. Нөгөө талаар нэхэмжлэгч нарын яриад байгаа 1м.кв-ын үнэ 2,200,000-2,400,000 байна. Туул вангийнх нийт дүнгээрээ 4,490,000 төгрөгөөр зарагдаж байна гэдгийг нотолсон ямар баримт хэрэгт авагдсан байгаа юм. Ирээдүйд бид нар байраа зарахад ийм байдлаар ингэж бид нарт хохирол учрах юм байна гэдгээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь хууль зүйн хувьд энийг хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй. Хууль зүйн туслалцаа авсан, сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас хэлсэн тул би давхардуулж хэлээд яах вэ санал нэг байгаа. Мөн би нэхэмжлэлийн шаардлагыг зөндөө уншиж үзсэн. Захиалагч ерөнхий төлөвлөгөөний газрыг бол албан тушаалаа урвуулан ашигласан. Хятадуудтай хуйвалдаад үүнийг нь Мандах инвест ХХК дэмжсэн гэдэг маягаар тодорхойлсон байсан. Энэ барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн нь бид нарын буруу гэж ойлгогдохоор байгаад байна. Бид гэрээгээр хүлээсэн үүргээ цаг хугацаанд хийж гүйцэтгэсэн. Тэр зургийг боловсруулдаг, баталдаг, барилга барих зөвшөөрөл өгдөг эрх бүхий этгээдүүд бол биш. Энэ бүхнийг манайх зохих байгууллагуудаас нь аваад уг барилгыг ашиглалтад оруулсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

5. Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2013.01.31-ний өдрийн 45 дугаар шийдвэр, 2013.04.12-ны өдрийн 121 дугаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааны магадлал, 2008.01.07-ны өдрийн 162/2008 дугаар барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012.11.26-ны өдрийн 2120 дугаар шинжээчийг солих тухай шүүгчийн захирамж, 2012.12.21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт, 2003.11.20-ны өдрийн 155 дугаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, Зайсангийн гүүрний баруун талын хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгавар, тайлбар бичиг, 2013.09.26-ны өдрийн 4384 дугаар Хан-Уул дүүргийн шүүхийн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013.09.03-ны өдрийн 1/10656 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн албан тоот, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013.10.16-ны өдрийн 1/13291 дугаар Эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүргүүлсэн албан бичиг, Шийдвэр гүйцэтгэх газрын 2013.10.11-ний өдрийн 26/1630 дугаар хүсэлтэд хариу өгөх тухай Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт хүргүүлсэн албан бичиг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2013.12.05-ны өдрийн 26/2068 дугаар өргөдөлд хариу өгөх тухай *******, Д.Отгонбаяр нарт хүргүүлсэн албан бичиг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2013.11.11-ний өдрийн 11/2825 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн хүсэлт, 2013.11.11-ний өдрийн 598 дугаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол, 2013.11.11-ний өдрийн Чингэлтэй дүүрэг дах Цагдаагийн 1-р хэлтсийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасаг хариу мэдэгдэх хуудас, 2013.11.19-ний өдрийн 2731 дугаар Чингэлтэй дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2013.12.09-ны өдрийн 7/4078 дугаар Иргэн *******д хариу хүргүүлэх тухай албан бичиг, Төрийн албан хаагчдын 285 айлын орон сууцны барилгын эскиз, Мандах инвест ХХК-ийн 225 айлын орон сууцны барилга эскиз, Архитектур төлөвлөлтийн даалгавар, Tuul one орон сууны танилцуулга, нэхэмжлэгч нарын өмчлөх эрхийн гэрчилгээ, Sky tower хотхоны зураглал, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

Хариуцагч нараас Монгол Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2012.09.19-ний өдрийн 6/105/248 дугаар Барилга угсралтын ажил үргэлжлүүлэх тухай акт, 2012.06.27-ны өдрийн 190/2012 дугаар барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, 2012.06.08-ны өдрийн 294/2012 дугаар Магадлалын Ерөнхий дүгнэлт, техникийн нөхцөлүүд гэх баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргасан.

Шүүх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Мандах инвест ХХК нарын хооронд 2011.10.29-ний өдөр байгуулагдсан 11/08 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, Мандах инвест ХХК болон иргэн С.Вандандорж нарын хооронд байгуулагдсан 2012.02.01-ний өдрийн 50 дугаар орон сууц худалдан авах, худалдах гэрээг, хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгч нарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой лавлагааг Нийслэлийн Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтсээс тус тус нотлох баримтаар гаргуулах, зохигчдын хүсэлтээр зохих газруудыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг гүйцэтгэсэн болно. /хавсралтаар 3 хавтас нотлох баримт фото зургийн Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Э.Хүрэлбаатарын баталсан барилгын зураг төсөл, Мандах инвест ХХК-ийн 225 айлын орон сууцны барилгын эскиз/

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******,*******,******* нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Нэхэмжлэгч *******,*******,******* нарын шаардлагын тухайд:

 

2.1. Нэхэмжлэгч *******,*******,******* нар нь хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Мандах инвест ХХК нарт холбогдуулан гэм хорын хохиролд нэхэмжлэгч тус бүр 110 000 000 төгрөг, нийт 330 000 000 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2.2. Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ ...Төрийн байгууллага буюу Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар хуулиар олгосон эрхээ хэтрүүлж 5 давхар орон сууц барихаар зөвшөөрөгдсөн, төлөвлөгдсөн газар дээр 16 давхар орон сууцны барилга барьсан, уг үйлдлийг дэмжин тусалсан Мандах инвест ХХК нарын хууль бус үйлдлийн улмаас бидний амьдрах орчны чанар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг буурсан, сэтгэл санааны хохирол учирсан тул Хохирол үнэлгээний институтийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/02 дугаар шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хариуцагч тус бүрээс гэм хорын хохиролд 55 000 000 төгрөгийг нэхэмжлэгч тус бүрээр шаардах эрхтэй... гэж тайлбарлав.

 

2.3. Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар ...Нийслэлийн Засаг даргын 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн барилгын байршил тогтоож, барилга барих, газар эзэмших тухай 125 дугаар захирамж, 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн газар эзэмшүүлэх, ашиглуулах хугацааг сунгах тухай 179 дүгээр захирамжаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, одоогийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт манай ажилчдын орон сууцны барилгын зориулалтаар 0,44 га газрыг олгосон. Уг шийдвэрийн дагуу ажилчдын орон сууцны барилгад Нийслэлийн барилга, хот байгуулалт төлөвлөлтийн газар хуучнаар Нийслэлийн хот байгуулалтын хөгжлийн газар нь холбогдох хууль, дүрэм, журам болон барилгын норм ба дүрмийг үндэслэсэн. Нэхэмжлэгч нарын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа нь тодорхойгүй, хохирч магадгүй гэж ирээдүйд болох үгүй нь тодорхойгүй зүйлийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч Мандах инвест ХХК ...Төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр ажил гүйцэтгэсэн... гэх агуулгаар хариуцвал зохих этгээд биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг тус тус эс зөвшөөрч маргав.

 

2.4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

2.4.а. Нэхэмжлэгч ******* нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014964 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн /17040/, Зайсангийн гудамж 30 дугаар байрны 11 тоот, 110 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр,******* нь Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014941 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн /17040/, Зайсангийн гудамж 30 дугаар байрны 3 тоот, 110 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр,******* Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014951 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн /17040/, Зайсангийн гудамж 30 дугаар байрны 17 тоот, 110 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр 2010 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тус тус үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдов. Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо нь одоогийн 15 дугаар хороо болж өөрчлөгдсөн үйл баримт маргаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь Sky tower хотхоны оршин суугчид байна. /1-р хх-ийн 245, 249, 2-р хх-ийн 11/

 

2.4.б. Нэхэмжлэгч ******* нь нэр бүхий иргэдийн хамтаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд 285 айлын орон сууцны барилгын зураг /эскик/-ийг зөвшөөрч баталсан үйлдэл болон Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 190/2012 тоот зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 121 дүгээр магадлалаар маргаан бүхий 16 давхар орон сууцны барилгын зураг төслийг барилгын тухай хууль, барилгын норм дүрмийн дагуу, тухайлбал автомашин, явган хүн чөлөөтэй зорчих орц, гарцтайгаар, автомашины зогсоол, барилга хоорондын зай, гудамж талбайн хэмжээ нь оршин суугчдын амьдрах орчны чанарт сөргөөр нөлөөлөхөөргүй, хот байгуулалт, барилгын хууль тогтоомжийг зөрчихгүйгээр, тухайн орчны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцсэн байдлаар боловсруулах замаар дахин шинээр акт гаргаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг Улаанбаатар хотын ерөнхий архитектор, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нарт даалгаж шийдвэрлэжээ. /1-р хх-ийн 11-31/

 

2.4.в. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 598 дугаар тогтоолоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон, энэхүү ажиллагаанд нэхэмжлэгч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гомдлоо гаргаагүй үйл баримт тогтоогдож байна. /1-р хх-ийн 61, 59/

 

2.4.г. Нэхэмжлэгч ******* Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар Нийслэлийн Засаг даргад хүсэлт гаргаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 7/4078 тоот албан бичгээр түүнд тухайн байрлалд 285 айлын орон сууц бариулахаар зөвшөөрсөн 2012 оны 82 дугаар тогтоол хүчин төгөлдөр байгаа, Ерөнхий архитектороос шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж гаргасан шинэ эрхийн актад гомдолтой тохиолдолд шүүхэд хандахыг мэдэгдсэн байгаа боловч Ерөнхий архитекторын шинэ эрхийн актад нэхэмжлэгч нар нь Захиргааны журмаар гомдлоо гаргаагүй. Улмаар 285 айлын орон сууцыг 225 болгон барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулан, барилгыг барьж 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2014/461 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ захиалгатай 69 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 255 айлын орон сууцны барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан байна. /хавсралт нотлох баримтын 2-р хх-ийн 269-272/

 

2.4.д. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

2.4.е. Дээрх хуулийн зохицуулалтаар хариуцагчийн хууль бус үйлдэл байх, гэм буруутай нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр нотлогдсон байх, гэм хор учруулсан байх, гэм буруу, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх урьдчилсан нөхцөл бүрдсэн байхыг шаардах бөгөөд хэргийн баримтаар хариуцагч нарын хууль бус, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Гантогоо,*******,******* нар нь хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар, Мандах инвест ХХК нараас гэм хорын хохирол шаардах эрхгүй байна.

 

2.5. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 134.2-т хоёр талаасаа харилцан нөлөөлж болох хил залгаа эзэмшил газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийг хөрш залгаа эд хөрөнгө гэж үзнэ. Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэж заасан.

 

2.6. Хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар буюу хуучин нэрээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь өөрийн эзэмшлийн газар дээр ажилчдын орон сууцны зориулалтаар барилга барихдаа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2003 оны 155 дугаар тогтоолоор батлагдсан Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан барилгын давхар, барилга хоорондын зайн хэмжээнд эрх бүхий этгээдээс өөрчлөлт оруулаагүй атал 285 айлын орон сууцыг 225 болгон барилгын зураг төсөлд өөрчлөлт оруулан, 16 давхар барилга барьж ашиглалтад оруулсан явдал нь хөрш залгаа Sky tower хотхоны оршин суугчид болох нэхэмжлэгч *******,*******,******* нарын эрхэд сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

2.7. Тодруулбал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээч Б.Энхболд, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Б.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ нарыг шинжээчээр томилсон бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Б.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ нарын 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн хамтран гаргасан шинжээчийн дүгнэлтэд Зайсангийн гүүрний баруун хэсгийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 5 давхар орон сууцны барилга болон 2-3 давхар таунхаус барихаар төлөвлөгдсөнийг зөрчиж 16 давхар барилга барьсан, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт БНбД 31-01-10-д заасан шаардлагыг хангаагүй, орон сууцны 7 давхрын айлын байгалийн гэрэлтүүлгийн коэффициентээс 24-50 дахин бага гэж, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээч Б.Энхболд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн дүгнэлтдээ ...Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч Б.Баясгалан, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Оюун-Эрдэнэ нарын орон сууцны нарны тусгалыг хэмжсэн үр дүнг Олон улсын жишиг судалгааг ашиглан шинжилгээ хийх замаар тогтоосон... гээд нэхэмжлэгч нэг айлын орон сууцны үнэ цэнийн бууралтыг 28 177 978 төгрөг гарч байгааг дүгнэжээ. /2-р хх-ийн 194-209, 3-р хх-ийн 90-93/

 

2.8. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2-т хөрш залгаа эд хөрөнгийн нэг талын өмчлөгч буюу эзэмшигч нь өөрийн эд хөрөнгөө ашиглахад саад болохооргүй нөгөө талын зайлшгүй шаардлагатай нөлөөллийг хориглон хязгаарлаж болохгүй. Нөлөөлөл нь ноцтой боловч нөгөө тал нь өөрийн эд хөрөнгөө аж ахуйн ердийн зориулалтаар ашиглах зайлшгүй шаардлагаар ийнхүү нөлөөлж байвал энэ хуулийн 135.1-д заасан журам нэгэн адил үйлчлэх бөгөөд хэрэв энэ нөлөөлөл нь ердийн ашиглалтын үед байж болох хэвийн хэмжээнээс хэтэрсэн гэж үзвэл нөгөө тал нь ийнхүү нөлөөлж байгаа талаас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж заасан.

 

2.9. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн орон сууцаа нарны ээвэрлэлт сайтай, хүйтэн сэрүүний улиралд өдрийн турш нар тусдаг, агаар нь цэвэр, хүн амны нягтаршилт бага амар амгалан байх боломжтой гэх шалтгаанаар сонгон авсан гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын захиалгаар түүний эзэмшлийн газарт баригдсан 16 давхар орон сууцны барилга баригдсанаар нэхэмжлэгч нарын орон сууцаа сонгосон анхны хүсэл зориг буурсан, сөрөг нөлөөлөл бий болсон гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нар нь хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардах эрхтэй.

 

2.10. Иймд хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас 84 533 934 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч тус бүрт нөхөн төлбөр 28 177 978 төгрөгийг олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

2.11. Харин хариуцагч Мандах инвест ХХК нь маргаан бүхий 16 давхар орон сууцны барилгыг Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар /хуучин нэрээр/-тай 2011 оны 10 дугаар сарын 29-ны өдөр байгуулсан 11/08 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний дагуу ерөнхий гүйцэтгэгчийн хувиар барилгыг барьж ашиглалтад оруулсан нь дээр дүгнэсэнчлэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр нэхэмжлэгч нарт гэм хорын хохирол учруулсан гэх үндэслэл тогтоогдоогүй нь дээр хөршийн эрхийн дагуу нэхэмжлэгч нарын өмнө үүрэг хүлээх этгээд биш тул Мандах инвест ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

2.12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч *******,*******,******* нарын нэхэмжлэлийн шаардлагаас 84 533 934 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 245 466 066 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн тухайд:

 

3.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэд хэдэн нэхэмжлэгч хамтран оролцож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч *******, *******,*******,******* нар нь хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон ******* ХХК нарт холбогдуулан нөхөн төлбөрт 590 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд анх гаргасан.

 

3.2. Хамтран нэхэмжлэл гаргасан *******,*******,******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр, 2018 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр, 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр тус тус нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчилсөн бөгөөд нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрчлөөгүй болно.

 

3.3. Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын нэрээр захиалагдсан 285 айлын 16 давхар орон сууцны барилгыг бариулж байгаа Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Мандах инвест ХХК нар иргэдийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, эрүүл аюулгүй орчинд амьдрах, өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах эрхийг зөрчин ирээдүйн сөрөг үр дагаврыг нэмэгдүүлэн орон сууцыг үнэгүйдүүлэхэд шууд нөлөөлж байгаа тул хариуцагч нараас тус бүр 100 000 000 төгрөг, нийт 200 000 000 нөхөн олговор гаргуулна... гэжээ.

 

3.4. Хэргийн баримтаар Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Үйлвэр /17040/, Зайсангийн гудамж, 30 дугаар байрны 7 тоот 110 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ******* болон Д.Батцэцэг нарын хоёр хүний өмчлөлд бүртгэлтэй байсан болох нь тогтоогдоно. /1-р хх-ийн 247/

 

3.5. Тэрээр 2017 оноос хойш шүүхэд хүрэлцэн ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд огт оролцоогүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй болох нь 2 дугаар хавтаст хэргийн 133, 137, 138, 246 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 69, 71 дүгээр талд авагдсан шүүхийн мэдэгдэх хуудас, Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргын ******* нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 30 дугаар байрны 7 тоотод оршин суудаггүй талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

3.6.Тодруулбал, хэргийн баримтаар ******* нь Sky tower хотхоны оршин суугчид гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй тул хөршийн эрхээр хариуцагчаас нөхөн төлбөр шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ баримтаар нолох үүргээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 25.2.3-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулан гаргаж өгөх, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүргээ нэхэмжлэгч ******* биелүүлээгүй, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж ажиллагаанд оролцоогүй тул шүүх түүний эзгүйд шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

4. Улсын тэмдэгтийн хураамж болон нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг хууль зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

4.1. Тодруулбал, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гоос төлсөн 907 950 төгрөг,*******аас төлсөн 757950 төгрөг,*******гээс төлсөн 757 950 төгрөг, *******аас төлсөн 1 157 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамжид 580 620 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******,*******,******* нарт тус бүр 193 540 төгрөгийг олгох нь хуульд нийцнэ.

 

4.5. Мөн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээч Б.Энхболд 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 20/05 тоот албан бичгээр шинжээчийн зардал 2 510 000 төгрөгийг шинжээчийн Хаан банк дахь 5077418911 тоот дансанд төлүүлэх тухай албан бичиг, Хохирол үнэлгээний институт 2022 оны 02 дугаар сард 01/2022 дугаар нэхэмжлэхээр шинжээчийн зардал 42 700 000 төгрөгийг төлүүлэх талаар баримтаа тус тус ирүүлжээ.

 

4.6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар дээрх шинжээчийн зардал нь нөхөн төлүүлэх шүүхийн зардал бөгөөд уг зардлыг нэхэмжлэгч *******,*******,******* нар болон хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хувь тэнцүүлэн хариуцуулах нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасантай нийцнэ.

 

4.7. Иймд нэхэмжлэгч *******,*******,*******, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар тус бүрээс 627 500 төгрөгийг гаргуулан нийт 2 510 000 төгрөгийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээч Б.Энхболдод, нэхэмжлэгч *******,*******,*******, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар тус бүрээс 10 675 000 төгрөгийг гаргуулан, нийт 42 700 000 төгрөгийг шинжээч Хохирол үнэлгээний институтэд тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 135.2, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Мандах инвест ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас нийт 84 533 934 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******,*******,******* тус бүрт нөхөн төлбөр 28 177 978 төгрөгийг олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 245 466 066 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1, 135.2 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч Мандах инвест ХХК, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт холбогдуулан гаргасан нөхөн төлбөр 200 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******гоос тэмдэгтийн хураамжид төлсөн 907 950 төгрөг, нэхэмжлэгч *******аас тэмдэгтийн хураамжид төлсөн 1 157 950 төгрөг, нэхэмжлэгч*******аас тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөг, нэхэмжлэгч*******гээс тэмдэгтийн хураамжид төлсөн 757 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраас улсын тэмдэгтийн хураамжид нийт 580 620 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч *******,*******,******* нарт тус бүр 193 540 төгрөгийг олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******,*******,*******, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар тус бүрээс 627 500 төгрөгийг гаргуулан нийт 2 510 000 төгрөгийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн шинжээч Б.Энхболдод, нэхэмжлэгч *******,*******,*******, хариуцагч Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар тус бүрээс 10 675 000 төгрөгийг гаргуулан, нийт 42 700 000 төгрөгийг шинжээч Хохирол үнэлгээний институтэд тус тус олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.МӨНХЖАРГАЛ

 

Б.ГАНЦЭЦЭГ