Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 183/ШШ2024/00897

 

2024 оны 02 сарын 26 өдөр Дугаар 183/ШШ2024/00897 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, Дөл хотхон  байр,  тоот хаягт байрлах ******* ХХК /2048981/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг,  дүгээр хороо, Үйлдвэр туул гол гудамж, Дөл хотхон байр,  тоот хаягт оршин суух, Довогт Т.О /ЕВ/-т холбогдох,

 

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шинэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Дөл Импекс ХХК нь Хан-Уул дүүргийн *******-р хороо (хуучнаар *******-р хороо), Үйлдвэрийн гудамжинд өөрийн барьж ашиглалтад оруулсан Дөл хотхоны 97Г байшин (барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад заасан 5 дугаар байшин)-гийн ******* тоот 40.70 м.кв талбай бүхий орон сууцыг 85 470 000 төгрөгөөр худалдан борлуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Орон сууц захиалгын гэрээг иргэн ******* байгуулсан бөгөөд тэрээр урьдчилгаа төлбөрт 25 641 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 59 829 000 төгрөгийг сарын 0.7 хувийн хүүтэйгээр гэрээнд заасан графикийн дагуу 2020.09.24-ний өдөр хүртэл төлж барагдуулахаар, хугацаандаа төлөөгүй тохиолдолд хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцох нөхцөлтэй Орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг мөн байгуулан, орон сууцандаа орон амьдарч эхэлсэн. ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 20******* оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 6 удаа нийт 12 407 675 төгрөг төлөхдөө 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр л графикт заасны дагуу үндсэн болон хүүгийн төлбөр төлснөөс бусад тохиолдолд графикт төлбөрийн үүргээ байнга зөрчдөг байсан. Түүнээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч төлөөгүй, утас нь холбогдох боломжгүй болсон бөгөөд одоо уг орон сууцанд ******* гэх иргэн амьдарч байгааг Дөл Импекс ХХК-иас 2022 оны 06 дугаар сарын сүүлчээр олж мэдсэн. Түүнээс учрыг лавлахад ******* байшингийн ******* тоот орон сууцыг би мөнгөө төлөөд худалдан авсан гэсэн тайлбар хэлэх боловч нь ******* ХХК-тай тухайн орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй иргэн ******* нь уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, барьцаалах эрхгүй байхад нь ийм тайлбар хэлж, өмчлөх, эзэмших, ашиглах эрхгүй атлаа тухайн орон сууцанд хууль бусаар амьдарч байгаа нь ******* ХХК-ийн эрхийг зөрчиж, өөрийн хөрөнгөө худалдан борлуулах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэж байна. Иймд Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, Туул гол гудамж, Дөл хотхоны ******* байшингийн ******* тоот орон сууцыг иргэн ээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч хариу тайлбартаа: Тус шүүхэд ******* ХХК нь Төмөр-Очир овогтой Оюунцэцэг надад холбогдуулж нэхэмжлэл гаргасан, доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. миний бие нь 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ХХК-тай Хан-уул дүүрэг *******-хороо Дөл хотхоны 97Д байрны 106 тоот 35м.кв байрыг орон сууцны лизингийн гэрээ байгуулсан мөн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүрэг *******-р хороо Дөл хотхоны 97Г байрны ******* тоот 40.7 м.кв байрыг орон сууц лизингээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан өмнөх байгуулсан гэрээний дагуу төлсөн байрны төлбөрийг хасаж 97Г байрны ******* тоотод нүүж орсон. Би гэрээний үүргээ биелүүлж байрны төлбөрийг сар болгон төлж дуусгасан. Дөл Импекс ХХК нь нэхэмжлэлдээ 2022 оны 6 дугаар сарын сүүлээр намайг тухайн байранд амьдарч байгааг мэдсэн гэсэн худлаа ******* ХХК нь намайг тухайн байранд амьдарч байгааг эртнээс мэддэг байсан. Би ******* ХХК-тай тохиролцож байрны төлбөрийг ******* компанийн дансруу шилжүүлдэг байсан нь дансны хуулгаар нотлогдоно... гэжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь энэ гэдэг хүнтэй уулзахад Тэнгэр бурхны хишиг компани манайх барьсан. Бид байраа худалдаж байна гээд гэрээ хийсэн. Тэгээд үүний дагуу төлбөрөө хийгээд явж байсан. нь бол гэдэг хүнд нийт 71 754 399 төгрөг төлсөн байдаг. Тэгээд сүүлдээ биш болоод ******* ХХК-иас хүмүүс гэрт нь орж ирээд ийм учиртай гээд хэлсэн. Тэгээд манайх руу төл гэсэн шаардлага тавьсан. 2020 онд сүүлд мэдсэн гэж худлаа хэлж болохгүй. Энэ чинь зохигчид үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй. Манай энэ данс руу төл гэж дансаа өгөөд ******* ирж хэлж байсан. Энэ хооронд 20******* оны 06 дугаар сарын 28-нд сүүлчийн мөнгөө хийсэн. болохоор 10 сарын 14-нд төлөлт хийсэн. Голд нь 3, 4 сарын асуудал гарчихсан. Ингээд л байнгын тогтвортой төлсөн. нь 97Г байр ******* тоот гэж бичиж 2 удаа төлсөн. Энэнээс хойш Г-г нь Д гээд андуураад, аав нь хийдэг болохоор ингээд явчихсан байсан. Тэгэхдээ энэ мөнгийг одоо өөр компани авсан гэж яриад байх юм байхгүй шүү дээ. Эдний компанийн л данс руу орж байгаа. Тэгээд энийгээ мэдэн будилаад байх шаардлага ерөөсөө байхгүй. Нягтлангууд чинь байнга энэ мөнгөө хянаад л байж байдаг. Энэ бол зүгээр нэг үл ялиг тийм андуурлын л асуудал болохоос өөр байр луу өөр компани руу орчихсон юм ерөөсөө байхгүй. Энэ компанийн л данс руу орж байгаа. Ингээд нийт болон ******* ХХК руу 99,000,000 төгрөгийн төлөлт хийчихсэн байдаг юм. Уг нь бол байраа аль хэдийнээ л өөрөө авчих байсан юм. Одоо гол залилсан гэсэн асуудал үүсээд цагдаа шалгаж байгаа. Тэгээд сүүлд гэнэтхэн мэдээд л гэнэтхэн эдний дансыг эрэн сурвалжлагч олоод баахан мөнгө өөрийн санаачилгаар хийчихсэн юм шиг тэгж авч ярьж болохгүй шүү дээ. Эднийх угаасаа дансаа өгөөд л, энэ данс руу хийгээд аваад л явж байсан. Одоо гол нь цагдаа дээр энэ гэдэг хүн манай Тэнгэр бурхны хишиг барилгын компани байгаа юм. Манайх энэ байрыг барьчихсан юм аа гээд ******* ойлгуулаад ******* гээд компани байр байсан гэдгийг ерөөсөө мэдэхгүй байсан. Сүүлд нь эдний компанийн хүмүүс 20******* онд орж ирээд асуудал үүсгэхэд мэдсэн. Тэгээд гол нь одоо энэ гэдэг хүний залилангийн асуудлыг шийдэж байж энэ хэргийг шийдэхгүй бол аль аль талаас нь төлөлт хийчихсэн. Ийм учраас энэ бүгдийг г байлгаж байж учрыг нь олохгүй бол энэ хэргийг үнэнч шударгаар шийдэх ямар ч боломжгүй гэж үзэж байгаа. Тийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдож байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

4. Нэхэмжлэгчээс: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт, орон сууц захиалгын гэрээ, орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ, Дөл-97 СӨХ-ны тодорхойлолт, ийн цахим үнэмлэхийн лавлагаа, дансны хуулга, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Хариуцагчаас: тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээ, Дөл хотхоны 97д байрны 1 давхрын 106 тоот байрны зээл төлөлтийн хуваарь, зээл хүү төлөх хуваарь, хувь лизингийн зээл, хүү төлөх хуваарь, Тэнгэр буян хишиг ХХК-ийн итгэмжлэл, Тэнгэр буян хишиг ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тэнгэр буян хишиг ХХК-ийн дүрэм, Л.Гантөгсийн цахим үнэмлэхийн лавлагаа, цахим үнэмлэхийн лавлагаа, А.Сувд-Эрдэнийн цахим үнэмлэхийн лавлагаа, Т.Рэнчиндоржийн 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх дансны хуулга, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШЗ2023/13507 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, дансны хуулга, 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 231101126 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг шүүхэд баримтаар өгсөн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь Хан-Уул дүүргийн *******-р хороо, Үйлдвэрийн гудамж, Дөл хотхоны 97Г байрны ******* тоот хаягт байрлах 40.70 м.кв талбай бүхий орон сууцыг хариуцагч ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд: ******* ХХК нь уг орон сууцны барилгыг захиалан бариулсан бөгөөд тус 2018.09.24-ний өдөр ******* Орон сууц зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээг байгуулж, орон сууцны үнийг 85 470 000 төгрөг байхаар, урьдчилгаа төлбөрт 25 641 000 төгрөг төлж, үлдэх 59 829 000 төгрөгийг сарын 0.7 хувийн хүүтэйгээр гэрээнд заасан хуваарийн дагуу 2020.09.24-ний өдөр хүртэл төлөх, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам тооцох, төлбөр бүрэн төлөгдөөгүй хугацаанд орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, барьцаалах эрхгүй байх нөхцөлийг тохиролцож, орон сууцыг *******д хүлээлгэн өгсөн. ******* нь 12 407 675 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй тул гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч холбогдож чадаагүй, харин маргаан бүхий орон сууцанд амьдарч байгааг олж мэдсэн. *******эй бид гэрээ байгуулаагүй, түүнд орон сууцыг хүлээлгэн өгөөгүй. Иймд хариуцагч ийн хууль бус эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч орон сууцны төлбөрийг Тэнгэрийн хишиг ХХК болон ******* ХХК-ийн дансанд шилжүүлж байсан. Гэрээний дагуу эзэмшил үүссэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, Тэнгэрийн хишиг ХХК-ийн захирал *******д холбогдох эргүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө иргэний хэргийг шийдвэрлэх үндэсгүй гэж татгалзав.

 

4. Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн захиалгаар баригдсан Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* ХХК-ийн захиалгатай үйлчилгээтэй, 1-90 айл, 18 авто зогсоол, 4-88 айл, 18 авто зогсоол, 5-88 айл, 18 авто зогсоол, 7-******* айлын орон сууц бүхий барилгыг 20******* оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 20*******/808 дугаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актаар байнгын ашиглалтад хүлээн өгсөн.

 

4.2. Маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Үйлдвэр /17042/, туул гол гудамж 97 г байрны ******* тоот хаягт байрлалтай 40,70 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр нэхэмжлэгч ******* ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, 001127117 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байна.

 

4.3. ******* ХХК, ******* нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 142 дугаар Орон сууц захиалгын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Дөл хотхоны 97Г байрны ******* тоот хаягт байрлах 40.70 м.кв талбай бүхий орон сууцыг 85 470 000 төгрөгөөр худалдах худалдан авах, гэрээ байгуулах үед худалдан авагч 25 641 000 төгрөгийг төлөх, үлдэх 59 829 000 төгрөгийг сарын 0.7 хувь, нэг жилийн 8.4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаанд хуваан төлөхөөр тохиролцсон байна.

 

4.4. ******* нь дээрх гэрээний дагуу ******* ХХК-д орон сууцны үнэд нийт 38 048 675 төгрөг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдоно. Нэхэмжлэгч энэ талаар мараагүй.

 

4.5. Улмаар ******* нь өөрийн ХХК-ийн нэрээр *******эй Орон сууцны санхүүгийн түрээсийн гэрээг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулж, уг гэрээгээр маргаан бүхий Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, Дөл хотхоны 97Г байрны ******* тоот хаягт байрлах 40.70 м.кв талбай бүхий орон сууцыг 87 505 000 төгрөгөөр худалдах худалдан авах, гэрээ байгуулах үед худалдан авагч 38 462 765 төгрөгийг төлөх, үлдэх төлбөрийг 24 сарын хугацаанд, сарын 0,8 хувь, жилийн 9,6 хувийн хүүтэй хуваан төлөх нөхцөлөөр гэрээ байгуулснаар хариуцагчийн эзэмшил үүссэн байна.

 

4.6. Хэргийн баримтаар хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 20******* оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэл орон сууцны төлбөрт 66 4******* 799 төгрөгийг ХХК-ийн дансанд, үүнээс 44 029 799 төгрөгийг 97Д байрны 106 тоотын, 22 386 000 төгрөгийг 97Д байрны ******* тоот гэсэн утгаар, 20******* оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл нийт 27 382 000 төгрөгийг Дөл Импекс ХХК-ийн дансанд 97Д байрны *******, 97Г байрны ******* тоот утгаар тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдоно.

 

4.7. Хариуцагч ээс нэхэмжлэгч ******* ХХК-ийн дансанд 97Д байрны ******* гэх утгаар хийгдсэн төлбөрийг маргааны бүхий 97Г байрны ******* тоотын төлбөр болох талаар маргаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчаас орон сууцны үнэд нийт 27 382 000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК хүлээн авсан гэж үзнэ.

4.8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан шаардах эрхийг хэрэгжүүлэх урьдчилсан нөхцөл нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч байхаас гадна уг эд хөрөнгийг эзэмшиж буй этгээдийн эзэмшил нь хууль бус байх хоёр нөхцөлийн аль аль нь зэрэг бүрдсэн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой юм. Өөрөөр хэлбэл хариуцагч нь тухайн орон сууцыг хууль буюу гэрээгээр ийнхүү эзэмших эрхгүй гэдгийг нотолсноор шаардах эрх үүснэ.

 

4.9. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар хариуцагчийн эзэмшил хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Тэрээр орон сууцыг гэрээний дагуу эзэмшиж, зохих төлбөрийг нэхэмжлэгч хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна.

 

4.10. Нэхэмжлэгч Дөл Импекс ХХК нь ******* 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 142 дугаар Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд уг гэрээний дуусгавар болсон, эсхүл цуцлагдсан эсэх нь тодорхойгүй байна.

 

4.11. Түүнчлэн хариуцагчаас орон сууцны үнэд тодорхой төлбөр төлөгдсөн, нэхэмжлэгч хүлээн авсан энэ тохиолдолд гэрээг зохих журмын дагуу байгуулах эсэх нь талуудын зарчимд хамаарах тул шүүх энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

 

4.12. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Үйлдвэр /17042/, туул гол гудамж 97 г байрны ******* тоот хаягт байрлалтай 40,70 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч ******* холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, Үйлдвэр /17042/, туул гол гудамж 97 г байрны ******* тоот хаягт байрлалтай 40,70 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ