Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 138/ШШ2022/01095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа даргалж, шүүгч Г.Уртнасан, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “Б” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын *******-р баг *******ын ******* тоотод оршин суух, 88584398 утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ийн хүсэлттэй,

            “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 52 030 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

                        Иргэдийн төлөөлөгч Я.Зориг

                        Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Мөнхбат

                        Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Ганзориг /танхимаар/,

                                      Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ  /цахимаар/

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч ******* нь шүүхэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд 52 030 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай” хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь дээрх хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Хүсэлт гаргагч ******* нь 1972 онд төрсөн, 50 настай. ******* нь 2007 оны 7 дугаар сард Дорнод аймгийн суманд байрлах “*******” ны тооцооны төвийн байранд хулгай орж, их хэмжээний мөнгө алдагдсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан. Тухайн хэрэг гарах үед наадмын үе таарч ******* нь ах, дүү нарынхаа хамт дүүгийнхээ хуриманд очсон байсан. Гэтэл гэнэт л ийм хэрэг гарлаа гээд *******ийг дүүгийнх нь хамт баривчилж цагдан хорьсон байдаг.  Тухайн хэргээр эрүүгийн хэрэг үүсэж шалгагдаж явсаар 2013 оны 3 дугаар сард хэлэлцэгдэж тус хэрэгт тухайн ны ажилчид гэм буруутай болох нь тогтоогдож, зохих шийтгэлээ аваад хэрэг хаагдсан. *******ийн хувьд уг хэрэг дээр таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2007 оны 8 сарын 15-ны өдрөөс 2008 оны 01 сарын *******-ны өдрийг хүртэл хугацаанд хилсээр нийт 144 хоног цагдан хоригдсон ба 2008 оны 01 сарын *******-ны өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзээд хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авч гадагш явахгүй байх баталгаа аван сэжигтнээр байлгасан байдаг. Энэ хугацаанд *******ийг цагдаагийн газраас байнга дуудаж шалгаж, гэрээр нь нэгжлэг, үзлэг хийж, их хэмжээний мөнгө алдагдсан гэдэг үндэслэлээр тухайн сумын иргэд түүнийг янз бүрээр дарамталж “чи мөнгөө хаана нуучихсан юм, тийм их мөнгө авчихсан юм чинь машинаа солих хэрэгтэй биз дээ” гэх зэргээр хэлдэг байсан байгаа юм. Түүнчлэн цагдаагийн газраас хэн нь мэдэгдэхгүй энгийн хувцастай болон цагдаагийн дүрэмт хувцастай хүмүүс ирж гэрийг нь нэгжиж, эхнэрийг нь хүртэл байцааж шалгадаг байсан гэдэг. Тухайн үед ******* нь жолооч мэргэжилтэй учир танилынхаа жолооны курст цагаар хичээл заадаг байсан. Жолооны багшаар ажиллаж байх үед цалин хөлсний хамгийн доод хэмжээгээр цалинждаг байсан, өөр өндөр цалинтай ажилд орох гэхээр цагдаагийн газраас тодорхойлолт авах шаардлага тавьдаг байсан болохоор өөр ажилд орох боломжгүй байсан гэдэг. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг хязгаарласан, цалин хөлс авах эрхээ хязгаарлуулсаар өнөөдрийг хүрсэн байгаа юм. Дорнод аймгийн Прокурорын газарт удаа дараа хүсэлт гаргаснаар *******ийн хэрэг нь 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 04/02 дугаартай прокурорын “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоолоор хэрэгсэхгүй болсон бөгөөд энэхүү тогтоолыг авснаар өөрт учирсан хохирол, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэх эрх нь нээгдэж тус шүүхэд хандсан. *******ийн хувьд 2007 оны 08 сарын 15-ны өдрөөс 2008 оны 01 сарын *******-ны өдөр хүртэл нийт 4 сар 24 хоног цагдан хоригдсон мөн түүнд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан бүхий л арга хэмжээг авч байсан байдаг. Тухайн үед байцаагч нар нь орж ирээд шанаадах, зодох, дарамтлах зэргээр эрүүдэн шүүдэг байсан гэж *******  хэлдэг. Уг хэрэг шалгагдаж байх үед үйлчилж байсан Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар зүйлчилж шалгасан байдаг. Хэргийн материал нь Дорнод аймгийн Прокурорын газрын архивт хадгалагддаг боловч хэргийн материалаас шүүж үзэхээр уг хэргийг мөрдөж байсан мөрдөгч Цогтгэрэлийн танилцуулга л байдаг. Танилцуулга дээр сумын харъяат *******, Алхаабаатар нарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байна гэдгээс өөр материал байхгүй байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын архиваас цагдан хоригдсон хүний талаарх хувийн хэргээс үзэхэд ******* нь 2007 оны 08 сарын 15-ны өдрөөс 2008 оны 01 сарын *******-ны өдрийг хүртэл хугацаанд тус цагдан хорих байранд хоригдсон гэдэг нь тодорхой болж үүнээс цагдан хоригдсон хоногоо тодорхойлон тооцож гаргаж ирсэн юм. Нэхэмжлэгч нь чөлөөтэй ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, өөрийн чаддаг, мэддэгээрээ жолооны курст хамгийн бага хэмжээгээр цалинжиж, сайн дурын даатгалаар хамгийн бага хэмжээгээр 2012 оноос хойш нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөд явдаг байсан, одоо ******* нь ходоодны хавдартай биеийн байдал нь тааруу байгаа учир өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа. Сэтгэл санааны хор уршгийг мөнгөн төлбөрөөр нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй гэж Эрүүгийн хуульд заасан байдаг. Иргэний хуульд энэ талаар тусгайлсан зохицуулалт байхгүй гэж байгаа нь Иргэний хуулийн 1.2-т заасан “иргэний эрхийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах” гэх зарчимд нийцэхгүй байна гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.  Тухайн үед буюу 2007 онд *******ийн цагдан хоригдож байх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тооцоход 2007 оны 8, 9 саруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 69 000 төгрөг, 2007 оны *******,11,12 саруудад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 90 000 төгрөг, 2008 оны 1 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ *******8 000 төгрөг байсан. Эдгээрийг яг 30 хоног буюу бүтэн сараар нь нэмээд бодоход гарч байгаа. Ажлын өдрөөр тооцоход 21.5 хоног буюу энэ 426 000 төгрөг нь үнэхээр багасаж байгаа. Тухайн хүний цагдан хоригдсон хоногт нөхөн төлбөрийн хэмжээ нь ийм бага буюу *******эд хохиролтой байгаа гэдгийг дахин хэлмээр байна. *******ийн таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжилж явсаар 14 жил болсон бөгөөд 14 жилийн хугацаанд сэжигтэн, яллагдагчаар тооцогдож явсан. Энэ хугацаанд *******ийн гэр орныг нэгжих, гудамжинд явж байхад нь хаана мөнгөө нуусан, жолооны курст ажиллаж байх үед нь хүртэл ажлаас нь ирээд баривчлаад аваад явах, уг байгууллагыг нь хүртэл нэгжиж шалгах, ажил олгогчийг нь хүртэл дуудаж мэдүүлэг авч байсан юм билээ. *******ийн хувьд өнөөдрийг хүртэл сэжигтэн гэдэг нэр өөрөөс нь салахгүй явдаг гэж өөрөө хэлдэг. Дээрх хэрэгт ны ажилчид нь буруутай гэдэг нь тогтоогдсон ч орон нутагт нь энэ талаарх ямар ч мэдээлэл өгөөгүй, өөрөөр хэлбэл хүмүүст ******* нь энэ хэрэгт хамааралгүй гэдэг талаар яриа, таниулга хийгээгүй,  зөв ойлголтыг өгөөгүй байгаа юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан эрхээ нөхөн сэргээлгэх эрх нь *******ийн хувьд прокурорын 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 04/02 дугаартай “Зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол гарснаар үүссэн  гэж үзэж Эрүүгийн хуулийн 45 дугаар зүйлийн 45.2-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол нөхөн төлүүлэх үндэслэлийг заасан байна. ******* нь үндэслэлгүйгээр 144 хоног хоригдсон. Тиймээс нэхэмжлэгч нь өөрт учирсан сэтгэл санааны хохиролоо 50 000 000 төгрөгөөр үнэлсэн. Иргэний хуульд тусгайлан заасан заалт байхгүй гэдэг боловч *******ийн хувьд албан ёсны тогтоол гарсан ч өнөөдрийг хүртэл сэжигтнээр байгаа учраас үүнийг тооцож 50 000 000 төгрөг нэхэмжилсэн гэв. 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг болон бусад төлөөлөгч нарыг төлөөлж Х.Наранбаатар тайлбартаа: Юуны түрүүнд манай Цагдаагийн Ерөнхий газар, Дорнод аймгийн Цадаагийн газар гэх байгууллагууд нь Монгол Улсын Ерөнхий сайдын олгосон итгэмжлэлийн хүрээнд төрийг төлөөлж буюу Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж нөөц сангаас мөнгө олгох тухай асуудлыг хэлэлцэж байгаа гэдгийг нэн тэргүүнд хэлэх нь зүйтэй байх. Түүнээс биш цагдаагийн байгууллагын байр суурийг илэрхийлээгүй гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгчид хэлмээр байна. Нэхэмжлэгч нь бид нарт гардуулж өгсөн бичгийн нэхэмжлэлээр бол цагдан хоригдсон хугацааны нөхөн төлбөр 2 030 000 төгрөг, сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг гээд нийт 52 030 000 төгрөгийг нэхэмжилсэн. Монгол Улсын Засгийн газраас үүнийг яагаад зөвшөөрөхгүй байгаа вэ гэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт “хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” байхаар заасан байдаг. Өнөөдрийн хэрэгт цугларсан баримтаас үзэхэд цагдан хоригдсон хоногт нь бодсон 2 030 000 төгрөг нь өөрөө 2007 оны бус 2022 онд мөрдөгдөж байгаа 420 000 төгрөгөөр бодсон байнаа гэдэг тайлбарыг өгч энэ нь үндэслэлгүй юм гэж тайлбарласныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хурал дээр үүнийгээ 2007 оны хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр тооцоод нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байх шиг байна. Үүнийг гуравдагч этгээдийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байгаа.  Улсын Дээд Шүүхийн зөвлөмжид ажиллаж байсан бол хууль бус ажиллагааны улмаас иргэний аваагүй дундаж цалин хөлстэй дүйцүүлэн, ажил эрхэлдэггүй байсан бол тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 1 сарын хугацааг тооцож түүнийг 1 өдөрт шилжүүлэн бодох журмаар цагдан хоригдсон 1 хоногийн нөхөн төлбөрийг тооцож олгох учиртай гэж зөвлөсөн байдаг. ...Энэ арга хэмжээ авагдсаныг бидний зүгээс хорьсон, хориогүй, мөнгө өгсөн, өгөөгүй гэдэг зүйлээр үгүйсгэх нь өөрөө утгагүй юм. Тийм учраас нэхэмжлэгчийн өөрийнх нь 4 сар 25 хоног цагдан хоригдсон хоногт Монгол Улсын Дээд шүүхийн зөвлөмжид заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж өгөх асуудалд буюу цагдан хоригдсон хоногт ноогдох төлбөрийн хэмжээг шүүхээс хангаж шийдэхэд гуравдагч этгээдийн төлөөлөгчийн зүгээс  үгүйсгэх үндэслэл, нотлох баримт хууль зүйн нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна. Тиймээс энэ иргэний цагдан хоригдсон хоногт оногдох нөхөн төлбөрийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Дараагийн асуудал нь сэтгэл санааны хохиролтой холбоотой асуудлыг 50 000 000 төгрөгөөр үнэлсэн байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4-т “эд хөрөнгийн бус хохирол сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргана” гэж заасан байдаг бөгөөд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ. Үүгээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр яг өнөөдөр дурдаж байгаа 50 000 000 төгрөг яг энэ хэмжээ нь яагаад 50 000 000 төгрөг байх ёстой юм бэ, ямар сэтгэл санааны хохирол учирчихаад, нэхэмжлэгчид ямар хор уршиг бий болгоод, тэрийгээ сэтгэл санааны хохирол гэж нэхэмжлээд 50 000 000 төгрөгөөр үнэлээд байгаа юм бэ, өөрөөр хэлбэл юунд үндэслэж энэ мөнгийг гаргаад байгаа талаарх үндэслэж байгаа баримтаа шүүхэд ирүүлээгүй. Төлбөрийн хэмжээгээ ямар аргачлалаар тогтоосон гэдэг нь байхгүй учраас сэтгэл санааны хохирол 50 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тиймээс үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “шүүхээс нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан байдаг. Гэтэл 50 000 000 төгрөгний сэтгэл санааны хохирол нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлага нь нотлох баримтгүй байх бөгөөд сэтгэл санааны хохирлыг 2021 он хүртэл шалгагдсан энэ хэрэг нь 2013 онд хэрэгсэхгүй болчихсон байгаа учраас 50 000 000 төгрөг нэхэмжилж байгааг нотлох баримт байхгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна гэв.

            Нэхэмжлэгчээс шүүхэд бичгийн баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, эрүүгийн хэргийн танилцуулга, гэрчийн мэдүүлэг, Прокурорын хариу мэдэгдэх хуудас, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдэх хуудас, Сэжигтнээр цагдан хорихоор таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, Цагдан хорих хугацаа сунгасан тухай шүүгчийн захирамж, прокурорын тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

            Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу , , нарыг гэрчээр асуух ажиллагааг явуулсан.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч *******ийн тус шүүхэд гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд 52 030 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай” хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол гаргуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 болон 6 дахь хэсэгт заасан хугацааны дотор өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 болон 13 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилсон бөгөөд төрийн нэрийн өмнөөс оролцуулахаар прокурор томилуулж оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ “...*******ийг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар сэжигтнээр тооцон 2007 оны 8 сарын 15-наас 2008 оны 1 сарын *******-ныг хүртэл цагдан хорьсон. ...2021 оны 7 сарын 19-ний өдөр ...хэрэгсэхгүй болгосон. Энэ хугацаанд ******* нь байнгын дарамттай, ажил хөдөлмөр хийх боломжгүй, хамгийн багаар цалин авч, өөрийн хүссэн ажлаа хийж чадахгүй байсан. Энэ хугацаанд 14 жил сэжигтнээр тооцогдож гэр бүлээрээ сэтгэл санааны дарамттай байсан. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчигдсөн эрх нь сэргэж байгаа бөгөөд түүнд учирсан гэм хорын хохиролд нийт 50 000 000 төгрөгийг Монгол улсын төрөөс нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн цагдан хоригдсон хугацааны нөхөн төлбөр 2 030 000 төгрөг нийт 52 030 000 төгрөг нэхэмжилсэн. ...нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй...” гэж тайлбарлажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нараас “...Нэхэмжлэгч *******ийн цагдан хоригдсон хугацааг Улсын дээд шүүхийн зөвлөмжийн дагуу тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 21.5 өдөрт тооцож олгохыг зөвшөөрч байна. ...Харин нэхэмжлэгч нь гэмт хэрэгт шалгагдсаны улмаас түүний сэтгэл санаанд нь ямар хохирол учирчихаад, үүнийгээ ямар шалгуураар үнэлж  50 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ гэдгийг тогтоосон баримтууд нь хэрэгт байхгүй учраас сэтгэл санааны хохирлыг төрөөс гаргаж өгөх боломжгүй...” гэж нэхэмжлэгчийн хүсэлтийн талаар тайлбарласан.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

1. Дорнод аймгийн Цагдаагийн газраас 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар “Дорнод аймгийн сум дахь “*******” ны салбарт хулгай орж их хэмжээний мөнгө алдагдсан” гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, нэхэмжлэгч *******ийг 2007 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн сэжигтэнг албадан саатуулсан протоколоор албадан саатуулж сэжигтнээр байцаасан байх ба 2008 оны 1 сарын *******-ныг хүртэл хугацаанд цагдан хорьсон, мөн өдрөөс 2021 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд гадагш явахгүй байх баталгаа авах болон бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байсан байна.

2. Дээрх эрүүгийн хэргийг тус сумын төвд байрлах ******* ны Дорнод салбарын харъяа сум дахь тооцооны төвийн эрхлэгч , нярав , нягтлан бодогч , нар нь 2002-2007 оны хугацаанд 21 удаагийн үйлдлээр 74 892 380 төгрөгийн онц их хэмжээний хохирол учируулсан гэмт үйлдэлд нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны дугаар сарын 29-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор шүүдэгч , , нарыг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан хариуцлагыг тус бүрт оногдуулсан байна.

3. Дорнод аймгийн Прокурорын газрын 2021 оны 07 сарын 19-ний өдрийн 4/02 дугаартай прокурорын тогтоолд “Эрүүгийн 2070457 дугаартай нарт холбогдох хэргээс О.Алхаабаатар, ******* нар нь бүлэглэн Дорнод аймгийн сумын тооцооны төвөөс онц их хэмжээний мөнгө хулгайлсан гэх хэргийг  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тухай мэдэгджээ.

Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрх үүссэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагын ажиллагаа хууль ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэнийг хууль бусаар баривчилсан, цагдан хорьсоны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцаж арилгах, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тухай тус тус зохицуулжээ.

Иймд дээрх хуулиудад тус тус зааснаар нэхэмжлэгч *******ийг 2007 оны 8 сарын 15-ны өдрөөс эхлэн хууль бусаар сэжигтнээр татсан, мөн өдрөөс эхлэн 2008 оны 1 сарын *******-ны өдөр хүртэл 144 хоног цагдан хорьсоны улмаас түүнд учирсан хохирлыг шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

1. Нэхэмжлэгч ******* нь дээрх эрүүгийн хэрэгт нийт 144 хоног цагдан хоригдсоны нөхөн төлбөр, мөн 2021 оны 07 сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд гадагш явахгүй байх баталгаа болон бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан уг хугацаанд сэтгэл санаанд учирсан хохиролд нийт 52 030 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Нэхэмжлэгч ******* нь 2007 оны 8 сарын 15-ны өдрөөс 2008 оны 1 сарын *******-ныг хүртэл хугацаанд нийт 148 хоног цагдан хоригдсон байх бөгөөд нэхэмжлэгчийн цагдан хоригдсон 148 хоногийн нөхөн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар тооцон олгох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн цагдан хоригдсон хоногийг тухайн бүрт нь  хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон, нэг сард ногдох ажлын 21.5 хоногт хувааж нэг өдөр оногдох хэсгийг гаргаж дараах байдлаар тооцох нь зүйтэй байна. Үүнд:

- 2007 оны 8 сарын 15-ны өдрөөс 2007 оны 8 сарын 28-ны өдрийг хүртэл 14 хоног, мөн оны 8 сарын 29-ний 9 сарын 30-ны өдрийг хүртэл 33 хоног, нийт 47 хоногийг 3209 төгрөгөөр тооцож 150 823 төгрөг,

- 2007 оны ******* сарын 01-ний өдрөөс 2007 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 92 хоногийг 4186 төгрөгөөр тооцож 385 112 төгрөг,

- 2008 оны 01 сарын 01-ний өдрөөс 2008 оны 01 сарын *******-ны өдрийг хүртэл 9 хоногийг 5023 төгрөгөөр тооцож 45 207 төгрөг, бүгд нийт 581 142 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч нь эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар хууль бусаар цагдан хоригдсон, мөн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хааж шийдвэрлэх хүртэл хугацаанд сэтгэл санааны хямралд орж, сэтгэл санаагаар хохирсон гэж үзэн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд 50 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан, тус хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй учир сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр зохицуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйл, 45.4 дүгээр зүйлд ...эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан байна.

Түүнчлэн Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн дүгээр зүйлийн 1.2-д заасан ...иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд нийцэхгүй юм.

Нэхэмжлэгч нь хилсээр хэрэгт сэжиглэгдэн шалгагдснаас хойш ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, эдийн засгийн хувьд уналтанд орж зөвхөн надаар зогсохгүй гэр бүлийн бусад гишүүд хүртэл сэтгэл санааны гүн хямралд орж хүнд хэцүү байсан... тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн дээрх тайлбарыг няцаах баримт байхгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдон сэжигтнээр татагдан шалгагдаж, улмаар 14 жилийн хугацаанд сэжигтнээр тооцогдсон, 148 хоног цагдан хоригдсон, гадагш явахгүй байх баталгаа болон бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд 5 000 000 /таван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээг шийдвэрлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр зохицуулсан байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчпрокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу хууль бусаар цагдан хоригдсоны нөхөн төлбөрт 581 142 төгрөг, сэтгэл санааны хохиролд ******* 000 000 төгрөг буюу нийт ******* 581 142 /арван сая таван зуун наян нэгэн мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 448 858 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан “...тус хэргийн материал, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар зэргийг сонсож, танилцсаны үндсэн дээр иргэн ******* нь төрийн тусгай албан хаагчийн буруутай үйлдлээс үүдэн 14 жил хилс хэрэгт гүтгэгджээ. Тухайн иргэнд сэтгэл санааны хохирлоо барагдуулах нь зүйтэй. Иргэн ******* буруугүй. Сэтгэл санааны хохирлыг барагдуулах, тооцох норм байхгүй бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулах, төр барагдуулах ёстой гэж үзэж байна...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

            Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Хосбаяр, Ц.Ням-Очир нар хүрэлцэн ирээгүй бөгөөд тэдний шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай бичгээр ирүүлсэн хүсэлт, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч, бусад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хүсэлтээр тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1-д тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд ******* 581 142 /арван сая таван зуун наян нэгэн мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 41 448 858 төгрөгийг  хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч, гуравдагч этгээд нь мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Т.БАЙГАЛМАА

                                            ШҮҮГЧИД                           Г.УРТНАСАН                       

                                                                                       Г.ЖАРГАЛТУЯА

 

 

ө