Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2022/01006

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч Т.Байгалмаа, Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд явуулсан шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* оршин суух бүртгэлтэй, Улаанбаатар хот, ******* дүүргийн 2 дугаар хороо, ******* *******ы ******* тоотод түр оршин суух, ЖН7**************20375 регистрийн дугаартай, овогт ийн ын хүсэлттэй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд *******00 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Иргэдийн төлөөлөгч Н.Алдархишиг,

Нэхэмжлэгч Л.,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Урансувд /цахимаар/

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Ганзориг,

Гуравдагч этгээдийн төлөөлөгч Х.Наранбаатар, Э.Болор-Эрдэнэ

                                                                    /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхнаран.

            Шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.Хосбаяр, Ц.Ням-Очир нар хүрэлцэн ирээгүй бөгөөд тэдний шүүх хуралдаанаас чөлөөлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн бусад төлөөлөгч нарын хүсэлтээр тэдний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л. нь шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохиролд *******00 000 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийг гаргасан.

Нэхэмжлэгч нь дээрх хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие *******995 онд Дорнод аймгийн ******* суманд ээж, ах, дүү нартайгаа амьдардаг байсан жирийн нэг иргэн. ******* албанаас халагдаж ирээд түр зуур ажилгүй байсан. *******995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *******3.00 цагийн орчим тус суманд иргэн ыг ухаан алдуулан унагааж, уурын зууханд хийн шатааж, онц харгис хэрцгий аргаар санаатай алсан гэмт хэрэг гарсан. Энэ гэмт хэрэгт намайг сэжиглэн шалгасан. Би *******995 оны 02 дугаар сард уурын зуухнаас 2 шуудай нүүрс авч гэр лүүгээ хариад байж байтал удаагүй 2 цагийн дараа цагдаа ирээд, намайг захиргаан дээр аваачиж байцаасан. Тэнд 3 хонуулаад аймаг руу авч явсан. Аймагт 2, 3 хоног гадуур байцааж байгаад мөрдөнд хийсэн. Намайг *******995 оны 03 дугаар сараас эхлэн сэжигтнээр цагдан хорьсон. Мөрдөнд 7, 8 хонуулаад гаргасан. Ер нь л мөрдөнд оруулж, гаргаад л байсан. “Чи мэдэх ёстой, чи харсан байх ёстой. Чи нуун дарагдуулж байна. Үгүй бол чи өөрөө оролцсон байх ёстой” гэж намайг байнгын тулгаж байцааж байсан. Тэгээд Улаанбаатар хотоос Дулаанжаргал хурандаа 4 хүнтэй ирсэн. Тэр хүмүүс намайг өдөржин Цагдаагийн газар дээр байцааж байгаад, буудал руугаа авч явж хонон өнжин байцаасан. Намайг өөр өрөөнд оруулаад бал цаас өгч “заавал тодорхой зүйл бич. Чамд мэдэх зүйл байгаа” гэж хүчирхийлж цоожилсон. Надад мэдэх зүйл байхгүй гэдгээ хэлээд юм бичээгүй байсан. Тэгэхэд намайг гар, хөлийн булчин руу минь хөдөлгөөнгүй болтол зодсон. Гар, хөлийг минь мушгиж дарамталж байсан. Ийм байдлаар тэндээ цоожилж хонуулаад өглөө нь Цагдаагийн газарт аваачиж мөрдөнд хийчихээд Орос руу явсан. Орос руу яваад 5, 6 хоноод ирсэн. Тэр хооронд миний байсан камерт 3 хүн оруулсан. Тэр 3-н хүн хүртэл “чамайг авч явна гэж байна лээ. Мэддэг зүйл байгаа бол хэлсэн нь дээр. Хэлэхгүй бол чамайг ганц худагт аваачаад хорьчихвол хэцүү шүү” гэх мэт дарамт шахалт маш их байсан. Мөрдөнгийн цагдаа нар ч мөн “алуурчин минь тэг, ингэ” гэж байнгын шээсний хувин зөөлгөж байсан. Аймагт гадуур байцаагдаж байхдаа айлын пинд байдаг байсан. Хүдэрчулуун хурандаа оройн 9, *******0 цагийн үед гэр лүүгээ харьдаг. Тэр хүртлээ намайг байлгаж янз бүрийн ажилд зарна, оргосон хүн бариулах гэж шөнө дагуулж явдаг, коридорт буруу харуулаад зогсоочихдог байсан. Өдөр хоол унданд явна гэж байхгүй. Нэг талх халааслаад өдөржин цагдаа дээр байдаг байсан. Мөрдөнд орох болгондоо хувцсаа булаалгаж, бөөстэй хувцастай гарч ирдэг байсан. Орой нь хаана очиж унтах билээ гээд бас нэг асуудал. Манай ар гэрийнхэн үхэр зараад хувцас хунар, хоол хүнс гээд ойр зуурын юм дөхүүлж, мөнгө төгрөг зарлагадаж л байсан. Улаанбаатар хот руу авч явахын өмнө сахилгад 3 хоног байлгаж, өглөө эрт ачилгын хүмүүстэй хооронд нь гавлаад авч явсан. Хоол ундгүй өдөржин яваад маргааш өдөр нь хотод очиж байсан. Улаанбаатар хот руу аваачиж ******* дүүргийн цагдаагийн газарт 3 хоног хорьсон. Би Улаанбаатар хотод нэг сар болсон. Энэ хугацаанд мөн л аймагт байдаг шиг цагдаа дээр өглөө очоод орой хүртэл байдаг байсан. Манай эгч болон хамт явсан , гийн аав гэх мэт ар гэрийнхэн араас хотод очиж байсан. Сэтгэл санааны маш их дарамтад орж байсан. Мөн эд хөрөнгө, зардал гаргасан. Гэмт хэрэг үйлдсэн хүн илэрч гэм буруутай нь тогтоогдсон тухай би саяхан мэдсэн ба үүнээс хойш байдал гайгүй болсон хэдий ч тухайн үеийн айдас дарамт сэтгэлд минь хургаж хэцүү байдаг. Гэмт хэрэгт шалгагдаж байхад сум орон нутгийн иргэд хүн алсан гэнэ, шалгагдаж байгаа гэж цуу яриа тараад би сумандаа очихоос ч айдаг болсон. Ид сайхан 24 насандаа гэмт хэрэгт шалгагдаад би хүнтэй гэрлэж ч чадаагүй. Нэг ёсондоо энэ хэрэгт шалгагдан бүх л насаараа золиос болж хохирсон. Одоо би нутагтаа амьдардаггүй. Улаанбаатар хот, Дорнод аймагт айл амьтны хаяа бараадаж, тус дэм болж явдаг. Миний хувьд өөрийн гэсэн гэр оронгүй, ажилд ч орж чадаагүй. Тиймээс би *******995 оны 02 дугаар сарын 06-ны өдөр иргэн ыг алсан хэрэгт шалгагдан бүхий л насаараа хохирч яваа тул хууль бусаар хоригдсон, шалгагдсан, эрхээ хязгаарлуулж байсан болохоо тогтоолгож, намайг үндэслэлгүй сэжиглэн шалгаж, хорьж байсан үйлдэлтэй холбогдуулан өөрт учирсан сэтгэл санааны хохирлыг *******00 000 000 төгрөгөөр үнэлэн төрөөс нэхэмжилж байна. Би 2******* хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон 2******* хоногийн нөхөн төлбөр *******00 000 000 төгрөгт багтаж байгаа бөгөөд мөнгөн дүнг нарийн тооцож гаргаагүй гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийг болон бусад төлөөлөгч нарыг төлөөлж Х.Наранбаатар тайлбартаа: Гуравдагч этгээдийн төлөөлөгч нарын хувьд нэг санал, байр суурьтай байгаа учир миний бие төлөөлөөд тайлбар хэлье. Сая нэхэмжлэгч *******995 онд болсон үйл явдлын талаар ярьж байна. Энэ гэмт хэргийг Монголын цагдаа нар илрүүлж, энэ хэрэгт холбогдолгүй болсон. Тухайн үед болсон үйл явдал, хэргийг мөрдөн шалгах ажиллагаатай холбоотойгоор миний сэтгэл санаанд хохирол учирсан, энэ хохиролд *******00 000 000 төгрөг нэхэмжилж байгаа гэж байна. Өнөөдөр нэхэмжлэгчид сэтгэл санааны ямар хохирол учирсан юм бэ, үүнийг *******00 000 000 төгрөгөөр үнэлэх нь үндэслэлтэй юм уу гэдэг асуудлаар шүүх хуралдаан хийгдэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй байхаар заасан. Тиймээс нэхэмжлэгчийн хувьд “миний сэтгэл санаанд ийм ийм хохирол учирсан, энэ хохирлоо би ийм ийм баримтуудад үндэслээд нэхэмжилж байна” гэх байдлаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. Энэхүү нотлох үүргээ нэхэмжлэгч нь хэрэгжүүлээгүй байна гэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн зүгээс үзэж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн *******-д “эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана” гэж заасан. Иргэний журмаар нэхэмжилж байгаа нь зөв боловч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан. Хуульд заасан тохиолдолд гэж заасан байгаа нь мөн л Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуультайгаа холбогдож байгаа. Өнөөдөр сэтгэл санаанд нь ямар хохирол учирчихаад, үүнийгээ ямар шалгуураар үнэлээд *******00 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ гэдгийг тогтоосон баримтууд нь байхгүй байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хохирлын хэмжээг тодорхойлсон баримт нь байхгүй, зүгээр л *******00 000 000 төгрөг гээд биччихсэн. Хэргийн материалд нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт нь авагдаагүй байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************5 дугаар зүйлийн **************5.2.******* заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хоёрдугаарт, өнөөдөр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг төлөөлж Цагдаагийн газрын албан хаагчид оролцож байгаа хэдий ч цагдаагийн албан хаагч гэдгээр биш гуравдагч этгээдийн буюу Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгч гэдэг байр сууринаас энэ асуудалд хандаж байгаа шүү гэдгээ хэлье. Нэхэмжилж буй энэ мөнгө нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гардаг. Энэ сан нь та бидний буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс бүрддэг. Нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдож, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн тохиолдолд энэ нөөц сангаас олгогддог. Өнөөдрийн хэргийн хувьд энэ *******00 000 000 төгрөгийг юунд үндэслэж гаргасан, сэтгэл санаанд ийм хэмжээний хохирол учирсан гэдгээ нотолж чадаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Алдархишиг бичгээр гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгч нь тухайн гэмт хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас сэтгэл санааны байдал нь хүнд байсан, мөн 23 жилийн турш сэжигтнээр тооцогдож байсан байх тул сэтгэл санааны хохирлыг төр барагдуулах ёстой гэж үзэж байна гэв.

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгийн баримтаар иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн ******* сумын Дэлгэр багийн Засаг даргын гаргасан 2022 оны 02 сарын *******8-ны өдрийн №27 дугаартай Ам бүлийн тодорхойлолт эх хувиар, Дорнод аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архиваас “хуулбар үнэн” болохыг баталсан Сум дундын *******0 дугаар шүүхийн 20*******4 оны 6 сарын **************-ний өдрийн *******24 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Шүүхийн зүгээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрүүгийн хэргийн төв архиваас Эрүүгийн 507*******07 дугаартай Ө.Ганзоригт холбогдох хэргээс Л.т холбогдох баримтууд буюу эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, Л.ын сэжигтэнг албадан саатуулсан протокол, сэжигтнээр байцаасан протоколууд, гадагш явахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, гэрчээр байцаасан тэмдэглэл, мөрдөн байцаах ажиллагааг сунгасан тухай тогтоолууд, Дорнод аймгийн Прокурорын газрын 20*******8.*******0.03-ны өдрийн №5/0******* дугаартай Шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийн ажиллагаа үүсгэх тухай Прокурорын тогтоол, 20*******8.*******0.*******0-ны өдрийн №5/*******4******* дугаартай Хэрэг шийдвэрлэсэн талаар хариу мэдэгдэх хуудас зэрэг баримтуудыг ирүүлэх ажиллагааг, мөн Д.Мөнх-Амьдрал, Т.Наранцэцэг нарыг гэрчээр асуух ажиллагааг тус тус явуулсан.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс шүүхэд бичгийн баримт гаргаж өгөөгүй болно.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.ын тус шүүхэд гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд *******00 000 000 төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулах тухай хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Л. нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учруулсан хохирол гаргуулах тухай хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн *******-д заасны дагуу мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 болон 6-д заасан хугацааны дотор өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.3 болон *******3 дугаар бүлэгт заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх хэрэг маргаанд харъяалагдах бөгөөд Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас дээрх хохирлыг гаргуулахаар нэхэмжлэгч хүсэлт гаргасан байх тул шүүх Монгол Улсын Засгийн газрын эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болно.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Монгол Улсын Засгийн газраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилсон бөгөөд төрийн нэрийн өмнөөс оролцуулахаар прокурор томилуулж оролцуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно.

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлээ “...Дорнод аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газраас нэхэмжлэгч Л.ыг *******995 оны 3 сарын 06-ны өдөр тухайн үеийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн *******-т заасан гэмт хэрэг буюу хүн амины хэрэгт холбогдуулан сэжигтнээр албадан саатуулж, улмаар 3 хоног, 7 хоног гэх мэтээр цагдан хорих, баривчлах тогтоол гаргалгүйгээр нийт 2******* хоног цагдан хорьсон. *******995 оны 02 сард Дорнод аймгийн ******* сумын төвд уурын зууханд хүн шатааж алсан гэмт хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт холбогдуулан шалгасан. Энэ хэрэг бүхэл бүтэн  *******9 жилийн хугацаанд олон хүнийг хорьж, байцааж шалгасны эцэст Ө.Ганзориг гэгч этгээд гэмт хэрэг үйлдсэн нь илэрсэн. Гэвч нэхэмжлэгч Л.т холбогдох үйлдлийг 20*******8 оны *******0 сард хэрэгсэхгүй болгож таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосон тухай мэдэгдсэн. ...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу зөрчигдсөн эрх нь сэргэж байгаа бөгөөд түүнд учирсан гэм хорын хохиролд нийт *******00 000 000 төгрөгийг Монгол улсын төрөөс нэхэмжилж байна. Нэхэмжлэгчийн 2******* хоног цагдан хоригдсоны нөхөн төлбөр *******00 000 000 төгрөг багтсан. ...нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй...” гэж тайлбарлажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нараас “...нэхэмжлэгч нь гэмт хэрэгт шалгагдсаны улмаас түүний сэтгэл санаанд нь ямар хохирол учирчихаад, үүнийгээ ямар шалгуураар үнэлээд *******00 000 000 төгрөг нэхэмжлээд байгаа юм бэ гэдгийг тогтоосон баримтууд нь байхгүй байгаа учраас сэтгэл санааны хохирлыг төрөөс гаргаж өгөх боломжгүй...” гэж нэхэмжлэгчийн хүсэлтийн талаар тайлбарласан.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

*******. Дорнод аймгийн Цагдаагийн газраас *******986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар “*******995 оны 02 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын төвд уурын зуухнаас шатсан хүний цогцос олдсон” гэх гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, нэхэмжлэгч Л.ыг *******995 оны 3 сарын 06-ны өдрөөс эхлэн сэжигтэнг албадан саатуулсан протоколоор албадан саатуулж сэжигтнээр байцаасан байх ба мөн оны 3 сарын 09-ний өдрийг хүртэл 3 хоног цагдан хорьсон,  мөн *******995 оны сарын 04-ний өдрөөс 20*******8 оны *******0 сарын *******0-ны өдрийг хүртэл гадагшаа явахгүй байх баталгаа авах болон бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

2. Дээрх эрүүгийн хэргийг Ө.Ганзориг гэгч үйлдсэн нь илэрснээр 507*******07 дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дахин явуулж, Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20*******5 оны 07 дугаар сарын 2*******-ний өдрийн *******37 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ө.Ганзоригийг хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

3. Дорнод аймгийн Прокурорын газрын  20*******8  оны  *******0 сарын *******0-ны өдрийн 5/*******4******* дугаартай хариу мэдэгдэх хуудсаар Ө.Ганзоригт холбогдох хэргээс Л. нь бусадтай бүлэглэн *******995 оны 0сарын 06-ны өдрийн *******3 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын төвд байрлах уурын зуухны байшинд тус сумын иргэн той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар түүний хоолойг нь боож алаад уурын зууханд хийж шатаасан гэх хэргийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн ******* дэх хэсгийн *******.*******-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Л.т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тухай мэдэгджээ.

Энэ үеэс эхлэн нэхэмжлэгч Л.ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 45.******* дүгээр зүйлийн *******, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******, 2.******* тус тус зааснаар хууль зөрчсөн ажиллагааны улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нөхөн төлүүлэх, сэтгэл санааны үр дагавраа арилгуулах эрх үүссэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн *******4-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэж заасан бөгөөд нотлогдоогүй бол гэм буруугүйд тооцогдох зарчмын агуулгаар эрүүгийн гэмт хэрэгт шалгах эрх бүхий албан тушаалтан, байгууллагын ажиллагаа хууль ёсоор явагдсан хэдий ч эцэст нь тухайн этгээд гэм буруутай болох нь тогтоогдоогүй нөхцөлд дээрх ажиллагааны эрх зүйн үр дагаврыг төр хариуцах үүрэгтэй болдог.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн *******-д зааснаар иргэнийг хууль бусаар баривчилсан, цагдан хорьсоны улмаас иргэнд учирсан хохирлыг төр хариуцаж арилгах, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгах тухай тус тус зохицуулжээ.

Иймд дээрх хуулиудад зааснаар нэхэмжлэгч Л.ын *******995 оны 3 сарын 06-ны өдрөөс эхлэн хууль бусаар сэжигтэнээр татсан, мөн өдрөөс эхлэн *******995 оны 3 сарын 09-ний өдрийг хүртэл 3 хоног цагдан хорьсоны улмаас түүнд учирсан хохирлыг шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгах үүрэгтэй байна.

*******. Нэхэмжлэгч Л. нь дээрх эрүүгийн хэрэгт нийт 2******* хоног цагдан хоригдсон, уг хоногийн нөхөн төлбөр сэтгэл санаанд учирсан хохиролд нэхэмжилсэн *******00 000 000 төгрөгт багтсан гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

Гэвч хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тэрээр *******995 оны 3 сарын 06-ны өдрөөс эхлэн 3 сарын 09-ний өдрийг хүртэл 3 хоног цагдан хоригдсон болох нь тогтоогдож байх боловч илүү *******8 хоног цагдан хоригдсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд нэхэмжлэгчийн цагдан хоригдсон 3 хоногийн нөхөн төлбөрийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сарын хугацааг тооцож, үүнийг нэг өдөрт шилжүүлэн бодох журмаар тооцон олгох нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн *******995 оны 3 сарын 06-ны өдрөөс *******995 оны 3 сарын 09-ний хүртэл хугацаанд сэжигтнээр цагдан хоригдсон 3 хоногийг тухайн үед буюу *******995 оны 0******* сарын 0*******-ний өдрөөс *******998 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 9 600 төгрөгөөр тооцон, нэг сард ногдох ажлын 2*******.5 хоногт хуваахад нэг хоногт 447 төгрөг ногдож байгаа ба  ******* 34*******/3*447/ төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч нь эрүүгийн онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж, улмаар хууль бусаар цагдан хоригдсон, мөн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон хааж шийдвэрлэх хүртэл хугацаанд сэтгэл санааны хямралд орж, сэтгэл санаагаар хохирсон гэж үзэн сэтгэл санаанд учирсан гэм хорын хохиролд *******00 000 000 төгрөгийг нэхэмжилжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч нар нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан, тус хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй учир сэтгэл санааны хохирлыг гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж тайлбарладаг.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр зохицуулсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.******* дүгээр зүйл, 45.4 дүгээр зүйлд ...эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргах эрхтэй талаар заасан байна.

Түүнчлэн Иргэний хуульд тусгайлсан зохицуулалт байхгүй гэсэн үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн ******* дүгээр зүйлийн *******.2-д заасан ...иргэний эрх үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд нийцэхгүй юм.

Нэхэмжлэгч нь ...энэ хэргээс болж нутаг орныхон дунд гэмт хэрэгтэн нэр зүүсний улмаас аргагүйн эрхэнд олон жил амьдарсан нутгаа сольсон, цагдан хоригдож байх хугацаандаа зодуулж дарамтлуулж эрүүл мэндээр хохирч улмаар ажил хийх чадваргүй болсон, ид 20 хэдэн насандаа гэмт хэрэгтэн гэж дуудуулсны улмаас гэр бүл зохиож чадаагүй... тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Л.ын дээрх тайлбарыг няцаах баримт байхгүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 86.*******-д заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдон сэжигтэнээр татагдан шалгагдаж, улмаар 23 жилийн хугацаанд сэжигтэнээр тооцогдсон, 3 хоног цагдан хоригдсон, *******995 оны сарын 04-ний өдрөөс 20*******8 оны *******0 сарын *******0-ны өдрийг хүртэл 23 жил гадагш явахгүй байх баталгаа авах болон бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээтэй байсан зэргийг харгалзан сэтгэл санааны хохиролд *******0 000 000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.т олгох нь зүйтэй гэж үзлээ.

20*******9 оны ************** дүгээр сарын *******3-ны өдөр батлагдан одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******-т зааснаар тухайн жилийн төсөвт урьдчилан тооцож, төлөвлөн тусгах боломжгүй, хойшлуулшгүй цаг үеийн шинжтэй арга хэмжээг шийдвэрлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхээр зохицуулсан байна.

Иймд дээрх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчпрокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан хохирол буюу хууль бусаар цагдан хоригдсоны нөхөн төлбөрт ******* 34******* төгрөг, сэтгэл санааны хохиролд  *******0 000 000 төгрөг буюу нийт *******0 00******* 34******* /арван сая нэг мянга гурван зуун дөчин нэгэн/ төгрөгийг Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч Л.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 89 998 659 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэгч нь тухайн гэмт хэрэгт хууль бусаар шалгагдсаны улмаас сэтгэл санааны байдал нь хүнд байсан, мөн 23 жилийн турш сэжигтнээр тооцогдож байсан байх тул сэтгэл санааны хохирлыг тооцон төр барагдуулах ёстой гэж үзэж байна гэх дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.*******.3, **************5 дугаар зүйлийн **************5.2.2, **************6, **************8, *******34 дүгээр зүйлийн *******34.*******-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

*******. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.*******, 230.2, 497 дугаар зүйлийн 497.*******, 498 дугаар зүйлийн 498.4, 5************** дүгээр зүйлийн 5**************.*******-д тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтны хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохиролд *******0 00******* 34******* /арван сая нэг мянга гурван зуун дөчин нэгэн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 89 998 659 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 9, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4******* дүгээр зүйлийн 4*******.*******.9 зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.2, **************9.4-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш *******4 хоногийн хугацаа өнгөрмөгц *******4 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******20 дугаар зүйлийн *******20.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн **************9 дүгээр зүйлийн **************9.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн хуулийн **************9.4 дэх хэсэгт заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.УРТНАСАН                       

                                            ШҮҮГЧИД                          Т.БАЙГАЛМАА

                                                                                       Г.ЖАРГАЛТУЯА