Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 389

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Бадрал,  

иргэдийн төлөөлөгч Д.Хулан, 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа, өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг,

шүүгдэгч Х.О, өмгөөлөгч Н.Болормаа,

гэрч З.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2017 2503 1012 дугаартай хэргийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

         Монгол улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ АТИБУС ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаан 9 дүгээр гудамж 480 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

        - 1992 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Улаанбаатар хотын эрүүгийн хэргийн шүүхийн дугаар 26 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар,

  • 2000 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн дугаар 295 таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,
  • 2004 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Сүхбаатар дүүргийн шүүхийн дугаар 31 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1, 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар  тус тус шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Боржгон овогт Х.О………………………../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Онь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Түвшин-Ундраа" зочид буудлын үүдний хэсэгт Н.Болдбаатарыг цохиж түүний биед дагзны хуйханд шарх, дагзны хуйханд цус хуралт, суурь яс, дагзны нийлмэл хугарал, зүүн талын бөмбөлгийн чамархай хэсэг бага тархины хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус хурвалт тархины эдийн няцрал гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Омэдүүлэхдээ: “2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн үед би хүнсний зүйл аваад тортой зүйлээ барьчихсан Хайлаастын зам өгсөөд явж байтал нэг жижиг тэрэг ирээд хажууд зогссон. Тэгтэл тэр жижиг тэргэний цонхоор талийгаач намайг дуудаж машинд суулгасан. Би тэр машинтай гэрийн үүдэнд буусан. Талийгаачийг би гэрт орох уу гэж асуутал орохгүй би хүнтэй явна гэж хэлсэн. Гэртээ хоол хийх гээд байж байтал талийгаач над руу утсаар яриад хүрээд ир гэж хэлсэн. Би тэгэхээр нь завгүй байна гэж хэлсэн. Тэгтэл талийгаач дахин утсаар залгаж дуудаад хүрээд ир чи юундаа сүржигнээд байгаа юм бэ гэж хэлсэн. Талийгаач над руу 3 дахь удаагаа утсаар залгаад хүрээд ир гэхээр нь би талийгаач дээр очсон. Талийгаач дээр ороход 0.75 литрийн архи задлаад дуусах гэж байсан, тэр архинаас надад хундаглаж өгсөн. Талийгаач надад одоо ганц шил архи уумаар байна гэхээр нь би өөрт байсан 10.000 төгрөг өгөөд би өөрөө архиндаа яваарай гэж хэлсэн. Талийгаач миний өгсөн 10.000 төгрөгөөр 0.5 литрийн архи авчирсан. Тэгээд талийгаачтай хамт байсан Болормаа гэдэг хүүхэн босч ирээд авчирсан архинаас нэг хундага архи уугаад унтаад өгсөн. Талийгаач бид хоёр тэр архийг хувааж ууж байгаад би талийгаачид маргааш өглөө ажилтай учраас хэтрүүлж ууж болохгүй амарлаа гэж хэлсэн. Тэгтэл талийгаач одоо нэг шил архи ууна гээд намайг бариад авахаар нь орон дээр дарж хэвтүүлээд гараад явсан. Тэгтэл талийгаач миний араас дагаж гарч ирээд намайг 2 давхарын шатан дээр бариад авсан. Намайг шатаар уруудаж байхад 3 давхарын шатанд дээр буудлын үйлчлэгчтэй таарсан. Талийгаач намайг бариад авахаар нь чи ямар ядаргаатай юм бэ гэж хэлээд түлхээд цаашаа 1 давхарын үүдэнд очтол талийгаач араас хүрч ирээд миний хоёр гарыг хумиад тэврээд авахаар нь тавиулаад баруун гараараа талийгаачийг нэг удаа алгадаад цаашаа явсан. Би тэгээд гэртээ харьсан удалгүй 30 минутын дараа 2 цагдаа ирээд намайг авч явсан. Талийгаачийг тэр дороо өнгөрсөн гэж мэдээгүй, цагдаагийн хэлтэс дээр очиж мэдсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа мэдүүлэхдээ: “Миний дүү 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт ирээд усанд ороод хувцсаа угаагаад явсан. Тэгээд 22-ны өдөр намайг ажил дээр байж байхад дүү Сийлэгмаа над руу утасдаад талийгаачийн тухай хүмүүс яриад байна гэж надад хэлсэн. Сийлэгмаа цагдаа дээр очиж уулзахад 18 цагийн үед талийгаачийг бусдын гарт алагдсан байна гэж мэдсэн. Би шүүгдэгчид маш их гомдолтой байна миний дүү шүүгдэгчийг тэвэрч авсаны төлөө амь насыг нь хохироосонд гомдож байна. Шүүгдэгчээс 8 сая гаруй төгрөг нэхэмжилсэн шүүгдэгч 1.600.000 төгрөг төлсөн. Миний дүү хааяа архи уудаг, илүү дутуу зан байхгүй, агсан согтуу тавьдаггүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж хохирлыг барагдуулж өгнө үү” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.Цолмон мэдүүлэхдээ: “Би тухайн зочид буудалд зохион байгуулагч хийдэг байсан. Буудалд талийгаач, шүүгдэгч нар хэрүүл маргаан хийгээгүй. Буудлын шатанд дээр талийгаач, шүүгдэгчтэй таарсан. Талийгаач надаар гар утсаа цэнэглүүлж байсан” гэв.

Гэрч З.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “… тэгээд ойролцоогоор 18 цаг өнгөрч байхад тэд нар дээр нэг танихгүй залуу ирсэн юм Тэгээд тэд нар өрөөндөө сууж байгаад 19 цаг 50 минутын үед хоёр залуу нь гарсан юм. Сүүлийн залуу ирэхээс өмнө танихгүй хүүхэн гараад явчихсан юм. Тэр хүүхэн хэдэн цагийн үед гарсныг анзаарч сайн хараагүй юм. Сүүлийн залуу ирэх үед Болороо зас таних залуутай 2 уулаа байсан. тэдний өрөөний урдуур явсан чинь Болороо орон дээр унтаж байсан нөгөө 2 залуу гарч байсан. зүс таних залуу нь доошоо бууж байхад утас цэнэглээд байж байгаач буцаж орж ирнэ гэж хэлсэн юм. Би тэр хоёр залуутай давхрын шатан дээр таарсан тэгээд 3 давхарт гарч ирээд утсыг нь цэнэглээп байж байхад манай нийтийн байрны нэг өрөөг түрээсэлдэг Мядагмаа эгч доор үүдэнд хүн цусанд хутгалсан хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд би буугаад очиход зүсийг нь харж чадахгүй дээшээ гүйж гарч цагдаа дуудсан юм. Тэр үед Болороо 303 тоот өрөөг авсан байсан. өрөөний хаалга нь дэлгээтэй байсан тэр хүмүүсийн яриа нь сонсогдож байсан. тухайн үед тэд нар хоорондоо муудалцсан, зодолдсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-32-33х/,

 

               Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дугаар 1073 шинжээчийн дүгнэлтэд:

               “1. Н.Болдбаатарын биед дагзны хуйханд няцарсан шарх, дагзны хуйханд хуралт, суурь яс, дагз ёсны нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, унах, мөргөгдөх үед үүсэх боломжтой.

               3. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц  дутагдалд орж нас баржээ.

               4. Талийгаач нь ABO системээр O (I) бүлгийн цустай байна.

               5. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.

               6. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

               7. Талийгаач нь 2017.05.23-ны өдрийн 01.20 цагийн байдлаар нас бараад 4-6 цаг болсон байжээ /хх-51-52х/,

 

              Шүүх сэтгэц эмгэг судлалын 569 тоот дүгнэлтэд:

              “1. Х.Онь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

              2. Х.Онь сэтгэцийн хувьд эрүүл байна.

              3. Х.Онь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт мэдээлэл байхгүй байна.

              4. Х.Онь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх-59-60х/,      

              Яллагдагч Х.Очирпүрэвийн мөрдөн байцаалтад өгсөн: “...тэгээд бид 2 өрөөнд нь ороод архиа задлаад Болдоотой анх явж байсан Болороо гэдэг хүүхэн 1 хундага архи уусан үлдсэн архийг Болдоо бид 2 хувааж уугаад архи дуусан би маргааш ажилтай гэрлүүгээ явж амарлаа гэж Болдоод хэлсэн чинь намайг хориод явуулахгүй байхаар нь түүнийг орон дээр нь хэвтүүлчихээд өрөөнөөс нь гарсан чинь миний араас гүйгээд гараад ирэхээр нь түүнээс зугтаагаад доошоо 2 давхарлуу гүйсэн чинь араас ирээд бариад авхаар нь би маргааш ажилтай ш дээ чи нийтийн тээвэр ойлгоно биздээ гэж учирлаад хэлсэн чинь ойлгохгүй байхаар нь түлхчихээд доошоо нэг давхарлуу гүйсэн чинь Болдоо араас гүйж ирээд үүдний таамбарт миний араас бариад авахаар нь чи яах гээд байгаа юм бэ ямар ядаргаатай пизда вэ гэж хэлээд Болдоогийн нүүрэн тус газарт нь нэг удаа цохьчихоод л эргэж харахгүй яваад өгсөн би Болдоог надад цохиулаад ямар байдалтай унасныг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-114-119х/,

             

              Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-13, 16-17х/,

             

              Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20х/,

             

              Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-145, 240х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-226-231х/,

             

           Хохирлын баримтууд /хх-149-220х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Х.Онь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших "Түвшин-Ундраа" зочид буудлын үүдний хэсэгт Н.Болдбаатарыг цохиж түүний биед дагзны хуйханд шарх, дагзны хуйханд цус хуралт, суурь яс, дагзны нийлмэл хугарал, зүүн талын бөмбөлгийн чамархай хэсэг бага тархины хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус хурвалт тархины эдийн няцрал гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

шүүгдэгч Х.Очирпүрэвийн өгсөн: “… Тэгтэл талийгаач миний араас дагаж гарч ирээд намайг 2 давхарын шатан дээр бариад авсан. Намайг шатаар уруудаж байхад 3 давхарын шатанд дээр буудлын үйлчлэгчтэй таарсан. Талийгаач намайг бариад авахаар нь чи ямар ядаргаатай юм бэ гэж хэлээд түлхээд цаашаа 1 давхарын үүдэнд очтол талийгаач араас хүрч ирээд миний хоёр гарыг хумиад тэврээд авахаар нь тавиулаад баруун гараараа талийгаачийг нэг удаа алгадаад цаашаа явсан. Би тэгээд гэртээ харьсан удалгүй 30 минутын дараа 2 цагдаа ирээд намайг авч явсан. Талийгаачийг тэр дороо өнгөрсөн гэж мэдээгүй, цагдаагийн хэлтэс дээр очиж мэдсэн” гэх мэдүүлэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаагийн өгсөн: “Миний дүү 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр манай гэрт ирээд усанд ороод хувцсаа угаагаад явсан. Тэгээд 22-ны өдөр намайг ажил дээр байж байхад дүү Сийлэгмаа над руу утасдаад талийгаачийн тухай хүмүүс яриад байна гэж надад хэлсэн. Сийлэгмаа цагдаа дээр очиж уулзахад 18 цагийн үед талийгаачийг бусдын гарт алагдсан байна гэж мэдсэн. Би шүүгдэгчид маш их гомдолтой байна миний дүү шүүгдэгчийг тэвэрч авсаны төлөө амь насыг нь хохироосонд гомдож байна. Шүүгдэгчээс 8 сая гаруй төгрөг нэхэмжилсэн шүүгдэгч 1.600.000 төгрөг төлсөн. Миний дүү хааяа архи уудаг, илүү дутуу зан байхгүй, агсан согтуу тавьдаггүй. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж хохирлыг барагдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Гэрч З.Цолмонгийн өгсөн: “Би тухайн зочид буудалд зохион байгуулагч хийдэг байсан. Буудалд талийгаач, шүүгдэгч нар хэрүүл маргаан хийгээгүй. Буудлын шатанд дээр талийгаач, шүүгдэгчтэй таарсан. Талийгаач надаар гар утсаа цэнэглүүлж байсан” гэх мэдүүлэг,

Гэрч З.Цолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: “… тэгээд ойролцоогоор 18 цаг өнгөрч байхад тэд нар дээр нэг танихгүй залуу ирсэн юм. Тэгээд тэд нар өрөөндөө сууж байгаад 19 цаг 50 минутын үед хоёр залуу нь гарсан юм. Сүүлийн залуу ирэхээс өмнө танихгүй хүүхэн гараад явчихсан юм. Тэр хүүхэн хэдэн цагийн үед гарсныг анзаарч сайн хараагүй юм. Сүүлийн залуу ирэх үед Болороо зас таних залуутай 2 уулаа байсан. тэдний өрөөний урдуур явсан чинь Болороо орон дээр унтаж байсан нөгөө 2 залуу гарч байсан. Зүс таних залуу нь доошоо бууж байхад утас цэнэглээд байж байгаач буцаж орж ирнэ гэж хэлсэн юм. Би тэр хоёр залуутай давхрын шатан дээр таарсан. Тэгээд 3 давхарт гарч ирээд утсыг нь цэнэглээд байж байхад манай нийтийн байрны нэг өрөөг түрээсэлдэг Мядагмаа эгч доор үүдэнд хүн цусанд хутгалсан хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд би буугаад очиход зүсийг нь харж чадахгүй дээшээ гүйж гарч цагдаа дуудсан юм. Тэр үед Болороо 303 тоот өрөөг авсан байсан. өрөөний хаалга нь дэлгээтэй байсан тэр хүмүүсийн яриа нь сонсогдож байсан. тухайн үед тэд нар хоорондоо муудалцсан, зодолдсон зүйл болоогүй...” гэх мэдүүлэг /хх-32-33х/ болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дугаар 1073 шинжээчийн дүгнэлтэд: “1.Н.Болдбаатарын биед дагзны хуйханд няцарсан шарх, дагзны хуйханд хуралт, суурь яс, дагз ёсны нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн чамархай хэсэг, бага тархины хэсгийн зөөлөн бүрхүүлийн цус харвалт тархины эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал цохигдох, унах, мөргөгдөх үед үүсэх боломжтой. 3. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц  дутагдалд орж нас баржээ. 4. Талийгаач нь ABO системээр O (I) бүлгийн цустай байна. 5. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 6. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 7. Талийгаач нь 2017.05.23-ны өдрийн 01.20 цагийн байдлаар нас бараад 4-6 цаг болсон байжээ /хх-51-52х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 569 тоот дүгнэлт /хх-59-60х/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-5-13, 16-17х/, Цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-18-20х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-145, 240х/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-226-231х/, Хохирлын баримтууд /хх-149-220х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Х.Очирпүрэвийг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэн түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Болормаа нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 8.220.806 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Х.Онь 1.600.000 төгрөгийг төлсөн ба үлдэх нь 6.620.806 төгрөгийг гаргуулан олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдав.