Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

иргэдийн төлөөлөгч Ч.Чулуунбат,

улсын яллагч Х.Н,

хохирогч Ш.Т, Ш.Н,  тэдгээрийн өмгөөлөгч Б.Тэнгис,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.А иргэний хариуцагч П.Р, тэдгээрийн өмгөөлөгч М.Одонхүү,

шүүгдэгч Б.Э,  түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг,

шүүгдэгч Э.О, түүний өмгөөлөгч П.Ундрах-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Бы Э, мөн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Э ийн О нарт холбогдох эрүүгийн 2014250002441 дугаартай хэргийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -ний өдөр Д аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, хүүхдүүдийн хамт Д аймаг,  дүгээр хороо, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Т овогт Бы Э, /РД:/,           

2. Монгол Улсын иргэн, 19 оны дүгээр сарын -ний өдөр Д аймгийн Ч суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, А ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эх, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, дүгээр хороо, Дээд салхитын тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ж овогт Э ийн О, /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Э Э.О нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ф ИХХК-ний барьж буй Жаргалан хотхоны орон сууцны барилга дээр Б.Э нь борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж Ф ИХХК-ний Жаргалан хотхонд байрны захиалга авах нэрийдлээр 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ш.Н гражийн мөнгө болох 22 сая төгрөг,

хохирогч Ш.Т гражийн мөнгө болох 15 сая төгрөг, байрны урьдчилгаа мөнгө гэж 34.404.200 төгрөгийг тус тус өөрийн нөхөр болох Э.О ийн Хаан банкны 5042239534 тоот дансанд шилжүүлж авсан,

хохирогч М.Т 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд нийт 21.6 сая төгрөгийг бэлнээр болон өөрийнхөө дансаар,

хохирогч Г.Б 3 сая төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад нийт 96.004.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

яллагдагч Б.Э нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ф ИХХК-ний Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 02 дугаар сарын сүүлээр иргэн П.Ганзоригоос гражийн мөнгө болох 25 сая төгрөгийг бэлнээр авч Ф ИХХК-ний дансанд оруулахгүй хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би уг зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдыг хуурч мэхлээгүй. Харин албан тушаалаа урвуулж ашигласан. 2014 оны 9 дүгээр сард Түвшөө ахын байрыг Баярмаа эгчид зараад түүнээс 3.000.000 төгрөгийг авч байсан. Анх Баярмаа эгч надад 68.000.000 төгрөгийг шилжүүлж байсан. Тэрийг нь буцааж олгосон. Дараа нь Түвшөө ах байраа зарахаар болсон гэхээр нь би Баярмаа эгчид санал болгоод 71.000.000 төгрөгийг Түвшөө ахын данс руу хийлгээд Түвшөө ах надад буцаагаад 3.000.000 төгрөгийг өгсөн. Дараа нь Нямдоржоос байрны урьдчилгаа мөнгийг авч байсан. Нямдорж 103 метр2 гурван өрөө байрыг захиалж байсан. Эхлээд 40 хэдэн сая төгрөгийг авсан, гражны 13 сая төгрөгийг авсан. Нийт 56 орчим сая төгрөгийг авсан. Би уг мөнгийг шүүгдэгч Э.Октябрын данс руу шилжүүлсэн. Туул гэдэг хүн байр захиалмаар байна гэхээр нь 56 метр2 2 өрөө байр 7 давхарт байгаа талаар хэлэхэд тэр байрыг чинь захиалъя, одоо надад урьдчилгаа 10.000.000 төгрөг байна гэсэн. Туулаас эхний 10.000.000 төгрөг, дараа нь 5.000.000 төгрөг, 6.000.000 төгрөг гээд цувуулж авч байсан, нийт 21.600.000 төгрөгийг авсан. Тэндээс 9.960.000 төгрөгийг төлсөн. Бусад мөнгийг гэрээ байгуулаад төлсөн байсан. Тухайн үедээ төлсөн гэсэн гэрээ хийе гэхэд эгч нь маргааш шүүх хуралдаан дээр чинь очно, одоогоор иргэний үнэмлэх байхгүй байна гэж байсан. Тэгээд маргааш нь шүүх хуралдаанд ирээгүй. Яагаад ирээгүйг нь тодруулахад гадагш явсан байсан гэсэн. Дараа нь Ганзориг гэдэг хүний гражны мөнгийг авсан. Би авахдаа бэлэн мөнгөөр авсан. Он, сар, өдрийг нь сайн санахгүй байна. Орой ажил тарсан үеэр очиж гэрээ хийж авч байсан. 25.000.000 төгрөг авснаас хохирол төлөөгүй байгаа. Би Туулд 21.600.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. Баярмаагийн хохирол 3.000.000 төгрөгийг барагдуулсан байна. Би төрөхийнхөө өмнө Зуучлалын компанид гэрээт зуучлал менежрээр ажиллаж байсан. Энэ үед газар маань зарагдахгүй удаашираад байсан. 10 дугаарын сарын эхээр зуучлалын мөнгөө олгоно гэж компаниас ярьж байсан. Энэ мөнгөнөөс би хохирлоо төлнө. Газрын зуучны хөлс гэж 10 хувийг авдаг. Энэ газар маань 800.000.000 төгрөгийн өртөгтэй газар байгаа. Дүнжингарав худалдааны төвийн хажууд Наранбулаг гэдэг хүний 2 гаа газар байгаа. Тэр хүний газрыг 10 дугаар сарын эхээр зарахаар болсон байгаа. Надад 10 дугаар сарын эхнээр мөнгө орж ирэхээр компанийнхаа хохирлыг барагдуулна гэж бодож байгаа. Компанийн хохирол 25.000.000 төгрөг, Нямдорж, Төгсөө нарын хохирол болох 76.000.000 төгрөгийн талыг төлнө. Тал мөнгийг шүүгдэгч Октябриас гаргуулах хүсэлтэй байгаа гэв.

Шүүгдэгч Э.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би бүлэглэн залилсан гэдэг дээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад бүлэглэж хамтарч оролцсон зүйл байхгүй. Би цаанаас орж ирж байгаа мөнгийг ямар мөнгө, яах ёстой мөнгө гэдгийг мэдээгүй байсан. Нийлж залилсан зүйл байхгүй. Миний данс руу 4 удаа орж ирж байсан. 2013 оны 9 дүгээр сард 2 удаа орж ирсэн. 36 саяар, 43 саяар мөнгө дансанд орсон байсан. 10 дугаар сард 15 сая, 12 дугаар сард 18 сая төгрөг орж ирсэн байдаг гэв.

Хохирогч Ш.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2011 онд би донорын хагалгаанд орсон. Тухайн үед би ахындаа нөхөр хүүхэдтэйгээ байдаг байсан. 2012 онд манай ах, дүү нар бүгдээрээ нийлээд 11 хороололд 2 өрөө байранд амьдардаг байсан. Би ахтайгаа хамт 1 байранд орох гээд байраа зараад байр захиалах гэж байсан. 2013 онд би шүүгдэгч Б.Э тэй уулзаж байхад яг ийм төрсөн байдалтай байсан. Энэ байранд амьдарч байхад их түгшүүртэй байдаг байсан. 2-3 удаа надад шаардах хуудас ирж байсан. Би нөхрөөсөө зөрж буруу үйлдэл хийснээсээ болж намайг болон хүүхдүүдээ орхиод явсан. Би ах, дүү, найз нөхдийнхөө тус дэмээр Түвшинжаргалын дансанд орсон 34 сая, шүүгдэгч Октябрын дансанд орсон 15 саяаас гадна цаана нь би энэ байрыг өөрийнхөө эзэмшилд авахын тулд 100 гаран сая төгрөгийг уг байранд тушаасан байгаа. Охин маань сая Солонгос улс руу буйлны хоргүй хавдар гээд эмчилгээ хийлгэхээр явсан. Энэ хэргээс маш хэцүү байна. Амьдрах гэж орчноо сайн болгох гэж яваад ийм байдалд хүрсэн. Би шүүгдэгч Б.Энхмандахыг Ф Икомпанийн борлуулалтын менежер гэж бид нартай энэ компанийн төлөөлж уулзаж байсан. Би компанийн данс руу өөрийнхөө байрны урьдчилгаа өгч байсан. Дараа нь 10 сая төгрөгийг хийж байхад компаний нягтлан гээд яриад байгаа хүмүүс тухайн үед яагаад 30 хувийн урьдчилгаа орж ирэх ёстой байхад яагаад 15 хувийн урьдчилгаа орж ирээд байгаа юм бэ гэж шалгаж өгч, арга хэмжээ авч өгч болоогүй юм бол. Шүүгдэгч Б.Э Форум Инвенст компанид гомдолтой байна. Би эдгээр хүмүүсээс болж амьдралаараа хохирогч байна гэв.

Хохирогч Ш.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 8, 9 дүгээр сард би байр авах гэж Ф Икомпани дээр очиж байсан. 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр компанид би 160.000.000 төгрөгийг төлөх гэж авч очсон. Би тэр хооронд шүүгдэгч Б.Э тэй хэд хэдэн удаа уулзаж байсан. Тухайн үед ах нь ийм байр сонирхож байгаа, манай дүү миний донор учир бид 2 хамт амьдрах ёстой юм гэж учир байдлаа хэлээд байраа захиалсан. Тэгтэл шүүгдэгч Б.Э манай байрны 30 хувийг төлсөн тохиолдолд компани тантай гэрээ хийх ёстой. 30 хувь нь хэдэн төгрөг болж байна гэхэд 1 айлын 30 хувь нь 65.912.000 төгрөг төлөх ёстой гэсэн. Тэгтэл би 2 айлын байрны урьдчилгаа, гражны урьдчилгаа зэрэг нийт 155.500.000 төгрөгийг авч орсон. Тухайн үед намайг орох үед компанийн ерөнхий инженер Мөнхбаяр, 2 борлуулалтын менежер сууж байсан. Би тэр хүмүүстэй уулзсан. Тэгэхдээ намайг 155.500.000 төгрөгийг үүрээд орж байхад Мөнхбаяр инженер, Түвшинжаргал борлуулалтын менежер нарт би урьдчилгаа мөнгөө өгөх гэж 100 хэдэн сая төгрөгтэй орж ирж байна гэхэд шүүгдэгч Б.Э та энэ мөнгийг бидэнд өгөхгүй. Та банкинд төлөөд ир гэж хэлсэн. Тэгээд би дансыг нь авахад надад 2 данс бичиж өгсөн. Нэг нь компанийн данс, нөгөө нь Түвшинжаргал гэдэг хүний дансыг бичиж өгсөн. Би Түвшинжаргал гэж ямар хүн юм гэж асуухад Түвшинжаргал гэдэг хүн манай сан хариуцсан инженер хүн. Энэ хүний данс руу 34.404.200 төгрөг билүү энэ мөнгийг төлөөд ир гэсэн. Тэр мөнгийг би төлөхөд дахиад би тэр мөнгөнөөс урьдчилгаа мөнгийг Хаан банкинд очиж хийхэд компанийн нэр гараагүй. Тэгээд шүүгдэгч Б.Э надад Худалдаа хөгжлийн банкны данс өгсөн. Энэ данс чинь компанийн нэр чинь гарахгүй байна, би буруу дансанд мөнгө хийчих юм биш биз дээ гэж лавлаж асуухад та Худалдаа хөгжлийн банкинд хийгээрэй гэж хэлсэн. Манай байр наран тал руугаа харсан цонхтой байсан. Яг тэрэнтэй адил наран талдаа харсан цонхтой байрыг дүүдээ авмаар байна гэхэд энд ийм байр байхгүй байгаа, дууссан байгаа, Түвшинжаргал гэдэг сангийн инженер маань байраа зарж байгаа юм, та энэ хүний байрыг дүүдээ авч өг гээд Түвшинжаргал гэдэг хүний данс руу тэр 34.404.200 төгрөг эхлээд орсон. Намайг тухайн үед мөнгө тушаагаад гэрээгээ хийгээрэй гэсэн. Тэгээд би мөнгөө тушаачихлаа гэрээгээ хийе гэхэд та маргааш өглөө баримтаа аваад хүрээд ир гэсэн. Тэгээд би 9 дүгээр сарын 13-ны өдөр маш эрт очих гээд шүүгдэгч Б.Э тэй ярихад та 10 цаг өнгөрөөгөөд хүрээд ир гэсэн. Би дүүтэйгээ хамт очих уу гэж асуухад хамт хүрээд ир гэсэн. Тэгээд тэр өдөр байрнуудынхаа гэрээг хийсэн байдаг. Бас гражны урьдчилгаа гэрээг хийсэн. За одоо гэрээ хийсэн юм чинь гэрээгээ авъя гэхэд таны гэрээг одоо өгөх боломжгүй байна. Манай захирал гэж Хятад, Монгол, Орос гэсэн 3 захиралтай. Одоогоор Хятад захирал байхгүй байна. Захирал ирэхээр гэрээн дээр гарын үсэг зуруулаад танд өгье гэсэн. Би үүнээс хойш шүүгдэгч Б.Э тэй байнга мессеж бичиж, байнга ярьж байсан. Тэгсээр байтал 12 сарын үед ирж гэрээгээ аваарай гэсэн учир би очоод авах гэхэд ганц л миний гэрээ байсан. Төгсөөгийн гэрээ хаана байгаа юм бэ гэж асуухад би гарын үсгийг нь зуруулж амжилгүй орхисон байна. Би үүнийг дахиад зуруулаад өгнө гэхээр нь одоо хоёулаа очоод гарын үсгийг нь зуруулъя гэхэд нөгөө захирал маань байхгүй байна. Дахиад Хятад руу явсан байгаа гэсэн. Би байрны мөнгөө төлсөн, Төгсөө ч бас байрны мөнгөө төлсөн юм чинь байрны жинхэнэ оршин суугч байх ёстой гэж үзэж байна. Тэр хооронд би шүүгдэгч Б.Э аас граж байна уу, би албанд болон хувьдаа унадаг 2 ч машинтай байсан. 2 машинаа гадна тавихад тийм байна гэхэд 20 сая төгрөгийн граж байна, та одоо мөнгөө хийчих гэхээр нь ах нь одоо боломжгүй байна, би 4 сая төгрөгийг хийе гэсэн. Хэд хоногийн дараа очиход 18 сая төгрөгөө одоо хийгээрэй гэхээр нь компанийн данс руу хийх юм уу гэж асуухад та Октябрь гэдэг хүний данс руу хийгээрэй гэхээр нь би энэ юун хүн юм бэ гэж асуухад Түвшинжаргалын найз нь байгаа юм, тэр хүний данс руу хийчих, энэ 2 хүн хамтарч манай компанийн санг хариуцдаг хүмүүс байгаа юм гээд 18 сая төгрөгийг хийлгэсэн. Би үндсэндээ 22 сая төгрөгөөр хохирсон байгаа. Манай дүүгийн хувьд 34.404.200 төгрөгөөр хохирсон байна. Би машинаа зараад 5 сая төгрөгийг компанид өгсөн. Би анхны шүүх хуралдаанаас хойш компанид 40 гаран сая төгрөгийг өгсөн байгаа. Би шүүгдэгч Б.Э чи энэ мөнгөө компанидаа төл, бид нар тайван амьдармаар байна гэж хэлж байсан. Би уг нь 6 сар тутамд Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэдэг байсан. Энэ асуудлаа шийдүүлэх гэж явж чадахгүй байна. Шүүх хуралдаанд байхгүй бол болохгүй гээд байгаад байна. Шүүгдэгч Октябрийн данс руу Төгсөөгийн мөнгөнөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Октябрийн данс 15 сая төгрөгийг хийсэн байсан. Тухайн үед манай дүү ямар учиртай хүний данс руу мөнгө хийлгэчих вэ гэж асуусан гэж байгаа юм. Тэгтэл Түвшинжаргалын найз гэж хэлсэн гэсэн. Тэгээд би танай компанид Түвшинжаргал гэж байна уу, би уулзъя гэхэд манай компанийн сангийн ажил дууссан учир өөр компанид ажиллаж байгаа, тэр хүн гадагш сангийн асуудлаар явсан байгаа гэсэн. Бид нар тэр Түвшинжаргал гэдэг хүний данс руу мөнгө хийсэн. Миний хувьд 22 сая төгрөг, Төгсөөгийн хувьд 49.404.200 төгрөгийн асуудал байгаа. Бид хоёрт нийт 71.404.200 төгрөгийн асуудалтай байна. Би энэ мөнгүүдийг зүгээр гүйж байгаад алга болгоогүй. Би Ф Икомпанид очсон. Шүүгдэгч Б.Э Форум Инвестийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байсан. Шүүгдэгч Б.Э тус компанийн байранд байсан. Би шүүгдэгч Б.Э мөнгө өгөөгүй, компанид өгсөн. Тэр мөнгөө шүүгдэгч Б.Э компанидаа өгөх ёстой гэж үзэж байна гэв.  

Иргэний нэхэмжлэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүгдэгч Б.Э хүний нэр дээр байсан гражийг худал хэлж өөр хүнд зараад, мөнгийг нь бэлнээр нь аваад манай компанид өгөөгүй. Тэр гражийг 25.000.000 төгрөгөөр зарсан. Тэгээд уг хохирлоо нэхэмжилж байна гэв.

Иргэний хариуцагч П.Р нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ш.Н манай компанийн дансанд 6в гэсэн байрны урьдчилгаа төлбөр болох 65 сая, мөн гражны 23.500.000 төгрөгийг тушаасан байдаг. Мөн тухайн өдрөө хохирогч Ш.Т 31.514.400 төгрөгийг 4б байрны урьдчилгаа тушаасан байдаг. Түвшинжаргал гэдэг хүн манай компанитай байр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй. Түвшинжаргал гэдэг хүний эхнэрийнх нь худалдаж авсан байр 13 дугаар давхарт байдаг байсан. Нямдорж өөрөө 6 давхарт байр авсан байдаг. Төгсөө 4 давхарын байрыг авах гэж урьдчилгаа мөнгийг шилжүүлсэн байдаг. Би сарын хугацаанд борлуулагч нараасаа мэдээ авдаг. Дээрээс нь борлуулагч нарын үндсэн цалин дээрээс өөрсдийнх нь борлуулсан байрны урамшууллыг боддог. Сарын хугацаанд борлуулагч нараас мэдээ аваад, авсан мэдээгээ буцаагаад харилцахаар байна уу, бэлнээр байна уу гэдгийг мөнгөтэй нь тулгаад цалинг бодож олгодог. Сая мэдээ авдаггүй гэж худал хэлж байна. Мэдээ бол байнга гарч байгаа. Урьдчилгаа мөнгөө хийсэн энэ 2 байрны гэрээ хийгдээгүй байсан учир гэрээгээ хийгээч гэж хэлэхэд хүн нь байхгүй байна гэж хэлдэг байсан. Надад мөнгөө хийгээд гадагш явсан, түр хүлээж бай гэсэн юм, сонголтоо алдахгүйн тулд мөнгөө түрүүлээд хийсэн талаар хэлж байсан. 9 дүгээр сарын 30-ны өдөр дахиад 15 сая төгрөг Нямдорж өөрийнхөө 6 давхарын байранд хийсэн байсан. Мөн 9 дүгээр сарын 30-ны өдөр 10 сая төгрөгийг Төгсөө өөрийнхөө байран дээр хийсэн байсан. Үүнээс хойш компанид мөнгө хийгдэхгүй яваад байсан. Энэ үед би гэрээг нь нэхээд байсан учир надад хүн нь ирээгүй байна гэж хэлдэг байсан. Хохирогч Нямдоржийг би хараагүй. 73 дугаар байрны 2 давхарт манай оффист нягтлан Амарсанаа, инженер Мөнх-Очир, борлуулагч Түвшинжаргал нар суудаг байдаг. Тэнд хүмүүст үзүүлнэ гээд байрны түлхүүрүүд байдаг байсан. Хүн орж ирээд байраа үзэхээр борлуулагч дагуулж гараад байраа үзүүлдэг байсан. Тэгээд тэр хүн байр худалдан авахаар бол хөнгөлөлтийн нөхцөлүүдийг танилцуулж, гэрээг нь бэлтгээд, бэлдсэн гэрээгээ захирал дээр аваачиж өгч албан ёсоор гарын үсэг зуруулдаг байсан. Тэр үед гэрээн дээр гарын үсэг зурагдахад энэ хүн урьдчилгаа хэдэн төгрөг яаж хийсэн юм бэ гэсэн тооцоо гарч ирдэг байсан. Тэгтэл Нямдорж 3 сарын дараа гэрээ хийсэн гэж байна. 3 сарын дараа гэхэд гэрээ хийгдээгүй байсан. Шүүгдэгч Б.Э өөрийнхөө хийсэн гэрээг энэ хүнд үзүүлсэн байсан. 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18 сая төгрөг Октябрь гэдэг хүний данс руу хийсэн байдаг. Бид нар энэ олон хүний данс руу мөнгө хийсэн гэдгийг мэдээгүй. Нямдорж өөрөө манайд орж ирээд шүүгдэгч Б.Энхмандахыг авч гараад уулздаг байсан. Тооцоо нийлье гэхээр ажилтай байна гэж хойшлуулдаг байсан. Тэгээд хохирогч 2015 онд утсаар ярихдаа би тэдэн сая төгрөг төлсөн гэж хэлэхэд нь манай дээр та тэдэн төгрөг төлсөн байна, таны ярьсан зүйл зөрөөд байна, тиймээс баримтуудаа өгч, уулз гэхэд энэ асуудал гарч ирсэн. Түвшинжаргал, Октябрь, Оюунсүрэн нарын данс болон Энхмандах гэдэг хүний дансыг шалгах эрх надад байхгүй. Шүүгдэгч Б.Э нь өөрийнхөө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг дээрээ худалдан авагчид байраа танилцуулж, хөнгөлөлтийн нөхцлийг танилцуулж, урьдчилгааг нь данс руу хийлгээд гэрээг нь бэлтгэж өгөөд зуруулах ёстой байгаа. Бэлэн мөнгөтэй харьцах ямар ч эрхгүй. Хэрвээ бэлэн мөнгөтэй харьцаж байсан бол кассынхаа нярвыг 7, 7 хоног болгон шалгадаг байсан шиг борлуулагч харьцдаг байсан бол яг л ингэж шалгах байсан. Нямдорж манайхаас байр, гражтайгаа нийлээд 244.700.000 төгрөгийн байр авсан байгаа. Манай компани нэг байранд нэг л граж өгөх талаар журамтай байсан. Тэр үед Нямдорж 2 дахь гражаа авахын тулд Энхмандахад хандсан байсан юм шиг байна лээ. Энхмандах бид нарт хэлэлгүйгээр Нямдорж, Төгсөө нарт түлхүүр хүлээлгэж өгсөн байсан. Гэрээ хийгдээгүй байхад Нямдорж, Төгсөө нар манай байранд орсон байсан. Тэгэхээр манай хүмүүстэй уулзах бүрэн боломжтой байсан. Хаалга онгойлгоод Э тэй уулзъя гэдэг байсан. Энхмандах байхгүй бол өөр зүйл ярьдаггүй байсан. Худалдан авагчийг уулзалтын танхимд оруулаад уулздаг байсан. Тэр өрөөнд уулздаг байсан байж магадгүй юм. Төгсөө энэ байрандаа амьдарч байгаа. 1 жилийн өмнө шүүх дээр байгаа гражыг хурааж авлаа гэсэн мэдэгдэл өгсөн байгаа. Нямдорж мөнгөө төлсөн граж, байраа эзэмшээд явж байгаа. Төгсөө 2 граж, 1 байраа эзэмшээд явж байсан. Би шүүх дээр байгаа 1 гражийг нь хурааж авлаа гэсэн мэдэгдэл өгч байж авсан байдаг. Байрных нь үлдэгдэл 71 сая төгрөгийн асуудал шүүх дээр байна. Дахиад үүнтэй холбоотой 80-д сая төгрөгийн өртэй байгаа. Бид нар үүнийг нэхэх ямар ч эрхгүй болоод байна. Тэгэхдээ энэ байранд 2-3 жил амьдарч байгаа юм чинь мөнгөө хийж бай гэхэд одоо мөнгөгүй байна гээд сард 1 сая төгрөг өгдөг байсан. Одоо бүр 1 сая төгрөгөө ч өгөхгүй байгаа. Компани бол энэ хэргээс болж нийлээд хохироод явж байгаа. Эдгээр хүмүүсийн данс руу мөнгө хийгээд байна гэж мэдээгүй. Гэрээ хийх үед л мэдэгдэнэ. Яагаад гэвэл зөвхөн борлуулагчтай харьцаад яваад байсан болохоор бид нар мэдэхгүй. Гэрээ хийхээр график гарч ирэх ёстой байгаа. Төгсөөгийн байрны төлөлт нь янз бүрийн хүний данс руу хийсэн нь өөрийнх нь болгоомжгүй байдал гэж үзэж байна гэв.

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 8 дугаар сарын 10-даар танил ах Даваахүү гэдэг хүнээс 10.000.000 төгрөг нэг сарын 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж аваад 08 дугаар сарын 20-оор Тоёота Ист гэдэг машиныг 8.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд энэ машиныг 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Гоодойн зуслангийн зам дээр явж байгаад осол гаргасан. Манай ажлын Л.Түвшинжаргал ах надаас 13 давхарын 4 өрөө байрыг зараад өгөөч гэхээр нь би 2013 оны 9 дүгээр сарын эхээр байр авах гэсэн Г.Баярмаа гэдэг хүнээс ойролцоогоор 40.000.000 төгрөгийг нөхөр Э.О дансаар шилжүүлэн авсан. Энэ мөнгөнөөс Даваахүүгээс зээлсэн 10.000.000 төгрөгийг хүүтэй нь нийлүүлээд 10.100.000 төгрөг болгож Даваахүүд өгсөн. Тэр 40.000.000 төгрөгнөөс Л.Түвшээ ахын данс руу нь 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь би үрчихсэн. 2013 оны 09 дүгээр сарын 10-аар Ш.Н ахын авах гэж байгаа байрны урьдчилгаа 30 гаруй сая төгрөгийг Ш.Түвшээ ахын данс руу шилжүүлэн хийлгүүлсэн. Дараа нь Ш.Н ахаас 22.000.000 төгрөгийг гражийн мөнгө гэж 2 тасалж эхлээд 4.000.000 төгрөг, дараа нь 18.000.000 төгрөгийг нөхөр Э.О дансаар шилжүүлэн авсан. 2014 оны 04 дүгээр сарын 10-аар Г.Б гражийг П.Ганзориг гэдэг хүнд 25.000.000 төгрөгөөр зарсан. 2014 оны 02 дугаар сард М.Туул эгчээс увуулж цувуулаад 21.000.000 төгрөгийг авсан. Буцаагаад 10.000.000 төгрөгийг нь өгсөн. Приус 20 машиныг 13.500.000 төгрөгөөр авсан. Ах Б.Гарьдбаатартай нийлээд Миксер машиныг авсан. Би 12.000.000 төгрөг гаргасан. Байрны түрээс гэж 2 жилийн 5.500.000 төгрөгийг өгсөн. Уг түрээсийн байрандаа хивс, буйдан хөргөгч, зурагт, мөлхөө тавилга авсан. Өөртөө болон нөхөртөө, нөхрийнхөө 3 настай хүүхдэд хувцас хунар авсан. Машины осол гаргахад гэмтсэн Орхон гээд хүнд 3.000.000 төгрөг өгсөн. Нөхөр бид хоёр нийлээд 700.000 төгрөгний үнэтэй хоёр ширхэг гар утас авсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 90-94, 214-216 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.О мөрдөн байцаалтанд өгсөн: “Би өдрийг нь сайн санахгүй байна. 2013 оны 08 дугаар сарны сүүлээр байна уу 09 дүгээр сарын эхээр миний хаан банкны дансанд 43.000.000, дараа нь 10 сард 18.000.000 төгрөг орж ирсэн. Миний дансны хуулган дээр хэзээ хаанаас хэдэн төгрөг орж ирсэн нь нарийн байгаа. Эхэлж орж ирсэн 43.000.000 төгрөг орсны маргааш нь Сансрын Хаан банкин дээр Б.Энхмандахтай хамт очиж 40.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Үлдсэн 3.000.000 төгрөгийг Б.Э миний картыг авч яваад гүйлгээ хийсэн байсан. 18.000.000 төгрөгийг бас Б.Э надаар гаргуулж авсан. Үүнээс хойш миний дансанд 2-3 удаа мөнгө хийгээд гаргуулж авсан. Хийсэн мөнгийг Б.Э миний картыг авч мөнгийг үрж зарцуулалт хийсэн байсан. Миний Хаан банкны карт ерөнхийдөө Б.Энхмандахад байдаг байсан. Б.Э надад хэлж тайлбарласнаар бол хүний байр, гражийг зарж өгч ашиг, шагнал авдаг гэж хэлсэн. Компанид ямар ч хохиролгүй гэж хэлж байсан. Миний Хаан банкны дансанд нийт 76.404.200 төгрөг ороод Б.Э авсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 205-206, 2-р хавтас 1-5 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “Би “Форум инвест” ХХК-ны барьсан орон сууцнаас 4 дүгээр давхрын 8 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ хийсэн. Ах Ш.Н маань оффис руу орохдоо бэлэн захиалгын үнэ болгож 165.500.000 төгрөгтэй оруулсан. Энэ нь миний захиалж байгаа, ахын захиалж байгаа байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувь, мөн 2 гражийн урьдчилгаа төлбөр болох мөнгө явсан юм. Ах маань ороод Б.Энхмандахтай уулзаад мөнгөө бэлнээр өгөх гэтэл аваагүй гэсэн. Компаний данс руу хий гэсэн. Ингэхдээ ахын захиалсан байрны урьдчилгаа 30 хувь болох 65.918.200 төгрөгийг компаний данс руу, миний захиалсан байрны урьдчилгаа 30 хувь болох 65.918.200 төгрөгнөөс 34.404.200 төгрөгийг нь Л.Түвшинжаргал гэх сангийн инженерийн данс руу хийх юм шүү гэж дансны дугаар бичиж өгөөд гаргасан байсан. Тэгээд ах Ш.Н маань “Форум инвест” ХХК-ний данс уруу өөрийнхөө захиалсан байрны урьдчилгаа төлбөрөө, мөн миний захиалсан байрны мөнгөний тодорхой хувийг, бас миний захиалсан гражийн үнэ болох 10.000.000 төгрөгийг хийсэн байсан. Мөн ах маань гражийнхаа урьдчилгаа төлбөр болох 23.500.000 төгрөгийг “Форум инвест” ХХК-ний дансанд байршуулсан. Ингээд Л.Түвшинжаргал гэх хүний данс уруу 34.404.200 төгрөгийг хийсэн байдаг юм. Үүнээс хойш 18 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э над уруу залгаад гражийн үлдэгдэлээ хийхгүй бол гражаа алдлаа гэхээр нь би гражийн төлбөрийн үлдэгдэл болох 15.000.000 төгрөгийг төлөх гэтэл Б.Э надад Хаан банкин дээр очоод залгачих гэсэн, би дансны дугаар өгнө гэсэн. Би Хаан банкин дээр очоод  Б.Энхмандахтай утсаар холбогдоход дансны дугаар өгсөн, би Э.О данс уруу 15.000.000 төгрөгийг хийсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Миний нэхэмжилж байгаа үнийн дүн бол 19.404.200 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 102-102 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Байраа сонгоход миний сонгосон байр 102.85 метр квадрат байсан. Байрны үнийн 30 хувь болох 65.918.620 төгрөгийн урьдчилгаа мөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 12-нд компаний дансанд, граж авна гээд гражийн мөнгөний урьдчилгаа 23.500.000 төгрөгийг мөн компаний дансанд өгсөн. Гражийн үлдэгдэл мөнгө болох 1.500.000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 30-нд “Форум инвест” компаний дансанд хийсэн. Манайх хоёр машинтай учраас Б.Энхмандахад танай компанид граж захиалахгүй авахгүй хүн байвал би авна шүү гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Э над руу залгаад нэг хүн граж 22.000.000 төгрөгөөр зарна гэж байна, та авах бол энэ данс руу 5.000.000 төгрөг хий гээд Ж.Оюунсүрэн гэдэг хүний овог нэр дансны дугаарыг явуулахаар нь боломжоор нь 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Гражийн үлдэгдэл болох 18.000.000 төгрөгийг Б.Э яаралтай шилжүүл гэсний дагуу миний утсанд Б.Энхмандахаас Октябрь гэдэг хүний овог нэр, дансны дугаартай мессеж ирсэн. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 25-нд 11 дүгээр хорооллын Хаан банкнаас Э.О гэдэг хүний данс уруу 18.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Э гэдэг хүнд дүү Ш.Т байрны урьдчилгаа мөнгө болох 34.404.200 төгрөг, гражийн үлдэгдэл болох 15.000.000 төгрөг, миний сүүлд авсан гражийн 22.000.000 төгрөг, нийт 71.404.202 төгрөгөө алдсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 53-55 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Ам мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Э гэх эмэгтэй манай компанид борлуулалтын менежерээр 2013 оноос ажиллаж эхэлсэн. Ш.Т гэдэг хүнээс 43.404.200 төгрөгийг нөхөр Э.О данс руу хийлгүүлсэн байсан. Л.Түвшинжаргалын данс руу уг байраа авахдаа урьдчилгаа 68.000.000 төгрөгөө төлөөд байраа зарах гэж байсан. Тийм учраас Л.Түвшинжаргал урьдчилгаа мөнгөө удааж байна гэх зорилгоор Г.Баярмаагаас шилжүүлсэн мөнгө гэж ойлгоод 43.404.200 төгрөгийг буцааж Г.Баярмаа руу шилжүүлсэн байсан. Тэр 43.404.200 төгрөгний 34.404.200 төгрөг нь Ш.Т гэх иргэнийх байсан. Төгсөөгийн шилжүүлсэн 34.404.200 төгрөг дээр Б.Э хаанаас юм 9 сая төгрөгийг Л.Түвшинжаргалын данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд Л.Түвшинжаргал өөрийн дансанд орж ирсэн 43.404.200 төгрөгийг Г.Баярмаагаас орж ирсэн мөнгө мөн Г.Б нөхрийг Ш.Т гэдэг хүн гэж Л.Түвшинжаргалд ойлгуулсан байсан. Тэгээд ахиад Б.Э Ш.Төгсөөгөөр нөхөр Э.О дансруу 15.000.000 төгрөг шилжүүлсэн байсан. Шилжүүлсэн утгандаа гражийн үлдэгдэл гэсэн байсан. Тэгээд мөн иргэн Ш.Нямдоржоос 4 сая төгрөг, 18 сая төгрөг шилжүүлж авснаар 4 сая төгрөгийг хадам ээж Ж.Оюунсүрэн нарын данс руу шилжүүлж 18 сая төгрөгийг Э.О данс руу шилжүүлж авсан байсан. Ш.Н,  Ш.Т гэх ах дүү нарын нийт мөнгө 71.404.200 төгрөг манай компаний данс руу орох ёстой байсан юм. Тэгэхэд түүнийг Б.Энхмандах дундаас нь авсан байсан. Гражийн хувьд Г.Баярмаагаас авсан гражийн мөнгө гэх 22.000.000 төгрөгийг манай байрны 72 тоот айлын Ундрахбуян гэдэг хүний ээж гэж бид нарт ойлгуулж Ундрахбуянтайгаа хуйвалдаж тэр гражийг манай байрны оршин суугч П.Ганзориг гэдэг хүнд 25.000.000 төгрөгөөр зарсан байсан, тэр мөнгөө Б.Э бэлнээр авсан байсан. Түүнээс болоод манай компани Г.Баярмаад граж өгсөн. П.Ганзоригт ч граж өгсөн. П.Ганзориг шүүхээр ороод гражаа авсан байгаа. Манай компанид учирсан хохирол нийт 71.404.200 төгрөгөөс гадна гражийн 22 сая төгрөгний төлбөр дээр 25.000.000 төгрөгөөс Энхмандахын Л.Ганзоригт зарсан гэх граж болон нийт 96.404.200 төгрөгний хохирол учраад байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 58, 200-202 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч П.Р мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн үед Б.Энхмандахыг бусдаас байрны урьдчилгаа болон гражийн мөнгө авсан талаар ерөөсөө мэдээгүй байсан. Нямдорж гэдэг хүн байрны гэрээгээ хийж үлдэгдэл мөнгөө төлье гэж Энхмандахыг байхгүй үед Энхмандахыг асууж орж ирээд ярихад нь Энхмандахыг компаний хүмүүст хэлэлгүй мөнгө аваад, мөнгө өгсөн хүмүүст байрны түлхүүр өгсөн байсныг олж мэдсэн юм. Тэр үед Энхмандах борлуулж байсан байрнуудын бүх түлхүүрүүдийг хариуцаж байсан юм. Байрны урьдчилгаа мөнгийг авсан талаар Энхмандахаас асуухад тухайн үед юу ч ярихгүй байсан. Бид нарын олж мэдсэнээр Нямдорж манай борлуулагч Энхмандахад хувийн зүгээс хандаж граж нэмж авахын тулд Энхмандахад хандсан. Үүнээс гадна Энхмандах нь сантехникийн инженер Түвшинжаргалын заруулах гэсэн байрыг өөр хүнд зарах сэдэл үүссэн байх. Үүний улмаас Энхмандахын залилангийн хэрэг үүссэн. Нямдорж дахин граж авахын тулд гэрээ байгуулалгүй зөвхөн Энхмандахтай харьцаж, Энхмандахын өөрийнх нь хувийн харилцах данс, нөхөр болон ээжийнх нь данс руу байрны урьдчилгаа төлбөр хийсэн. Тэр үед компаний данс руу Нямдорж нь дүү Төгсөөгийн нэрээр байрны урьдчилгаа төлбөр хийсэн ч албан ёсоор гэрээ байгуулаагүй байсан. Уг гэрээг Энхмандах бидэнтэй танилцуулаагүй, захирлаар гарын үсэг зуруулаагүй байна гэсэн нэрээр хойшлуулж байсан тул бид уг төлбөр мөнгөний асуудлыг Энхмандахад хариуцуулж байсан. Иймд Нямдорж тухайн үед өөрийн байрны төлбөрөө манай компаний дансанд  тушааж байсан ч дүү Төгсөөгийн мөнгийг манай дансанд дахиж хийгээгүй, Энхмандахын хувийн дансанд байсан тул бид хариуцахгүй. Нямдорж өөрийн байрны мөнгөө манай байгууллагын харилцах дансанд хийж төлбөрөө бүрэн дуусгасан. Харин Төгсөөгийн мөнгийг яагаад төлөхгүй байна вэ гэж асуухад Нямдорж нь “би Энхмандахад төлсөн” гэж өөрийн төлсөн баримтуудыг үзүүлсэн. Төгсөөгийн манай байгууллагад төлсөн байрны урьдчилгаа мөнгийг Нямдорж 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгууллагын Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд 31.514.420 төгрөгийг тушаасан байсан. Үүнээс хойшхи мөнгийг Энхмандахын хувийн дансанд хийсэн нь баримтаар гарч ирсэн...” гэх мэдүүлэг. /4-р хавтас 27-28 дугаар хуудас/,

Хохирогч М.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “Форум инвест ХХК-ний Жаргалан хотхоны байрыг сонирхсон. Би зөвшөөрөөд 2014 оны 02 дугаар сарын 19-нд Их дэлгүүрийн Хаан банкнаас Б.Э Хаан банкны данс руу эхлээд 3 сая төгрөг, 03 дугаар сарын 06-нд 1.990.000 төгрөг, 3 сарын 10-нд 1.010.000 төгрөг, 03 сарын 18 нд 1 сая төгрөгийг дансаар 6 сая төгрөгийг дансаар, 04 дүгээр сарын 12-нд 1 сая төгрөгийг дансаар, 04 дүгээр сарын 25-нд 7 сая төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Нийтдээ 21.600.000 төгрөгийг Б.Энхмандахад өгсөн боловч байраа авч чадаагүй, гэрээ хийгээгүй учраас залилуулсан байсан. Одоо үлдэгдэл 11.640.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Б.Э айхтар худлаа ярьдаг...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 51-52 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Жаргалан хотхонд 3 өрөө байр сонирхсон. Тэгээд гэрээний урьдчилгаа болох 30 хувийг төл гэж Б.Э хэлээд хувь хүний данс өгсөн. Тэр нь Э.О гэдэг хүний Хаан банкны данс байсан тэгээд данс руу нь 43.404.200 төгрөг шилжүүлсэн. Гэрээгээ хийе гэсэн боловч гэрээгээ хийхгүй явж байгаад Л.Түвшин ах надаас байраа буцаагаад авсан. 2013 оны 12 сард Б.Э над руу залгаад Л.Түвшин ах байраа буцааж зарах юм шиг байна гээд 71.000.000 төгрөг шилжүүлчих гээд Л.Түвшин ахын Хаан банкны дансыг өгсөн. Тэгээд Л.Түвшин ахын данс руу шилжүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын эхээр “Форум инвест” компаниас Б.Э ирж уулз гэхээр нь очиж уулзахад миний тушаасан мөнгөнөөс 3.000.000 дутуу болчихсон. Тэр 3.000.000 төгрөгийг өөрөө авсан байна гэдгийг мэдсэн 3.000.000 төгрөгийг Л.Түвшин ах буцаагаад Б.Э данс руу шилжүүлсэн байна гэж хэлсэн. 3.000.000 төгрөгийг буцааж байрны төлбөрт шилжүүлж өгөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 56-57 дугаар хуудас/,

Гэрч Ж.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны намар 10 байна уу ,11 сард Б.Э манай байгууллагад кабель зарсан юм. Таны визанд чинь мөнгө хийгээд эргүүлээд өгье гээд надаас Хаан банкны виза картыг маань авсан. Тэгээд эргээд Б.Э над уруу яриад “та өөрөө ирж авч өгөхгүй бол картнаас гарахгүй байна” гэхээр нь би Сансарын тунелийн эсрэг талын Хаан банкин дээр очоод картнаас 4.000.000 төгрөг авч өгсөн. Б.Э мөнгийг аваад инженерт өгөх мөнгө гээд салаад явсан. Хоёулаа ямар ч байсан машин авсан байсан. Ямар журмаар яаж авснаа ярьдаггүй. Би хүүгээсээ асуухад “Мандахаа хүнээс зээлсэн, ажлаасаа ашиг гаргасан” гэж надад хэлж байсан. Би ч нэг удаа Мандахаас “юун их мөнгөтэй болоод байна вэ” гэж асуусан чинь хүнээс зээлсэн эргүүлж өгөх юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 63-66 дугаар хуудас/,

Гэрч Л.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Анх би өөрийнхөө нэр дээр авсан гэх байраа худалдахын тулд Энхмандахад хэлсэн байсан. Түүний дагуу Энхмандах Баярмаа гэх хүн олж миний данс руу уг хүн 71 сая төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би урьдчилгаа 68 сая төгрөг болох ёстой байснаас илүү 3 сая төгрөгийг Б.Э данс руу шилжүүлж байсан. Одоо бид нарын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 105-106 дугаар хуудас/,

Гэрч Э.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би он сар өдрийг нь санахгүй байна. 2013 оны 8 дугаар сард би Улаанбаатар хот 100 айлын тэнд байх “Форум инвест” ХХК-ний барьж байгаа нэг хотхонд байрлаж байсан оффист очиж орон сууцанд орохоор захиалга өгч байсан. Би 3 өрөө байр захиалж байсан байх. Одоо бол хэдэн төгрөг өгч захиалга өгч байснаа санахгүй байна. Хэн гэдэг хүнд өгч байснаа ч санахгүй байна. Би уг барилгыг мөд баригдахгүй шинжтэй байсан учраас захиалга өгсөн өдрөөс хойш 3 хоногийн дараа мөнгөө буцаагаад авсан...” гэх мэдүүлэг. /4-р хавтас 51-52 дугаар хуудас/,

Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны намар уг компаний баригдаж байгаа орон сууцнаас худалдах гэж урьдчилгаа төлбөр болох 30 хувийн мөнгө төлж байсан. Тэгээд дараа нь 2014 оны 02 дугаар сарын сүүлээр 3 сарын эхээр байрандаа орохдоо граж худалдан авах сонирхолтой байсан тул тус компанийг төлөөлөн ажиллаж байгаа гэх борлуулалтын менежер ажилтай Б.Э гэх эмэгтэйд саналаа хэлж граж байвал авна гэж хэлсэн байсан. Түүний дагуу Б.Э надад 4 дүгээр сард 1 граж суларсан, та худалдан авах уу 30 сая төгрөг гэж байна гэсэн. Тэгэхлээр нь би тухайн гражийг 30 сая төгрөгөөр худалдан авах боломжгүй гэдгээ хэлэхэд Б.Э хэд хоногийн дараа нөгөө гражийн эзэн гадагш явах гэж байгаа та 25.000.000 төгрөгөөр худалдан ав гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би худалдан авахаар болоод мөнгө төгрөг тушаах, гэрээ хэлцэл хийх талаар ярихад Б.Э нь мөнгөө бэлнээр авах сонирхолтой гэдгээ хэлсэн. Тэгэхэд би бэлнээр өгөх боломж байхгүй, ямар нэгэн гэрээ хэлцэл эсвэл баримт байх ёстой гэхэд Энхмандах нь манай компани татвар гэх зэргээс шалтгаалан бэлэн мөнгө авна гэж надад хэлсэн. Түүний дагуу өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан зөвлөгөө авч өгөхдөө Б.Энхмандахаар баримт бичиг үйлдүүлсэн. Түүнээс хойш гэрээ шинэчлэхгүй болохоор нь би өмгөөлөгчтэйгээ компанид хандсан. Тэгсэн компани манай ажилтан алдаа гаргасан байна, таны хохирлыг барагдуулна, хэд хоног хүлээж бай гэсэн. Түүний дагуу хэд хоногийн дараа компани гэрээгээ шинэчлэн өгсөн. Тэгээд түүнээс хойш 8 сард гэрчилгээ гарах үед гражийн гэрчилгээ гараагүй тул дахин маргаан гарсаны дараа 2014 оны 11 дүгээр сард Захиргааны шүүхэд хандаж өөрийн гражийг авахаар болсон...” гэх мэдүүлэг. /2-р хавтас 211 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн ¹765 дүгнэлтэд “Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нотлох баримт алга байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийн учир холбогдолыг ойлгох чадвартай байсан, болсон хэргийн талаар үнэн зөв тайлбар, мэдүүлэг өгөх чадвартай, СЭМҮТөвийн хяналтанд байдаг эсэхийг нотлох баримт алга, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нотлох баримт алга, хэрэг хариуцах чадвартай” гэжээ /1-р хавтас 199 дүгээр хуудас/,

Мөнгө хүлээлцсэн хэлцлийн хуулбар /1-р хавтас 13 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн гэрээ /1-р хавтас 20-21 дүгээр хуудас/,

Бичиг баримт хураан авсан тэмдэглэл /1-р хавтас 42 дугаар хуудас/,

Мөнгө шилжүүлсэн баримтын хуулбар /1-р хавтас 45-47, 49-50, 181-185 дугаар хуудас/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 170-171 дугаар хуудас/,

Э.О Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтас 208-213 дугаар хуудас/,

Орон сууц, гараж захиалагчтай хийх гэрээ /4-р хавтас 68-74 дүгээр хуудас/,

Харилцагчийн дансны хуулга /4-р хавтас 73-79 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 96, 156 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 97, 158 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Э нь Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ф ИХХК-ний барьж буй Жаргалан хотхоны орон сууцны барилга дээр борлуулалтын менежерээр ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглаж Ф ИХХК-ний Жаргалан хотхонд байрны захиалга авах нэрийдлээр 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Ш.Н гражийн мөнгө болох 22 сая төгрөг,

хохирогч Ш.Т гражийн мөнгө болох 15 сая төгрөг, байрны урьдчилгаа мөнгө гэж 34.404.200 төгрөгийг тус тус өөрийн нөхөр болох Э.О ийн Хаан банкны 5042239534 тоот дансанд шилжүүлж авсан,

хохирогч М.Т 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2014 оны 04 дүгээр сарын 25-ны хооронд нийт 21.6 сая төгрөгийг бэлнээр болон өөрийнхөө дансаар,

хохирогч Г.Б 3 сая төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан авч, бусдад нийт 96.004.200 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан,

Мөн Баянзүрх дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ф ИХХК-ний Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 02 дугаар сарын сүүлээр иргэн П.Ганзоригоос гражийн мөнгө болох 25 сая төгрөгийг бэлнээр авч Ф ИХХК-ний дансанд оруулахгүй хувьдаа завшиж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны 8 дугаар сарын 10-даар танил ах Даваахүү гэдэг хүнээс 10.000.000 төгрөг нэг сарын 10 хувийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж аваад 08 дугаар сарын 20-оор Тоёота Ист гэдэг машиныг 8.500.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд энэ машиныг 2013 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Гоодойн зуслангийн зам дээр явж байгаад осол гаргасан. Манай ажлын Л.Түвшинжаргал ах надаас 13 давхарын 4 өрөө байрыг зараад өгөөч гэхээр нь би 2013 оны 9 дүгээр сарын эхээр байр авах гэсэн Г.Баярмаа гэдэг хүнээс ойролцоогоор 40.000.000 төгрөгийг нөхөр Э.О дансаар шилжүүлэн авсан. Энэ мөнгөнөөс Даваахүүгээс зээлсэн 10.000.000 төгрөгийг хүүтэй нь нийлүүлээд 10.100.000 төгрөг болгож Даваахүүд өгсөн. Тэр 40.000.000 төгрөгнөөс Л.Түвшээ ахын данс руу нь 9.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үлдсэн мөнгийг нь би үрчихсэн. 2013 оны 09 дүгээр сарын 10-аар Ш.Н ахын авах гэж байгаа байрны урьдчилгаа 30 гаруй сая төгрөгийг Ш.Түвшээ ахын данс руу шилжүүлэн хийлгүүлсэн. Дараа нь Ш.Н ахаас 22.000.000 төгрөгийг гражийн мөнгө гэж 2 тасалж эхлээд 4.000.000 төгрөг, дараа нь 18.000.000 төгрөгийг нөхөр Э.О дансаар шилжүүлэн авсан. 2014 оны 04 дүгээр сарын 10-аар Г.Б гражийг П.Ганзориг гэдэг хүнд 25.000.000 төгрөгөөр зарсан. 2014 оны 02 дугаар сард М.Туул эгчээс увуулж цувуулаад 21.000.000 төгрөгийг авсан. Буцаагаад 10.000.000 төгрөгийг нь өгсөн. Приус 20 машиныг 13.500.000 төгрөгөөр авсан. Ах Б.Гарьдбаатартай нийлээд Миксер машиныг авсан. Би 12.000.000 төгрөг гаргасан. Байрны түрээс гэж 2 жилийн 5.500.000 төгрөгийг өгсөн. Уг түрээсийн байрандаа хивс, буйдан хөргөгч, зурагт, мөлхөө тавилга авсан. Өөртөө болон нөхөртөө, нөхрийнхөө 3 настай хүүхдэд хувцас хунар авсан. Машины осол гаргахад гэмтсэн Орхон гээд хүнд 3.000.000 төгрөг өгсөн. Нөхөр бид хоёр нийлээд 700.000 төгрөгний үнэтэй хоёр ширхэг гар утас авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 90-94, 214-216 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.О мөрдөн байцаалтанд өгсөн: “Би өдрийг нь сайн санахгүй байна. 2013 оны 08 дугаар сарны сүүлээр байна уу, 09 дүгээр сарын эхээр миний Хаан банкны дансанд 43.000.000, дараа нь 10 сард 18.000.000 төгрөг орж ирсэн. Миний дансны хуулган дээр хэзээ хаанаас хэдэн төгрөг орж ирсэн нь нарийн байгаа. Эхэлж орж ирсэн 43.000.000 төгрөг орсны маргааш нь Сансрын Хаан банкин дээр Б.Энхмандахтай хамт очиж 40.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Үлдсэн 3.000.000 төгрөгийг Б.Э миний картыг авч яваад гүйлгээ хийсэн байсан. 18.000.000 төгрөгийг бас Б.Э надаар гаргуулж авсан. Үүнээс хойш миний дансанд 2-3 удаа мөнгө хийгээд гаргуулж авсан. Хийсэн мөнгийг Б.Э миний картыг авч мөнгийг үрж зарцуулалт хийсэн байсан. Миний Хаан банкны карт ерөнхийдөө Б.Энхмандахад байдаг байсан. Б.Э надад хэлж тайлбарласнаар бол хүний байр, гражийг зарж өгч ашиг, шагнал авдаг гэж хэлсэн. Компанид ямар ч хохиролгүй гэж хэлж байсан. Миний Хаан банкны дансанд нийт 76.404.200 төгрөг ороод Б.Э авсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 205-206, 2-р хавтас 1-5 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “Би “Форум инвест” ХХК-ны барьсан орон сууцнаас 4 дүгээр давхрын 8 тоот 4 өрөө орон сууцыг худалдан авахаар гэрээ хийсэн. Ах Ш.Н маань оффис руу орохдоо бэлэн захиалгын үнэ болгож 165.500.000 төгрөгтэй оруулсан. Энэ нь миний захиалж байгаа, ахын захиалж байгаа байрны урьдчилгаа төлбөр болох 30 хувь, мөн 2 гражийн урьдчилгаа төлбөр болох мөнгө явсан юм. Ах маань ороод Б.Энхмандахтай уулзаад мөнгөө бэлнээр өгөх гэтэл аваагүй гэсэн. Компаний данс руу хий гэсэн. Ингэхдээ ахын захиалсан байрны урьдчилгаа 30 хувь болох 65.918.200 төгрөгийг компаний данс руу миний захиалсан байрны урьдчилгаа 30 хувь болох 65.918.200 төгрөгнөөс 34.404.200 төгрөгийг нь Л.Түвшинжаргал гэх сангийн инженерийн данс руу хийх юм шүү гэж дансны дугаар бичиж өгөөд гаргасан байсан. Тэгээд ах Ш.Н маань “Форум инвест” ХХК-ний данс уруу өөрийнхөө захиалсан байрны урьдчилгаа төлбөрөө, мөн миний захиалсан байрны мөнгөний тодорхой хувийг, бас миний захиалсан гражийн үнэ болох 10.000.000 төгрөгийг хийсэн байсан. Мөн ах маань гражийнхаа урьдчилгаа төлбөр болох 23.500.000 төгрөгийг “Форум инвест” ХХК-ний дансанд байршуулсан. Ингээд Л.Түвшинжаргал гэх хүний данс уруу 34.404.200 төгрөгийг хийсэн байдаг юм. Үүнээс хойш 18 хоногийн дараа буюу 9 дүгээр сарын 30-ны өдөр Б.Э над уруу залгаад гражийн үлдэгдэлээ хийхгүй бол гражаа алдлаа гэхээр нь би гражийн төлбөрийн үлдэгдэл болох 15.000.000 төгрөгийг төлөх гэтэл Б.Э надад Хаан банкин дээр очоод залгачих гэсэн, би дансны дугаар өгнө гэсэн. Би Хаан банкин дээр очоод залгахад Б.Э утсаар холбогдоход дансны дугаар өгсөн, би Э.О данс уруу 15.000.000 төгрөгийг хийсэн. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Миний нэхэмжилж байгаа үнийн дүн бол 19.404.200 төгрөг болж байгаа...” гэх мэдүүлэг /2-р хавтас 102-102 дугаар хуудас/,

Хохирогч Ш.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Байраа сонгоход миний сонгосон байр 102.85 метр квадрат байсан. Байрны үнийн 30 хувь болох 65.918.620 төгрөгийн урьдчилгаа мөнгийг 2013 оны 09 дүгээр сарын 12-нд компаний дансанд граж авна гээд гражийн мөнгөний урьдчилгаа 23.500.000 төгрөгийг мөн компаний дансанд өгсөн. Гражийн үлдэгдэл мөнгө болох 1.500.000 төгрөгийг 2013 оны 09 дүгээр сарын 30-нд “Форум инвест” компаний дансанд хийсэн. Манайх хоёр машинтай учраас Б.Энхмандахад танай компанид граж захиалахгүй авахгүй хүн байвал би авна шүү гэж хэлсэн. Тэгээд 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Б.Э над руу залгаад нэг хүн граж 22.000.000 төгрөгөөр зарна гэж байна, та авах бол энэ данс руу 5.000.000 төгрөг хий гээд Ж.Оюунсүрэн гэдэг хүний овог нэр дансны дугаарыг явуулахаар нь боломжоор нь 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Гражийн үлдэгдэл болох 18.000.000 төгрөгийг Б.Э яаралтай шилжүүл гэсний дагуу миний утсанд Б.Энхмандахаас Октябрь гэдэг хүний овог нэр, дансны дугаартай мессеж ирсэн. Ингээд 2013 оны 12 дугаар сарын 25-нд 11 дүгээр хорооллын Хаан банкнаас Э.О гэдэг хүний данс уруу 18.000.000 төгрөг шилжүүлсэн. Б.Э гэдэг хүнд дүү Ш.Т байрны урьдчилгаа мөнгө болох 34.404.200 төгрөг, гражийн үлдэгдэл болох 15.000.000 төгрөг, миний сүүлд авсан гражийн 22.000.000 төгрөг, нийт 71.404.202 төгрөгөө алдсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 53-55 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Г.Ам мөрдөн байцаалтанд өгсөн: “Б.Э гэх эмэгтэй манай компанид борлуулалтын менежерээр 2013 оноос ажиллаж эхэлсэн. Ш.Т гэдэг хүнээс 43.404.200 төгрөгийг нөхөр Э.О данс руу хийлгүүлсэн байсан. Л.Түвшинжаргалын данс руу уг байраа авахдаа урьдчилгаа 68.000.000 төгрөгөө төлөөд байраа зарах гэж байсан. Тийм учраас Л.Түвшинжаргал урьдчилгаа мөнгөө удааж байна гэх зорилгоор Г.Баярмаагаас шилжүүлсэн мөнгө гэж ойлгоод 43.404.200 төгрөгийг буцааж Г.Баярмаа руу шилжүүлсэн байсан. Тэр 43.404.200 төгрөгний 34.404.200 төгрөг нь Ш.Т гэх иргэнийх байсан. Төгсөөгийн шилжүүлсэн 34.404.200 төгрөг дээр Б.Э хаанаас юм 9 сая төгрөгийг Л.Түвшинжаргалын данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд Л.Түвшинжаргал өөрийн дансанд орж ирсэн 43.404.200 төгрөгийг Г.Баярмаагаас орж ирсэн мөнгө мөн Г.Б нөхрийг Ш.Т гэдэг хүн гэж Л.Түвшинжаргалд ойлгуулсан байсан. Тэгээд ахиад Б.Э Ш.Төгсөөгөөр нөхөр Э.О дансруу 15.000.000 төгрөг шилжүүлүүлсэн байсан. Шилжүүлсэн утгандаа гражийн үлдэгдэл гэсэн байсан. Тэгээд мөн иргэн Ш.Нямдоржоос 4 сая төгрөг, 18 сая төгрөг шилжүүлж авснаар 4 сая төгрөгийг хадам ээж Ж.Оюунсүрэн нарын данс руу шилжүүлж 18 сая төгрөгийг Э.О данс руу шилжүүлж авсан байсан. Ш.Н,  Ш.Т гэх ах дүү нарын нийт мөнгө 71.404.200 төгрөг манай компаний данс руу орох ёстой байсан юм. Тэгэхэд түүнийг Б.Энхмандах дундаас нь авсан байсан. Гражийн хувьд Г.Баярмаагаас авсан гражийн мөнгө гэх 22.000.000 төгрөгийг манай байрны 72 тоот айлын Ундрахбуян гэдэг хүний ээж гэж бид нарт ойлгуулж Ундрахбуянтайгаа хуйвалдаж тэр гражийг манай байрны оршин суугч П.Ганзориг гэдэг хүнд 25.000.000 төгрөгөөр зарсан байсан, тэр мөнгөө Б.Э бэлнээр авсан байсан. Түүнээс болоод манай компани Г.Баярмаад граж өгсөн. П.Ганзоригт ч граж өгсөн. П.Ганзориг шүүхээр ороод гражаа авсан байгаа. Манай компанид учирсан хохирол нийт 71.404.200 төгрөгөөс гадна гражийн 22 сая төгрөгний төлбөр дээр 25.000.000 төгрөгөөс Энхмандахын Л.Ганзоригт зарсан гэх граж болон нийт 96.404.200 төгрөгний хохирол учраад байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас 58, 200-202 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч П.Р мөрдөн байцаалтанд өгсөн: “Тухайн үед Б.Энхмандахыг бусдаас байрны урьдчилгаа болон гражийн мөнгө авсан талаар ерөөсөө мэдээгүй байсан. Нямдорж гэдэг хүн байрны гэрээгээ хийж үлдэгдэл мөнгөө төлье гэж Энхмандахыг байхгүй үед Энхмандахыг асууж орж ирээд ярихад нь Энхмандахыг компаний хүмүүст хэлэлгүй мөнгө аваад, мөнгө өгсөн хүмүүст байрны түлхүүр өгсөн байсныг олж мэдсэн юм. Тэр үед Энхмандах борлуулж байсан байрнуудын бүх түлхүүрүүдийг хариуцаж байсан юм. Байрны урьдчилгаа мөнгийг авсан талаар Энхмандахаас асуухад тухайн үед юу ч ярихгүй байсан. Бид нарын олж мэдсэнээр Нямдорж манай борлуулагч Энхмандахад хувийн зүгээс хандаж граж нэмж авахын тулд Энхмандахад хандсан. Үүнээс гадна Энхмандах нь сантехникийн инженер Түвшинжаргалын заруулах гэсэн байрыг өөр хүнд зарах сэдэл үүссэн байх. Үүний улмаас Энхмандахын залилангийн хэрэг үүссэн. Нямдорж дахин граж авахын тулд гэрээ байгуулалгүй зөвхөн Энхмандахтай харьцаж, Энхмандахын өөрийнх нь хувийн харилцах данс, нөхөр болон ээжийнх нь данс руу байрны урьдчилгаа төлбөр хийсэн. Тэр үед компаний данс руу Нямдорж нь дүү Төгсөөгийн нэрээр байрны урьдчилгаа төлбөр хийсэн ч албан ёсоор гэрээ байгуулаагүй байсан. Уг гэрээг Энхмандах бидэнтэй танилцуулаагүй, захирлаар гарын үсэг зуруулаагүй байна гэсэн нэрээр хойшлуулж байсан тул бид уг төлбөр мөнгөний асуудлыг Энхмандахад хариуцуулж байсан. Иймд Нямдорж тухайн үед өөрийн байрны төлбөрөө манай компаний дансанд  тушааж байсан ч дүү Төгсөөгийн мөнгийг манай дансанд дахиж хийгээгүй, Энхмандахын хувийн дансанд байсан тул бид хариуцахгүй. Нямдорж өөрийн байрны мөнгөө манай байгууллагын харилцах дансанд хийж төлбөрөө бүрэн дуусгасан. Харин Төгсөөгийн мөнгийг яагаад төлөхгүй байна вэ гэж асуухад Нямдорж нь “би Энхмандахад төлсөн” гэж өөрийн төлсөн баримтуудыг үзүүлсэн. Төгсөөгийн манай байгууллагад төлсөн байрны урьдчилгаа мөнгийг Нямдорж 2013 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгууллагын Худалдаа хөгжлийн банкны харилцах дансанд 31.514.420 төгрөгийг тушаасан байсан. Үүнээс хойшхи мөнгийг Энхмандахын хувийн дансанд хийсэн нь баримтаар гарч ирсэн...” гэх мэдүүлэг /4-р хавтас 27-28 дугаар хуудас/,

Хохирогч М.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “Форум инвест ХХК-ний Жаргалан хотхоны байрыг сонирхсон. Би зөвшөөрөөд 2014 оны 02 дугаар сарын 19-нд Их дэлгүүрийн Хаан банкнаас Б.Э Хаан банкны данс руу эхлээд 3 сая төгрөг, 03 дугаар сарын 06-нд 1.990.000 төгрөг, 3 сарын 10-нд 1.010.000 төгрөг, 03 сарын 18 нд 1 сая төгрөгийг дансаар 6 сая төгрөгийг дансаар, 04 дүгээр сарын 12-нд 1 сая төгрөгийг дансаар, 04 дүгээр сарын 25-нд 7 сая төгрөгийг бэлнээр тус тус өгсөн. Нийтдээ 21.600.000 төгрөгийг Б.Энхмандахад өгсөн боловч байраа авч чадаагүй, гэрээ хийгээгүй учраас залилуулсан байсан. Одоо үлдэгдэл 11.640.000 төгрөгөө гаргуулж авмаар байна. Б.Э айхтар худлаа ярьдаг...” гэх мэдүүлэг /1-р хавтас 51-52 дугаар хуудас/,

Хохирогч Г.Б мөрдөн байцаалтанд өгсөн: “...2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Жаргалан хотхонд 3 өрөө байр сонирхсон. Тэгээд гэрээний урьдчилгаа болох 30 хувийг төл гэж Б.Э хэлээд хувь хүний данс өгсөн. Тэр нь Э.О гэдэг хүний Хаан банкны данс байсан тэгээд данс руу нь 43.404.200 төгрөг шилжүүлсэн. Гэрээгээ хийе гэсэн боловч гэрээгээ хийхгүй явж байгаад Л.Түвшин ах надаас байраа буцаагаад авсан. 2013 оны 12 сард Б.Э над руу залгаад Л.Түвшин ах байраа буцааж зарах юм шиг байна гээд 71.000.000 төгрөг шилжүүлчих гээд Л.Түвшин ахын хаан банкны дансыг өгсөн. Тэгээд Л.Түвшин ахын данс руу шилжүүлсэн. 2014 оны 05 дугаар сарын эхээр “Форум инвест” компаниас Б.Э ирж уулз гэхээр нь очиж уулзахад миний тушаасан мөнгөнөөс 3.000.000 дутуу болчихсон. Тэр 3.000.000 төгрөгийг өөрөө авсан байна гэдгийг мэдсэн 3.000.000 төгрөгийг Л.Түвшин ах буцаагаад Б.Э данс руу шилжүүлсэн байна гэж хэлсэн. 3.000.000 төгрөгийг буцааж байрны төлбөрт шилжүүлж өгөх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /1-р хавтас 56-57 дугаар хуудас/,

Гэрч Ж.О мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны намар 10 байна уу 11 сард Б.Э манай байгууллагад кабель зарсан юм. Таны визанд чинь мөнгө хийгээд эргүүлээд өгье гээд надаас Хаан банкны виза картыг маань авсан. Тэгээд эргээд Б.Э над уруу яриад “та өөрөө ирж авч өгөхгүй бол картнаас гарахгүй байна” гэхээр нь би Сансарын тунелийн эсрэг талын Хаан банкин дээр очоод картнаас 4.000.000 төгрөг авч өгсөн. Б.Э мөнгийг аваад инженерт өгөх мөнгө гээд салаад явсан. Хоёулаа ямар ч байсан машин авсан байсан. Ямар журмаар яаж авснаа ярьдаггүй. Би хүүгээсээ асуухад “Мандахаа хүнээс зээлсэн, ажлаасаа ашиг гаргасан” гэж надад хэлж байсан. Би ч нэг удаа Мандахаас “юун их мөнгөтэй болоод байна вэ” гэж асуусан чинь хүнээс зээлсэн эргүүлж өгөх юм гэж ярьсан...” гэх мэдүүлэг /1-р хавтас 63-66 дугаар хуудас/,

Гэрч Л.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Анх би өөрийнхөө нэр дээр авсан гэх байраа худалдахын тулд Энхмандахад хэлсэн байсан. Түүний дагуу Энхмандах Баярмаа гэх хүн олж миний данс руу уг хүн 71 сая төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би урьдчилгаа 68 сая төгрөг болох ёстой байснаас илүү 3 сая төгрөгийг Б.Э данс руу шилжүүлж байсан. Одоо бид нарын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /2-р хавтас 105-106 дугаар хуудас/,

Гэрч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2013 оны намар уг компаний баригдаж байгаа орон сууцнаас худалдах гэж урьдчилгаа төлбөр болох 30 хувийг мөнгө төлж байсан. Тэгээд дараа нь 2014 оны 02 дугаар сарын сүүлээр 3 сарын эхээр байрандаа орохдоо граж худалдан авах сонирхолтой байсан тул тус компанийг төлөөлөн ажиллаж байгаа гэх борлуулалтын менежер ажилтай Б.Э гэх эмэгтэйд саналаа хэлж граж байвал авна гэж хэлсэн байсан. Түүний дагуу Б.Э надад 4 дүгээр сард 1 граж суларсан, та худалдан авах уу 30 сая төгрөг гэж байна гэсэн. Тэгэхлээр нь би тухайн гражийг 30 сая төгрөгөөр худалдан авах боломжгүй гэдгээ хэлэхэд Б.Э хэд хоногийн дараа нөгөө гражийн эзэн гадагш явах гэж байгаа та 25.000.000 төгрөгөөр худалдан ав гэсэн санал тавьсан. Тэгэхээр нь би худалдан авахаар болоод мөнгө төгрөг тушаах, гэрээ хэлцэл хийх талаар ярихад Б.Э нь мөнгөө бэлнээр авах сонирхолтой гэдгээ хэлсэн. Тэгэхэд би бэлнээр өгөх боломж байхгүй, ямар нэгэн гэрээ хэлцэл эсвэл баримт байх ёстой гэхэд Энхмандах нь манай компани татвар гэх зэргээс шалтгаалан бэлэн мөнгө авна гэж надад хэлсэн. Түүний дагуу өөрийн өмгөөлөгчөөр дамжуулан зөвлөгөө авч өгөхдөө Б.Энхмандахаар баримт бичиг үйлдүүдсэн. Түүнээс хойш гэрээ шинэчлэхгүй болохоор нь би өмгөөлөгчтэйгээ компанид хандсан. Тэгсэн компани манай ажилтан алдаа гаргасан байна, таны хохирлыг барагдуулна, хэд хоног хүлээж бай гэсэн. Түүний дагуу хэд хоногийн дараа компани гэрээгээ шинэчлэн өгсөн. Тэгээд түүнээс хойш 8 сард гэрчилгээ гарах үед гражийн гэрчилгээ гараагүй тул дахин маргаан гарсаны дараа 2014 оны 11 дүгээр сард Захиргааны шүүхэд хандаж өөрийн гражийг авахаар болсон...” гэх мэдүүлэг /2-р хавтас 211 дүгээр хуудас/,

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Э холбогдох үйлдлийг Баянзүрх дүүргийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4, мөн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өөрчилж, ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э нь “бусдыг залилан мэхэлсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би бусдыг хуурч мэхлээгүй. Харин албан тушаалаа урвуулж ашигласан “ гэж мэдүүлж байгаа боловч түүний байрны захиалга авах нэрийдлээр бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авсан үйлдлүүд нь хангалттай нотлогдсон,албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн субьект нь төрийн албан хаагч байхаар хуульд заасан байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Э ийн От холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж дүгнэв..  О ийн Хаан банкны 5042239534 дугаарын дансанд 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 36.673.442 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 43.404.200 төгрөг, 2013 оны 10 сарын 31-ны өдөр 15.000.000 төгрөг, 2013 оны 12 сарын 25-ны өдөр 18.000.000 төгрөг нийт 4 удаагийн үйлдлээр 113.077.642 төгрөг орсон хэдий ч Э тэй бүлэглэн бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авч, хамтран оролцсон гэх үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Тухайлбал шүүгдэгч Онь хохирогч нарыг хэн алиныг нь ч танихгүй тэдэнтэй уулзсан болон ямар нэгэн байдлаар тэдэнтэй холбогдож бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах, Энхмандахыг гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон үйлдэл огт хийгээгүй байна. Хохирогч нар нь ч гэсэн О уулзсан, утсаар ярьсан болон түүнтэй холбогдсон ямар нэгэн зүйл байхгүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Ф Икомпани нь 2013 оны 3 дугаар сарын 12-ны өдөр шүүгдэгч Б.Э тэй Хөдөлмөрийн гэрээ байгуулан түүнийг борлуулалтын ажилтнаар авсан болох нь хэргийн 1 дүгээр хавтас 18-21 дүгээр хуудас дахь ерөнхий захирлын тушаал, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр нотлогдож байна. Иймд Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар Б.Э нь гэм буруутай үйлдлээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллуулж байсан ажил олгогч буюу Ф Икомпани хариуцан арилгах нь зүйтэй байна. Тухайлбал хохирогч Ш.Н Ш.Т нарт учруулсан хохирол 71.404.200 төгрөгийг Ф Икомпани хариуцах үндэслэлтэй байна. Хохирогч нар нь Ф Икомпанийн орон сууц борлуулах зарын дагуу тавигдсан утасны дугаараар уг компанийн борлуулагч Б.Э хандаж орон сууц захиалсан, харин иргэн Энхмандах гэдэг үүднээс нь эд хөрөнгөө өгөөгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Харин Ф Икомпани нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс жичдээ нэхэмжлэх эрхтэй болно.

 

Б.Э нь Ф ИХХК-ний Жаргалан хотхоны орон сууцны борлуулалтын менежерээр ажиллаж байх хугацаандаа 2014 оны 02 дугаар сарын сүүлээр иргэн П.Ганзоригоос гражийн мөнгө болох 25 сая төгрөгийг бэлнээр авч Ф ИХХК-ний дансанд оруулахгүй хувьдаа завшиж учруулсан хохирол 25.000.000 төгрөгийг Б.Э аас гаргуулж Ф ИХХК-д олгох, Б.Э нь хохирогч Баярмаад учруулсан 3.000.000 төгрөгийг төлсөн, харин М.Туулд учруулсан 21.600.000 төгрөгний хохирлоос 9.960.000 төгрөгийг төлсөн, үлдэх 11.640.000 төгрөгийг шүүгдэгч нь М.Туулд төлсөн гэж байгаа боловч энэ талаар ямар нэгэн баримт хэрэгт байхгүй байх тул 11.640.000 төгрөгийг Б.Э аас тус тус гаргуулж хохирогч нарт олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 57-58 УБЯ улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашины гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон 186 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч А.Октябрьт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэсжээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болно.

Шүүх хуралдаанд оролцогч талууд Б.Э Эрүүгийн хуульд заасан хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд зааснаар гурав хүртлэх насны хүүхэдтэй эх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж үзсэн болно. Учир нь Б.Э ын үйлдсэн гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулиар онц хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт анх удаа хүндэвтэр, хүнд гэмт хэрэг үйлдсэн бол ял хойшлуулахаар байна. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүнд хэргийн ангилалд хамаарч байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах боломжгүй байна. Тухайлбал энэ хуульд хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял хойшлуулах боломж байгаа болно.

 Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б.Э төрүүлсэн насанд хүрээгүй 2 хүүхдэд (2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүүхэд РД:ТА17272432 гэх) асран хамгаалагч тогтоолгохоор Дархан-Уул аймгийн 14 дүгээр хорооны Засаг даргад даалгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь  51 хоног цагдан хоригдсон болно.