Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 522

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

иргэдийн төлөөлөгч Ч.Чулуунбат,

улсын яллагч П.Н,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г, түүний өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ,

гэрч Д.Б,

шинжээч Ц.Ганболд, О.Ганчулуун, Б.Гантуяа,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ж.Батбаяр, М.Хувцагаан,

шүүгдэгч Ч.С,  түүний өмгөөлөгч Д.Батбаяр,

шүүгдэгч Г.Л,  түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л , Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Л , Ч.С нарт холбогдох эрүүгийн 2015 25000 1712 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны 01 дүгээр сарын -ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ Хөдөө Аж Ахуйн их сургуул сурч байсан, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Д аймгийн Х сум,  баг, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Б.Л  /РД:/,

2. Монгол Улсын иргэн, 19 оны 0 дүгээр сарын -ны өдөр Д аймгийн Х суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ дамжаанд сурч байсан, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Д аймаг, Х сум,  баг, Ш тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Ч.С /РД:/,    

3. Монгол Улсын иргэн, 19 оны 11 дүгээр сарын -ны өдөр Д аймгийн Б суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл 4, эцэг, эмээ, дүү нарын хамт Д аймаг, Б сум, Ц багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Г.Л  /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:  

Шүүгдэгч Б.Л нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод согтуугаар онц харгис хэрцгий аргаар хохирогч А.Э биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж санаатай алсан, 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байрны 44 тоотод согтуугаар хохирогч Ч.С толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж хутга барьж хөөж алахыг завдсан, мөн 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоотод хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Ганзоригийг алахыг завдсан,

шүүгдэгч Ч.С нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Л нь А.Э 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Эрдэмном нас барсан,

шүүгдэгч Г.Л нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Л нь А.Э 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Эрдэмном нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ч.С , Г.Л , хохирогч бид 4 хамт 2 шил 0.75 литрийн хэмжээтэй “Сархад” нэртэй архи, 3 том “Три медведья” нэртэй пиво хувааж уусан. Би архи, нойрондоо дийлдэж буйдан дээр унтсан ба тэр хооронд ямар нэгэн хэрүүл, маргааны шинжтэй зүйл ажиглагдаагүй. Хэн гэдгийг нь мэдэхгүй ч намайг нэг хүн татаж сэрээсэн. Өвдөгний доод хэсгээс түлхэж, нөгөөх нь түшээд байх шиг мэдрэмж төрсөн ба газар дайвалзаж харагдаж байсан. Нүдээ нээхэд хохирогч Г гэх хүн миний дээрээс өвдөглөсөн байдалтай байсан. Би Ганзоригийн гэрийн хаалганы хажууд нуруугаараа унаад босоогүй бөгөөд дахиж хөдлөхгүй байж байгаад цагдаад баригдаж тэрнээс хойш ганцаараа хоригдсон. Энэ хэрэгт Ч.С , Г.Л нар огт хоригдоогүй бөгөөд 72 цаг ч саатуулагдаагүй. Ч.С ын хувцас шинжилгээнд авагдаагүй гэдгийг өмнөх буюу 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болсон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт Ч.С өөрөө мэдүүлсэн. Госпиталын эмнэлэгт очиход миний пудволкыг Госпиталын эмч хайчлаад хогийн сав руу хаясан гэж Ч.С мэдүүлэг өгсөн. Энэ хэрэгт анх мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хошууч Энхболд гэдэг хүнд би энэ талаар маш олон удаа хүсэлт өгсөн ч миний хүсэлтийг огт хангаагүй. Гэтэл Ч.С ын эд мөрийн баримтаар хураагдаагүй эд зүйл болох хувцасны асуудал хуульд нийцэх үү, үгүй юу гэдэг талаар шалгах шаардлагагүй гэсэн хариу өгөөд байгаа юм. Нотлох баримтаар хураагдсан эд зүйлс дунд хэрэгт авагдсан баримт, гэрэл зураг зэргээс зөрүүтэй маш олон зүйл байгаа. Анх Батхишиг прокурор энэ хэрэгт хяналт тавьж байсан ба эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдээс Ч.С , Г.Л нарт зарим зүйлсийг буцаан олгосон тухай өмнөх шүүх хуралдаанд ярьсан. Юу, юу байхгүй байна вэ гэхээр хэргийн газар 3 төрлийн тавчик байсан. Нэг нь бор өнгийн зөөлөн хүрээтэй тавчик бөгөөд түрүүн прокурор яллах дүгнэлтэнд уншсан. Нөгөө хоёр нь шар өнгийн, резинэн хүрээтэй тавчик бөгөөд дээд талын эмжээрээрээ ялгаатай, том, жижиг размерийн хэмжээтэй. Бор өнгийн тавчик нь тухайн үед Ч.С ын өмсөж байсан цустай тавчик мөн бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан байгаа. Г.Л гийн өмсөж байсан шар эрээн өнгийн тавчик байхгүй ба, Г.Л гийн хэлснээр тэрээр ариун цэврийн өрөөнд ороогүй, орон дээр унтаж байсан, энэ хэрэгт огт хамааралгүй, сэрээд буцаж унтсан боловч өөрийг нь хэн сэрээснийг мэдэхгүй байгаа гэж тайлбарладаг. Гэтэл Г.Л гийн өмсөж байсан тавчик болон Г.Л гийн хөл, гаран дээрх цусны зураг хэрэгт авагдсан талаар өмнөх шүүх хуралдаанд М.Хувцагаан өмгөөлөгч хэлэхэд Г.Л “би цус болсон байж магадгүй. Учир нь түргэний эмч, цагдаа хоёр намайг талийгаачийг өргөж гэрээс гаргахад тусла гээд байсан тул би талийгаачийг өргөөд насилкан дээр тавьсан” гэж мэдүүлсэн. “Гэмт хэргийн газрыг хамгаалах тухай хууль” гэж байгаа ба цагдаа нарын энэ мэт хариуцлагагүй байдлыг мэдүүлгээрээ үгүйсгэдэг. Гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байдаг ба хэргийн байдлыг бодитоор мэдүүлсэн гэрч байхгүй. Түүнчлэн гэрчүүд удаа дараа мэдүүлгээ өөрчилдөг. Түүнчлэн гэрчүүдийн мэдүүлгийн талаар миний бие өргөдөл гомдол гаргах бүрт гаргасан өргөдөл, гомдолд нийцүүлэн гэрчүүд мэдүүлгээ өөрчилдөг. Жишээлбэл, Ундармаа, Бямбаханд, Л гэх гэрчүүдэд хэргийн талаар Ч.С мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл мэдүүлгийнх нь эх сурвалж нь Ч.С бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд тухайн үед Ч.С нь сэтгэцийн ой алдалтын өвчтэй байсан гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл ийм хүний мэдүүлгээр намайг буруутгаад байна. Хамгийн анх М.Алдар шүүгчийн даргалсан анхан шатны шүүх хуралдаанд ариун цэврийн өрөөний булан тохой бүрийг арчиж, цэвэрлэсэн байх ул мөр харагдаж байх тул үүнийг шалга гэсэн шүүхийн даалгавар өгсөн ба ариун цэврийн өрөөний 91 гэж дугаарлагдсан хавтаст хэрэгт байх гэрэл зургийг харахад Гүйцэтгэх ажиллагаа хийхдээ хохирогчийг ухаангүй хэвтэж байсан гэж цагдаа мэдүүлсэн байдаг. 44 минутын дараа хэргийн газарт цагдаа ирсэн. Шүүхийн даалгаврыг биелүүлэхээр хэргийн газар очсон цагдааг дахин байцаахад “намайг очиход талийгаач хөл, гараа сарвалзуулаад хөдөлж байсан ба хохирогч өөрөө гараараа эргэн тойрныхоо цусыг арчсан” гэж мэдүүлсэн талаар хэргийн материалыг надад танилцуулахдаа хэлсэн. Би цагдан хоригдож байхдаа балыг устай шингэлж цустай адил хэмжээнд өтгөрүүлж байгаад хана руу цацаж, гараараа олон удаа арчиж үзэхэд гарын салааны завсраар ороод төгсгөлдөө гар доош унасан байдалтай байх мөр үлдэж байсан. Гэтэл хэрэг гарсан газар душны хэсгийн шилэн ирмэг дээр хурууны өндөг гэх мэт зүйлийн мөр байхгүй, алчуураар арчсан мэт жигд арчилттай байсан. Ариун цэврийн өрөөнд байгаа 1 ширхэг гутлын мөр нь арзгар ултай гуталных байсан. Тэгсэн хэрнээ ариун цэврийн өрөөнөөс дөнгөж гарсан нь хөл нүцгэн болон гуталтай гэх мэт маш олон мөр байгаа. Ч.С олон удаа намайг хөөгөөд ална гэсэн, нэг сэрэхэд би хутгалуулсан байсан гэж мэдүүлсэн ч одоо болохоор Б.Л намайг хөөж байгаад хутгалсан, ална гэж хэлсэн гэж зөрүүтэй мэдүүлэг өгч байна. Яг хэзээ, яаж хутгалуулсан нь тодорхойгүй. Ч.С ариун цэврийн өрөөнд цусаа угаасан гэсэн ч тэр үед нь хохирогч хажууд нь амьд байсан гэсэн үг. 04 цагийн үед гэрч Д.Бямбахандтай Ч.С утсаар ярьсан байх ба 04 цагийн үед би тэр гэрээс гараад явчихсан байсан. Ч.С ариун цэврийн өрөө рүү цусаа угаахаар нэг удаа, дараа нь алчуураа тавих гэж дахин 1 удаа орсон ба тэр үед нь ч хохирогч амьд байсан гэсэн үг. Зүүн гүрээний артер, венийн судас тасарсан тул хохирогч нас барсан гэх дүгнэлт гарч, хэрэгт зураг нь авагдсан байсан ба 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч мөн оролцсон. Шинжээч тэр үед саадгүй нөхцөлд судаснаас гарах цус 2 м газрыг бохирдуулна гэсэн. Гэтэл ариун цэврийн өрөө өргөөшөө 1.5 м эсхүл 1.7 м хэмжээтэй ба тэр өрөөнд их хэмжээний цусан бохирдол байхгүй. Би хэргийн газраас 04 цагт гарснаас хойш утасны биллээс харахад 04 цаг 40 минутанд цагдаа ирж, 05 цаг 15 минутанд түргэний эмч ирсэн байдаг. Энэ хугацаанд хохирогч 44 минутын турш артерийн судас нь тасарсан хэрнээ нас бараагүй, амь насаа хамгаалж байсан байна. Гэтэл түргэний эмч ирээд амь насыг нь хамгаалж чадаагүй гэдэг нь боломжтой юу? Хүн нийт цусныхаа 30 хувийг алдахад шокын байдалд ордог гэсэн. Артерийн судас нь тасарсан хүн ямар тохиолдолд ийм урт хугацаанд амьд байх боломжтой вэ? Артерийн судсанд чангалуур тавьж болохгүй, гараараа ясанд нь тултал дарна гэж тайлбарлаад байгаа. Намайг энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж шүүхээс ял оногдуулсан. Гэтэл өөрийн амь насыг 44 минут хамгаалсан хүнийг биеэ хамгаалах чадваргүй байсан гэж үзэж надад оногдуулсан ялыг нэмсэн. Ч.С , Г.Л нарын гэрч, хохирогч, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд нь зөрүүтэй бөгөөд одоо хүртэл хүчинтэй байгаа. Эдгээр мэдүүлгүүд нь миний эрх зүйн байдлыг дордуулж, намайг яллахад чиглэгдсэн ба анхнаасаа намайг хэрэгтэн болгож харагдуулах зорилготой байсан гэж үзэж байна. Энэ хэрэг 2 жилийн өмнө гарсан ба шийдэгдэхгүй удсан нь миний буруу биш. Би байж болох бүхий л зүйлийг хэлж, өргөдөл гомдол гаргасан. Би энэ хэргийг үйлдээгүй гэдэгтээ 100 хувь итгэлтэй байдаг. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

Шүүгдэгч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч Г.Л шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би талийгаачийн ээж нь бөгөөд болсон асуудлыг 2015 оны 02 дугаар сарын 17-ны өглөө утсаар мэдсэн. Утас дуугарч ийм зүйл боллоо гэж Ч.С хэлсэн гэж бодож байна. Тэгээд би өдөр нь онгоцонд сууж Улаанбаатар хотод ирсэн ба шууд Баянзүрх дүүргийн цагдаа дээр очиход ийм хэрэг болсон гэсэн. Миний хайртай хүүгийн амь насыг санаатайгаар хохироосон Б.Л 62 удаа хутгалсан. Энэ хэрэгт прокурор, мөрдөн байцаагч нар олон удаа солигдсон ба хэргийг сайн шалгасан гэж бодож байна. Хүүгийн маань амь насыг хохироосон хүн чөлөөтэй явж байна. Дахиж ийм хэрэг хийх эсэх талаар мэдэхгүй тул айж байна. Миний хүүг 62 удаа хутгалсан нь ямар их хорсол агуулсныг харуулж байна. Миний хүү энэ хүнийг эсэргүүцэж, ямар нэгэн байдлаар гэмтэл учруулсан ул мөр огт байгаагүй. Би тэр өдөр цагдаа дээр очоод Б.Лхамсүрэнг харахад биед нь ямар ч шарх сорви байгаагүй. Хэрэг шалгах ажиллагаа удаашрах тусам тамхины иш, цусны мөр, хамт уусан хүмүүсээ шалгуулах зэргээр ял шийтгэлээс зугтаахыг оролдсон. Хоёр жилийн турш үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж хөдөөнөөс ирдэг байсан. Оршуулгын болон тээврийн зардал огт төлөөгүй. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн анхны шүүх хуралдаан болох үед хохирлын баримтыг өгсөн. Эцэг, эх нь хүүгээ алдсан хүний сэтгэлийг яагаад ойлгохгүй, уучлалт гуйхгүй байна вэ? Нутгийн найзаа гэртээ байлгаж, түүний гарт амь насаа алдсан хүүгийнхээ төлөө их харамсаж байна. Миний хүүгийн амь насыг хохироосон хүн бидний дунд байж болохгүй гэж үзэж байна. Хүү маань хичээлээ сайн давтаж эмч болно гэсээр байгаад өөрөө хичээж, зүтгэсээр анагаахын сургуульд орсон. Хүүгээ сайн сурна гэж итгээд Улаанбаатар хотод байранд суулгаж үлдээсэн. Миний хүүд атаархаж амь насыг нь хохироосон гэж үзэж байна. Ч.С энэ хэргийг харсан хэрнээ яагаад тусламж үзүүлээгүйг ойлгохгүй байна. Найзыгаа авраагүй талаар нь үнэхээр ойлгохгүй байна. Тусламж үзүүлээгүй ч бие нь ямар байгааг яагаад асууж болоогүй юм бол. Миний хүү надаас гуйсаар байгаад Ч.С тай хамт амьдарсан. Томоотой хүүхэд шиг байсан ч ийм хүн чанаргүй гэж мэдээгүй. Хэргийн материалтай танилцахад Б.Л миний хүүг 62 удаа хутгалж амь насыг нь хохироосон нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон. Б.Л эцэг, эх болон өмгөөлөгч нар ч үгүйсгэхгүй байх. Хүнлэг зан гаргаагүй, зохих байгууллагад мэдэгдээгүйнхээ төлөө Ч.С ч хариуцлага хүлээх ёстой. Миний хүүгийн амь нас хохирсон нь хэзээ ч нөхөж болшгүй гарз. Гэтэл миний хүүг үхвэл үхнэ биз гэж хандсан Ч.С , Г.Л нар хэзээ ч бидний уй гашууг минь хуваалцаж, уучлалт гуйгаагүй. Гэтэл өнөөдөр надаас уучлалт гуйсан гэж хэлж байна. Энэ хэргийг хэтэрхий удаан шалгасан. Хэрэг хийсэн хүнд зохих шийтгэлийг хүлээлгэж өгнө үү. 2016 оны 09 дүгээр сарын 30-ны байдлаар 14.051.216 төгрөг нэхэмжилсэн. Тэрнээс хойш гарсан зардлыг нэхэмжлээгүй байгаа гэв.

Гэрч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ч.С над руу ярьсан. Би бараг үхэж байна, баяртай, цус алдаад байна гэсэн. Хэн, хэн байна, юу болсон бэ гэж намайг асуухад Эрдэмном, Г.Л , Б.Л бид 4 байна, намайг хутгалсан, би цус алдаад үхэх гээд байна гэсэн. Б.Л хутгалсан гэсэн. Өглөөний 05 цагийн үед ярьсан. Сөөнгөдүү, ярьж ядаад байсан. Би эхлээд тоглож байна гэж бодоод итгээгүй. Сүүлдээ нэг л биш болсон. Ч.С тай 30-40 минут ярьсан. Эхлээд яриад утсаа салгасан. Тэгээд би Б.Л рүү залгахад утас нь холбогдоогүй. Э руу залгахад утсыг нь Ч.С авсан ба дахиж ярьсан. Сүүлдээ би итгэхгүй сонин санагдаад өөрийн эмэгтэй найз руу ярьж болсон явдлыг хэлээд залгаад үзээч гэсэн. Нэг хэсэг өөр хүнтэй яриад завсарласан. Буцааж яриад түргэн дууд гээд, дуудахгүй гэхээр нь би түргэн рүү залгаад дахин нэг хэсэг ярьсан. Яагаад түргэн дуудахгүй байна вэ гэхэд Б.Л тоглолтоор гадагшаа явах гэж байгаа тул цагдаа, түргэн дуудвал хэцүү болно. Тийм учраас хэлэхгүй гэсэн. Өдрийг нь мэдэхгүй байна, орой 21 цагийн үед би дотуур байрандаа байхад Ч.С , Б.Л нар нэг хүүхэдтэй хамт манай дотуур байрны гадна ирж намайг авч байсан. Одоо бодоход Г.Л юм шиг байна. Тэгээд би уулзах гээд гарахад Эрдэмномын гэрт очоод хоол хийгээд өг гэсэн ба замаараа Ундармаатай уулзаад, хоол хийж өгсөн. Тэгээд 23 цаг өнгөрөөд байр хаалаа гээд би явахад намайг хүргэж өгсөн гэв.

Шүүгдэгч Б.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эрдэмномын гэрт хүн байхгүй байсан болохоор сүүлийн 8 хоног Сугар, Эрдэмном бид хэд хамт байсан. 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Лхагвасүрэн гэх Сугарын хамаатан болох залуу ирсэн, найз нь Дорнод явна гээд гараад ирлээ, зардлаараа ууя гэсэн. Тэгээд дөрвүүлээ 22 цаг 30 минут болж байхад архи, пиво ууж эхэлсэн. Бид нар 1 шил архиа дуусгаад, пиво ууж байхад би тасарсан, тэгээд нэг сэрэхэд ариун цэврийн өрөөн дотор зогсож байсан. Эрдэмномын цээж толгой хэсэг нь цус болчихсон газар хэвтэж байсан, тэгээд би байрнаас гараад дээшээ билүү доошоо шатаар буугаад танихгүй айлд ороод би хутга барьчихсан байсан. Яагаад хутга барьчихсан байснаа санахгүй байна. Тэгээд нэг мэдэхэд би нэг залуугийн доор орчихсон байснаа, нэг мэдэхэд цагдаагийн машинд суугаад явж байсан. Би Эрдэмномтой муудалцсан эсэхээ санахгүй байна, архи дөнгөж ууж эхэлж байхад Эрдэмном яаж найзлаж эхэлсэн тухайгаа ярьж байсан. Тэгээд би зөвхөн ууж идэх дээрээ найз биш биз дээ гэхэд чи юу яриад байгаа юм бэ гээд миний баруун хацар руу нэг алгадсан, тэр үед би алгадах бол байж болно, зүгээр ээ хөгшөөн гэж хэлээд өнгөрсөн. Тэрнээс хойш бид хоёр муудалцаагүй байхаа. Эрдэмном бид хоёр өмнө нь 2014 оны 11 дүгээр сард байх Эрдэмномын нөүтбүүкийг ломбарданд манай нэг найз тавьчихсан юм, тэрийг нь авахад би мөнгө нэмэрлэх ёстой байсан, тэр мөнгөө өгөх хугацаандаа өгч чадаагүй хэд хоног хэтрүүлээд өгсөн. Үүнээс болоод Эрдэмном бид хоёр үл ойлголцсон. Дараа нь би мөнгийг нь өгөөд учир зүйгээ олсон, өөр бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал байхгүй, тэгээд ч би Эрдэмномтой тийм дотно найз биш.” гэх мэдүүлэг. /1 хавтас 226-236 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ч.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би найз Эрдэмномыгоо бусдад алагдсан хэрэг гарах үед эмнэлгийн тусламж үзүүлээгүй хэрэгт сэрдэгдэж байгаа. Би тухайн үед шоконд орсон, биеийн байдал таагүй байсан, архи гараагүй, цус их алдсан байсан. Үүнээс болж л эмнэлэг, цагдаад мэдэгдэлгүй удсан. Тухайн үед бол эрүүлээр сэтгэх боломжгүй байсан.” гэх мэдүүлэг. /1 хавтас 238-243, 2 хавтас 212-214 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Г.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би болсон хэргийн талаар тэр болгон санахгүй байна. Тэр өдөр хэн нэгэн намайг сэрээсэн. Хэн сэрээснийг би мэдээгүй, миний ард Сугар байсан, тэгээд угаалгын өрөө рүү харахад Эрдэмном нуруугаараа хана налаастай, хөлөө жийгээстэй хэвтэж байсан, амьд байсан, надад ямар нэгэн үг хэлээд байсан, суусан газарт нь цус урссан харагдаж байсан, өөр зүйл анзаараагүй. Хаанаас нь цус гарч байсныг нь анзаараагүй, тэгээд би хутга гэж бодоогүй, зодолдсон юм байна гэж бодоод том өрөөнд орж хэвтсэн. Миний ухаан орж гараад байсан, би их согтуу, архи гараагүй байсан. Тэгээд дин дун сонсоход Сугар хүнтэй утсаар яриад байсан, юу яриад байгааг нь сонсоогүй, дараа нь бас эмнэлэг дуудаад байр руугаа явах замыг нь заагаад байсан. Тэгээд байж байхад цагдаа нар ирсэн. Би хөл дээрээ тогтож чадахгүй байсан, цагдаа нар гараад явсан. Тэр үед би Сугарыг хутгалуулсныг мэдээгүй байсан. Тэгээд цагдаа нар гараад явсны дараа би буцаад хэвтсэн, тэгээд байж байгаад цагдаа нар ирээд, би арай сэргэсэн, тэр үед Сугар, Эрдэмном хоёрыг хутгалуулсан гэж мэдсэн. Би биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй.” гэх мэдүүлэг. /1 хавтас 244-249 дугаар хуудас/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө нэг дугаараас залгаад та биеэ бариарай Э өнгөрчлөө гэсэн. Хүүгээ оюутан болоход Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, 18а байрны 44 тоотыг авч өгсөн. Ганцаараа амьдардаг. Манай хүү их зөөлөн, уярамтгай зан ааштай хүүхэд, дэндүү зөөлөн хүний өмнөөс юм хэлдэггүй хүүхэд байсан. Дүүдээ ч үг хэлдэггүй, хааяа дүүгээ загнаач гэхээр юм хэлдэггүй хүүхэд байсан, сурлагаараа ч сайн байсан. Анагаахад олон хүүхдүүд өрсөлдөхөд 13 дугаар байранд орсон. Би их гомдолтой байна, оршуулгын зардал 14.051.216 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг. /1 хавтас 49-51 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчим хаалга тогшихоор нь манай дүү Орших байна гэж бодоод хэн бэ гэхэд би, би гэсэн. Тэгээд дүүгээ байна гэж бодоод нээхэд дээгүүрээ ногоон фудволк, доогуураа бараан өнгийн дотуур өмдтэй, хөл нүцгэн, баруун гартаа хар иштэй жижиг хутга, зүүн гартаа хар өнгийн бариултай, скочоор ороочихсон заазуур барьчихсан, 20 орчим настай, өндөр туранхай залуу их эвгүй царайтай болчихсон шууд гэрт орж ирчихээд намайг гал тогооны хөргөгчний буланд шахаад суу, бос гээд байсан. Би одоо чамайг ална, чи яаж алуулмаар байна гээд байсан. Тэгтэл манай эхнэр 00-ын өрөөнөөс гараад ирсэн чинь манай эхнэрийг буцаад ор гэсэн, манай эхнэр айгаад шууд буцаад орсон. Тэгээд наад нойлын хаалгаа онгойлго, онгойлгохгүй бол чамайг ална, би сая хүн дүрчихсэн гэж хэлээд хутгаа нааш цааш хөдөлгөөд байхаар нь зүгээр байж байгаад алуулж байхаар эсэргүүцэж байгаад учраа олъё гэж бодоод хутгыг нь цохиод тэврээд авсан. Тэгээд эхнэрээ гараад ир гэж дуудахад манай эхнэр шууд хөл нүцгэн гараад гүйчихээр нь би нөгөө залууг хөдөлгөөнгүй дараад байж байхад чи наад хаалгаа хаагаач гээд инээгээд байсан. 10-15 минутын дараа хоёр цагдаа ирээд нөгөө залууг аваад гарсан. Тэр залуугийн баруун гар нь нил цус болчихсон, мөн хутга нь маш их цустай байсан, тэр залуу хутгаа нэг удаа долоосон. Эхнэр бид хоёр маш их айж шоконд орсон. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Би маш их гомдолтой байна, өөрийгөө үхчихлээ л гэж бодсон.” гэх мэдүүлэг. /1 хавтас 53-56 дугаар хуудас/,

Хохирогч Ч.С мөрдөн байцаалтанд өгсөн: “...7 хоногийн өмнөөс Эрдэмном, Лхамсүрэн, Л бид 4 хамт амьдрах болсон, гэрт нь хүн байхгүй байсан. 7 хоногийн турш хамт амьдрахдаа 4, 5 цагаас нааш унтдаггүй, архи ууж, тамхи татаж, кино үзээд өдөржингөө унтдаг байсан. 2015 оны 02 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө бид дөрөв бүгд кино үзэж, хөзөр тоглосон, тэгээд үүрээр 5 цагийн үед унтсан. Тэгээд маргааш нь 9 цагийн үед дахиад ууж байгаад үлдсэн 1 шил архиа уугаад, би согтоод унасан. Бид нар том өрөөнд архи ууж байсан, нэг мэдсэн би жижиг өрөөнд шалан дээр хэвтэж байсан, толгой хөндүүр хүзүүний зүүн ар хэсгээс цус гарч байсан. Тэгээд дээшээ өндийгөөд харахад Л орон дээр унтаж байсан, өөр хүн байхгүй. Том өрөөнд хүн байхгүй, 00-ын өрөөнд Э цустайгаа холилдсон хэвтэж байсан. Л хоёр гар цус болчихсон, төмс арилгаад сууж байснаа над руу нэг юм хэлээд орилоод байсан, би юу гэж байгааг нь ойлгоогүй, бас хүзүүнээс цус гараад, архи ч гараагүй манараад байсан. Л хутгаа барьсан чигтээ над руу чиглээд ирэхээр нь 00 өрөөний хаалгыг хаагаад жижиг өрөөний хаалгыг хааж зогссон, Л хаалга балбаж байгаад чимээгүй болсон. Тэгээд би гарч Лхамсүрэнг байгаа үгүйг шалгачихаад найз охин руугаа залгаж хэлэхэд 103 дууд гэсэн, тэгээд би 103 дуудсан. Миний биед 4 тооны хутгалуулсан шарх байсан. Намайг ч гэсэн Л гэмтээсэн байх, би мэдэхгүй байна. Би Лхамсүрэнг зогсоож чадаагүй айгаад зугтаасан.” гэх мэдүүлэг. /2 хавтас 182-184 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнодод унтаж байхад С  залгаад би бараг үхлээ, баяртай гэсэн яасан юм бэ, юу яриад байгаа юм бэ гэхэд Л намайг хутгалсан гэж хэлсэн. Би салгаад Лхамаа руу залгахад холбогдохгүй байсан. Би Э руу залгахад С  утсыг нь авсан. Э  яръя гэхэд бас хутгалуулсан хэвтэж байна гэсэн. Би Лхамсүрэнтэй яръя гэхэд гараад явчихсан гэсэн. Тэгэхээр нь би түргэн дуудах гээд дугаарыг нь мэдэхгүй болохоор Ундармаа руу залгаад болсон явдлын талаар хэлсэн. Би С ыг 103 залга гэтэл С  үгүй гэхээр нь тэгүүл би өөрөө залгалаа гэхэд за за би залгая гэсэн. Тэгээд утсаа салгаад 103 руу залгаад асуухад тэдний хаяг дээр дуудлага ирсэн байна гэсэн. Дуудлага дуудчихаад эргээд л холбогдсон, түргэн иртэл битгий утсаа салга гээд яриад байсан, тэгэхэд С  жижиг өрөөнөөс гараад 00-ын хаалга онгойлгосон чинь Эрдэмномоос цус гарчихсан, Л хутга бариад зогсож байсан, тэгснээ над руу дайраад тэгэхээр нь би зугтаагаад жижиг өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Тэгээд эргээд гараад ирэхэд нам гүм Э 00 өрөөнд хэвтэж байсан гэж ярьсан. Өөрийгөө болохоор намайг хэзээ хутгалсныг мэдэхгүй байна гэж байсан, ингэж ярьж байхад Э ёолоод байгаа сонсогдсон, тэгэхээр нь чи очиж үзээд хаанаа хутгалуулсан байна үзээд боолдоо гэж хэлсэн. С  нүд бүрэлзээд юм харахгүй байна гэсэн. Тэгж байтал цагдаа Лхамсүрэнг бариад ороод ирлээ гэсэн.” гэх мэдүүлэг. /1 хавтас 70 дугаар хуудас/,

Гэрч Б.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөртэйгэээ унтаж байхад 04 цаг 15 минутанд хүн хаалга нүдээд байсан, би нөхрөө сэрээгээд Оршихоо гээд манай нөхрийн дүү байж магадгүй гэж бодоод чи дурандаа харж байгаад нээгээрэй гэсэн, нөхөр босоод хэн бэ гэхэд би байна гэж байсан, тэгээд би 00 өрөө ороод бие засах гээд орсон, тэр үед бос суу гэсэн дуу гараад бас манай нөхрийн айж сандарсан дуу гарч байсан. Миний сонссоноор би бол аймаар шүү миний араас орж ирэх хүн бүр аймаар, чамайг би яаж алах уу, нэг нэгээр чинь хэрчиж алах уу гэж асуусан. Тэгээд би гараад ирэхэд миний зүүн талд 2 гартаа хутга барьчихсан, гарын шуу зэрэг нь цус болчихсон 22 орчим настай залуу байх шиг байсан. Тэгээд намайг буцаад ор гэсэн, би ороод хаалгаа түгжсэн. Тэгээд ер нь юм хэлээд инээгээд байсан. Тэгээд сүүлд манай нөхөр Номио гараачээ гэж орилсон, намайг гарахад нөгөө залууг буйдан дээр унагаагаад дарчихсан байсан. Би утсаа авах гэтэл том өрөө хол байсан болохоор гарч гүйгээд манаачийн байр руу очиж 102 руу залгахад 05.01 минут болж байсан. Тэгээд цагдаа ирээд манай нөхөртэй цуг тэр залууг дарсан. Би маш их гомдолтой байна.” гэх мэдүүлэг. /1 хавтас 67-69 дүгээр хуудас/,

Гэрч Э.У ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө унтаж байхад 04 цаг 20 минутын орчим Бямбаханд над руу залгаад нөгөө хэд чинь залгаад Эрдэмээ, С аа хоёр хутгалуулсан. С аа үхэх гээд байна гээд юм яриад байна, Эрдэмээ цаана нь орилоод байна, чи нэг ярьдаа, Лхамаа тэр хоёрыг хутгалсан гэнээ гэсэн. Би тэгээд зөрүүлээд С  руу залгахад тодорхой юм яриагүй салгачихсан.” гэх мэдүүлэг. /1 хавтас 71 дүгээр хуудас/,

Гэрч Л.Г ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг зогсоолын манаач хийдэг. 18-ны шөнө 04 цагийн үед гуталгүй, хөл нүцгэн, эрээн халаадтай 20 гаран насны эмэгтэй уйлчихсан, нэлээн сандарсан байдалтай, ахаа та цагдаа дуудаад өг, манайд заазуур барьсан хүн орж ирчихээд манай нөхрийг алах гээд байна. Та манай гэр рүү ороод өг гэхээр нь би юу гэж орж байдаг юм бэ гээд утсаа өгсөн. Тэр цагдаа дуудаад 20-иод минутын дараа цагдаа нар ирсэн.” гэх мэдүүлэг. /1 хавтас 72-73 дугаар хуудас/,

Гэрч Д.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дуудлага аваад 3 минутын дотор очсон. Уг байрны 57 тоот хаалганд дуудлага өгсөн гэх эмэгтэй манаачийн байранд хүлээж байсан. Тэгээд цуг ороход хаалга нь онгорхой, ороход нэг залууг байрны эзэн залуу дараад хэвтэж байсан. Доор нь байсан залуу намайг алчих гээд уйлагнаад байж байсан. Тэгээд тэр залууг босгоод ирэхэд гарын салаа, үзүүр хэсэг нь цус болсон байсан. Тэр залууг анх харахад жоохон мэдрэл муутай хүн шиг харагдаж байсан. Би коридороор гитар тоглоод явж байсан, манай найзууд хаана байна гэж байсан. Чи хаана архи уусан гэхэд 44 тоот гэсэн. Би тэр залууг доошоо цагдаатай буулгаад а/а Базаррагчааг ороод үзээдэх гэхэд хүн хутгалуулсан байна гэсэн, тэгээд би доошоо буусан. Тэгэхэд хаалга нь онгорхой, 00 өрөөнд хүн хутгалуулсан, ухаангүй байсан. Хүзүүндээ хутгалуулсан нэг залуу байсан. Тэр залуу манай найзыг хутгалчихаад, над руу дайраад байхаар нь жижиг өрөөнд ороод хаалга түгжсэн гэж ярьж байсан. Цаад өрөөнд байсан залуу юу болсон бэ, манай найз хаана байгаа юм бэ гээд байсан. Тэр хоёроос архи үнэртэж байсан. Тухайн үед өөр хүн байгаа эсэх талаар юм яриагүй. Анх очиход талийгаач амьд тийчлээд хачин авиа гаргаад байсан. Угаалгын өрөө бүхэлдээ цус болчихсон байсан. Хэн нэгэн санаатайгаар арчсан гэсэн ул мөр ажиглагдаагүй” гэх мэдүүлэг. /1 хавтас 84 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Н ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө үүрээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 18а байрны 44 тоотод хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирсэн. Намайг ирэхэд цагдаа нэг хүн нь гайгүй, нэг хүн нь амьсгалахгүй байна гэсэн. Ороход нэг залуу хүзүүгээ бариад зогсож байсан, угаалгын өрөөнд нэг залуу ухаангүй, суултуур түшээд суусан байдалтай байсан. Тэгээд үзэхэд зүрхний судас цохилт мэдэгдэхгүй, чагнуураар чагнахад зүрхний цохилт мэдэгдэх төдий байсан. Тэгээд эмнэлэг рүү авч яваад үзэхэд нас барсан байсан. Нөгөө залууг нь БХХСА-ны нэгдсэн эмнэлэгт хүргээд орхисон.” гэх мэдүүлэг. /2 хавтас 185-186 дугаар хуудас/,

Гэрч Г.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид дөрөв 0.75 литрийн архи 2 шил, 2 литрийн гурван том пиво авч ирсэнийг хувааж ууцгаасан. Тэгээд нилээн удаан суусан байх, би уусан архиндаа нилээн согтоод жижиг өрөөний орон дээр унтсан. Л намайг сэрээхэд С  миний хажууд унтаж байсан. Л чи Э  очиж хараарай гэж хэлэхээр нь очиж хартал 00 өрөөнд Э хаалганы хажууд хөлөө жийсэн байдалтай, хана налаад сууж байсан ба доогуураа нил цус болчихсон байсан. Би тэр үед Лхамсүрэн, Э хоёрыг зодолдсон байх гэж бодоод том өрөөнд ороод буцаад унтсан. Тэгээд унтаж байхад цагдаа ирэхээр нь сэрээд болсон явдлын талаар мэдсэн. С  дуудлага өгсөн, хүзүү хэсэгтээ шархтай, цус гарсан байсан. Бид архи ууж сууж байхад ямар нэгэн маргаан болоогүй, уг асуудал намайг унтсан хойно болсон байх гэж бодож байна. Э  Л хутгалсан байх гэж бодож байна, Лхамсүрэнгээс өөр хүн тэнд байгаагүй байсан болохоор тэгж бодож байна.” гэх мэдүүлэг. /1 хавтас 64-66, 4 хавтас 164 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹385 дугаар “Хүзүү, цээж, зүүн мөр бугалга, баруун сарвуу, нурууны олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зурагдлууд, зүүн гүрээний артери, венийн тасралт. Цээжний зүүн хөндий нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх. Цээжний хөндий дэх цусан хуралт. Дээр гэмтлүүд нь 7-оос доошгүй урттай, 2.5 см өргөнтэй ир үзүүртэй зүйлийн олон удаагийн /62/ үйлдлээр үүсгэгдсэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Цус нь 1-р бүлэг байна. Талийгаач нь гүрээний артери, венийн зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт, /1 хавтас 92-94 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24ий өдрийн шинжээчийн ¹2035 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн А.Э гэх цусанд 1.5 промилли, ходоодны шингэнд 5.5 промилли спиртийн алкоголь тус тус илэрч байна” гэх дүгнэлт, /1 хавтас 97 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹2036 дугаар “А.Э гэх шингэн цус Оαβ/I/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт, /1 хавтас 98 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹3122 дугаар “Б.Л биед зүүн сарвууны 2-р хуруунд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь хурц зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэх дүгнэлт, /1 хавтас 100 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹3136 дугаар “Ч.С биед толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1 хавтас 104 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹1987 дугаар “Г.Л,  Ч.С нарын гэх цус нь АВО-н системээр О/I/ бүлгийн цус байна. Б.Л гэх цус нь АВО-н системээр В/III/, бүлгийн цус байна” гэх дүгнэлт /1 хавтас 108 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹1986 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн Г овогтой Л гэх цусанд 0.7% спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 0.7 % нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

Шинжилгээнд ирүүлсэн Бат-Эрдэнэ овогтой Л гэх цусанд 1.1% спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 1.1% нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна.

Шинжилгээнд ирүүлсэн Чимэд овогт Сугарын гэх цусанд спиртийн агууламж илрээгүй” гэх дүгнэлт /1 хавтас 109-110 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 24ий өдрийн шинжээчийн ¹3281 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр цус илэрсэн. Уг ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь А.Э гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ханцуйгүй ногоон өнгийн футболд, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь Ч.С,  Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт /1 хавтас 112 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 01ий өдрийн шинжээчийн ¹965 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн ногоон ханцуйгүй цамцанд хатуу үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ гогогдсон уранхай, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан шинэ уранхай байна, үүссэн уранхайг шинжилгээнд ирүүлсэн заазуураар үүсгээгүй” гэх дүгнэлт /1 хавтас 115 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹1985 дугаар “Хутга, заазуур дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна” гэх дүгнэлт /1 хавтас 128 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹3444 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн №95 хивс гэсэн арчдас дээр илэрсэн цус нь Ч.С гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, А.Э Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт, /1 хавтас 152 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹2014 дугаар “Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх орны бүтээлэгт цус илэрсэн. Уг цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт, /1 хавтас 157 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн №551 дугаар “Б.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг үйлдэх үедээ эмгэг согтолт хэмээх түр солиорлын байдалтай байсан, хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт, /2 хавтас 190-191 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №672 дугаар дүгнэлт, /2 хавтас 216-218 дугаар хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн №23 дугаар “Ч.С нь сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байгаагүй. Одоо сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай. Хүзүү толгой хэсэгтээ хэд хэдэн удаа хутгалуулсан байдаг боловч уг гэмтлийг хэзээ хэн учруулсаныг санахгүй байгаа нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас ойгүйдэлт согтолтонд орсны шинж юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь ой тогтоолт муутгах, болсон явдлыг санахгүй байхад нөлөөлнө. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсний дараа унтаж босч ирээд өнгөрсөн явдлаа буюу архи ууж байх үеийн хэсэг хугацааны үйл явдлыг эргэн санахгүй байх нь сэтгэцийн түр зуурын өөрчлөлт мөн. Дээрхи нөхцөл байдал нь архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд бий болно. Дээрхи нөхцөл байдал буюу болсон явдлаа хэсэгчлэн санахгүй байх нь Ч.С бий болох боломжтой” гэх дүгнэлт /3 хавтас 166-167 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 02 дугаар сарын 19ий өдрийн шинжээчийн ¹512 дугаар “Хар өнгийн бариултай хутга, хар өнгийн бариултай заазуур, ¹91 дугаартай 1,5 мл улаан хүрэн өнгийн толбонд илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц нь тогтоц нь А.Э гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна” гэх дүгнэлт /3 хавтас 190-191 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Г.Л нь сэтгэцийн ямар нэг өвчингүй ба хэрэг хариуцах чадвартай байна. Г.Л хийсэн ШШҮХ-н химийн шинжээч Б.Цогбаярын 205-02-18-ны өдөр хийсэн дугаар 1986 тай шинжилгээний дүгнэлтэнд Г.Л цусанд 0,70/00 спиртийн агууламж илрэв. Энэ нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. Гэвч шинжээч Б.Ц ыг байцаасан байцаалтанд С, Л, Л нарын цусан дахь этилийн спиртийн хэмжээ нь цус өгсөн үеийн хэмжээ бөгөөд хэрэг гарах үед ямар хэмжээний согтолттой байсныг нөхөн тогтоох боломжгүй гэснийг үндэслэж согтолтын зэргийг тухайн үеийн согтолттой тодорхойлох боломж муутай байна. Г.Л нар нь энгийн согтолттой байсан учир согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед ой тогтоолт муудах болсон явдлыг санахгүй байх боломжтой. Архи согтуурах ундаа хэрэглэсний дараа унтаж босож ирээд өнгөрсөн явдлаа буюу архи ууж байх үеийн хэсэг хугацааний үйл явдлыг эргэн санахгүй байх нь согтуурлын энгийн согтуурлын үед гарч болох шинж юм. Дээрхи нөхцөл байдал нь энгийн согтолтын үед гарч болно. Дээрхи нөхцөл байдал буюу болсон явдлаа хэсэгчилэн санахгүй байх нь Г.Л согтууруулах ундаа хэрэглэж энгийн согтолтонд орсон үед үүссэн болно” гэх дүгнэлт, /3 хавтас 195-197 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 04ий өдрийн шинжээчийн ¹1989 дугаар “Хохирогч А.Э гэх цагаан цэнхэр өнгийн ванны алчуур, улаан алаг эрээн орны бүтээлэг, ногоон өнгийн дотоож, хар өнгийн бэлтгэлийн өмдөнд биологийн ул мөр илэрсэн. Илэрсэн биологийн зүйл нь цус мөн байна. Уг цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт /1 хавтас 123 дугаар хуудас/,

Шинжээч Б.Л ы мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хохирогч Эрдэмномын ходоодны шингэнд илэрсэн 5.5 промиль нь согтолтын зэрэг тогтооход хамаарахгүй, зөвхөн цусан дахь 1.5 промиль гэснээр тодорхойлно. 1.5 промиль нь дунд зэргийн согтолтонд орно…” гэх мэдүүлэг. /1 хавтас 88-89 дүгээр хуудас/,

Шинжээч Б.Ц ын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хэрэв С ямар нэгэн эм уусан, тарианы зүйл хэрэглэсэн бол цусан дахь спиртийн агууламж буурах байсан. Ер нь бол энэ дүгнэлтэнд дурьдсан спиртийн агууламж нь цус авсан үеийн цаг үеийн байдлыг харуулна. Цусан дахь этилийн спирт ууснаасаа хойш байнга л хөлс, шээс бусад байдлаар гадагшилж байдаг ба хэдэн цаг хүний биед байх вэ гэдэг нь тухайн хүний биеийн онцлог, идэж уусан зүйл, нас хүйс, архины хэрэглээ зэргээс шалтгаалан янз бүр байна. Яг тэдэн цаг хүний цусанд хадгалагдана гэсэн зүйл байхгүй. Сугарын хувьд архи дарс өмнө нь хэрэглэсэн байж ч болно, архи дарс хэрэглэсэн хугацаанаас хойш олон цаг архи хэрэглээгүй, ус ундаа хэрэглэсэн, биеийн онцлогоос нь хамаарч цусан дахь этилийн спирт нь цусыг нь авах үед бүрэн гадагшилсан байж болно. Сугар, Лхагвасүрэн, Лхамсүрэн нарын цусан дахь этилийн спиртийн цус өгсөн үеийн хэмжээ бөгөөд хэрэг гарах үед ямар хэмжээний согтолттой байсныг нөхөн тогтоох боломжгүй…” гэх мэдүүлэг. /1 хавтас 89-90 дүгээр хуудас/,

Шинжээч Ц.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “…Би №2008 дугаартай дүгнэлтийг гаргасан, уг шинжилгээнд ирүүлсэн тамхины ишнүүдэд шинжилгээ хийсэн ба дахин ДНХ-ны шинжилгээ хийх боломжгүй, яагаад гэвэл шинжилгээнд авсан тамхины ишний хэсэг шинжилгээнд зарцуулагдаад дууссан. 3 ширхэг тамхины иш шинжилгээнд ирүүлсэн ба гурвуулангаас нь шүлс илэрсэн харин нэгээс нь л А2 бүлэг тогтоосон нөгөө хоёроос нь бүлэг тогтоох боломжгүй байсан. Учир нь тамхины ишний бохирдол ихтэй, урвал явагдаагүй юм. Шинэ хуучныг нь тогтоох боломжгүй. Тамхины ишин дээр явагдсан урвал нь А2 дугаар бүлэг илэрсэн. Тэгэхдээ уг тамхины ишнүүд бохирдол ихтэй байсан.” гэх мэдүүлэг. /2 хавтас 187-188 дугаар хуудас/,

Шинжээч Ц.Г ын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Хэргийн байдлаас харахад хамгийн багаар тооцоход гэмтэл авснаас хойш 30-40 минут амьд байх боломжтой байсан. Хохирогч цус алдаж байгаа газраа дарах, эсвэл юмаар боох зэргээр цус алдалтыг сааруулбал дээрхи хугацаанд амьд байгаад байх боломжтой. Энэ гэмтлийг авсан даруйдаа үхэхгүй хэсэг хугацаанд байна. Энэ нь цус алдалтыг хэр багасгаснаас шалтгаална. Цаг алдалгүй эмнэлэгийн тусламж авсан бол амьд үлдэх боломжтой.” гэх мэдүүлэг. /1 хавтас 85 дугаар хуудас/,

Хохирлын баримт /2 хавтас 81-154 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1 хавтас 44-48 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хавтас 17, 42, 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хавтас 18, 43, 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Л нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод согтуугаар, онц харгис хэрцгий аргаар, хохирогч А.Э биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж 62 удаа хутгалж санаатай алсан, 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 18а байрны 44 тоотод согтуугаар хохирогч Ч.С толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд хутгалж хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хутга барьж хөөж алахыг завдсан, мөн 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 57 тоотод хутга, заазуур барьж дайран орж иргэн Г.Ганзоригийг алахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө нэг дугаараас залгаад та биеэ бариарай Э өнгөрчлөө гэсэн. Хүүгээ оюутан болоход Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14-р хороолол, 18а байрны 44 тоотыг авч өгсөн. Ганцаараа амьдардаг. Манай хүү их зөөлөн, уярамтгай зан ааштай хүүхэд, дэндүү зөөлөн хүний өмнөөс юм хэлдэггүй хүүхэд байсан. Дүүдээ ч үг хэлдэггүй, хааяа дүүгээ загинаач гэхээр юм хэлдэггүй хүүхэд байсан, сурлагаараа ч сайн байсан. Анагаахад олон хүүхдүүд өрсөлдөхөд 13 дугаар байранд орсон. Би их гомдолтой байна, оршуулгын зардал 14.051.216 төгрөг нэхэмжилж байна.” гэх /1 хавтас 49-51 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г мөрдөн байцаалтанд өгсөн: “2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчим хаалга тогшихоор нь манай дүү Орших байна гэж бодоод хэн бэ гэхэд би, би гэсэн. Тэгээд дүүгээ байна гэж бодоод нээхэд дээгүүрээ ногоон фудволк, доогуураа бараан өнгийн дотуур өмдтэй, хөл нүцгэн, баруун гартаа хар иштэй жижиг хутга, зүүн гартаа хар өнгийн бариултай, скочоор ороочихсон заазуур барьчихсан, 20 орчим настай, өндөр туранхай залуу их эвгүй царайтай болчихсон шууд гэрт орж ирчихээд намайг гал тогооны хөргөгчний буланд шахаад суу, бос гээд байсан. Би одоо чамайг ална, чи яаж алуулмаар байна гээд байсан. Тэгтэл манай эхнэр 00-ын өрөөнөөс гараад ирсэн чинь манай эхнэрийг буцаад ор гэсэн, манай эхнэр айгаад шууд буцаад орсон. Тэгээд наад нойлын хаалгаа онгойлго, онгойлгохгүй бол чамайг ална, би сая хүн дүрчихсэн гэж хэлээд хутгаа нааш цааш хөдөлгөөд байхаар нь зүгээр байж байгаад алуулж байхаар эсэргүүцэж байгаад учраа олъё гэж бодоод хутгыг нь цохиод тэврээд авсан. Тэгээд эхнэрээ гараад ир гэж дуудахад манай эхнэр шууд хөл нүцгэн гараад гүйчихээр нь би нөгөө залууг хөдөлгөөнгүй дараад байж байхад чи наад хаалгаа хаагаач гээд инээгээд байсан. 10-15 минутын дараа хоёр цагдаа ирээд нөгөө залууг аваад гарсан. Тэр залуугийн баруун гар нь нил цус больчихсон, мөн хутга нь маш их цустай байсан, тэр залуу хутгаа нэг удаа долоосон. Эхнэр бид хоёр маш их айж шоконд орсон. Тэр залуугаас архи үнэртэж байсан. Би маш их гомдолтой байна, өөрийгөө үхчихлээ л гэж бодсон.” гэх /1 хавтас 53-56 дугаар хуудас/,

Хохирогч Ч.С ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: Бид нар том өрөөнд архи ууж байсан, нэг мэдсэн би жижиг өрөөнд шалан дээр хэвтэж байсан, толгой хөндүүр хүзүүний зүүн ар хэсгээс цус гарч байсан. Тэгээд дээшээ өндийгөөд харахад Л орон дээр унтаж байсан, өөр хүн байхгүй. Том өрөөнд хүн байхгүй, 00-ын өрөөнд Э цустайгаа холилдсон хэвтэж байсан. Л хоёр гар цус болчихсон, төмс арилгаад сууж байснаа над руу нэг юм хэлээд орилоод байсан, би юу гэж байгааг нь ойлгоогүй, бас хүзүүнээс цус гараад, архи ч гараагүй манараад байсан. Л хутгаа барьсан чигтээ над руу чиглээд ирэхээр нь 00 өрөөний хаалгыг хаагаад жижиг өрөөний хаалгыг хааж зогссон, Л хаалга балбаж байгаад чимээгүй болсон. Тэгээд би гарч Лхамсүрэнг байгаа үгүйг шалгачихаад найз охин руугаа залгаж хэлэхэд 103 дууд гэсэн, тэгээд би 103 дуудсан. Миний биед 4 тооны хутгалуулсан шарх байсан. Намайг ч гэсэн Л гэмтээсэн байх, би мэдэхгүй байна. Би Лхамсүрэнг зогсоож чадаагүй айгаад зугтаасан.” гэх /2 хавтас 182-184 дүгээр хуудас/,

Гэрч Д.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дорнодод унтаж байхад С  залгаад би бараг үхлээ, баяртай гэсэн яасан юм бэ, юу яриад байгаа юм бэ гэхэд Л намайг хутгалсан гэж хэлсэн. Би салгаад Лхамаа руу залгахад холбогдохгүй байсан. Би Э руу залгахад С  утсыг нь авсан. Э  яръя гэхэд бас хутгалуулсан хэвтэж байна гэсэн. Би Лхамсүрэнтэй яръя гэхэд гараад явчихсан гэсэн. Тэгэхээр нь би түргэн дуудах гээд дугаарыг нь мэдэхгүй болохоор Ундармаа руу залгаад болсон явдлын талаар хэлсэн. Би С ыг 103 руу залга гэтэл С  үгүй гэхээр нь тэгүүл би өөрөө залгалаа гэхэд за за би залгая гэсэн. Тэгээд утсаа салгаад 103 руу залгаад асуухад тэдний хаяг дээр дуудлага ирсэн байна гэсэн. Дуудлага дуудчихаад эргээд л холбогдсон, түргэн иртэл битгий утсаа салга гээд яриад байсан, тэгэхэд С  жижиг өрөөнөөс гараад 00-ын хаалга онгойлгосон чинь Эрдэмномоос цус гарчихсан, Л хутга бариад зогсож байсан, тэгснээ над руу дайраад тэгэхээр нь би зугтаагаад жижиг өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Тэгээд эргээд гараад ирэхэд нам гүм Э 00 өрөөнд хэвтэж байсан гэж ярьсан. Өөрийгөө болохоор намайг хэзээ хутгалсныг мэдэхгүй байна гэж байсан, ингэж ярьж байхад Э ёолоод байгаа сонсогдсон, тэгэхээр нь чи очиж үзээд хаанаа хутгалуулсан байна үзээд боолдоо гэж хэлсэн. С  нүд бүрэлзээд юм харахгүй байна гэсэн. Тэгж байтал цагдаа Лхамсүрэнг бариад ороод ирлээ гэсэн...” гэх мэдүүлэг /1 хавтас 70 дугаар хуудас/,

Гэрч Б.Н н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би нөхөртэйгэээ унтаж байхад 04 цаг 15 минутанд хүн хаалга нүдээд байсан, би нөхрөө сэрээгээд Оршихоо гээд манай нөхрийн дүү байж магадгүй гэж бодоод чи дурандаа харж байгаад нээгээрэй гэсэн, нөхөр босоод хэн бэ гэхэд би байна гэж байсан, тэгээд би 00 өрөө ороод бие засах гээд орсон, тэр үед бос суу гэсэн дуу гараад бас манай нөхрийн айж сандарсан дуу гарч байсан. Миний сонссоноор би бол аймаар шүү миний араас орж ирэх хүн бүр аймаар, чамайг би яаж алах уу, нэг нэгээр чинь хэрчиж алах уу гэж асуусан. Тэгээд би гараад ирэхэд миний зүүн талд 2 гартаа хутга барьчихсан, гарын шуу зэрэг нь цус болчихсон 22 орчим настай залуу байх шиг байсан. Тэгээд намайг буцаад ор гэсэн, би ороод хаалгаа түгжсэн. Тэгээд ер нь юм хэлээд инээгээд байсан. Тэгээд сүүлд манай нөхөр Номио гараачээ гэж орилсон, намайг гарахад нөгөө залууг буйдан дээр унагаагаад дарчихсан байсан. Би утсаа авах гэтэл том өрөө хол байсан болохоор гарч гүйгээд манаачийн байр руу очиж 102 руу залгахад 05.01 минут болж байсан. Тэгээд цагдаа ирээд манай нөхөртэй цуг тэр залууг дарсан. Би маш их гомдолтой байна. ...Тэр хүн над руу ямар нэгэн байдлаар халдаагүй, би ч тэр үед хаалгаа дотроос нь түгжсэн байсан. Тэр хүний царайг ч бараг хараагүй, над руу хандаж намайг заналхийлсэн зүйл байхгүй. Энэ явдлаас болж надад учирсан ямар нэгэн хохирол байхгүй тул би хохирогчийн мэдүүлэг өгөхгүй. Харин манай нөхөр Г руу халдсан болохоор Г хохирсон. Би энэ хэрэгт хохирогч болохоос шууд татгалзаж байна” гэх /1 хавтас 67-69, 5 хавтас 67-68 дугаар хуудас/,

Гэрч Э.У ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө унтаж байхад 04 цаг 20 минутын орчим Бямбаханд над руу залгаад нөгөө хэд чинь залгаад Эрдэмээ, С аа хоёр хутгалуулсан. С аа үхэх гээд байна гээд юм яриад байна, Эрдэмээ цаана нь орилоод байна, чи нэг ярьдаа, Лхамаа тэр хоёрыг хутгалсан гэнээ гэсэн. Би тэгээд зөрүүлээд С  руу залгахад тодорхой юм яриагүй салгачихсан.” гэх /1 хавтас 71 дүгээр хуудас/,

Гэрч Л.Г ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байдаг зогсоолын манаач хийдэг. 18-ны шөнө 04 цагийн үед гуталгүй, хөл нүцгэн, эрээн халаадтай 20 гаран насны эмэгтэй уйлчихсан, нэлээн сандарсан байдалтай, ахаа та цагдаа дуудаад өг, манайд заазуур барьсан хүн орж ирчихээд манай нөхрийг алах гээд байна. Та манай гэр рүү ороод өг гэхээр нь би юу гэж орж байдаг юм бэ гээд утсаа өгсөн. Тэр цагдаа дуудаад 20-иод минутын дараа цагдаа нар ирсэн.” гэх /1 хавтас 72-73 дугаар хуудас/,

Гэрч Д.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дуудлага аваад 3 минутын дотор очсон. Уг байрны 57 тоот хаалганд дуудлага өгсөн гэх эмэгтэй манаачийн байранд хүлээж байсан. Тэгээд цуг ороход хаалга нь онгорхой, ороход нэг залууг байрны эзэн залуу дараад хэвтэж байсан. Доор нь байсан залуу намайг алчих гээд уйлагнаад байж байсан. Тэгээд тэр залууг босгоод ирэхэд гарын салаа, үзүүр хэсэг нь цус болсон байсан. Тэр залууг анх харахад жоохон мэдрэл муутай хүн шиг харагдаж байсан. Би коридороор гитар тоглоод явж байсан, манай найзууд хаана байна гэж байсан. Чи хаана архи уусан гэхэд 44 тоот гэсэн. Би тэр залууг доошоо цагдаатай буулгаад а/а Базаррагчааг ороод үзээдэх гэхэд хүн хутгалуулсан байна гэсэн, тэгээд би доошоо буусан. Тэгэхэд хаалга нь онгорхой, 00 өрөөнд хүн хутгалуулсан, ухаангүй байсан. Хүзүүндээ хутгалуулсан нэг залуу байсан. Тэр залуу манай найзыг хутгалчихаад, над руу дайраад байхаар нь жижиг өрөөнд ороод хаалга түгжсэн гэж ярьж байсан. Цаад өрөөнд байсан залуу юу болсон бэ, манай найз хаана байгаа юм бэ гээд байсан. Тэр хоёроос архи үнэртэж байсан. Тухайн үед өөр хүн байгаа эсэх талаар юм яриагүй. Анх очиход талийгаач амьд тийчлээд хачин авиа гаргаад байсан. Угаалгын өрөө бүхэлдээ цус болчихсон байсан. Хэн нэгэн санаатайгаар арчсан гэсэн ул мөр ажиглагдаагүй.” гэх /1 хавтас 84 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Н н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө үүрээр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 18а байрны 44 тоотод хүн хутгалуулсан байна гэсэн дуудлага ирсэн. Намайг ирэхэд цагдаа нэг хүн нь гайгүй, нэг хүн нь амьсгалахгүй байна гэсэн. Ороход нэг залуу хүзүүгээ бариад зогсож байсан, угаалгын өрөөнд нэг залуу ухаангүй, суултуур түшээд суусан байдалтай байсан. Тэгээд үзэхэд зүрхний судас цохилт мэдэгдэхгүй, чагнуураар чагнахад зүрхний цохилт мэдэгдэх төдий байсан. Тэгээд эмнэлэг рүү авч яваад үзэхэд нас барсан байсан. Нөгөө залууг нь БХХСА-ны нэгдсэн эмнэлэгт хүргээд орхисон.” гэх /2 хавтас 185-186 дугаар хуудас/,

Гэрч Г.Л мөрдөн байцаалтанд өгсөн: “...Бид дөрөв 0.75 литрийн архи 2 шил, 2 литрийн гурван том пиво авч ирсэнийг хувааж ууцгаасан. Тэгээд нилээн удаан суусан байх, би уусан архиндаа нилээн согтоод жижиг өрөөний орон дээр унтсан. Л намайг сэрээхэд С  миний хажууд унтаж байсан. Л чи Э  очиж хараарай гэж хэлэхээр нь очиж хартал 00 өрөөнд Э хаалганы хажууд хөлөө жийсэн байдалтай, хана налаад сууж байсан ба доогуураа нил цус болчихсон байсан. Би тэр үед Лхамсүрэн, Э хоёрыг зодолдсон байх гэж бодоод том өрөөнд ороод буцаад унтсан. Тэгээд унтаж байхад цагдаа ирэхээр нь сэрээд болсон явдлын талаар мэдсэн. С  дуудлага өгсөн, хүзүү хэсэгтээ шархтай, цус гарсан байсан. Бид архи ууж сууж байхад ямар нэгэн маргаан болоогүй, уг асуудал намайг унтсан хойно болсон байх гэж бодож байна. Э  Л хутгалсан байх гэж бодож байна, Лхамсүрэнгээс өөр хүн тэнд байгаагүй байсан болохоор тэгж бодож байна.” гэх мэдүүлгүүд /1 хавтас 64-66, 4 хавтас 164 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн ¹385 дугаар “Хүзүү, цээж, зүүн мөр бугалга, баруун сарвуу, нурууны олон тооны хатгагдаж зүсэгдсэн шарх, зурагдлууд, зүүн гүрээний артери, венийн тасралт. Цээжний зүүн хөндий нэвтэрч, зүүн уушигны дээд дэлбэнг гэмтээсэн шарх. Цээжний хөндий дэх цусан хуралт. Дээр гэмтлүүд нь 7-оос доошгүй урттай, 2.5 см өргөнтэй ир үзүүртэй зүйлийн олон удаагийн /62/ үйлдлээр үүсгэгдсэн байна. Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин эмгэг тогтоогдсонгүй. Цус нь 1-р бүлэг байна. Талийгаач нь гүрээний артери, венийн зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ” гэх дүгнэлт, /1 хавтас 92-94 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24ий өдрийн шинжээчийн ¹2035 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн А.Э гэх цусанд 1.5 промилли, ходоодны шингэнд 5.5 промилли спиртийн алкоголь тус тус илэрч байна” гэх дүгнэлт /1 хавтас 97 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹2036 дугаар “А.Э гэх шингэн цус Оαβ/I/ бүлгийн харъяалалтай байна” гэх дүгнэлт, /1 хавтас 98 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн ¹3136 дугаар “Ч.С биед толгойн хуйх, хүзүүний ар, зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, ...хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт, /1 хавтас 104 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹1987 дугаар “Г.Л,  Ч.С нарын гэх цус нь АВО-н системээр О/I/ бүлгийн цус байна. Б.Л гэх цус нь АВО-н системээр В/III/, бүлгийн цус байна” гэх дүгнэлт, /1 хавтас 108 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹1986 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн Г овогтой Л гэх цусанд 0.7% спиртийн агууламж илрэв. Цусанд илэрсэн 0.7 % нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 24ий өдрийн шинжээчийн ¹3281 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр цус илэрсэн. Уг ханцуйгүй ногоон өнгийн футболк, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь А.Э гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ханцуйгүй ногоон өнгийн футболд, саарал өнгийн дотуур өмдөн дээр илэрсэн цус нь Ч.С,  Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт /1 хавтас 112 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 03 дугаар сарын 01ий өдрийн шинжээчийн ¹965 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн ногоон ханцуйгүй цамцанд хатуу үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн шинэ гогогдсон уранхай, татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзарсан шинэ уранхай байна, үүссэн уранхайг шинжилгээнд ирүүлсэн заазуураар үүсгээгүй” гэх дүгнэлт /1 хавтас 115 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹1985 дугаар “Хутга, заазуур дээр цус илэрсэн. Энэ нь О/I/ бүлгийн харъяалалтай хүний цус байна” гэх дүгнэлт /1 хавтас 128 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шинжээчийн ¹3444 дугаар “Шинжилгээнд ирүүлсэн №95 хивс гэсэн арчдас дээр илэрсэн цус нь Ч.С гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, А.Э Г.Л нарын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт /1 хавтас 152 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Ч.С , Г.Л нар нь 2015 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 02-03 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 18а байрны 44 тоотод Б.Л А.Э 62 удаа хутгалснаас их хэмжээний цус алдан, эрүүл мэндэд аюул учирсан нөхцөлд тусламж үзүүлэх, асран хамгаалах үүргээ зориуд биелүүлээгүй орхисны улмаас хохирогч А.Эрдэнэном нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Гэрч Д.Бямбахандын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Э руу залгахад С  утсыг нь авсан. Э  яръя гэхэд бас хутгалуулсан хэвтэж байна гэсэн. Би Лхамсүрэнтэй яръя гэхэд гараад явчихсан гэсэн. Тэгэхээр нь би түргэн дуудах гээд дугаарыг нь мэдэхгүй болохоор Ундармаа руу залгаад болсон явдлын талаар хэлсэн. Би С ыг 103 залга гэтэл С  үгүй гэхээр нь тэгүүл би өөрөө залгалаа гэхэд за за би залгая гэсэн. Тэгээд утсаа салгаад 103 руу залгаад асуухад тэдний хаяг дээр дуудлага ирсэн байна гэсэн. Дуудлага дуудчихаад эргээд л холбогдсон, түргэн иртэл битгий утсаа салга гээд яриад байсан тэгэхэд С  жижиг өрөөнөөс гараад 00-ын хаалга онгойлгосон чинь Эрдэмномоос цус гарчихсан, Л хутга бариад зогсож байсан, тэгснээ над руу дайраад тэгэхээр нь би зугтаагаад жижиг өрөөнд ороод хаалгаа түгжсэн. Тэгээд эргээд гараад ирэхэд нам гүм Э 00 өрөөнд хэвтэж байсан гэж ярьсан. Өөрийгөө болохоор намайг хэзээ хутгалсныг мэдэхгүй байна гэж байсан, ингэж ярьж байхад Э ёолоод байгаа сонсогдсон, тэгэхээр нь чи очиж үзээд хаанаа хутгалуулсан байна үзээд боолдоо гэж хэлсэн.” гэх /1 хавтас 70 дугаар хуудас/,

 Гэрч Э.У н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 02 дугаар сарын 18-ны өглөө унтаж байхад 04 цаг 20 минутын орчим Бямбаханд над руу залгаад нөгөө хэд чинь залгаад Эрдэмээ, С аа хоёр хутгалуулсан. С аа үхэх гээд байна гээд юм яриад байна, Эрдэмээ цаана нь орилоод байна, чи нэг ярьдаа, Лхамаа тэр хоёрыг хутгалсан гэнээ гэсэн. Би тэгээд зөрүүлээд С  руу залгахад тодорхой юм яриагүй салгачихсан.” гэх /1 хавтас 71 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Ч.С ын мөрдөн байцалтад өгсөн: “…Э газар шалан дээр хэвтчихсэн их цус гарсан байсан” гэх, /2 дугаар хавтас, 183 дугаар хуудас/,

Шүүгдэгч Г.Л гийн сэжигтэнээр өгсөн: “…Тэр шөнө хэн нэг нь намайг сэрээсэн, хэн намайг сэрээснийг би мэдээгүй, миний ард С  л байсан тэгээд угаалгын өрөө рүү харуулахад Э нуруугаараа хана налаастай,хөлөө жийгээстэй хэвтэж байсан, амьд байсан. Надад ямар нэгэн үг хэлээгүй, суусан газар нь цус урссан харагдаж байсан, өөр зүйл анзаараагүй хаанаас нь цус гарч байсныг ч анзаараагүй, тэгээд би хутга гэж бодоогүй, зодоон хийсэн юм байна даа л гэж бодоод буцаад том өрөөний диван дээр гараад хэвтсэн” гэх /1 дүгээр хавтас 245 дугаар хуудас/ мэдүүлгүүд болон ШШҮХ-ийн шинжээчийн 385, 3281, 512 дугаар дүгнэлт.

Шүүгдэгч Б.Л шүүхийн хэлэлцүүлэгт “гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй байдаг ба хэргийн байдлыг бодитоор мэдүүлсэн гэрч байхгүй. Түүнчлэн гэрчүүд удаа дараа мэдүүлэгээ өөрчилдөг” гэж мэдүүлж байгаа боловч хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэгт зөрүүтэй зүйл байхгүй байх ба гэрч Э.Ундармаа, Д.Бямбаханд нар өөрийн сонссон зүйлийн талаар, гэрч Б.Номин-Эрдэнэ, Л.Ганболд, Д.Мөнхтулга, Ц.Нямдорж нар өөрийн харсан зүйлийн талаар тус тус мэдүүлсэн бөгөөд тэд чухам 1 зүйлийг харж сонсож мэдүүлэг өгөөгүй, тухайн үед өөр өөр орон зай, цаг хугацаанд болсон асуудлын талаар мэдсэн зүйлээ мэдүүлсэн байна.

Мөн тэрээр “…Л өмсөж явсан шар эрээн өнгийн тавчик байхгүй байгаа, түүний өмсөж явсан тавчик, хөл гаран дээр цусны зураг хэрэгт авагдсан талаар өмнөх шүүх хуралдаанд Л “би цус болсон байж магадгүй, учир нь түргэний эмч, цагдаа 2 намайг талийгаачийг өргөж гэрээс гаргахад тусла гээд байсан тул би талийгаачийг өргөөд насилкан дээр тавьсан.” гэж мэдүүлж байх боловч хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, гэрч нарын мэдүүлгүүдээр тухайн хэрэг болсон газар их хэмжээний цус болсон байсан, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээр гаргахад Л өргөж гаргасан болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Л “...Ариун цэврийн өрөөний булан тохой, бүрийг арчиж цэвэрлэсэн байх ул мөр харагдаж байх тул шалга гэсэн шүүхийн даалгавар өгсөн. Хэрэгт байх гэрэл зургийг харахад гүйцэтгэх ажиллагаа хийхдээ хохирогчийг ухаангүй хэвтэж байсан гэж цагдаа мэдүүлсэн. 44 минутын дараа хэргийн газарт цагдаа ирсэн. Шүүхийн даалгаврыг биелүүлэхээр хэргийн газар очсон цагдааг дахин байцаахад “намайг очиход талийгаач хөл, гараа сарвалзуулаад хөдөлж байсан ба хохирогч өөрөө гараараа эргэн тойрныхоо цусыг арчсан” гэж мэдүүлснийг би цагдан хоригдож байхдаа балыг устай шингэлж цустай адил өтгөрүүлээд туршиж үзсэн, …зүүн гурээний артер, венийн судас тасарсан. Шинжээч тэр үед саадгүй нөхцөлд судаснаас гарах цус 2 метр газрыг бохирдуулна гэсэн. Гэтэл ариун цэврийн өрөө 1.5х 1.7 метр хэмжээтэй, тэр өрөөнд их хэмжээний цусан бохирдол байхгүй” гэж мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан “Л хохирогчийг алсан бол бие болон хувцасанд их хэмжээний цус байх байсан” гэж мэтгэлцсэн боловч шүүгдэгч Б.Л хувцас дээр цус илэрсэн, энэ цус нь хохирогч А.Эрдэмномын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирсон болох нь шинжээчийн 3281, 2036 дугаар дүгнэлт болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогддог.

Хавтаст хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр хэн нэгэн гэмт хэргийн ул мөрийг санаатайгаар арилгахаар арчиж цэвэрлэсэн гэх байдал харагдахгүй байх ба хохирогч хутгалуулсаны тэр дороо нас бараагүй, тэрээр Анагаахын сургуульд сурч байсан, өөрийн гүрээний артери, венийн судсыг дарж цусыг тодорхой хугацаанд тогтоож сааруулсан, уг цус алдалтаас хөл, гар, биеэ хөдөлгөх үед арчсан ул мөр түүний эргэн тойронд үүссэн байх боломжтой болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн шинжээч эмч Ц.Ганболд, Б.Гантуяа, гэрч Д.Мөнхтулга нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг хууль сануулж авсан гэрч, хохирогч, шинжээч нарын дээр дурьдсан мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

  Шүүгдэгч Л прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6, шүүгдэгч Ч.С,  Г.Л нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ч.С,  Г.Л нарын үйлдсэн гэмт хэрэг Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой байх тул уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар Ч.С,  Г.Л нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох  үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Л ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Б.Л үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цахилгаан шатны хаалганаас 16 см зайд шалан дээр наалдсан толбоноос шинжилгээнд авсан дээж, 44 тоот хаалганаас 54 см, хаалганы зүүн талын хананаас 148 см зайд шалан дээр наалдсан улаан хүрэн толбоноос шинжилгээнд авсан дээж, хөндлөн долгион хээтэй ул бүхий хүрэн эмжээртэй шаргал өнгийн хос тавчик, парламент тамхины иш 3 ширхэг, хар өнгийн биеийн тамирын өмд, цэнхэр өнгийн 23 гэсэн бичигтэй фудволк, ногоон өнгийн фудволк, саарал 1 оймс 1 хос, ногоон өнгийн асаагуур, Зоос 1 ширхэг, Сархад архины шил 2 ширхэг, Цагаан өнгийн фудволк, хар өнгийн өмд, цусаар бохирлогдсон орны бүтээлэг, биеийн гарын алчуур 1 ширхэг, Три медведъя пиво 1 ширхэг, Три медведъя пивоны сав 1 ширхэг, хохмой дүрс товойлгон сийлсэн металл тоногтой хүрэн ширэн бугуйвч, хүрэн өнгийн шахмал бариултай 23.5 см урт, ажлын хэсгийн өргөн нь 6.5 см заазуур, хивсэн дээрх толбоноос ¹95 гэж дугаарлан дээж авсан, Шар өнгийн углааш хос, Нийт 19 см урттай, үүнээс бариул нь 10см, ажлын хэсэг нь 9 см хутга 1 ширхэг, Нийт 29 см урттай, ажлын 17 см, бариул нь 12 см заазуур, Ногоон өнгийн хүний зурагтай фудволк 1 ширхэг, Саарал өнгийн дотуур өмд, Ч.С ын үс хумсны дээж, Б.Л үс хумсны дээж, Г.Л гийн үсний дээж, Диск 1 ширхэг, Гар утас андройд Аникол 1 ширхэг, Гар утас цагаан блэкберри 1 ширхэг, Сим карт 2 ширхэг, Хар өнгийн савхин үүрдэг цүнх 1 ширхэг, Савхин куртик 1 ширхэг, Хар өнгийн саравчтай малгай 1ширхэг, Хүрэн өнгийн гутал 1 хос үдээстэй, Саарал өнгийн хөндлөн судалтай фудволк 1 ширхэг, Улаан өнгийн ноосон цахилгаантай цамц 1 ширхэг, гурвалжин захтай хар хөх ноосон цамц 1 ширхэг, 3 канттай хар биеийн тамирын өмд 1 ширхэг, Саарал малгайтай жилетек 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгаж,

гэрч Б.Н ийн фейсбүүк хаягаар холбогдож, дуу дүрс бичлэгийг бэхжүүлж авсан, улаан өнгийн ДВД 1 ширхэгийг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Л цагдан хоригдсон 880 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Б.Л 14.051.216 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Гэрлээд олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Г нь гэм хорын хохирлын талаар бусад зардлаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.