| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Мөнх-Өлзий |
| Хэргийн индекс | 128/2023/0245/З |
| Дугаар | 128/ШШ2023/0532 |
| Огноо | 2023-06-14 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2023/0532
2023 06 14 128/ШШ2023/0532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ж.Отгон,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганбаатар,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Баярмаа нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Ж.Отгон “Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нь тус дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамж 9 тоот хаягт байрлах иргэн Ж.Отгоны эзэмшиж буй бусдын эзэмшилтэй давхцаагүй 186 м.кв газрыг өмчлөх талаар гаргасан өргөдлийг хүлээн авахгүй, Нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх хаягт байрлах 186 м.кв газрыг иргэн Ж.Отгон надад өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгуулах”-аар маргаж байна.
Хоёр. Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” 0036509 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн хүү болох Г.Даваасүрэнд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/360 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт 700 м.кв газрыг өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.
2.2. Нэхэмжлэгчээс дээрх хаягт байрлах 186 м.кв газрыг өмчлөх талаар 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газарт, 2023 оны 09 дүгээр сарын 12-ний өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус хандсан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 21/597 дугаар албан бичгээр “ Тус дүүргийн 28 дугаар /хуучнаар 11 дүгээр хороо, зээлийн 33/ хорооны Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 9 тоот хашааны газрыг Нийслэлийн Засаг даргын 2013 А/360 дугаар захирамжаар өмчлүүлсэн байна. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-д заасан шаардлагыг зөрчиж барилга байгууламж барьсан тул зөрчил арилгахыг мэдэгдэж байна ...” гэжээ.
2.3. Ийнхүү нэхэмжлэгч нь “... дээрх газрын үлдэх 186 м.кв газрыг өмчилж авах өргөдлөө Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад удаа дараа хандан гаргасан боловч өргөдлийг өнгөрсөн хугацаанд хүлээж авахгүй, бүртгэхгүй улмаар Нийслэлийн Засаг даргад хуулийн дагуу зохих ёсоор уламжлахгүй шийдвэрлэхгүй байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1, 19.1.2, 19.1.4 дэх заалтуудыг тус тус зөрчиж миний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна ...” гэж тайлбарлаж, тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд, шүүх 2023 оны 02 дугаар сарын 27-ны өдөр захиргааны хэрэг үүсгэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Миний бие Жамъянгийн Отгон нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамжны 9 тоот хаягт гэр бүлийн хамт оршин суудаг болно. Одоогийн амьдран сууж байгаа байшингаа 886 м.кв газрын хамт бид 2006 оны 10 сард иргэн Б.Төмөрбаатар, Б.Хишигбуян нараас худалдан авч, хүү Г.Даваасүрэнгийн гэр бүлийн хамт уг хашаандаа өнөөдрийг хүртэл амьдарч байна.
3.2. Анх хашаа, байшинг худалдан авах үед хашааны хэмжээ ямар байсан, тэр хэвээрээ өнөөдөр хадгалагдаж ирсэн бөгөөд уг газрын 700 м.кв газрыг миний хүү Г.Даваасүрэн нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн шийдвэрээр гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж авсан.
Харин дээрх газрын үлдэх 186 м.кв газрыг миний бие өмчилж авах өргөдлөө
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад удаа дараа хандан гаргасан боловч
өргөдлийг маань өнгөрсөн хугацаанд хүлээн авахгүй, бүртгэхгүй, улмаар
нийслэлийн Засаг даргад хуулийн дагуу зохих ёсоор уламжлахгүй,
шийдвэрлүүлэхгүй байгаа нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн
19 дүгээр зүйлийн 19.1.1.-д “энэ хуульд иргэдэд өмчлүүлж болохоор заасан газраас өмчилж авах тухай өргөдлийг сум, дүүргийн Засаг даргад гаргах;” гэж заасан, 19.1.2.-т “энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчилж авах;” гэж заасан, мөн 19.1.4.-д “Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшээгүй иргэний энэ хуулийн 4.1.1-д заасан зориулалтаар өмчилж авахыг хүссэн газар нь энэ хуулийн 5.1.2-т заасан иргэдэд өмчлүүлэх газарт хамаарагдаж байгаа бөгөөд уг даргад хүсэлт гаргасан дарааллын дагуу үнэгүй өмчилж авах;” гэж тус тус заасан газарт бусдын эзэмших, ашиглах эрх үүсээгүй тохиолдолд сум, дүүргийн Засаг иргэн миний газар өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, уг хуульд заасан газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж өгөхгүй байна.
3.3. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын энэхүү хууль бус үйлдэл нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 14 дүгээр зүйлийн 14.1.3.-т “аймгийн төвийн сумын болон нийслэлийн дүүргийн Засаг дарга иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авч аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах” гэж заасныг, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д “иргэдээс өргөдөл, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах;” гэж заасан, 2/-т “Харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах;” гэж заасныг тус тус зөрчсөн, иргэний газар өмчлөх талаар гаргасан өргөдлийг үндэслэлгүйгээр хүлээн авахгүй байгаа хууль бус эс үйлдэхүй юм.
3.4. Миний бие энэ талаар 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын харьяа Иргэд, олон нийттэй харилцах төвөөр дамжуулан
Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион
байгуулалтын Хоёрдугаар албаны 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 21/706
дугаартай албан бичгээр агуулга, үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй, өөр
асуудлаар хариуг надад өгч, миний газар өмчлөхийг хүссэн асуудлаар гаргасан
өргөдөл, гомдлыг мөн л шийдвэрлэлгүй орхисон болно.
3.5. Үүний учир миний бие 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 9045 дугаартай
“Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай”, 2022 оны 12 дугаар
сарын 07-ны өдрийн 10413 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах
хугацаа тогтоолгох тухай”, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0269 дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоолгох тухай” захирамж тус тус гарсан ба 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 128/Ш32023/611 дугаартай “Нэхэмжлэлийг буцаах тухай” шүүгчийн захирамж гарсныг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүхээс миний итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгсөн.
3.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нь тус дүүргийн 28 дугаар хороо, Ногоон чулуутын 6 дугаар гудамж 9 тоот хаягт байрлах, иргэн Ж.Отгон миний эзэмшиж буй, бусдын эзэмшилтэй давхцаагүй 186 м.кв газрыг өмчлөх талаар гаргасан миний өргөдлийг хүлээн авахгүй, нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхгүй байгаа эс үлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх хаягт байрлах 186 м.кв газрыг иргэн Ж.Отгон надад өмчлүүлэхээр Нийслэлийн Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганбаатар шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би эзэмшихийг хүсэхдээ ганц цаас барьж очихгүй шүү дээ. Г.Даваасүрэнгийн гэрчилгээнийх нь хуулбар, кадастрын зураг, кадастрын зургийг хувийн компаниар хийлгэх гэхээр газар зохион байгуулагчийн зөвшөөрөл байвал хийгээд өгье гэдэг. Ингээд хувийн компаниуд хийж өгөхгүй. Дээрээс нь нөгөөдүүл нь хүлээж авахгүй.
4.1. Бид бүх баримтыг хуулийн дагуу, кадастрын зургийг нь гараар зураад Г.Даваасүрэнгийн өмчилсөн газрынх нь байгаа байдлаар нь шугам татаж зураад, энэ газар 186 м.кв гээд бүх бичиг баримтыг нь аваад очсон. Гэтэл нарийн бичгийн дарга нь авах гээд сууж байтал цаанаас н.Батцагаан гэж байцаагч орж ирээд аваад шидчихсэн асуудал болсон.
4.2. Тэрнээс хойш би яваад хандаад байдаг. Хамгийн сүүлд нь дүүргийн газрын албаныхан нь шүүхдээ ханд, Нийслэлийн Газрын албаны эрх мэдэл бүхий улсууд нь шүүхдээ л ханд гэдэг тайлбар өгдөг. Гэтэл хуульд ийм заалт байгаа учраас би өмчлөх бололцоотой юм байна гэдэг үүднээс л би хуулийн дагуу ийм юм ярьж байгаа юм. Хуульд шууд өмчилж болно гэсний дагуу нэхэмжлэлээ гаргасан. Материалыг нь хүлээж аваад, зохих журмаар уламжилна гээд заачихсан байдаг учраас л бид Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандах гэдэг. Гэтэл газрын албаныхан нь ийм байдлаар харьцаад байгаа учраас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад энэ материалыг нь хүлээж авч, дээд шатандаа уламжлуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэв.
5. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Ж.Отгон нь нэхэмжлэлд маргаж буй газрыг эзэмших хүсэлтээ удаа даргаа гаргаж байсан гэх баримт газрын албаны архивт байхгүй бөгөөд хүсэлт гаргаагүй тул тухайн газрыг нэхэмжлэгчид эзэмшүүлэх шийдвэр гараагүй, газар эзэмших эрх үүсээгүй байна.
5.1. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Бичгээр болон цахим сүлжээгээр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг тухайн байгууллагын бичиг хэрэг хариуцсан ажилтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ” 4 дэх хэсэгт “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар бүртгэсэн өргөдөл, гомдлыг түүнийг шийдвэрлэх албан тушаалтанд өдөрт нь багтаан шилжүүлнэ” гэж заасны дагуу Газар зохион байгуулалтын албаны бичиг хэрэгт Газрын тухай хуулийн 32 дугаар зүйл дараах заалтын дагуу хүсэлт гаргаж байгаагүй байна. Мөн хуулийн 32 дахь хэсэгт “Газар эзэмших тухай хүсэлт гаргах”, 32.1 “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана” 32.2 “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараахь зүйлийг тусгана”, 32.2.1-д “овог, нэр, байнга оршин суугаа хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, 32.2.2-т “эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарын дугаар, нэгж талбарыг харуулсан тойм зураг”, 32.2.3-д “газар эзэмших зориулалт, хугацаа гэж тус тус заажээ.
5.2. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхгүйгээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 (Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ), 27.4 (Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно)-д заасныг зөрчсөн үйлдэл юм.
5.3. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т (”Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.) гэж заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Өнөөдөр ч энэ хүн кадастрын зургаа хийлгээд, хуулийн шаардлага хангуулаад хүсэлт өгөөд үнэхээр орц гарц нь нээлттэй, боломжтой байх юм бол энийг шийдэх боломжтой. Нийслэлээс өмчлөхөөр төлөвлөгөөнд тусгагдаад гарчихсан учраас. Та бүхэн хүсэлтээ өгөх юм бол би өөрөө харж байгаад, судлуулаад, орц гарц нь бусад хүмүүсийн эрх ашгийг хөндсөн юм уу гэдгийг нь үзээд явах боломжтой” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
[1] Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Иргэнд газрыг дараахь зориулалтаар өмчлүүлнэ” 4.1.1-д “гэр бүлийн хэрэгцээний”,
[2] Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Иргэнд газар өмчлүүлэхэд дараахь зарчим, үндэслэлийг баримтална”, 5.1.2-д “иргэнд газар тариалангийнхаас бусад зориулалтаар газар өмчлүүлэхдээ аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, аймгийн төвийн болон хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, сум, дүүргийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан, сумын төв, тосгоны тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрт заасан иргэдэд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, газар өмчилж авахыг хүссэн иргэдийн тоог иш үндэс болгох”