Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | А.Мөнх-Өлзий |
Хэргийн индекс | 128/2022/0494/З |
Дугаар | 128/ШШ2023/0363 |
Огноо | 2023-04-14 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 128/ШШ2023/0363
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнх-Өлзий даргалж, шүүгч Л.Батбаатар, шүүгч Л.Өлзийжаргал нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н******* ХХК /РД:*******/
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ө*******, Д.Н*******, Б.Б*******, П.Л*******,
Өмгөөлөгч: Ж.Д******* /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар: 2693/,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Хуулийн хэлтсийн мэргэжилтэн З.М,
Гуравдагч этгээд: Нийслэлийн Боловсролын газар
Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тус газрын Санхүү, хөрөнгө оруулалт, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн Д.И нарын хоорондын газар эзэмших эрхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө*******, Д.Н*******, Б.Б*******, П.Л*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М /цахимаар/, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И, иргэдийн төлөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч Н******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/77 дугаар Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай захирамжийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.
Хоёр: Хэргийн үйл баримтын тухайд:
2.1. Нэхэмжлэгч Н******* ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/433 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай захирамжаар Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах М******* ХХК-ийн эзэмшлийн 69,944 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж, орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар эзэмших эрх олгогдсон.
2.2. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/77 дугаар Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай захирамжаар ...Нийслэлийн Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 69,944 м.кв газар эзэмшигч Н******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 12,000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, 1 жилийн хугацаатайгаар газар эзэмших эрх олгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч 2022 оны 0 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
3.1. Нийслэлийн Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 69,944 м.кв талбай бүхий орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг 1 жилийн хугацаагаар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/433 дугаартай захирамжаар Н******* ХХК-д олгосон бөгөөд эрхийн улсын бүртгэлийн Э-2 дугаарт бүртгэгдэж, нэгж талбарын 1 дугаар олгогдсон.
3.1.1. Н******* ХХК нь дээрх газар дээр С нэртэй сургууль цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төв бүхий орон сууцны цогцолборын төслийг хэрэгжүүлэх зорилгоор Барилгын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу холбогдох зөвшөөрөл, техникийн нөхцөлүүд, зураг төсөл, төсөв, архитектур төлөвлөлтийн даалгавар зэрэг барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлэн ажиллаж байна.
3.1.2. Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/77 дугаар захирамжаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр Н******* ХХК-ийн эзэмшлийн газраас 12,000 м.кв газрыг Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж шийдвэрлэсэн нь хууль бус, үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэгт заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн зарчмыг хангаагүй байна.
3.1.3. Мөн манай эзэмшлийн газрыг дээрх үндэслэлээр хүчингүй болгох талаар бидэнд урьдчилан мэдэгдээгүй, хариу тайлбар гаргах болон хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг хязгаарлан шийдвэр гаргасан.
3.1.4. Манай компанийн ажилтан Б.А нь Х хотхонд оршин суудаг бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан талаар А оршин суугчдын цахим группт 2022 оны дугаар сарын 06-ны өдөр Х хажууд улсын сургуультай болохнээ гээд маргаан бүхий захирамжийн зургийг нийтэлснийг тухайн өдөр нь мэдээд компанидаа мэдэгдсэн тул нэхэмжлэл гаргасан болно гэжээ.
3.1.. Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/77 дугаар Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.2.1 Нийслэлийн Засаг даргын А/77 дугаар сөрөг нөлөөл бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасан захиргааны акт гаргахын өмнө сонсох ажиллагаа явуулах, мөн хуулийн 27 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа ямар арга хэлбэрээр, хэзээ явуулах талаар мэдэгдэл хүргүүлэх, хэрэв сонсох ажиллагааг явуулсан бол түүний явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг баримтжуулах гэх мэт нарийн дэс дараалалтай урьдчилсан шийдвэртэй үйл ажиллагааг хэрэгжүүлэх байсныг Засаг дарга хэрэгжүүлээгүй. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа хийгээгүй гэж үзэж байна.
3.2.2 Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2022 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай гаргасан 02/06/1367 дугаар бүхий албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчин төгөлдөргүйд тооцох гэхээсээ илүү авто замын трасст орсон байна, авто замын трасст өртсөн байна танай газар. Тийм учраас газар чинь цуцлагдах үндэслэл бий болсон байна гэж мэдэгдсэн. Үүнтэй холбоотойгоор манай компаниас хариуг нь хүргүүлсэн. Нийслэлийн авто замын газартай зөвшилцөөд шийдэлд хүрэхээр явж байгаа гэдэг агуулга бүхий байдлаар хариу хүргүүлсэн.
3.2.3 Гэтэл Засаг дарга А/77 гэдэг актаа гаргахдаа 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан. Өөрөөр хэлэх юм бол бид нар ямар ч сонсох ажиллагаа хийгээгүй, сонсох ажиллагаа хийсэн ч гэсэн хуульд заасан дэс дараалал байхгүй, сүүлд ирсэн өөрсдийнх нь тайлбарлаж байгаа сонсох ажиллагаа гэдэг нь авто замын трассыг ярьсан болохоос биш 2 жил дараалан ашиглаагүй гэдэг нэг ч үг үсэг байхгүй гэдгийг тодотгож хэлье. Иймээс хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй оролцогчийг бүрэн бодитойгоор сонсоогүй, үүссэн нөхцөл байдлын талаар тайлбарлаж санал хэлэх боломжийг олгоогүй. Ийм учраас Захиргааны ерөнхий хуулийн 24.1-т заасан захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно гэснийг зөрчсөн, мөн түүнчлэн 24.2-т заасны дагуу бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг хүлээнэ гэж заасныг захиргааны байгууллага ноцтой зөрчсөн.
3.2.4. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан захирамжийн хувьд тодруулахад Газрын тухай хуулийн 40.1.6-д зааснаар нэгдүгээрт гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх гэсэн зохицуулалт байгаа. Хоёрдугаарт ийнхүү ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байхыг бас шаарддаг хоёр талтай зохицуулалт байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр нөхцөл хамтад нь бүрдсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу ашиглаагүй гэдгийг шалгаж тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл тогтоогоогүй, газар дээрээ очиж үзээгүй ч үгүй, ямар газар байдгийг мэдэх ч үгүй.
3.2.. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу захиргааны үйл ажиллагаа дараах зарчмыг баримтална гэж байдаг. Тэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл үндэслэл бүхий биш байсан. Мөн 24.4-т заасны дагуу тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдолд бүрэн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй. Оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж заасныг тогтоогоогүй. Маш олон Захиргааны хуулийг зөрчсөн. Нэг биш. Тэгэхээр газрын нөхцөл байдлаа очиж тогтоож үзээгүй, дээрээс нь газартай холбоотой асуудал дээр Газрын тухай хуульд заасны дагуу гэрээгээ дүгнэх, түүнчлэн үнэхээр 2 жил ашиглаагүй гэдгийг тогтоох, нотлох гэх мэт үүргүүдийг биелүүлээгүй.
3.2.6 Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 1 дугаар тогтоол байдаг. Энэ тогтоол дээр 1.10-т Газрын тухай хуулийн 40.1.6-д ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж байгаа. Энэ дээр бид нар 2 үндэслэл нэмж тайлбарлаж байгаа. Нэгдүгээрт 2 жилийн хугацаа дуусаагүй. Шалтгаан нь 2020 оны 3 дугаар сарын 31-ны өдөр анх газар эзэмших гэрээ байгуулсан байдаг. 1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар талд байгаа. Сүүлд нь 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдөр гэрээгээ шинэчлээд, 1 дүгээр хавтаст хэргийн 10 дугаар талд, шинэ гэрээ байгуулсан.
3.2.7. Тэгэхээр 2021 оны 7 дугаар сарын 19-өөс тоолох юм бол 2023 оны 7 дугаар сарын 19-ны өдөр 2 жилийн хугацаа маань яригдахаар байгаа. Гэтэл энийг Засаг дарга маань хууль болон гэрээгээр харилцан үүрэг хүлээсэн зохицуулалтыг зөрчсөн. Яагаад зөрчсөн гэвэл 2 жилийн хугацаа нь болоогүй. Мэдээж хэдийгээр өнөөдөр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа ч гэсэн Иргэний хуулийг ярих нь зөв байх гэж бодож байна. Шалтгаан нь иргэн, хуулийн этгээд болон Засаг даргын хооронд Иргэний хуульд заасан газар эзэмших, эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан. Гэтэл энэ дээр давхар гэрээний үүрэг яригдана гэж бодож байгаа. Газар эзэмших гэрээний 6.4 дээр зохицуулалт нь байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 13 дугаар талд байгаа. Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр. Энэхүү гэрээний 6.4 дээр миний саяны яриад байгаа бүх үндэслэлийг зохицуулсан байгаа. Энэ гэрээн дээр жич хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн хүчний давагдашгүй хүчин зүйл гэж заасныг ойлгоно.
3.2.8. Зориулалтын дагуу газраа 2 жил ашиглаагүй гэдгийг газар эзэмшигч тухайн гэрээ хийгдсэнээс хойш 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэж байгаа. Гэтэл гэрээ маань 2021 оны 7 дугаар сарын 19-ны өдөр байгуулагдсан. Одоо ухраад анх 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний хувьд яръя. Тэр гэрээний хувьд 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр бид гэрээгээ байгуулаад та бүхэн бүгд мэдэж байгаа байх. 2020 оны 11 дүгээр сард ковид гэдэг цар тахал бий болоод 2022 оны 1 дүгээр сар хүртэл үргэлжилсэн. Бүтэн жил найман сар орчим үргэлжилсэн. Гэтэл бид нар энэ газраа ковидтой нөхцөл байдалтай яаж ашиглах юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол арван тавхан төрийн эрх бүхий байгууллагын үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн. Бусдыг бүгдийг нь хязгаарласан. Бүх зүйлийг. Тэгэхээр энэ давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээг бид гаргуулсан. 1 дүгээр хавтаст хэргийн 13 дугаар тал. Давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээнд дурдсан байгаа. Нийт 9 удаа, 2020, 2021 онд 2 жил дараалан давагдашгүй хүчин зүйл болжээ гэсэн. Энийг бид бүх гэрээгээ өгч яг хууль ёсны дагуу гарсан Гэтэл үүнийг бас харгалзаагүй.
3.2.9. Өмнө нь шүүх хуралдаан дээр шүүх бүрэлдэхүүнээс асуусан асуултад хариулах гэж байна. Асуулт нь танайх газрыг чинь 1.2 га-г цуцалсан байна, энийг цуцалснаар танай эрх ашиг, яг юу чинь хөндөгдөх гэж байгаа вэ гэдэг асуудал яригдсан. Энэ дээр хариулахад юу хөндөгдөх гэж байгаа вэ гэвэл нэгдүгээрт бид нар яг энэ газар дээрээ өөрсдөө сургууль, цэцэрлэг барина гэж архитектурын даалгавраа батлуулсан. Энэ нь хавтаст хэрэг дээр байгаа. Архитектурын даалгавраа батлуулаад аваад, энэ газрыг 2, 3 этгээд дамжсан юм байна лээ. С гэдэг компаниас, М ХХК, М ХХК-аас Н******* гэдэг компани 2020 оны 3 сард худалдаж авсан. Худалдаж авахдаа бид нар гэрээгээ өмнө нь өгөөгүй байсан, энийгээ сая 3 өдрийн өмнө шүүхэд гаргаж өгсөн. Энэ худалдах худалдан авах гэрээг М ХХК болон Н******* ХХК хоёрын хоорондын гэрээ байгаа. Энэ гэрээ нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан. Энэ гэрээний 8.1 дэх хэсэгт байгаа 31 тэрбум 60 сая төгрөгөөр бид газрыг бүхэлд нь худалдаж авсан. Эд нар бидний 31 тэрбум газраас 1.2 га газрыг хууль бусаар зөрчсөнөөр бид нар сургууль, цэцэрлэг барих газаргүй болсон. Нэмэх нь энийг 1.2-т нь хураан авсан газарт нь хуваах юм бол .4 тэрбумын үнэлгээтэй газар байгаа юм. Өнөөдрийн бид нарын маргааны зүйл болоод байгаа газар маань.
3.2.10. Бид нар тэрбумын мөнгөө салхинд хийсгэж байна шүү дээ. Татвараа төлсөн, бүх юм хуулийн дагуу явсан. Иймэрхүү нөхцөл байдлыг Эрүүгийн хуулиар дээрэм гэж харж байна. Дээрээс нь нийтэд илэрхий баримт тул шууд хэлсэн нь зөв байх гэж бодлоо, Монгол улс Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 402 тогтоол байгаа. Энэ тогтоол дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гэсэн хоёр хүний гарын үсэг бүхий тогтоол байдаг. Тогтоолын 2 дээр цаашид шинээр баригдах орон сууцны хороолол, цогцолбор барилга байгууламжийн зураг төсөлд цэцэрлэг төлөвлөх, ашиглалтад оруулах талаар дараах арга хэмжээг авч хэрэгжилтийг хангаж ажиллахыг дор дурдсан холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай гэж байгаа. 2.1 дээр барилга байгууламжийн газар олголт, барилгажилтын төсөл архитектур, төлөвлөлтийн даалгавар, зураг, загвар, төсөл, норм, дүрмийн дагуу цэцэрлэгийн барилгыг заавал тусгаж баталгаажуулж хяналт хий гэсэн. Өөрсдөө та нар цогцолбор барих гэж байгаа бол цэцэрлэг барь гэж байгаа. Бид нэмж сургууль барьж байгаа. манай цэцэрлэг, сургууль барих газрыг маань А даалгавар бүх юмыг нь батлангуутаа тастаад цуцалчхаж байгаа юм. Өмнө ч бас нэг хэлж байсан.
3.2.11. Засаг даргад газрыг хэсэгчлэн цуцалж гуравдагч этгээдэд шилжүүлэх хуулиар олгогдсон эрх байхгүй. Газрыг шилжүүлэх тохиолдол нь иргэн, хуулийн этгээдийн хооронд хийгдэх ёстой. Иргэд, хуулийн этгээд худалдаж авч байгаа учраас хэсэгчлэн шилжүүлэх харилцаа. Засаг дарга эрх мэдлээ давуулж шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Саяны худалдан авах гэрээтэй холбоотой мөнгө шилжүүлсэн баримтуудаа тодорхой хэмжээгээр бүгдийг нь хавсаргасан байгаа. Хэзээ яаж, гэрээний дагуу, энэ гэрээ 2020 онд хийгдсэн, 2020 оноос хойших мөнгөний зарлагыг хуралдааны явцад шинжлэн судлуулна.
3.2.12. Эцэст нь хэлэхэд эрх ашиг дахиад нэг хөндөх асуудал байгаа. 3 дугаар хавтаст хэргийн 60 дугаар хуудас дээр байгаа. Энийг бүрэлдэхүүнд харуулахад энэ хэсэг манай газар байгаа. Гуравдагч этгээдэд бас харуулъя. Энэ газар дээр бид нар хотхон, сургууль, цэцэрлэгийн тогийг РП4 гэдэг газраар улаан шугамаар татаад яг манай сургууль, цэцэрлэгийн хойд талын манай маргааны зүйл болоод байгаа газар дээр энэ хотхоны цахилгаан станц, дэд бүтэц нь төлөвлөгдөөд зардал гараад, батлагдаад дээрээс нь гуравдагч этгээд компанийг У компанийг сонгон шалгаруулаад 200 гаруй сая төгрөгийн мөнгийг шилжүүлээд нөгөө компани маань кабель, утас аваад, хавтас хэрэг дээр бас өгөгдсөн байгаа, ажлаа эхлүүлсэн.
3.2.13. Гэтэл одоо бид нарын энэ хотхон маань ерөөсөө тоггүй болж байгаа. Энэ өөрөө асуудалтай юм байна лээ. Яагаад гэвэл Х дүүрэгт цахилгааныг энд тэндээс авах нь маш асуудалтай. Бид нар энийг батлуулж энэ ажлыг хийхийн тулд У ХХК, Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын алба, мөн түүнчлэн Авто хөгжлийн газар, Онцгой байдал, гал түймэртэй тэмцэх хэлтэс, Улаанбаатар дулааны сүлжээ, Мэдээлэл холбоо сүлжээ компани гээд маш олон төрийн байгууллагаас зөвшөөрөл авсан. Ганцхан эндээс авч болно гээд улаан шугамаар татаад, энэ бүр Х дүүргийн нутаг дэвсгэрээс ингээд авч байгаа юм. Энэ нь бидэнд маш олон шалтгаан байгаад байгаа. Зөвхөн цуцлах асуудал дээр.
3.2.14. Бас нэг үндэслэл яръя. Сая .4 тэрбумаар хохирсон гэж мөнгөн дүн ярьсан, нэмэх нь төсөл тэр чигээрээ байхгүй болсон. Сургууль ч байхгүй, хотхон ч барьж чадахгүй. 31 тэрбумыг зүгээр салхинд хийсгэж байна. Н******* компани 00 гаран ажилтантай, бас л баялаг бүтээж байгаа компани. Мэдээж бүх компани зээл авч хийж байгаа. Бид нар энэ 31 тэрбумыг бүрдүүлэхийн тулд банкнаас зээл авсан. Банкны зээлийн хүү бүх юм явж байна. Хэдийгээр компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа ч цаана нь 00 ажилтны эрх ашиг хөндөгдөж байна. Тэгэхээр бидний хувьд маш хүнд байдалд орсон. Энийг бүрэлдэхүүн нотлох баримт шинжлэн судлахдаа харгалзан үзэх байх гэж бодож байна. Ийм учир Засаг даргын хууль бус захиргааны актыг хууль бус хэмээн хүчингүй болгож өгнө үү гэв.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.3.1. Хариуцагчийн хэлж байгаагаар төр өөрийн газрыг хэнд өгч авахаа мэдэх хэрэгтэй гэж байна. Энэ нь зөв. Гэхдээ энэ бүх үйл ажиллагаа нь хуульд нийцсэн журмын дагуу явах ёстой. Өөрөөр хэлбэл бид дур зоргоороо аашлаад өгснөө буцааж авдаг хаант засаглалтай улсад амьдраагүй, эрх зүйт төр тогтсон улсад амьдарч байгаа. Энийг хэлэхийг хүсэж байна.
3.3.2. Хоёрдугаарт нь хариуцагчаас захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулсан, авто замын трасст оруулсан гэдгээр сонсох ажиллагаа явуулсан юм чинь сонсох ажиллагаа явуулсан гэж үзнэ. Та нар тэгж ойлгох ёстой гэж тайлбарлаж байна. Үгүй юм. Сонсох ажиллагаа ямар утга агуулгатай явагдах гэж байгаа юм гэдэг нь тодорхой байх ёстой. Зорилго нь тодорхой, зохицуулах гэж байгаа зүйл нь тодорхой байх ёстой. Түүнээс нэгэнт авто замын трассаар сонсох ажиллагаа явуулсан учир ерөнхий агуулгаараа танай газрыг хүчингүй болгож байгаа гэж та нар ойлго гэж хэлж байгаа нь үндэслэлгүй.
3.3.3. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаа зорилгодоо нийцсэн байх ёстой. Авто замын трасс ярьж байснаа гэнэт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэж үзээд газрын эрхийг цуцалж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасныг явуулаагүй болох нь тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу ийм ийм агуулгаар, үндэслэлээр сонсох ажиллагаа явуулах гэж байна гээд оролцоо хангаад, хариу тайлбар авсны дараа захиргааны байгууллага шийдвэр гаргах ёстой байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа явагдаагүй. Энэ нь өөрөө Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т заасан хуульд үндэслэх, 4.2.6-т заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах гэж заасан тусгай зарчмыг зөрчсөн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэж тайлбарласан. 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар талд захиргааны акт хавсаргасан.
3.3.4. Үүнээс үзэхэд захиргааны актын 1 дэх хэсэгт 12000 га газрыг Нийслэлийн боловсролын газарт шилжүүлсүгэй. Хууль зүйн хувьд шилжүүлэх өөр ойлголт, хүчингүй болгох өөр ойлголт. Шүүх бүрэлдэхүүн үүнийг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан зохицуулалтыг дэлгэрэнгүй тайлбарласан тул давхцуулахгүй орхиё. Газрын тухай хуулийн 40.1.6-д заасныг үндэслээд газар эзэмших эрхийн зарим хэсгийг хүчингүй болгох, бусдад шилжүүлсэн нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах үндэслэл байгаагүй буюу энэ заалттай нийцэхгүй байна.
3.3.. Учир нь газар эзэмшигч буюу нэхэмжлэгчийг 2 жил газраа ашиглаагүй гээд нийтдээ эзэмшиж байсан 69944 метр квадрат талбай бүхий газраас 12000-ыг нь хүчингүй болгож гуравдагч этгээдэд шилжүүлсэн мөртөө үлдэж байгаа 1944 метр квадрат газрыг зориулалтын дагуу ашигласан үзсэн. Өөрөөр хэлбэл энэ газрыг энийг нь ашиглаагүй гэж байна. Үнэхээр ашиглаагүй бол бүхэлдээ л ашиглагдаагүй байх ёстой.
3.3.6. Дараагийн нэг хууль зүйн үндэслэл нь газар ашиглах эрх олгож байгаа болон газар эзэмшигч нарын хооронд гэрээ дүгнэсэн акт үйлдэгдээгүй. Энийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Үнэхээр 2 жил газраа ашиглаагүй бол гэрээ дүгнэсэн акт үйлдээд түүнийхээ үндсэн дээр газар эзэмших эрхийг хүчингүй болгож болно. Ийм ажиллагаа огт хийгээгүй болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
3.3.7. Мөн Газрын тухай хуулийн 38.2 дахь хэсэгт эрхийн гэрчилгээг шилжүүлэх талууд хүсэлт гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. 38.2.1 дэх хэсэг нотариатаар гэрчлүүлсэн байна, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3-т албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4-т татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж заасан холбогдох баримт байгаагүй.
3.3.8. Н******* ХХК нь өөрийнхөө эзэмшлийн газрыг хэн нэгэнд шилжүүлсэн бол эдгээр баримтыг бүрдүүлээд Засаг даргад өгөөд энэ газраасаа өгч болох байсан. Гэтэл ийм үйл баримт болоогүй. Тэгэхээр газар шилжих асуудал яригдахгүй. Шүүх бүрэлдэхүүн үүнийг бас анхаарч үзээсэй. Захиргааны акт нь нийт эрх ашиг, сонирхлын төлөө гэдэг. Гэтэл нэг юм байна. Юу вэ гэвэл зорилго нь аргаа зөвтгөхгүй гэсэн хууль зүйн ойлголт байна. Хэдийгээр нийтийн эрх ашгийн төлөө байсан ч түүнийг гаргах үйл явц нь хуульд нийцсэн байх ёстой. Нийцээгүй бол түүнийг шүүх хүчингүй болгох бүрэн эрхтэй. Тэр утгаараа маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч байгууллагын хэд хэдэн хууль ёсны эрх ашгийг хөндөж байна.
3.3.9. Тодруулбал 69944 метр квадрат газраас ойролцоогоор хувийг өгчхөж байгаа юм. Энийг мөнгөн дүнгээр үржүүлж үзэхээр 31 тэрбумын маань .6 тэрбум болж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Ингэснээр хууль ёсны эрх ашиг хаана хөндөгдөж байгаа нь тодорхой болж байна.
3.3.10. Үүнийг барихын тулд 20 сая төгрөгийн зардал бодитоор гарсан. Хэрвээ тэр цахилгааны станц бүхий газрыг гуравдагч этгээд Нийслэлийн боловсролын газар шилжүүлсэн бол энэ төсөл нь бүхэлдээ зогсоно. Учир нь бусад газраас нь цахилгааны шугам татаж оруулах боломж бололцоо байхгүй. Хэрвээ байсан бол бид хамгийн ойр хэсгээс бага зардлаар төлөөд авч болох л байсан. Гэтэл тийм боломж байгаагүй учраас хаа байсан тэр булангаас татаж оруулж ирж байгаа нь энэ төсөл цахилгаан байж явах юм гэдгийг илтгэж байгаа. Эдгээр нөхцөл байдлууд нь бүгд нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөд байгаа юм.
3.3.11. Гэтэл үүнийг хариуцагч огт хүлээж авч үзээгүй. Маргаан бүхий актыг 2020 оны 4 дүгээр сард гаргасан. Шүүхэд нэхэмжлэлийг дугаар сард гаргасан. Гэтэл сая нотлох баримт шинжлэн судлахад байсан иргэд нь 2022 оны 8 дугаар сараас 9 дүгээр сард гомдол мэдээлэл гаргаад байгаа. Өөрөөр хэлбэл асуудал гараад шүүхэд ирсний дараа гэнэт газрын асуудлыг ухаан орж байгаа юм шиг мэдсэн.
3.3.12. Уг нь бол оршин суугч нар тэр газар олон жил амьдарч байгаа бол яагаад тэр үед асуудлыг яриагүй юм. Хариуцагчийн өөрийнхөө хариу тайлбар дээр дэмжлэг үзүүлж байгаа ийм ядарсан зүйл. Эдгээр бүх хууль зүйн үндэслэл болон, үйл баримтаар нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах 100 хувь үндэслэлтэй байна гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэв.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3.4.1. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яримаар байна. 201 онд Захиргааны ерөнхий хууль батлагдсанаар 2 том ая холбогдолтой зүйл бий болсон. Хууль ёсны итгэлийг хамгаалах, урьдчилж мэдэгдээд оролцоо хангадаг. Энэ талаар өмчийн эзэн газрын өмчлөгч 2021 оны 7 дугаар сард манайд газар эзэмшүүлэх гэрээ байгуулаад хууль ёсны эзэмших эрхийг үүсгэсэн. Газрыг хүчингүй болгосон талаараа мэдэгдээгүй.
3.4.2. Хоёрдугаарт мэдэх боломжгүй. Гуравдугаарт бидэнд итгэл байна. 2021 оны 7 сараас өнөөдрийг хүртэл бүтэн 2 жил гэсэн ойлголт хангагдахгүй байна. Хэлбэрийн талаас нь энэ актыг үзвэл эерэг агуулга бүхий захиргааны акт гарсан. Гэтэл доторх агуулга нь компанийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн. 6.9 га-г .7 болгож бууруулна гэдэг нь манай мөнгөн дүнгээр .6 тэрбум хохироосон гэж хэлж байгаа боловч энэ цаанаа бидний оролцоог хангаагүй.
3.4.3. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл дээр ач холбогдол бүхий тайлбар мэдүүлэг авч, оролцоог нь хангах үүрэг хүлээнэ гэж хуульчилсан. Бидэнд ямар ч зориулалтын дагуу ашигласан уу, 2 жил ашиглаагүй байна, хүндэтгэх шалтгаантай байсан уу гэдэг ажиллагаануудыг Захиргаа хийгээгүй. Хийгээгүй болох нь хавтаст хэрэгт ганцхан трасст өртсөн шүү гэдгээс өөр баримт байхгүй байгаагаас шууд нотлогдоно. Захиргаа энэ ажиллагаануудыг хэзээ хийх вэ гэвэл шийдвэрээ гаргахаасаа өмнө хийх ёстой байдаг.
3.4.4. Өөрөөр хэлбэл 2022 оны 4 дүгээр сараас өмнө байх ёстой. Гэтэл Нийслэлийн боловсролын газар буюу гуравдагч этгээд хариуцагч болох Нийслэлийн Засаг даргаас гаргасан бүх баримтууд нь шүүхэд хэрэг үүссэнээс хойш, тэр дундаа 2022 оны 8 дугаар сараас хойш байгааг анхаарах ёстой байна. Мөн захиргааны акт агуулгын түвшинд 40.1.6-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.
3.4.. Хэлбэрийн хувьд Засаг даргын бүрэн эрхийг Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлд зохицуулсан. Газрын тухай хуулийн 38.1-д газрыг шилжүүлэх харилцаа зөвхөн иргэ,н аж ахуй нэгж байгууллагын хооронд явагдана гэж хуульчилсан. Эрх хэмжээний хувьд Засаг даргад шилжүүлэх эрх байхгүй. Тэгэхээр формаль эрх зүйн шаардлагыг хэлбэрийн хувьд хангахгүй байна. Агуулга, хэлбэрийн талаасаа, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд энэ актад илтэд нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхолд халдсан гэж үзэж байгаа учир бидний эрх ашгийг хангаж хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү. Энэ акттай холбоотой бусад шийдвэрийг ч хүчингүй болгож өгнө үү гэв.
3.. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Л******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
3..1. Захиргааны акттай холбоотой тайлбар 1 дүгээр хавтаст хэргийн 6 болон 7 дугаар хуудас дээр Нийслэлийн газрын алба мэдээллийн сангаас гаргасан кадастрын зураг бий. Энэ зураг дээр Н******* компанийн эзэмшиж байгаа 6.9 га газар дээр барилга баригдаад нийт 20000 метр квадрат барилгын суурийн зураг байж байна. Тэгэхээр эндээс харахад нэг тоосго байтугай бүтэн 20000 метр квадрат барилгын зураг, кадастрын зурагт байгаачлан 16 тонн-ийн 2 каран болон цахилгааны шугам сүлжээний кабелын нүх ухах ажлаа хийсэн.
3..2. Би барилгын салбарт 10 жил ажилласан хүн. Монгол улсад Барилгын тухай хууль болон Хот байгуулалтын хууль ёсоор компани, иргэн, аж ахуй нэгж газар эзэмших гэрээ байгуулснаас хойш барилгын зөвшөөрөл авахын тулд нийт 1 байгууллагын гарын үсэг авдаг. Хавтаст хэрэг дээр мэдүүлснээр манай байгууллага 97 байгууллагаас гарын үсэг авсан. Өөрөөр хэлбэл газраа зориулалтын дагуу ашиглаж эхэлсэн, барилга баригдсан байгааг кадастрын зургаас нотлогдож байна.
3..3. Бид өөрийн газар дээрээ Нийслэлийн хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлдэг Хот байгуулалтын газрын ерөнхий архитектораас батлагдсан 2020 оны 4 дүгээр сард батлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу хотхоны хэмжээнд 1.6 айлд нэг хүүхэд, 6 айлд нэг цэцэрлэгийн насны хүүхэд, норм журмаа хангаад 600 хүүхдийн сургууль, 10 хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлүүлэх гээд байж байна. Тэгэхээр Хот байгуулалтын тухай хуульд заасанчлан хот тосгоны төлөвлөлтийн нормд улсын ба хувийн эзэмшлийн сургууль ялгаагүй бөгөөд тухайн хотхонд айлын оршин суугчдын тооноос хамаарсан сургууль, цэцэрлэгийг төлөвлөж өгдөг. Энийг хангасан байгаа.
3..4. Бидний төлөвлөж байгаа энэ сургууль нь дэлхийн стандартад нийцсэн ерөнхий боловсролын системийг Монголд анх удаа оруулж ирэх гээд, Оксфорд сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна. Энэ гэрээний хүрээнд ерөнхий боловсролын сургууль төгссөн сертификат маань дэлхийн 167 орны дээд боловсролын системд хүлээн зөвшөөрөгдсөн давуу тал олгох юм. Чанартай боловсролыг Монгол улсын 21 аймаг, Нийслэл хотын хүүхдүүдэд олгож байгаа компанийн нийтийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэг юм гэв.
Дөрөв. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:
4.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/77 дугаартай захирамжаар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2 дахь заалт, 49 дүгээр зүйлийн 49.3.3, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг үндэслэн нийслэлийн Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууц, худалдаа үйлчилгээний зориулалтаар 69,944 м.кв талбай бүхий газрыг эзэмшигч Н******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 12,000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, 1 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон байна.
4.1.2. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Н******* ХХК-д 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 02-06/1367 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн болно.
4.1.3. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.М шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
4.2.1. Сонсох ажиллагааг хариуцагчийн зүгээс төрийн захиргааны байгууллага хийсэн. Яриад байгаа 04 дүгээр сарын 01-нд явуулсан 02061367 албан тоот өөрөө ямар учиртай гэвэл төгсгөлд нь байгаа. Танай газар эзэмших эрхийг хүчингүй болгох гэж байна, үүнтэй холбоотой тайлбар ирүүл гэж байгаа. Энэ нь өөрөө юу харуулж байна гэхээр танай газар эзэмших эрх чинь ямар нэгэн байдлаар хүчингүй болох гээд байна, үүнтэй холбоотой тайлбараа өг өө л гэсэн үг.
4.2.2. Тайлбарыг авсны үндсэн дээр Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг гаргасан. Гэхдээ мэдэгдлийн гол агуулга нь танай газрыг хүчингүй болгох гэж байна шүү гэдгийг нэхэмжлэгч талд хариуцагч мэдэгдсэн. Түүнтэй холбоотой тайлбарыг өгч ирж уулзсан асуудал байдаг. Тэгэхээр энэ Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг төрийн захиргааны байгууллага хийсэн гэдэг нь баримтаар нотлогдсон гэж үзэж байна.
4.2.3. Дараагийн агуулга буюу 2 жил дараалан ашиглаагүй маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нэхэмжлэгч тал дурдаж байна. 2021 онд гэрээ шинэчилсэн гээд байгаа. Энэ нь өөрөө ямар асуудал вэ гэхээр 2021 онд нэхэмжлэгч тал өөрсдөө үндсэн гэрээгээ, гэрчилгээгээ хаячхаад, нэг ёсондоо шатаасан ч юм уу хэн нэгэнд өгч болохгүй болонгуутаа гэрээ, гэрчилгээгээ шинэчилж авъя гэдэг хүсэлтийг гаргасан. Өмнөх 2020 оны байгуулсан гэрээгээ хаячхаад, одоо гэрээгээ олохгүй байна ахиад гаргаж өгнө үү гэдэг агуулгаар хүсэлт гаргасны эцэст 2021 онд гэрээ, гэрчилгээг нь захирамжаар биш тушаалаар гээгдүүлсэн гэсэн үндэслэлээр гэрээг шинэчилж өгсөн байгаа юм. Тэгэхээр 2021 оны гэрээ маань өөрөө 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн гэрээний үргэлжлэл мөн. Нэг ёсондоо 3 дугаар сарын 31-нд хүлээсэн чиг үүргээ 2021 онд ахиж хүлээж үргэлжлүүлж байгуулсан гэрээ гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр 2020 оны 3 дугаар сарын 31-ээр тооцогдвол газрыг бүхэлд нь гээгүй яг маргаан бүхий газрыг л 2 жил дараалан ашиглаагүй байна гэж байгаа юм.
4.2.4. Тэгэхээр маргаан бүхий газар нь гуравдагч этгээд Нийслэлийн боловсролын газарт олгосон 12000 метр квадратыг л тухайн маргаан бүхий хэсэг дээр танайх энэ хэсгийг л авсан цагаасаа хойш ашиглаагүй байна гэдэг агуулгаар уг 40.1.6-г маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд оруулж өгсөн. Дараагийн асуудал нь хууль ёсны эрх ашиг яагаад хөндөгдөж байна гээд байгаа. Энэ өмнөх хурал дээр юу гэж яригдсан бэ гэхээр танайх үнэхээр тэр дээр сургууль, цэцэрлэг нийгмийн хариуцлагын хүрээнд бариад ойр орчмын хүүхдүүд авах гэж байгаа бол тэрийг улсаас хөрөнгөөр бариад өгье. Танайх заавал хөрөнгө зарлага гаргаад сургууль, цэцэрлэг барих шаардлагагүй, тэр хэрэгцээг чинь улс өөрөө мөнгөөрөө хийгээд өгье гэдэг агуулгыг өмнөх хурал дээр яриулсан болохоос биш яг тухайн эрх ашиг хөндөгдөж байна уу гэдэг нэхэмжлэгчийн ярьж байгаагаар дурдаагүй юм.
4.2.. Дараагийн агуулга нь шилжүүлэх харилцаа ярьж байна. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэл нь 40.1.6 гээд нэхэмжлэгч тал өөрөө тайлбарласан. Ийм ийм нөхцөл байдалд хүчингүй болгосон гээд. Энэ нь өөрөө юуг харуулж байна гэхээр маргаан бүхий газрыг Нийслэлийн боловсролын газарт шилжүүлээгүй, харин 40.1.6-аар хүчингүй болгоод Нийслэлийн боловсролын газарт олгосон асуудал байгаа. Тэгэхээр энэ шилжүүлэх харилцаа болоогүй, ямар харилцаа явж байна гэхээр Н*******ын газрыг хэсэгчилж хүчингүй болгоод тэр газрыг Нийслэлийн боловсролын газарт олгосон. Өмнөх эзэмшигч нь Н******* байсан боловч хүчингүй болгоод Нийслэлийн боловсролын газарт олгож байгаа харилцааг л тодорхойлсон. Гэхдээ хууль зүйн үндэслэлээр нь хараад үзвэл хүчингүй болгоно гэдэг нь мэдээж хэрэг хүчингүй болгонгуут нийтийн эдэлбэр болгоод тэрийг Нийслэлийн боловсролын газарт оруулсан асуудал. Нэг захирамжаар оруулсан.
4.2.6. Н******* компани тухайн газар дээр сургууль, цэцэрлэг барина гэдэг боловч өнөөдөр хувийн цэцэрлэг, сургууль барина. Өндөр төлбөртэй. Сүүлд хавтаст хавтаст хэрэгт авагдсан баримтаар ойр орчимд нь нэг ширхэг ч сургууль, цэцэрлэг байхгүй. Тэнд байгаа хүүхдийн сурч боловсрох үндсэн эрх зөрчигдөөд байгаа учир төрийн захиргааны байгууллага тухайн газар дээр улсаас үнэ төлбөргүйгээр улсын сургууль барьж байж тухайн хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг нь хангах юм байна гэдэг үндсэн зорилго маань энэ маргаан бүхий захиргаа актын цаана явж байгаа. Тиймдээ ч өнөөдөр зорилго нь маш тодорхой байна.
4.2.7. Тухайн газрыг хүчингүй болгоод Нийслэлийн боловсролын газарт олгоно гэдэг нь тухайн газар дээр сургууль, цэцэрлэг барих зорилгоор олгосон гэдэг үндсэн зорилго угаасаа маргаан бүхий захиргааны актаас харагдана. Ерөнхийдөө нэхэмжлэгч маань бодитоор газрын үзлэг хийсэн, бодитоор тухайн газар дээр Н******* компани нэг ширхэг ч тоосго тавиагүй тийм л газар байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бодитоор ямар нэгэн байдлаар сургууль цэцэрлэг бариад орон сууц босгосон зүйл байхгүй. Н*******ын яриад байгаа сургууль, цэцэрлэгийг улсаас үнэ төлбөргүйгээр ойр орчимд нь орон сууцны чинь хүүхдүүдийн хууль ёсны эрх ашгийг хангахын тулд барих гэж байгаагаас биш дээрэмдэж авсан зүйл байхгүй.
4.2.8. Газрын тухай хууль болон холбогдох хуулиар тухайн маргаан бүхий газар нь өөрөө төрийн өмч болохоос Н*******ын өмч биш. Төр өөрийнхөө газрыг иргэдэд яаж зарцуулж, хэнд өгч, үр ашгийг нь гарах вэ гэдэг эрх мэдэл нь төрд байдаг. Өнөөдөр Н******* компани газар дээр сургууль, цэцэрлэг бариагүй учраас иргэдээс төрийн захиргааны байгууллага руу санал гомдол гаргадаг. Ойр орчимд сургууль цэцэрлэг барих шаардлагатай байна, бид нар хүүхдүүдээ сургаж чадахгүй байна гэдэг тулгамдсан зайлшгүй шаардлагын улмаас нэгдүгээрт маргаан бүхий захиргааны акт гарч байгаа.
4.2.9. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал бодитоор тухайн газар дээр юу ч баригдаагүй учраас тухайн газрыг 2 жил дараалан ашиглаагүй байна гэдэг нийтэд илэрхий баримт байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож гуравдагч этгээдэд олгосон маргаан бүхий захиргааны актыг хэвээр үлдээж өгнө үү. Энэ өөрөө цаана нь маш олон хүүхдийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байгаа гэв.
Тав. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
.1. Нийслэлийн Боловсролын газарт сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн А/77 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 22 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтуудыг үндэслэн төрөөс боловсролын үйлчилгээг иргэдэд ойр чирэгдэлгүй, хүүхдийг эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхийг хангах, нийтийн эрх ашгийн хүрээнд гаргасан эерэг нөлөөлөл бүхий хууль ёсны захиргааны акт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.И шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
.2.1. Тухайн дугаар хорооны нийт иргэд болон хүүхдүүдийн эрх ашиг яаж хөндөгдөж байгаа вэ дээр ард иргэдийн санал хүсэлт байгаа юм уу, нотлох баримтын жагсаалт судалъя гэсэн. Түүний үндсэн дээр Боловсролын газраас нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн байгаа. Үүн дээр дугаар хорооны иргэдийн өөрсдийн санал, хүсэлт бүгдийг Нийслэлийн боловсролын газар нэгтгэн тухайн жилийн төсөвт тусгаад ажилладаг. Тэгэхээр энэ 2023 оны тухайд Нийслэлийн боловсролын газраас Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэст саналыг хүргүүлсэн.
.2.2. Сургууль цэцэрлэг бариулах саналыг Нийслэлийн төсөвт тусгуулахаар хүргүүлсэн. Саналыг юунд үндэслэсэн гэвэл нотлох баримтад өгсөн түүний Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын нэгдсэн систем буюу өргөдлийн нэгдсэн систем байдаг. Үүнтэй холбоотой нэмэлтээр Засгийн газрын 1111 гээд иргэдийн санал хүсэлтийг авдаг. Энэ саналуудыг нэгтгэсэн, иргэдийн өргөдлүүдийг давхар хавсаргасан байгаа. Энэ дээр маш олон иргэд, хүмүүс бий. Үүнээс Боловсролын газар төлөөлөл болгоод арван хэдэн иргэний өргөдөл, хүсэлтийг хавсаргасан.
.2.3. Энэ газар дээр маань Нийслэлийн боловсролын газарт олгогдсоноос хойш Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 6 дугаар сарын 22-ны 6 дугаар тогтоолоор иргэдийн саналыг үндэслээд Х дүүргийн дугаар хороонд 640 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн байрыг барихаар 10.1 тэрбум төгрөг баталсан. Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн эрх шилжүүлэх тухай А/1012 дугаар захирамжаар энэ ажлыг Нийслэлийн худалдаа үйлчилгээний газарт зохион байгуулах эрхийг шилжүүлсэн.
.2.4. Төсөвт батлаад хэрэгжүүл гээд захирамж гарсан. Үүний үндсэн дээр Нийслэлийн худалдаа үйлчилгээний газар худалдан авах ажиллаагааг зохион байгуулаад сүүлийн байдлаар 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр тендер зарлагдсан явж байгаа. Гүйцэтгэгч сонгон шалгаруулагдана гэсэн үг. Энэ компаниас сургууль, цэцэрлэг барина гэдэг асуудал ярьж байна. Өмнөх хурлууд дээр ерөөсөө сургууль, цэцэрлэг байхгүй, манай сургууль төлөвлөж байгаа гэсэн асуудал ярьж байсан. Нотлох баримтын хувьд ч Ерөнхий төлөвлөгөөний газраас тодруулга авсан А даалгавар дээр эднийх 2020 онд орон сууцны цогцолборын зориулалттайгаар А даалгавар гарсан байна. Сургууль, цэцэрлэг гэсэн төлөвлөлт огт байхгүй.
.2.. Үүн дээр Нийслэлийн боловсролын газар 12000 метр квадрат газар дээрээ Нийслэлийн мэргэжлийн зөвлөлийн хурлын 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулаад гаргасан. Үүнтэй холбоотой зургийн даалгавар журмын дагуу явж байгаа. Нийтийн эрх ашиг тухайн дугаар хорооны 2200 гаруй ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхдүүд, 884 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүд байна. Түүний ард эцэг эх, гэр бүл тухайн иргэдийн нийтийн эрх ашиг хөндөгдсөн. Үндсэн хуульд олгогдсон үнэгүй сурч боловсрох эрх нь хязгаарлагдаж байна гэсэн үг.
.2.6. Хороо салснаас хойш хорооны сургуулийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа. Газрын асуудал цаашдаа төрийн байгууллагаар шийдэгдэх ямар ч боломжгүй. Тиймээс тухайн хорооны хүүхдүүд, ард иргэдийн нийтийн эрх ашгийг хангаж Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчин төгөлдөр хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Н******* ХХК-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/77 дугаар Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн хүрээнд хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн А/433 тоот захирамжаар Нийслэлийн Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын 1 дугаар бүхий 69,944 м.кв талбай бүхий газрыг М******* ХХК-аас шилжүүлж нэхэмжлэгч Н******* ХХК-д орон сууц, худалдаа, үйлчилгээ-ний зориулалтаар 1 жилийн хугацаатай эзэмшүүлж, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01122-2020/00396 дугаартай гэрээг 2020 оны 03 дугаар сарын 31-ны өдөр байгуулж, мөн өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0016883 дугаар гэрчилгээг (2 дугаар хавтаст хэргийн 143-11 дэх талд) олгосон байна.
3. Нийслэлийн газар зохион байгуулалтын албан даргын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/ дугаар Үрэгдүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нөхөн олгох тухай тушаалаар дээрх 0016883 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож нэхэмжлэгчид 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээг олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 0 дугаартай гэрээг мөн өдөр байгуулсан байна(2 дугаар хавтаст хэргийн 12-171 дэх талд).
4. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай А/77 дугаар захирамжаар ...Нийслэлийн Х дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууц, худалдаа, үйлчилгээний зориулалтаар 69,944 м.кв газар эзэмшигч Н******* ХХК нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй тул 12,000 м.кв газрыг төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар Нийслэлийн Боловсролын газарт шилжүүлж, 1 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгож шийдвэрлэсэн(1 дүгээр хавтаст хэргийн 6 дахь талд) байна.
. Нэхэмжлэгчээс ...сонсгох ажиллагаа хийгдээгүй, бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоон, түүнийгээ нотлох баримтаар нотлох ёстой боловч энэ ажиллагаа хийгдээгүй, барилга барихад шаардлагатай ажлуудыг хийж, барилгын зарим ажил хийгдэж газраа ашигласан, хүндэтгэх шалтгаан байсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр газрыг шууд хариуцагчаас шилжүүлэх эрхгүй, хууль зөрчсөн захиргааны акт гаргаж эрх зөрчсөн гэж, хариуцагчаас ...сонсгох ажиллагааг замын траст өртсөн мэдэгдлийг өгөхдөө агуулгаараа нэхэмжлэгчийн газрыг хүчингүй болгох талаар мэдэгдсэн, гуравдагч этгээдэд шилжүүлсэн хэсэгт ямар ч барилгын ажил явагдаагүй байсан учир газраа зориулалтын дагуу ашиглаагүй байдал нотлогдоно, төр өөрийн газраа нийтийн ашиг сонирхлын үүднээс сургууль, цэцэрлэг барих зориулалтаар шилжүүлэх эрхтэй... гэж, гуравдагч этгээдээс ...тухайн хороонд улсын сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага өндөр байгаа бөгөөд нийтийн ашиг сонирхолд нийцүүлж гаргасан захирамж хуульд нийцсэн үндэслэлтэй... гэж тус тус тайлбарлан маргасан.
6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаар газар эзэмшигч нь газрыг гэрээний үндсэн дээр эзэмшиж, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, газрын эзэмшил, ашиглалттай холбогдуулан эрх бүхий байгууллагын тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах үүрэгтэй байна.
7. Хариуцагч нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлахдаа газраа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр хэсэгчлэн хүчингүй болгож, Нийслэлийн боловсролын газарт сургууль барих зориулалтаар шилжүүлсэн гэх боловч энэхүү үйл баримтыг шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримт цуглуулан шалгаж тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, 4.2.-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг зөрчжээ.
8. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 1 дугаар тогтоолын 1.10-т Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар заалтыг ... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан " зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тайлбарласан байх ба эдгээр нөхцөл байдлууд энэ тохиолдолд бий болоогүй байгаа буюу газраа гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
9. Тодруулбал нэхэмжлэгчийн хувьд 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр М******* ХХК-тай байгуулсан Худалдах, худалдан авах гэрээгээр 31 тэрбум 60 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцон шилжүүлэн авсан(3 дугаар хавтаст хэргийн 46-71 дэх талд), үүний дараагаар гэрээнд заасан зориулалтын дагуу газраа ашиглахтай холбоотойгоор 2020 оны 0 дугаар сарын 26-ны өдөр 049/2020 дугаартай Цахилгаан хангамжийн техникийн нөхцөл, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0/2020/87 дугаартай техникийн нөхцөл, 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 2020/Ц-0 дугаар цахилгаан хангамжийн ажлын зураг төсөл боловсруулах даалгавар, Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2022 оны 04 дүгээр сарын -ны өдөр С үйлчилгээтэй орон сууцны цогцолборын загвар зургаа батлуулсан(1 дүгээр хавтаст хэргийн 1-124, 137-10 дахь талд).
10. Түүнчлэн эзэмшил газар дээрээ барилгын үйл ажиллагааг эхлүүлэн 4 блок бүхий барилга байгууламжийн ажил нь 1 давхар хүртлээ баригдсан байгаа нь шүүхээс газар дээр нь хийсэн үзлэг, газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 1/177 дугаар албан бичиг түүний хавсралт бүхий сансрын зураг, цахилгааны шугам, станц барих батлагдсан төлөвлөгөө, зураг, газраа хамгаалж хашаа барьсан байдлаар тодорхой нотлогдож байна.
11. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь шилжүүлэн авсан тухайн газраа ашиглахтай холбоотойгоор өөрсдийн хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл болох С төслийн барилгаа барих, зайлшгүй хийх ёстой дээр дурдсан шаардлагатай ажлуудыг хийж, хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулсан, нийслэлийн болон төрийн эрх байгууллагуудаас зохих зөвшөөрлүүдийг өгсөн байхад нэхэмжлэгч байгууллагыг өөрийн эзэмшил газраа 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж газар эзэмших эрхийг нь хэсэгчлэн хүчингүй болгох эсхүл гуравдагч этгээдэд шилжүүлэн олгох үндэслэлгүй байна.
12. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ гэж зааснаас үзэхэд хэрэгт авагдсан 2021 оны 07 дугаар сарын 19-ны өдөр шинээр олгогдсон Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 0 дугаартай гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ бөгөөд уг гэрээ, гэрчилгээний хугацаанаас 2 жил дараалан ашиглаагүй гэх хугацааг тоолоход маргаан бүхий акт нь хугацааны шаардлагыг хангаагүй бөгөөд дээрх гэрээний хугацаанаас хугацааг тоолох нь хуульд нийцэхээр байна.
13. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно, 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж зааснаас үзэхэд газар эзэмших эрхтэй этгээд уг эрхээ хэрэгжүүлэхдээ уг хуулийн заалтад дурдсан тохиолдлуудыг гаргасан үед түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор зохицуулсан, эдгээр тохиолдлуудын нэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй байх тохиолдол ба уг тохиолдол гарсан үед шууд тухайн газрыг нь бусдад шилжүүлэхээр хуульд зохицуулаагүй байхад өмнөх захирамждаа өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэгчийн газраас хэсэгчлэн бусдад шилжүүлэн эрхийг нь хязгаарласан нь үндэслэлгүй байна.
14. Үүнээс үүдэж нэхэмжлэгч нь анх маргаан бүхий газрыг худалдан авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, үүнтэйгээ холбогдуулж хийгдсэн ажиллагаа, барилга байгууламж нь баригдах, газраа бүхэлд нь ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа ба сургууль, цэцэрлэгийн барилга баригдах төсөв, архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан, зураг төсөл боловсруулах сонгон шалгаруулалт явагдсан нөхцөл байдал нь уг актыг хуульд нийцсэн гэж үзэх зөвтгөх үндэслэл болохгүй болно.
1. Хариуцагчаас маргаан бүхий актад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгож болно, 48.2.2-т бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, 49 дүгээр зүйлийн 49.3-т Эерэг нөлөөлөл бүхий захиргааны актыг түүнд гомдол гаргах боломжгүй болсон хэдий ч дараах тохиолдолд цуцалж болно 49.3.3-т шинэ нөхцөл байдал бий болсноор нийтийн ашиг сонирхол зөрчигдөхөөр бол гэж заасан хуулийн заалтуудыг үндэслэл болгосон боловч 2 өөр утга бүхий хуулийн зохицуулалтуудыг нэг дор үндэслэл болгож байгаа нь захиргааны акт зорилгодоо нийцсэн үндэслэл бүхий байх зарчмын шаардлагыг хангаагүй хууль бус акт болохыг мөн нотолж байна.
16. Үүнтэй холбоотойгоор шүүхээс эерэг нөлөөлөл бүхий актыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байгаа эсэхийг тусгайлан дүгнэх боломжгүй учир нь дээрх байдлаар хүчингүй болгох эсхүл цуцлах үндэслэлийн алинд нь хамаарч байгааг хариуцагч тодорхойлоогүй байхад шүүхээс түүнийг онцгойлон ялгаж дүгнэх нь боломжгүй юм.
17. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлд Сонсгох ажиллагааг явуулахаар хуульчилсан байна.
. Гэвч хариуцагчаас хуулийн дагуу явуулсан гэх сонсгох ажиллагааны Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 02-06/1367 дугаар албан бичиг, үүний хариуд хүргүүлсэн нэхэмжлэгчийн хариу албан бичиг, санал(1 дүгээр хавтаст хэргийн 77, 98 дахь талд), маргаан бүхий актын агуулгын зөрүүтэй байдлаас үзэхэд хуульд зааснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг захиргааны акт гаргах ажиллагаанд оролцуулах, оролцогчийг сонсох, шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэгдэж тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй хууль зөрчсөн болох нь тогтоогдож байна.
19. Хариуцагч болон гуравдагч этгээдээс тухайн хорооны оршин суугчдын ирүүлсэн санал, хүсэлт шаардлагын дагуу сургууль, цэцэрлэг барих газрыг шийдвэрлэсэн гэх боловч уг үндэслэлээ нотлох зорилгоор ирүүлсэн баримтуудыг шинжлэн судлахад маргаан бүхий акт гарах хугацаанаас өмнө гаргасан нэг ч өргөдөл, гомдол, шаардлага байгаагүй болохыг дурдах нь зүйтэй байна(3 дугаар хавтаст хэргийн 20-3 дахь талд).
20. Хэрэв үнэхээр сургууль, цэцэрлэг барих зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн бол тус шалтгаан нөхцөлөө нэхэмжлэгчид танилцуулах, зөвшилцөх 2020 онд уг газрыг худалдан авч байх үед нь эсхүл төслийн архитектур төлөвлөлтийн даалгавар, зураг төслийг батлах үед өмнөх эзэмшигч, одоогийн эзэмшигчтэй тохиролцох, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэх замаар гуравдагч этгээдэд дээрх зориулалтаар газар эзэмшүүлэх нь холбогдох хуулиудад нийцэхээр байгааг тэмдэглэж байна.
21. Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасны дагуу дээр дурдсан үндэслэлүүдээр маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/77 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж газар эзэмших эрхийг нь сэргээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
22. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчид сонсгох ажиллагааг хийгээгүй гэж үзэж байна. Зөвшилцөөгүй байна. Нэхэмжлэгчийн эзэмших эрхийг сэргээсний дараа зураг төсөлд хийгдсэн, худалдаж авсан зардлуудыг шийдвэрлэх замаар, журмын дагуу хийх боломжтой байна гэж шүүхэд дүгнэлтээ гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2., 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н******* ХХК-ийн Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/77 дугаар Төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалтаар газар эзэмших эрх олгох тухай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХ-ӨЛЗИЙ
ШҮҮГЧ Л.БАТБААТАР
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ