Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0524

 

2023 06 13 128/ШШ2023/0524

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны хоёрдугаар танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Г.Г******

Хариуцагч: Ш ш**** г**** е*** г*** 4***-р х*** хо*** а**-тө**** мэ***** э**** д***

Маргааны төрөл: Ш ш г****** е***** г****** *** д*** Х*** х*** а***-Т*** М**** Э** д****20** оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Г******Г******-тсахилгын шийтгэл ногдуулах тухай Б/** дугаар тушаал хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*****, хариуцагчийн өмгөөлөгч Д.Х*********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г****** нь *** дүгээр Х******* х**** ****-Төрөлжсөн М****** Эмнэлгийн д***** 20** оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Г******Г******-тсахилгын шийтгэл ногдуулах тухай Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, 2 сарын хугацаагаар хассан цолны мөнгийг Г.Г******т буцаан олгохыг *** дүгээр Х******* х**** ****-төрөлжсөн М****** эмнэлгийн д***** даалгах даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

2. Нэхэмжлэгч Г.Г******ээс маргаан бүхий *** дүгээр Х******* х**** ****-Төрөлжсөн М****** Эмнэлгийн д***** 20** оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Г******Г******-тсахилгын шийтгэл ногдуулах тухай Б/** дугаар тушаалыг эс зөвшөөрч Ш***** ш**** г***** ерөнхий газрын д***** гомдол гаргасны дагуу 20** оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/** дугаар тушаалаар Төрөлжсөн М****** Эмнэлгийн д***** 20** оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Г******Г******-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/** дугаар тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулсантай мөн өдөр танилцаж, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч Г.Г****** шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Ш***** ш**** г***** ерөнхий газрын *** дүгээр Х******* х**** ****-төрөлжсөн М****** эмнэлгийн Халдвар судлаач эмч, хошууч Г****** Г****** миний бие Ш***** ш**** г***** байгууллагад 15 дах жилдээ тасралтгүй ажиллаж байгаа бөгөөд ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч шударгаар зүтгэж, хууль тогтоомж, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн албан үүргээ биелүүлж, Ш***** ш**** г***** байгууллагын ёс зүй болон ажилтны сахилгын дүрмийг чанд сахин биелүүлж, хоёргүй сэтгэлээр ажиллан эх, орныхоо нэр хүндийг өндөрт өргөж НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа Хойд Суданд 2 удаа амжилттай үүрэг гүйцэтгэсэн.

Мөн цар тахлын онцгой нөхцөл байдалтай цаг үед бүхий л бололцоогоо ашиглан хууль дээдлэн, төрийн албаны тасралтгүй үйл ажиллагааг хангах зарчим, эрдэнэт хүний эрүүл мэнд амь насыг хамгаалахад дэмжлэг үзүүлэх үүргээ хэрэгжүүлэн байгууллага хамт олныхоо хамтаар сэтгэл зүтгэл гарган ажилласаар ирсэн. Хуульд болон болон ажлын байрны тодорхойлолт чиг үүргийн дагуу Баривчлах төвөөс 5 дугаар сарын 25-ны өдөр ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэхээр албан бичиг ирсэн Ангийн захирагч тухайн албан бичгийг надад шилжүүлэн, ариутгал хийх үүрэг өгсөн 6 дугаар сарын 03-ны өдөр Ариутгагч, дэд ахлагч Л.****-Э****явуулах зөвшөөрөл Ангийн захирагчаас авч дэд ахлагч Л.О****-Э****ариутгал, халдваргүйжүүлэлт хийх бодис дууссан талаар надад хэлсэн миний бие энэ талаар Эм зүйч, ахлах дэслэгч Б.А*****д уламжлахад "ангийн нягтланд хэлсэн 2 дугаар улирлын захиалган дээрээ алчуур, гарын саван, гарын ариутгалын бодисоо оруулаад захиалчхаарай энэ сард мөнгө байхгүй дараа сард мөнгийг нь шилжүүлье авчих гэсэн тул дэд ахлагч Л.О***-Э**** ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодисыг авч тухайн үед очиход нь тухайн хуулийн этгээдэд гарын санитол, алчуур саван байхгүй байгаа хил, гааль Х******* байгаа тул удахгүй авчирна гээд 7 хоногийн дараа дутуу материалыг Т**** т****ХХК-аас Ариутгагчид авчирч өгч Эм зүйчид танилцуулан, бүртгүүлсэн. Ангийн ахлах төлөөлөгч дээрх шалтгаанаар дуудан тайлбар, мэдүүлэг авч, ангийн захирагчийн хурлаар оруулж албан тушаалын тодорхойлолтод заасан заагдсан үүргээ биелүүлээгүй, ангийн удирдлагад танилцуулж зөвшөөрөл авалгүй дур ашиг мэдэн Т**** т****ХХК-аас бараа материал, ариутгалын бодис авч ирүүлсэн, бараа материалыг дутуу авч ирснийг мэдсэн ч танилцуулаагүй орлогод авхуулж, анги байгууллагад хохирол учруулах үйлдэл гаргасан мөн сонирхлын зөрчил гаргасан гэж буруутгасан миний бие ажил үүргээ гүйцэтгэн "Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 12.2.8-д "татан авалт, тусгаарлалт, үйлчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт хийх зэрэгтэй холбогдон гарах зайлшгүй зардлыг төлөх, 13.2.3-д "ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх гэсэн хуулиар болон ажлын байрны тодорхойлолт, тухайн ангийн захирагчийн өгсөн үүргийн дагуу ажилласныхаа төлөө шалгагдаж, хардагдсан. Тухайн хуулийн этгээдтэй 20** оны 05 дугаар сарын 20-ны өдөр Т**** т****ХХК-ны захирал болон *** дүгээр Х******* х**** ****йн д***** байгуулсан "Эмнэлэгт шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх гэрээ-ний дагуу 1.***.***төгрөгийн ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис, хэрэгслийг Ариутгагч, дэд ахлагч Л.О****-Э****ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу захиалга өгч, хүлээн авсан ингэхдээ тодорхой албан тушаалтнуудын зөвшөөрөл /виз/-ны дагуу авч өмнөх жилүүдэд дээрх ажиллагаа ингэж явдаг байсан бөгөөд дээрх хуулийн этгээдтэй миний бие ямар нэгэн ашиг сонирхлын болон нэгдмэл сонирхол байхгүй болно. Тухайн үед хурлаар ороход арга хэмжээ авна гэх мэтээр ангийн захирагч хэлж байсан боловч миний бие уурандаа ингэж байна гэж ойлгоод арга хэмжээ тооцох тушаал танилцуулаагүй тул анхааруулж байна гэж ойлгосон боловч 20** оны 8 дугаар сарын сүүлээр цалингаас суутгал хийсэн тул доорх агуулга бүхий тушаал гарсан талаар ойлгосон. Үүнд:

Нэг. Ш***** ш**** г***** байгууллагын *** дүгээр Х******* х**** ****-төрөлжсөн М****** эмнэлгийн д***** 20** оны 6 дугаар сарын 23-ны өдрийн "Г******Г******-тсахилгын шийтгэл оногдуулах тухай" Б/** дугаар тушаал. Үндэслэх хэсэг.

Ш***** ш**** г***** тухай хуулийн 272.2.1-д "х**** ****, байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, тушаал, шийдвэр гаргах, алба хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавих", 273.2.9-д удирдах албан тушаалтны хууль ёсны шийдвэр, тушаалыг биелүүлэхээс татгалзах" 273.2.13-д "хуулиар хориглосон бусад", 281.1.1-д "цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах" гэснийг, Ш***** ш**** г***** байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм 2.1.1-д "харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэр, үүрэг даалгаврыг биелүүлэх, хариу мэдэгдэх, 2.1.2-д "албан тушаалаа хувийн сонирхлоор ашиглахгүй байх" 2.1.13. -д "төрийн албаны болон төрийн албан хаагчийн сахилга, ёс зүйн хэм хэмжээ, Ш***** ш**** г***** байгууллага, ажилтны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх 2.1.14-д "удирдах дээд шатны менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, төрийн албан хаагчийн ажлын байрны шаардлагыг ханган ажиллах, Ш***** ш**** г***** байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон чанд сахин биелүүлэх гэж заасныг тус тус үндэслэсэн байсан. Дээрх хууль бус шийдвэрийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасан журмын дагуу урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны дагуу Ш***** ш**** г***** ерөнхий газрын д***** 9 дүгээр сарын 26-ны өдөр, мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүсэлт гаргасан боловч харьяаллын дагуу Ш***** ш**** г***** газарт хүргүүлэн Хяналт шалгалт-Аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Б**********шийдвэр үндэслэлтэй байна

тушаалыг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомжийг бүрэн дурдаагүй, зөрчилд хамааралгүй хуулийн зүйл, заалтыг ашигласан нь шалгалтын хүрээнд тогтоогдсон байх тул тушаалын үндэслэх хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлийн 45.1 дэх хэсэгт заасны дагуу үндэслэл хэсгийг засууллаа, эм зүйч, ахлах дэслэгч Б.А*****, Ариутгагч Л.О****-Э****нарт нэмж сахилгын арга хэмжээ тооцсон" байна.

Хоёр. Ш***** ш**** г***** байгууллагын *** дүгээр Х******* х**** ****-төрөлжсөн М****** эмнээгийн д***** 20** оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Тушаалд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Б/** дугаар тушаал. Үндэслэх хэсэг.

Төсвийн тухай хуулийн 16.5-д Төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 16.5.1-д "төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах" 16.5.2-д "батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих" гэснийг,

Ш***** ш**** г***** байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2.1.14-д "удирдах дээд шатны менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, төрийн албан хаагчийн ажлын байрны шаардлагыг ханган ажиллах, Ш***** ш**** г***** байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон чанд сахин биелүүлэх өөрчлөн тушаалыг гаргасан.

Төрийн албаны тухай хуулийн зорилго нь "төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, ил тод, хариуцлагатай байх эрх зүйн үндсийг бүрдүүлэх, төрийн албаны төв байгууллага, төрийн албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино" буюу тус хуулийн 48 дугаар зүйл. "Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах", 48.3-д "Төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон эрх бүхий албан тушаалтан, хамтын удирдлага бүхий байгууллага томилсон бол тухайн байгууллагын д***** шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна" гэж заасныг зөрчсөн бөгөөд миний бие Ш***** ш**** г***** төв байгууллагын д***** тушаалаар Халдвар судлаач эмчийн албан тушаалд томилогдсон бөгөөд Төсвийн тухай хуулийн 16.4.5- д "агентлагийн дарга тус агентлагийн төсвийн шууд захирагч байна гэж заасан тул тухайн тушаалыг гаргах эрхгүй байсан гэж үзэж байгаа болно.

Мөн Ш***** ш**** г***** байгууллагын "*** дүгээр Х******* х**** ****-төрөлжсөн М****** эмнэлгийн д***** тушаал" буюу сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актын талаар анх батлагдсан цагаасаа эхлэн хууль зөрчиж, эрх зүйн үндэслэлгүй байсан талаар дээд шатны захиргаа болох Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын д***** Хариу хүргүүлэх тухай албан бичгээр нотлогддог бөгөөд "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан "Харьцуулалтын арга"-аар сонгон шалгаруулалт явуулж, ангийн захирагч өөрөө гэрээ хийж 4 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа Т**** т****ХХК-тай миний бие ямар нэгэн холбоо байхгүй бөгөөд ашиг сонирхлын зөрчилтэй гэж хардаж, "Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хууль болон төрийн албаны шуурхай тасралтгүй байх зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж, холбогдох албан тушаалтнуудад нь танилцуулж, ажлын байрны тодорхойлолд заасан Ариутгагч хүлээж авах ажлыг гүйцэтгэн, анги байгууллагад ямар нэгэн хохирол учраагүй байхад хохирсон мэтээр хандаж, надад хамаатуулан хууль бус шийдвэр гаргаж миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан.

Шийдвэр гаргах ажиллагааны журмыг сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актыг гаргахаас өмнө зөрчиж эхэлсэн бөгөөд анхнаасаа зорилготойгоор нэг талыг барьсан тулгах маягтай асуултуудыг тавьж, үндэслэлгүйгээр хардаж, цалингаас хасах тухай шийдвэр гарсан болохыг миний бие 20** оны 8 дугаар сард мэдсэн болно. Мөн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргах үед Дотоод хяналт шалгалтын ажилтан Захиргааны ерөнхий хуульд заасан журмыг баримтлаагүй чиний л буруу шүү дээ одоо уучлалт гуйгаад шагнуулчихгүй гэх мэтээр асуудалд хандаж удирдлагыг үнэн зөв мэдээллээр хангах, бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална 4.2.6-д бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 24 дүгээр зүйлийн 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ", 26 дугаар зүйлийн 26.1-т Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэснийг зөрчсөн тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй, 101 дүгээр зүйлийн 101.2-т Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол захиргааны байгууллагаас захиргааны байгууллагаас гаргуулна", 102 дугаар зүйлийн 102.1-т "Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно" гэж заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч холбогдох хууль, журмын дагуу шударгаар шийдвэрлэж өгнө гэдэгт итгэлтэй байна гэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Г.Г******ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь тус ангийн халдвар судлаач эмч, хошууч Г.Г****** нь өөрийн албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагдсан "Албан тушаалын зорилго: зорилтыг ..халдвар гарахаас урьдчилан сэргийлж ариутгал, халдваргүйтэлийг чанартай гүйцэтгэхэд хяналт тавьж, удирдан зохион байгуулахад оршино, Зорилт:2. ариун цэврийг сахиулах ажиллагаанд хяналт тавих" хэрэгжүүлэхдээ өөрийн ажил үүргийн хуваарь, Т**** т****ХХК-тай байгуулсан гэрээний 4 дэх заалтыг тус тус зөрчиж, өөрт шууд хамаарахгүй үйлдлийг дур мэдэн хийж байгууллагад шаардлагатай ариутгал, халдваргүйжүүлэлтэд шаардлагатай бараа материалыг тооцоог судалгааг гаргаж, эрх бүхий албан тушаалтанд танилцуулж, худалдан авалтын зөвшөөрөл, төлөөлөх эрх авалгүйгээр төсвийн шууд захирагч, ангийн д***** ажил үүрэгт хамаарах асуудлаар дур мэдэн шийдвэр гаргаж худалдан авалт хийсэн, мөнхүү худалдан авсан бараа материалыг орлогод бүртгэн авхуулсан, албан хаагчид хууль бус үүрэг даалгавар өгч нөлөөлсөн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн А/1**дугаар тушаалаар баталсан "Ш***** ш**** г***** байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм-ийн зохих 2.1.14 дэх заалт болон үйл ажиллагаанд мөрддөг бусад дүрэм, журмыг зөрчсөн тул өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ангийн д***** тушаалаар цолны мөнгийг 2 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэх ногдуулсан.

Г.Г******ийн дээрх сахилгын зөрчил нь ШШГЕГ-ын д***** баталсан тус ангийн 2012 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүднээс ШШГЕГ-ын д***** 2019 оны А/2**дугаар тушаалаар баталсан Ш***** ш**** г***** байгууллагын дотоод хяналт шалгалт явуулах журам"-д заасан "Албаны шалгалтын материал"-аар бүрэн нотлогдсон. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ажилтан Г.Г******т гаргасан зөрчлийнх нь талаар мэдэгдэж, түүнээс зөрчилтэй холбогдуулж сонсох болон тайлбар гаргуулах, зөрчилд хамаарах бусад этгээдээс тайлбар болон нотлох баримтыг гаргуулах, цуглуулах ажиллагааг хуулийн хүрээнд явуулж ангийн д***** зөвлөлөөр хэлэлцүүлж, сахилгын шийтгэл оногдуулсан.

Ангийн д***** зөвлөлийн 20** оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 11-р хуралдаанаар Г.Г******ийн гаргасан зөрчлийг хэлэлцэхдээ өөрийг нь оролцуулж, тайлбарыг сонсож, сахилгын шийтгэл оногдуулах шийдвэр гаргаж байгаагаа мэдэгдсэн. Улмаар сахилгын шийтгэл оногдуулсан тушаалтай холбогдуулж Г.Г****** нь ШШГЕГ-н д***** гомдол гаргаж тэднээс ирсэн үүргийн дагуу 20** оны 6 дугаар сарын 23-ны өдрийн Б/** дугаар тушаалд 20** оны 12-р сарын 19-ний өдрийн Б/** дугаар тушаалаар өөрчлөлт оруулж, мөн өдрөө түүнд мэдэгдэж, тушаалын агуулгын талаар биечлэн уулзаж тайлбарласан. Г.Г******ийг тус ангийн "Т**** т****ХХК-тай байгуулсан гэрээ, халдвар сэргийлэлт, хяналт, арга зүйн удирдлагаар хангах зэрэг түүний ажил үүрэгт хамаарах асуудалтай нь холбогдуулж бус харин шууд удирдлагыг зохих мэдээллээр хангаагүй, байгууллагыг төлөөлөх, төсөв, мөнгө, хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй атлаа өөрийн ажил үүрэгт хамаарахгүй асуудлаар дур мэдэн шийдвэр гаргасан гэж үзэн сахилгын шийтгэл ногдуулсан.

Мөн дээрх үйлдэлд зөвхөн Г.Г******т сахилгын арга хэмжээ авсан бус түүний хууль бус шаардлагыг биелүүлсэн ахлах дэслэгч Б.А*****, дэд ахлагч Л.О****-Э****нарт мөн сахилгын шийтгэл ногдуулсан. Тэдгээр алба хаагчид сахилгын зөрчлийг хүлээн зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй ба ангийн д***** тушаал хуулийн хүчин т******* болсон. Түүний хууль бус үйлдлийг төрийн албаны үйл ажиллагааг тасралтгүй явах зарчимд хамааруулж үзэх боломжгүй юм. Дээрх үйл баримтаас үзэхэд түүний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, аль тушаалыг хүчингүй болгуулах эсэх нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа тодорхой хэдэн үндэслэлүүдийг ярьдаг. Коронавирус халдвараас урьдчилан сэргийлэх урт нэртэй хуулийн 12.2.8, 13.2.3 дахь хэсэгт заасан эрх үүргээ хэрэгжүүлсэн гэдэг. Тухайн хуулийн зохицуулалтыг харвал Монгол улсын иргэн бүр Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх зардлыг төлөх үүргийг хуульчилсан. Гэхдээ тус хуульд заасан үүргийн дагуу би албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажлыг хийсэн гэдэг агуулгаар тайлбарлаж болохгүй. Төрийн жинхэнэ албан хаагч Төрийн албаны хуулийг чанд мөрдөж ажиллаж үүрэгтэй. Маргаан бүхий акт нь Ш***** ш**** г***** тухай хуулиар ангийн д***** зөвлөлийн хуралдааны шийдвэр болон Ш***** ш**** г***** байгууллагын албан хаагчийн сахилгын ёс зүйн дүрмийг үндэслэн гарсан. Сахилгын шийтгэл ногдуулсан үндэслэл нь удирдах дээд шатны менежертэй байгуулсан үр дүнгийн гэрээ, төрийн албан хаагчийн ажлын байрны шаардлагыг ханган ажиллах, Ш***** ш**** г***** байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үйл ажиллагаандаа удирдлага болгон чанд сахин биелүүлэх энэхүү үүргээ зөрчсөн байна гэх агуулгаар сахилгын шийтгэл ногдуулсан. Т**** т****ХХК-иас хэн бараа материал захиалах, бараа материал захиалахдаа ямар шат дамжлагын хүрээнд зөвшөөрөл авч бараа татах талаар маш тодорхой байдаг.

Нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар намайг томилж, чөлөөлөх эрхгүй этгээд сахилгын шийтгэл ногдуулсан гэдэг. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тодорхой зүйлүүдийг зөрчсөн албан тушаалтанд дараах шийтгэлийг хүлээлгэнэ гээд нарийвчлан дурдсан. Гэхдээ ямар урьдач нөхцөл заасан бэ гэвэл хуульд өөрөө заагаагүй гэдэг агуулга тусгагдсан. Ш***** ш**** г***** хуульд Ш***** ш**** г***** байгууллагын албан хаагчид ямар төрлийн сахилгын шийтгэл ногдуулах, хэн сахилгын шийтгэл ногдуулах талаар нарийвчилсан зохицуулалт байдаг. Ш***** ш**** г***** тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3, 281.1.1 дэх хэсэгт зааснаас бусад шийтгэлийг Ш***** ш**** г***** төв байгууллагын дарга ногдуулна. Иймээс нэхэмжлэлийн дээрх үндэслэл няцаагдаж байна. Шийтгэл ногдуулах эрх хэмжээ нь байгууллагын д***** хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудал байна. Албан тушаалын тодорхойлолтод заагаагүй ажил үүргийг гүйцэтгэсэн мөн захиалсан бараа материал дутуу ирснийг удирдлагад танилцуулаагүй юм. Байгууллагыг төлөөлж хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй этгээд удирдлагадаа танилцуулахгүйгээр шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нь *** дүгээр Х******* х**** ****-Төрөлжсөн М****** Эмнэлгийн д***** 20** оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Г******Г******-тсахилгын шийтгэл ногдуулах тухай Б/** дугаар тушаалыг хүчингүй болгуулах, цолны цалинг буцаан олгуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийн гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

*** дүгээр Х******* х**** ****-Төрөлжсөн М****** Эмнэлгийн д***** 20** оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Г******Г******-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/** дугаар тушаалаар Халдвар судлаач эмч, хошууч Г******Г****** нь албан тушаалын тодорхойлолт заагдсан үүргээ биелүүлээгүй, ангийн удирдлагад танилцуулж зөвшөөрөл авалгүй дур мэдэн Т******* т**** ХХК-аас бараа материал, ариутгалын бодис авч ирүүлсэн, бараа материалыг дутуу авч ирснийг мэдсэн ч танилцуулалгүй орлогод авхуулж, анги байгууллагад хохирол учруулах үйлдэл гаргаж, Ш***** ш**** г***** байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.1.1, 2.1.2, 2.1.13, 2.1.14 дэх заалтыг зөрчсөн нь албаны шалгалтаар тогтоогдсон байх тул гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчид цолны мөнгийг 2 сарын хугацаагаар хасах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

Тархвар судлаач их эмчийн болон ариутгагчийн, мөн эм зүйчийн албан тушаалын тодорхойлолтуудаас үзэхэд, эм, эмнэлгийн хэрэгслийн төрийн худалдан авах ажиллагаа дахь бараа материалыг захиалах, хүлээн авах, тэдгээрийг хариуцах эд хариуцагч зэрэг чиг үүргүүдийг хэн /ямар албан тушаалтан/ хариуцах нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгчийн буюу тархвар судлаач их эмчийн албан тушаалын тодорхойлолтын албан тушаалын зорилго хэсэгт ....ариутгал, халдваргүйтгэлийг чанартай гүйцэтгэхэд хяналт тавих, удирдан зохион байгуулахад оршино гэж, албан тушаалын зорилт хэсэгт ...ариун цэврийг сахиулах ажиллагаанд хяналт тавих, мөн 1 дүгээр зорилтын 4-д Эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, ариун цэврийн бүтээгдэхүүн, хувийн хамгаалах хувцас хэрэгслийн тооцоог гаргаж ажиллах зэрэг чиг үүргүүдийг заасан байх тул тус худалдан авах ажиллагаанд нэхэмжлэгч тодорхой хэмжээнд оролцсоныг буруутгах боломжгүй.

Мөн Ш***** ш**** г***** ерөнхий газрын 20** оны 10 дугаар сарын 24-ний өдрийн Гомдлын хариу №07-01/**25 тоот албан бичгээс үзэхэд, эм, эмнэлгийн хэрэгслийг захиалах, хүлээн авах, тэдгээрийг хариуцах эд хариуцагч зэрэг чиг үүргүүдийг тус эмнэлгийн хэн /ямар албан тушаалтан/ хариуцах нь тодорхойгүй болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн тухайн эм, эмнэлгийн хэрэгслийг анги байгууллагын орлогод авхуулсны улмаас Шийдвэр гүйцэтгэх байгууллагад лавтай хохирол учирсан эсэх нь тодорхойгүй төдийгүй учруулсан байж болох хохирлын хэмжээ ялимгүй болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

Дээр тайлбарласан үндэслэлүүдээс үзэхэд, *** дүгээр Х******* х**** ****-Төрөлжсөн М****** Эмнэлгийн д***** 20** оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/** дугаар тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна.

Мөн *** дүгээр Х******* х**** ****-Төрөлжсөн М****** Эмнэлгийн д***** 20** оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/**дугаар болон Б/**дүгээр тушаалуудаас үзэхэд, тус эм, эмнэлгийн хэрэгсэл захиалах, худалдан авах, хүлээн авах ажиллагаанд оролцсон гэх эм зүйч болон ариутгагч нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа нэхэмжлэгч Г.Г******т цолны цалин хасах сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тэгш байдлын зарчимд нийцэхгүй байна.

Учир нь эм, эмнэлгийн хэрэгслийг захиалах, хүлээн авах, тэдгээрийг хариуцах эд хариуцагч зэрэг чиг үүргүүдийг тус эмнэлгийн ямар албан тушаалтан хариуцах нь тодорхойгүй нөхцөлд тус эмнэлгийн дээрх албан тушаалтнуудад ялгамжтай байдлаар сахилгын шийтгэл ноогдуулж байгаа нь тэгш байдлын зарчимд нийцэхээргүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нь шүүх хуралдаанд маргаан бүхий 20** оны Б/** дугаар тушаалд тус Эмнэлгийн д***** 20** оны 12 сарын 19-ний өдрийн Б/** дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан тул тус Б/** дугаар тушаал эрх зүйн үйлчлэлгүй, үр дагаваргүй болсон, тус Б/** дугаар тушаалыг шүүх хүчингүй болгосон тохиолдолд ч нэхэмжлэлийн эрх сэргэхгүй гэсэн агуулгаар тайлбарлаж байх хэдий ч дээрх Б/** дугаар тушаалаар Б/** дугаар тушаалыг хүчингүй болгоогүй, харин тус тушаалд нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд Б/** дугаар тушаалыг эрх зүйн үр дагаваргүй болсон гэж үзэхээргүй байх тул хариуцагч талын энэ тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд Эмнэлгийн д***** цолны мөнгө хасах сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ байхгүй, харин Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга л ногдуулах эрх хэмжээтэй гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь Ш***** ш**** г***** тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.3-д Энэ хуулийн 281.1.2, 281.1.3, 281.1.4-т заасан сахилгын шийтгэлийг Ш***** ш**** г***** төв байгууллагын дарга оногдуулна гэж заасан, Мөн Ш***** ш**** г***** байгууллагын албан хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн 6.3-д Сануулах, үндсэн цалинг бууруулах, цолны цалин хасах сахилгын шийтгэлийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, х**** ****, салбар нэгжийн дарга нар ногдуулж болно гэж заасан байх тул Эмнэлгийн д***** цолны мөнгө хасах сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээ олгогдсон байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г******ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, *** дүгээр Х******* х**** ****-Төрөлжсөн М****** Эмнэлгийн д***** 20** оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Г******Г******-т сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/** дугаар тушаалыг хүчингүй болгож, 2 сарын хугацаагаар хассан цолны мөнгийг Г.Г******т буцаан олгохыг *** дүгээр Х******* х**** ****-төрөлжсөн М****** эмнэлгийн д***** даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Г******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *** дүгээр Х******* х**** ****-төрөлжсөн М****** эмнэлгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ