Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 102/ШШ2024/00051

 

 

 

 

2023 оны 12 сарын 26 өдөр

Дугаар *

Улаанбаатар хот

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС        

 

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:* дүүрэг, * дүгээр хороо, * дугаар хороолол, ЭТӨЧ гудамж, * байр, * тоотод оршин суух, РД: *, * овогт Дгийн А, 

Хариуцагч:* дүүрэг, * дүгээр хороо, 15 байр, 23 тоотод оршин суух, РД:*, * овогт Да*гийн Э,  

Нэхэмжлэлийн шаардлага:25,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Д.Эгаас 25 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би анх Д.Этай найз нөхдийн холбоотой байсан, 2023.01.26-ны өдөр бид хоёр зээлийн гэрээ байгуулж, би өөрийн данснаас Д.Эд 10,000,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн.Зээлийн гэрээний 3.6-д зааснаар сар бүрийн 26-ны өдөр үндсэн зээл 2 000 000 төгрөг, хүү 1 000 000 төгрөг нийт 3 000 000 төгрөгийг * дугаартай худалдаа хөгжлийн дансанд шилжүүлэхээр тохирсон.Зээл төлөх хугацаа болоход Д.Э нь төлөлтөө хийгээгүй, 2023.01.26-ны өдрөөс өдий хүртэл нэг ч төгрөг дансанд хийгээгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан, би 2023.03.31-ний өдөр * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Д.Э нь хаягтаа оршин суудаггүй учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдах боломжгүй гэсэн тул өргөдлөө татан авсан.

* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 6 сарын 8-ны өдөр Д.Эг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан, үүний дагуу * дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн * дугаартай шийдвэрээр Д.Эг эрэн сурвалжлуулж эхэлсэн, 2023.08.22-ний өдрийн * дугаартай * дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн албан тоотоор Д Э нь * дүүргийн 1*дүгээр хороо, * тоотод оршин суудаг бо*охыг олж тогтоосон.Бид хоёр зээлийн гэрээний дагуу хүү алданги тооцохоор тохирсон. Үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 7,000 000 төгрөг алданги 8,500,000 төгрөг нийт 25,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч шүүхэд тайлбар өгөөгүй байна.

Нэхэмжлэгчээс-Зээлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзсан баримтыг шүүхэд нотлох баримтаар өгсөн, хариуцагчаас баримт өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлээс 22 500 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, үлдсэн 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:Үндсэн зээл 10,000,000 төгрөг, хүү 7,000 000 төгрөг алданги 8,500,000 төгрөг нийт 25,500,000 төгрөгийг Д.Эгаас гаргуулна гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээлийн гэрээ, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулагдаж, Д.Э нь 10 000 000 төгрөгийг, сарын 10 хувийн хүүтэй, 5 сарын хугацаатай зээлж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги төлөхөөр тохиролцож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна./4/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ 282 дугаар зүйлийн 282.1-т Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байна.

Зохигчдын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулагдсан гэрээний дагуу Д.А нь 10 000 000 төгрөгийг Д.Эд бодитоор шилжүүлсэн болох нь Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн орлогын ордероор нотлогдож байна./5/

Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээс биелүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Харин зохигчдын хооронд 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр гэрээ байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа 2023 оны 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр дууссан байх бөгөөд энэхүү гэрээний хугацааг сунгасан тухай баримтгүй байна.

Хариуцагч Д.Э нэхэмжлэлийг 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээс гардан авч, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хариу тайлбараа шүүхэд өгөх үүрэгтэй байсан боловч шүүхэд тайлбар ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох боломжтой гэж үзэхээр байна.

Иймд үндсэн зээлийн 10 000 000 төгрөг, зээлийн хүү 5 000 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг нийт 22 500 000 төгрөгийг Д.Эгаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдсэн 3 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж үзэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас  270 450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан Д.Эгаас 22 500 000 /хорин хоёр сая таван зуун мянган/ төгрөг гаргуулан Д.Ад олгож, нэхэмжлэлээс үлдсэн 3 000 000 /гурван сая/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 285 450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Эгаас 270 450 төгрөг гаргуулан Д.Ад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.Д